Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01040/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Т.Жавхлантөгс äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð,

 

Íýõýìæëýã÷: . . . аймгийн . . .  сум, . . .  дугаар баг, . . ., . . .  дугаар хэсэг, . . .  тоотод ошин суух Б овогт Б. М            /РД: . . . /-ын нэхэмжлэлтэй,

 

Õàðèóöàã÷: . . .  аймгийн . . .  сум, . . .  дугаар баг, . . ., . . .  дугаар хэсэг, . . .  тоотод оршин суух Б овогт Э. М /РД: . . . /,

 

Хариуцагч: . . .  аймгийн . . .  сум, . . .  дугаар баг, . . ., . . .  дугаар хэсэг, . . . тоотод оршин суух Ш овогт Б. Б /РД: . . . / нарт õîëáîãäîõ,

 

"2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үндэслэлгүйгээр авсан 22,500,000 төгрөгийг гаргуулах” тухай шаардлага бүхий èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Нýõýìæëýã÷ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, шүүх хуралдààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà М.Мөнхбат íàð îðîëöîâ.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 10 дугаар сард Б.М хашаа байшин сонирхож фэйсбүүк зарыг олж харан коммент бичиж, улмаар Э.Мынд очихдоо эхнэр Ч.С, найз н.Х нарын хамт очиж тухайн хашаа байшинг үзсэн. Энэ үед хариуцагч Э.М хашаа байшингаа тайлбарлахдаа байшингаа палкаар барьсан, дулаахан, шинэ байшин гэж хэлсэн. Э.М-ын хэлснээр Б.М-д таалагдаж тус хашаа байшинг 22,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах сонирхлоо илэрхийлсэн. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ хийсэн. Яагаад бэлэглэлийн гэрээ хийсэн бэ гэхээр худалдан авагч Б.М-ын хувьд татварын хөнгөлөлтөд хамрагдах сонирхолтой байсан. Мөн Э.М-ын хувьд тухайн хашаа байшингийн үнийг хямдруулж зарж байгаа учир худалдах, худалдан авах гэрээгээр зарахаар 2 хувийн татвар төлдөг. Энэ татвараас зайлсхийх зорилгоор хашаа байшинг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. 22,500,000 төгрөгийг Э.М-ын эхнэр Б.Б-гийн данс руу шилжүүлсэн. Б.М гэр бүлийн хамт тус байшинд 2020 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд амьдарсан. Нэхэмжлэгч Б.М нь цэргийн ангид ажилладаг учир гадагшаа энхийг сахиулах ажиллагаанд явахаар болж эхнэр хүүхдээ байранд оруулахаар тус хашаа байшинг зар тавьж зарсан. Авсан хүмүүс нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байшинг палкан байшин биш байна гэж хэлсний дагуу мэдсэн. Ингээд Б.М Э.М руу ярьж учрыг хэлтэл 2 жил амьдарсан учир 22,500,000 төгрөгийг өгөхгүй, чи явдаг газраараа яв гэсний дагуу 5 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн байшинг палкаар бариагүй гэдгийг 2 жилийн дараа олж мэдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Мөн талууд хоорондоо фэйсбүүкээр харилцаж байсан мэдээлэл дээр энэ байшинг палкаар барьсан гэсэн мэдээллийг өгч байсан баримт байдаг. Манай талаас бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т тус тус заасан дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хэмээн үзэж байгаа. Бэлэглэлийн гэрээ нь ямар нэгэн хариу төлбөргүйгээр бэлэглэгчийн сайн дурын үндсэн дээр хийгддэг гэрээ юм. Гэтэл энэ бэлэглэлийн гэрээ ямар ч бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй, цаанаа 22,500,000 төгрөг буюу хариу төлбөрийг аваад байгаа нь анхнаасаа бэлэглэлийн харилцаа биш байсан гэдэг нь тодорхой харагддаг. Энэ талаар хоёр тал маргадаггүй. Тэгэхээр талуудын хооронд үүссэн бодит эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байдаг. Гэхдээ Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээний тусгай шаардлагуудыг зааж өгсөн байдаг. Яг бодит байдал дээр талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан зүйл байдаггүй. Тэгэхээр тус бэлэглэлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан гэрээ юм. Мөн хариуцагч тал 22,500,000 төгрөгийг хашаа байшингийн мөнгө гэж шилжүүлж аваад байгаа ч гэсэн хуульд нийцсэн гэрээ хэлцэл хийгээгүй нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдал руу орж байна. Бэлэглэлийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр байгаагүй, цаад худалдах худалдан авах гэрээ нь ямар нэгэн байдлаар хуульд нийцэж бичгээр байгуулагдсан зүйл байдаггүй учир үндэслэлгүйгээр авсан 22,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан гэж ойлгоод байх шиг байна. Манай зүгээс шүүхээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гээгүй, харин анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдгийг хэлээд байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 гэсэн зүйл заалттай холбож тайлбарлаж байгаа. Иргэний хуулийн 56.1.3-т хоёр хэлцлийн асуудал яригддаг. Нэг нь халхавчилж байгаа хэлцэл, нөгөө нь халхавчлагдаж байгаа хэлцэл гэж тайлбарладаг. Манай зүгээс бэлэглэлийн гэрээг халхавчилж байгаа хэлцэл гэж үзэж байна.  Бэлэглэлийн гэрээг халхавчилж байгаа хэлцэл гэдэг дээр хэн нь ч маргаагүй. Халхавчлагдаж байгаа хэсэг нь худалдах худалдан авах гэрээ бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдах авах гэрээ өөрөө үл хөдлөх эд хөрөнгө дээр хуулийн тусгай заалт болох Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан үндэслэлүүд зөрчигдөж байгаа. Худалдах, худалдан авах гэрээ цаанаа үүсээд байгаа юм гэж тайлбарлаад байгаа боловч худалдах, худалдан авах гэрээг хайгаад үзэхээр  Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, Иргэний хуулийн 110 зүйлийн 110.1-д заасан үндэслэлүүдийг хангасан ямар ч зүйл байхгүй. Байхгүй учраас манай тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь заалтыг холбож тайлбарладаг. Анхны нэхэмжлэлийн шаардлага болох палкан байшин нь хөөсөнцөр байсан учир бодит байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Хариуцагч тал палкан байшин гэж хэлээгүй гэх юм, энэ талаар фэйсбүүк чатад дурдагдсан бөгөөд хавтаст хэрэгт байдаг. Мөн палкан байшин гэж тайлбарласан талаар хамт явсан н.Х-ын тодорхойлолт бас байдаг. Чанарын талаар үнэлгээн дээр ямар нэгэн асуудал байхгүй, чанарын талаар гомдол гаргах хугацаа дууссан гэдэг зүйл ярьсан. Энэ нь бэлэглэлийн гэрээ хийсэн ч гэсэн бодит байдал дээр Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан эд хөрөнгийн доголдлын асуудлыг ярих боломжтой байдаг. Гэвч талуудад ийм гэрээ хийгдээгүй учир энэ талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хамгийн боломжит хувилбарыг сонгож нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Мөн хариуцагч тал агуулга нь хэлбэрээ тодорхойлно гэж хэлсэн. Агуулгаараа худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг шүү дээ. Гэвч энэ үйл баримтаар энэ гэрээ хийгдсэн гэж үзэхгүй. Мөн бэлэглэлийн гэрээ хийх саналыг хэн тавьсан нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хэн санал тавьснаас үл хамаараад халхавчилсан хэлцэл учир ойлгомжтой маргаад байх зүйл байхгүй. Мөн хоёр жил амьдарсан асуудал дээр хэлэхэд манай талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд дараа нь энэ асуудлыг тусад нь шийдвэрлэх боломжтой. Тиймээс миний зүгээс талуудын хооронд хуулийн шаардлага хангасан гэрээ хийгдээгүй учраас 22,500,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хариуцагч нар авсан гэж үзэж байна. Тодруулсан нэхэмжлэлийн шаардлага буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1647, 1648 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үндэслэлгүйгээр авсан 22,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.” гэв.

