Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Б.Цагаанцоож,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Сонинмөнх, хяналтын прокурор Энхмаа,

-иргэдийн төлөөлөгч Г.Батжаргал,

            -хохирогч Ш.Энхболд, Г.Базаррагчаа,

-хохирогч Д.Мөнхөөгийн хууль ёсны төлөөлөгч М.Отгондаваа,         

-хохирогч Ч.Гүрсэдийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

           -шүүгдэгч Л.Цэрэнсономын өмгөөлөгч С.Оюунцэцэг, Б.Баяр,

-шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Ц.Рашцэвэг, Б.Цэцэгмаа,

-шүүгдэгч Э.Батмөнхийн өмгөөлөгч Б.Энхтуяа, С.Ариунцацрал,

-шүүгдэгч Б.Гансэлэмийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

-шүүгдэгч Д.Отгонбаярын өмгөөлөгч Н.Баяр,

-шүүгдэгч Б.Цэрэндоржийн өмгөөлөгч С.Сувдмаа,

           -шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Л.Цэрэнсоном, Э.Батмөнх, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр, Б.Цэрэндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийнхуулийнтусгайангийн35 дугаар зүйлийн 35.5дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эрдэнэбаатар, Б.Гансэлэм, Э.Батмөнх, Д.Отгонбаяр,

Эрүүгийнхуулийнтусгайангийн35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Цэрэнсоном, Эрүүгийнхуулийнтусгайангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цэрэндорж нарт холбогдох Эрүүгийн 20815089 дугаартай 22 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд шүүн хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Б.Гансэлэм, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном нар нь урьдчилан үгсэж тохиролцож 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 81-14 НАА, 56-31 УБА, 42-10 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хэрэглэн үргэлжилсэн болон давтан 52 удаагийн үйлдлээр Төв аймгийн Сэргэлэн, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Эрдэнэ, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумд болон Нийслэлийн Налайх, Багануур дүүргийн нутгаас нийт 56 иргэний 309 адууг хулгайлж 146970000 төгрөгийн, 44 үхэр хулгайлж 15590000 төгрөгийн 6 тэмээ хулгайлж 3500000 төгрөгийн буюу нийт 163060000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Б.Цэрэндорж нь эрүүгийн 20815089 дугаартай хэрэгт шалгагдан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2011 оны 07 дугаар сараас 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд давтан 5 удаагийн үйлдлээр 5 иргэний 17 тооны адууг хулгайлж 12000000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Гансэлэм,Э.Батмөнх, Г.Эрдэнэбаатар нар нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн 20621176 дугаартай хэрэгт шалгагдан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь эрүүгийн 20815089 дугаартай хэрэгт шалгагдан, шүүхийн шатанд 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхээс давтан удаагийн үйлдлээр оргож 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Шүүгдэгч Д.Отгонбаяр нь шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Б.Гансэлэм, Б.Цэрэндорж, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном нартай урьдчилан үгсэж  тохиролцож бүлэглэн 2007 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 81-14 НАА, 56-31 УБЯ, 42-10 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хэрэглэн давтан 10 удаагийн үйлдлээр Төв аймгийн Сэргэлэн, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Баянтал сумдын нутгаас нийт 15 иргэний 105 адуу хулгайлж 38050000 төгрөгийн, 17 үхэр хулгайлж 6230000 төгрөгийн, 2 тэмээ хулгайлж 1400000 төгрөгийн буюу нийт 45680000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

МөнЭрүүгийн 20815089 дугаартай хэрэгт Цагдаагийн газарт шалгагдаж бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа буюу 2009.08.03, 2011.01.06, 2015.06.15, 2016.10.27-ны өдөр тус тус мөрдөн байцаалтын ажиллагаанаас давтан удаагийн үйлдлээр зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           1. Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдохын өмнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд оршин суух, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймгийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХ-ийн 1231.4-өөр 06 жил хорих ялаар шийтгүүлж 2004 оны 08 дугаар сарын 11-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн,Шүүх сэтгэц гэм судлалын 809 тоот магадлагаанд:“хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай”/10 хавтас хх-129 тал/  гэх Боржигон овгийн Галбадрахын ЭрдэнэбаатарРегистрын дугаар СУ79012876 гэв.

 

2. Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын 1А-1а тоотод эхнэрийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн,Шүүх сэтгэц гэм судлалын 802 тоот магадлагаанд:“хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” /10 хавтас хх-130 тал/гэх Урианхан овгийн Лхүндэвийн Цэрэнсоном  Регистрын дугаар НФ64030511 гэв.

3. Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, “ММНС” ХХК-д өрмийн мастер, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 33-01 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, Шүүх сэтгэц гэм судлалын 25 тоот магадлагаанд:“хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” /10 хавтас хх-132 тал/  гэх Боржигон овгийн Энхмаагийн Батмөнх Регистрын дугаар НЕ78022276 гэв.

 

4. Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Баянмөнх суманд хувь хүний мал малладаг, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багийн нутаг “Тасархай” гэх газар эхнэр, 1 хүүхдийн хамт нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээр ЭХ-ийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай ухаан мэдрэл бүрэн,Шүүх сэтгэц гэм судлалын 809 тоот магадлагаанд:“хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” /10 хавтас хх-129 тал/  гэхАлаг адуу овгийн Бат-Амгалангийн Гансэлэм Регистрын дугаар УГ81102913 гэв.

 

5. Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газар байрлах “Тахидаг хайрхан” ХХК-д галчаар ажилладаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-р зааснаар,  Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,ухаан мэдрэл бүрэн, Шүүх сэтгэц гэм судлалын 23 тоот магадлагаанд:“хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” /10 хавтас хх-131 тал/  гэхБоржигон овгийн Дашдэлэгийн ОтгонбаярРегистрын дугаар СЧ78061175 гэв.

 

6. Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдохын өмнө Төв аймгийн Баяндэлгэр суманд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 онд ЭХ-ийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзах,Төв аймгийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХ-ийн 1231.4-өөр 10 жил хорих ялыг 2007 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, Нийслэлийн Багануур дүүргийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жилийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05 өдрийн шүүгчийн захирамжаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар үлдэх ялыг өршөөн хэлтрүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, Шүүх сэтгэц гэм судлалын 803 тоот магадлагаанд:“хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” /10 хавтас хх-127 тал/  гэхБоржигон овгийн Бат-Өлзийгийн ЦэрэндоржРегистрын дугаар НЮ82022218 гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Э.Батмөнх, Ч.Отгонбаяр, Б.Асалбек нартай бүлэглэн 2006 оны 01 сарын эхээр Төв аймгийн Архуст сумын “Бэрх” гэх газраас иргэн А.Лхагвасүрэнгийн 3 тооны адуу,Архуст сумын нутаг “Бөөрөлжүүт” гэх газраас иргэн С.Одхүүгийн 3 тооны адуу, Э.Батмөнх, Б.Гансэлэм, Б.Асалбек, Ч.Отгонбаяр нартай бүлэглэн 2006 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Нугаар” багийн нутгаас иргэн Б.Жигмэддоржийн 3 тооны адуу, Э.Батмөнх, Б.Гансэлэм, Б.Асалбек, Ч.Отгонбаяр нартай бүлэглэн 2006 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Тоонот гэх газраас иргэн З.Дэлгэрийн 2 тооны адуу, Д.Отгонбаяр, Б.Гансэлэм, Б.Цэрэндорж нартай бүлэглэн 2008 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нутгаас иргэн Х.Цэрэнпилийн 5 тооны үхэр, О.Отгонбаатарын 3 үхэр, Б.Гансэлэм, Л.Цэрэнсоном, Д.Отгонбаяр нартай бүлэглэн 2008 оны 03 дугаар сарын 16-21-ний хооронд Төв аймгийн Баян сумын нутаг “Аман худаг” гэх газраас иргэн Х.Нацагийн 1 тооны тэмээ, Н.Раднаахандын 1 тооны тэмээ, Б.Цэрэндоржтой бүлэглэн 2007 оны 05 дүгээр  сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын 4 дүгээр багийн нутаг “Ар худагийн гүүр” гэх газраас иргэн Б.Батсүхийн 8 тооны адууг тус тус бусадтай бүлэглэн хулгайлсан. Би ганцаараа 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Магнайн энгэр” гэх газраас иргэн Н.Энхтүвшингийн 2 тооны адууг хулгайлсан 7 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу мөрдөн байцаалтын шатанд дуудсан цагт ирээгүй үйлдэлээ хүлээж байгаа”гэв.

 

Шүүгдэгч Л.Цэрэнсоном шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 6 удаа эдгээр хүмүүсээс мах худалдаж авсан. 42 удаагийн хулгайн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Цэрэндорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “БиГ.Эрдэнэбаатартай бүлэглэн 2007 оны 05 дугаар  сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын 4 дүгээр багийн нутаг “Ар худагийн гүүр” гэх газраас иргэн Б.Батсүхийн 8 тооны адуу, Б.Гансэлэмтэй бүлэглэн 2007 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Шаварт” гэх газраас иргэн С.Бибадимагийн 9 тооны адуу, Б.Гансэлэм,Д.Отгонбаяр нартай бүлэглэн 2008 оны 03 дугаар сарын 16-21-ний хооронд Төв аймгийн Баян сумын нутаг “Аман худаг” гэх газраас иргэн Х.Нацагийн 1 тооны тэмээ, Н.Раднаахандын 1 тооны тэмээ, Г.Эрдэнэбаатар, Д.Отгонбаяр нартай бүлэглэн 2008 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нутгаас иргэн Х.Цэрэнпилийн 5 тооны үхэр, иргэн О.Отгонбаатарын 3 тооны үхэр, 2011 оны 07 дугаар сард Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутаг “Овоот булаг” гэх газраас иргэн Г.Эрдэнэчимэгийн 2 тооны адуу хулгайлсан 6 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2дахьхэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.  

 

Шүүгдэгч Б.Гансэлэм шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Г.Эрдэнэбаатар, Э.Батмөнх, Б.Асалбек, Ч.Отгонбаяр нартай  бүлэглэн 2006 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Нугаар” багийн нутгаас иргэн Б.Жигмэддоржийн 3 тооны адуу, Г.Эрдэнэбаатар, Э.Батмөнх, Б.Асалбек, Ч.Отгонбаяр нартай бүлэглэн 2006 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Тоонот гэх газраас иргэн З.Дэлгэрийн 2 тооны адуу, Г.Эрдэнэбаатар, Д.Отгонбаяр, Б.Цэрэндорж нартай бүлэглэн 2008 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нутгаас иргэн Х.Цэрэнпилийн 5 тооны үхэр, иргэн О.Отгонбаатарын 3 тооны үхэр, Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Д.Отгонбаяр нартай бүлэглэн 2008 оны 03 дугаар сарын 16-21-ний хооронд Төв аймгийн Баян сумын нутаг “Аман худаг” гэх газраас иргэн Х.Нацагийн 1 тооны тэмээ, иргэн Н.Раднаахандын 1 тооны тэмээ, Б.Цэрэндоржтой бүлэглэн 2007 оны 08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Шаварт” гэх газраас иргэн С.Бибадимагийн 9 тооны адуу хулгайлсан 5 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.”гэв.  

 

Шүүгдэгч Э.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Г.Эрдэнэбаатар, Ч.Отгонбаяр, Б.Асалбек нартай бүлэглэн 2006 оны 01 сарын эхээр Төв аймгийн Архуст сумын “Бэрх” гэх газраас иргэн А.Лхагвасүрэнгийн 3 тооны адуу, мөн Архуст сумын нутаг “Бөөрөлжүүт” гэх газраас иргэн С.Одхүүгийн 3 тооны адуу, Г.Эрдэнэбаатар, Б.Гансэлэм, Б.Асалбек, Ч.Отгонбаяр нартай бүлэглэн 2006 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Нугаар” багийн нутгаас иргэн Б.Жигмэддоржийн 3 тооны адуу, Г.Эрдэнэбаатар,  Б.Гансэлэм, Б.Асалбек, Ч.Отгонбаяр нартай бүлэглэн 2006 оны 01 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн Тоонот гэх газраас иргэн З.Дэлгэрийн 2 тооны адуу хулгайлсан 4 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Ч.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Д.Отгонбаяр, Б.Гансэлэм, Б.Цэрэндорж нартай бүлэглэн 2008 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нутгаас иргэн Х.Цэрэнпилийн 5 тооны үхэр, иргэн О.Отгонбаатарын 3 тооны үхэр, Э.Батмөнх, Б.Цэрэндорж, Б.Гансэлэм, Л.Цэрэнсоном, Д.Отгонбаяр нартай бүлэглэн 2008 оны 03 дугаар сарын 16-21-ний хооронд Төв аймгийн Баян сумын нутаг “Аман худаг” гэх газраас иргэн Х.Нацагийн 1 тооны тэмээ, иргэн Н.Раднаахандын 1 тооны тэмээ хулгайлсан 2 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна.Би мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлж байгаагүй.” гэв.

 

ХохирогчШ.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2008 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдрийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сумын Зүүн булаг гэх газраас 14 тооны адуу алдсан. Гэмт хэргийн улмаас 3200000 төгрөгийн хохирол төлбөр учирсан. Хохирол төлбөрт нэг ч төгрөг аваагүй гэв.

Хохирогч Мөнхөөгийн хууль ёсны төлөөлөгч М.Отгондаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“ Энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширснаас зарим хохирогч нар нь хүлээж чадалгүй нас барсан. Үүний нэг нь миний аав Мөнхөө юм. Миний аав нас барчихсан учраас би түүнийг төлөөлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна.

Манайх 2008 оны 10 дугаар сард 10 морио алдсан. Миний төрсөн эгчийн нөхрийн дүү Энхтайван 111-д саатуулагдахад тэнд хамт байсан шүүгдэгч Эрдэнэбаатар би хадагтай хээр, 10 адуу хулгайлж зарах гэсэн боловч махны үнэ бууж зарж чадаагүй, хэд хоног Цэрэнсономын хашаанд байлгаж байгаад адуунуудыг нядалсан гэж ярьсан байдаг. Ингээд тухайн үед цагдаад мэдэгдэж хэрэг шалгагдсан. Хохирол төлбөрт нэг ч төгрөг аваагүй, 3700000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилнэ.”гэв.

Хохирогч Г.Базаррагчаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Баянмөнх гэх хүнээр өөрийн 54 тооны адуугаа маллуулдаг байсан. 2007 оны  06 дугаар сарын 20-23-ны хооронд Төв аймгийн Баянжаргалан, Баяндэлгэр нутгийн зааг Шар булаг гэх газраас Зэгэл хонгор азаргатай 7 тооны морио алдсан. Шүүгдэгч Цэрэндорж мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн би Батмөнх, Цэрэндорж хоёртой хамтран 7 тооны адуу хулгайлж Налайхын хөндийн давааны ард айлын өвөлжөөний ойролцоо адуунуудыг нядалсан. Цэрэнсономыг утсаар дуудаж нядалсан адуугаа ачууулсан гэж мэдүүлсэн байдаг. Би эдгээр хүмүүсийг нийлж хулгай хийчихээд хэргээ хүлээхгүй бие бие рүүгээ чихэж байгаад харамсаж байна. Эдгээр хүмүүс улсыг хуульгүй юм шиг ярьж байна. Миний алдагдсан 7 адууны толгойг тавиад шүүгдэгчээр заалгаж байгаа гэрэл зураг хавтаст хэрэгт авагдсан. Би маш их гомдолтой байна. Хохирол төлбөрт нэг ч төгрөг аваагүй, 7 адууны хохирол төлбөр 2300000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд Г.Базаррачаа, Ш.Энхболд, хохирогч Д.Мөнхөөгийн хууль ёсны төлөөлөгч М.Отгондаваа нарын мэдүүлэг, хохирогч Ч.Сугар/3-р хх-ийн 1-4/, хохирогч Б.Эрдэнэбаяр/3-р хх-ийн 5-8/, хохирогч А.Лхагвасүрэн /3-р хх-ийн 8-20/, хохирогч С.Одхүү/3-р хх-ийн 25-26/, хохирогч Б.Жигмиддорж/3-р хх 32-35/, хохирогч З.Дэлгэр/3-р хх-ийн 36-38/, хохирогч Г.Базаррагчаа/3-р хх-ийн 39-40/, хохирогч Р.Энхмэнд/3-р хх-ийн 44-46/, хохирогч Б.Чулуунбаатар/3-р хх /49-51/, хохирогч Г.Батбаяр/3-р хх /60-62/, хохирогч Л.Батсуурь/3-р хх /63-65/, хохирогч Н.Батжаргал/3-р хх /66-68/, хохирогч Т.Бат-Эрдэнэ/3-р хх /69/, хохирогч Д.Цэцэг/3-р хх /71-72/, хохирогч Ц.Эрдэнэбат/3-р хх /73-75/, хохирогч Д.Цэнгэл/3-р хх-ийн 76-77/, хохирогч Б.Норолхоо/3-р хх /78-80/, хохирогч Г.Хийл/3-р хх /81-84/, хохирогч Х.Цэрэнпил/3-р хх /86-87/, хохирогч О.Отгонбаатар/3-р хх /-88-90/, хохирогч Х.Нацаг/3-р хх /91-93/, хохирогч Н.Раднааханд/3-р хх /94-95/, хохирогч С.Дорждэрэм/3-р хх /96-100/, хохирогч О.Түвшинжаргал/3-р хх  /102-104/, хохирогч Н.Цэдэн-Иш/3-р хх /107-108/, хохирогч Ө.Шаравсамбуу/3-р хх /109-111/, хохирогч П.Жаргалсайхан/3-р хх/113-116/, хохирогч Л.Зууннаст/3-р хх /122-123/, хохирогч Ц.Очирхуяг/3-р хх /127-130/, хохирогч Ц.Даваажав/3-р хх /136-139/, хохирогч Р.Ганхуяг /3-р хх /142-144/, хохирогч Х.Мөнх-Очир/3-р хх /147-148/, хохирогч Ч.Базарзаяа/3-р хх /149-151/, хохирогч Б.Батсүх/3-р хх /159-160/, хохирогч Б.Чагнайдорж/3-р хх  /170-173/, хохирогч Н.Энхтүвшин/3-р хх /174-176/, хохирогч Ч.Юмжирдулам/3-р хх /181-182/, хохирогч Ч.Гүрсэд/3-р хх /183-185/, хохирогч Г.Бат-Отгон/3-р хх /186-187/, хохирогч А.Бат-Эрдэнэ/3-р хх /188-189/, хохирогч Ш.Доржсүрэн/3-р хх /190-191/, хохирогч С.Батхуяг/3-р хх /193-195/, хохирогч Н.Ганболд/3-р хх /196-197/, хохирогч Д.Мөнхөө/3-р хх /198-199/, хохирогч Ш.Энхболд/3-р хх /200-201/, хохирогч Б.Энхмагнай/3-р хх /202-204/, хохирогч А.Үржин/3-р хх /205-206/, хохирогч А.Өлзийхутаг/3-р хх /207-209/, хохирогч Б.Сэлэнгэ/3-р хх /210-212/, хохирогч Б.Одонхүү/3-р хх /213-214/, хохирогч С.Бүргэдбатсүх/3-р хх /215-216/, хохирогч Ц.Хэнмэдэх/3-р хх /218-223/, хохирогч Нямсүрэн, Ц.Ганшигхүү /3-р хх-ийн 155-156/, С.Бибадима/3-р хх-ийн 179-180/, Ч.Эрдэнэбадрах /3-р хх-ийн 177-178/, Г.Эрдэнэчимэг /13-р хх-ийн 19-20/, хохирогч Б.Цэцэгдэлгэр /13-р хх-ийн 97-98/,  хохирогч З.Цэнд /13-р хх-ийн 99-100/, хохирогч Ж.Ганболд /13-р хх-ийн 21-22 /, хохирогч Д.Баярсайхан/16-р хх /27-28/ нарын мэдүүлгүүд,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 хавтаст 1-14, 15-20, 21-23,25-29,30-32, 33-37, 38-40, 41-44, 45-47, 49, 53-57, 58-66, 67-77, 78-84, 85-88, 89-92,  95-97, 98-103, 104-108, 109-123, 13-р хх-ийн 85-94, тал/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд гэрч Ж.Далайцэрэн нь “Эрдэнэбаатарыг машинтай явж байсан 3 хүний нэг нь байна гэж таньж зааж байгаа  байдал”, гэрэл зургийн үзүүлэлт / 9-р хх-ийн 145-146/, / 16-р хх-ийн 33-35/

Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 9-р хх-ийн 147-149/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд / 9-р хх-ийн 150-154/

Яллагдагч Г.Эрдэнэбаатарын мэдүүлгийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 17-р хх-ийн 162-170/

Гэрч Т.Нямдаваа /3-р хх-ийн 13-16/, гэрч Ю.Нямсүрэн /3-р хх-ийн 21/, гэрч Б.Александр /3-р хх-ийн 22/, гэрч Д.Цэрэндаваа /3-р хх-ийн 47/, гэрч Д.Эрдэнэбат /3-р хх-ийн 48/,гэрч Г.Тогоохүү /3-р хх-ийн 52-53/, гэрч З.Энхжаргал /3-р хх-ийн 56/,гэрч Н.Очирваань /3-р хх-ийн 70/, гэрч Х.Отгонтөмөр /3-р хх-ийн 85/, гэрч Х.Мөнхтөр /3-р хх-ийн 101/,Э.Эрдэнэчимэг /3-р хх-ийн 105/, гэрч Р.Баярдаваа /3-р хх-ийн 112/, гэрч Ц.Батболд /3-р хх-ийн 117/, гэрч О.Мөнхсүлд /3-р хх-ийн 118/, гэрч Ц.Ичинхорлоо /3-р хх-ийн 119/, гэрч Ж.Далайцэрэн /3-р хх-ийн 120-121/, гэрч Д.Алтансувд /3-р хх-ийн 124/,гэрч П.Анхбаяр /3-р хх-ийн 125-126/,гэрч Ц.Рагчаасүрэн /3-р хх-ийн 131-132/, гэрч Ш.Сарангэрэл /3-р хх-ийн 133-135/, гэрч Ц.Даваахүү /3-р хх-ийн 140/, гэрч Л.Энхбат /3-р хх-ийн 141/, гэрч Н.Нэргүй /3-р хх-ийн 145-146/, гэрч Ц.Бямбабаатар /3-р хх-ийн 152-154/, гэрч Ц.Энхтүшээхүү /3-р хх-ийн 157-158/, гэрч Д.Эрдэнэбат /3-р хх-ийн 192/, гэрч Н.Шижээ /3-р хх-ийн 224-227/, гэрч Д.Пүрэвсүрэн /16-р хх-ийн 29-30/, гэрч С.Пүрэвсүрэн /16-р хх-ийн 31/, гэрч Ч.Чимэд-Очир /16-р хх-ийн 32/, гэрч Н.Жигжидсүрэн /3-р хх-ийн 9/, гэрч Д.Бараан-Осорын/3-р хх-ийн 10-12/, гэрч Б.Сансарын/3-р хх-ийн 16-17/, гэрч Б.Асалбек, /3-р хх-ийн 23-24, 29-31/, гэрч Б.Намхай/3-р хх-ийн 27-28/, гэрч Х.Баянмөнх, /3-р хх-ийн 41-42/, гэрч Д.Дагва /3-р хх-ийн 23/, гэрч Г.Бямбабаатар/3-р хх-ийн 54-55,57-59/, гэрч Ж.Цэдэвсүрэн/3-р хх-ийн 161-167/, гэрч  Х.Отгонцэцэг/3-р хх-ийн 168-169/, гэрч Г.Эрдэнэтуяа/3-р хх-ийн 228-229/ гэх мэдүүлгүүд,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / 9-р  хх-ийн 188-192/

Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд хохирогч Г.Бат-Отгонд 500000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай /хх-250 тал/

- Эд зүйлийн үнэлгээ / 2-р хх-ийн 56-250/, /3-р хх-ийн 1-48тал/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/16-р хх-ийн 146-150/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа / 16-р хх-ийн 151-154/

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа 802, 803, 805, 809, 23, 25 /10-р хх-ийн 127-132 тал/,

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын гаргаж байсан хүсэлт зэрэг болно.

Шүүхийн эрх зүйн дүгнэлт:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үзвэл:

 

Нэг:Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн талаар:

 

ШүүгдэгчБ.Цэрэндорж ганцаараа буюу Г.Эрдэнэбаатар, Б.Гансэлэм /ялтай байх хугацаандаа/Л.Цэрэнсоном, Э.Батмөнх,Д.Отгонбаяр нарыгбүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож давтан болон үргэлжилсэн үйлдлүүдээр машин механизм ашигланхохирогч Сугар, Эрдэнэбаяр, Одхүү, Жигмэддорж, Лхагвасүрэн, Дэлгэр, Базаррагчаа, Энхмэнд, Чулуунбаатар, Г.Батбаяр, Цэцэг, Цэнгэл, Эрдэнэбат, Норолхоо, Хийл, Цэрэнпил, Отгонбаяр, Нацаг, Раднааханд, Дорждэрэм, Түвшинжаргал, Цэдэн-Иш, Шаравсамбуу, Жаргалсайхан, Зууннаст, Очирхуяг, Даваажав, Р.Ганхуяг, Мөнх-Очир, Батсүх, Чагнайдорж, Энхтүвшин, Юмжирдулам, Гүрсэд, Бат-Отгон, Бат-Эрдэнэ, Доржсүрэн, Батхуяг, Ганболд, Мөнхөө, Энхболд, Энхмагнай, Үржин, Өлзийхутаг, Сэлэнгэ, Нямсүрэн, Одонхүү, Бүргэдбатсүх, Хэнмэдэх, Батсуурь, Бат-Эрдэнэ, Батжаргал, Ганшигхүү, Бибадима, Эрдэнэбадрах, Эрдэнэчимэг, Ганболд, Цэцэгдэлгэр, Цэнд, Баярсайхан нарын олон тооны бод малыг Төв аймгийн Сэргэлэн, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Эрдэнэ, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Нийслэлийн Налайх дүүргийн нутгаас:

     -Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь 47 удаагийн үйлдэлд гүйцэтгэгчээр оролцож нийт 53 иргэний, 286 адууг хулгайлж 135.080.000 төгрөгийн, 44 үхэр хулгайлж 15.590.000 төгрөгийн, 6 тэмээ хулгайлж 3.500.000 төгрөгийн буюу нийт 154.170.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

     -Шүүгдэгч Б.Цэрэндорж нь 45 удаагийн үйлдэлд гүйцэтгэгчээр оролцож нийт 52 иргэний 275 адуу, 44 тооны үхэр, 6 тооны тэмээ,хулгайлж бусдад 161630000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

     -Шүүгдэгч Э.Батмөнх нь 42 удаагийн үйлдэлд гүйцэтгэгчээр оролцож 44 иргэний 264 тооны адуу 36 тооны үхэр 6 тэмээ хулгайлж бусдад 1387490000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

     -Шүүгдэгч Б.Гансэлэм нь 41 удаагийн үйлдэлд гүйцэтгэгчээр оролцож 44 иргэний 277 тооны адуу 34 тооны үхэр, 6 тооны тэмээ хулгайлж бусдад 147160000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

