Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/шш2021/00583

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 11 өдөр                         Дугаар 183/ШШ2021/00583                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Н

 

Хариуцагч: ''НЗТН''

 

Хамтын гэрээнд заасан тэтгэмж 22.267.365 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н нь ''НЗТН''-ын Автобус .....дүгээр баазад 2000-01-28-ны өдөр ажилд орж 2020 оны 09 дүгээр сарын 23-нд дугаар Б/315 тоот тушаалаар 20 жил 7сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Төмөрбаатарын Нацагдорж нь энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч Хамтын гэрээнд заасан тэтгэмжийн мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна Т.Н 1 сарын дундаж цалин 1.484.491 төгрөг хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8,5 заалтын дагуу 15 сарын тэтгэмж 22.267.365 олгох байтал надад огт олгогдоогүй байгаа тул ''НЗТН'' 22.267.365 төгрөгийн тэтгэмжийг тус байгууллагаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Т.Н нь тэтгэмжийн мөнгө 22.267.365 төгрөг нэхэмжилснээс байгууллага нь 13.316.670 төгрөг өгсөн. Үүнээс үлдэх 8.950.695 төгрөг дутуу өгснийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Т.Н нь хамтын гэрээний дагуу тэтгэмж гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2000 оны 01 дүгээр сарын 28-ны жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт н учир 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/ 315 тоот тушаалаар чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус.......ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хамтын гэрээ юм. Уг гэрээний нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд энэхүү хамтын гэрээ нь " өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах ая хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан бөгөөд “Зорчигч тээврийн нэгтгэл “ ОНӨААТҮГ нь “ЭН“ ҮЭХ 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2018-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2019 оны 01 сарын 16-ны өдөр ............. дүүргийн засаг даргын газар бүртгүүлснээр уг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь байгууллагад 20 жил тасралтгүй ажилласан бөгөөд 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн. Нэхэмжлэгч Т.Н-д 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/402 тоот -аар 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 13.316.670 төгрөг төгрөг олгохоор болсон. Байгууллага нь хамтын гэрээний үүргээ биелүүлж тэтгэмжийг нэхэмжлэгчийн дансанд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг НХХ сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговорт хөнгөлөлтийн орлого буюу хоол унааны хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэснийг баримтлан 13.316.670 төгрөгөөр тооцсон болно. Мөн нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлсний дэлгэрэнгүй баримтыг хэрэгт өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хамтын гэрээний дагуу 13.316.670 төгрөгийг олгосон тул үлдэх 8.950.695 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Н тус байгууллагад 20 жил 7 сар ажилласан тул ''НЗТН'' холбогдуулан хамтын гэрээнд заасан тэтгэмж 22.267.365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас тэтгэмж 13.316.670 төгрөг төлсөн, үлдэх 8.950.695 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хамтын гэрээнд заасан 10 сарын тэтгэмж 13.316.670 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, үлдэх 8.950.695 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Автобус-........ОНӨҮГ, үэх байгуулсан хамтын гэрээний дагуу Т.Н-н 15 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох үндэслэлтэй гэжээ.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор ''НЗТН''  Нөаатү-ийн газрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үүсгэн байгуулж, Автобус-... ОНӨААТҮГ, Автобус-.. ОНӨААТҮГ, Цахилгаан тээвэр НӨҮГ-ыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан ''НЗТН'' онөаатү-ийн газарт нийлүүлжээ. /хх-ийн 15 дугаар тал/

 

Дээрх зорчигч тээврийн нэгтгэл үүсгэн байгуулагдсанаар нэгтгэсэн байгууллагуудын ажилчдын эрх ашгийг хамгаалж үйл ажиллагаа явуулахаар ЭНҮ хороо байгуулсныг Н.Т хууль бусаар нэгтгэсэн гэж маргасныг Нийслэл дэх ............ хэргийн анхан шатны шүүх 2018.05.31-ний өдрийн 0339 дүгээр шийдвэрээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 84-90 дүгээр тал/

 

Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018.08.15-ны өдрийн 0444 дүгээр магадлалаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх 2018.11.05-ны өдрийн 432 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэжээ. /хх-ийн 91-99 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Автобус нэг ОНӨҮГ, ҮЭХ нарын хооронд байгуулсан хамтын гэрээ, уг хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар Т.Н 15 сарын тэтгэмж авна гэх боловч хамтын гэрээний 2.2-т “хамтын гэрээ нь 2013.02.05-ны өдрөөс 2014.02.05-ны өдөр хүртэл хүчинтэй” гэжээ. /хх-ийн 44 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа 2013.02.05-ны өдрийн хамтын гэрээний хэрэгжих хугацаа 2014.02.05-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд үүнээс хойш Үйлдвэрчний эвлэл хамтын гэрээ байгуулаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “”хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог;”, 15 дугаар зүйлийн 15.1.-д “Ажил олгогч нь өөрийн оршиж байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хамтын гэрээг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хүргэнэ” гэж зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ ЭНҮЭ-ийн хороотой бүртгүүлэх хүсэлт ирүүлсний дагуу 2017-2018 онд хэрэгжих хамтын гэрээг бүртгэжээ. /хх-ийн 82 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тус байгууллагад 20 жил 7 сар ажилласан талаар зохигчид маргаагүй бөгөөд уг хамтын гэрээний 3.4-т “16-20 жил ажилласан бол 10 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгохоор” зохицуулсан байна.

 

Хуулийн хүчин төгөлдөр хамтын гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 10 сарын /дундаж цалин/ тэтгэмжийг олгох үүрэгтэй байх бөгөөд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар Т.Н-н 2020 оны 6, 7, 8 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин 1.484.724 төгрөг, 10 сарын тэтгэмж 14.847.240 төгрөг байна.

 

Үүнээс хариуцагчийн олгосон 13.316.670 төгрөгийг хасч, зөрүү 1.530.570 төгрөгийг Нийслэлийн ''НЗТН''-ийн ОНӨААТҮГ-с гаргуулж, Т.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.736.795 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

''НЗТН''-ийнОНӨААТҮГ нь Т.Н-н дундаж цалин хөлсийг тооцохдоо 2020 оны 7, 8, 9 дүгээр сараар тооцсон нь буруу байх бөгөөд тэрээр 2020.09.23-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн байгаа тул шүүх түүний дундаж цалин хөлсийг 2020 оны 6, 7, 8 дугаар сарын цалингийн дунджаар тооцсон болно.

 

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч ''НЗТН''-ийн ОНӨААТҮГ-аас 1.530.570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.736.795 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч ''НЗТН'' ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 39.439 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 11 өдөр                         Дугаар 183/ШШ2021/00583                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоот 49 гудамж, 569 тоотод оршин суух,  Ар гөрөөчин овогт Төмөрбаатарын Нацагдорж /РД:ФБ65062372/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, өөрийн байранд байрлах, “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит ААТҮГ /РД:5893704/-д холбогдох,

 

Хамтын гэрээнд заасан тэтгэмж 22.267.365 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөрбаатарын Нацагдорж нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус дүгээр баазад 2000-01-28-ны өдөр ажилд орж 2020 оны 09 дүгээр сарын 23-нд дугаар Б/315 тоот тушаалаар 20 жил 7сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Төмөрбаатарын Нацагдорж нь энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч Хамтын гэрээнд заасан тэтгэмжийн мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байна Төмөрбаатарын Нацагдорж 1 сарын дундаж цалин 1.484.491 төгрөг хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8,5 заалтын дагуу 15 сарын тэтгэмж 22.267.365 олгох байтал надад огт олгогдоогүй байгаа тул Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 22.267.365 төгрөгийн тэтгэмжийг тус байгууллагаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч Т.Нацагдорж нь тэтгэмжийн мөнгө 22.267.365 төгрөг нэхэмжилснээс байгууллага нь 13.316.670 төгрөг өгсөн. Үүнээс үлдэх 8.950.695 төгрөг дутуу өгснийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд иргэн Т.Нацагдорж нь хамтын гэрээний дагуу тэтгэмж гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2000 оны 01 дүгээр сарын 28-ны жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт н учир 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/ 315 тоот тушаалаар чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хамтын гэрээ юм. Уг гэрээний нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд энэхүү хамтын гэрээ нь " өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах ая хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан бөгөөд “Зорчигч тээврийн нэгтгэл “ ОНӨААТҮГ нь “Эв нэгдэл“ үйлдвэрчний эвлэлийн хороотой 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2018-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2019 оны 01 сарын 16-ны өдөр Хан- Уул дүүргийн засаг даргын газар бүртгүүлснээр уг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь байгууллагад 20 жил тасралтгүй ажилласан бөгөөд 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн. Нэхэмжлэгч Т.Нацагдоржид 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/402 тоот -аар 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 13.316.670 төгрөг төгрөг олгохоор болсон. Байгууллага нь хамтын гэрээний үүргээ биелүүлж тэтгэмжийг нэхэмжлэгчийн дансанд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг НХХ сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4-д ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговорт хөнгөлөлтийн орлого буюу хоол унааны хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэснийг баримтлан 13.316.670 төгрөгөөр тооцсон болно. Мөн нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлсний дэлгэрэнгүй баримтыг хэрэгт өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хамтын гэрээний дагуу 13.316.670 төгрөгийг олгосон тул үлдэх 8.950.695 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Нацагдорж тус байгууллагад 20 жил 7 сар ажилласан тул “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит ААТҮГ-т холбогдуулан хамтын гэрээнд заасан тэтгэмж 22.267.365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас тэтгэмж 13.316.670 төгрөг төлсөн, үлдэх 8.950.695 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хамтын гэрээнд заасан 10 сарын тэтгэмж 13.316.670 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, үлдэх 8.950.695 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Автобус-1 ОНӨҮГ, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу Т.Нацагдоржийн 15 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох үндэслэлтэй гэжээ.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үүсгэн байгуулж, Автобус-1 ОНӨААТҮГ, Автобус-3 ОНӨААТҮГ, Цахилгаан тээвэр НӨҮГ-ыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн Зоригч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлжээ. /хх-ийн 15 дугаар тал/