 

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Бидний хооронд болсон асуудал гэвэл 2018 оны 10 сард эхнэр бид хоёр нялх хүүхэдтэй байсан тул хашаа, байшингаа зарж орон сууцанд орохоор шийдэж фэйсбүүкэд хашаа, байшингаа зарах зар тавьсны дагуу Б.М нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хамт ирж манай хашаа, байшинг үзсэн. Б.М манай найз барилга сайн мэддэг, барилгын мэргэжлийн хүн болохоор байшинг үзүүлэхээр дагуулаад ирлээ гэж хэлж байсан. Байшинг үзэх үед эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ гэртээ байсан юм. Би тэдэнд хашаа, байшингаа үзүүлж танилцуулахдаа Канад технологийн дагуу барьсан, палкыг голоор нь зүсээд караказ зангидаж палкны завсар 60*10-ийн хөөсөөр битүүлж гадна дотор талаас нь Оспи хавтангаар бүрэн бүрж гадна талаар нь шилэн хөвөнгөөр бүрж, төмөр пасадаар гадна талыг гадарлаж барьсан, байшингийн дотор талыг гипсээр доторлож обой наасан гэж тухайн байшинг барьсан байдлыг тодорхой тайлбарлаж ярьсан. Гэтэл Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний хэлж ярьснаас тэс өөр зүйлийг бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Б.М хашаа, байшингаа зарах болоод худалдаж авах хүндээ бодит байдлаас өөрөөр тайлбарлаж хэлсэн гэж бодож байна. ...Б.М тэр оройгоо манай гэрт ирж танайхаас өөр олигтой байшин алга, танай хашаа, байшинг авмаар байна, эр улсууд байна үнийг нь доош нь буулгаач, би энхийг сахиулах ажилд гадагшаа яваад хэдэн төгрөгтэй ирсэн үрэгдчих гээд байна, хурдан өөрийн гэсэн оромжтой болмоор байна гэж хэлсэн. Би тухайн үед зөвшөөрөөгүй эхнэртэйгээ ярилцаад хариу хэлье гэсэн. Тэгээд Б.М дахин надруу залгаж би ламд үзүүлсэн чиний байшинг олон хүний гар дамжаагүй, шинэ сайхан байшин байна ав гэж хэллээ, чи 25-аасаа ярьчих гээд гуйгаад байхаар нь би 25 саяаас бууруулмааргүй байна, би 2 хувийн татвар төлнө шүү дээ гэхэд Б.М тэгвэл бэлэглэлийн гэрээгээр авчихвал татвар төлөхгүй ш дээ гэхээр нь би зөвшөөрч 22,500,000-д өгөхөөр тохирч нотариат орсон. Нотариат дээр бэлэглэлийн гэрээ хийх гэж байхад Б.М-ын эхнэр нь чи худалдах, худалдан авахаар нь хийгээд татварыг нь өгчихөөч гэж нөхөртөө хэлэхэд нөхөр нь чи чимээгүй бай, би мэдэж байна гэж хэлж байсан. Гэтэл Б.М нэхэмжлэлдээ бэлэглэлийн гэрээ хийх санаачлагыг намайг гаргасан гэж ор үндэсгүй худал зүйл бичсэн байна. Би татварын хөнгөлөлт авдаг талаар мэддэггүй байсан, харин нотариатч ах хашаа байшин авч байгаа бол татварын хөнгөлөлт авдаг гэж хэлэхэд Б.М зүгээрээ бэлэглэлээр хийчихье гэж хэлж байсан. Би энэ байшинг анх барихдаа 2014 оны 3 сард 6,500,000 төгрөгөөр худалдан авч байсан суудлын авто машинаа өөрийн хамаатны эгч Б.Од-тай 0,7 га газраар сольж аваад канад технологиор байшин барьдаг Х.Өлзийхутаг гэдэг хүнээр ажлын хөлсөнд 5 сая төгрөг өгч өөрөө хамжилцан барьж байсан юм. Миний байшин Б.М-ын яриад байгаа шиг хямдхан хөөсөн байшин биш, орчин үеийн хүмүүсийн их сонирхож бариулж байгаа канад технологиор барьсан байшин юм. Одоо канад технологиор барьсан байшингийн үнэ 1 мкв нь 500,000 төгрөгийн үнэтэй байна. Миний Б.М-д худалдсан байшин 86,4 мкв талбайтай дээрх үнээр бодвол 43,200,000 төгрөгийн үнэтэй байхаар байшин юм. Би Б.М-д хашаа, байшингаа зарахдаа 764,0 мкв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын хамт өгсөн. Хашаа нь блокоор барьсан 3 тал хашаа, би газар, хашаагаа тусад нь үнэлээгүй, харин ч хямдхан зарсан. Б.М нь заль мэх хэрэглэж 2 жилийн өмнө өөрөө хүсэж бэлэглэлийн гэрээ хийж авчихаад одоо үүгээрээ далимдуулж хоёр жил амьдарч элэгдэж хуучирсан үед нь наймаагаа буцаах гэж байгааг зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 22,500,000 төгрөг гаргуулах юм. Нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгийн чанарын доголдол гэсэн шаардлагаар нэхэмжлэл гаргаж байсан, буруу шаардлага болохыг  мэдээд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн хоёр дахь нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгч тал баримтаар нотлогдоогүй зүйл яриад байна, палкаар барьсан байшин гэдэг зүйлийг Б.М ерөөсөө хэлж байгаагүй. Гэвч тус байшинд 120 ширхэг палк орсон байдаг. Палкан байшин гэж яг ямар байшин байх ёстойг нэхэмжлэгч тал шинжээчээр нотолж болно шүү дээ. Мөн чанарын доголдолтой гэсэн шаардлагад хариуцагч тал тус байшинг үнэлгээний “Капитал зууч” ХХК-аар үнэлүүлсэн. Тэгтэл тус үл хөдлөх эд хөрөнгө 24,184,000 төгрөг гэж үнэлгээ нь тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаас илүү тогтоогдсон. Ингээд нэхэмжлэгч тал шаардах эрхээ алдаж, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан чанарын талаар гомдол гаргах хуулийн хугацаа нь дууссан. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан нэг жил арван сар өнгөрсөн шаардах эрх дууссан нь хуулийн заалтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч тал бэлэглэлийн гэрээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэсэн. Э.М байшин зарах сонирхлын дагуу Б.М худалдан авч мөнгөө шилжүүлсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийгдэж хоёр талын хүсэл зориг биелэгдсэн. Хэлцлийн агуулга нь хэлбэрээ тодорхойлдог, хэлбэр нь агуулгаа тодорхойлдоггүй гэсэн эрх зүйн зарчим байдаг. Хоёр тал хоорондоо зөвшилцөөд татвараас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр эсгэсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзээд байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэсэн заалттай энэ үйл явдал яг тохирч байдаг. Тус хэлцэл хоёр талын аль аль талын хүсэл зоригт нийцсэн. Аль аль талдаа хохирол учраагүй. Нэхэмжлэгч тал хүний эд хөрөнгийг худалдаж аваад 2 жилийн хугацаанд ашиглачихаад яагаад буцааж өгөх гээд байгаа юм. Энэ нь гэрээний шударга ёсны зарчимд нийцэхгүй, анхны гэрээ маань хоёр талын хүсэл зоригийг биелүүлсэн гэрээ байсан. Нэхэмжлэгч талын ярьсан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч холбогдолгүй, энэ заалтыг зөрчсөн ямар ч үйл явдал болоогүй. Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээ хийх байтал бэлэглэлийн гэрээ хийгээд тэр нь хүчин төгөлдөр бус хэлцэл болсон гэдэг зүйлийг яриад байх юм. Талуудын хүсэл зориг нь тухайн гэрээг тодорхойлох агуулга юм. Бэлэглэлийн гэрээг 2 тал хоёулаа зөвшөөрч хийсэн. Аль нэг тал нь ойлгоогүй зүйл байхгүй. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг зүйл заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар зохицуулж өгсөн байдаг. Иймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг зүйлийг ярих ёсгүй юм. Мөн эд хөрөнгийн доголдол гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг одоо ярих ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч талын энэ нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцээгүй, бүхэлдээ үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын энэ үйлдлүүд цаашилбал залилан ч байж магадгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Э.М-т холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, гэрээнүүдийн үр дагаврыг арилгуулж, 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хамтран хариуцагчаар Б.Б-г татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж, үндэслэлгүйгээр авсан 22,500,000 төгрөгийг гаргуулах гэж тодруулж гаргасан.

            Хариуцагч тал “нэхэмжлэгчийн хүсэл зориг нь хашаа байшин худалдан авах, хариуцагчийн хүсэл зориг нь хашаа байшингаа худалдах зорилготой байсан бөгөөд хоёр талын хүсэл зориг нь үнийг төлж хашаа, байшингийн өмчлөх эрхийг шилжүүлснээр бүрэн биелэгдсэн, бэлэглэлийн гэрээ хийснээр гэрээний талуудын хэн аль нь ямар нэгэн хохирол амсаагүй, уг бэлэглэлийн гэрээний нөхцөл нь талуудын бодит байдал дээр хүссэн хүсэл зоригийн илэрхийлэлтэй нийцсэн байдаг, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр заасны дагуу талуудын харилцан зөвшөөрч хийсэн бэлэглэлийн гэрээний нөхцөл нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэлтэй нийцэж байсан учир талууд харилцан тохиролцож бэлэглэлийн гэрээ хийсэн байгаа нь хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болж байна, хэлцлийн зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал уг хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж хуульд заасны дагуу гэрээний талуудын илэрхийлсэн хүсэл зориг аль аль талдаа биелэгдсэн байгаа нь уг хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх үндэслэл болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргадаг.

            Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Э.М нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээнд . . . аймгийн . . .  сумын . . .  дугаар баг, . . . дугаар хэсэг, . . .  дүгээр гудамж, . . . тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг сайн дурын үндсэн дээр Э.М-аас Б.М-д бэлэглэж шилжүүлэхээр тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зуржээ.

            Мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . . ., Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн . . .  дугаар гэрчилгээнүүдийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосноор гэрээний зүйл болсон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нэхэмжлэгч Б.М-ын өмчлөлд шилжсэн байна. /хх 7-8 дугаар тал/

            Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заажээ.

            Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажих бөгөөд энэхүү улсын бүртгэлд өөрчлөлтийг дээрх хуульд зааснаас өөр үндэслэлээр хийх боломжгүй юм.

            Нэхэмжлэгч тал “2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд нь худалдах, худалдан авах үүргийн харилцааг зориуд санаатайгаар өөртөө ашигтай байдлыг харж бэлэглэлийн харилцаа үүссэн мэтээр анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн, дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой, бодит байдал дээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хуульд зааснаар тус гэрээний эрх зүйн харилцаагаар худалдагч тал тодорхой шаардлага хангасан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг худалдагчид шилжүүлэх, хөрөнгийг хүлээн авах харилцаа үүссэн байхыг шаардаж байна, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах харилцаа үүсэж байгаа тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар гэрээ байгуулагдаж байж хүчин төгөлдөр гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломж бүрдэнэ. Бэлэглэлийн гэрээний хувьд хариу төлбөргүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн боловч бэлэглэлийн гэрээний төлбөрт 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн байх боломжгүй тул Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл юм, хууль зүйн болон гэрээний үүрэг үүсээгүй байхад 22,500,000 төгрөгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарладаг болно.

            Зохигч талууд анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зорилготой байсан ба харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний үндсэн дээр уг хүсэл зоригоо хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч Б.М үл хөдлөх эд хөрөнгүүдийн төлбөрт 22,500,000 төгрөгийг хариуцагч Э.М-т шилжүүлсэн, гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх хариуцагч Э.М-аас нэхэмжлэгч Б.М-д шилжсэн талаар зохигчид маргаагүй.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, аливаа эрх зүйн үр дагавар бий болгохыг зориогүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, үүрэг хүлээхгүйгээ мэдсээр байж талууд зориуд өөр зорилгоор хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг гэж, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг талууд гэрээний эрх, үүргийг хүлээх зорилгогүй, цаашид хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж тус тус ойлгоно.

            Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүд нь дээрх хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулаагүй, бодит үр дүнд хүрэх зорилгоор хийгдсэн, талуудын хүсэл зориг нь бодит байдал дээр биелэгдсэн гэрээ болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд зохигчид . . ., . . .  дугаартай гэрээг байгуулж улсад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлөхөөс зайлсхийх хүсэл зорилгодоо хүрч, түүнийгээ хэрэгжүүлжээ.

            Талууд орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгээр шилжүүлсэн байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн төлбөрт 22,500,000 төгрөг шилжүүлэх зорилготой, эрх зүйн үр дагавар үүсгэхийг зорьсон, анхнаасаа хэлцлийн зорилгыг ухамсарлаж байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө Б.М-н өмчлөлд шилжсэн, Б.М мөнгө төлөх үүргээ биелүүлсэн талуудын бодит тохиролцоог хүчин төгөлдөр бус байна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамааруулан, улмаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заажээ.

            Нэхэмжлэгч Б.М-н гаргасан худалдаж авсан хувийн сууцыг тухайн үед палкаар барьсан гэж хэлсэн, палкан байшин гэж хэлсэнд нь итгэж л худалдаж авсан гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогоогүй, харин хариуцагч Э.М Канад технологийн дагуу барьсан, палкийг голоор нь зүсээд караказ зангидаж палкны завсар 60*10 хэмжээтэй хөөсөөр битүүлж гадна, дотор талаас нь оспи хавтангаар бүтэн бүрж, хавтангийн гадна талаар шилэн хөвөнгөөр бүрж, төмөр пасадаар гадна талыг гадарлаж барьсан, байшингийн дотор талыг гипсээр доторлож обой наасан гэх тайлбар нь хэрэгт авагдсан сидинд хуулсан камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тайлан, гэрч Х.Ө-ийн “...би тус байшинг 4 жилийн өмнө буюу 2016 онд барьж байсан. Тухайн байшинг 2016 онд Канад технологиор, палкаар барьж байсан. Уг байшинг барихдаа Палкан модоор карказ /рам/ зангидаж, хөөс, шилэн хөвөн, гадна, дотор талд нь ОСП хавтан, дотор талд нь гипсэн хавтан хийсэн. Мөн гадна талын ОСП хавтангийн гадна талаар нь шилэн хөвөн, төмөр пассад хийж өгсөн” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            Мөн фэйсбүүк /нүүр ном/-ийн зурвасаар харилцсан гэх 2 хуудас нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаан дээр нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн . . .  дугаартай захирамжаар нотлох баримтаас хассан болно.

            Иймд хариуцагч Э.М нь дээрх гэрээнүүдийн дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгч Б.М-ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэжээ.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хэлцэл хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нараас 22,500,000 төгрөг шаардах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж Э.М, Б.Б нараас 22,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Э.М нарын хооронд хэлцэл хийгдэж үл хөдлөх эд хөрөнгө Б.М-н өмчлөлд шилжсэн, Б.М мөнгө төлөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Э.М төлбөрийг хамтран хариуцагч Б.Б-ийн дансаар шилжүүлэн авсан нь хамтран хариуцагч Б.Б-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Энэ талаар талууд маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгчийн захирамжаар маргааны зүйл болох . . . аймгийн . . .  сумын . . .  дугаар баг, . . .  дугаар хэсэг, . . .  дүгээр гудамж, . . .  тоотод байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг блокоор барьсан 3 тал хашааны хамт зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн үнэлгээний тайлангаар дээрх эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын байдлаар . . .  төгрөг байна, хөрөнгийн үнэлгээний талаар талууд маргаагүй бөгөөд тус харилцааны үр дагаварт нэхэмжлэгч Б.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч Э.М, хамтран хариуцагч Б.Б нарт холбогдуулан гаргасан "2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үндэслэлгүйгээр авсан 22,500,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-н хариуцагч Э.М, хамтран хариуцагч Б.Б нарт холбогдуулан гаргасан "2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн . . ., . . .  дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үндэслэлгүйгээр авсан 22,500,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1-д зааснаар íýõýìæëýã÷ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЖАВХЛАНТӨГС