Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 75

 

 

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2021/00075

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01161/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоотод оршин суугаа, утас *** регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** тоотод оршин суугаа, утас *** регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ад холбогдох

 

20 000 000 төгрөг гарг*******ахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие З.******* 2020 оны 07 дугаар сарын 21-нд приүс-30 машин болон 2,000,000 төгрөгийг иргэн Б.*******ад өгч түүнээс *** хар 2002 оны суудлын машин сольж авсан болно. Машин авахад жолооч талын нүүрний шил хагархай байсан. Б.******* машинаа өгөхдөө элчинд явж байсан. Олон хүн дамжаагүй ямар ч асуудал байхгүй машин гэж хэлж өгсөн. Гэтэл машин бороо оронгуут лукны завсраар ус орж эхэлсэн. Тэгээд машинаа зарах болтол олон дов хар замасктай 4 амортизатор маш муу, урд шил хагархай цахилгааны асуудалтай. Копудны түгжээ эвдэрхий, онгойхгүй машинаа зах зээлийн үнээр буюу 50 000 000 төгрөгөөр үнэлж байсан. Иймээс Б.*******аас 20 000 000 төгрөгийг гарг*******ж өгнө үү.

Нэхэмжлэгч З.*******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.******* би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Б.*******аас Б.*******гийн өмчлөлийн *** УНО улсын дугаартай BMW 745 маркийн 2002 оны хар өнгийн суудлын автомашиныг Б.*******гээс Б.*******ад олгогдсон итгэмжлэлийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байг*******ан машины төлбөрт өөрийн өмчлөлийн приүс маркийн 9235 ОРА улсын дугаартай хар өнгийн суудлын автомашиныг оролц*******ж дээрээс нь нэмж 2 000 000 төгрөг өгөөд, машинуудаа сольж эзэмшилдээ шилжүүлэн авцгаасан. Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэтээс Дархан луу ганцаараа ирж наймаа хийсэн. Надад ******* машины талаар хэлэхдээ BMW машин гэдэг бол өөрөө брэнд учраас тэр чигтээ чанартай гэсэн үг, хараад байх юм байхгүй итгэж болно гэсэн. Би үгэнд нь итгээд унаад Эрдэнэт рүү харьсан. Гэртээ ирээд ээж аав ах дүүдээ машин авчлаа гээд үзүүлсэн чинь манай гэрийнхэн чи 2001 оны хэт хөгшин онтой машин яагаад авсан гээд зэмлээд тэр дор нь Б.******* руу залгаад наймаа буцаая чи манай хүүхдийг хуураад он хөгшин муу машинаа зарсан байна гээд залгахад та нар ямар оныг нь унах биш би наймаа буцаахгүй гээд хэрэлдээд утсаа салгасан. Манай ээж И.Сувдаа өөрийн *** дугаарын утаснаасаа залгаж *******ын ** дугаарын утас руу удаа дараа залгаж машины наймаа 2020 оны 08,09 сард машиныг нь буцаая гээд бид *******ыг утсаа авсан үед нь залгацгаагаад байсан боловч үр дүнд хүрээгүй. Ингээд 2020 оны 09 сард нь хот руу ороод машины ченж нарт үзүүлсэн чинь он хуучин байхаас гадна тэр чигтээ замаскадсан 5 000 000 төгрөгөөс илүү үнэ хүрэхгүй машин болохыг мэдсэн. Тэр цагаас хойш машиныг нь буцааж өөрийн машинаа буцааж авахаар хөөцөлдөөд авч чадахгүй шүүхээр явалгүй хэл амаараа ойлголцьё гээд чадахгүй өдий хүрсэн. Иймд ******* надад зарсан машины талаар үнэн зөв хангалттай тайлбарлаж өгөөгүй байдлаас болж би 2001 оны он хуучин, дээрээс нь нилэнхүйд нь замаскдаж будгаар далдалсан муу машиныг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр авч дээрээс нь 2 000 000 төгрөг өгч хохирсон байгаа тул Б.*******аас машиныг буцаан өгч өөрийн машиныг 2 000 000 төгрөгийг буцаан авмаар байгаа тул түүнтэй байг*******сан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж өмнө гарсан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр З.*******тэй 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийн *** улсын дугаартай *** маркийн суудлын автомашины төлбөрт Приүс-30 маркийн автомашин оролц*******ан, зөрүү болох 2 000 000 төгрөгийг З.*******ээс дансаар шилжүүлэн авч, тухайн өдрөө машинаа З.*******ий эзэмшилд шилжүүлэн өгсөн. Тухайн үед би машинаа зарахаар зарын групп дээр зар тавьсан байсан, хүн авахаар ярилцаж байхад З.******* нь утсаар яриад би машин оролц*******аад зөрүү өгье, та машинаа Дарханд аваад ирээч гэж хэлээд би машинаа унаад Дарханд авч ирж үзэж хараад унаж үзээд машин минь түүнд таалагдсан учир наймаа хийсэн. Машин зарахад салхины шил хагархай, копудны тороос байхгүй гэдгийг хэлж байсан,өөрөө ч унаж үзэхэд амортизаторыг муу байна гэж байгааг би хариуцах ёсгүй гэж бодож байна. З.*******тэй 10 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байхад 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түүний өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа би өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн байгаа. Тухайн үед би өөрийн төрсөн ах Б.*******гийн эзэмшлийн *** улсын дугаартай BMW 745 маркийн автомашиныг зарахаар Улаанбаатар хотод фейсбүүкийн машин зурдаг сайтууд дээр зар тавьсан байсан. Үүний дагуу над руу олон хүн холбогдож уг машиныг үзэж сонирхож байсан бөгөөд Баасандорж гэдэг хүн Улаанбаатар хотоос авья гэж тохироод байхад З.******* гэгч нь Орхон аймгаас залгаж машиныг чинь үзэж хараад тохиролцвол авья, хоёулаа газрын дунд Дарханд *******зья гэсний дагуу би хотоос гарч 2020 оны 07 дугаар сарын 21-ний өглөө Дарханд ирсэн. З.******* өдөр тийшээ ирсэн. Ингээд би түүнд машинаа үзүүлэхэд З.******* машиныг чинь авья гэсний дагуу би түүний унаж ирсэн приүс-30 маркийн 9235 ОРА машин дээр нь 2 000 000 төгрөг нэмж авахаар харилцан тохиролцоод Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байг*******ж нотариатаар гэрчлүүлж уг намайг хийсэн юм. Тухайн үед З.******* нь миний машиныг гадар доторгүй үзэж хараад, өөрөө жолоодож үзээд авья гээд авсан. Би түүнд машины талаар холбогдох мэдээллийг бүгдийг хэлж өгсөн. Машины чанарын талаар нууж хаасан зүйл байхгүй. Гэтэл миний машиныг авч яваад унаж эдэлчихээд 2 сар гаруйн дараа машиныг он хөгшин, замаскатай гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага тавьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анх З.******* нь машиныг үзэж хараад өөрт нь таалагдсан болохоор л аваад явсан. Нас биед хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүн байж өөрөө асуудлаа шийдэхгүй ээжээрээ түрий барьж яриад байгааг гайхаж байна. Түүний ээж нь гэх хүн 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр над руу *** дугаараас залгаад чи машиндаа амортизатор солиулаад өг, тэгэхгүй бол би 2 000 000 төгрөгөө буцааж авья. Би энэ машиныг байрны урьдчилгаанд тавих гэсэн чинь 5 000 000 төгрөгөөр авна гэж байна гэж хэлж байсан. Би танай хүүхэд чинь үзэж хараад авсан шүү дээ гэж хэлсэн. Миний зарсан машин бол Герман машин бөгөөд чанар үзэж сайтай машин байсан. Миний хувьд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г цуцлах саналгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч Б.*******ад холбогд*******ан 20 000 000 төгрөг гарг*******ах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.*******ын эзэмшилд байгаа Приус-30 маркийн 92-35 ОРА улсын дугаартай хар өнгийн суудлын автомашин болон шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг буцаан гарг*******ах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь хэдийгээр машин миний ах Б.Лодойсамбуугийн нэр дээр эзэмшигчээр бүртгэгдсэн боловч миний хөрөнгө тул би өөрөө унаж, эзэмшилдээ байлгадаг байсан. З.******* миний машиныг гадар доторгүй үзэж хараад, өөрөө жолоодож үзээд авъя гээд л авсан. Би түүнд машины талаар холбогдох мэдээллийг бүгдийг хэлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээгийн гэрчилсэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр Б.******* нь Б.*******ад энэхүү итгэмжлэлийн дагуу дор дурдсан тээврийн хэрэгслийг худалдах, бэлэглэх, гэрээ байг*******ах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байг*******лагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарыг үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 1 сарын хугацаанд олгосон байна. /хх-ийн 7 дугаар тал/

 

Ийнхүү эрх олгосны дагуу 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай гэрээгээр ***3 арлын дугаартай, ** улсын дугаар бүхий ** маркийн, хар өнгийн, 2002 онд үйлдвэрлэсэн суудлын автомашиныг, 10 000 000 төгрөгөөр үнийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр бүрэн төлсөн, төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд бүртгүүлнэ гэсэн үндэслэлээр З.*******ий өмчлөлд шилжүүлэхээр талууд тохирч гэрээ байг*******сан байна. / хх-ийн 5 дугаар тал/

 

Талууд мөн өдрөө *** арлын дугаартай, ** улсын дугаартай, Toyota Prius маркийн, хар өнгийн, 2009 онд үйлдвэрлэсэн, суудлын автомашиныг 10 000 000 төгрөгөөр, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төлбөрийг бүрэн төлж барагд*******сан үндэслэлээр Б.*******ын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон байна. / хх-ийн 3 дугаар тал/

 

Дээрх гэрээнүүдийн 4.1-д Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байг*******ах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй тээврийн хэрэгслийн шилжүүлэх үүрэгтэй, 4.3-д Худалдагч тал худалдаж байгаа тээврийн хэрэгслийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдол, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй, 4.5-д Худалдан авагч нь худалдан авч буй тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл авах эрхтэй бөгөөд худалдагчийн өмчлөл, эзэмшлийнх мөн болохыг шалгаж авах үүрэгтэй байхаар тохиролцож, талуудын хооронд Иргэний х*******ийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх арилжааны гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээнүүдэд заасны дагуу талууд мөн өдрөө ** арлын дугаартай, ** улсын дугаартай, Toyota Prius маркийн, хар өнгийн, 2009 онд үйлдвэрлэсэн, суудлын автомашин дээр нэмж 2 сая төгрөгийг хариуцагч Б.*******ад, ** арлын дугаартай, ** улсын дугаар бүхий BMW745 маркийн, хар өнгийн, 2002 онд үйлдвэрлэсэн суудлын автомашиныг нэхэмжлэгч З.*******ий эзэмшилд тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний х*******ийн 274 дүгээр зүйлийн 274.2-т Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно, 274.3-д Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх энэ х*******ийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэжээ.

Нэхэмжлэгч З.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...Б.******* надад зарсан машины талаар үнэн зөв хангалттай тайлбарлаж өгөөгүй байдлаас болж би 2001 оны он хуучин, дээрээс нь нилээд замаскдаж будгаар далдалсан, хөгжим нь ажилладаггүй, люкнээс ус гоождог, 4 а амортизатор нь муу, шил хагархай, копутны түгжээ нь эвдэрхий машиныг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр авч дээрээс нь 2 сая төгрөг нэмж өгсөн тул гэрээнээс татгалзаж, өөрийн өмчлөлийн Тоёота приус 30 машиныг болон шилжүүлсэн 2 сая төгрөгийн хамт буцаан гарг*******на гэж тайлбар гаргасан.

 

Иргэний х*******ийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд эд хөрөнгийн шинж чанарын талаар мэдээллийг бүрэн өгсөн. Үүнд копутны түгжээ эвдэрсэн болон урд шил цуурсан үүнийг Хятад шилээр солиулах хэрэггүй, хөгжимний систем доголдолтой болохыг хэлж засварчны утас өгсөн. З.******* нь 7 хоногийн дараа гэрлийн тухай ярьсан, ээж нь 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр байрны урьдчилгаанд тавих гэтэл 5 саяар үнэлсэн талаар ярьсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан.

 

Иргэний х*******ийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр зохиц*******сан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн эд хөрөнгийн чанар байдлын талаар дээрх мэдээлэл өгснийг үгүйсгээгүй бөгөөд унаад хол замд явахад амортизатор муу байсан нь мэдэгдсэн гэж тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж тухайн үед унаж үзээд авсан зүгээр байсан гэж маргасан.

 

Иргэний х*******ийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилг*******ах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ х*******ийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.

Талууд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байг*******сан гэрээгээр баталгаат хугацаа тогтоогоогүй боловч нэхэмжлэгч нь эд хөрөнгийг доголдлын улмаас гэрээ цуцлах шаардлагыг хариуцагч талд мэдэгдэж байсан нь гэрч И.Сувдаагийн ...машин сольж ирснийхээ маргааш нь буцаая гэж хэлсэн, би хажууд нь байсан гэсэн мэдүүлэг болон тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь х*******ьд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Гэвч нэхэмжлэгч нь машин замасктай байсан, 4 амортизатор муу гэж доголдлыг дурдаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл автомашины доголдлыг мэргэжлийн байг*******лагаар тогтоолгосон эсэх, эдгээр техник хэрэгсэл нь ажиллах боломжгүй, муу байсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул түүнийг доголдолтой байсан гэдэг нь нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цугл*******ах үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч З.*******ий Б.*******ад холбогд*******ан гаргасан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.*******ын эзэмшилд байгаа Приус-30 маркийн ** улсын дугаартай хар өнгийн суудлын автомашин болон шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг буцаан гарг*******ах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Иргэний х*******ийн 274 дугаар зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч З.*******ий Б.*******ад холбогд*******ан гаргасан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.*******ын эзэмшилд байгаа Приус-30 маркийн **А улсын дугаартай хар өнгийн суудлын автомашин болон шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг буцаан гарг*******ах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 51 000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гарг*******ж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилц*******ан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА