Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 102/шш2021/00361

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 361 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, Зүүн ард аюушийн дугаар гудамж, тоот -ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,

 

  Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00621 дугаар захирамжаар  нараас 125,000,000 төгрөг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн  дугаар хороо Зүүн ард аюушийн  дугаар гудамж тоотод байрлах м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлгээний кампаниар 306,614,752 төгрөгөөр үнэлүүлснээ 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үнэлүүлснийг 10 дугаар сарын 08-нд надад танилцуулсан юм. Миний бие төлбөр төлөгчийн хувьд уг үнэлгээ нь зах зээлийн үнэнээс хэтэрхий доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар уг үнэлгээнд гомдол гаргаж байна. Шүүхэд үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч  шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 621 дугаар захирамжаар  нараас 125,000,000 төгрөг гаргуулж  олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нараас шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22050 дугаартай, Баянгол дүүргийн  дугаар хороо, Зүүн ард аюушийн  дугаар гудамж тоотод байрлах м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх мөн хаягт байрлах Г-2205 дугаарт байрлах 424 м.кв талбайтай газрын хамт 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20250 дугаар тогтоолоор битүүмжилж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн  дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч  нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар барьцаалан хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-иар зах зээлийн үнэлгээг тогтоолгоход нийт 306.614.752 төгрөгөөр тухайн барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д зааснаар үнэлгээг талуудад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-182/36773 тоот мэдэгдлүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар талуудыг дуудан ирүүлж биечлэн гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулан тэмдэглэл хөтөлж, эрх үүргийг тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн хүсэлтээр бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгосон. Энэ хугацаандаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөллөх хөрөнгө болон газраа сайн дураар худалдан борлуулах үйлдэл гаргаагүй мөн төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 10 дугаар сарын 22 өдөр үнэлэгдсэн үнэлгээний 70 хувь болох 306,614,752 төгрөгөөр оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн дугаар хороо Зүүн ард аюушийн дугаар гудамж  тоотод байрлах м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00621 дугаартай захирамжаар хариуцагч  нар нь нэхэмжлэгч Г.Гантулгын нэхэмжилсэн 160,900,000 төгрөгөөс 125,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, энэхүү төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн  дугаар хороо Зүүн ард аюушийн  дугаар гудамж  тоотод байрлах  м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай захирамжаар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч,  дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2025 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

 

Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч  өмчлөлийн Баянгол дүүргийн  дугаар хороо Зүүн ард аюушийн дугаар гудамж  тоотод байрлах м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжлэн, 2020 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, талуудаас барьцааны зүйлийн талаар үнийн санал авах талаар мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр авагч, төлбөр авагч талууд үнийн санал ирүүлээгүй байна.

 

Ийнхүү төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Сэлэнгэ-эстимэйт ХХК нь нэхэмжлэгч  өмчлөлийн Баянгол дүүргийн  дугаар хороо Зүүн ард аюушийн дугаар гудамж а тоотод байрлах  м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг 306,614,752 төгрөгөөр үнэлснийг талуудад 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ... Миний бие төлбөр төлөгчийн хувьд уг үнэлгээ нь зах зээлийн үнэнээс хэтэрхий доогуур үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Сэлэнгэ эстимэйт ХХК нь тухайн орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  өмчлөлийн Баянгол дүүргийн дугаар хороо Зүүн ард аюушийн дугаар гудамж а тоотод байрлах м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг 306,614,752 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн  дугаар хороо Зүүн ард аюушийн дугаар гудамж тоотод байрлах 424 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА