Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 188

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2021/00090/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: . . . аймаг, . . . сум, . . . дугаар баг, . . .тоотод оршин суух, Т овогт Р.Ш /регистрийн дугаар . . ., утас . .  ./-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: . . . аймгийн Н.Д.Х холбогдох,

 

“Тэтгэврийн хэмжээг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч Р.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Р.Ш миний бие 1991 оны 10 дугаар сарын 01-нд Увс аймагт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд сард 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Миний бие 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд 1991 онд хүүхдээр тэтгэвэр тогтоолгосон.

Гэтэл зарим иргэний тэтгэврийг нэмэгдүүлэх тухай Монгол улсын хууль гарч 2020 оны 02 сараас хүүхдээр тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлсэн боловч миний тэтгэврийг нэмэгдүүлээгүй байна. Иймээс би . . . аймгийн Н.Д.Х байцаагч, албаны дарга, хяналтын байцаагч нартай удаа дараа уулзаж тэтгэврээ нэмүүлэх тухай өргөдөл өгсөн боловч намайг 1991 онд анх тэтгэвэрт гарахдаа хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарсан тул тэтгэврийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Би 6 хүүхэд төрүүлж өсгөн 46 насандаа хүүхдээр тэтгэвэрт гарсан байхад нийгмийн даатгалын хэлтэс нь миний тэтгэврийг нэмэгдүүлэхгүй байгаад гомдолтой байна.

Иймээс 2020 оны 02 дугаар сараас эхлэн миний тэтгэврийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч . . . аймгийн Н.Д.Х нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн

1 дүгээр зүйл. 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заасны дагуу

1.1.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

1.2.төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

1.3.нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;

1.4.нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2020 оны 02 дугаар сараас эхлэн 50,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иргэн Д.Ш нь 1991 онд анх тэтгэвэрт гарахдаа хүнд нөхцөлөөр гарсан байх бөгөөд дээрх нөхцөлд хамаарахгүй байгаа тул түүний тэтгэврийг 2020 оны 02 дугаар сараас эхлэн нэмэгдүүлэх боломжгүй болно.

Тэтгэвэр олгосон үндэслэлийг хувийн хэргээс нь нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Д шалгаж үзээд яагаад тэтгэвэр нэмэгдээгүй шалтгааны тодорхой тайлбарлаж мэдэгдсэн байдаг. Р.Ш хөдөлмөрийн дэвтэрт 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд лаборант мэргэжлээр ажилласан байдаг. Лаборант мэргэжлээр одоо тэтгэвэр тогтоолгоход хүнд нөхцөлдөө ордог” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Ш нь хариуцагч . . . аймгийн Н.Д.Х холбогдуулан 2020 оны 02 дугаар сараас эхлэн тэтгэврийн хэмжээг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нь тэтгэврийн хэмжээг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шаардлага гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Иргэн Д.Ш нь 1991 онд анх тэтгэвэрт гарахдаа хүнд нөхцөлөөр гарсан байх бөгөөд  Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуульд заасан нөхцөлд хамаарахгүй байгаа тул түүний тэтгэврийг 2020 оны 02 дугаар сараас эхлэн нэмэгдүүлэх боломжгүй болно...” гэж тайлбарлаж маргасан.

 

 Нэхэмжлэгч Р.Ш нь 1945 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, тэрээр  зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборантаар 1970 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, тэтгэвэр тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тэтгэврийн хувийн хэрэг, иргэний паспорт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээг нэг удаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ”, 1.2-т “төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Р.Ш нь 46 настайдаа, 6 хүүхэдтэй, улсад 21 жил 2 сар ажиллаж тэтгэвэрт гарсан байх тул Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан нөхцөл хамаарч байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Р.Ш нь “хүнд нөхцөл”-өөр тэтгэвэрт тогтоолгосон нь Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэл болохгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Р.Ш гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний тэтгэврийн хэмжээг дээрх хуульд заасны дагуу 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй байна.

 

Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.1, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí  ÒÎÃÒÎÎÕ íü:

 

  1. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Р.Ш тэтгэврийн хэмжээг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлж олгохыг . . . аймгийн Н.Д.Х даалгасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч . . . аймгийн Н.Д.Х улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Ш олгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                             З.ТУНГАЛАГМАА