Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 195

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2020/00873/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... гудамж, ... тоотод оршин суух ...овогт Д.Б /утас .../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол ... байрны ... тоотод оршин суух Ч.Б /утас: .../-д холбогдох,

“Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Хариуцагч болох О.Б нь ... байрны ... тоот, 2 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг арилгуулах буюу орон сууцыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Ийнхүү хариуцагч О.Б нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь миний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд хариуцагч О.Б-г Дархан-Уул аймаг Дархан сум, 11 дүгээр баг, ... дугаар хорооллын ... байрны ... тоот, 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2018 оны 10 дугаар сарын 22-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлах “ЛИ” ХХК-ий ... байрны ... тоотод 41 м.кв 1 өрөө байрыг “ДДС” ТӨХК-иас зээлээр худалдан авах гэрээний нөхцөлтэйгөөр авсан. “ЛИ” ХХК нь ... дугаар хороолол ... дугаар байрны дулааны төлбөрөөс хасах нөхцөлтэйгөөр 4 ширхэг байрыг “ДДС” ТӨХК-ний ажилчдад урьдчилгаа төлбөр авч зээлээр худалдан авах гэрээ байгуулсан. Ч.Б миний бие нийт 15,420,000 төгрөгийг Л ... дугаар хороолол .. дугаар байрны дулааны төлбөрт “ДДС” ТӨХК-д тушаасан. Иймд иргэн Ч.Б миний бие Д.Б-ийн ... дугаар хороолол ... тоот 41 м.кв 1 өрөө байрыг нэхэмжилсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч О.Б-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх буюу тус орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан 2019 оны 02 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны 24 айлын орон сууцны зориулалттай, 1423,42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Б-г эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ... тоот орон сууц нь үүнд багтсан байна.

Мөн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус орон сууцны өмчлөгчөөр Д.Б бүртгэгдсэн, түүнээс хойш өмчлөгч өөрчлөгдсөн бүртгэл байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-т “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.Б нь Дархан сумын 11 дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ.

Хариуцагч О.Б нь тус орон сууцыг эзэмшиж, оршин сууж байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагч нь шүүхэд ирж, нэхэмжлэлийг гардаж авахдаа шүүхэд мэдэгдсэн түүний одоогийн оршин суугаа хаягийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай баримтад тэмдэглэсэн байдал зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “ЛИ” ХХК нь дулааны төлбөрт ... дугаар хороолол, ... байрны ... тоот, 2 өрөө орон сууцыг “ДДС” ТӨХК-д өгсөн. “ДДС” ТӨХК-аас тус байгууллагын ажилтан О.Б нь зээлээр худалдан авч, өөрийн цалингаас 15,420,000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбарыг үндэслэн О.Б тухайн орон сууцыг эзэмших эрхтэй этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-ийн Дархан сумын 11 дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот, 2 өрөө орон сууцыг хариуцагч О.Б-ын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот, 2 өрөө орон сууцыг хариуцагч О.Б болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ТУНГАЛАГМАА