 

Дээрх зорчигч тээврийн нэгтгэл үүсгэн байгуулагдсанаар нэгтгэсэн байгууллагуудын ажилчдын эрх ашгийг хамгаалж үйл ажиллагаа явуулахаар Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсныг Н.Төрбат хууль бусаар нэгтгэсэн гэж маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018.05.31-ний өдрийн 0339 дүгээр шийдвэрээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 84-90 дүгээр тал/

 

Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018.08.15-ны өдрийн 0444 дүгээр магадлалаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх 2018.11.05-ны өдрийн 432 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэжээ. /хх-ийн 91-99 дүгээр тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Автобус нэг ОНӨҮГ, үйлдвэрчний эвлэлийн хороо нарын хооронд байгуулсан хамтын гэрээ, уг хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар Т.Нацагдорж 15 сарын тэтгэмж авна гэх боловч хамтын гэрээний 2.2-т “хамтын гэрээ нь 2013.02.05-ны өдрөөс 2014.02.05-ны өдөр хүртэл хүчинтэй” гэжээ. /хх-ийн 44 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа 2013.02.05-ны өдрийн хамтын гэрээний хэрэгжих хугацаа 2014.02.05-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд үүнээс хойш Үйлдвэрчний эвлэл хамтын гэрээ байгуулаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “”хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог;”, 15 дугаар зүйлийн 15.1.-д “Ажил олгогч нь өөрийн оршиж байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хамтын гэрээг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хүргэнэ” гэж зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороотой бүртгүүлэх хүсэлт ирүүлсний дагуу 2017-2018 онд хэрэгжих хамтын гэрээг бүртгэжээ. /хх-ийн 82 дугаар тал/

 

Нэхэмжлэгч тус байгууллагад 20 жил 7 сар ажилласан талаар зохигчид маргаагүй бөгөөд уг хамтын гэрээний 3.4-т “16-20 жил ажилласан бол 10 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгохоор” зохицуулсан байна.

 

Хуулийн хүчин төгөлдөр хамтын гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 10 сарын /дундаж цалин/ тэтгэмжийг олгох үүрэгтэй байх бөгөөд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар Т.Нацагдоржийн 2020 оны 6, 7, 8 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин 1.484.724 төгрөг, 10 сарын тэтгэмж 14.847.240 төгрөг байна.

 

Үүнээс хариуцагчийн олгосон 13.316.670 төгрөгийг хасч, зөрүү 1.530.570 төгрөгийг Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-с гаргуулж, Т.Нацагдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.736.795 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь Т.Нацагдоржийн дундаж цалин хөлсийг тооцохдоо 2020 оны 7, 8, 9 дүгээр сараар тооцсон нь буруу байх бөгөөд тэрээр 2020.09.23-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн байгаа тул шүүх түүний дундаж цалин хөлсийг 2020 оны 6, 7, 8 дугаар сарын цалингийн дунджаар тооцсон болно.

 

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 1.530.570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Нацагдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.736.795 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 39.439 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.СОЛОНГО

 

 

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.СОЛОНГО