Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/шш2021/00306

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 01 өдөр

306

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тахимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Энх тайвны өргөн чөлөө гудамж,  тоотод байрлах, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хэсэг,  байр, тоотод оршин суух, овогт -д холбогдох,

 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 овогтой  нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай  тоот зээлийн гэрээ байгуулж 65,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн  маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг Фидуцийн гэрээний дагуу тус компанийн өмчлөлд шилжүүлсэн болно. нь зээлийн гэрээний 3.1.1-д зааснаар Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хавсралт №1-д заасан графикийн дагуу төлөх үүрэгтэй гэж заасан ба сар бүрийн 07-ны өдөр зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах байсан боловч үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй юм. Өнгөрсөн хугацаанд  нь нийт 62,192,720 төгрөгийг төлсөн ба үүнээс 23,981,080 төгрөг нь үндсэн зээлд, 38,053,352 төгрөг нь зээлийн хүүнд, 158,288 төгрөг нь нэмэгдүүлсэн хүүнд тус тус тооцогдсон байна. Х.Хулангоо нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг удаа дараа хүсэлт гарган, авч байсан боловч 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй байна.  зээлийн гэрээний үүрэг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41,018,920 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 27,156,613 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,552,369 төгрөг, нийт 71,727,902 төгрөг байгаа ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тооцсон болно.

Мөн  байгуулсан зээлийн гэрээний 4.1, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд  маркийн 2868 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон болно.

Иймд  2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийндугаартай зээлийн гэрээний үүрэгт 71,727,902 төгрөг гаргуулах, төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  маркийн 2868 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд "-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нэхэмжлэгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж 65,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлийн эргэн төлөлтийг цаг хугацаанд нь тогтмол төлдөг байсан боловч бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас тохирсон хугацаанд төлж чадаагүй.

Зээлийн үндсэн төлбөр 65,000,000 төгрөгийн зээлийн хүүд 10,712,145 төгрөгийн хүү нийт 75,712,145 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бүрэн төлж барагдуулах ёстой байсан. Миний зээлийн эргэн төлөлтөд төлсөн 62,192,720 гаруй төгрөгийг нэхэмжлэгч тал нь 23,981,080 төгрөг үндсэн зээлд, 38,053,352 төгрөгийг зээлийн хүүд 158,288 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон нь Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж илтэд зээлдэгчид хохиролтойгоор тооцоолол хийсэн байна.

Хариуцагч тал 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээл болон зээлийн хүүг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан бөгөөд хариуцагч тал нь зээлийн үүргээ хугацаандаа төлж барагдуулах боломжгүй болох нөхцөл байдал тогтоогдсон байхад зээлийн гэрээний 4.2.1-т заасан зээлийн гэрээг цуцалж, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал нь их хэмжээний зээлийн хүү төлөх нөхцөл болсон гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас зээлийн гэрээг сунгах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар дурдаж, төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэгчийн хэлсэн дүнгээр төлөх боломжтой хугацаа заасан хүсэлтүүдийг хүргүүлж байсан. Миний бие барьцаа хөрөнгө болох авто машинаас өөр эд хөрөнгөгүй өөрийн гэсэн орон гэр байхгүй, ах дүү хамаатан садан болон найз нөхдийнхөөрөө амьдардаг бөгөөд заримдаа авто машиндаа хонох тохиолдол зөндөө гардаг, өөрийн орон гэр мэт үнэтэй авто машинаа зээлийн төлбөрт алдахгүйн тулд найз нөхөд ах дүү хамаатан, садан нараасаа зээл авах байдлаар өнөөдрийг хүртэл 62,192,720 гаруй мянган төгрөгийг төлчихөөд байхад дахин 71,727,902 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн зээлийн гэрээнд гол нөхцөлд гэдэг зүйл заавал тусгагдах ёстой. /Үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа гэх мэт/ Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлийн хүүгийн хэмжээг 5 байхаар гэрээг байгуулсан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээр 4.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан гэж тооцоолж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэгэхээр талууд хуульд заасан журмын дагуу зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 451 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, 'зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээл олгосон эсэх, зээлийн хүү бодох аргачлалын дагуу хүү тооцсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71,727,902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ0500170108 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч  65,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлжээ./хх-8-12 тал/.

Талууд энэхүү гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх бөгөөд гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч  нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 65,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор  улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн боловч бодит эзэмшил нь хариуцагчид байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ... бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас тохирсон хугацаанд төлж чадаагүй, гэхдээ зээлийн гэрээний үүрэгт нийт 62,192,720 гаруй мянган төгрөгийг төлчихөөд байхад дахин 71,727,902 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй... гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.

Иймд хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөлдөө шилжүүлэн авсан автомашиныг хариуцагчаас бодитоор гаргуулан авахаар шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан тохиолдолд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Харин өмчлөлдөө шилжүүлэн авсан автомашиныг хариуцагчийн эзэмшлээс бодитойгоор гаргуулан авахаар шаардлага гаргах эрхтэй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө буюу өмчлөлд шилжүүлсэн автомашинаар хангуулахыг хүссэн шаардлагыг гаргажээ.

Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой боловч энэ нь барьцааны гэрээ биш юм.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч  зээлийн гэрээний үүрэгт 71,727,902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох улсын дугаартай тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулах авахаар шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч 71,727,902 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 586,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА