| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/03860/И |
| Дугаар | 102/ШШ2021/00190 |
| Огноо | 2021-01-25 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/00190
202 оны 0 сарын 25 өдөр Дугаар 02/ШШ202/0090 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо************** гудамж,******* хотхон *******0а байрны******* тоотод оршин суух******* овогт************** /РД:ХА580*******2*******2/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо өргөн чөлөө 5-20 тоотод оршин суух овогт /РД:ХВ600*******575/-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: дүүрэг, 5 дугаар хороо 6 дугаар хороолол тоотод оршин суух овогт /РД:УК592268/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, ******* тоотод байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Орон сууцны үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дүгээр сарын 07-ны өдрийн 02/ШШ2020/0004 дүгээр захирамжаар,, нараас 229 сая төгрөгийг гаргуулж М.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний баталгаа болох Баянгол дүүргийн ******* дугаар хороо******* хотхонд байрлалтай 95.28 м.кв миний өмчлөлийн орон сууцыг 85,796,000 тооцож үнэлсэн. Иймд миний орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үндэслэлгүй үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч,, нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 0 дүгээр сарын 07-ны өдрийн 02/ШШ2020/0004 дүгээр захирамжаар,, нараас 229,004,875 төгрөгийг гаргуулж М.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны ******* дугаар сарын*******-ны өдөр үүссэн. Шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Ш.Гантөр миний бие хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20*******70208/224 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн ******* дугаар хороо дунд*******ын гудамж *******0 а байрны******* тоот ******* өрөө орон сууцыг битүүмжилсэн. Улмаар 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөн хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тухайн эд хөрөнгийг 2 хөндлөнгийн гэрч оролцуулан 20*******70208/04 тоот тогтоолоор хураан авсан.
Хураан авсанаас хойш талуудаас үнийн санал өгөх тухай мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 4-ний хүргүүлэхэд төлбөр төлөгч, нар нь өөрийн хөрөнгө биш учир үнийн санал өгөхөөс татгалзаж байгаа тухай хүсэлтээ бичгээр шийдвэр гүйцэтгэгчид гаргаж өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэгч Ш.Гантөр би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дугаартай шинжээч томилох тухай тогтоол гаргаж Сэлэнгэ эстимэйт ХХК хөрөнгийн үнэлгээ хийсэн ба хөрөнгийн үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хөрөнгийн үнэлгээг 85,796,000 төгрөгөөр үнэлснийг талуудад 2020 оны 0 дугаар сарын 0-ний өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байх явцад Баянгол дүүргийн шүүхээс 2020 оны 0 дугаар сарын 28-ны өдөр 562 дугаар захирамж ирж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч,, нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дүгээр сарын 07-ны өдрийн 02/ШШ2020/0004 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох 228,*******20,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн дотор хариуцагч,, нар бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ******* дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс дунд******* гудамжны *******0А байрны******* тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220506025 дугаарт бүртгэлтэй 95,28 метр квадрат талбай бүхий ******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2020 оны 0******* дугаар сарын 06-ны өдрийн 02/ГХ2020/00*******2 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ******* дугаар хороо дунд******* гудамж *******0А байрны******* тоот 95,28 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 20*******70208/224 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20*******70208/04 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд төлбөр төлөгч,, нар үнийн санал өгөөгүйн улмаас харилцан тохиролцоогүй байна.
Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9.2-д заасны дагуу шинжээчээр Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг томилсон, шинжээч Сэлэнгэ-эстимэйт ХХК нь дээрх орон сууцны зах зээлийн үнийг 85,796,000 төгрөг болохыг тогтоосон байна.
Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хх 47-48/ байх бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, зах зээлд тухайн орон сууц ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.*******, 6, 8 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн ******* дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс дунд******* гудамжны *******0А байрны******* тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-220506025 дугаарт бүртгэлтэй 95,28 метр квадрат талбай бүхий ******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай,, нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