Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0452

 

 

 

 

 

 

    2022         06          13                                      128/ШШ2022/0452                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Гомдол гаргагч: Д.С*******

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Л***********

Хариуцагч: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Х.Э

Гуравдагч этгээд: А********* ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т***********

Гомдлын шаардлага: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Х.Э******гийн Д.С********** торгох шийтгэл ногдуулсан 003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л************, хариуцагч Х.Э**********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т********, нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Д.С*********нь “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Х.Э************гийн Д.С* тор************гох шийтгэл ногдуулсан 00******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан байна.

2. Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Х.Э********* нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн нислэгийн зөрчлийн тухай мэдээллийн дагуу шалгалт хийж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Улаанбаатар-Доной чиглэлийн MN-091 дугаартай нислэг хөөрөх үед EMB-145 маягийн агаарын хөлгийн 02 дугаартай үндсэн дугуй тодорхойгүй шалтгаанаар хагарсан, Доной нисэх буудалд газардах явцад хагарсан дугуйны хэлтэрхий салж онгоцны далавчны бүрэлдэхүүн хэсгийг гэмтээсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзээд А****** ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Зөрчлийн хэрэг нээж, холбогдогчоос мэдүүлэг авч, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлсэн байна. Гомдол гаргагч нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.С******** нь "Аэромонголиа" ХХК-д Нислэг, үйлдвэрлэл аюулгүй ажиллагаа эрхэлсэн захирлын албан тушаал эрхэлдэг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр компанийн гүйцэтгэх захирлаар дамжуулан Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны ахлах байцаагч А.Э************ Д.С************* торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүлээн авсан. Шийтгэлийн хуудсыг хүлээн авсны дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Тээврийн прокурорын алба дээр очиж зөрчлийн хэргийн материалтай танилцсан. Хэргийн материалтай танилцахад эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2********* дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.С************ын зөрчилд шийтгэл оногдуулан прокурорт хүргүүлсэн байсан. Иймд Д.С**********ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Х.Э*******гийн 0**********дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус хэмээн үзэж байна. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй. Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдээгүй, зөрчлийн хэрэг нээх хугацааг хэтрүүлсэн талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.2 дахь заалт, 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу харилцаа холбооны хэрэгслээр зөрчлийн талаар мэдээлэл, гомдол хүлээн авах тохиолдолд тухайн мэдээлэл, гомдлыг хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан тэмдэглэл үйлдэн тэмдэглэлд гомдол гаргагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, эсхүл шуудангийн хаягийг тусгаж эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зуран хүлээж авахаар зохицуулсан байдаг. Тухайн тэмдэглэлийн загварыг Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/77 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загвар”-ын 1.1.1-д ЗХБ-1-р баталсан/ Харин Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны ахлах байцаагч /цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэх/-ийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд Иргэний нисэхийн ерөнхий газрын хариуцлагатай жижүүрийн 9********** дугаартай утаснаас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн нислэгийн зөрчлийн тухай мэдээллийг шалгаад зөрчлийн хэрэг нээсэн гэх боловч зөрчлийн хэрэгт тухайн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай ямар нэгэн баримт авагдаагүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх зэрэг шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байдаг. Харин эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн мэдээллийг хүлээн авсан талаар баримтжуулаагүй мөн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гомдол, мэдээллийг хүлээж авч 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр буюу тухайн мэдээллийг хүлээн авснаас 74 өдрийн дараа зөрчлийн хэрэг үүсгэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна. Зөрчлийн хэргийн холбогдогчийг тогтоогоогүй талаар Уг хэргийн зөрчлийн холбогдогчийг тодорхойгүй бөгөөд тэр дундаа Д.С**********ыг холбогдогчоор тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд хэн ямар зөрчил үйлдэн хэнд ямар хэмжээний хохирол учруулсан нь тодорхой бус, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэн нэгэн этгээдийг холбогдогчоор тогтоосон баримт үйлдээгүй тул уг хэргийн холбогдогч нь одоог хүртэл тодорхойгүй байна. Зөрчлийн холбогдогчийг тогтоогоогүй тул хэрэг нээсэн талаар холбогдогчид мэдэгдэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан холбогдогчоос тайлбар, мэдүүлэг авах, дүгээр зүйлд заасан зөрчлийн хэргийг холбогдогчид танилцуулах, 7.2 дугаар зүйлийн 6 дахь 6.9 хэсэгт заасан шийтгэлийн хуудсыг холбогдогчид танилцуулах, түүнд гардуулах зэрэг ажиллагаа хийгдээгүй байна. Дээрх эрх бүхий албан тушаалтны үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах бөгөөд нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан. Харин эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн, мөн хугацаа сунгуулах тухайн шийдвэр гаргуулахгүйгээр зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуанлийн 28 хоног явуулсан. Хугацаа сунгах шийдвэрийн загварыг Улсын Ерөнхий Прокурорын 2021 оны А/77 дугаар тушаалын хавсралтын 1.2.5, 1.2.6, 2.1.4, 3.1.5, 3.1.6 3ХБ-32, 33, 69, ПХ-5, ПХ-6-р баталсан/. Иймд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан боловч шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болсон байна. Д.С*****************ыг зөрчил үйлдсэн талаар нотлохгүйгээр шийтгэл оногдуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ." гэж заасан бөгөөд аливаа этгээдийн зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ. Харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдохгүй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Д.Сын зөрчлийг нотлохгүйгээр түүнд шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн нотлох баримтад дараах зүйлсийг авч үздэг. Үүнд: гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл зэрэг нотлох баримт нь хуулийн дээрх шаардлагыг Д.С*********ын зөрчил үйлдсэн болохыг тогтоосон баримт гэх Нислэг-техникийн ослын зөрчлийг хангаж шинжлэн шалгах албаны зөрчлийг шинжлэн шалгасан тайлан нь дээрх нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

Нислэг-техникийн ослын зөрчлийг хангаж шинжлэн шалгах албаны тайлангийн 1 дүгээр хуудас "шинжлэн шалгах ажиллагаа нь ямар ч тохиолдолд хэн нэгнийг буруутгах, хариуцлага тооцоход чиглэгдэхгүй. Шинжлэн шалгах ажиллагаа нь хэн нэгний гэм бурууг тогтоох, хариуцлага тооцох хууль хяналт, захиргааны арга хэмжээнээс ангид бие даасан, хараат бус байна. Шинжлэн шалгах ажиллагааны тайлангийн гол зорилго нь осол, зөрчлийг давтагдахаас урьдчилан сэргийлэхэд оршино” гэснээс үзвэл тус тайлан нь аливаа этгээдийг буруутгахад чиглэгдээгүй бөгөөд хэн нэгний гэм бурууг нотлохгүй байна. Мөн тус тайлангаар Д.С************ын буруутай үйл ажиллагааны талаар огт дурдаагүй бөгөөд зөрчил үйлдсэн талаар тогтоогоогүй байна. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй тул цаашид зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд зөрчлийн хэрэн нээснээс эхлэн Д.С************од шийтгэл оногдуулах хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа огт явуулаагүй, нэг ч нотлох баримт цуглуулаагүй. Гэсэн хэдий ч Д.С************ыг зөрчил үйлдсэн нь нотлогдсон хэмээн үзэж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Захиргааны байгууллага албан тушаалтны бичгээр гаргасан захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад заасан шаардлагыг хангах ёстой. Харин эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудаст үйлдсэн газар, огноо тэмдэглээгүй бөгөөд хэзээ, хаана үйлдсэн нь тодорхой бус байна энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг даран баталгаажуулдаг. Харин 00**************** дугаартай шийтгэлийн хуудаст эрх бүхий албан тушаалтан өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг даран баталгаажуулаагүй. Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчилд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд тус зөрчлийг үйлдсэн хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр, хуулийн этгээдийг 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох санкцтай байна. Харин эрх бүхий албан тушаалтан 0************** дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Сод 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан буюу хуулийн этгээдэд оногдуулах хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. Иймд хууль заасан үндэслэл, журмыг зөрчиж явуулсан ажиллагааны үндсэн дээр гаргасан хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа эрх бүхий албан тушаалтны 0************ дугаартай шийтгэлийн хуудас нь хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу түүнийг хүчингүй болгож өгнө үү. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагчийн шийтгэл оногдуулах шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр заасан тул хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

5. Хариуцагч Х.Э********* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”А***********” ХХК-ийн Улаанбаатар-Доной чиглэлийн нислэгийн үед гарсан ноцтой зөрчлийг Иргэний нисэхийн тухай хуулийн 9 дүгээр бүлэг нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах хуулийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны  дэргэдэх Нислэг Техникийн Осол Зөрчлийг Шинжлэн шалгах Алба зөвхөн шинжлэн шалгаж эцсийн дүгнэлтийг гаргах эрх бүхий байгууллагын эрх мэдлийн асуудал юм. Уг ноцтой зөрчлийг шинжлэн шалгаж эцсийн дүгнэлтийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дүгнэлтийг Зам, тээврийн хөгжлийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлсэн. Шинжлэн шалгаж, эцсийн дүгнэлт гаргахад тодорхой хугацаа тогтоох боломжгүй бөгөөд холбогдогч нь хавтаст хэргийн тайланд бичигдсэн байгаа. Д.С**************ыг зөрчил үйлдсэн талаар нотлохгүй шийтгэл оногдуулсан тухай бол гаргасан ноцтой зөрчилд аж ахуйн нэгж болох "А***********" ХХК-ийг төлөөлж уг иргэнийг ажил үүргийг харгалзан төлөөлж авсан бөгөөд шийтгэл оногдуулаагүй болно. Шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр бус гэсэн гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна. Эрх бүхий албан тушаалтан болох миний бие нь 2********** дугаартай хэргийг гомдол гаргасан Д.С********** этгээдэд биш аж ахуйн нэгж болох "А***********” ХХК-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 14.8.3-т заасны дагуу торгууль ногдуулсан бөгөөд тус компанийг төлөөлж гэсэн гэж бичсэн байгаа. Харин Шийтгэлийн хуудас (маягт 1) 0034810 дугаартай хуудас нь алдаатай бичигдсэн байхыг үгүйсгэхгүй, залруулах бүрэн боломжтой болно” гэжээ.  

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т************** нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү зөрчлийн талаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шалгасан тайланд "А************" ХХК-ийн техник хяналтын үйлчилгээний хөтөлбөрт резин дугуйны даралтын үзлэгийг 2 өдөр тутам Инженерүүд хийж гүйцэтгэдэг. Техник үйлчилгээний хөтөлбөрийн 32-49-01-610-001-A00 Check MLG Tire inflation Pressure 2 DY-ийн дагуу дугуйны гадна үзлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэн инженерийн тэмдэглэлд дутагдал тэмдэглэгдээгүй гэж үзсэн байна. Мөн сүүлийн 10 хоног хийсэн тэмдэглэлд 2 болон 3 дугаар дугуйны хийг нэмсэн бусад нэмэгдэл ажил болон өөрчлөлтүүд тэмдэглээгүй байна. Мөн тус тайланд зөрчлийн дараа Иргэний нисэхийн байцаагчийн хамт А********** ХХК-ийн техникийн ажилтнууд үзлэг хийхэд ямар нэгэн дутагдал илрээгүй дугуйг угсарч шалгахад резин доторх хий алдалт гараагүй байна гэж тусгагдсан байна. Дугуйн хадгалалт ачааллын мэдээлэлд мөн алдаа дутагдал байгаагүй талаар дурдсан байна. Эдгээрээс дүгнэхэд дугуйн ашиглалт хамгаалалт үзлэг шалгалтыг А*********** ХХК нь холбогдох дүрэм журмын дагуу цаг хугацаанд нь тогтмол хийж гүйцэтгэж ирсэн. Зөрчлийн хэргийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дугаар хэсэгт заасны дагуу эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах бөгөөд нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан. Харин эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн, мөн хугацаа сунгуулах тухайн шийдвэр гаргуулахгүйгээр зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуанлийн 28 хоног явуулсан. Иймд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан тул зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох байтал энэхүү хэргийг шалган шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3-д “Иргэний нисэхийн үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

3. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Х.Э***********нь нэхэмжлэгч Аэромонголиа ХХК-ийн Нислэг, үйлдвэрлэл, аюулгүй ажиллагаа эрхэлсэн захирал Д.С*************ыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар-Доной-Улаанбаатар чиглэлийн нислэгийг үйлдэхдээ ЕМВ-145 маягийн онгоц хөөрөлтөнд үндсэн дугуй хагарч онгоцны эд ангийг эвдсэн ноцтой зөрчил гаргасан нь Зам, тээврийн хөгжлийн яамны Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны тайлангаар тогтоогдсон гэж үзэж тус тайлан нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус албаны цахим хуудаст байршуулсны дагуу дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0*********** дугаар шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгийн торгууль ногдуусан байна.

4. А************* ХХК-ийн ЕМВ-145LR, JU-1800 агаарын хөлөг хуваарьт нислэгийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Чингис хаан Улаанбаатар олон улсын нисэх буудлаас UTC 07:36:26 цагт хөөрөх үед зүүн талын үндсэн 2 дугаар дугуйны резин задарч хагарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

5. Дээрх үйл баримт нь мөн өдрөө Иргэний нисэхийн ерөнхий газрын хариуцлагатай жижүүрийн 9*********** дугаар утсанд мэдээлэгдэж улмаар Зам, тээврийн хөгжлийн яамны Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба руу шалгуулахаар шилжүүлсэн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдох бөгөөд тус албанаас Иргэний нисэхийн ерөнхий газарт уг тайланг хүргүүлсэний дараа 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 2************ дугаартай зөрчлийн хэрэг нээсэн байх боловч тус Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд огноог алдаатай бичсэн байна.

6. Зам, тээврийн хөгжлийн яамны Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Зөрчлийг шинжлэн шалгасан урьдчилсан тайлан”, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Зөрчлийг шинжлэн шалгасан тайлан” тус тус гаргаж тухайн тохиолдлын нөхцөл байдлыг тогтоосон байна.

7. Тус тайлангаар “Дугуйны хийн даралтны хэмжилтийг өдөр тутам /24цаг/ хийх дугуй үйлдвэрлэгчийн зааврыг нарийвчлан судлаагүй, компанид ашиглаж байсан дугуйны хийн даралт хэмжигчийн заалт тогтвортой бус, бусад төхөөрөмжөөс зөрүүтэй заасан, 1 ба 2 дугаар дугуйны тормозны шингэний даралтын хэмжигдэхүүнүүд хоорондоо зөрөөтэй, тухайн нислэгт 4 удаагийн явгалалтын хурд хэтрүүлсэн, нисэх буудлын 23 дугаар зогсоолын орчимд хучилтын дороос гадны биет ил гарсан 5 см орчмын урт нарийн төмөр илэрсэн, уг гадны биетийг өдөр тутмын үзлэгээр илрүүлээгүй, нисэх буудлын дугуй газардах хэсэгт хөөрч буух зурвасны хавтангийн булангийн ирмэг 2 удаа гэмтсэн” гэх нөхцлүүд илэрсэн байх бөгөөд энэхүү зөрчил гарснаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 187 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Иргэний нисэхийн дүрмийн аюулгүй ажиллагааны холбогдох заалтууд зөрчигдсөн байна.

8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу холбогдогчийг тодорхой тогтоож шийтгэл ногдуулах нь эрх бүхий албан тушаалтан-хариуцагчийн үүрэг юм.

9. Иргэний нисэхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “Агаарын хөлгөөр нислэг үйлдэхэд дараахь шаардлагыг хангасан байна: агаарын хөлөг болон агаарын хөлгийн баг нь Иргэний нисэхийн багц дүрэмд заасны дагуу нислэгт бэлтгэгдэж...”, 394 дүгээр зүйлийн 394.1-д “Агаарын тээвэрлэгч нь нислэгийн үйл ажиллагааны болон агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын шаардлагад нийцсэн заавар, журам боловсруулж мөрдөх, холбоглох дүрэм, журмын дагуу нийтийн ашиг сонирхолд нийцсэн, найдвартай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

10. Хариуцагчийн зүгээс “...А********* ХХК нь зөрчил гаргасан тул шийтгэл ногдуулсан...” гэж тайлбарлах хэдий ч хэрэгт авагдсан баримтууд болох А*************ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс дүгнэхэд Д.С********** нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш байна.

11. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамны Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаны тайлангаар зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдлууд тогтоогдсоныг хариуцагчийн зүгээс нягтлан шалгаж холбогдогчийг тогтоох /компани, нисэх буудал, нисгэгч/ шаардлагатай байх бөгөөд үүнийг шүүх тодорхойлох боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, Иргэний нисэхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 394 дүгээр зүйлийн 394.1-д заасныг тус тус баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Х.Э*******гийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 00******** дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн ахлах байцаагч Х.Э*********** нь 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 003********** дугаар 7360 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

              3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ОДМАА