Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/00262

 

 

 

 

     2021 оны 02 сарын 01 өдөр

      Дугаар 183/ШШ2021/00262

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Т холбогдох,

 

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хохиролд 2.177.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Б.М, хариуцагч Т.Т, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Т нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс MД-121 салбарын М дт нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Ингээд хөдөлмөрийн шинэчилсэн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох журамтай танилцуулсан. Уг дэлгүүрт хяналтын тооллого явуулж, уг тооллого дүнд үүссэн өр дутагдлаас тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Тт уг илэрсэн өр дутагдал санхүүгийн баримтад үндэслэн Алдагдал хуваах журмын дагуу хуваахад нийт 2.177.000 төгрөгийн авлага үүссэн. “М д” ХХК-ийн Алдагдал нөхөн барагдуулах журам, Хяналтын ба хуваарьт тооллогын журмын дагуу Дэлгүүрийн менежер нь сар бүрийн дэлгүүрийн бараа материалын шахаа тооцоог хянаж, гарсан дутагдлыг нягтлан бодогчоор хуваалгаж, үнийг үнэн зөв эсэхийг хянаж гарын үсэг зурдаг ба Т.Т нь уг хугацаанд тус албан тушаалд ажиллахдаа тус үүргээ гүйцэтгэж байсан. Манай байгууллагын зүгээс Т.Тийг захирлын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн ба Т.Т нь хяналтын тооллого хийж, ажил хүлээлцсэний дараа нь өөр ажлын байранд ажиллах санал тавьсан ч ажпын байраа орхин явсан тул нэгдүгээрт ажлын байраа орхин явсан, хоёрдугаарт, эд хөрөнгө хариуцсан ажилтан олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан, гуравдугаарт нэгэнт албан тушаалдаа тэнцэхгүй нь хяналтын тооллогын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан. МД-121 салбараас илэрсэн өр дутагдлыг санхүүгийн баримтыг үндэслэн Алдагдал хуваах журмын дагуу хуваахад Т.Тт нийт 2.177.000 төгрөгийн өр дутагдал үүссэн. Үүний дагуу 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Т.Т нь тохирсон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар 2.177.000 төгрөгийг Т.Төөс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Т миний бие анх 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр МД-117 салбарт М дийн кассын албан тушаалд ажилд орсон. Үүнээс хойш нярав, нягтлан бодогч албан тушаалд дэвшин ажилласан. Гэтэл 2016 оны 9 дүгээр сард тус салбар дэлгүүрт барааны дутагдал зохих хэмжээнээс давж гарсан ба байгууллагаас цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан тул би Төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан. Мөн цалингаа бодуулж авахын тулд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Дэлгүүрийн 2018 оны 9 дүгээр сарын дутагдал хуваасан хүснэгтэд” гарын үсэг зурсан. Миний буруугаас болж хэдэн төгрөгийн бараа, материал дутсан болохыг тогтоогоогүй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“М д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Тт холбогдох, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хохиролд 2.177.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4996 дугаар тушаалаар “...Т.Тийг М д МД121 салбарын нягтлан бодогчийн ажилд томилж, ажил олгогч “М д” ХХК, ажилтан Т.Т нар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-г байгуулжээ.

 

            Ажил олгогч “М д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3321 дүгээр тушаалаар “...МД121 алба нэгжид нягтлан бодогч ажилтай Т.Т нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь халсугай” гэжээ.

 

Нэхэмжлэгч тал “2018 оны 9 дүгээр сарын дутагдал барааны үнэ 13.282.307 төгрөгийн 3.389.432 төгрөг нь тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Тийн өр дутагдал. Иймд Т.Тийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “М д ХХК-ийн Хүний нөөц захиргааны албанд өргөдөл гаргах нь” гэсэн баримтад “...2018 оны 9 дүгээр сард дэлгүүрт барааны дутагдал зохих хэмжээнээс давж гарсан тул өөр дээрээ 3.390.432 төгрөг тавина. Уг дутагдал нь одоогоор 2.835.600 төгрөг үлдсэн...” гэсэн, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “МД-121 Дэлгүүрийн 2018 оны 9 дүгээр сарын дутагдал хуваасан хүснэгт”-д “...нягтлан бодогч Т.Т 3.390.432 төгрөгийн дутагдал...” гэсэн, “М д” ХХК, Т.Т нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/1-А-30 дугаар “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр “...төлбөр төлөгч Т.Т нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ 2.177.000 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан болохыг хүлээн зөвшөөрч, графикийн дагуу төлж барагдуулна” гэсний дагуу Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.5-т зааснаар байгууллагад учруулсан хохиролд 2.177.000 төгрөгийг хариуцагч Т.Төөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид “...ажилтан Т.Тийн өр дутагдал гэх 3.389.432 төгрөгөөс түүний цалин, орлогоос суутган 2.177.000 төгрөг үлдсэн” талаар маргаагүй болно.

 

Дээрх баримтаар “М д” ХХК-ийн МД121 салбарын 2018 оны 9 дүгээр сарын дутагдал барааны үнэ 13.282.307 төгрөгийн 3.389.432 төгрөг буюу 25.51 хувь нь нягтлан бодогч Т.Тийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр байгууллагад учирсан хохирол гэсэн нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Өр төлбөр барагдуулах журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т “Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

            Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан “М д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Тт холбогдох, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хохиролд 2.177.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан “М д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Тт холбогдох, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн хохиролд 2.177.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч  “М д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 50.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

ДАРГ