Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/шш2021/00646

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/00646

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* хаягт оршин байх, Техсиг ХХК /РД: 4257251/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,,лол, хаягт оршин байх, Гурван тамирын бэлчир ХХК /РД: 5862825/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Зүтгэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:******* болон нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээний хавсралтад заасан гадна цахилгаан хангамжийн ажил, дотор цахилгаан хангамжийн ажил, телефон холбооны ажил, компьютерийн сүлжээ, хяналтын камер суурилуулах ажил, аянга зайлуулагч, газардуулгын ажил гэсэн 5 төрлийн ажил гүйцэтгэхээр талууд тохиролцсон байдаг. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэн өгөх ёстой байсан. Ажил хүлээлцэхдээ талууд тэмдэглэл үйлдэж, үүгээр гэрээний үр дүнг тооцно гэсэн нөхцөл заасан. Гэрээний нийт үнэ 9,000,000 төгрөг ба урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг захиалагчид ажлыг хүлээлгэн өгснөөр төлбөр авах талаар гэрээнд зааж өгсөн.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлд ажил гүйцэтгэх гэрээний зүйл, түүний үр дүн, чанар гэсэн ойлголтуудыг тодорхойлж өгсөн байна. Бүх ажил стандартын дагуу явагдах ёстой. Гэхдээ ямар стандартыг баримтлан ажиллах талаар гэрээнд нарийвчлан тусгаж өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахаар 10 Ом /физикийн хэмжих нэгж/ нь 4 Ом байна, шаардлага хангахгүй гэсэн акт ирсэн. Энэ нь стандартын шаардлага хангахгүй, доголдол үүсэх үндэслэл болсон гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан-иас Эрдэнэт ХК-д гэх албан бичигт тухайн ажил эдийн засгийн болон эрхийн доголдолгүй, чанар стандарт сайн гээд хүлээн авсан гэх хариуцагч байгууллагын захирал Энхбатын гарын үсэгтэй баримт байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, гэрээний хавсралтад заасан 5 ажлын үр дүнгийн талаар Дархан дулааны цахилгаан станц төрийн өмчит компанийн лабораториор дүгнэлтийг гаргуулсан байгаа. Энэ дүгнэлт нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээс эсрэг дүгнэлт буюу Ашиглах боломжтой гэсэн дүгнэлт байдаг. Энэ талаар гэрчээс мэдүүлэг авахад 10 Ом байна, 4 Ом байх ёстой, гэхдээ ашиглах боломжтой, боломжгүй талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн. Бүхэлдээ ашиглагдаж байгаа юу гэдэгт маргахгүй байгаа. Хариуцагч тал татгалзалын үндэслэлээ гэрээгээр тохирсон 5 ажлаас 1 ажил нь шаардлага хангахгүй талаар ярьж байна. Хариуцагч талын татгалзал болох доголдолтой барааг нийлүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч талын гаргаж өгсөн баримтууд нь ажил хүлээлцсэн акт, тэмдэглэлтэй зөрөөд байдаг. Гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч компаний гүйцэтгээгүй учир үлдэгдэл 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Чинбаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний 1.1.1-д Гүйцэтгэгч нь захиалагчийн захиалгаар Дархан-2 өртөөний өргөтгөлийн барилгын угсралтын ажил, 50 м/куб бохирын цооног, гадна цахилгааны ажлуудыг батлагдсан зураг, төсвийн дагуу хийж гүйцэтгэн, захиалагчид актаар хүлээлгэн өгөх, болон ажлын хөлсийг төлөх талуудын хооронд үүсэх бусад харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна гэж заасны дагуу нэхэмжлэгч Тексиг ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж уг гэрээгээр гадна цахилгаан хангамжийн ажил, дотор цахилгаан хангамжийн ажил, телефон холбооны ажил, компьютерын сүлжээ, хяналтын камер суурилуулах ажил, аянга зайлуулагч, газардуулгын ажлуудыг нийт 9,000,000 төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч*******-д шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч*******-ийн хийж гүйцэтгэсэн аянга зайлуулагч, газардуулгын ажил нь чанарын шаардлага хангахгүй талаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дархан өртөөний 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 72/466 дугаар албан бичигт дурдсан ба уг бичит Мөн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр ЭХУХ-ын 1 дүгээр ангийн өндөр хүчдэлийн туршилтын лабораторын хийсэн шалгалтаар тус барилгын өргөтгөлийн газардуулга тэнцээгүй. Дээрхи ажлууд хийгдэж, зөрчлийг арилгасны дараа барилгыг байнгын ашиглалтад хүлээн авахад татгалзах зүйлгүй болно гэж дурдсаныг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлсэн. Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсээс манай компанитай уулзаж ажлын доголдлыг арилгах шаардлага тавьсан, бид дээрх албан бичгийг нэхэмжлэгчид өгч, яаралтай засаж сайжруулах шаардлага тавихад нэхэмжлэгч*******-ийн захирал Д.Батноров нь ажлаа сайжруулахгүй зугтаагаад олдохгүй болсон.*******-ийн захирал Д.Батноров нь насаараа Дархан-2 өртөө-ний холбоонд ажиллаж байсан хүн. Бид ажлын туршлага, чадвартай гэж итгээд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь 3 метр ухаж, газардуулагчийг гагнаж хийх ёстой байтал 70 см ухаж газардуулагч хийсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг гүйцэтгэнэ, мөн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, 350.1.7-д ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах гэж тус тус заасан. Хуулийн эдгээр заалтуудаар нэхэмжлэгч нь хийсэн ажлынхаа доголдлыг өөрийнхөө зардлаар засаж, сайжруулах үүрэгтэй байтал үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч-д холбогдуулан гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч нь ... Нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний хавсралтаар нэр бүхий 5 ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, урьдчилгаанд 4,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсний дараа өгөхөөр тохирсон. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлаас эхний 4 ажлыг ерөнхий захиалагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт хүлээлгэж өгсөн. 5 дугаар ажил буюу аянга зайлуулагч, газардуулгын ажил нь чанарын шаардлага хангахгүй байгаа тул ерөнхий захиалагч хүлээж авахгүй байгаа. Энэ ажил нь шаардлага хангахгүй талаар Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Дархан өртөө, мөн нийгэмлэгийн Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн албан бичигт тодорхой дурдсан байгаа гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч*******, хариуцагч-иуд нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Дархан-2 өртөөний өргөтгөлийн барилгын ажлын хавсралтад дурдсан буюу гадна цахилгаан хангамжийн ажил, дотор цахилгаан хангамжийн ажил, телефон холбооны ажил, компьютерын сүлжээ, хяналтын камер суурилуулах ажил, аянга зайлуулагч, газардуулгын ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж, акт үйлдэж хүлээлгэж өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд 9,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар барилгын ажлын нийт өртөг болох 9,000,000 төгрөгөөс урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг захиалагч нь ажил гүйцэтгэгч*******-д төлсөн, мөн гэрээгээр тохиролцсон нэр бүхий 5 төрлийн ажлаас гадна цахилгаан хангамжийн ажил, дотор цахилгаан хангамжийн ажил, телефон холбооны ажил, компьютерын сүлжээ, хяналтын камер суурилуулах ажлын чанарын талаар зохигчид маргаагүй болно.

Хариуцагч нь Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр АҮГ/18/048 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дархан 2 өртөөний өргөтгөлийн барилгын угсралтын ажил, 50 м3 бохирын цооног, гадна цахилгааны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон ба эдгээр ажлуудаас нэр бүхий 5 ажлыг хийж гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр*******-тай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж заасантай нийцэж байна. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохирсон 5 төрлийн ажлаас аянга зайлуулагч, газардуулгын ажил нь чанар, стандартад нийцээгүй өөрөөр хэлбэл газардуулга шалгасан тэмдэглэлд ерөнхий контор, шит нь шалгах норм 4 Ом байх ёстойгоос шалгаж үзэхэд 10 Ом байсан тул Тэнцээгүй гэх дүгнэлтийг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Цахилгаан туршилт, тохируулгын лаборатори 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Ингээд ерөнхий захиалагчид туслан гүйцэтгэгч*******-ийн хийж гүйцэтгэсэн энэ ажлыг хүлээлгэн өгч чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ. Гэвч 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн 89 дүгээр тэмдэглэлээр*******-ийн хийж гүйцэтгэсэн аянга зайлуулагч, газардуулгын ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна. Учир нь хэмжилтийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүчинтэй. ЦДҮС ТӨХК-ийн *******, төвийн бүсийн салбарын өндөр хүчдэлийн хэмжилт туршилтын лаборатори гэх тэмдэг дарагдсан, ашиглаж болно гэх дүгнэлтэд туршилтын инженер М.Норовсамбуу, туршилтын монтёр Т.Энхжаргал, хүлээн авсан захирал Энхбат, хүлээлгэн өгсөн Батноров гэх гарын үсэг зурагджээ. Гэтэл хариуцагчийн татгалзлын үндэслэлээ болгож буй баримт болох Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Цахилгаан туршилт, тохируулгын лабораторийн дүгнэлт нь цаг хугацааны хувьд дээрх туршилт хийгдсэнээс хойш 1 жил 5 сарын дараа буюу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн туршилтын лабораторын дүгнэлт байна.

Мөн Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна., 344.1Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно. гэж, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т Захиалагч нь барилгын зургийн дагуу техник эдийн засгийн шаардлага хангасан барилга, барилга байгууламжийн бэлэн болсон обьектийг хүлээн авч эцсийн тооцоо хийнэ гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч*******-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 5,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч-иас барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1заасныг баримтлан хариуцагч-иас барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 95,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР