Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00182

 

 

 



 



 

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00182

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, байр, тоот өөрийн байранд байрлах  -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, хороолол, дугаар байр, тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоотод түр оршин суух,  овогт  -т холбогдох,

 

4,970,762 төгрөг 65 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч  нь 2019 оны 05 сарын 21-ний өдөр өөрийн автомашиныг барьцаалж 3,500,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасны дагуу манай байгууллагаас уг хүсэлтийг хүлээн зөвшөөрч сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг олгосон байдаг. Зээлдэгчийн хувьд зээлийн эргэн төлөлтийг хийж байсан ч байнгын хугацаа хэтрэлттэй байсан ба 2019 оны 12 сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэг зээл төлөөгүй. Зээл төлж чадахгүй болсон шалтгаан, хүсэлт ирүүлээгүй ор сураггүй алга болсон байдаг. Ингээд 2020 оны 07 сард манайх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад оршин суугаа хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул 2020 оны 08 сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн хаягийг цагдаагийн байгууллагаар олж тогтоолгосны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд хариуцагч үндсэн зээлд 3,500,000 төгрөг, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 05-ны өдөр хүртэлх зээлийн хүү 1,063,728 төгрөг, 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү 227,034 төгрөг нийт 4,970,762 төгрөгийг гаргуулахаа нэхэмжилж байна.

Автомашины тухайд: Хариуцагчаас автомашиныг фидуцийн гэрээний дагуу 2020 оны 10 сарын 01-ний өдөр хурааж авсан байдаг. Хариуцагчийн хувьд зээлээ төлье машиныг битгий зараарай гэж байсан боловч сүүлдээ ямар ч холбоогүй болсон тул машиныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болж, 2020 оны 10 сарын 12-ны өдөр фидуцийн зүйлд хохирлын үнэлгээ болон зах зээлийн үнэлгээг хийлгэсэн байдаг. Ингээд уг автомашины зах зээлийн үнэлгээ нь 2,900,000 төгрөг гэж гарсан ба манайх уг үнэлгээгээр нь зарж борлуулаад биелүүлээгүй үүргийн гүйцэтгэлийг суутгая гэсэн боловч маш их эвдрэл, гэмтэлтэй тул худалдаж авах хүн гарч ирээгүй. Одоо болтол хадгалаастай байгаа гэв.

Хариуцагч  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 би с хэрэглээний зээлийн журмаар өөрийн эзэмшлийн маркийн  улсын дугаартай автомашиныг 3,500,000 төгрөгийн зээлийн барьцаа болгон 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээл авсан үнэн болно. Миний бие тухайн цаг хугацаанд хувийн бизнес (Best pub) эрхэлж, ажил орлоготой, зээлийн төлөлтийн чадвартай байсан боловч 2019 оны 9 дүгээр сард зүүн гараа хүнд бэртээж мэс засал эмчилгээ хийлгэж хөдөлмөрийн чадвар удаан хугацаагаар алдагдсан. Улмаар 2020 оны эхээр дэлхий дахинд цар тахал дэгдэж иргэд болон улс оронд хэцүү нөхцөл байдал үүссэн. Тухайн үед миний бие хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгөөгүй болно. Миний бие 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх, надад тусалж дэмжих хүн байхгүй байна. Мөн тус банк бус санхүүгийн байгууллагаас урьд өмнө 2,3 удаа автомашинаа барьцаалан хэрэглээний зээл аван тухай бүр хугацаанд нь төлж барагдуулж байсан, дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой манай улсад ч хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн зэрэг хувийн болон давагдашгүй хүчин зүйлүүд тулгараад байгаа шалтгаануудын улмаас зээлийн төлбөрийг төлж чадаагүй.

Фидуцийн гэрээний зүйл болох миний машиныг 2020 оны 10 сарын 01-ний өдөр ХХК авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад:

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч  холбогдуулан 4,970,762 төгрөг 65 мөнгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Зохигчийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр 3,500,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлэхээр, зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч  эзэмшлийн  УНӨ улсын дугаартай Toyota NOAH маркийн автомашиныг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна /хх-ийн 7-12 тал/.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч -тай байгуулсан зээлийн гэрээний дагуу 3,500,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байх ба нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 4,970,762 төгрөг 65 мөнгийг хариуцагчаас шаардаж байна.

 

Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч  зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь эрүүл мэндийн байдлын улмаас зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн улсын дугаартай Toyota NOAH маркийн авто машиныг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ний дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн  улсын дугаартай Toyota NOAH маркийн авто машиныг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлдүүлэгч -д бодитоор шилжүүлэн өгснөөр зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүрэг дуусгавар болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Б.Энхцэцэгтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгч ХХК-ийн хариуцагч  холбогдуулан гаргасан 4,970,762 төгрөг 65 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч  зээлийн гэрээний үүрэгт 4,970,762 төгрөг 65 мөнгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,482 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА