Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 143

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Õýðãèéí èíäåêñ: 135/2020/01378/è

            Äàðõàí-Óóë àéìàã äàõü сóì äóíäûí иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Т.Жавхлантөгс äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

 

Íýõýìæëýã÷: .  .  . аймгийн .  .  .  сумын .  .  .  баг, .  .  .  дүгээр байр, .  .  .  тоотод оршин суух Т овогт Т.Э /РД: .  .  . /-ын íýõýìæëýëòýé,

 

Õàðèóöàã÷: .  .  . аймгийн .  .  .  сум, .  .  .  дугаар багт байрлах “.  .  .” ХК-д õîëáîãäîõ,

 

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийн ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .  .  . дугаартай “Т.Э-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалыг үндэслэж суутгасан цалин 419,619 төгрөг, урамшуулал 445,536 төгрөг, нийт 865,155 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Нýõýìæëýã÷ Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.Э, ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Б.Түвшинжаргал íàð îðîëöîâ.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “.  .  .” ХК-д үйлдвэр шугам сүлжээний агаар задлагчийн аппаратчнаар ажилладаг. 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 08 цагт ажилчдын автобусаар ажилдаа очиж үйлдвэр рүү ороход сувилагч Х маск зүүгээгүй ажилчдыг 150,000 төгрөгөөр торгоно гээд ажилчдын нэрс бичиж байхаар нь би түүнээс яагаад ингэж торгох болов гэж асуухад ерөнхий захирлын тушаал гарсан гэж хэлсэн. Би түүнээс хэзээ тийм тушаал шийдвэр гарсан юм бэ?, хаана байна, үзье гэхэд надад байхгүй гэхэд нь үзүүлж танилцуулаагүй байж яагаад ингэж байгаа юм бэ?, болиоч гэж хэлээд түүний ажилчдын нэрс бичиж байсан балыг нь авчихсан юм. Сувилагч Х-д чи олон жил энэ ажилчидтай цуг ажиллаж ирсэн байж үзүүлж харуулах тушаал, шийдвэр байхгүй байж болохгүй шүү дээ гэж хэлчихээд ажлын мест рүүгээ явсан. Гэтэл Х үйлдвэрийн захиргаанд гомдол гаргасан юм билээ. 2020 оны 09 сарын 21-ний өдөр компанийн хуулийн зөвлөх Ц намайг өрөөндөө дуудаж уулзаад ёс зүйн алдаа гаргасан тул чамд сахилгын шийтгэлийн асуудал яригдана шүү гэж хэлэхэд нь маск зүүгээгүй ажилчдыг 150,000 төгрөгөөр торгох тухай гаргасан тушаал шийдвэр чинь хаана байгаа юм бэ? Ажилчид үзэж танилцаагүй байна гэж асуухад, гуанзны үүдэнд наасан байгаа, уншиж танилцаагүй юм уу гэж хэлсэн. Гараад гуанз руу очиж үзэхэд гуанзны үүдэнд наасан, хадсан ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй байсан. 2020 оны 09 сарын 30-ны өдрийн өглөө ажилтай байхад хуулийн зөвлөх Э надруу утсаар залгаж тайлбараа өгөөч гэж шаардахад нь ажилтай байна, ээлжнээс буугаад өгье гэж хэлсэн. Би 2020 оны 09 сарын 31-ний өглөө ажлаас буугаад Э-тай уулзаж, тушаал шийдвэр гарсан, гараагүй, танилцуулсан, танилцуулаагүй гэсэн талаар жаахан маргаад салцгаасан. Ингээд энэ асуудал дахин яригдаагүй явсаар 2020 оны 11 сарын 04-ний өдөр цалин буугаад цалингаа авахад цалин дутуу бодогдож суутгал хийгдсэн байсан. Миний бие учир шалтгааныг тодруулахаар хуулийн зөвлөх Ц-тай уулзахад чамд холбогдуулан гаргасан гомдлын дагуу ёс зүйн алдаа гаргасан гэж 3 сарын цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл ногдуулсан гэж хэлсэн. Би Х-д зүй ёсны шаардлага тавьсан. Тэгвэл 150,000 төгрөгөөр торгох тухай тушаал шийдвэрээ үзүүлчих танилцъя гэхэд би тийм тушаал, шийдвэр гарсан гэж чамд хэлээгүй, чи намайг гүтгэж байна гэж хэлсэн. Тэгвэл тийм тушаал, шийдвэр гараагүй юм бол зүй ёсны шаардлага тавьсан надад яах гэж сахилгын шийтгэл ногдуулж, энэ хүнд хэцүү цар тахлын үед цалингийн 20 хувиар шийтгэж байгаа юм бэ гэхэд харин ч чамайг ажлаас чинь халах байсан юм, олон жил ажилласан байдлыг чинь харгалзан үзэж 3 сарын цалингийн 20 хувиар шийтгэл ногдуулсан шүү гэж хэлсэн. Ерөнхий захирлын нэрийг барьж торгох тушаал, шийдвэр гарсан гэж худлаа хэлж, ажилчдад дарамт, шахалт үзүүлсэн учраас л би тэдний нэрийн өмнөөс зүй ёсны шаардлага тавьсан. Ингэлээ гээд надад үндэслэлгүй, буруу сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг 2020 оны 09 сарын 30-ны өдөр гаргачихаад надад хэлж мэдэгдэлгүй цалингаас суутгал хийсэнд гомдолтой байна. Үндэслэлгүй, хууль бус шаардлага тавьж, дарамт шахалт үзүүлж байгааг нь би үнэн зөвөөр нь хэлж, зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө хэлмэгдэж цалин хөлсөөрөө хохирч байна. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй, өгөөгүй байна. Харин би 2020 оны 09 сарын 30-нд компанийн ерөнхий захирлын .  .  . тоот чамд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан байна гэдгийг 2020 оны 11 сарын 10-ны өдөр бусдаас сонссон. Иймд .  .  . ХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн .  .  . тоот сахилгын шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байх тул надад буруу ногдуулсан тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэж үзээд “.  .  .” ХК-ийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .  .  . дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус тушаалыг хүчингүй болгуулж, 2020 оны 10, 11, 12 дугаар сард суутгасан цалин 414,000 төгрөг, 2020 оны 09, 10 дугаар сарын урамшуулал цалин болох 450,000 төгрөг, нийт 864,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 08.00 цагт ажилчдын автобусаар Т.Э нь үйлдвэр дээр ажил үүргээ гүйцэтгэхээр очсон. Очиход үйлдвэрийн сувилагч Х гэж хүн нэрс бичээд зогсож байсан. Т.Э нь ямар учиртай нэрс бичиж байгаа талаар Х-аас асуухад маск зүүгээгүй хүмүүсийг торгож цалингийн арга хэмжээ авна гэж хэлэхэд нь албан ёсны тушаал шийдвэрээ үйлдвэрийн ажилчдад танилцуулаагүй байж яагаад ийм зүйл хийдэг юм бэ гээд сувилагчийн балыг булааж автал хоёр хуваагдсан үйл явдал болсон байдаг. Энэ үйлдэлд нь сувилагч Х-ын биед халдсан, мөн байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8.3.21, 10.2, ёс зүйн дүрмийн 7.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзээд Т.Э-т сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулахдаа үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах тушаал гаргасан нь үндэслэлгүй байна.  .  .  . дугаартай тушаал гаргахдаа хууль зүйн үндэслэлээ тодорхойлж хэд хэдэн заалтуудыг барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 зүгээр зүйлийн 131.1.2-т үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах, дотоод журмын 3.1 дэх хэсэгт компани ерөнхий захирал үйл ажиллагаатай холбогдолтойгоор тушаал шийдвэрийг гаргана, 8.3-т эс үйлдэхүй гаргасан тохиолдолд ажилтанд үндсэн цалингийн 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулна гэх заалтууд барьсан байна. Иймд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Сахилгын шийтгэл гаргасан үйл баримтын тухайд: Т.Э нь 2020 оны 09 сарын 15-ны өдөр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын дагуу хяналт тавин ажиллаж байсан тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн сувилагч Б.Х-ын биед халдан зөрчил гаргасан нь хяналтын камерын бичлэг, Б.Х, Хамгаалалт аюулгүй байдлын албаны харуулын ээлжийн ахлах Г.О, харуул Я.Ж болон нэхэмжлэгчийн өөрийн гараар бичиж өгсөн тодорхойлолтоор тогтоогдсон болно. Ерөнхий захирлын тушаалын үндэслэлийн тухайд: “.  .  .” ХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.21-д Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй нийт журмууд болон энэхүү журамд тусгагдсан холбогдох заалтуудыг зөрчсөн тохиолдолд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар болон “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.1-д Бусдыг доромжилсон, гүтгэсэн, үндэслэлгүйгээр хов зөөсөн, хүнлэг бус харьцсан, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон, зүй бус харьцсан бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоор тусгасан. Мөн нэхэмжлэгч нь “Хөдөлмөрийн дотоод журам”-ын ажилтны хүлээх үүрэг хэсгийн 10.2.2-т заасан “Албан тушаалын ёс зүй, харилцааны соёлыг эрхэмлэн удирдлагын бүх шатанд бие биенээ хүндэтгэн ажиллах...”, 2019.03.01-ний өдрийн Гэ2781 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан “Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой байгууллагад мөрдөгдөж байгаа бүхий л заавар, журам, энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, техник технологи, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын горимыг чанд сахин биелүүлж, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүрэгт ажилдаа мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд, чанартай хийж гүйцэтгэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Урамшуулалт цалингийн тухайд: Компанийн ерөнхий захирлын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн .  .  .дугаартай тушаалд урамшуулалт цалин хасах тухай заалт ороогүй бөгөөд “.  .  .” ХК-ийн “Гангийн үйлдвэрийн ажилтнуудын ажлын үр дүнгээс хамаарч урамшуулалт цалин олгох журам”-ын дагуу шалгуур хангасан ажилтанд олгодог олговор юм. Өөрөөр хэлбэл тухайн ажилтны ажлын үр дүнг журмын дагуу дүгнэж үндсэн цалин дээр нэмэлтээр урамшуулал олгох эсэх нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Ø¿¿õ õóðàëäààíààð çîõèã÷äûí òàéëáàð, õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäààñ òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäëààä

¯ÍÄÝÑËÝÕ íü:

            Нэхэмжлэгч Т.Э нь “.  .  .” ХК-д холбогдуулан тус компанийн ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .  .  . дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тус компанийн ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .  .  .дугаартай “Т.Э-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгуулах гэж тодруулж, дээрх тушаалыг үндэслэж суутгасан цалин 419,619 төгрөг, урамшуулал 445,536 төгрөг, нийт 865,155 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Хариуцагч “.  .  .” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж тайлбарладаг.

 

Нэхэмжлэгч Т.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан хугацаанд гомдлын шаардлагаа шүүхэд гаргасан байна.

 

Ажил олгогч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр .  .  . дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, тус ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.3.21, 10 дугаар зүйлийн 10.2.2, тус          ХК-ийн Ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ёс зүйн зөрчил гаргасан нь хяналтын камерийн бичлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа гэж Т.Э-т үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хэрэгт авагдсан “.  .  .” ХК-ийн харуулын 1 дүгээр постны ажилтнуудын нэвтрэх хэсгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хяналтын камерийн бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл бичлэгийн 25 дахь секундэд хар бараан өнгийн сеткен малгай, хар бараан өнгийн цамц, өмдтэй эрэгтэй хүн хаалгаар орж ирээд 26-32 дахь секундэд тэнд тэмдэглэл хөтлөөд зогсож байсан эмэгтэй хүн дээр очиж барьж байсан зүйлийг нь хүчээр булаан авч цаашаа алхаж явахдаа хоёр гараараа хугалаад, газарт шидчээд цааш явж байгаа үйлдэл гарч байгаа, тус үйлдлийг хийсэн этгээд нэхэмжлэгч Т.Э мөн гэж талууд тайлбарлаж, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

Мөн дээрх үйлдлийг тус компанийн Үйлдвэр шугам сүлжээний цехийн агаар задлагчийн аппаратчин Т.Э гаргасан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Х-ын “урд шөнө нь би ээлжин дээр хоноод өглөө нь ажилдаа ирж байгаа ажилчдын халууныг зайнаас халуун хэмжигчээр үзэж, маскгүй ажилчдын нэрийг бичиж оруулж байсан. Ээлжинд гарч байгаа ээлжийн сувилагч бүрийн хийж гүйцэтгэдэг ажил юм. Би доошоо хараад нэр бичиж байхад 1 хүн ирээд бичиж байсан цаас, үзгийг булааж авах гэж оролдсон, үзгийг булааж авсан, үзэг хугарсан, бээлий урагдсан, цаасыг булааж авч чадаагүй. Тэр хүн Үйлдвэр шугам сүлжээний Э байсан. Тэгээд уурлаад цаашаа явсан. Миний биед халдсан гэж үзэж байна. Хяналтын камерын бичлэг дээр гарч буй үйл явдал 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө болсон үйлдэл мөн, бичлэг дээр гарч буй этгээд нь Т.Э мөн. Шууд ирээд л үг ч дуугараагүй булааж авсан, бал миний гараас булаах явцад хугарсан” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Т.Э-ын гаргасан энэ үйлдэл нь “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын дагуу хяналт тавин ажиллаж байсан тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн сувилагч Б.Х-ын биед халдан, компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.21-д зааснаар Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй нийт журмууд болон энэхүү журамд тусгагдсан холбогдох заалтуудыг зөрчсөн, 10.2.2-т Албан тушаалын ёс зүй, харилцааны соёлыг эрхэмлэн удирдлагын бүх шатанд бие биенээ хүндэтгэн, ажлын байрны эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж ажиллах, ...өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх гэж заасныг зөрчсөн, компанийн “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.1-д зааснаар бусадтай зүй бус харьцсан, 2019.03.01-ний өдрийн Гэ2781 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.2.1-д заасан “Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой байгууллагад мөрдөгдөж байгаа бүхий л заавар, журам, энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, техник технологи, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын горимыг чанд сахин биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд, чанартай хийж гүйцэтгэх” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Т.Э-ын гаргасан дээрх үйлдлийн талаар талууд маргадаггүй бөгөөд компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.2.2-т зааснаар Албан тушаалын ёс зүй, харилцааны соёлыг эрхэмлэн удирдлагын бүх шатанд бие биенээ хүндэтгэн, ажлын байрны эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж ажиллах, ...өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх үүргийг ажилтан хүлээсэн байна.

Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үйл ажиллагааг ажилтан зайлшгүй хэрэгжүүлэх, Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй холбогдох хууль, дүрэм, Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй нийт журмуудыг ажилтан дагаж мөрдөх үүрэгтэй ба уг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1-д ...Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу ажил олгогчоос ёс зүйн зөрчил гаргасан үйлдлийг тогтоон буруутай этгээдэд нь тушаал гарган зохих хариуцлагыг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, Т.Э-ын зөрчил гаргасан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэмд заасан зөрчлүүд мөн байна гэж үзлээ.

Ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, мөрдөгдөж буй холбогдох дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд өөрийн эрх хэмжээний хүрээнд тохирсон гэж үзсэн сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй, Т.Э-ын гаргасан зөрчил тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т тус тус заасантай нийцэж байна.

 

Иймд тус компанийн ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/853 дугаартай “Т.Э-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгуулах гэж тодруулж, дээрх тушаалыг үндэслэж суутгасан цалин 419,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.Э нь 2020 оны 09 дүгээр сарын урамшуулалт цалин 244,720 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын урамшуулалт цалин 200,816 төгрөг, нийт 445,536 төгрөг хассаныг ажил олгогчоос гаргуулахаар шаардлага гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “.  .  .” ХК төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаас зохигч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх нь иргэний эрх зүйн зарчим бөгөөд ийнхүү мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, харин туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авахуулах тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж нотлох баримтыг цуглуулах эрхтэй байдаг.

Нэхэмжлэгч нь хуульд заасан энэ эрх, үүргээ хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагаа нотолсон нотлох баримтыг шүүхэд гарган өгч өөрийн буруугүй болохоо нотолж чадаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

     Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí 

ÒÎÃÒÎÎÕ íü:

           1. Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 128 äóãààð ç¿éëèéí 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Э-ын хариуцагч ".  .  .-ний ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .  .  . дугаартай “Т.Э-т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалыг үндэслэж суутгасан цалин 419,619 төгрөг, урамшуулал 445,536 төгрөг, нийт 865,155 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 дүгээр ç¿éëèéí 41.1.5-ä çààñíààð нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор             Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                         Т.ЖАВХЛАНТӨГС