     Шүүгдэгч Д.Отгонбаяр нь 10 удаагийн үйлдэлд гүйцэтгэгчээр оролцож 15 иргэний 105 адууг хулгайлж 38.050.000 төгрөгийн, 17 үхэр хулгайлж 6.230.000 төгрөгийн, 2 тэмээ хулгайлж 1.400.000 төгрөгийн буюу нийт 45.680.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Цэрэнсоном нь 42 удаагийн үйлдэлд хамжигчаар оролцож 45 иргэний 293 адуу 34 тооны үхэр 6 тооны тэмээ хулгайлж бусдад 155560000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохиролучруулсангэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд Г.Базаррачаа,Ш.Энхболд, хохирогч Д.Мөнхөөгийн хууль ёсны төлөөлөгч М.Отгондаваа нарын мэдүүлэг, хохирогч Ч.Сугар/3-р хх-ийн 1-4/, хохирогч Б.Эрдэнэбаяр/3-р хх-ийн 5-8/,хохирогч А.Лхагвасүрэн/3-р хх-ийн 8-20/,хохирогч С.Одхүү/3-р хх-ийн 25-26/, хохирогч Б.Жигмиддорж/3-р хх-ийн 32-35/,хохирогч З.Дэлгэр/3-р хх-ийн 36-38/,хохирогч Г.Базаррагчаа/3-р хх-ийн /39-40/,хохирогч Р.Энхмэнд/3-р хх-ийн /44-46/, хохирогч Б.Чулуунбаатар/3-р хх-ийн 49-51/, хохирогч Г.Батбаяр/3-р хх-ийн 60-62/, хохирогч Л.Батсуурь/3-р хх /63-65/, хохирогч Н.Батжаргал/3-р хх /66-68/,хохирогч Т.Бат-Эрдэнэ/3-р хх /69/, хохирогч Д.Цэцэг/3-р хх /71-72/,хохирогч Ц.Эрдэнэбат/3-р хх /73-75/,хохирогч Д.Цэнгэл/3-р хх /76-77/, хохирогч Б.Норолхоо/3-р хх /78-80/,хохирогч Г.Хийл/3-р хх /81-84/,хохирогч Х.Цэрэнпил/3-р хх /86-87/,хохирогч О.Отгонбаатар/3-р хх /-88-90/,хохирогч Х.Нацаг/3-р хх /91-93/,хохирогч Н.Раднааханд/3-р хх /94-95/, хохирогч С.Дорждэрэм/3-р хх /96-100/,хохирогч О.Түвшинжаргал/3-р хх  /102-104/,хохирогч Н.Цэдэн-Иш/3-р хх /107-108/,хохирогч Ө.Шаравсамбуу/3-р хх /109-111/,хохирогч П.Жаргалсайхан/3-р хх/113-116/, хохирогч Л.Зууннаст/3-р хх /122-123/,хохирогч Ц.Очирхуяг/3-р хх /127-130/,хохирогч Ц.Даваажав/3-р хх /136-139/,хохирогч Р.Ганхуяг /3-р хх /142-144/,хохирогч Х.Мөнх-Очир/3-р хх /147-148/,хохирогч Ч.Базарзаяа/3-р хх /149-151/, хохирогч Б.Батсүх/3-р хх /159-160/,хохирогч Б.Чагнайдорж/3-р хх  /170-173/,хохирогч Н.Энхтүвшин/3-р хх /174-176/,хохирогч Ч.Юмжирдулам/3-р хх /181-182/, хохирогч Ч.Гүрсэд/3-р хх /183-185/,хохирогч Г.Бат-Отгон/3-р хх /186-187/,хохирогч А.Бат-Эрдэнэ/3-р хх /188-189/,хохирогч Ш.Доржсүрэн/3-р хх /190-191/,хохирогч С.Батхуяг/3-р хх /193-195/,хохирогч Н.Ганболд/3-р хх /196-197/,хохирогч Д.Мөнхөө/3-р хх /198-199/,хохирогч Ш.Энхболд/3-р хх /200-201/,хохирогч Б.Энхмагнай/3-р хх /202-204/,хохирогч А.Үржин/3-р хх /205-206/,хохирогч А.Өлзийхутаг/3-р хх /207-209/,хохирогч Б.Сэлэнгэ/3-р хх /210-212/,хохирогч Б.Одонхүү/3-р хх /213-214/,хохирогч С.Бүргэдбатсүх/3-р хх /215-216/,хохирогч Ц.Хэнмэдэх/3-р хх /218-223/, хохирогч Нямсүрэн, Ц.Ганшигхүү /3-р хх-ийн 155-156/, С.Бибадима/3-р хх-ийн 179-180/, Ч.Эрдэнэбадрах /3-р хх-ийн 177-178/, Г.Эрдэнэчимэг /13-р хх-ийн 19-20/, хохирогч Б.Цэцэгдэлгэр /13-р хх-ийн 97-98/,  хохирогч З.Цэнд /13-р хх-ийн 99-100/, хохирогч Ж.Ганболд /13-р хх-ийн 21-22 /,хохирогч Д.Баярсайхан/16-р хх /27-28/ нарын мэдүүлгүүд,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-р хх-ийн 1-14, 15-20, 21-23,25-29,30-32,33-37, 38-40, 41-44, 45-47, 49, 53-57, 58-66, 67-77, 78-84, 85-88, 89-92,  95-97, 98-103, 104-108, 109-123, 13-р хх-ийн 85-94, тал/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд гэрч Ж.Далайцэрэн нь “Г.Эрдэнэбаатарыг машинтай явж байсан 3 хүний нэг нь байна гэж таньж зааж байгаа байдал”, гэрэл зургийн үзүүлэлт / 9-р хх-ийн 145-146/, / 16-р хх-ийн 33-35 /

Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 9-р хх-ийн 147-149/

Шүүгдэгч Б.Цэрэндоржийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд / 9-р хх-ийн 150-154/

ШүүгдэгчГ.Эрдэнэбаатарын мэдүүлгийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 17-р хх-ийн  162-170/

Гэрч Д.Бараан-Осорын: “Л.Цэрэнсоном манай хажуу айлын залуу байсан. Хашаандаа мал нядлаад малын ченж хийдэг байсан. Нэг өдөр хар алаг зүстэй морь мөн хамт 2,3 адууг хамт даавуун олсоор ногт хийж явсан байж байсан юм. Тэр хар алаг морь нь дал цагаан том толгойтой, хар хээр шууд дэлийг авч зассан морь байсан бусад адууны зүсийг сайн анзаараагүй энэ нь 2007 оны 11 дүгээр сарын үед байсан шиг санаж байна. Би Цэрэнсономыг 2007 оноос манай хажуунаас нүүн цайз захын тэнд газар авч байшин бариад л жийп машин аваад л бэлжээд байхаар би гайхаад байсан юм”гэх мэдүүлэг /3-р хавтас хх-ийн 10-12 тал/, гэрч Б.Сансарын: “Сономыг ченж хийдэг болохоор хүнээс адуу худалдаж авсан гэж боддог байсан сүүлдээ нэг л сэжигтэй байгаад шөнө алдсан адууг нядлуулаад байхаар нь хулгайн адуу байж магадгүй гэж бодоод Даваа ах тус дүүргийн цагдаагийн газарт хэлсэн гэсэн би үнэнгээ хэлэхэд хулгайн адуу мал гэж боддоггүй байсан тэгж мэдсэн бол нядлаж өгөхгүй л байсан нядалж өгсөн адуунаас содон шинж тэмдэгтэй адуу гэвэл 2007 оны 11 сарын үед байх дандаа үрээ голдуу хүрэн хонгор. Хонгор халзан, хөөрхөн хэлбэртэй нийт 7-8 тооны адуу тэр дунд содон гэвэл дөрвөн хөл нь шийр лав цагаан хар алаг зүстэй морь2008 оны 1 дүгээр сарын үед байх Улаан буурал маш том биетэй эрлийз гэмээр гүү хонгор дэлтэй азарган үрээ, цагаан гүү, хар гүү нийт 6-7 тоотой адуу орж ирснийг сайн санаж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 16-17/, гэрч Б.Асалбекын: “2006 оны 1 дүгээр сарын 10-ний үеэр байх Эрдэнэбаатар надруу утасдаад хэдүүлээ Батмөнхийн гэрлүү явж 2,3 адуу зохицуулаад ирье гэж хэлсэн тэгээд би очсон. Тэгээд Батмөнхийнд очсон ээж, дүү нь байсан. Тэгээд гараад машиндаа сууж байтал Батмөнх дүү араас морьтой ирнэ гээд хэдүүлээ энэ хаваржаан дээр очоод байж байя гээд тэгээд удалгүй дүү нь ирээд Батмөнх 1 морийг нь унаад явсан. Баян сумын харалдаа засмал зам дээр гараад зогсож байтал Батмөнх 2 морь хөтлөн өөрөө 1 морь унан ирсэн. Хажуу талаар дагаж шөнөжингөө Эрдэнэбаатар, Отгонбаяр 3 ээлжлэн унаж яваад хот орж Эрдэнэбаатарын гэрт хүргүүлсэн тэгээд би ажилтай гээд явсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 23-24,29-31/,гэрч Б.Намхайгийн: “2005 оны 12 дугаар сард байх Эрдэнэбаатар, Батмөнх, Отгонбаяр, Бек нар хөдөө Батмөнхийн гэрээс авчирлаа гэж бараан зүсмийн гурван адуу Амгаланд Эрдэнэбаатар бид хоёрын хөлсөлж байсан хашаанд авч ирсэн. Тэгээд Дэлгэрмөрөн гэх ченжийг авчирч гурван адууны махыг 400.000 төгрөгөөр өгсөн, 2006 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр 10 цагт Бек, Батмөнх, Эрдэнэбаатар нар манайд ирээд Эрдэнэбаатар гэрт үлдээд Бек, Батмөнх хоёртой Чулуун овооны буудлын хойно уулзаад Дэлгэрмөрөнгийн гэр лүү нь Эрдэнэбаатар бид хоёр өөр такси барьж явсан. Бек, Батмөнх хоёр Бекийн машинтай явсан тэгээд Дэлгэрмөрөн гэдэг ченжийнд очиж нэг адууны мах багажнаасаа гаргаж өгсөн. Тэгээд Эрдэнэбаатар 120.000 төгрөг аваад Бек машинтайгаа салаад явсан. Эрдэнэбаатар бид гурав манайд очсон.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 27-28/, гэрч Х.Баянмөнхийн: “2008 оны 06 дугаар 20-23-ны хооронд Баянжаргалан 1-р багийн Шар булаг гэх гэх газраас 7 тооны адуу алдсан. Энэ үеээр Шар булаг гэх газар Энхмаагийн Батмөнх хужаа мотоциклтой явж байсан гэсэн. Тэгэхэээр тэр хүн авсан байх манайх бүл муутай болохоор адуугаа байнга харж чаддаггүй юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 41-42 тал/, гэрч Д.Дагвын: “2007 оны 6 дугаар сарын дундуур манай өвөлжөөний дөнгөж урд талд 8 тооны адууны шийр, сэвс байсан юм. Тэр үед тэр газар давхар дугуйтай машины мөр гарсан байсан. Өөр ямар нэг ул мөр эд мөрийн баримт байгаагүй” мэдүүлэг /3-р хх-ийн 23/,гэрч Г.Бямбабаатарын: “2007 оны 9 дүгээр сарын эхээр ямаагаа бэлчээхээр туугаад хойд уул руу гараад явтал жалганаас эмээлээ үүрсэн 2 хүн гүйгээд уул даваа явчихсан. Хоёр хүн гарч гүйсэн жалганд нь нэг цавьдар халзан морь тушчихсан дэргэд нь хүрэн халзан морь сул байсан. Бас дэргэд нь богиновтор уурга байсан. Мөн жалганы дэргэд хүрэн азаргатай 10 тооны адуу байж байсан. Тэгээд бид нар адууг хараад байж байтал манай урд замын дэргэд байдаг Цэрэнсономын барилга дээр ажиллаж байсан 2 залуу адууны хажуугийн уулан дээр гараад суугаад байхаар нь найз Батзаяатай хамт явж очоод та 2 юу хийж байгаа юм бэ гэхэд салхинд гарч байна гэснээ босоод урагшаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 54-55,57-59/, гэрч Ж.Цэдэвсүрэнгийн: “2007 оны 7 дугаар сарын эхээр нэг өдөр мөн л Эркаг дуудаад байхаар нь шөнө Сономын грашид очсон чинь Батмөнх, Сэлмээ 2 Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас тууж ирсэн гээд 11 тооны адуу тэр грашид оруулсан байсан тэгээд адууг нэг нэгээр нь барьж аваад дутуу цохиод алдаад пижигнүүлээд хана таазруу цусаа үсэргээд хажууд амьд байсан адуу нь үргээд байсан чинь Сономын грашны баруун талын айлын хүн гаднаас нь тогшоод байсан тэгсэн чинь Соном гараад уулзаад байсан тэр грашид 20 адуу багтдаг гэсэн адуу их ухаантай амьтан болохоор хажууд нь адуу алаад байхаар эгнэж зогсоод л чичрээд байдаг юм билээ маш их өрөвдөж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 161-167 тал/, гэрч  Х.Отгонцэцэгийн: “Баян сумын мааньт хорих ангийн баруун талд байдаг гарам дээр өдөр нэг саарал өнгийн эксел маркийн машин ирээд гарамны хаалт тулаад зогссон. Тэгээд би очиход 56-31 УБЛ дугаартай саарал өнгийн эксел маркийн суудлын автомашин дотор 5 залуу байсан. Тэгтэл арын суудалд манай компаний жоншин дээр мааньтын хорих ангиас гэрээгээр ирж ажилладаг байсан Цэрэндорж суусан байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 168-169/,гэрч Г.Эрдэнэтуяагийн: “Өмнө нь Эрдэнэбаатар аав ээжтэй хөдөө мал дээр л байдаг байсан. Найз нөхөд нь Батмөнх, Гансэлэм гэдэг хүмүүстэй нийлдэг гэдгийг нь мэднэ. Эдгээр хүмүүстэй нийлж хэрэг хийж баригдсан байсан. Энэ удаад ч гэсэн эдгээр хүмүүстэй нийлж л хэрэг хийсэн гэж бодож байна.” /3-р хх-ийн 228-229 тал/гэх мэдүүлгүүд,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / 9-р  хавтас хх-188-192 тал/

Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд” хохирогч Б.Бат-Отгонд 500000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай” /хх-250 тал/

Эд зүйлийн үнэлгээ / 2 -р хх-ийн56-250/, /3-р хх-ийн 1-48тал/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/16 -р хх-ийн146-150 тал/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа / 16 -р хх-ийн151-154 тал/

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа 802, 803, 805, 809, 23, 25 /10-р хх-ийн 127-132 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Цэрэндорж, Г.Эрдэнэбаатар, Л.Цэрэнсоном, Э.Батмөнх, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр нар өмгөөлөгчийн хамт яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэгтээ өөрийн үйлдсэн хулгайн гэмт хэргүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хулгайн гэмт хэрэгт оролцсон шүүгдэгч нар бие биенийхээ хулгайн үйлдлүүдийг давхар гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгүүд буюу

  •  

-2008 оны 1 сарын сүүлчээр байх гэж санаж байна хар алаг морьтой нийт 8 тооны адууг Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх нарын хамт Сэргэлэн сумын Үнээ уул  орчмоос хулгайлсан. Бид нарыг 8 тооны адууг хулгайлаад Налайх  руу хөлөөр нь тууж оруулсан. Тэр адууг Батмөнх туугаад явсан. Бид нар Гансэлэмийн саарал өнгийн 56-31 дугаартай машинтай явсан. Тэдгээр адуунууд дотор содон хар алаг морь, хонгор морь, хээр морьнууд байсан. Тэдгээр адууг Налайх ченж Цэрэнсономын хашаанд оруулан нядалсан, махыг Л.Цэрэнсономд өгсөн, 800 000 төгрөг болсон, мөнгөө хуваан авсан. Энэ хар алаг морьтой 8 адуу нь алдарт уяач Сугар гэж хүний алдсан адуу гэдгийг байцаагдаж байхдаа мэдсэн.

-Хүрэн халзанморьтой 9 тооны адууг Сэргэлэн сумын Үнээ уулын орчимоос 2008 оны 2 сарын эхээр авсан. Энэ адуун дотор хадагтай хээр морь дэлтэй, дэлтэй хүрэн халзан морь, 2 хээр  морь, дэлтэй хүрэн зээрд морьд байсан, бусдынх нь зүсийг санахгүй байна. Энэ үйлдэлд Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 Гансэлэмийн машинтай явсан бөгөөд уг адуугаа мөн Цэрэнсономын грашид нядлаад махыг нь түүнд өгсөн. /Д.Мөнхөөгийн 10 адуу/

-Сэргэлэн сумын Үнэгтийн тэндээс их олон үхэр дундаас 5 үнээг хулгайлан авч газар дээр нь нядлаад махыг нь Цэрэнсономын цэнхэр өнгийн бонго Гансэлэмийн саарал эксэль машинуудаар тээвэрлэн Налайх оруулж Цэрэнсоном 1 үхрийг 200,000 төгрөгөөр бодож өгсөн. Энэ үйлдэлд Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 хамт явсан. Эдгээр 5 үхэр дотор сартай ухаа үнээ бүгд тугалтай саадаг үнээнүүд байсан. Энэ үхэр сүүлд Даваажав гэх хүний үхэр болохыг байцаалтын үед мэдсэн. Энэ газраа дараа нь зам шалгалтаар явж байхдаа байцаагчдаа зааж өгч байсан.

-Сэргэлэн сумын нутгаас 2008 оны 01 сарын дундуур “Үнэгт” гэх газраас эрлийз улаан буурал гүү, хул үрээ, хөх буурал гүүтэй 2 ижил шарга морьтой 11 тооны адуунуудыг олон адуунаас Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 хулгайлсан бөгөөд эдгээр адууг нэг дороос хулгайлан авч Эрдэнэбаатар бид 2 унаад Налайхад Сономын /Л.Цэрэнсоном/ грашид оруулж нядалсан. Махыг нь Сономд өгсөн. Энэ үед нөгөө саарал экселтэйгээ явсан. /Сугарын алдсан 11 адуу/

-Мөн Сэргэлэн сумын Хоолтын давааны араас хонгор азаргатай 10 тооны адуу хулгайлсан. Энэ үйлдлийн дараа мөн тэр газраас 2 удаагийн үйлдлээр 8 тооны адуу, мөн 6 тооны адууг нийтдээ тэр газраас хулгайлсан. Нийтдээ 3 удаагийн үйлдлээр 24 тооны адуу хулгайлсан. Бүгдийг хөлөөр нь тууж Налайх дүүрэгт оруулж Цэрэнсономын хашаанд оруулж грашид нь нядалсан. Сүүлд сонсоход уяач дааган Ганаа гэх хүний адуу байсан байна лээ.

-Сэргэлэн сумын Үнэгтийн орчмоос 2008 оны 01 сард 10 гаран тооны адуу хулгайлсан. Тэр 10 гаран тооны адуу нь хул азаргатай хүрэн алаг гүүтэй, улаан бор гүү, саарал морь зэрэгтэй 14 тооны адуу байсан.Энэ үйлдэлд Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 нөгөө саарал өнгийн машинтайгаа явсан.Хөлөөр нь туугаад Налайх руу оруулж Цэрэнсономын гражид нядалсан.

-Сэргэлэн сумын Хоолтын давааны энгэрээс Баян сумаас явж байгаад он сараа сайн санахгүй байна, 1 тооны адууг гэрийн гадаа нь байсан адуунаас нь бугуйлдаж барьж аваад унаад Налайх ороод Цэрэнсономын хашаанд нядалсан. Энэ адууг хулгайлахдаа Гансэлэмийн машинтай 4-лээ явсан. Ингэж хулгай хийхийн өмнө Баян сумаас 3 морь хулгайлаад авч явж байгаад тэр 1 морийг хулгайлсан.Энэ морь нь саарал алаг морь байсан. Тэгээд саарал алаг морио хулгайлаад нийтдээ 4 адуутай болоод явж байгаад дахиад Хоолтын даваа давдаг хөтөл дээрээс 20 гаран тооны шарга азаргатай адуунаас шарга морь мөн хулгайлсан. Ингээд 5 адууг үргэлжлүүлэн хулгайлаад Налайхад оруулан нядалж махыг Цэрэнсономд өгсөн.

-Мөн Сэргэлэн сумын Их хангайн урд талаас 8 тооны адууг 2008 оны 2 сард Гансэлэм, Эрдэнэбаатар, Батмөнх нартай намт хулгайлсан. Энэ адуунуудыг хөлөөр нь хөөж Налайх руу оруулсан. Энэ адууг Гансэлэм бид 2 унаад нөгөө 2 машинтайгаа явсан. Адуунуудаа Сономын грашид оруулан нядалсан. Энэ 8 адуу бараан зүсмийн дандаа үрээхэн адуунууд байсан. Зүсийг нь тод санахгүй байна. /Ганболдын 8 адуу, үүнийг зам шалгалтаар явж байгаад би өөрөө зааж өгсөн/

-2008 оны хавар Сэргэлэн сумын Цагаан хяраас азарга, гүү 2-г бугуйлдан барьж аваад газар дээр нь нядлаад саарал машиндаа ачаад Цэрэнсономд махыг нь өгсөн. Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 явсан. Энэ адууны эзэн төмөр замын цагаан хярын тоочиг дээр байдаг юм билээ. Сүүлд нь зам шалгалтаар явж байгаад мэдсэн. /Шаравсамбуугийн 2 адуу/

-Намайг Улаанбаатар хотод байж байхад Эрдэнэбаатар утсаар яриад чамайг байхгүй байхад бид нар Сэргэлэн, Баян сум руу хулгай хийхээр яваад 9 тооны адуу бугуйлдаж барьж аваад 8-г газар дээр нь шулаад 1 адууны толгойд миний барьдаг байсан мяндсан цагаан бугуйлыг хийгээд алдчихсан гэж ярьж байсан. Тэр бугуйл нь дараа нь Түвшинжаргал гэдэг хүний адууны хүзүүнд байсан гэж байсан. Тэр бугуйлаа би байцаагчтай хамт зам шалгалтаар явж байгаад тэр хохирогчийнд /Түвшинжаргал/ очсон. Тэгэхэд миний барьдаг байсан Эрдэнэбаатарын адууны хүзүүнд зүүгээд алдсан гэсэн бугуйл мөн байсан. Энэ үйлдэлд би оролцоогүй. Тэд нар явсан.

-2008 оны хавар Сэргэлэн сумын Үнэгтийн зүүн булаг гэх газраас 2 морийг Эрдэнэбаатар бугуйлдаж газар дээр нь нядалсан гэж Эрдэнэбаатар надад ярьж байсан. Би энэ үйлдэлд оролцоогүй.

-Би Архуст сумаас 2007 оны 06 сарын үед 13 дугаар зуун гэх жуулчны баазын урд хяраас хонгор халзан морьтой, цагаан тамгатай хүрэн морь, жижиг биетэй хүрэн морь нийт 6 тооны адууг Эрдэнэбаатар, Батмөнх, Гансэлэм, Цэдэвсүрэн бид 5 хулгайлж авч явж байгаад замдаа уг адуунууд нь явахаа болиод эцэхээр нь хонгор халзан морь, хүрэн морь, цавьдар морьдыг тавиад явуулсан. Нөгөө 3-г Налайх руу оруулж Сономын гражид нядлаад махыг нь өгсөн. Дараа нь адууны эзэн Батаа гэх залуу Налайхад ирээд адуугаа сураглаад явж байсан ба тэр хохирогч нь Цэрэнсономыг таньдаг адуугаа Цэрэнсономоос асуухад мэдэхгүй гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд дараа нь Цэрэнсоном бид нар дээр ирээд та нар миний ганц хуурай дүүгийн адууг хулгайлж авчирсан байна гэж хэлж байсан. /энэ адууны хохирогч нь Доржсүрэн/

-Архуст сумын 13-р зуун зүүн хойд талаас 2008 оны хавар байсан байх 4 сард болов уу 5 адууг хулгайлсан. Энэ 5 адууг газар дээр нь нядлаад Налайхаас Цэрэнсономыг энд адуугаа хийчихлээ гэж дуудаад тэгээд Цэрэнсоном өөрийн бонготой махыг нь ачаад явсан. Бид нар саарал өнгийн эксэлтэй явсан. Эдгээр шулсан 5 адууны зүс хул морь, хүрэн морь нөгөө 3-г нь санахгүй байна. Энэ үед Эрдэнэбаатар, Отгонбаяр, Батмөнх, Гансэлэм, Цэрэнсоном бид 6-уулаа хамт үйлдсэн. /Энэ адууны хохирогч нь С.Батхуяг/

-2007 оны 11 сарын үеэр Төв аймгийн Архуст сумын Овоот гэх газраас адуу хулгайлах гэж байгаад Батмөнх бид 2 очоод хулгай хийх гэхэд туранхай болохоор нь үлдээчихсэн. Тэр газрын ойролцоо нүхэн гүүрний урд талын балгастай толгойн орчмоос жижиг сартай зээрд морь, зээрд үрээ, цавьдар гүү, зээрд даагатай, засмал дэлтэй халтар морь, саарал азарга зэрэг нийт 13 тооны адууг тэр хавьд байсан олон адуунаас түүгээд түүгээд авсан. Тэнд олон айлны 300 гаран адуу байсан. Энэ адууг Батмөнх бид 2 хулгайсан. Энэ адууг Налайх руу оруулаад нядлаад Цэрэнсономд өгсөн. Мөн Батмөнх бид хоёрын адуу хулгайлсаны тэр хавиас өмнө нь 2007 оны хавар Архуст сумын Овоот гэх газраас 8 тооны адууг Цэдэвсүрэн, Гансэлэм 2 хулгайлсан гэж өөрсдөө ярьж байсан. Энэ адуугаа хөлөөр нь туугаад авч явсан. Үүнээс өөрөөр Архустын үйлдлийг санахгүй байна

-Эрдэнэ сумаас 2007 оны өвөл байх халиун морь, улаан ягаан морь, хар алаг морь, засмал дэлтэй хар морь, хүрэн халзан гүү, хул морь зэрэг 7 тооны адууг хулгайлж унаад Налайх руу оруулж нядалсан. Тэр адуугаа хулгайлах үедээ өөрийнхөө өмсөж явсан савхин бээлийнийхээ өрөөснийг хаясан байсан. Тэр талаар тухайн үедээ хэний адуу гэдгийг мэдээгүй байж байтал цагдан хорих байранд хамт хоригдож байсан Эрдэнэ сумын Отгонтөмөр гэдэг залуу ярьж байгаад манай аав Хийл 7 адуугаа адуугаа алдсан. Хэргийн газраас хар өнгийн савхин бээлий олдсон гэж ярьж байсан.  Ингэж би Хийл гэдэг хүний адуу гэдгийг мэдсэн. Энэ адууг хулгайлахад Гансэлэм, Эрдэнэбаатар, Батмөнх бид 4 явсан.

-Эрдэнэ сумын Шавартайн хөтлийн ар талаас том цагаан морь, зээрд морьтой бор халзан даага холбоотой байсан ба уг адууг барих үед зээрд халзан даага нь алдуураад алга болсон. Тэндээс 9 тооны адууг хулгайлаад би туугаад Гансэлэм мотоцикльтой явсан. Энэ үйлдэлд бид 2 2-уулаа явсан. Адуугаа туугаад Налайх руу оруулж Цэрэнсономын гаражид нядалж зарсан. Энэ адууны эзэн нь хасаг залуу байсан гэдгийг мэдсэн. Би хулгай хийсэн газраа зааж өгсөн тэгэхэд тэр хасаг залуу тэндээс адуугаа алдсан гээд тэр нь таарч байсан. /хохирогч Бибадима/

-Мөн Эрдэнэбаатар, Батмөнх, Гансэлэм бид дөрөв Багануураас миний мотоцикль, Эрдэнэбаатарын мотоцикльтой 4лээ гараад Баяндэлгэр сумын Цгаан нуур гэх газарт ирээд тэндээс 2 хүрэн морийг бугуйлдаж барьж аваад Гансэлэм бид 2 унаад Эрдэнэ ам өгсөж яваад хэсэг адуутай таараад тэндээс хэсэгхэн тусдаа шодон сүүлтэй буурал морь, дэлтэй бор морь, засмал дэлтэй жижигхэн хүрэн морьтой бусдынх зүсийг санахгүй байна тиймэрхүү зүсмийн 10 туугаад Налайх оруулан Сономын грашид оруулан махлаад махыг нь Сономд өгч заруулсан.

