Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00512

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр                          Дугаар 102/ШШ2021/00512                      Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******од оршин суух,******* овогт******* /РД:ук68033012/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,,,т холбогдох

 

үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2018/06236 дугаар захирамжаар, нараас 42,092,784 төгрөгийг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан Д.Батболдын өмчлөлийн Баянгол дүүргийн*******,*******, 29-210 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн05016354 дугаарт бүртгэлтэй 29 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж үнэлгээ тогтоосон. Тус үнэлгээний мэдэгдлийг ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч В.Дэлгэрцэцэг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн “Хөрөнгө үнэлгээний тайлан”-тай танилцаж хотын А зэрэглэлийн бүсэд байршилтай, хотын төвдөө ордог, өндөр үнэтэй зарагддаг 2 өрөө орон сууцыг 82,247,300 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон үнэлгээ нь хэт бага, иргэн Д.Батболдын хувийн өмчийг хямдаар үнэлэн хохироож байгаа тул тус албанаас байранд өгсөн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс харьцангуй бага үнээр үнэлсэн байгааг шүүхээс анхаарч үзнэ үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 6236 дугаар шийдвэрээр*******, Даваасүрэнгийн Сумъяа, Аюушийн Мөнхнаран нараас 42,077,784 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч*******од Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20380596/07 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Батболдын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн05016354 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн*******, 4 дүгээр хороолол,*******,******* хаягт байрлах 29 м2 талбайтай /2 өрөө орон сууц/ сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19261694/01 тоот тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй хамтран хариуцагч Даваасүрэнгийн Сумъяа, Аюушийн Мөнхнаран нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр улсын хилээр гадаадад гарсан бүртгэл авагдсан байдаг бөгөөд мэдэгдлийн хугацаанд 11,007,000 төгрөг төлж барагдуулсан болон 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19261694/04 дүгээр тогтоолоор барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, талуудад үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б-630 дугаар албан бичгээр хариу ирүүлж, үнэлгээ нь дээр талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9-447 дүгээр шинжээч томилох тогтоолоор “Хөрөнгө эстимейт” ХХК-ийн захирал, үнэлгээчин 202006003 дугаар тусгай зөвшөөрөлтэй Б.Батзаяа /РД:ей90092714/-г томилон, эрх үүргийг тайлбарлан өгч, дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход 2020оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 90/Ш албан тоот, үнэлгээний тайлангаар 82,247,300 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу талууд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 4-189/34635, 4-189/34636, 4-189/34634 дугаар албан бичиг, үнэлгээний тайланг хуулбарлан үнэлгээг мэдэгдэж, эрх үүргийг танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Д.Батболд ньт холбогдуулан эрхийн улсын05016354 дугаарт бүртгэлтэй, *******,*******, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны******* хаягт байршилтай, 29м2 талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн дээрх шаардлагын үндэслэлээ “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт багаар хийсэн” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2018/06236 дугаар захирамжаар хариуцагч,, Д.Батболд нараас 42,077,784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар  гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын05016354 дугаарт бүртгэлтэй, *******,*******, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны******* хаягт байршилтай, 29м2 талбай бүхий орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2019/12958 дугаар захирамжийн дагуу 101/ГХ2019/01075 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 19261694 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. 

 

Барьцааны зүйл болох эрхийн улсын05016354 дугаарт бүртгэлтэй, *******,*******, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны******* хаягт байршилтай, 29м2 талбай бүхий орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19261694/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 19261694/04 дүгээр тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.

 

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

   

Шинжээч 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тогтоолд заагдсан 2 өрөө орон сууцыг нийт 82,247,300 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ болон тайлангт хүргүүлсэн ба харин шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 4-189/34635 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаангүй байна.   

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг, “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

“Хөрөнгө эстимэйт” ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ, зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 82,247,300 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Шинжээч  барьцаа хөрөнгө болох орон сууцыг  82,247,300 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнээс хямд гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагчт холбогдох эрхийн улсын05016354 дугаарт бүртгэлтэй, *******,*******, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны******* хаягт байршилтай, 29м2 талбай бүхий орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Батболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын05016354 дугаарт бүртгэлтэй, *******,*******, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны******* хаягт байршилтай, 29м2 талбай бүхий орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Батболдын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