-Эрдэнэ сумын баруун урд талаас байхаа 2007 оны 3 сарын 8ны үед байх мартын 8 ний үеэр Эрдэнэбаатар бид хоёр хамт 7 тооны хүрэн алаг морьтой дандаа морьд байсан бусдынх зүсийг санахгүй байна. Эдгээр адууг мотоциклтой явж байгаад хулгайлаад би унаад Эрдэнэбаатар мотоцикльтойгоо даган явсаар Налайх оруулан Сономын грашид оруулан махаад махыг нь Сономд өгч заруулсан. /

-Баян сумаас 2008 оны 01-02 сарын үед байх төмөр замын 12-р точикийн орчмоос Эрдэнэбаатар Гансэлэм, Отгонбаяр Батмөнх нарын хамт саарал эксель цэнхэр өнгийн Сономын бонго хар хөх өнгийн блюбөрд маркийн Батмөнхийн машин гээд нийт 3 машинтай 5-уулаа явсан. Тэгээд 12-р зөрлөгийн замын баруун талаас 40 гаруй үхрээс 8 үхрийг хулгайлаад газар дээр нь нядалж Бонго машиндаа ачаад Налайх руу оруулж Сономынд махаа өгсөн. Тэдгээр үхрүүдийг хулгайлж байх үедээ би хутга хүрэн өнгийн түрүүвчээ хаясан байсан. Дотор нь утасны дугаарын 2 үүр, ломбардны бичиг зэрэг зүйлүүд байсан. /хохирогч Цэрэнпил, Отгонбаяр нарын 8 үхэр/

-Баян сумын хорихын хойд талаас 2007 оны өвөл байхаа 10 сарын орчимд байх хул алаг морь, 2 хул морь, хүрэн морь зэрэг содон 10 тооны морьдыг Эрдэнэбаатар бид 2 хулгайлсан, уг адууг хөлөөр Налайх руу оруулсан ба би унаж яваад Эрдэнэбаатар мотоциклтой явсан. Энэ адуу нь Баянгийн Батсүх гэдэг хүний адуунууд байсан. Бид 2 адууг нь хараад таньсан. Эзнийг нь ч танина, бид нар найзууд юм. Тэдний адууг налайх оруулан амьдаар нь Цэрэнсономд өгсөн. Цэрэнсоном бойлоод зарсан байх. Энэ Батсүхийн адуу хулгайлахад тэнд адуунд хамт байсан хонгор алаг морь нь хөөгөөд явж байхад богшоод үлдсэнийг нь тэр чигээр орхиод явсан. Дараа нь зам шалгалтаар явж байгаад найз Батсүхийнд очиход тэр хонгор алаг морь нь гэрийнхээ гадаа уяатай байсан. /хохирогч Батсүх/

-Баян сумын 12-р тоочигын зүүн урд талаас 2 тэмээ хулгайлж газар дээр нь нядалсан. Эрдэнэбаатар, Батмөнх, Гансэлэм бид 4 явсан. Хар хөх өнгийн бльюберд, саарал өнгийн эксельтэй явсан. Энэ тэмээ нь 10 гаран тэмээтэй байсан ба 2 тэмээг нь газар дээр нь нядалсан. Энэ үедээ 2 тэмээний хүзүүнд бугуйлаа алдаад барьж чадаагүй. Тэр чигээр нь орхисон. Махаа налайхад Цэрэнсономд өгсөн. Дараа нь зам шалгалтаар явж байгаад би өөрөө хэргийн газраа зааж өгсөн. Тэгэхэд 2 тэмээний толгой нь хэргийн газраа байсан. /хохирогч Нацаг, Раднааханд нарын 2 тэмээ/

-Баян сумаас зүүн тийшээ яваад нэрийг нь мэдэхгүй газраас 10 тооны тушаатай тэмээ байсантай таараад тэрнээс 2-г нь газар дээр нь нядлаад авч явсан. Гансэлэм, Батмөнх, Эрдэнэбаатар бид 4 байсан. Тэр үед Сономын цэнхэр өнгийн бонго машинтай явсан. Махаа Налайхад Цэрэнсономд өгсөн. 1 тэмээгээ 250,000 төгрөгөөр бодож өгсөн. Нядалсан тэмээнүүд ингэн тэмээнүүд байсан бөгөөд дараа нь зам шалгалтаар ботго нь гэрийнхээ гадаа байсан. /хохирогч Энхмэнд/

-Баян сумын баруун хойд төмөр замын хажуугаас 6 морь хулгайлсан. Эдгээр морь нь хонгор халзан морь хээр морь, бор халзан морь зэрэг бусад морьдынх нь зүсийг санахгүй байна. Тэгээд уг 6 адууг Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 хамт хулгайлан авсан бөгөөд Гансэлэм бид 2 унаад Налайх руу явсан. Замдаа явж байхад бор халзан морь нь эцээд явахгүй болохоор нь Хоолтын давааны энгэрт орхиод 5 адуутай Налайх ороод гарашид нядалсан. Энэ үед Бонго эксель 2 машинтай явсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа мөн хулгай хийхээр Эрдэнэбаатар Батмөнх, Отгонбаяр, Гансэлэм бид 5-уулаа мөн Баян сумын хойд талаар явж байгаад Баян сумын нутаг 13 гэх газраас 8 адуу хулгайлсан. Энэ 8 адууны зүс нь бор халзан морь, буурал морь, цагаан хонгор морь, хөх бор морь гэсэн содонтой адуунууд байсан ба энэ дотор урд 6 адуутай хамт хулгай хийхэд авч яваад эцээд үлдсэн бор халзан морь байсан. Тэгэхээр нь тэр чигээр нь авч яваад Налайхд очиж нядалсан. Энэ адууг оруулахдаа Эрдэнэбаатар бид 2 унаж явсан. /хохирогч Чагнайдорж/

-Баян сумын 13 гэх газрын хойноос 1 тооны цагаан эр бүдүүн шар үхрийг хулгайлж газар дээр нь Эрдэнэбаатар, Гансэлэм, Отгонбаяр, Батмөнх нарын хамтаар шулаад авч явсан. Энэ үед саарал эксельтэй явсан. Энэ үхэр хулгай хийсэн талаараа өөрөө зам шалгалтаараа хулгай хийсэн газраа зааж өгөөд хэргийн газар дээр очсон. Хохирогч нь аавын цээж машинтай байсан. /хохирогч Дорждэрэм/

-Баян сумаас урагшаа засмал замын хажуу талд шороон далангын ар талд 2 бяруу бусад зүсийг нь санахгүй байна 7 тооны үхрийг хээр нядлаад махыг нь ачиж авч явсан. Энэ үйлдэл дээр Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 явсан. Зам шалгалтаар явж байхдаа би өөрөө энэ газрыг зааж өгсөн. Хэргийн газар дээр толгой шийр нь байсан. /хохирогч Батжаргал, Бат-Эрдэнэ, Батсуурь нарын 7 үхэр/

-Үүний маргааш нь уг үхэр шулсан газрын урд талд нь буюу шороон далангийнхаа урд талд 3 үхэр нядалж махыг нь авч явсан. Шөнө байсан болохоор зүсийг нь мэдэхгүй байна. Энэ үйлдлийг Эрдэнэбаатартай 2-уулаа хийсэн. Нөгөө хэд яваагүй. Дараа нь зам шалгалтаар явж байхад сэвс нь байсан толгой шийр нь байхгүй байсан. /хохирогч Батбаярын 3 үхэр/

-Баян сумын зүүн хойд талд Айраг нуурын дэргэд 2 тэмээ шулсан. Цагаан тэмээ, хүрэн тэмээ байсан.  Газар дээр нь нядлаад авч явсан. Энэ хэрэгт Гансэлэм, Цэрэнсоном, Батмөнх, Эрдэнэбаатар бид нар явсан. Энэ үйлдэлдээ 2 мотоцикль бонготой явсан. Махыг нь Соном аваад явсан. /хохирогч Цдэн-Ишийн 2 тэмээ/

-Мөн Баян сумын Айраг нуурын хойд энгэр дээрээс 2008 оны 02 сарын 13 шөнө 23 тооны адууг Эрдэнэбаатар, Гансэлэм, Цэдэвсүрэн, Отгонбаяр, Батмөнх 6-лаа саарал эксэль, блюверд машинтай яваад уг адуунуудыг Отгонбаяр бид хоёр туугаад  явсан. Замдаа унаж явсан морио солиод хонгор буурал морийг  тавьсан чинь буруу тийшээ давхиад явсан. Тэгээд тэр адууг үлдээгээд 22 тооны адууг Налайх оруулан нөгөө Сономын грашид оруулан тэд нь нядалсан. Тэр 22 тооны адуу нв 3 буурал, шарга морь, хээр халзан морь, шарга гүү, хул хонгор азаргатай байсан бусдынх нь зүсийг санахгүй байна. Алаад махыг Цэрэнсономд өгсөн. Цааш нь зарсан байх.

-Баяндэлгэр сумаас 2007 оны 02-03 сарын үед тус сумын иргэн Энхмагнай гэдэг хүний 5 адууг Улааны суурин гэх газраас олон дотроос дэлтэй бор морь, хонгор морь, хонгор халзан морь, хүрэн морь, хул морь зэргийн зүсмийн адууг Гансэлэм, Батмөнх бид 3 мотоцикльтэй явж хулгайлаад Багануур руу оруулан Эрдэнэбаатарын ах Баяраагийн хашаанд өөрсдөө нядлаад махыг нь Цэрэнсономыг Налайхаас дуудаад тэр ирэхдээ Ниссан сабар маркийн машинтайгаа ирээд аваад явсан. Баяндэлгэр сумын Их худгийн хаваржаа гэх газраас Эрдэнэбаатар нар нь 6 тооны адууг хулгайлан нядалсан гэж ярьж байсан. Тэрнийг Эрдэнэбаатар надад ярихдаа тэр нядалсан 6 адуу нь Бадамын Энхмагнайн адуу байсан юм байна лээ гэж ярьсан. Энэ талаараа надад ярихаас 3 хоногийн өмнө Эрдэнэбаатар бид 2 мотоцикльтэй адуу хулгайлах гэж очоод бороо ороод чадалгүй буцсан. Тэгээд нөгөө газраас 6 адуу хулгайлж янзалсан гэж ярьж байсан. Зам шалгалтаар явж байхад тэр айлын хаваржаан дээр адууных нь толгой байсан. /хохирогч Энхмагнай/

-Баяндэлгэр сумын Магнай гэх газраас Энхтүвшингийн 6 адууг 3 удаагийн үйлдлээр Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 хулгайлсан. Энэ 6 адууг хулгайлахдаа 2 2-оор нь хулгайлсан. Махыг нь Цэрэнсономд өгсөн. /хохирогч Энхтүвшин/

-Баяндэлгэр сумын Рашаантын адаг гэх газраас бор азарга ганцааранг нь хулгайлан унаад Багануурт оруулан Баяраа ахын хашаанд нядалсан. Энэ үйлдлийг ганцаараа хийсэн. /хохирогч Эрдэнэбадрах/

-Баяндэлгэр сумын Дэрст хонхор гэх газраас 10 морь хулгайлсан. Энэ адуунд 2 ижил хар халзан морь, 2 ижил саарал халзан морь, 2 ижил толин сартай хар морь, 2 зээрд морь зэргийг хулгайлан авч явсан. Энэ адууг Гансэлэм бид 2 тууж Налайх руу оруулан гарашид аваачиж нядалсан. Нядлахын өмнө тэр адуунууд их гоё дандаа ижилхэн цэвэрхэн, хос морьд байсан бөгөөд энэ үед би ижил хар халзан морийг тавиад явуулчихъя гэхэд Цэрэнсоном хулгайч бид нарт сайхаан юм байдаггүй юм гэж хэлээд тэгээд тэр 8 адууг бүгдийг алуулсан. Тэгэхээр нь би Цэрэнсономд уурлаад гараад явсан. Энэ 8 адууг хулгайлахад Гансэлэм бид 2 явсан. /хохирогч Ганшигхүү/

-Баяндэлгэр сумын Хуурайн давааны араас Юмжирдуламын 4 тооны хүрэн халзан морь, хонгор халзан морь, нөгөө 2-н зүсийг санахгүй байна Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 хамт явсан бөгөөд Гансэлэм бид 2 унаад Налайх руу оруулж гарашид нядалсан 2 мотоцикльтэй явсан.

-Намайг 2007 оны 01 сард шоронгоос суллагдаад гарч ирэхэд Эрдэнэбаатар Гансэлэм шар Төрөө Батмөнх нар Налайхад Цэрэнсономын гараштай хашаанд байсан ба тэнд хэдэн адуу авчраад нядалсан гэж байсан. Тэр үед тэд нар ярихдаа Баяндэлгэрийн Бүргэдбатсүхийн 8 адууг авчирсан гэж ярьж байсан. Би тэр үед 8 адууг нүдээр хараагүй, тэр үед яалт ч үгүй адуу янзлахын хувьд янзалсан дараа нь мөнгөтэй болчихсон байсан.

-Баяндэлгэр сумаас Гансэлэм, Эрдэнэбаатар, Батмөнх, Отгонбаяр нар нь бүлэглэн 4 адуу хулгайлсан гэж хэлж байсан. Эрдэнэбаатар надад хэлэхдээ танай хуучин өвөлжөөний араас 4 тооны адуу хулгайлан тэр хавьд нь жалганд нядлаад Цэрэнсономыг дуудаж өгсөн гэж ярьж байсан. Би тухайн үед нь хэний адуу болохыг нь мэдээгүй байж байгаад зам шалгалтаар явж байхдаа манай өргөмөл аав Үржингийнх 4 адуугаа өвөлжөөнийхөө араас хулгайд алдсан гэж ярьж байсан нь тэр 4 адууг тэд нар хулгайлсан болохыг мэдсэн.

-Ингээд Баяндэлгэр сумын үйлдэл дууссан. Би тэр Цогбадрахын 9 тооны адууг би мэдэхгүй.

-Баянжаргалан сумаас 2007 оны 08 сарын үед байх намайг хотод байхад Эрдэнэбаатар над руу утсаар яриад азарга адуутай ирчихлээ янзлаад өгчихөө гэж дуудсан. Хаана очих вэ гэхэд Налайхын автобусны буудал дээр хүрээд ир тэгээд Цэрэнсоном чамайг тосоод авна гэж хэлсэн. Тэгээд очиход Цэрэнсоном өөрийн бонготойгоо зогсож байсан бөгөөд энэ үед Эрдэнэбаатар, Цэрэнсоном нар хоорондоо утсаар ярьж байсан тэгээд намайг буугаад очиход Соном надад утсаа өгөөд би Эрдэнэбаатартай ярихад Эрдэнэ сумын Өвөржанчивлан арын антенны урд талын модонд Сономтой хамт хүрээд ир гэсэн. Тэр газар нь очиход Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх, Отгонбаяр нар нь нэлээн олон адууг 2 хэсэг газар нядалсан байсан. Тэнд барагцаагаар 30 гаран тооны адуу байсан бөгөөд тэднийг очиход хагасыг нь нядалсан байсан. 10 гаран тооны адуу амьдаараа байсан хонгор халзан азарга, алаг гүү, зөв чих нь хулгар цагаан морь, том дал цагаан хул алаг морь, хүрэн халзан морь, хонгор халзан зүсмийн хойд 2 хөл бэлэвсэн морь, засмал дэлтэй зээрд морь алаг гүүний унага бололтой алаг унага алчихсан хэвтэж байсан. Уг адууны тамгыг нь харахад Баянжаргалан сумын харъяат Гүрсэд гэх хүний тамга байсан. Энэ зөв гуяндаа задгай чандмань тамгатай байсан. Би Гүрсэдийн адуунуудыг таньдаг байсан. Тэд нар бүгд Гүрсэдийн адуу гэж мэдэж байсан. Адууны махыг Цэрэнсоном Налайх руу зөөж гарашдаа буулгасан. Зам шалгалтаар явж зааж өгөхөд адууны толгой шийр унаганы яснууд бүгд хатсан байсан.

-Баянжаргалан сумын нутгаас 2007 оны хавар байх малын эмч Базаррагчаа гэх хүний 10 тооны адууг Батмөнх, Эрдэнэбаатар 2 Налайхын урд талын хөндлөнгийн давааны ард айлын хашааны ар талын жалганд нядлаад Налайх руу оруулсан. Энэ адууг хулгайлаад ирэхэд нь Хөндлөнгийн давааны ард Цэдэвсүрэн Гансэлэм, бид 3 тосч очоод адууг хамт нядлаад араас Цэрэнсоном бонго машинтайгаа ирээд ачаад явсан.

-Баянжаргалан сумын нутгаас 2007 оны хавар Бөөрөлжүүтийн урд ард Өвөр хөндлөн гэх газраас бухтай 6 тооны үхрийг Эрдэнэбаатар, Батмөнх, Бид 3 Цэрэнсономд өгсөн. /хохирогч Цэцэгээ, Батцэнгэл нарын 6 үхэр/

-Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх 3 нийлж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар баг гэх газраас 2007 оны намар 32 тооны адуу хулгайлан авчирч Налайхад талыг нь нядалсан байхад намайг хотоос хүрээд ир гэж дуудаад үүрээр Налайхад ирэхэд талыг нь нядалчихсан байсан. Намайг тэнд очиход Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх нар адуу нядлаад байж байсан. Адуунуудыг цусалж унагаагаад арьсыг нь өвчилгүй Цэрэнсономын бонгод өргөж ачаад нөгөө гараш руу зөөж байсан. Тэр адуунд хэд хэдэн унага байсныг нь алаад шороонд булаад хаясан. Тэндээ багцаагаар 10 гаранг нь нядлаад үлдсэн 17-г нь үүр цайсан тул нядалж амжилгүй үлдээсэн. Тэгээд үлдээсэн адуугаар Налайхын хойд уул руу шахаад гаргасан. Махыг нь Цэрэнсоном зарсан. Энэ адуу бол Хэнтий аймгийн Цэнхэрмандалын харъяат Зинагийн хүргэний адуу гэж байсан. Бүгд тэгж ярьж байсан. Таньдаг юм шиг байна лээ. Уул руу гаргасан 17 адууг Налайхын Бухандаа гэх залуу алдуул адуу байна гээд хараад хашаандаа хийгээд маллаж байхад нь бид нар уг адууг дахин хулгай хийж аваад Налайхын урд талд Онгойдог гэх газар модонд оруулж нядалсан.

-Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас Эрдэнэбаатар, Гансэлэм, Отгонбаяр, Батмөнх бид 5 нийлээд саарал өнгийн эксель, цэнхэр өнгийн бонготой яваад засмал замын зүүн талаас олон тооны үхрээс 9 үхэр хулгайлсан. Зүсийг нь мэдэхгүй. Газар дээр нь нядлаад махыг нь ачиж авч явсан. Дотор нь нэг бух байсан. Махыг Налайх руу оруулан Цэрэнсономд өгсөн.

-Багануурын уурхайн шороон баруун талаас 2007 оны өвөл байсан ба он сар өдрийн нь сайн санахгүй байна 4 тооны адууг Цэдэвсүрэн бид 2 хулгайлаад Эрдэнэбаатар цаанаас тосож авсан. Энэ 4 адууг би бугуйлдаж барьж авсан. Уг 4 адууг Багануур оруулаад Эрдэнэбаатарын баз хүргэн Боогийгийн хашаанд нядлаад махаа Цэрэнсономыг Налайхаас дуудаж махаа өгсөн. Ингээд миний үйлдсэн хэргийн үйлдэл дууссан. Одоо үйлдсэн хэрэг байхгүй байх гэж бодож байна. Тухайн үедээ хулгай хийхдээ урьдчилаад ярилцаад хулгай хийдэг байсан. хаашаа явахыг бол голчлон Эрдэнэбаатар шийддэг байсан. Бид нар хулгай хийхдээ явж байгаад адуу, үхэр тааралдвал аль боломжтойг аваад явдаг байсан. Адууг нь хөлөөр нь авч явж байгаа үед намайг унаад нэгийг нь дагуулаад яв гэдэг байсан, яагаад гэвэл би зам сайн мэддэг. Тэгээд ихэвчлэн Налайхад оруулан Цэрэнсономын грашид оруулан нядлаад Цэрэнсоном зардаг байсан. Хулгайн адуугаа хөлөөр туугаад явахаар бол би газар сайн мэддэг гээд би унаад нэгийг нь дагуулаад явдаг байсан. Би бас бугуйл сайн шиддэг учраас авч явдаг байсан. Гансэлэмийн хувьд өөрийнхөө саарал өнгийн Экселтэй байнга явдаг байсан. Бүгд л жолооч нар машинаа шаардлагатай бол ээлжлээд бариад явчихдаг. Отгонбаярын хувьд оролцсон үйлдэлдээ л оролцоод хамт явдаг байсан. Бид нар өөрсдөө баригдчихна гээд махаа зардаггүй байсан. Тэрч байтугай Багануурт нядалсан адууг хүртэл Цэрэнсономыг Налайхаас дуудаж махаа өгдөг байсан. Цэрэнсономын хувьд өөрийн цэнхэр өнгийн Бонго 84-14 НАА машинаа байнга өгч явуулдаг, бинзений мөнгө төгрөгч байнга өгдөг, грашаа ашиглуулж хулгайн адууг авч ирж нядалж зардаг байсан. Адуугаа 100,000-150,000 төгрөгөнд бодож өгдөг байсан. Хэд хэдэн удаа Цэрэнсоном өөрийнхөө ажиллуулдаг гуанз үхрийн махгүй болчихлоо үхрийн мах хэрэгтэй байна гээд бид 3-г явуулдаг байсан. Гүрсэдийн 36 адуу, Чулуунбаатарын 32 адуу, Базаррагчаагийн 7 адуу, Батхуягын 5 адуу , Цэдэн-Ишийн 3 тэмээний үйлдлүүдэд хамтарч оролцсон. Бид нарын хулгай хийж байгааг мэддэг байсан. Ер нь бол бүх үйлдэлд оролцдог байсан. Яг хамтарч явдаггүй байсан ч байнга тосч авдаг байсан. Хулгай хийгээд байгааг мэддэг, заримдаа захиалдаг байсан, хулгайн малын махыгхямд үнээр авч зарж борлуулж ашиг олдог байсан. Грашдаа байнга адуу оруулан нядалдаг байсан. Грашид бойлоод гарсан малын цус, сэвс, толгой, шийр зэргийг поошгинд ачаад Налайхын зүүн хойд талын хогийн хонхорт аваачиж асгадаг байсан. Тэр газарт нь зам шалгалтаар явж байхдаа очиж байсан.  Бид махаа зарахаар баригдах гээд байдаг байсан болохоор Цэрэнсоном бүх юмыг зохицуулан мөнгө олдог байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 206-210, 7 хавтасны хх-246-248 тал/

Шүүгдэгч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Н.Баярын хамт  яллагдагчаар 2010 оны 02 сарын 05-ны өдөр өгсөн:

Би өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр яръя.

            -Би 2008 оны 2 сарын буюу цагаан сарын дараа Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүдийн хамт Ганданд хадам аазындаа байдаг байсан бөгөөд энэ үед хотод явж байгаа 3-р хороололд Эрдэнэбаатартай тааралдсан. Тэгээд би түүнтэй уулзаад хотод эхнэрийнхээ хамт ажилд орох гэж байгаа гэж ярьтал чамд Налайхад ажил олдох байх, чамайг Налайхад хүнтэй танилцуулъя гэж хэлээд дагуулаад Налайх явсан. Тэгээд тэр өдөртөө очоод хүнтэй уулзуулаагүй бөгеөд Налайхад очиход Батмөнх, Цэрэндорж, Цэдэвсүрэн нар байсан. Тэгээд Эрдэнэбаатар надад хэлэхдээ бид нар хүнээс мөнгө зээлээд махнь наймаа хийж байгаа тэгээд хөдөө хэдэн адуу авчихсан чинь авчирч чадахгүй байна гэж хэлсэн, тэгээд бид нар хөдөө явж тэр адууг нь тууж авчрахаар болсон Налайхаас зүүн урагшаа Эрдэнэ сумын Өвөржанчивлангийн урд руу явсан, энэ үедээ Цэдэвсүрэн, Цэрэндорж, Батмөнх бид 4 хамт явсан бөгөөд Батмөнх саарал өнгийн Эксель машиныг жолоодоод явсан, Эрдэнэбаатар ирэхэд чинь тосно гээд Налайхад үлдсэн. Тэгээд явсаар байгаад Өвөржанчивлангийн тэнд очиход Гансэлэм хөдөө хээр ганцаараа 22 тооны адууны хажууд байж байсан. Тэгээд тэр үед харуй бүрий болоод харанхуй болж байсан бөгөөд тэр адуун дээр очоод тэрнийг тууж явахаар болоод тэд нар намайг Цэрэндоржтой туугаад энэ адууг Налайх руу оруулчих бид нар яваад Налайхад байж байя гээд тэр 3 буцаад тэрнийг Цэрэндорж бид 2 туугаад Налайх руу явсан. Тэгээд тэр адууг туугаад явсаар байгаад Налайхын зүүн талын цагаан цементэн хашааны тэнд ирэхэд өөдөөс тэд нар очоод тосч авсан. Тэгээд тэндээс намайг машиндаа суулгаад Гансэлэмийнх Налайхын Цэргийн ангийн зүүн талд гэр хороололд байсан бөгөөд тэнд намайг эндээ байж бай гэж орхиод тэд нар яваад өгсөн. Тэгээд өглөө нь ирцгээсэн. Тэгээд ирээд Эрдэнэбаатар надад 40 000 төгрөг өгөөд адуу тууж ирсэний хөлс гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгийг нь аваад хот руу би яваад өгсөн. Тухайн үед тууж ирсэн 22 тооны адууны зүсийг нь би сайн харж чадаагүй бөгөөд тэр шөнө их харанхуй байсан унагагүй, дандаа том адуунууд байсан, ганц нэг жижиг шүдлэн, хязаалан байсан байх, содонгоос 1 шарга адуу лав байсан. Бусдынх нь зүсийг мэдэхгүй байна. Тэгээд үүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2008 оны 3 сарын эхээр байх намайг хотод байж байхад Эрдэнэбаатар намайг очиж аваад хамт юманд явчихаад ирье гэж хэлээд аваад явсан, тэгээд намайг тэр үед Цэрэнсономтой танилцуулаад Цэрэнсономын гуанзанд нь манай азгай тогоочоор ажиллахаар болж, би Цэрэнсономд жижиг сажиг ажилд нь туслаад бид 2-ыг тус бүрийг 80.000 төгрөгөөр цалинжуулна гэж хэлж тохирсон. Тэр үед Цэрэнсоном өөрийгөө арьс нэхий авдаг гэж хэлж байсан бөгөөд Эрдэнэбаатар миний хуурай ах байгаа юмаа, би энэ Зоогийн газрын байшинг нь барьж өгч танилцаж байсан юмаа гэж байсан, энэ үед нөгөө хэд нь хамт байж байсан, тэд нар бүгдээрээ л тэр Цэрэнсономыг сайн таньдаг шинжтэй байсан. Тэгээд хамт юманд яваад ирье гэж хэлээд Төв аймгийн Баян сумаас урагшаа гараад Эрдэнэбаатар Гансэлэм, Батмөнх, Цэрэндорж бид 5-уулаа Гансэлэмийн саарал өнгийн Эксель, цэнхэр өнгийн Цэрэнсономын Бонго машинтай яваад төмөр замынхаа баруун талаас шөнө нилээд олон үхэр дундаас 8 тооны үхрийг барьж аваад газар дээр нядлаад Бонго машинд нь ачаад тэр машиныг Батмөнх бариад Цэрэндорж хажууд нь суугаад, нөгөө Эксель машиндаа Гансэлэм, Эрдэнэбаатар бид 3 суугаад Налайх явсан. Тэгээд явсаар Налайхын урдхан талд очоод хоорондоо уулзаад Эрдэнэбаатар, Батмөнх 2 нөгөө Бонготой махаа аваад шууд салаад Налайхын 1-р хорооны тийшээ яваад өгсөн, бид нар шууд яваад Гансэлэмийн гэрт нь байж байсан. Тэгтэл араас тэр 2 махаа зарчихлаа гээд мөнгөтэй болоод яваад ирсэн. Тэр мах нь хэдэн төгрөг болсоныг нь мэдэхгүй, мөнгө төгрөгөө хэд болсоныг Эрдэнэбаатар ердөө хэлээгүй, надад тэрнээс 40.000 төгрөг өгсөн, Цэрэндоржид мөнгө өгсөн яг хэдийг өгсөнийг нь мэдэхгүй байна, үлдсэн мөнгөө тэр 3 хувааж авсан. Тэгээд би тэндээс автобусанд суугаад Улаанбаатар луу гэрлүүгээ харьсан. /Цэрэнпил, Отгонбаяр нарын 8 тооны үхэр 20815139 тоот хэрэг/

         Түүнээс хойш хотод гэртээ очоод байж байтал манай бага хүүхэд хатгаа аваад хатгаа нь хүндэрсэн байна гээд би эхнэрийнхээ хамт Багануур дүүргийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Энэ үедээ Цэрэнсономтой нөгөө ажилд орох талаар ярьсан байсан бөгөөд эмнэлэгээс гарахад Цэрэнсоном Бонготойгоо давхиж очоод эхнэр хүүхдийг эмнэлгээс гаргаад шууд багануур ороод манай гэрийг ачаад Налайхад авчиран Зоогийн газрынхаа хашаанд буулгасан. Тэгээд түүнээс хойш хэд хоног байж байгаад 3 сарын 28-29-ний үед эхнэр бид 2 тэднийд албан ёсоор ажилд орсон.

   Тэгээд байж байтал Гансэлэм, Эрдэнэбаатар, Цэрэндорж, Батмөнх 4 гэрт ирээд хамт урагшаа юманд яваад ирье гээд гэрээс дагуулаад гарсан. Тэгээд шөнө явж байгаад Баян сумаас урагшаа гараад явж байтал 4-5 тэмээ таараад тэрнээс 2 тэмээг нь Эрдэнэбаатар, Цэрэндорж 2 бугуйлдаж барьж аваад дахиад 1 тэмээг барьж авах гэж байгаад тэмээнийхзэ хүзүүнд нь бугуйлаа үлдээсэн. Тэгээд тэр барьж авсан 2 тэмээгээ газар дээр нь ажиллаад нөгөө саарал Эксельдээ ачаад Налайх оруулсан. Энэ үедээ 2 машинтай явсан ба нэг хар ногоон өнгийн машин байсан, тэр машиныг Батмөнх худалдаж авах гэж байгаа гэж байсан бөгөөд үнэ тохироогүй гээд буцааж өгсөн гэж байх шиг байсан, үүнийг нь бол сайн мэдэхгүй. Тэр 2 тэмээний махаа ачиж авч яваад Налайх руу орох гэж байхдаа Цэрэнсономыг утсаар дуудаад шууд очлоо граш дээрээ байж бай гэж хэлээд тэгээд очиход Цэрэнсоном очсон байсан. Тэр үед шөнийн 03-04 цаг болж байсан байх. Цэрэнсономтой Эрдэнэбаатар утсаар яриад байсан Тэр махыг Цэрэнсоном граш руугаа надаар буулгуулаад аваад үлдсэн. Тэрний тооцоог Эрдэнэбаатар, Цэрэнсоном нар машинд суугаад тооцоогоо хийсэн. Энэ явалтаас надад мөнгө төгрөг өгөөгүй. Нөгөө хэд мөнгөө яаж хувааж авсаныг мэдэхгүй тэд нар бөөндөө хот руу явсан, би гэртээ үлдсэн. /Тайлбар: Энэ тэмээний үйлдлийг "яллагдагч Б.Цэрэндорж 2010.02.03-ний байцаалтандаа мэдүүлсэн 5 дугаар тал 3 дахь үйлдэл, Нацаг, Раднааханд нарын 2 тэмээ шулагдсан хэрэг/-----------

                                                                  

          -Тэрнээс хойш нилээд хэд хоногийн дараа Эрдэнэбаатар, Батмөнх, Гзнсэлэм, Цэрэндорж нар хотоос едрийн 15-16 цагийн үед нөгөө Гансэлэмийн саарал Эксельтэйгээ ирсэн бөгөөд над руу Эрдэнэбаатар утсаар яриад чи Цэрэнсономоос ороод 50.000 төгрег аваад гараад замын урд талдаа байдаг ШТС-ын урд талд гараад байж бай би сая Цэрэнсономд хэлчихсэн байгаа гэж Эрдэнэбаатар хэлсэн.

    -Тэгээд би тэр мөнгийг нь аваад тэр ШТС-ын тэнд гараад байж байтал тэд нар хот талаасаа ирсэн. Тэгээд хамт юманд явъя гэж хэлэхэд нь би явахгүй бие өвдөөд байна, тэгээд ч ажилтай гэж хэлэхэд Эрдэнэбаатар сая би Соном руу ярьсан чамайг ажилгүй л гэж байна шүү дээ, чамайг аваад яв гэсэн, чи суу, чи ажилгүй байж яах гээд байгаа юм бэ? гэж загнасаар байгаад машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд би нөгөө 50.000 төгрөгийг нь өгөхөд түүгээрээ бинзен хийгээд Налайхаас урагшаа засмалаар гараад явсан Багахангайгаас баруун хойш төмөр замаас баруун тийш 30,40-д адуунаас намайг буугаад 10 тооны адуу ялгаад Цэрэндорж бид 2-ыг туугаад явгэж Эрдэнэбаатар хэлсэн, нөгөө хэд нь ч гэсэн та 2 туучих туучих гээд байсан, тэгэхээр нь би энэ удаад чадахгүй ходоод өвдөөд байна гээд машинд нь атиралдаад хэвтээд байтал Эрдэнэбаатар над руу уурлаад загнаад байсан, чи муу худлаа битгий баашлаад бай, чи мөнгө харвал авна ш дээ гэж хэлээд загнаад байсан, гэсэн ч би машинаас нь буугаагүй, тэгтэл тэндээс 10 адууг Цэрэндорж, Гансэлэм 2 туугаад явсан. Тэр адуугаа туугаад Налайх явуулаад Эрдэнэбаатар, Батмөнх бид 3 түрүүлээд Налайх явсан, тэгээд би шууд гэртээ хариад буусан. Налайх орох замдаа Эрдэнэбаатар Цэрэнсономтой яриад урдаас 10 адуу авчирч байгаа бид нар одоо орж байна гээд яриад байсан. Тэгээд би шууд гэртээ буюу Цэрэнсономын Зоогийн газрын тэнд буугаад үлдсэн тэр үед цаг оройн 20-21 цаг орчим болж байсан, намайг гэртээ ороход Цэрэнсоном хашаандаа байсан, надаас тэд нар хэдийг туугаад ирж байгаа юм бэ? Гэхээр нь би 10 адуу ялгаад ирж байгаа миний бие өвдөөд болохгүй байна гэж хэлчихээд би гэрлүүгээ орсон Тэгээд байж байтал шөнийн 01 цагийн үед болов уу  Цэрэнсоном гарахад нь би грашынх нь хаалгыг онгойлгож өгөхөд өөрийнхөө Пажеро машинтайгаа гараад явсан. Буцаад хэдэн цагийн үед ирсэнийг нь мэдэхгүй. тэгээд өглөө бостол Цэрэнсоном намайг мах ачилцаад өгчих гэхээр нь хамт явахад 1-р хороонд байдаг хашааны грашаас 10 адууны махыг ачуулсан. Тэрнийгээ ачуулаад гараад явсан. Хаашаа авч явсаныг нь мэдэхгүй ганцаараа явсан. Энэ явалтаас надад тэд нар мөнгө төгрөг өгөөгүй. Энэ 10 адууны зүсийг нь би сайн мэдэхгүй байна. /Хохирогч Сэргэлэн сумын Дааган хочтой Ганаагийн10 адуу, яллагдагч Б.Цэрэндорж 2010.02.03-ний байцаалтын 2 дахь тал 5 дахь үйлдэл/

 

         -Үүний дараа орой гэртээ байж байтал 23 цагийн үед болов уу Цэрэнсоном намайг утсаар дуудаад хэдэн адуу ажилламаар байна, муу хувцасаа өмсөөд гараад ир гэсэн. Тэгэхээр нь би хаана байгаа юм бэ? Гэхэд нөгөө манай хашаанд байгаа гэж хэлсэн Тэгээд би тэнд нь яваад очиход тэнд 8 тооны адууг граш дотор унагаагаад цусалчихсан байсан. Тэнд Цэрэнсоном ганцаараа л байсан. Тэнд намайг очиход тэнд нөгөө хүмүүс нь унагааж өгчихөөд цусалчихаад яваад өгсөн байсан ба хэн авч иржөгсөнийг нь мэдээгүй. Тэгээд Цэрэнсоном намайг чи 1 адууг нь 10.000 төгрөгөөр хуулаад янзалаадах өглөө гэхэд амжуулна биз дээ гэж хэлсэн. Тэгээд би тэр 8 адууг нь би ганцаараа янзалаад өглөө 8 өнгөрөөгөөд 9 гэхэд дууссан байх. Тэгээд өглөө нь Цэрэнсоном хиллэж аваад цэнхэр өнгийн Бонгондоо ачаад азаад явсан. Хэдэн кг болсоныг нь мэдэхгүй, тэр унагаасан байсан 8 адуунд дотор 1 хонгор, 1 жижиг хар байдас 1 шарга байдас, бусад нь хүрэн голдуу бараан адуунууд байсан. Тэгээд надад 8 адуу янзалсан гэж Цэрэнсоном 80000 төгрөг өгсөн. /Чагнаадоржийн 8 адуу/

        -Тэгээд тэрнээс хойш байх хэд хоногийн дараа шөнө Цэрэнсоном над руу утсаар яриад чи хувцасаа өмсөөд гараад ир гэж дуудсан. Тэгээд би гараад очтол Цэрэнсоном гэрийнхээ гадаа байж байсан, тэгээд надад нөгөө хэд чинь хөдөө байна гэнээ хэдэн адуу унагаачихаад байна хүрээд ир гээд байна 2-уулаа хамт очоод ирье гэж хэлсэн. Тэгээд 2-уулаа хамт яваад ирье гээд цэнхэр өнгийн Бонго машинаа асаагаад би хаалгыг нь онгойлгож өгөөд хаана байгаа юм бэ? гэхэд тэд нар Эрдэнэ сумын зүүн талд байна гэнээ гэж хэлээд тэгээд хоорондоо утсаа яриад байсан ба бид 2 явсаар байгаад Эрдэнэ сум денгөж өнгөрөөд очтол Гансэлэмийн машин дотор Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх, Цэрэндорж нар бөөнөөрөө байж байсан тэгээд очоод уулзтал тэд нар бид нарыг дагаад яв гэж хэлээд тэгзэд дагаад явтал засмал замаас урагшаагаа салаад нилээд хол 17-18 орчим км явсан болов уу гэж бодож байна, замдаа нэг өндөр уул даваад байсан. Тэгээд явсаар байгаад яваад очтол саравчин дээр очсон, тэгтэл тэнд 5 адүу алчихсан байсан ба тэрнийг нь шууд очоод ачиж азаад буцаад Налайх руу явсан. Тэгээд Налайхад ирээд Зоогийн газрынхаа хашааныхаа грашид оруулаад бризентээр хучсан байсаныгаа дэлгэж орхиод тэгээд би ч гэрлүүгээ Цэрэнсоном ч гэртээ орсон, үүрээр 05-06 цагийн үед ирсэн байх. Нөгөө хэд чигээрээ хот руу явлаа гээд яваад өгсөн. /хохирогч С.Батхуяг/. Ингээд миний үйлдсэн хэрэг болсон. Би ийм 6 удаагийн үйлдэлд  оролцсон.Би үндсэндээ эд нартай 2008 оны 02 сарын эхээр уулзаад түүнээс хойш хамт явсан 6 удаагийн үйлдэл нь энэ, бид нар 2008 оны 5 сарын 17-18-нд баригдсан. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй, надад өөр мартсан үйлдэл байхгүй. Саяны ярьсан хэрэгт би оролцсон түүнийгээ хүлээн зөвшөөрч байна би 2008 оны 2 сараас хойш эд нартай нийлсэн тэрнээс хойш хамт 6 удаа л гэмт хэрэг хийсэн нь энэ. Харин тэд нар зөндөө олон мал хулгай хийж байсан гэдгийг тэд нарын ярианаас сонсож байсан. Миний хувьд 6 удаагийн үйлдэлд оролцсон нийтдээ 55 тооны бод малын хэрэгтэй, үүнээс 2 тэмээ, 8 үхэр, 45 адуу байна. Би гэмт хэрэгт оролцохдоо дагаж явдаг байсан. Ихэвчлэн намайг хөлөөр нь адуу туухаар бол унуулж явуулдаг, мал нядлах бол нядлуулдаг байсан, гэмт хэрэг үйлдэхийг бол би Эрдэнэбаатарыг санаачилж байсан гэж хэлнэ. Ер нь голлож Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх 3 зохион байгуулдаг байх, тэд нар ихэвчлэн хелөөр нь адуу туухаараа Цэрэндоржийг зам сайн мэддэг болохоор нь унуулж явуулдаг гэж Цэрэндорж надад хэлж байсан. Тэд нар өөрсдөө хулгай хийх талаараа надтай ер нь ярьдаггүй байсан, хотоос шууд ирээд л явъя гээд явдаг байсан. Цэрэнсономын хувьд тэд нарын хулгайн махыг авж зарж борлуулдаг байсан, адууг 100.000 төгрөгөнд бодож авдаг гэж тэд нар хэлж байсан, харин үхэр, тэмээг хэдэн тегрөгөер авдгийг нь би мэдэхгүй, тэд нар л тэгж ярьж байсан. Ихэвчлэн Эрдэнэбаатартай утсаар яриад л тэгээд хоорондоо менгө тегрөгөө яриад тооцоогоо хийдэг, тооцоо мөнгө төгрөгийг Эрдэнэбаатар, Цэрэнсоном 2 хийдэг байсан. Надад Цэрэнсоном тэд нартай хамт яваад хулгай хийгээд байгаа нь бол мэдэгддэггүй байсан гэхдээ хулгай хийгээд ирж явж байгаа талаар нь байнга мэддэг, ирлээ гэхээр нь грашаа онгойлгож өгдөг тэндээ адуу малыг нь бойлуулдаг тосч авдаг байсан, мөн өөрийн цэнхэр өнгийн 81-14 НАА Бонгогоо өгч явуулдаг байсан, миний мэдэхийн 1 удаа янзахад нь 50.000 төгрөг өгсөн, 1 удаа хээр очиж эзэнгүй хаваржаан дээрээс надтай хамт 5 адууны мах авсан. Миний тэд нартай хамт явсан 6 удаагийн үйлдэлд бүгдэд нь Цэрэнсоном оролцож грашдаа адууг нь нядлаж, махыг нь авч зарж, машинаа өгч байсан. Тэгээд Эрдэнэбаатар Налайх руу орохоороо түүн рүү ярьчихдаг байсан. Тэд нарыг гэмтхэрэг үйлдэх нөхцөл боломжоор нь хангаж өгч байсан гэж хувь хүнийхээ хувьд бодож байна. Тэгээд Эрдэнэбаатар голлож зохион байгуулдаг байсан. Мөн Хэнтийн цагдаагаас оргож яваа гэж ярьцгаадаг, одоо бол өнгөрсөн гэж ярьдаг байсан. Грашынх нь түлхүүр өөрт нь байдаг байсан, ирлээ гэхээр өөрее очиж онгойлгож өгдөг байсан. Тэд нар мөнгөе юунд зарцуулсаныг нь мэдэхгүй байна, тэд нар байнга их хэмжээний мөнгөтэй явдаг байсан, тодорхой гэр оронгүй байсан болохоор тэд нар мөнгөө зочид буудалд, архинд, хүүхэнд зарцуулдаг байсан байхаа. Мөнгөө Эрдэнэбаатар барьдаг байсан. Байнга л хамт явцгаадаг байсан. Би тусдаа гэртээ байдаг байсан, тэд нартай хааяа хамт архидаж байсан, харин хүүхэндэж байгаагүй. Би тэд нарын талаар сайн мэдэхгүй Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн Чулуунбаатарын 30 гаран тооны адууг хулгайлаад Налайх руу тууж оруулаад нядлаж зарсан, знэ мөнгөөрөө Эрдэнэбаатар машин аваад тэр машинаа удалгуй Багануурын цагдаад хураалгаад хаячихсан гэж Цэрэндоржоос сонсож байсан. Өөр хэргийн талаар бол мэдэхгүй гэх мэдүүлэг /4-р хх-ийн 211-213/

 

ШүүгдэгчГ.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Б.Энхтуяагийн хамт яллагдагчаар 2010 оны 02 сарын 09-ний өдөр, өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын хамт яллагдагчаар 2008 оны 11 сарын 11 өдөр тус тус өгсөн Би Хэнтий аймгийн Цагдаагийн газарт 4 удаагийн үйлдэлтэй малын хулгайн хэрэгт шалгагдаж байсан. Энэ хэргүүд нь:

             -2005 оны 12 сард байхаа гэж бодож байна Төв аймгийн Архуст сумаас Эрдэнэбаатар, Отгонбаяр нарын хамт Улаанбаатар хотоос Аселбек гэдэг залууг машинтай нь хөлслөн гарч явж байгаад 20 гаран тооны адуунаас 2 бараан зүсмийн 1 хул адуу зэрэг 3 тооны адууг хулгайлан аваад Отгонбаяр унаад Эрдэнэбаатар бид 3 машинтай яваад Эрдэнэ сумын Баяндаваан дээр уулзая гэж яриад тэнд очоод хүлээгээд байж байтал Отгонбаяр замдаа 2 морио алдчихлаа гээд 1 хул морьтой нь ирсэн. Тэгэхээр нь тэр морийг Баяндавааны хойд талд хээр нядлаад махыг нь ачаад хот руу орсон. Тэр махаа Дэнжийн 1000-д зарсан, тэр адуугаа зараад 100 гаран мянган төгрөг болсоноос 20-30 мянган төгрөг зарсан.Мөн үүний дараа Төв аймгийн Баянжаргалан суманд байдаг ээж Энхмаагийндаа тэжээл аваачиж өгөөд тэр хавиасаа адуу мал хулгайлъя гэж ярилцаад Эрдэнэбаатар, Отгонбаяр бид 3 Аселбекийг машинтай нь хөлсөлөөд явсан. Тэгээд гэртээ Багануураас 2 шуудай тэжээлийг аваад аваачиж өгчихөөд тэндээ хоол унд идчихээд гэрээсээ гараад худаг дээр очиход манай дүү адуугаа услаад байж байсан. Тэгэхээр нь би дүүгийнхээ мориор адуунаасаа хүрэн морийг барьж унаад би өөрөө унаад нөгөө 2-ийг машинтайгаа явж бай Бөөрөлжүүтийн тэр хавьд уулзая гэж хэлсэн. Тэгээд би явж байгаад хэсэг адуун дундаас 3 тооны адууг барьж аваад нөгөө адуунаас нэгийг нь унаад 2-ыг нь хөтлөөд өөрийнхөө хүрэн морийг тэндээ тавьж үлдээгээд хот руу чиглэлд явсан. Явж байгаад Багахангайн хойд талд нөгөө 2-тойгоо уулзаад би машинд суугаад Отгонбаяр морийг унаад хот руу явсан. Ингэж явж байгаад хот руу оруулаад Амгаланд айлын хашаанд нядлаад махыг нь Дэлгэрмөрөн гэдэг ченжийг Эрдэнэбаатар дуудаад зарсан. Энэ мөнгөнөөс 45,000 төгрөг авсан, үлдсэн мөнгийг нь Эрдэнэбаатар авсан.

Үүний дараа Хэнтий аймгийн Цэнхэрмэндал суманд Гансэлэмийнд Эрдэнэбаатар, Аселбек, Отгонбаяр нарын хамт очоод Эрдэнэбаатар мөнгөний хэрэг байна адуу бариад өгчих гэж Гансэлэмийг гуйж байгаад түүний мориор нь 3 адуу барьж авсан. Энэ адуугаа Эрдэнэбаатар унаад Багануур луу явсан. Би машинтай Отгонбаяр, Аселбек нарын хамт явсан. Замдаа явж байгаад айлын хашаатай бууцан дээр 2 адууг нь янзалаад машиндаа ачаад Аселбек, Эрдэнэбаатар хоёр явсан. Отгонбаяр бид 2 үлдсэн 1 адууг нь нядлаад хүлээж байхаар болоод нөгөө адуугаа нядлах гэж байгаад алдчихсан Тэгээд байж байтал Эрдэнэбаатар нөгөө 2 ирээд тэгээд хот руу орж махаа зарсан. Тэр үйлдэлд яваад мөнгө авсан байх, хэдийг авсанаа санахгүй байна.

          -Мөн үүний дараа Хэнтийн Цэнхэрмандалд Гансэлэм дээр очоод дахин гуйж байгаад 2 адууг бариулан аваад уг адуугаа Эрдэнэбаатар унаад Багануур оруулаад Эрдэнэбаатар өөрийнхөө таньдаг хүний хашаанд нь нядлаад хот руу оруулан зарсан. Энэ үйлдэлд Эрдэнэбаатар бид 2 Аселбекийг хөлслөн явсан Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Цэрэнсономоос бусад нь багийн найзууд, Цэрэнсономтой 2007 онд Гансэлэм танилцуулсан, түүний Налайх дүүрэг замын хойд талд барьж байсан барилга дээр нь Гансэлэм бид 2 ажиллаж байсан, түүнээс хойш таньдаг болсон. Эдгээр хүмүүстэй нийлж гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэх  мэдүүлэг /4-р хх-ийн 221/,

           Мөн шүүгдэгч Г.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Б.Энхтуяагийн хамт яллагдагчаар 2009 оны 10 сарын 08-ны өдөр, өгсөн:

-2008 оны 3 сарын үед Цэрэндорж, Сэлмээ, Мөнхөө, Отгоо бид нар цуглаад Төв аймгийн Баян сум руу гарсан. Ингээд Баян сумын урдаас хэсэг үхэр таархаар нь 8 тооны үхрийг тал талаас нь хоргоож байгаад барьж аваад нядлаад толгой шийрийг нь орхиод махыг нь аваад Налайх руу орж Цэрэнсономд өгсөн.

-Налайх дүүргээс Гансэлэм, Мөнхөө, Отгонбаяр, Цэрэндорж бид  хэд саарал өнгийн эксель, цэнхэр бонготой гараад 2008 оны 3 сард Баян сумын урд 12 дуаар зөрлөгийн наад талаас 2 тооны тэмээг барьж аваад нядлаад Налайхад Цэрэнсономд шөнө өгсөн.

-2007 оны өвөл Цэрэндорж бид хоёр 2 дугаар  сарын үед Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут гэх газраас халтар азаргатай 20 гаран тоотой нийт 5 тооны морь хашаанд хийгээд барьж аваад үүнээс 3 тооны адууг цааш авч яваад Налайхад нядлаад танихгүй ченжид өгсөн.

-2008 оны 3 сарын үед Налайх дүүргээс Цэрэндорж бид 2 гараад Төв аймгийн Архуст 42-р точикийн наад талаас их олон адуунаас 2 морь бугуйлдаж бариад Найлайх орох гэж байгаад хүнд хөөгдөөд 1 морио алдаад нэг морио Налайхад 120 000 төгрөгөөр өгсөн.

-2007 оны 5 сард Төв аймгийн  Архуст сумын Хашаат гэх газраас хөлөөр нь 6 тооны адуу хөлөөр нь хөөж Багануур дүүрэг оруулж 2 адууг нядлаад Багануур дүүрэгт танихгүй ченжид өгөөд буцаад иртэл нөгөө адуунууд алга болсон байсан.

-2007 оны 02 дугаар сард Мангацай, Отгоо, Гансэлэм бид дөрөв Төв аймгийн Сэргэлэн сумын Өвөржанчивлан урдаас  нийт 27 тооны цавьдар азаргатай адуунаас нийт 8 тооны адууг барьж аваад шөнө Цэрэнсономд 800 000 төгрөгөөр өгсөн.

-2008 оны 2 дугаар сард Төв аймгийн Баяндэлгэр сумын хойноос Отгонбаяр, Цэрэндорж, Сэлмээ нартай Налайхаас гараад явж байгаад 2 тооны үхэр хулгайлаад нядлаад танихгүй ченжид өгсөн.

-2008 оны хавар Налайхаас гараад Эрдэнэ сумын нийт 6 тооны адуу Сэлмээ, Отгоо бид гурав 4-н тооны адуунаас 2 бараан зүсмийн адууг хашиж барьж аваад нядлаад махыг нь Сономд 200 000 төгөргөөр өгсөн.

-2007 оны 12 сард Налайхын Зүүн талаас Сэлмээ бид 2 машинтай очоод 2 тооны шарга зүстэй гүүг бугуйлдаж барьж аваад нядлаад хотод ченжид танихгүй хүнд өгсөн.

-2008 оны 4 сард Цэрэндоржийн хамт Төв аймгийн Баян сумаас нийт 6 тооны адууг Налайх  оруулж Цэрэнсономд 500 000 төгрөгөөр авсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 21-29/           

 

Мөн шүүгдэгч Г.Эрдэнэбаатар 2008 оны 11 сарын 11-ний өдөр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын хамт үргэжлүүлэн яллагдагчаар өгсөн:  Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын Нугаар багаас Батмөнх, Гансэлэм хоёртой бүлэглэн 2 удаагийн үйлдлээр нийт 6 тооны адуу хулгай хийж баригдаад Хэнтий аймгийн Цагдаад шалгагдаж байгаад гадуур байж байгаад 20 гаран хоног байцаалтанд очихгүй байж байгаад энэ хугацаандаа буюу 2006 оны 07 сарын 07-ноос хойш Төв аймгийн Баян, Баяндэлгэр, Эрдэнэ, Сэргэлэн, Архуст, Багануур зэрэг нутгаас Гансэлэм, Цэрэндорж, Батмөнх, Отгонбаяр нарын хамтаар машин мотоциклоор үхэр, адуу, тэмээ, хулгайлаж байсан үнэн. Би хэрэгт ороод гарч ирсэнээсээ хойш хөдөө гэртээ байх гэхлээр нутгын иргэд хэрэгт хардаад гэртээ байх нөхцөл муутай байдаг байсан болохоор Би Улаанбаатар хот, Налайх дүүрэгт тогтсон хаяггүй ажилгүй байж байгаад урд нь хамт хэрэгт орсон Цэрэндорж, Гансэлэм, Батмөнх, Отгонбаяр нарын хамтаар малын хулгай хэрэг үйлдэх болсон. Мөн 2005 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын харъяатБ.Намхай гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажилтай хүнтэй танилцан улмаар 2007 онд хүүхэдтэй болсон бид 2тэгэхдээ өөрийн гэсэн орон гэргүй хамт амьдарч байсан.

Э.Батмөнх, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр, Б.Цэрэндорж нарын хамт Улаанбаатар хот Налайх дүүргээс Б.Гансэлэмийнд байж байгаад бид хоорондоо мал хулгай хийж ирье гэж ярилцаад Л.Цэрэнсономийг цэнхэр өнгийн бонго маркийн 8114 наа дугаартай машиныг Э.Батмөнх жолоодож дотор нь Б.Цэрэндорж суугаад Б.Гансэлэмийн эзэмшлийн саарал өнгийн экселтэй Б.Гансэлэм жолоодож Д.Отгонбаяр бид 2 суугаад Баян сумын төвөөр дайраад урд нь хэсэг үхэр байхаар нь 8 тооны үхэр бугуйлдаж барьж аваад нядалсан.

Тэгээд шууд ачаад Л.Цэрэнсономд өгсөн. Би 2006 оны 11 сарын 20-ны үед байх Төв аймгийн Архуст сумын Бөөрөлжүүт гэх газарт очиход хэсэг адуу байсан. Б.Гансэлэм, Э.Батмөнх бид 3 хул зүстэй морь, хээр морь бугуйлдаж аваад нядалсан. Тэгээд шууд хот орж Нарантуул захын танихгүй ченж өгсөн.

Э.Батмөнх, Б.Гансэлэм бид 3 Б.Гансэлэмийн эксельтэй гараад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Багахангайгаар дайраад Үнэгт орчимд очиход хэсэг үхэр байхаар нь 2 бараан зүстэй үхрийг нядлаад ачаад  Улаанбаатар хотруу оруулж зарсан.

Гансэлэм, Батмөнх, Отгонбаяр бид нар Төв аймгийн Сэргэлэн сумын Зүүн булаг буюу Үнэгт гэх газрын орчимд очиход 25 тооны адуу байсан. Би машинтай туугаад шөнө тэр нэг нэгээр нь бугуйлдаж нийт 9 тооны адуу барьж аваад нядлаад Налайхад оруулж  ирээд Цэрэнсономд өгсөн.

2008 оны 04 сарын 22-ны орой Улаанбаатар хотоос Гансэлэм, Батмөнх бид 3 Гансэлэмийн машинтай гараад Төв аймгийн Сэргэлэн сумын Үнэгт орчимд очиход хэсэг адуу байхаар нь хоргоож байгаад 2 морь барьж аваад нядлаад Улаанбаатар хот Хархорин захад зарсан.

Б.Гансэлэм, Э.Батмөнх, Б.Цэрэндорж бид 4 Найлайхаас эксел, бонготой гараад Баян сумын зүн талруу  яваад Баянжаргалан  сумын төв замын тэр 7 тооны тэмээ тушаатай байж байсан. Түүнээс 2 тэмээ цааш хөтөлж яваад тэр нь нугасал нядлаад Улаанбаатар хотруу оруулж Нарантуул захад танихгүй ченжид өгсөн.

2007 оны 10 сарын үеэр мөн Төв аймгийн Баян сумын Баруун хойд зүгт нилээд хол Багануур дүүргийн Баруун урд руу нэг хаваржааны хойд талдхэдэн тооны үхэр байснаас 5 тооны улаан халзан ягаан үхэр барьж аваад тэр нь нядлаад бид гурав махыг нь Цэрэнсономд өгсөн.

Батмөнх, Гансэлэм, Цэрэндорж бид 4 үйлдсэн 2008 оны 3 сарын үеэр Төв аймгийн Баян сумаас урагш яваад шөнө 2 тэмээ байхаар нь барьж аваад нядалсан махыг Цэрэнсономд өгсөн.

2008 оны 3 сарын үеэр Б.Цэрэндорж, Б.Гансэлэм бид гурав Баян сумын нутагт явж байтал хэдэн үхэр байхаар нь нэг тооны цагаан зүстэй том биетэй эр үхрийг барьж аваад нядлаад махыг Л.Цэрэнсономд өгсөн.

2008 оны 1 сарын 17-ны үед Налайхаас гараад Эрдэнэ сумын Тамган өндөр гэх газарт очиж тэр байсан нийт 7 тооны адуунаас Цэрэндорж бид хоёр хээр, хул морьдыг барьж унаад бусдыг нь барьж хөтлөөд Налайх оруулан Цэрэнсономын грашид оруулан нядлаад махыг нь Цэрэнсономд өгсөн энэ үед Гансэлэм бид хоёрыг тэр адуун дээр өөрийнхөө машинтай хүргэж өгөөд явсан.

2008 оны 04 сарын 16-ны үед байх Гансэлэм, Отгонбаяр, Батмөнх бид 4 Цэрэнсономын бонго машинтай Эрдэнэ сумын бор-Өндөр гэх газарт очоод тэр 10 тооны адуу байхаар нь бугуйлдаж барьж аваад нядлаад махыг нь очиж авч явсан махыг нь Цэрэнсономд өгсөн.

Базаррагчаагийн 7 тооны адууг Батмөнх хөөж ирээд бид машинтай очоод Өвөржанчивланд тэрд нядлаад махыг нь авсан гэх мэдүүлэг /7-р хх-ийн 203-207/

 

Мөн шүүгдэгч Г.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтанд 2008 оны 11 сарын 11-ний өдөр өмгөөлөгч Ц.Рашзэвэгийн хамт яллагдагчаар өгсөн:  2008 оны 3 сарын эхээр Цэрэндорж, Гансэлэм, Батмөнх, Отгонбаяр нарын хамт Баян сумын төвийн урд талаас хоорондоо гар утсаар холбогдож байгаад 8 тооны үхэр хулгайлан нядлаад Батмөнхийн барьж ирсэн Цэрэнсономын цэнхэр бонго машинд махыг нь ачаад Налайхад Цэрэнсономд өгсөн. 2007 онд Цэрэндоржийн хамт мотоцикльтй яваад Баян сумын хойд төвөөс зүүн тийш яваад 4 тооны адуу бугуйлдаж барьж аваад Налайхад Цэрэнсономын грашид нядлаад махыг нь түүнд зарсан. 2007 оны хавар  5 сард  Батмөнхтэй хамт Архуст сумын Жанчивлан хоёрын зааг дээрээс хээр азаргатай адуун дундаас хар хээр 2 морь бариад  би хөтлөөд Налайхад Цэрэнсономын грашид авч ирээд нядалсан. Цэрэнсоном зарсан. 2008 оны хавар би Цэрэндорж Батмөнх Гансэлэм нарын хамт бонготой яваад шөнө шар, бор хүрэн зүсмийн 2 тэмээ барьж нядлаад Налайхад авч ирээд Цэрэнсономд өгсөн. Мөнгө аваад бид нар хувааж авсан гэх мэдүүлэг /7-р хх-ийн 194-195/

 

ШүүгдэгчБ.Гансэлэммөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Б.Энхтуяагийн хамт яллагдагчаар 2010 оны 02 сарын 08-ны өдөр өгсөн: Би өөрийнхөө үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой яръя.

            -2006 оны 1 сард байхаас өдрийг сайн санахгүй байна би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар бригадад Хоохон сууц гэх газар отрын гэртээ байж байтал Улаанбаатар хотоос ирлээ гээд Эрдэнэбаатар, Батмөнх, Аселбек 3 хамтдаа Аселбекийн машинтай ирсэн. Тэд нар ирэхдээ 2 шил архитай ирсэн бөгөөд хөдөө аавынх руугаа яаж байна тэгээд буцна даа гэж Эрдэнэбаатар ярьж байсан. Тэгээд над дээр авчирсан 2 шил архиа уугаад би согтсон байсан, тэр хойгуур Эрдэнэбаатар миний морийг унаад 3 адуу хулгайлаад явсан байсан. Энэ адуу зарсан мөнгөнөөс надад мөнгө төгрөг өгөөгүй.

            -Үүний дараа хэд хоногийн дараа намайг мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд отрын гэртээ байж байхад Батмөнх, Эрдэнэбаатар, Аселбек гурав нөгөө машинтайгаа ирсэн. Тэгээд Эрдэнэбаатар мөнгө төгрөгний хэрэг байна, утасаа ломбарданд тавьчихсан адуу бариад өгчих гээд байсан, тэгээд Цэнхэрмандал сумын Гурван худаг гэх газраас хэний адууг нь мэдэхгүй нэг хэсэг бөөн адуунаас 2 адуу уургалж барьж өгсөн, тэгсэн чинь машиныхаа араас эмээл гаргаж ирээд Эрдэнэбаатар унаад нөгөө 2 нь машинтайгаа явсан. Тэгээд би тэндээ үлдээд гэрлүүгээ явсан, тэд нар адуугаа аваад Багануур луу явсан. Ингээд дээрхи 2 хэрэгтээ Хэнтий аймгийн ЦГ-т шалгагдаж байгаад гадуур батлан даалтанд байх хугацаандаа Эрдэнэбаатар оргоод алга болчихсон. Тэгээд тэнд хэргээ шалгуулж байгаад бид нарын хэрэг түдгэлзсэн. Батмөнх бид 2 Багануур дүүрэгт орж ирж ажил төрөл хийж байгаад сүүлдээ Налайх орж ирэн байдаг болсон. Би мөнгө аваагүй. Үүнээс хойш 2007 оны намар байх хэдэн сарыг нь сайн  санахгүй байна. Эрдэнэбаатар, Цэрэндорж хоёр Эрдэнэбаатарын мотоцикльтой явж байгаад Багануураас Налайх руу ирж байхдаа замаасаа 3 адуу хулгайлаад тэр адууг нь Цэрэндорж унаад, Эрдэнэбаатар мотоцикльтой ирсэн. Тэр адуугаа Цэрэнсономд Налайхын 1 хооронд байдаг хашаанд аваачиж өгч зарсан. Тэр адуугаа амьдаар нь өгсөн. Би зарах үед хамт байгаагүй. Энэ мөнгөнөөс нь би аваагүй.

            -Тэрнээс хойш өвөл байсан байхаа Төв аймгийн Баян сумын тэрлүү Цэрэндорж, Эрдэнэбаатар, Отгонбаяр, Батмөнх бид 5-уулаа хамт миний саарал өнгийн 56- 31 УБА дугаарын машинтай явцгаасан. Тэгээд явж байгаад 2 тэмээ таараад тэр 2 тэмээ нь хүзүүндээ бурантагтай байсан байхаа, нэг тушаатай, нэг нь тушаагүй сул байсан шиг санаж байна тэр 2 тэмээг барьж аваад байсан газраас нь жаахан урагшлуулаад жалган дотор нядласан. Тэгээд махыг нь машиндаа ачаад явж Налайх руу оруулан Цэрэнсономтой утсаар Эрдэнэбаатар яриад тэгээд 1-р хороонд хашаанд нь аваачиж өгсөн. Энэ үедээ мал алах хутгаа Налайхын дэлгүүрээс Хятадын цагаан цэнхэр алаг иштэй хутганууд авч явсан. Энэ тэмээ зарсан мөнгөнөөс 40-50 мянган төгрөг авсан.

            -Тэрнээс хойш мөн Баян сумаас урагшаа явж байгаад засмал замынхаа баруун урдаас хэсэг үхрийн захад очоод тэндээс 8 тооны үхрийг барьж аваад газар дээр нь ажиллаад махыг Бонго машинд ачаад аваад явсан. Энэ үед Батмөнх, Цэрэндорж 2 Цэрэнсономын цэнхэр Бонготой, Эрдэнэбзатар, Отгонбаяр бид 3 миний машинтай явсан. Тэр үед хулгай хийх санааг Эрдэнэбаатар, Цэрэндорж нар гаргасан бөгөөд мөнгөний хэрэг байна яваадахъя гээд хамт явцгаасан. Уг үхрийн махнуудаа Налайх руу орж Цэрэнсономыг утсаар дуудаад тэр ирээд цэнхэр Бонгонд ачсан махыг тэр чигээр нь аваад явсан. Энэ мах зарсан мөнгөнөөс би 100 гаран мянган төгрөг авсан.

            -Мөн үүнээс хойш байх гэж бодож байна Налайх дүүрэгт би гэртээ Батмөнхийн хамт гэртээ байж байтал Эрдэнэбаатар бид 2-луу утсаар яриад Отгонбаяр, Цэрэндорж нартай ярьчихсан байгаа би Эрдэнэ сумын Өвөржанчивлангийн тэнд модон дотор хэдэн адуутай ирсэн байна, та нар хүрээд ир гэж дуудсан. Тэгээд байж байтал хотоос Отгонбаяр ганцаараа манайд хүрээд ирсэн. Тэгээд Батмөнх, Отгонбаяр бид 3 Батмөнхийн улаан хүрэн өнгийн хужаа мотоцикльтой сундлаад Эрдэнэбаатарын хүрээд ир гэсэн газар луу явсан. Тэгээд утсаар ярьж байгаад уулзсан. Тэгээд очиход Эрдэнэбаатар модон дотроос гарч ирсэн бөгөөд хэдэн адуу авчирсан байна гэж хэлсэн тэгээд яваад очтол модон дтор 20 гаран тооны адуу авчирсан байсан, би нарийн тоог нь тоолоогүй. Тэгээд тэнд уг адуунуудыг алаад ачья гэж ярьцгаасан. Тэгээд тэнд нь Эрдэнэбаатар, Отгонбаяр, Батмөнх бид 4хамтдаа адуунуудыг тэнд байсан өвөлжөөний хашаанд хийж шахаж байгаад барьж аваад нядалсан. Тэндээ эхлээд 12 тооны адууг нядласан. Адууг нядлаж байхдаа Цэрэнсоном руу Эрдэнэбаатар утсаар яриад одоо адууг янзалж дуусч байна. Бонготойгоо хүрээд ир махыг нь ачиж явах хэрэгтэй байна гэж дуудаад Цэрэндорж хотоос ирсэнийг хүлээж байгаад аваад Налайхаас Цэрэнсоном түүнтэй хамт өөрийн 81-14 НАА дугаарын цэнхэр өнгийн бонготойгоо ирсэн. Тэгээд нядласан байсан 12 тооны адууны махыг ачаад Налайх руу Цэрэнсоном, Цэрэндорж, Эрдэнэбаатар, Отгонбаяр 4 яваад Батмөнх бид мотоцикльтойгоо Налайх явсан. Тэндээ 10 гаран адууг амьдаар нь үлдээсэн. Тэгээд Цэрэнсоном маргааш нь хот руу орж махыг нь зараад мөнгө төгрөгийг нь Эрдэнэбаатарт өгсөн. Мөнгөө хуваагаад хүн бүрт 100,000 төгрөгийг Эрдэнэбаатар өгсөн, тэр мөнгөнөөс Цэрэндорж, Эрдэнэбаатар нар мөнгөний хэрэг байна гээд арай илүүг авсан байх. Энэ үед нядласан адуу нь хул билүү хонгор азаргатай 20 гаран тооны адуу байсан, дандаа сувай голцуу адуунууд байсан.

-Үүний дараа байхаа зун байсан байх Эрдэнэбаатар, Отгонбаяр 2 утсаар Батмөнх бид 2 луу гэртээ байж байхад ярьсан. Тэгж ярихдаа хэдэн адуутай явж байна сдоо Баяндэлгэр сумаас урагшаа явж байна та 2 Баяндэлгэрээс урагшаа гараад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхзэр нь Батмөнх бид хоёр Батмөнхийн улаан хурэн өнгийн хужаа мотоцикльтой гараад Эрдэнэбаатар, Отгонбаяр 2 дээр очихоор яваад Баяндэлгэрийн урд талд Дэрст хонхор гэдэг газрын хойд талд уулзсан Тэгэхэд тэр хоёр 30 гаран тооны адууг туугаад явж байсан ба хүрэн азаргатай адуу байсан, хаанаас авчирсан юм бэ гэхэд голын зүүн талаас авч явна гэж хэлсэн. Тэгээд адуун дээр очоод хартал таньдаг адуу байсан ба Хзнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн иргэн Зинамздэрийн хүргэн Чулуунбаатарын адуу байсан. Би тэр адууг таниад энэ таньдаг айлын адуу байна шүү дээ яагаад үүнийг авч байгаа юм бэ гэхэд одоо нэгэнт тэнд аваад ирсэн юм чинь одоо яахад дээ гэж хэлсэн. Тэгээд тэр адууг Батмөнх бид 2-ыг хөөгөөд яв өөдөөс чинь тосоод уулзана гэж хэлээд Эрдэнэбаатар, Отгонбаяр 2 бид хоёрын мотоциклийг унаад явсан. Тэгээд бид хоёр адуунууыг хөөж явсаар Эрдэнэ сумын Өвөржанчивлангийн арын модон дотор оруулаад тэнд Эрдэнэбаатар, Цэрэндорж, Отгонбаяр, Цэдэвсүрэн нар ирсэн. Тэгзэд тэнд 10 адууг нядлаад Налайхаас Цэрэнсономыг хүрээд ир гэж дуудахад цэнхэр Бонготойгоо ирсэн. Тэгээд тэндээс адууны махыг ширтэй ачиж аваад явсан. Тэгээд үлдсэн адууг нь Налайхын тэр лүү тууж аваачиж Налайхын зүүн хойд талын ууланд 9 адууг бид нар нядласан. Тэгээд мөн Цэрэнсономыг дуудаад адууны махаа өгсөн. Уул нь тэр шөнөдөө бух адууг нядлаж дуусгана гэж байсан чинь өглөө болоод амжилгүй 10 гаран адуу үлдсэн. Тэгэхээр нь нөгөө нядласан байсан 9 адуунхаа махыг нь Цэрэнсономд өгчихөөд үлдсэн адууг нь ууланд шахаж үлдээчихээд маргааш нь янзална гэсэн чинь нөгөө үлдсэн адуу олдоогүй. Тэгээд байж байтал Налайхын нэг залуу Бухандай гэдэг залуу адуучнаар маллаж байгаа гээд хашаандаа хашчихсан байсан. Тэгээд нилээн хэд хонож байгаад тэр адуугаа Эрдэнэбаатар, Отгонбаяр, Батмөнх бид 4 хулгайлаад Налайхаас урагшаа хээр гаргаж байгаад нядлаад махыг Цэрэнсономыг дуудаж өгсөн. Энэ адуу нь 4-5 унагатай байсан ба замдаа 2 унага хаягдан үлдсэн унагыг нь Налайхын зүүн хойно 9 адуу нядлахад эхийг нь алчихсан унага нь унгалдаад давхиад байхаар нь Цэрэндорж, Отгонбаяр 2 жалганд шахаж байгаад барьж аваад алчихсан. Энэ адууг зарсан мөнгөнеөс 200 гаран мянган төгрөг авсан.

-Мөн Эрдэнэбаатар, Отгонбаяр, Батмөнх бид 4 хамтдаа Улаанбаатар хотоос гарч яваад Эрдэнэ сумын Шавартайн гуанзны зүүн дээгүүр даваад тэндээс 2 адуу байсныг барьж аваад тууж явж байгаад нэг хашаанд оруулаад барьж аваад уг адуугаа хээр нядлаад махыг миний машинд ачаад Налайхад оруулан Цэрэнсономд өгсөн. Энэ адуунд явахдаа Цэрэнсономоос бинзений мөнгө авсан байсаныгаа суутгуулаад 100 гаран мянган төгрөг Цэрэнсономоос авсан ба хүн бүр 40,000 төгрөг авсан байх. Надад үүнээс өөр үйлдсэн хэрэг байхгүй, би бусад үйлдсэн хэргээ санахгүй байна. Миний бодлоор өөр хэрэг байхгүй. Хулгай хийх санааг Эрдэнэбаатар ихэвчлэн санаачилж, зохион байгуулдаг, Цэрэндорж мөнгө төгрөгний хэрэг байна гэж санаачилдаг байсан, Батмөнх бол хамт явж бой хийхэд нь тусалж, мал нядладаг, унаа машинаар нааш цааш явахад нь зөөж барьж өгдөг, би өөрийнхөө саарал 56-31 УБА дугаарын машинаар зөөж жолооч хийж явдаг байсан, бой хийхэд нь оролцдог байсан. Цэрэндорж ихэвчлэн морь унаж явдаг хааяа ээлжлээд бүгдээрээ унадаг байсан, Отгонбаяр мөн хааяа морь унаж туудаг байсан, Отгонбаяр мөн мал бойлдог байсан. Цэрэнсоном бол хулгайн малын махыг авдаг байсан. Анх Эрдэнэбаатар Цэрэнсономтой уулзаад махаа өгдөг болсон. Намайг анх гэмт хэрэгт уруу татаж оруулсан хүн бол Эрдэнэбаатар юм. Анхандаа ирээд мөнгөний хэрэг болоод байна адуу мал бариад өг, гаргаад өг гэдэг байсан, сүүлдээ ганц нэг удаагийн үйлдэлд хамт явсан, түүнээс хойш Эрдэнэбаатар, Цэрэндорж нар ирээд мөнгөний хэрэг болоод байна хамт явъя гээд тэгээд гуйгаад шалаад байдаг байсан, заримдаа явахгүй энээ тэрээ гэхээр новширлоо энээ тэрээ гээд байдаг байсан, багийн найзууд болохоор татгалзаад байх боломжгүй байдаг тэгээд л хамтдаа гэмт хэрэг үйлдэх болсон. Сүүлдээ ч нилээд олон удаа хулгай хийж хамт явж, хулгай ирсэн байхад нь очиж авч, хулгай хийх газар нь хүргэж өгдөг байсан. Ингэж явсаар ийм байдалд орсон учраас одоо надад харамсах зүйл алгаа. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн учраас оногдох ял шийтгэлээ хүлээхэд татгалзаад байх зүйл байхгүй.

Ийм байдалд орсондоо хэн нэгнийг буруутгах ч асуудал байхгүй. Би өөрийн энэ 56-31 УБА дугаарын саарал өнгийн Эксель машиныг 2008 сны цагаан сарын өмнөхөн Батмөнхөөс авсан, энэ машиныг Батмөнх урьд нь аваад унадаг байсан юм. Энэ машинаа авахдаа би 2,500,000 төгрөгөнд бодож авсан бөгөөд өөрийн 600.000-700.000 орчим төгрөг байсан бөгөөд үүнийгээ нэмээд дээрээс нь хулгай хийж олсон мөнгөө хийж бэлэн мөнгийг нь Батмөнхөд өгөөд худалдан авсан. Бид нарт тийм ярьсан зүйл байхгүй, анх Эрдэнэбаатар Цэрэнсономын унаж байсан Хонда Сабар 42-10 УБВ байхаа тийм дугаартай машиныг худалдаж авсан гэж байсан, дараа нь тэр машинаа хураалгачихлаа гэж байсан. Тэрний дараа Батмөнх миний унаж байгаа 56-31 УБА дугаарын Эксель машиныг худалдан авч унаж байгаад би сүүлд нь Батмөнхөөс 2,500,000 төгрөгөөр бэлэн мөнгийг нь өгч худалдан авсан. Хулгайд явахдаа Цэрэнсономын цэнхэр өнгийн Бонгог авч явдаг байсан. Би ихэвчлэн машинтай жолооч хийгээд явдаг учраас хулгай хийхэд нь энд тэнд хүргэж өгсөн. Өөдөөс нь тосч авсан, заримдаа ойр газар унаад явсан хээр цөөнөөр нь нядласан тийм үйлдлүүд бол байгаа. Тэрнийгээ би сайн санахгүй байна. Тэрнээс би дээрхи 7 үйлдлээс өөр гэмг хэрэг хийгээгүй гэж хэлэхгүй, би тэр энэ гээд хэлж чадахгүй байна. Газар сайн мэдэхгүй, өөрөө унаад хөөгөөд, зохион байгуулаад хулгайлаагүй болохоор сайн хэлж чадахгүй байна. Эхэндээ бол Цэрэнсоном мэддэггүй байсан байх, сүүлдээ бол мэддэг болсон, тэгээд л махыг ирж авдаг бид нар очиж өгдөг байсан. Цэрэнсоном бид нарыг гэмт хэрэг хийж байсан гэдгийг мэдэхгүй гэж би хэлэхгүй, мэддэг байсан. Тэгээд ч өөрт нь ашигтай байсан болохоор аваад байдаг байсан байх. Цэрэнсономын грашид нэг сүх байдаг байсан, хутга, олс бол дэлгүүрээс авчихдаг байсан тэгээд л машиндаа хийгээд аваад явдаг байсан, адууг нугаслаж алдаг байсан, үхрийг духанд нь сүхээрээ цохиж алдаг, тэмээг бас нугаслаж алдаг байсан. Ер нь бол бүгдээрээ л мал алчихдаг байсан.2007 оны 6 сарын 20-ны үед Төв аймгийн Баянжаргалан сумын Шар булаг гэх газраас иргэн Базаррагчаагийн 7 тооны адууг Баянмөнх хөөж ирээд бид машинтай очоод Өвөржанчивлангийн тэр хавд нядлаад махыг нь авсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 217-219, 7 хавтас хх-200-208 тал/гэх мэдүүлэг,

 

ШүүгдэгчЛ.Цэрэнсономынмөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч О.Доржийн хамт яллагдагчаар өгсөн: Би Налайх дүүргийн 1 хорооны 655 тоотод хувийн хашаа байшинд амьдардаг байж байгаад 2007 онд Налайх дүүргийн 1 хороо засмал замын хойд талд гуанз, буудал барьж эхэлсэн бөгөөд манай ойролцоо байдаг байсан Гансэлэм гэдэг залуутай танилцсан. Ингээд анх 2007 оны 7 сарын үед байхаа Гансэлэм, Батмөнх, Эрдэнэбаатар гэдэг залуучуудтай анх танилцсан бөгөөд тэд нар манай барьж байсан байшингийн хойхно талд Гансэлэмийнх нь байдаг тэндээ байдаг байсан юм билээ. Тэгээд манай барьж байсан байшин дээр туслах ажилчнаар ажиллах болж үүнээс хойш тэд нартай таницсан.Би тэдгээр залуучуудад өдрийн 2000-3000 төгрөгийн хөлс өгдөг байсан тэд нар манайд тоосго зөөж.Шавар зуурч өгдөг байсан, барилгад туслах ажил хийж өгдөг байсан юм.Тэгээд би байшингаа тэр зундаа бариад дуусах нь 2008 оны 2 сарын үед дууссан болов уу гэж бодож байна.Би тухайн үед зам дээр зогсож мах, түүхий авч цааш нь зарж борлуулдаг ажил хийдэг байсан бөгөөд хэдийд гэдгийг нь сайн санахгүй байна танилцаад манай дээр ажил хийж эхэлсэнээс хойш Эрдэнэбаатараас адууны мах худалдан авсан.Тэгээд л түүнээс хойш эдгээр хүмүүсээс мах худалдан авдаг болсон юм.Миний хувьд адууны мах ихэвчлэн мөнгийг нь өгөөд авдаг байснаас эдгээр хүмүүстэй нийлж хулгай хийж байгаагүй. Эдгээр хүмүүс надад мал, мах өгөхдөө өөрсдөө авчирж өгдөг байсан, манай урд байдаг 1 хорооны 655 тоот хашаанд авчираад өгдөг байсан, би тэндээ байдаг грашдаа оруулаад би амьд адууг нь нядлаад, махыг өөрийн цэнхэр өнгийн 81-14 НАА дугаарын бонго машинаар ачаад явдаг хот руу оруулан ченжид зарчихдаг байсан. Надад өөрөө хөдөө хээр очоод мах авч байсан тохиодол байхгүй.Ихэвчлэн тэд нар махаа ачаад ирдэг байсан, амьдаар нь 1-2 удаа авчирж байсан, яг хэдээр нь авчирч байсаныг би санахгүй байна.Хулгай хийгээд байна гэдгийг нь мэдээгүй.Би мөнгийг нь өгөөд л авдаг байсан.Машин тэргийг нь мэдэхгүй, маркийг нь ч мэдэхгүй, ямар ч байсан машинтай л ирдэг байсан, миний цэнхэр өнгийн бонгог 2-ч удаа гуйгаад авч явж байсан, ирэхдээ мах шөл ачаад ирж байсаныг санахгүй байна.Эд нар хааяа гарал үүслийн бичиг авчирч өгч байсан байх, заримдаа ч бичиггүй авчирдаг байсан, би ганцхан эд нараас худалдаад мал, мах авдаггүй өөр бусад хүмүүсээс авдаг байсан тэгээд тэд нарын гарал үүслийн бичигэнд нь хавсаргаад л хот руу оруулаад зарчихдаг байсан.Би энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Хот руу оруулаад авъя гэсэн хүнд нь өгчихдөг байсан, тодорхой тийм хүнд өгч байсан зүйл байхгүй, хэн таарсанд нь өгчихдөг, одоо тэдгээр хүмүүсээ танихгүй. Би одоо эрүүгийн хэрэгт Зоогийн газар, буудал, хашаа байшин, 1 хорооны 655 тоот хашаа, 2 давхар байшин, граш, 53-79 НАА дугаарн Пажеро, 81-14 НАА дугаарын портер зэргийг битүүжилсэн байгаа. Би 1 хорооны 2 давхар байшин, грашыг би анх 1998 онд байхаа тэр хашааг бариад тэгээд тэр 2 давхар байшингаа граштай нь барьж тэндээ амьдардаг байсан. Энийг өөрийнхөө хөрөнгөөр барьж байсан. Тэрнээс хойш 2007 онд хойд замын тэнд барьсан хашаа байшин граш, зочид буудал, цайны газрыг барьсан, энэ нь нийтдээ 20 гаран сая төгрөгөөр баригдсан байхаа, тэр мөнгөө найз нөхөддөөсөө зээлж байсан. Тухайлбал: Дашхүүгээс 16 сая, Ганболдоос 10 сая төгрөг авч байсан Тэгээд л тэр мөнгөөрөө өөрөөсөө бас мөнгө оруулсан. Тэр Пажеро машиныг 2007 оны 6 сард 9 саяаар авч байсан, бонго 2006 оны намар 4 саяар авч байсан. Би эдгээр хөрөнгийг өөрийнхөө болон гэр бүлийнхээ хөрөнгөөр, найз нөхдийн тусламжтайгаар барьж байгуулсан.Энэнд энэ хулгайн мал, мах авсан ашгаас ороогүй.Энэ бол цаашдаа миний үр хүүхдэд үлдэх тэдний амьдрал ахуйг залгуулах хөрөнгө юмаа. Би 42-10 УБВ дугаарын хонда Сабар маркийн машинтай байсан, энэ машинаа 2007 онд Пажеро авахын өмнө зарсан, энэ машиныг /хэсэг дуугүй суув, санаа алдав/ энэ машиныг хотод техникийн зах дээр зарсан. Нэг эмэгтэй хүн авсан.3-4 жил уначихсан байсан, зарж нэг өөрчилье гэж бодоод зарсан.Уг машинаа Эрдэнэбаатарт зараагүй. Би тэрнийг унаад явж байхыг ч хараагүй, зах дээр нэг эмэгтэй хүнд 2 сая төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 222-223/

            Шүүгдэгч Б.Цэрэндоржийн мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч С.Сувдмаагийн хамт яллагдагчаар өгсөн:

            -2007 оны 10 сарын 02-ны үед Эрдэнэбаатар, Батмөнх, Гансэлэм бид 4 Цэрэнсономын цэнхэр өнгийн Бонго маркийн 81-14 наа дугаартай машинтай гараад Төв аймгийн Баян сумын Бор өндөр гэх газарт шөнө 22 цагийн үед очоод байж байтал Баянжаргалан сумаас Баян сум ордог төв машин замын яг хажууханд 7 тооны тэмээ байсан тэмээнүүдийн 6 тэмээ нь тушаатай байсан нэг жижиг биетэй тором нь цагаан зүстэй тушаагүй байсан. Ингээд бид бүх тэмээний тушааг тайлаад хоёр том тэмээг хөтлөөд Батмөнх үлдсэн тэмээнүүдийг хойноос туугаад Гансэлэм бид 2 тэр 2 тэмээг хөтлөөд Эрдэнэбаатар машинаа бариад хойд энгэрт нь очоод тэр 2 тэмээг Батмөнх нугаслаад алсан. Бид шууд Налайх дүүрэг орж Цэрэмсоном хот оруулж зарсан. Зам шалгалтаар явж байхад тэр газрын айлуудаар уг тэмээний хохирогчийг ирээд явж байтал тэр 2 тэмээ Энхмэндийн тэмээ байж таарсан.

            -Мөн үүнээс 7 хоногийн дараа байх мөн бид 2 Бонготой Баян сумын Хар толгой гэх газраас хэсэг үхрүүдийн дундаас нэг тооны улаан зүсмийн үхэр барьж аваад Батмөнх алаад мөн Налайх оруулаад махыг нь Цэрэнсономд өгсөн. Тэр үхрийн нас им тэмдэгийг нь би сайн хараагүй энэ үед Эрдэнэбаатар л явъя үхэр хулгай хийе гээд явсан шөнийн цагаар явж байсан. 2007 оны 10 сарын 04-05-ны үед Налайх дүүргээс өдөр 14 цагийн үед Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 8114 наа бонготой гараад Төв аймгийн Баян сумын Хашаат гэх газарт очиход нэг айлын өвөлжөөний хойд талд хэдэн үхэр байхыг харчаад харанхуй болохыг хүлээгээд хээр хэвтэж байгаа орой болоод нар жаргасан болохоор тэр үхрүүдээр очоод 5 үхэр Эрдэнэбаатар Гансэлэм, Батмөнх бид 4 бугуйлдаж барьж аваад тэр нь алаад өвчихөд хоёр нь хөхүүл үнээ байх шиг байсан нэг нь өвчиж байгаад сүү гараад байна гээд байсан. Тэгээд нядалж дуусаад махыг нь ачаад толгой шийрийг нь дэрсэн дунд хаясан. Налайх орж Цэрэнсономд өгсөн.

            -2007 оны 10 сарын 10-11-нд Эрдэнэбаатар бид дөрөв Налайхаас гараад Төв аймгийн Сэргэлэн сумын Үнэгт гэдэг газар шөнө очоод мөн хэсэг үхэр байхаар нь 2 бараан зүсмийн үхэр бугуйлдаж барьж аваад тэр нь нядлаад авч явсан. Хэний үхрийг мэдээгүй.

            -2008 оны 03 сарын 27-нд Улаанбаатар хот Налайх дүүргээс орой 16 цагийн үед Эрдэнэбаатар, Гансэлэм, Отгонбаяр, Батмөнх бид 5 саарал өнгийн Гансэлэмийн эзэмшлийн эксель маркийн 56-31 УБА дугаарын машинтай гараад Төв аймгийн Баян суманд 8 үхэр хулгай хийж байгаад урд хаясан миний түрүүвчийг үзэхээр гараад тэр газар очилгүй Баян сумын Төмстэйн гэх уулын энгэрт хэсэг үхэр таархаар ньОтгонбаяр машинаас буугаад бид уг үхэрүүдийг хороож байгаад нэг цагаан зүстэй хамгийн том эр үхэрийг нь сүүлнээс нь чирэгдэж байгаад барьж аваад Эрдэнэбаатар том төмөр авч явдаг сүхээрээ цохиж алаад махыг нь экселийн ард ачаад гэдэс дотор толгой шийрийг нь хаяаад хөдлө гээд зогсож байтал гэрэл гараад хүн ирж байгаа юм шиг болохоор нь бид цааш хөдлөөд гэрлээ асаалгүй зугтааж шууд Багахангай том зам руу ороод Налайх орж Цэрэнсономынд очоод тэрийг дуудаж гаргаж ирээд Цэрэнсоном зарсан. Зам шалгалтаар явж байгаад иргэн Дорждэрэм гэдэг хүний үхэр байсан болохыг мэдсэн.

            -2007.10.16-ны үед нэг өдөр 15 цагийн үед Цэрэнсономоос түлшний мөнгө аваад Эрдэнэбаатар, Батмөнх бид 3 Бонготой Налайхаас гараад Төв аймгийн Баянжаргалан орж үхэр хулгай хийе гэж Эрдэнэбаатар анх санаачлаад Баянжаргалан сумын Ар шанд гэдэг очоод хэсэг үхэр дундаас хоргоож байгаа 6 тооны үхэр бугуйлдаж барьж аваад тэр дор нь Эрдэнэбаатар сүхдэж алаад махыг нь ачиж тэр газраас баруун зүгт хөдлөөд шууд Налайх орж Цэрэнсономд өгсөн. Тэр хот оруулж зарсан байх. Би тэр үед яг хэний үхэр ямар зүстэй үхэр байсныг нь мэдээгүй. Нэг үхэр нь бух байсан.Би өөрөө тэр үхэр хулгай хийсэн газраас зааж очиход  үхэрийн толгойнууд нь яг байсан. Бидний тэр үед барьж явсан машины мөр бүдэг байсан нь үнэн болно.

            -2007 оны 1 сарын сүүлчээр 2сарын эхээр байх би Налайх дүүрэгт Эрдэнэбаатартай уулзаад байж байтал Батмөнх гарч ирсэн хоорондоо ярихдаа Баянжаргалан сумын Шар булаг гэх газраас 7 тооны адуу тууж ирээд Өвөржанчивлангийн арын модонд хоргоож байгаад Налайхад оруулж ирж нядлан Цэрэнсономд өгсөн гэж тэр надад ярьсан. Тэгээд тэр адуу нь Баяндэлгэр сумын Бүргэдбатсүхийн адуу гэж байсан үүнийг Эрдэнэбаатар, Батмөнх 2 сайн мэднэ.

            -2007 оны 11 сарын 19-20-нд шилжих шөнө би Налайхаас орой 18 цагийн үед гараад Найлайхын голын тэнд очиход хэсэг азаргатай адуу байсан. Тэгээд орой харанхуй болохоор нь тэр адууг нь хөөгөөд Налайхын нисэхийн цаана аваачаад би Эрдэнэбаатар, Батмөнх 2-г гар утсаар энд байна хэдэн адуу аваад ирлээ та 2 хүрээд ир гээд байж байтал тэр хоёр Цэрэнсономтой машинтай ирсэн тэр машин нь пажеро маркийн цагаан өнгийн 53-79 наа дугаарын машинтай ирээд Цэрэнсоном тэр 2-г буулгаад буцаад яваад өгсөн. Тэгээд бид 3 6 тооны адууг хашаанд шахаж байгаад уургалаж барьж аваад тэр 2 тэр адууг унаад заримыг нь хөтлөөд Цэрэнсономын Налайхийн грашид аваачиж алсан махыг нь Цэрэнсоном авсан. Би 180,000 төгрөг авсан энэ үйлдэл бол Эрдэнэбаатар намайг чи Багануур аваад хоосон ирлээ надад мөнгөний өртэй биздээ чи одоо гарч явж юм олж ир гээд байхаар нь би явж хөөж ирсэн тэгээд түүний өрийг дарсан энэ адуу нь буурал алаг гүү, халиун алаг гүү, хээр морь зээрд үрээ, саарал халзан морь байсан.Бүгд л янз бүрийн тамгатай байсан нарийн сайн хараагүй.

            -2007 оны 11 сарын 21-ний үед Багануур дүүргийн 3 хороо Хорих ангийн баруун талд байдаг уурхайн овоолсон шорооны орчимоос Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх нар хар хээр морь, шар хээр морь, хул морь зэрэг 3 тооны адууг бугуйлдаж барьж аваад тэр нь махлаад Цэрэнсономыг Налайхаас дуудаад өгч явуулсан гээд Эрдэнэбаатар нар ярьсан

            -2007 оны 6 сарын сүүлчээр Төв аймгийн Архуст сумын нутгаас нийт 6 тооны морьд байхаар нь Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 3 мотоцикльтой очиж бугуйлдаж барьж аваад Эрдэнэбаатар нэг цагаан тамгатай хүрэн морийг нь эмээлэж унаад бусдыг нь аваад явсан тэгсэн чинь Өвөржанчивлангийн тэр хонгор халзан морь, хүрэн морь, хээр морь нь эцээд явахаа байхаар нь тэрийг нь орхиод авсан. Тэгээд Налайхад аваачиж Цэрэнсономын грашид нядлаад Цэрэнсономд өгсөн. Энэ адуу нь Архуст сумын Доржсүрэн гэх айлын адуу байсан. Үүнийг яаж мэдсэн гэвэл Доржсүрэн гэх айл урд нь Цэрэнсономын адууг хардаг байсан гэсэн тэгээд адуугаа алдсаны дараа нь Цэрэнсоном дээр очсон гэсэн тэгсэн Цэрэнсоном та нар муу пиздаанууд манай дүүгийн морийг Архуст сумаас аваад ирсэн байна гэж байсан.  

            -2007 оны 4 сарын үед Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид 4 Багануураас гараад Төв аймгийн Баяндэлгэр  сумын Магнай энгэр гэх газраас Энхтүвшин гэх айлын өвөлжөөний ард чөдөртэй байсан хоёр тооны морийг нь аваад цааш нь жаахан хөтөлж яваад Эрдэнэбаатар алаад бид махыг нь шулаад Гансэлэмийн саарал өнгийн Эксэл маркийн машинд хийж аваад Налайх орж Цэрэнсономд махыг нь өгсөн. Тэр айлын хүмүүс унтсан байсан. ...Энхтүвшин гэх айлын адуунаас хээр морь, хуль морь барьж аваад нядлаад махыг нь мөн авч явсан. ... мөн дээрх айлын адуунаас 2008 оны 1 сарын үед өвөлжөөн дээрээс нь гүү, морь хоёр барьж аваад мөн нядлаад махыг нь авч яваад Цэрэнсономд өгсөн.

            -2008 оны хавар байх Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутгаас Эрдэнэбаатар, Гансэлэм, Отгонбаяр, Батмөнх бид 5 нийлээд саарал өнгийн эксель, цэнхэр өнгийн бонготой яваад засмал замын зүүн талаас олон тооны үхрээс 9 үхэр хулгайлсан. Зүсийг нь мэдэхгүй. Газар дээр нь нядлаад махыг нь ачиж авч явсан. Дотор нь нэг бух байсан. Махыг Налайх руу оруулан Цэрэнсономд өгсөн гэх мэдүүлэг /5-р хх-ийн 3-6/

            -2008 оны 03 сарын үеэр байх би Налайх дүүрэг өөрийн гэртэй байж байтал 17 цагийн үед Эрдэнэбаатар, Цэрэндорж, Отгонбаяр  нар ирээд мөн мөн манайд Батмөнх байсан болохоор бид хөдөө явахаар болоод миний эзэмшлийн 56-31 УБП дугаартай саарал өнгийн эксел маркийн машинтай Отгонбаяр, Эрдэнэбаатар бид 3 Төв аймгийн Баян сумаас урд зүгт явж байтал Эрдэнэбаатар руу Цэрэндорж утасдаад хүрээд ир Батмөнх бид хоёр бонготой ирсэн байна гэж ярилцаад бид Баян сумаас урд зүгт 10 км орчим газар яваад тэд нартай таархад Цэрэндорж Батмөнх хоёр цэнхэр өнгийн бонго машинтай хээр зогсож байсан ингээд тэд хоорондоо энд хэдэн үхэр байна авъя гээд Эрдэнэбаатар, Цэрэндорж Батмөнх, Отгонбаяр нар 8 үхэр бугуйлдаж барьж аваад. Тэр газар нь төхөөрөөд махыг бүгдээрээ Бонго машиндаа ачаад шууд Налайхад ирээд Эрдэнэбаатар Цэрэнсономд өгсөн. Хулгай хийх санааг Эрдэнэбаатар гаргаад 2007 оны намар байх Эрдэнэбаатар, Цэрэндорж хоёр мотоциклтой яваад 3 тооны адуу хулгайлан авч ирээд Цэрэнсономд зарсан. Бид ойролцоогоор 10 удаагийн үйлдлээр бод мал хулгайлсан. Эрдэнэбаатар, Отгонбаяр, Батмөнх бид дөрөв миний эксел машинтай, Налайх орж ченж Цэрэнсономоос мөнгө аваад Эрдэнэ сумын төвийн зүүн хойд тал руу яваад халтар үрээ, зээрд үрээг хулгайлаад нядлаад махыг нь Налайхад  Цэрэнсономд зарсан. 2007 оны намар Өвөржанчивлан уулын хойд талд байна та хэд ирээд нядлаад өг гэхээр нь Батмөнх, Отгонбаяр, бид гурав Батмөнхийн хятад мотоцикльтой очиход Эрдэнэбаатар 30 гаран тооны сувай голдуу адууг хоргоосон зогсож байсан. Тэгээд шууд 20 гаран тооны адууг барьж аваад сүхдээд төхөөрөөд байж байтал Цэрэнсоном, Цэрэндорж хоёр цэнхэр өнгийн Бонго машинтай ирээд махыг нь аваад Налайх руу явуулсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 26-28/,

            -Л.Цэрэндоржийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд: Цэрэндоржоор өөрөөр нь газрыг заалгуулан Төв аймгийн Баян сумын төвөөс гарч ертөнцийн зүгээр баруун хойд зүгт явсаар тус сумын 1 багийн нутаг Төмөртэйн уул гэх газар хүрэлцэн ирэв. 2008 оны 03 сарын 27-нд Эрдэнэбаатар, Гансэлэм, Отгонбаяр, Батмөнх бид нар Налайх дүүргээс мал хулгайлахаар гараад уг газарт  ирэхэд хэсэг үхэр 23 цагийн үед таарсан тэр үхэр дундаас нэг цагаан зүсмийн шарыг барьж аваад тэр нь нядлаад толгойг нь орхиод махыг нь авч яваад Налайх дүүрэгт Сономд өгсөн. Яг энд нядалсан. Уг газарт байж байтал хэсэг үхэр туусан явган хүн таарч уулзахад энэ хавар манайх нэг цагаан өнгийн шараа шулуулсан намайг Дорждэрэм гэдэг гэх /4-р хх-ийн 98/

 

            ШүүгдэгчБ.Цэрэндоржийн мөрдөн байцаалтанд өмгөөлөгч С.Сувдмаагийн хамт яллагдагчаар 2009 оны 6 сарын 23-нд өгсөн: -2007 оны өвөл 1-р сарын орчимд цагаан сарын өмнө Налайх дүүргийн Баянзүрхийн 2 хорооноос Гансэлэмийнхээс 16 цагийн орчимд түүний саарал өнгийн эксель маркийн 56-31 УБА дугаартай машинтай Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх нарын хамт дөрвүүлээ хулгай хийхээр тохирч эмээл, хазаар, бугуйл Гансэлэмийнхээс аваад Төв аймгийн Сэргэлэн сумын Үнэгт гэдэг байх газрын нэрийн буруу хэлж байж магадгүй уг газарт орой 17-18 цагийн орчимд гэгээ тасархийн өмнө очиж олон азарга 200-300-аад тооны адууны дунд хэсэгт байсан хэсэг адууны захаас морьд голдуу адуун дээр очиж дөрвүүлээ бууж тэндээс хар алга зүсний морийг бугуйлдаж би барьсан тэгээд дахиад нэг хонгор зүсний үрээхэн морь барьж авсан хар алга морийн би унаж, хонгор морийг нь Гансэлэм унаад бусад 5 адууг нь туугаад Налайхруу явсан Эрдэнэбаатар, Батмөнх хоёр Налайхын Нисэхийн Цагаан хашааны тэндээс тосож авна гээд явчихсан. Гансэлэм бид 2 шөнө 2-3 цагийн орчимд очиход тэр хоёр 2-лаа тосож аваад шөнөдөө Налайхын 1-р хороонд Цэрэнсономын хашаанд байдаг граш руу шахаж тууж оруулсан тэгээд тэр шөнөдөө би Эрдэнэбаатар, Батмөнх, Гансэлэм, Цэрэнсономынд бид нарунтчихаад би 200000 төгрөг Эрдэнэбаатараас аваад явсан тэд нар төхөөрнө гээд үлдсэн юм. Би хэн төхөөрч хаашаа зарсныг мэдээгүй.

-2008.01 сарын дундуур өмнө яг тэр газраас Сэргэлэн сумын зүүн урдаас оны дараахан мөн бид дөрөв эксель машинтай хулгай хийхээр ярьж яваад тэнд очиж улаан буурал зүсний эрлийз өндөр гүү, цагаан бор зүсний гүү 2 шарга морь, нэг бор зүсний морь нийт 11 тооны адууг ялгаж Эрдэнэбаатар бид хоёр тууж Гансэлэм, Батмөнх 2 машинтайгаа яваад Налайхад уулзахаар тохирч шөнөдөө Налайхад аваачиж мөн Цэрэнсономын хашаанд байдаг гражид оруулж төхөөрсөн. Би грашид нь ороход адууг нь барилцаж унагалцаж өгсөн би шөнөдөө мөн хотруу явчихсан тэд нар төхөөрөөд үлдсэн надад 380.000 төгрөг явахад өгсөн. -2008 оны 01-р сард өвөл Налайхаас хулгай хийхээр яваад Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх бид дөрөв эксель машинтай Эрдэнэ сумын зүүн урд тал Нагал хайрханы зүүн талаас 30 гаруй тооны адуунаас хар морь, халиун морь, хул морь, бор алга морь, хүрэн гүү зэрэгтэй 7 тооны адууг хулгайлсан уг адуунаас хар зүсний засмал дэлтэй морийг нь тэнд байсан айлын хаваржаанд хашиж байгаад бугуйлдаж бариад би унасан Эрдэнэбаатар халиун морийг нь унасан Батмөнх Гансэлэм хоёр машинтайгаа Налайхруу буцсан.Тэгээд шөнөдөө Налайхруу оруулж Цэрэнсономын гражтай хашаанд оруулж гражид нь оруулж бүгдийг нь төхөөрсөн ба Цэрэнсоном тосож авсан. -2008 оны 03-р сард Мартын 8-ны баярын өмнө Налайхаас хулгайн хийхээр ярилцаж тохироод Эрдэнэбаатар, Гансэлэм, Отгонбаяр, Батмөнх бид тавуулаа Цэрэнсономын цэнхэр өнгийн Вонго маркын дугаарыг нь мэдэхгүй машиныг Батмөнх барьж, Гансэлэм өөрийнхөө хулгайд унадаг саарал өнгийн эксель машиныг жолоодож Налайхаас өдөр 15 цагт очиж Говьсүмбэр аймгийн Баянтал орсон боловч замд мал тараагүй тэгээд буцаад явж байгаад орой 18 цагийн орчимд Баян сумын баруун ургашаа 12 зөрлөгийн баруун хойд талд 30-40 тооны үхэрнээс найман тооны үхэр хулгайлж хээр тэнд төхөөрсөн бид нар хулгай хийж ачиж ирэх зорилготой хутга, олстой явж байсан. Ингээд тэндээ төхөөрч гэдэс дотор, толгой шийрийг нь үлдээж мах арьсыг нь авч яваад шөнөдөө Налайхад аваачиж өгсөн би замдаа Налайхын 42-р байрны дэргэд үлдсэн тэр үед 42-р байрны 20 тоотыг Эрдэнэбаатар хөлсөлж сууж байсан учир тэнд унтахаар орсон юм. Тэр дөрөв ачаад Цэрэнсономынд өгөхөөр аваад явсан. Би тэр үед Цэрэнсономтой мөнгө төгрөгнөөс болоод муудалцчихсан байсан тул очоогүй.Харин Эрдэнэбаатар шөнө намайг байранд унтаж байхад Эрдэнэбаатар, Отгонбаяр хоёр ирсэн надад Эрдэнэбаатар 220 000 төгрөг өгсөн. -2008 оны 04-р сарын 05-ны өдөр мөн л хулгай хийхээр Эрдэнэбаатар, Батмөнх, Гансэлэм, Отгонбаяр бид тав Гансэлэмийн эксель машинтай Налайхаас Эрдэнэ сумын чиглэлд явсан.Тэгээд Эрдэнэ сумын урд Архустын араас 13-р зүүний ард талаас гурван азарга 100 гурай адуунаас зээрд халзан морь, өндөр хул хонгор морь, зээрд морь зэрэг таван тооны адууг айлын эзгүй хаваржаан дээр азаргатай аваачиж байгаад уг таван адууг барьж хаваржаан дотор төхөөрч янзалчихаад Цэрэнсономыг утсаар дуудсан тэр газрын хойд хамар дээр утас барьдаг юм байна лээ.Тэгээд Цэрэнсоном шөнөдөө 05 цагийн орчимд Эрдэнэ сумын төвд ирж байхад гэгээ орчих гээд байхаар нь бид нар тосоод яаараад очиж авчирсан. Ингээд төхөөрсөн адууныхаа мах ширийг ачижтолгой гэдсийг орхиод Налайхруу аваачиж Цэрэнсоном зарсан. Харин бид нар тус бүр 20.000 төгрөг Эрдэнэбаатараар дамжуулж Цэрэнсономоос авсан. Эрдэнэбаатар надад Хэнтийн Цагдаагийнханд баригдаад шалгагдаж байгаад оргож машины бартакыг нь ураад оргож явахдаа Цэрэнсономд өр тавьчихлаа чи яваад төлөлцөөд өгөөдөх гэж намайг анх дуудсан юм. Үүнийг бүгд мэдэж байгаа. Би өөрийнхөө хийсэн хэргийг үнэн зөвөөр ярьсан хамт хулгай хийсэн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа. Харин нарийн ярьвал бидний эхнэр хүүхдүүд нь явж байгааг мэддэг л байсан. Мөн би баригдсанаасаа хойш хулгай хийсэн газраа мөрдөн байцаагчид зааж өгсөн. Хэргийн газарт малын гэдэс дотрыг хаячихдаг байсан зам шалгалтаар мэдүүлгийг шалгахад уг газар сэвс баас бүх зүйл байсан шүү дээ. Мөн намайг хүрэн улаан түрийвчээ хаячихсан байсан тэр түрүүвчин дотор Мо-бигийн 2 сэми картын үүр, утас зурагт тавьсан ламбордны 2 бичиг манай эхнэрийн нэр дээр тавиад би гарын үсэг зуруулаад байсан, уг тэр түрийвч нь минийх би хаяснаа маргааш нь мэдээд тэгээд очиж авах гээд явж байхдаа ч гэсэн хулгай хийсэн юм. Мөн Эрдэнэ сумаас 7 тооны адуу хулгай хийхдээ хар өнгийн савхин бээлийгээ Батмөнх хаячихсан байсныг Батмөнх хэлж байсан. Миний саяын мэдүүлсэн таван удаагийн гэмт үйлдэлд би Цэрэнсономын таарамжгүй харьцаанаас болж тэр бүр очдоггүй байсан. Харин өмнөх одоо яригдаагүй байгаа хэрэг мал төхөөрч байсан үедээ голцуу хулгайн малаа граждаа Цэрэнсоном төхөөрүүлдэг түүнийг хулгай Эрдэнэбаатар, Батмөнх, Гансэлэм бид нар өөрсдөө төхөөрдөг байсан заримдаа хөлсний мал нядлагч Даваа, мөн нэг 18-19 орчим насны бандитай элбэж төхөөрдөг байсан. Отгонбаяр сүүлд Цэрэнсономын хашаанд бууж ажилд оролцсоноосоо хойш ордог байсан. Толгой шийр, гэдэс дотор сэвс баасыг нь Налайхын хотын хонхорт Цэрэнсоном 200 пошиконд хийгээд тэр даруйд хаяж устгадаг байсан. Тэр хаясан газрын би 1-2 удаа хамт явж хаяалцаж байсан тул мэдсэн.Тэгээд мөрдөн байцаалтын явцад зааж өгөхөд байсан тэр газраа мал хөтөлж авчирсан ногт уяаны тасархай зэргээ ч хаяадаг байсан юм. /5-р хх-ийн 13-14/гэх мэдүүлэг,

 

            Мөн түүний 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл:”Цэрэндоржоор би өөрөө сая Төв аймгийн Баян сумын Хашаат гэх энэ газрыгзааж ирлээ. 2007 оны 04-р сарын эхээр байх өдрийг нь сайн мэдэхгүй байна. Налайх дүүргээс Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх, Отгонбаяр бид нар саарал эксел , цэнхэр өнгийн цэрэнсономын бонго маркийн авто машинтай явж байтал малын саравчны ард нийт 5 үхэр барьж аваад энд нядлаад толгой шиирийг нь үлдээгээд махыг нь аваад явсан. Одоо энд байгаа үхрийн 5 толгой бидний хулгайлсан үхрийн толгой мөн байна. Би өөрөө энэ газрыг зааж ирсэн. Уг үхэрүүдийн толгой хохирогч Очирхуягын хулгайд алдсан  үхрүүдийн толгойтой тохирч байна. /4-рхх-ийн 99/

 

           Мөн түүний 2008 оны 09 сарын 15-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: Цэрэндорж мэдүүлэхдээ 2007 оны 1 сарын үед Налайх дүүргээс Эрдэнэбаатар, Батмөнх, Отгонбаяр, Гансэлэм бид нар Сономын бонготой гараад Баянжаргалан сумын Ар гэх одоо энэ миний зааж ирсэн газарт ирхэд шөнө хэсэг үхэр таарсан ингээд 5 үхэр барьж аваад толгой шийрийг нь хэргийн газарт орхиод махыг нь аваад явсан. Миний санаж байгаагаар нэг бух байсан. Хохирогч Цэцэгээ нарын үхрийн толгой болохыг тогтоов. /4-р хх-ийн 100/

 

            Мөн түүний 2008 оны 12 сарын 12-гы өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: Налайх дүүргийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт 2-3 км орчим зайд орших хогийн цэгт ирлээ. Цэрэндоржоор өөрөөр нь заалган хулгайлан ирсэн малын гэдэс дотор толгой шийр, тасарсан ногт, уяа зэргийг олох зорилгоор уг газрт үзэхэд нэг хэсэг газарт байсан их хэмжээний адуу үхэр тэмээний шийр готны тасархай уяа зэрэг эд зүйлийгЦэрэндорж өөрөө олж заан эд би нарын хийсэн хэргийн ул мөр энэ газарт байна гэж авч ирсэн асгав. /4-р хх-ийн 104/зэрэг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад хохирогч нарын алдсан мал им тамгатай тохирч байсан нь,

 

ШүүгдэгчЛ.Цэрэнсономынмөрдөн байцаалтанд өмгөөлөгч О.Доржийн хамт яллагдагчаар 2008 оны 05 сарын 29-ний өдөр өгсөн: Би анх 2008 оны 1 сарын эхээр байх Налайх дүүргийн Цайз захын урд зогсож байтал Эрдэнэбаатар саарал өнгийн 56-31 УБА  дугаартай экселийн багажин даа мах ачсан байсныг би өөрийн грашдаа дагуулан очиж үзэхэд туранхай 3 адууны мах байсан. Үүнээс 10 хоногийн дараа байх мөн Эрдэнэбаатар надруу залгаад адууны мах байна авах уу гэсэн. Эрдэнэбаатар ганцаараа машинтайгаа 2 адууны махтай ирсэнийг авсан. 2008 оны 2 сарын эхээр Эрдэнэбаатар та бонго машинаа өгөөч би юманд яваад ирье гэхээр нь өгсөн. Тэгтэл өглөө  машины тэвшин дээр туранхай 8 тооны үхрийн мах, шийр  авсан байсан. Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх нар авч ирсэн. Би өглөө бонго машинаараа ганцаараа Улаанбаатар хот ороод Дэнжийн 1000-д зарсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 49/гэх мэдүүлэг,      

 

Ж.Цэдэвсүрэн мөрдөн байцалтанд: Би 2007.08.04-ний үед байх ах Эрдэнэбаатар бид Эрка гэж дууддаг хүн 99933336 дугаарын өөрийнхөө утснаас миний 95768282 дугаарын утаслуу намайг Багануур дүүрэгт байхад залгаад чи юу хийж байна хийсэн ажилгүй байгаа бол Налайх дүүрэгт яваад ир энд миний нэг танидаг ах хүү байдаг юм барилга дээр хүн ажилд авч байгаа юм чи энд ирээд ажлаж болно гэсэн тэгээд би эхнэртэй хэлээд хоёр хоногийн дараа Налайх дүүрэгрүү замын машинд суугаад зардалын мөнгө ч үгүй суугаад тус дүүргийн хар зам дээр Эрка Улаан хүрэн өнгийн хужаа мотоцикльтой зогсож байсан тэгээд намайг аваад машины жолоочид тэр мөнгө өгөөд явуулсан тэгээд намайг аваад Налайх дүүргийн цэргийн ангиас зүүн хойш зүгт яваад худгын тэрд нэг шинэ банзан хашаатай айлд очсон тэгтэл тэр айл нь Эркагийн найз Гансэлэм гэх бид Сэлмээ гэж дууддаг залуугийх байсан 5 ханьтай гэрт байсан Сэлмээгийнд тэр үед эхнэр нь хүүхдүүд нь байсан ингээд тэрд хоноод өглөө энд ажилдаа очно гэсэн тэгээд өглөө нь 08 цагийн үед байх Эрка намайг дагуулаад яьган яваад Налайх дүүргийн цэргийн ангийн зүүн тал нэг хашаанд орсон тэр барилга барих гэж байгаа бололтой барилгын материал авсан байсан тэр хашааны эзэн гээд өөрийнгөө Соном гэж танилцуулах том биетэй халзан дуу толгойтой 40 орчим насны ах байсан тэр надад чи энэ барилгыг манаад тодорхой цалин авна өдрийн хоер хоолтой гэсэн тэгээд би ажилгүй байсан болхоор зөвшөөрч тэр ажилхаар болсон тэгээд орой болоод тэр хашаанд нэг төмөр амбаарт би ганцаараа байрласан тэгээд би 2007.08.20-д хүртэл ажилсан ахамт Сономийн хүүхэд мөн нэг Зориго гээд 24 орчим насны залуу мөн нэг өрлөгчин ах байсан нэрийн нть мартчаад байна бид хэд л тэр Сономийн барилгыг барисан энэ үед Эрка Сэлмээ, Батмөнх, Отгонбаяр, Цэрэндорж нар Сэлмээгийнд ирээд хааяаа хотруу яваад ирж очоод байсан тэд нар нэг саарал өнийн эксел маркийн машинтай мөн хоер хаятад мотоциколтой байсан ингээд би тэдний их хэмжээний мөнгөтөй их гоё хувцастай гоё гар утаснууд олон тоогоор нь барьж хэлэглээд л их нэгжтэй бололтой байгаад байхаад нь анх мал хулгайлаад байгаа юм байна гэж сэжиглээд ажиглаад байхад тэд нар бараг өдөр алагсахгүй машин мотоцикльтой хөдөө яваад адуу үхэр хулгай хийж ирээд Соном гэх хүнд өгч байсныг олж мэдсэн. Соном тэр мөнгөөрөө мөн уг барилгануудын бариулж байсан үнэн би үүнийг яаж мэдсэн гэвэл барилга барьж байхад барилгын материал дуусаад хүрэхгүй болохоор тэр нөгөө хэдийг мал хулгай хийж ирэхийг шаардаж байсан Эрка хулгайлан ирсэн малынхаа тооцоог Сономтой хувааж өгдөг байсан үнэн нэг удаа Эрка 7-8 хоногт 5 сая төгрөгт хийчихвэл Сономын машиныг нь унамаар байна гэж байсан Сономын машиныг Эрка миний мэдэж байгаагаар тэд нартай нийлж 8 хоног хулгай хийгээд л өдөрт 10 тооны адуу оруулсан гэсэн гэж бодоход 700.000 төгрөгийг нь Соном суутгаад авдаг тэгээд цаана нь 100-200 мянган төгрөгийг мал хулгай хийх үедээ хэрэглэхээр авдаг байсан үнэн. Анх 2007оны 08 сарын 13 үед байх Соном намайг өөрийнх нь барилгадээр байж байхад машинтай Эркатай хамт ирээд Эркаг намайг аваад яв гэсэн тэгээд Эркааг дагаад орой 19 цаг болож байхад явхад Эрка надад Батмөнх Төв аймгийн Баянжаргалан сумын нутгаас хэдэн адуу хулгайлаад одоо урд ууланд ирсэн байсан сая утсаар ярилаа би Сономын машиныг авахгээд байгаа юм дараад нь Батмөнхөд юм авч өгнө гэсэн одоо чи надтай хамт яваад тэр адууг нь хийлцээд туслаад өг гэсэн тэгэхээр нь би энд ажилтай явж чадахгүй гэхэд чи битгий дэмий юм яриад бай би наад Сономд чинь хэлсэн байгаа хамт яваад ир гээд шахаад байсан тэгээд Эркатай хамт түүний мотоцикольтой Сэлмээг сундлаад Налайх дүүогээс гараад урд зүгт нийт 10 гаран км орчим газар яваад нэг модтой уулын ард очиход уг уулын ард эзэнгүй байсан малын саравчинд Батмөнх Цэрэндорж, Отгонбаяр 3 нийт 10 тооны морь хашчихсан байсан тэгээд харанхуй болсон уг адууг Эрка сүхдээд Мөнхөө цуслаад бид нар элбээд өвчиж Сономтой яриад одоо хүрээд ирээ гэсэн.Тэгээд Соном удаач үгүй өөрийн цэнхэр өнгийн Бонго маркийн машинтай ирсэн тэгээд адууны мах шийр толгойг нь ачаад битүү хар майхан шиг даавуугаар хучаад Соном Эркаг машиндаа суулгаад Налайх дүүрэгрүү хөдөлсөн тэгээд хоер мотоцикльтой бид 4 араас нь Налайх орж Сэлмээгийнд очсон тэр үед 04 цаг болож байсан гэрт нь эхнэр хүүхдүүд нь байсан гэрт нь орохоос өмнө цустай хувцас хутга хазаар эмээл дээлээ гэрийнх нь гадаа байсан нэг пинэрхүү юманд хийж орхисон. Эрка бид тэр хоёр Сономийн грашд машинтай махаа хийчээд Эркаг тэр хүргэж ирсэн тэгээд өглөө нь Соном ганцаараа хотруу махаа аваачиж өгөөд ирсэн. Тэгээд Эркад мөнийгнь өгсөн би мөнгө аваагүй. Үүнээс хойш 2 хоногийн дараа мөн шөнө намайг барилга дээр унтаж байхад ирээд 01 цагийн үед босоорой бид хэд хэдэн адуу хулгай хийгээд ирлээ үүр цайхаас өмнө нядлаад төхөөрмөөр байна гэсэн.Тэгээд би мөн л чадахгүй гэхэд тэр уулаад байхаар би хамт явсан. Тэгээд түүнтэй хамт Сономийн грашид очоод ороход Мөөгийн Отгоо СэлмээМонгойцой нар нийт 7 тооны морьд бариад зогсож байсан. Тэгээд Эрка сүхдээд 7 адуу алсны дараа нь бид өвчиж эхэлсэн цусыг нь 200 пошиконд хийж байсан тэр анх орж үзсэн болохоор тэгээд шөнө байсан болохоор их эвгүй байсан. Тэгээд өвчөөд махыг нь эвдэхдээ шууд хурц эртэй сүхээр сүхдээд цавчаад салгаж байсан. Тэгээд бонгонд ачаад гэдэс дотортой нь шийрийг нь пошигонд хийгээд орхиж байсан.Тэр морь нь зээр хүрэн зээрдхонгор халзан зүстэй байсан сайн санахгүй байсан.Ингээд өлгөө 06 цагийн үед Сэлмээгийнд очиж хоносон. Тэр үед эхнэр нь байсан юм хэлэхгүй байсан үүнээс би мөн л мөнгө аваагүй тэд ч Сономоос мөнгө аваагүй машин авна гээд суутгсан гэсэн.Тэгээд маргааш нь мөн Эрка ажил дээр ирээд чи хөдөө мотцикльтой яваад Сэлмээг адууны захад хаяаад өгөөч гэсэн тэгээд би явахгүй гэсэн.Тэгтэл тэд нар мөнгөгүй болчихлоо гээд Сэлмээгийн хадам ээжээс нь мөнгө асуугаад өгөөгүй гэсэн.Тэгээд тэр өдрөө өнжөөд маргааш нь өдөр 11 цагийн үед ирээд Эрка Сэлмээг хөдөө талдээр аваачаад өг би ажлыг чинь зохицуулчихна Сономд хэлнэ гэсэн тэгээд явахгүй гэхэд мөн л уурлаад загнаад хүүр гээд байхад нь явахаар болсон ингээд Сэлмээ бид хоёр тус дүүргээс мотоцикльтой гараад зүүн тийш хар замаар явсаар Чингисийн хөшөөний зүүн хойд зүгт явсаар туулын голын урд 8 тооны морь таарсан.Тэгээд тэндээс бид хоер Сэлмээгийн авсан байсан бугуйлаар бид хоёр бугуйлдаад бор морь хээр зүстэй хоёр морь барьж аваад эмээлээд Сэлмээд унуулаад би мотцикольтойгоо буцсан тэр нөгөө хоёр морио аваад араас ирсэн байсан би үүнээс мөнгө аваагүй тэгтэл маргааш нь Эрка над дээр ирээд хоёрынхооронд хоёрхон адуутай ирлээ гээд уурлаад байсан.Тэгээд маргааш нь Цэрэндорж Эрка хоёр дугуйтай гараад Эрдэнэ сумын нутгаас 3 тооны адуутай ирсэн зүс нь гэвэл хонгор халзан морь,хонгор морь,бор морь 3 хээр морь нэг хүрэн зээрд морь байсан тамгыг нь санахгүй байна. Соном ирээд намайг хараад юм хэлж чадахгүй гараад явсан.Тэгээд Эркад очоод Соном намайг ховолсон юм шиг байгаа юм дараа нь тэр хоёр хамт ирээд Эрка чи хүнд юм хийж өгч байгаа юм бол олигтой хийж өгөөрөй наадах чинь арга ядарсан үед мөнгө цаас зээлсэн ч хэрэгтэй шүү гэчихээд гараад явсан. Тэгээд би тэр өдрөө уур хүрээд мөн архи уусан.Тэгээд маргааш өглөө нь хувцасаа аваад Багануур дүүрэглүү явсан юм үүнээс хойш би тэр очоогүй тэр хэд л манаргаад байгаа сураг байсан би тэнд үндсэндээ 19 хоносон энэ хооронд нийт 90 гаран тооны адууг тэд хулгайлан Сономд өгсөн үнэн. мөн нэмж хоер үйлдэл ярихаа марсан байна одоо яриая 2007.07.17 -ны үед Мөнхөө Эрка, Сэлмээ 4 хоер мотоциколтой гараад Баяндэлгэр сумын тийш явсанаад ирэхдээ 10 тооны морь хөөж хөлөөр нь Налайх дүүргийн урд байх модтой ууланд ирсэн байна гээд Сономтой утсаар яриад машинаа аваад намайг аваад ир гэж Эрка хэлсэн тэгээд Соном намайг хамт явая гээд аваад явсан тэгээд шөнө очход тэр хэд 10 тооны мордийг нядалсан байсан тэгээд махыг нь ачаад Эрка Соном хоёр машинтай явсан тэгээд бид 4 Сэлмээгийн очсон мөн 2007.08-р сарын эхээр байх Эрка намайг хамт аду хулгай хийе гээд би явахгүй гээд мөн л уурласан тэгтэл тэр намайг загнаад байхаар нь хамт явсан тэгээд бид хоёр Төв аймгийн Баян сумын хажуугаар гараад явж байхад ах нь энэ шоронд сууж байсан гээд баян сумын хорих ангийг зааж байсан тэгээд би хоёрын мотоциклийн дугуй хагараад хээр хоносон. 2008.05-р сар хүртэл хүний малаар тоглож байсан үнэн би өгсөн мэдүүлэгээ уншиж танилцлаа үнэн зөв байна гэх мэдүүлэг /4-р хх-ийн 42-44/

 

            ШүүгдэгчД.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын хамт яллагдагчаар 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: Би Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж нарийг урьд өмнө таньдаг байсан 2008 оны 02-р сард Улаанбаатар хотод хороололд тааралдсан.Тэгээд намайг ажил хийх гэж явна гэхэд намайг ажилд оруулж өгнө гээд Эрдэнэбаатар Налайхад цайны газартай хүн гэж Цэрэнсномтой танилцуулсан би Цэрэнсоном ахыг таньдаггүй байсан юм ингээд би эхнэр Уянгатай хамт Налайхад Цэрэнсономынд очихоор болсон юм. Миний хувьд хамгийн анх эд нартай үйлдсэн гэмт хэрэг гэвэл Цэрэнсономынд Налайхад очсон өдөр Эрдэнэбаатар нь хөдөө адуу авсан чи туугаад Налайх оруулчих гэж хэлээд намайг Гансэлэмийн эксель машинтай Батмөнх, Эрдэнэбаатар, Цэрэндорж нарын хамт дөрвүүлээ Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлд Өвөржанчивлан явсан анх гарахад Гансэлэмийн машиныг Батмөнх унаж гарсан ба Налайхаас үдээс хойш 16-17 цагийн орчимд гараад нар жаргасан хойно Өвөржанчивлангийн тэнд хээр том хар уулын урд очиход тэнд Гансэлэм хүрэн морь унчихсан 20 гаруй тооны адуу бөөгнүүлээд байж байсан тэднийг Цэрэндорж бид хоёрыг туугаад Налайхруу оруулаад өгчих гэж хэлсэн ба машинаас эмээлд хазаар гаргаж уг адуунаас хонгор морь, хээр морь барьж унаад үлдсэн толгой бараан голдуу зүстэй нэг шарга байдастай, даага, сарвайгүй сувай голдуу адууг туугаад Цэрэндорж бид 2 Налайхруу явсан замд Эрдэнэбаатар Батмөнх, Гансэлэм нар тосно гэж ярьж байсан бөгөөд Цэрэндорж бид шөнө 03 цагийн орчимд Налайхруу орж явахад Цэрэндорж Эрдэнэбаатар руу ирлээ гэж ярьхад тэр гурав тосоод намайг машинд суулгаад Гансэлэмийн очоод байж ба гээд явуулсан тууж явсан адууг тэр дөрөв аваад үлдсэн. 22 тооны адуу хулгай хийхэд Батмөнх нь машин барьж яваад иргэж ирэхдээ Гансэлэм машин барьсан. Шөнө орой очиход дандаа сувай адуу байсан унага даага байгаагүй. Миний мэдэж байгаагаар хонгор зүсний засмал дэлтэй морь барьж өгөөд Цэрэндорж өөрөө хээр зүсний морь барьж унасан тэгээд замдаа шарга зүсний байдсыг Цэрэндорж мөн надад барьж өгсөн  эмнэг амаа мэдэхгүй юм байсан түүнийгээ болиод өөр бараан зүсний морь унасан өөрөө морио солиогүй би уг адуунд унага байгаагүй гэдгийг сайн мэдэж байна. Бусад адуунызүс тамга тэмдэгийг нь мэдэхгүй. Ингээд 2. 2008.03.04-05-ны орчимд Төв аймгийн Баян сумын нутгаас газрын нэрийн мэдэхгүй байна шөнөөр Налайхаас мөн л Гансэлэмийн эксель машиныг Гансэлэм өөрөө жолоодож мөн Цэрэнсономын цэнхэр өнгийн Бонго маркын ачааны машиныг Батмөнх жолоодож Цэрэндорж, Эрдэнэбаатар бид хулгайд явж байгаад замд 30-40 тооны үхэрнээс найман тооны улаан халзан зүсний үхэртэй дундын үхрийг Цэрэндорж Эрдэнэбаатар 2 бугуйлдаж бариад хээр сүхээр цохьж унагаад өвчөөд махыг нь 5 хөл болгож салгаад гэдэс дотор, толгой шийрийг нь хаяад Бонго машиндаа ачиж Налайхад өглөө үүрээр 4-5 цагийн орчимд орж Эрдэнэбаатар ороод ирлээ гэж нэг хүнрүү утсаар яриад тэр хүн нь хүрээд ир гэж хэлж байсан.Тэгээд яваад очиход анх танилцаж байсан Цэрэнсоном ахын хашаа байсан өөрөө байсан өөр хүн байгаагүй. Хулгай хийсэн үхэрнүүд нь эр үхрүүд голцуу байсан би сайн санахгүй нь. Хулгай хийхэд ашигласан хутга сүх нь Гансэлэмийн машинд байсан.

-2008 оны 04-р сарын эхээр намайг Налайхад Цэрэнсономынд эхнэртэйгээ хамтажилд орчихсон байхад шөнө Цэрэнсоном нь дуудсан тэгээд босоод очиход 1-р хороонд Цэрэнсономын граж, байшинтай хашаанд гражид дотор унагаад цусалчихсан байсан найман тооны адуу ганцаараа төхөөрч янзалж өгсөн. Цэрэнсоном намайг янзалаадах гэсэн. Уг адуу нь мөн л бараан зүсний найман адуу байсан туранхайвтар бага бүдүүн холилдсон адуу байсан ба саарал алаг зүстэй нэг содон адуу байсан. Бусдыг нь мэдэхгүй.

-2008 оны 03-р сарын 18-наас хойш Төв аймгийн Баян сумын чиглэлд Баганхангайн баруун хойноос Эрдэнэбаатар, Гансэлэм Цэрэндорж бид тавуулаа мөн эксель машинтай яваад хээр 20-30 тооны адуунаас 10 тооны бараан голдуу адууг тууж хашиж байгаад морь барьж хашиж байгаад Цэрэндорж, Батмөнх хоёр туухаар болсон намайг туу гэхээр нь бие өвдөөд байсан учир тууж чадахгүй гээд туугаагүй ингээд би Эрдэнэбаатар, Гансэлэм бид гурав буцаж Налайх ороод тэндээсээ хотруу явсан намайг мал туусангүй гэж уурлаад байсан учир явсан. Надад энэ хулгайн адуунаас ямар ч мөнгө авч чадаагүй.

-2008 оны 04-р сарын эхээр намайг Налайхад Цэрэнсономынд эхнэртэйгээ хамт ажилд орчихсон байхад шөнө Цэрэнсоном нь дуудсан тэгээд босоод очиход 1-р хороонд Цэрэнсономын граж, байшинтай хашаанд гражид дотор унагаад цусалчихсан байсан найман тооны адуу ганцаараа төхөөрч янзалж өгсөн. Цэрэнсоном намайг янзалаадах гэсэн. Уг адуу нь мөн л бараан зүсний найман адуу байсан туранхайвтар бага бүдүүн холилдсон адуу байсан ба сааралалаг зүстэй нэг содон адуу байсан бусдыг нь мэдэхгүй надад адуу төхөөрч өгсний хөлс гэж 10.000 төгрөг нэг адуунд бодож янзалаад нийт 80.000 төгрөг авсан.

 

-Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас мөн оны хавар 4-р сарын 17-18-ны орчимд Эрдэнэбаатар, Цэрэндорж, Гансэлэм, Батмөнх дөрөв өдөр нь Налайхаас Цэрэнсономоос 50000 төгрөг авсан надруу утсаар ярьж байгаад авахуулж намайг клонк дээр аваад ир гэж Эрдэнэбаатар хэлж авчируулсан. Ингээд тэр шөнө нь 01 цагийн орчимд Цэрэнсоном намайг хөдөө юманд яваад ярья тэд нар утасдаад байна очихоос гээд хамт яваад очиход тэр дөрөв 5 тооны зүсийн мэдэхгүй адуу төхөөрөөд янзалчихсан саравчинд хийгээд янзалчихсан байсан учир шууд ачаад Налайхруу явсан. Ингэж явахдаа Цэрэнсономын Вонгод ачиж авчирсан ба Налайхад ирээд намайг гэрт буулгаад Цэрэнсоном махтайгаа үлдсэн Эрэдэнэбаатар, Цэрэндорж, Батмөнх, Гансэлэм нар араас дагаж байгаад салаад явсан. Намайг өглөө гэрээсээ гарахад Цэрэнсоном байхгүй байсан бөгөөд өдөр нь махаа өгчихөөд ирсэн. Надад үүнээс өөр үйлдсэн хэрэг байхгүй. Би үйлдсэн хэрэгтэй гэмтэй гэмшиж байна. Амьдралын эрхэнд танилцсан хүмүүстэйгээ малын хугайн хэрэг үйлдчихлээ. Бусадтай хамтран гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” /5-р хх-ийн 117-118/ гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 35 дугаар зйүлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Э.Батмөнх, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр нарыг хулгайн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

 

         Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цэрэнсономыг хулгайн гэмт хэрэгт хамжигчаар оролцсонгэж үзэж тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

          Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Э.Батмөнх, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бусдын олон тооны бод малыг удаа дараа давтан болон үргэлжилсэн үйлдэлээр /гардан гүйцэтгэж/ хулгайлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Нэр бүхий шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ Л.Цэрэнсономын эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч ашиглан шөнийн цагаар хулгайн эд зүйлээ шүүгдэгч Л.Цэрэнсономын хашаанд нядалдаг,

шүүгдэгч Л.Цэрэнсоном нь  дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өгч явуулдаг, хулгайн эд зүйлийг хадгалдаг орон байраар хангаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа олсон эд зүйлийг нь нуун далдлах, зарж борлуулж хулгайн гэмт хэргүүдэд хамжигчаар оролцож байсан нь тогтоогдсон байна.

 

           Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Цэрэндорж, Г.Эрдэнэбаатар, Э.Мөнхбат, Л.Цэрэнсоном, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр нар нь Эрүүгийн байцаан шийтгэх 39 дүгээр 39.1, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч авах эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч авч өмгөөлөгч нар ньяллагдагчаар мэдүүлэг өгөхөд хамт оролцоход үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн /шүүгдэгч нарын өөрсдийн үйлдсэн хэрэг болон бусад шүүгдэгч нартай хамтран хулгайн гэмт хэрэг үйлдсэн бусад шүүгдэгчийн үйлдлийг гэрчлэн мэдүүлсэн мэдүүлгүүд нь/ мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлгүүд нь  хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн хамт удаа дараа өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах нотлох баримт болох бөгөөд шүүгдэгч Б.Цэрэндорж,Г.Эрдэнэбаатар, Д.Отгонбаяр, Б.Гансэлэм, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном нарын мэдүүлэг нь нэг нэгнийхээ үйлдлийг давхар гэрчлэн нотолсон байна гэж үзэж яллах нотлох баримтаар шүүх үнэлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэрэндорж болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар  нь: ” хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан мөрдөн байцаагч нар нь хуурч мэдүүлэг авсан, дарамталсан, ганцхан Б.Цэрэндоржийн мэдүүлгийг л газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан бусад шүүгдэгч нар ганцхан Б.Цэрэндоржийн мэдүүлгээр яллагдаж байгаа тул Эрүүгийн байцаан шйитгэх хуульд зааснаар түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Хэрэгт өөр нотлох баримт байхгүй” тул шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн үйлдэлд нь ял оногдуулж зүйчлэлийг хөнгөрүүлэх” гэсэн,

Шүүгдэгч Л.Цэрэнсоном болон түүний өмгөөлөгч нь “ хулгайн гэмт хэрэгт Л.Цэрэнсоном оролцож байгаагүй харин хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж авч борлуулж өгдөг байсан тул зүйчлэлийг өөрчлөх.” гэсэн хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хулээн авах үндэслэлгүй байна.

              Учир нь:

Б.Цэрэндорж, Г.Эрдэнэбаатар, Д.Отгонбаяр, Б.Гансэлэм, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном нар нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн хамт удаа дараа яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн хулгайн хэргийн талаар болон бусад шүүгдэгч нарын хулгайн үйлдлийн талаар дэлгэрэнгүй тодорхой, баримттайгаар мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч Б.Цэрэндорж, Г.Эрдэнэбаатар нарын өгсөн мэдүүлгийн дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд нь нэр бүхий хохирогч нарын алдагдсан малын толгой шийр нь хохирогч нарын мэдүүлэгтэй тохирдог бөгөөд мөрдөн байцаалтын шатанд дан ганц Б.Цэрэндорж бус Г.Эрдэнэбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулж байсан нь 17 хавтасны хх-162-170 талд авагдсан, мөрдөн байцаалтын шатанд гэрчүүд нэр бүхий шүүгдэгч нарыг хохирогч нарын малаа алдагдсан цаг хугацаанд тухайн газарт явж байсан талаараа мэдүүлж таньж олуулах ажиллагаанд нэр бүхий шүүгдэгч нарыг таньж байгаа талаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд тусгагдсан байдаг бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарыг өмгөөлөгчийн хамт яллагдагчаар байцаахдаа дарамталсан гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Түүнчлэн шүүгдэгч Б.Цэрэндорж, Г.Эрдэнэбаатар, Д.Отгонбаяр, Б.Гансэлэм, Э.Батмөнх нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Л.Цэрэнсоном нь өөрийн тээврийн хэрэгсэлээ өгч явуулдаг, зарим үйлдэлд өөрөө очиж шүүгдэгч нарын хулгайлсан бод малыг өөрийн машинаар очиж авч байсан талаар нэр бүхий шүүгдэгч нар болон шүүгдэгч Л.Цэрэнсоном өөрөө мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг, шүүгдэгч Л.Цэрэнсономын нэр бүхий шүүгдэгч нарын хулгайлсан бод малыг өөрийн бэлтгэсэн хашаанд оруулж, шөнийн цагаар байнга нядлуулж, цус, дотор эрхтэнийг нь мөн шөнийн цагаар бусдаар ачуулж нууж булдаг, 2007 оноос хойш гэнэт байшин барьж жийп машин унах болсон талаар гэрч Д.Бараан-осор, Б.Сансар, Б.Намхай Д.Дагва нар гэрчлэн мэдүүлсэн байх тул түүний удаа дараа шөнийн цагаар олон тооны бод мал хашаандаа нядалж үүрээр явж зардаг үйлдэл нь хулгайн гэмт хэргийн хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ.

           Иймд шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шүүх хүлээн үндэслэлгүй болно.

2. Хулгайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

 Шүүх Г.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн хохирлыг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан гэмт хэрэг гарсан цаг хугацаа/он/, орон нутгийн үнэлгээг үнэдэслэн гэмт хэрэгт оролцсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гэмт хэргээс учирсан хохирлыг ойлгомжтой болгохын тулд шийтгэх тогтоолд хавсралтаар гаргасан болно.

Хулгайн хохирлын хэмжээг тогтоохдоо /гэмт хэргийн зүйчлэлийг/ гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан журам болон Засгийн газрын 2006 оны 2 сарын 8-ны өдрийн №14-р тогтоол, Засгийн газрын 2007 оны 1 сарын 10-ны өдрийн 12-р тогтоол, Засгийн газрын 2007 оны 9 сарын 27-ний өдрийн 204-р тогтоол, Засгийн газрын 2007 оны 12 сарын 26-ний өдрийн 350-р тогтоолыг тус тус үндэслэж тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

          Түүнчлэн Л.Цэрэнсоном нь хохирогч Г.Бат-Отгонд 500000 төгрөгийн, ялтан  Б.Цэрэндорж хохирогч Ж.Ганболдод 800000 төгрөгийн, хохирогч Б.Цэцэгдэлгэрт 500000 төгрөгийн, хохирогч З.Цэндэд 1700000 төгрөгийн  хохирол төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хоёр:Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргох гэмт хэргийн талаар:

 

     1. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь шүүх таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, Б.Гансэлэм, Э.Батмөнх нар нь бүлэглэнХэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн 20621176 хэрэгт шалгагдаж байхдаа буюу бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, эрүүгийн 20815089 дугаартай хэрэгт шалгагдан шүүхээр хэрэг шийдвэрлүүлэх үедээ 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхээс оргож 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд тус тус давтан зайлсхийсэн,

 

2. Шүүгдэгч Отгонбаяр нь ганцаараа давтан үйлдлээр Цагдаагийн газарт эрүүгийн 20815089 дугаартай хэрэгт шалгагдаж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2009.08.03, 2011.01.06, 2015.06.15-ны өдрүүдэд тус тус мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь дараах нотлох баримтаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Гансэлэм мөрдөн байцаалтын шатанд  өмгөөлөгч Б.Энхтуяагийн хамт яллагдагчаар өгсөн: Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байх үед Эрдэнэбаатар батлан даалтаас оргоод алга болсон. Ингээд хэрэг түдгэлзээд бид  хоёр явсан. Эрдэнэбаатар,  Батмөнх, Цэдэвсүрэн бид нар 2008 оны 4 сард Налайх дүүргийн нутгаас өөрийн гэртээ байж байгаад Хэнтий аймгийн Цагдаагийн дэд хурандаад баригдсан. Ингээд Багануур дүүргийн 5 дугаар байрны хойноос цагдаагийн жолооч нь бидэнтэй эвгүй харьцаад биднийг явуулсан. Тэгэхэд бид дөрөв гавтай байсан. Тэгээд тэндээс замын унаанд суугаад гэртээ очсон гэх мэдүүлэг /5-р хх-ийн 198-202/,

 

Шүүгдэгч Э.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд 2009 оны 09 сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн: 2006 оны 6 сард Эрдэнэбаатар алга болсон ингээд Гансэлэм бид хоёр 2006 оны 11 сар хүртэл байсан тэгээд хэрэг түдгэлзлээ гээд явсан. Эрдэнэбаатарыг хаана байсныг нь мэдэхгүй. Тэгээд 2008 оны 3 сарын сүүлээр Эрдэнэбаатар Налайх дүүрэгт тааралдаад хамт байж байгаад Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Цагаан гэх цагдаад баригдсан тэр үед Гансэлэм, Эрдээнбаатар бид гурав Гансэлэм Налайх дүүрэгт  байдаг гэр нь байж байтал баригдсан ингээд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт очоод авч явж байсан уаз-69 маркийн цагдаагийн машины жолооч нь урд нь та нар оргосон гээд өшиглөөд цохиод байхаар нь Эрдэнэбаатар, Гансэлэм, Цэдэвсүрэн бид 4 гавтайгаа оргосон тэгээд гэр хороололын тэр очоод үзгэн балны заспасаар 2 гаваа тайлсан тэгээд Улаанбаатар хот руу явсан гэх мэдүүлэг /5-р хх-ийн 203-207/

 

Шүүгдэгч Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд 2009 оны 10 сарын 08-ны өдөр өмгөөлөгч Б.Энхтуяагийн хамт яллагдагчаар өгсөн: Дэд хурандаа Цагаан жолооч Нямтөгс нар Гансэлэм, Батмөнх бид 3-г Налайх дүүрэгт Гансэлэмийн гэрт байхад барьсан. Ингээд биднийг хооронд нь 2 гаваар гавлаад Багануур дүүргийн нутагт төвд очоод Цагаан дэд хурандаа алга болсон.Тэгтэл жолооч нь биднийг яв гээд явуулсан. Бид гавтайгаа явсан. Бардак нь угаасаа урагдаж байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 21-29/

 

-Шүүгдэгч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын хамт яллагдагчаар өгсөн: Би 2009 оны 07 сарын 31-нд батлан даалтанд гарсан үнэн. Ингээд би 2009 оны 08 сарын 15-ны үед нэг удаа мөрдөн байцаалтад ирсэн. Түүнээс хойш нэг удаа ч ирээгүй нь үнэн. Би үүнээс хойш мөрдөн байцаалтаас зайлсхийж Улаанбаатар хотод мөрдөн байцаагчдаа болон ар гэрийнхээ хүмүүст хэлээгүй барилга дээр ажил хийж байсан гэх мэдүүлэг /4-р хх-ийн 141-142/

Гэрч Б.Цагааны мөрдөн байцаалтанд өгсөн: Жолооч Нямтөгс Гансэлэм, Батмөнх, Эрдэнэбаатар нарыг алдчихсан байна гэхээр нь гарч Багануур дүүргээр явж хайгаад олоогүй. ...2008 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Налайх дүүргийн хойд гэр хорооллоос барьсан.  Тэгээд Багануур дүүргийн Цагдан хорих байрнаас авч яваад байрны гадаа зогсож байгаад жолооч Нямтөгс ядраад зүүрмэглэх үед машины 469-н хойд бардакыг зүсээд гарч зугтсан байсан гэх мэдүүлэг /12-р хх-ийн 47-48/

Гэрч Т.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг ирдэг өдөр жолооч Нямтөгсийн машинд явсан оргодол 3 этгээд орсгосон байсан. Яагаад оргосон талаар асуухад УАЗ-469 машины арын хонхорт сууж байсан дээрх 3 оргодол гаваа өөрсдөө тайлж, машины бардакыг зүсэж оргосон гэсэн.Оргох үед машинд жолооч Нямтөгс ганцаар арын суудал дээр унтаж байсан гэж хэлж байсан. Тухайн үед машины арын суудалд гавнууд үлдсэн, машины арын бардак зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /12-р хх-ийн 51/,

Гэрч Ж.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2008 оны 05 сарын үеэр би зориглоод Хэнтий аймгийн цагдаа нарт тэдний талаар хэлээд Налайхад өөрөө дагуулан очиж Гансэлэмийн гэрийг зааж өгч бүгдийг нь барьж өгч байсан тэгсэн чинь тэр үед Эркаа 69 машины ард хамт сууж цагдаа нарын ард байж байгаад чамайг сая биднийг барьж өгөх үед болдогсон бол алчихмаар санагдлаа гээд байсан...Багануурт Эрдэнэбаатар, Гансэлэм, Батмөнх нар явж байгаад цагдаа нар нь буугаад жолоочоо орхиод явсан хойгуур нь хутгаар 69 машиных нь бардакийг зүсээд оргосон гэсэн тэгээд Багануурт шороон дунд явж байхад нь Цэрэнсоном утсаар холбогдоод очиж машинтай очиж авсан гэдэг гэх,

Гэрч Ц.Төмөржаргалынмөрдөн байцаалтанд өгсөн: 2014 оны 10 сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл амьдарч байгаад нүүгээд явсан. Энд амьдарч байхдаа нүүрс мод зарахын хажуугаар миний засварын газарт туслахаар ажилладаг байсан гэх мэдүүлэг /17-р хх-ийн 171/

Гэрч Ч.Отгонбуриадынмөрдөн байцаалтанд өгсөн: 2013 оны намар ирж буугаад 2014 оны хавар 05 сард нүүгээд явсан гэх мэдүүлэг /17-р хх-ийн 173-174/

Гэрч Г.Мөнхчимэгийнмөрдөн байцаалтанд өгсөн: 2011 оны 09 сарын үед манай хашаанд буусан. Энэ айл 2012 оны 04 дүгээр сар хүртэл амьдарч байгаад өөр газар руу нүүсэн гэх мэдүүлэг /17-р хх-ийн 175-176/

Гэрч Л.Нямцэцэгийнмөрдөн байцаалтанд өгсөн: Анх 2007 онд танилцаад 2011 онд нэг гэрт амьдрах болсон юм. Эхлээд бид 2 нэгдүгээр хороололд арын дэнж дээр гэр барьж амьдарч байсан ба нүүрс зарж амьдарч байсан гэх мэдүүлэг /17-р хх-ийн 177/

Гэрч Г.Бадамхандын мөрдөн байцаалтанд өгсөн:“Отгонбаяр өөрөө миний нэрээр овоглоод байсан байна уг хэрэгтэй бол түүний эцэг нь Дашдэлэг гэж хүн байсан одоо иргэний бүртгэлд Дашдэлэгийн Отгонбаяр гэж яваа. Би Отгонбаярыг  08 сард батлан даалтанд авсан ирээд БНД-т биеэ эмчлүүлж байгаад тэнхрээд одоогоос сарын өмнө Говь руу алтанд явлаа гээд явсан түүнээс хойш сураг чимээ алга болсон одоогоос 2 хоногийн өмнө хотод байна ажил хийж байна гээд манай нэг хүүхэд рүү цагаан утсаар ярьсан байна...” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 76/

Гэрч Э.Хөхийсүрэнгийнмөрдөн байцаалтанд өгсөн: Би Отгонбаяр гэдэг хүнийг 2012 оноос таньдаг болсон. Отгонбаярыг галчаар, эхнэрУянгыг нь үйлчлэгчээр2013 оны 11 дүгээр сард ажилд ороод Цагаан хад гэх газраа тогтмол байсан ба ер нь ийш тийшээ хөдлөөгүй шүү гэх мэдүүлэг /17-р хх-ийн 228/

Гэрч Б.Жавхлангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Д.Отгонбаяр, Уянга нар нь 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн нутаг “Цагаан хад” гэх газар нэгэн байгууллагад галч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Энэ ажилд 2013 оны намраас эхэлж ажилласан...” гэх мэдүүлэг /17-р хх-ийн 229/ болон хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Гансэлэм, Цэрэндорж, Эрдэнэбаатар, Отгонбаяр нарын 2009 оны 06 сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /7-р хх-ийн 174-177/, /10-р хх-ийн 127-132/, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол болон эрэн сурвалжилсан тухай тогтоолууд,

 

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улс даяар эрэн сурвалжлалт зарлаж АСАП санд бүртгэсэн тухай тэмдэглэл

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: Г.Эрдэнэбаатар зам зааж явсаар Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо Хамбын 5-18 тоотод очоод энэ айлын хашаанд манайх 2011 оны 09 дүгээр сараас 2012 оны 05 дугаар сар хүртэл амьдарсан гээд заав. Уг хашаанд хоёр монгол гэртэй айл байх ба урд гэрээс эмэгтэй хүн гарч ирээд өөрийгөө Г.Мөнхчимэг гэж танилцуулан Г.Эрдэнэбаатарыг хараад “Энэ хүн манай хашаанд эхнэр хүүхдийнхээ хамт амьдарч байгаад нүүсэн залуу мөн байна” гэв. Уг газраас хөдлөн СХД-ийн 12-р хороо 2-р байр 7-р орцны гадна очиж “Энэ орцны подвальд үйл ажиллагаа явуулж байгаа оёдлын газарт даавуу зардаг байсан” эзнийг нь танина гэсэн тул “Оёдол хувцас захиалга засвар” гэсэн хаягтай хаалгаар ороход Булгантамир гэх эмэгтэй оёдол хийж байсан ба Г.Эрдэнэбаатарыг хараад энэ залуу 2012 оноос 2014 оны 06 дугаар сар хүртэл манай энэ хавиар явж даавуу зардаг байсан. Би энэ хүнээс олон удаа даавуу худалдаж авсан гэв. Энэ газраас хөдлөн СХД-ийн 5-р хороо 19-р байр 2-р орцны 0-2 тоотод очиж “Энэ газарт мөн л даавуу зардаг байсан” ...СХД-ийн 15-р хороо 19-р байр 5-р орцны гадна очиж “энэ оёдлын газар мөн даавуу зарж байсан” ...энэ газраас хөдлөн БЗД-ийн 12-р хороо 9-206 тоотод ирэхэд Г.Эрдэнэбаатар “би энэ айлын хашаанд амьдарч байхдаа эндээс холгүй байх гудамжны буланд мод, нүүрс зардаг байсан ...5, 6 сар амьдраад нүүсэн ...БЗД-ийн 12-р хороо Жанжингийн 7-2 тоотод “энэ айлын хашаанд мөн амьдарч байсан” ...БЗД-ийн 12-р хороо 8-181 тоотод очиход “Энхжин” нэртэй хүнсний дэлгүүр байх ба Г.Эрдэнэбаатар “би эн дэлгүүрийн зүүн талд түлээ, нүүрс зардаг байсан” ...БЗД-ийн 20-р хороо Хужирбулан гэх газар очиход төмөр хашаа тойруулан барьсан том талбай бүхий газар байв. Г.Эрдэнэбаатар “Би энэ хашаанд хамгийн сүүлд амьдарч байгаад цагдаагийн хүмүүст баригдсан” гэв. ...БЗД-ийн 28-р хороо Баатархайрханы гудамжинд эзгүй, хаяггүй хашааны урд очиж Г.Эрдэнэбаатар “Би энэ хашаанд хэсэг хугацаанд амьдарсан” гэв. ...БЗД-ийн 9-р хороо 64-912 тоот айлын гадна очиж зогсоход “Би энэ айлын эзэн Ц.Төмөржаргал гэх хүнтэй машин засварлах ажилд туслахаар ажилладаг байсан” гэв гэх /17-р хх-ийн 162-170/

 

Шүүгдэгч Д.Отгонбаярыг эрэн сурвалжилсан талаархи албан бичгүүд,

Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол болон эрэн сурвалжилсан тухай тогтоолууд /14-р хх-ийн 68-83/, /16-р хх-ийн 63-66/

Шүүгдэгч Д.Отгонбаярыг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эрэн сурвалжлах АСАП санд бүртгэсэн тэмдэглэл /18-р хх-ийн 3-12/

 Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 120 дугаартай захирамж, Төв болон Хэнтий аймгийн ЦГ-ын 08/07/1197, 04/02/28, 5/1199, 08/05/1292 дугаартай албан бичгүүд, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол /12-р хавтас хх-н 179-182 тал/ болон шүүгдэгч Эрдэнэбаатарыг мөрдөн байцаалтын шатанд 2011 оны 04 сарын 06-н өдөр эрэн сурвалжилсан тухай тогтоолууд /12-р хавтас хх-н 182-196 тал/,

Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн 20815089 дугаартай хэрэгт шалгагдаж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2010 оны 12  дугаар сарын 22-ны өдрөөс мөрдөн байцаалтаас оргож 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр баригдсан. /12-р хх-ийн 181, 196 тал/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, Б.Гансэлэм, Э.Батмөнх нарыг бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Д.Отгонбаярыг давтан үйлдэлээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, шүүгдэгч Эрдэнэбаатар, Б.Гансэлэм, Э.Батмөнх Отгонбаяр нарт хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гурав:Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

 

1. Шүүгдэгч Б.Гансэлэм нь 2004 оны 12 сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 623 тоот шийтгэх тогтоолоор /19-р хх-ийн 20-21/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж,2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байхдаа буюу Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаандгэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно.” гэж заасан

  Шүүгдэгч Б.Гансэлэм нь хорих ял шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан хүндэвтэр гэмт хэргийн тэнсэнгийн хугацаа нь 2006 оны 12 сарын 14-ны өдөр дуусахаар байна. Б.Гансэлэм нь хуульд заасан ялгүй болох хугацаа өнгөрөөгүй байхад шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Э.Батмөнх, Д.Отгонбаяр нартай бүлэглэж, 2006 оны 1 сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Нугаар” гэх газраас Б.Жигмэддоржийн 3 тооны адуу, 2006 оны 1 сарын 29-30-нд шилжих шөнө мөн газраас З.Дэлгэрийн 2 тооны адуу бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлджээ.

  2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “ 2006 оны 6 сарын 23-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна.”гэж,

 6 дугаар зүйлинй 6.1.2-т “ хорих ялыг тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг ...”хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Гансэлэмийн 2004 оны 12 сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 623 тоот шийтгэх тогтоолоор /19-р хх-ийн 20-21/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,хорих ялыг тэнсэж,2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  2. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь Төв аймгийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Таслан шийдвэрлэх А/4 тогтоолоор /2-р хх-ийн 237-242/ Эрүүгийн хуулийн 1231-р 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 08 сарын 11-ний өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар /3-р хх-ийн 248-249/ эдлэх ялаас үлдсэн 01 жил 10 сар 13 хоногийн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан байна.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-т “хуулиар тогтоосон журмын дагуу ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдийн ялгүй болох хугацааг үндсэн болон нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолно.”  гэж заасан.

     Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь 1 жил 10 сар 13 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж мөн хугацаагаар хянан харгалзсанба хянан харгалзсанхугацаа нь 2006 оны 6 сарын 13-нд дуусах ёстой байхад тэнсэж хянан харгалзсан хугацаандаа буюу Б.Гансэлэм, Э.Батмөнх, Д.Отгонбаяр нартай бүлэглэж, 2006 оны 1 сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Нугаар” гэх газраас Б.Жигмэддоржийн 3 тооны адуу, 2006 оны 1 сарын 29-30-нд шилжих шөнө мөн газраас З.Дэлгэрийн 2 тооны адуу бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлджээ.

   2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “ 2006 оны 6 сарын 23-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна.”гэж,

 мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “ хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг...”хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын 2004 оны 08 сарын 11-ний өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас 01 жил 10 сар 13 хоногийн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан хугацаанаас үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Шүүгдэгч Б.Цэрэндорж нь Төв аймгийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Таслан шийдвэрлэх А/4 тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1231.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж /2-р хавтас хх-ийн 237-242/2007 оны 1 сарын 13-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна./2 хавтас хх-243 тал/

 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54-ийн З-д зургаагаас дээш 10 жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд үндсэн болсон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ял шийтгэлгүй болно.” гэж заасан.

Шүүгдэгч Б.Цэрэндоржийн ял шийтгэлгүй болох хугацаа 2015 оны 1 сарын 13-ны өдөр дуусахаар байхад 2007 оны 5 сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгйин Баян сумын нутгаас бусадтай бүлэглэн иргэн Б.Батсүхийн 8 тооны адуу, бусадтай бүлэглэн 2007 оны 8 сарын 1-2-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас иргэн С.Бибадимагийн 9 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлджээ.

  2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “ 2009 оны 6 сарын 24-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна.”гэж,

 мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т “энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн...ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Цэрэндоржийн 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Таслан шийдвэрлэх А/4 тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1231.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

 Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Э.Батмөнх, Б.Гансэлэм, Л.Цэрэнсоном, Д.Отгонбаяр нар нь давтан болон үргэлжилсэн үйлдэлээр хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг багасгах, гэмт үйлдэлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугатах, зорилгоор ашигласан шүүгдэгч Б.Гансэлэмийн эзэмшлийн 56-31 УБА улсын дугаартай эксэл маркийн тээврийн хэрэгсэл, Л.Цэрэнсономын эзэмшлийн 81-47 НАА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, “Гуагум” гэсэн бичигтэй улсын дугааргүй хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикл 1 ширхэгийг ашигласан нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Гансэлэмийн эзэмшлийн 56-31 УБА улсын дугаартай эксель маркийн тээврийн хэрэгсэл, Л.Цэрэнсономын эзэмшлийн 81-47 НАА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, “Гуагум” гэсэн бичигтэй улсын дугааргүй хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль 1 ширхэгийг хурааж, тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

 Харин шүүгдэгч Л.Цэрэнсономын эзэмшлийн 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор Мансарттай 8х10 хэмжээний улаан өнгийн тоосгон байшин, 10х-9 хэмжээтэй палак гадна талаар нь шавардсан шохойдсон граш, 3-н тал хашаа 700мв газар/ 9 дүгээр хавтас 171-172 тал/,

-2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор 20х12 хэмжээний нэг давхар мансарттай үйлчилгээний зориулттай 2007 онд баригдаж дууссан тоосгон байшин, 06х08 хэмжээтэй блокоор барьсан нэг давхар байшин, 06х10 хэмжээтэй блокоор барьсан нэг давхар байшин, модон ширээ 6 ширхэг, модон сандал 24 ширхэг, 1 ширхэг 21 инчийн зурагт, газын пилетка 2 ширхэг, будаа агшаагч 2 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, тавганы суурь 24 ширхэг, 1-р хоолны таваг 10 ширхэг, 2-р хоолны таваг 30 ширхэг, цайны аяга 20 ширхэг, халбага 15 ширхэг, сэрээ 15 ширхэг, Монел маркийн угаалгын машин 1 ширхэг, угаалтуур 1 ширхэг, буудлын ширээ 3 ширхэг, япон хөгжим 1 ширхэг, лангуу 2 ширхэг, шилэн нүүртэй хөргөгч 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, чингис хивс 2 ширхэг, шар алаг өнгийн хивс 1 ширхэг, цагаан өнгийн Истинг 1 ширхэг, Ниссан Сабирь маркийн 42-10 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжлэх тогтоол / 5 хавтас 212-215 тал/-ийг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтын талаар:

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн суран болон мяндсан уяанууд, цагаан өнгийн мяндсан бугуйл, хазаар 5 ширхэг, 3 ширхэг тэлээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Цагдан хоригдсон хоногийн талаар:

Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 1394 хоног, шүүгдэгч Б.Цэрэндоржийн цагдан хоригдсон 1262 хоног, шүүгдэгч Б.Гансэлэмийн цагдан хоригдсон 1286 хоног, Э.Батмөнхийн  цагдан хоригдсон 1071 хоног, шүүгдэгч Л.Цэрэнсономийн урьдчилан цагдан хоригдсон 1041 хоног, шүүгдэгч Д.Отгонбаярын цагдан хоригдсон 1041 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. 2006 оны 6дугаар сарын 9-ний өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гансэлэмийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 623 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан тэнсэнгийн хугацаанаас үлдсэн хугацааг,

- 2006 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Г.Эрдэнэбаатарын 2004 оны 08 сарын 11-ний өдрийн 147 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас 01 жил 10 сар 13 хоногийн ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан хугацаанаас үлдсэн хугацааг ,

   - 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Цэрэндоржийн 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Таслан шийдвэрлэх А/4 тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 1231.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Шүүгдэгч Боржигон овгийн Галбадрахын Эрдэнэбаатар, Боржигон овгийн Энхмаагийн Батмөнх, Урианхай овгийн Лхүндэвийн Цэрэнсоном, Алаг адуу овгийн Бат-Амгалангийн  Гансэлэм, Боржигон овгийн Дэшдэлэгийн  Отгонбаяр, Боржигон овгийн Бат-Өлзийгийн Цэрэндорж нарыг урьдчилан үгсэн тохиролцож машин механизм ашиглан, давтан болон үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

            -шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг шүүн таслан ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, давтан үйлдлээр Э.Батмөнх, Б.Гансэлэм нартай бүлэглэн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

            - шүүгдэгч Д.Отгонбаярыгдавтан үйлдлээр мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар:

            - шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын нэр хөрөнгөөс500000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хорих ялаар,

            -шүүгдэгч Б.Цэрэндоржийн нэр хөрөнгөөс  500000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хорих ялаар,

          -шүүгдэгч Б.Гансэлэмийн нэр хөрөнгөөс 500000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

           - шүүгдэгч Э.Батмөнхийн нэр хөрөнгөөс 500000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 10 хоногийн хорих ялаар,

           - шүүгдэгч Д.Отгонбаярын нэр хөрөнгөөс 500000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил, 1 хоногийн хорих ялаар,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Л.Цэрэнсономийн нэр хөрөнгөөс 500000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж,  10 жил 6 сарын хорих ялаар,

            Монгол Улсын Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар:

          - шүүгдэгч Г.Эрдэнэбаатарыг 5 жил 1 сарын хорих ялаар,

          -шүүгдэгч Э.Батмөнхийг 5 жил1 сарын хорих ялаар,

        -шүүгдэгч Б.Гансэлэмийг 5 жил1 сарын хорих ялаар,

        -шүүгдэгчД.Отгонбаярыг 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхзааснаар Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Эрдэнэбаатарт оногдуулсан 11 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1сарын хорихялыг багтааж, ялтан Г.Эрдэнэбаатарын биечлэн эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар,

           -Монгол улсын Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Батмөнхөд оногдуулсан10 жил 10хоногийн хорих ялд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5жил 1 сарын хорих ялыг багтааж, ялтан Э.Батмөнхийн биечлэн эдлэх ялыг 10 жил, 10 хоногийн хорих ялаар,

          - Монгол улсын Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гансэлэмд оногдуулсан10 жил 6 сарын  хорих ялд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг багтааж, ялтан Б.Гансэлэмийн биечлэнэдлэх ялыг 10жил6 сарын хорих ялаар,

           -Монгол улсын Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаарялтан Д.Отгонбаярын 10 жил 1 хоногийн хорих ялд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг багтааж, ялтан Д.Отгонбаярын биечлэнэдлэх ялыг 10жил 1 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлинй 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Эрдэнэбаатарт оногдуулсан 11 жилийн хорихял, ялтан Э.Батмөнхөд оногдуулсан 10 жил 10 хоногийн хорих ял, ялтан Б.Гансэлэмд оногдуулсан 10 жил 6 сарын хорих ял, ялтан Б.Цэрэндоржид оногдуулсан 11 жилийн хорих ял, ялтан Л.Цэрэнсономд оногдуулсан 10 жил 6 сарын хорих ял, ялтан Д.Отгонбаярт оногдуулсан 10 жил 1 хоногийнн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6.Монгол улсын Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Гансэлэмийн эзэмшлийн /3 000 000 төгрөгний үнэ бүхий/ 56-31 УБА улсын дугаартай эксел маркийн тээврийн хэрэгсэл, Л.Цэрэнсономын эзэмшлийн /4 000 000 төгрөгний үнэ бүхий/ 81-14 НАА улсын дугаартай Киа бонго портер маркийн тээврийн хэрэгсэл,“Гуагум” гэсэн бичигтэй улсын дугааргүй /300 000 төгрөгний үнэ бүхий/ хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль 1 ширхэг зэргийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

7.Монгол улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгтзааснаар ялтан Г.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 1394 хоногийг, ялтан Б.Цэрэндоржийн цагдан хоригдсон 1262 хоногийг, ялтан Б.Гансэлэмийн цагдан хоригдсон 1286 хоногийг, Э.Батмөнхийн  цагдан хоригдсон 1071 хоногийг, ялтан Л.Цэрэнсономийн цагдан хоригдсон 1041 хоногийг, ялтан Д.Отгонбаярын цагдан хоригдсон 1041 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

8. ЯлтанЛ.Цэрэнсоном нь хохирогч Г.Бат-Отгонд 500000 төгрөгийн, ялтан  Б.Цэрэндорж хохирогч Ж.Ганболдод 800000 төгрөгийн, хохирогч Б.Цэцэгдэлгэрт 500000 төгрөгийн, хохирогч З.Цэндэд 1700000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болохыг тус тус дурьдсугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хавсралт 1-д тогтоосон хэмжээгээр шүүгдэгч Г.Эрдэнэбаатар, Б.Цэрэндорж, Б.Гансэлэм, Э.Батмөнх, Д.Отгонбаяр, Л.Цэрэнсоном нараас хохирлыг гаргуулан хавсралтанд дурдсан нэр бүхий хохирогч нарт тус тус олгосугай. 

10. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн суран болон мяндсан уяанууд, цагаан өнгийн мяндсан бугуйл, 5 ширхэгхазаар, 3 ширхэг тэлээ зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

11. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Цэрэнсономын эзэмшлийн 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор Мансарттай 8х10 хэмжээний улаан өнгийн тоосгон байшин, 10х-9 хэмжээтэй палак гадна талаар нь шавардсан шохойдсон граш, 3-н тал хашаа 700мв газар, 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор 20х12 хэмжээний нэг давхар мансарттай үйлчилгээний зориулттай 2007 онд баригдаж дууссан тоосгон байшин, 06х08 хэмжээтэй блокоор барьсан нэг давхар байшин, 06х10 хэмжээтэй блокоор барьсан нэг давхар байшин, модон ширээ 6 ширхэг, модон сандал 24 ширхэг, 1 ширхэг 21 инчийн зурагт, газын пилетка 2 ширхэг, будаа агшаагч 2 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, тавганы суурь 24 ширхэг, 1-р хоолны таваг 10 ширхэг, 2-р хоолны таваг 30 ширхэг, цайны аяга 20 ширхэг, халбага 15 ширхэг, сэрээ 15 ширхэг, Монел маркийн угаалгын машин 1 ширхэг, угаалтуур 1 ширхэг, буудлын ширээ 3 ширхэг, япон хөгжим 1 ширхэг, лангуу 2 ширхэг, шилэн нүүртэй хөргөгч 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, чингис хивс 2 ширхэг, шар алаг өнгийн хивс 1 ширхэг, цагаан өнгийн Истинг 1 ширхэг, Ниссан Сабирь маркийн 42-10 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийн битүүмжлэх тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй. 

12.Ялтан Г.Эрдэнэбаатар, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр, Б.Цэрэндорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

            13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Эрдэнэбаатар, Э.Батмөнх, Л.Цэрэнсоном, Б.Гансэлэм, Д.Отгонбаяр, Б.Цэрэндорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргйилэх арга  хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

14. Шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                                ШҮҮГЧИД                              Ж.МӨНХТУЯА

 

                                                                                                    Ю.ЭНХМАА