Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 102/шш2021/00485

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 485

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Усны гудамж-1, өөрийн байранд байрлах, ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,дугаар хороо,  дугаар гудамж, тоотод оршин суух,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Зүүннаран  дугаар гудамж,  тоотод оршин суух,  овогт

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо,  дүгээр хороолол, дугаар байр,  тоотод оршин суух, овогт   нарт холбогдох,

 

144,939,223.23 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа, Н.Ундармаа, хариуцагч , хариуцагч бөгөөд хариуцагч Ч.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай банк зээлдэгч  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр БЗС-ХОЗ-17/01 тоот зээлийн гэрээг байгуулж, 150,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн.

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр БЗС-ХОЗ-17/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1.    Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байрны  тоот,  м.кв орон сууц ,

2.    Баянгол дүүрэг,  дугаар хороо, зүүн наран дугаар гудамж, в тоот,  м.кв амины орон сууц , УБД:Ү-2205/

3.    Баянгол дүүрэг, дугаар хороо, зүүн наран дугаар гудамж,  тоот,  м.кв газар /ГД0, УБД:Ү-2/

Зээлдэгч  зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бөгөөд банкны зүгээс зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан.

Иймд зээлдэгч  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Бтоот зээлийн гэрээний үүрэг болох зээлийн төлбөр 99,433,875.42 төгрөг, зээлийн хүү 41,302,053.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,193,022.21 төгрөг, нийт 144,919,423.23 төгрөг, нотариатын зардал 19,800 төгрөгийг тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-иас 150,000,000 төгрөгийн зээлийг авсан. Одоогийн байдлаар нийт 139,000,000 төгрөг төлсөн байгаа тэгэхэд надаас дахин бүхэл бүтэн 144,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Охин 3 өрөө байрыг 30,000,000 төгрөгийн барьцаанд авсан. Тэр хэмжээний мөнгө төлөөд эргэж авч болно гэсэн. Одоо эхний ээлжид хүүхдийн байраа авна. Энэ цар тахлын үед бүх бизнес зогсонги байдлыг далимдуулж  ХХК их мөнгө нэхэмжилж байна. Энэ бол цаад утгаараа хотын даргаараа түрий барьж байна гэж би хувьдаа бодож байна. Миний бодлоор надаас 144,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 100,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Энэ зээлийг судлах юм бол их утга учиртай. Би энэ луйварчдаас болж ажлын байр, орон гэрээ алдмааргүй байна. Уг банк нь надаас 44,000,000 төгрөгийн хүү авахын тулд шүүхэд өгөхгүй ингэж удсан. Би нийт хүүнд 79,900,000 төгрөг, бас алдангид 4,500,000 төгрөг, хүүгийн алданги 2,600,000 төгрөг, нийт зээлээс 50,000,000 төгрөгийг төлсөн болно. Тухайн үед захирлаас картын зээл, бизнесийн зээл хүсэхэд гаргаж өгөөгүй нь цаанаа учиртай, тэгээд л банк дээр дуудна очихоор энд гарын үсэг зурчих гээд зуруулдаг байсан.Зарим үед тайлбар авдаг. Эхний ээлжид хүүхдийн байрыг суллаж авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Яма миний бие  төрсөн охин нь болно. Ээж маань 2017 оны 1 дүгээр сард Баянгол дүүрэг, дугаар хороо, Зүүн наран дугаар гудамж, в тоотод байрлах хүнсний дэлгүүрийг худалдан авах зорилгоор Үс 150,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. зээлийн барьцаанд худалдан авч буй Баянгол дүүрэг,  дугаар хороо, Зүүн наран  дугаар гудамж, 1 тоот хаягт байршилтай м.кв газар болон м.кв үл хөдлөх хөрөнгө хангалтгүй нэмж барьцаа байх шаардлагатай гэж ээжид маань хэлсэн. Иймд миний бие ээждээ тус болох зорилгоор Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 байр 61 тоот хаягт байршилтай өөрийн ганц эд хөрөнгөөр 2017 оны 1 дүгээр сарын 23 өдөр ээлийн барьцааны гэрээг байгуулсан.

Ээж  маань үндсэн төлөлтөөс 50,566,124 төгрөг, хүүгийн төлбөрөөс 79,141,586 төгрөгийг тус тус  төлсөн байна. Гэвчхүүгийн төлбөрийг 41,298,264 төгрөг болтол шүүхэд хандахгүй удсанд гайхаж байна.

 ээж  байгуулсан зээлийн гэрээний барьцааны гэрээндээ барьцаа хөрөнгүүдийг Баянгол дүүрэг, дугаар хороо, Зүүн наран  дугаар гудамж, тоот хаягт байршилтай  м.кв газарыг 72,200,296 төгрөг, Баянгол дүүрэг, дугаар хороо, Зүүн наран дугаар гудамж, в тоот хаягт байршилтай  м.кв үл хөдлөх хөрөнгийг 72,200,296 төгрөг, Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, байр  тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 72,975,200 төгрөгөөр тус тус үнэлж барьцааны гэрээ байгуулсан.

 ХХК нь нэхэмжилж буй 144,919,423.23 төгрөгөө өөрсдийн үнэлсэн үнэлгээгээр тооцон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь хариуцагч  нарт холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт нийт 144,919,423.23 төгрөг, нотариатын зардалд 19,800 төгрөгийг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 нь хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  тоот зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэхээр, зээлдэгч тал үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ. /хх-6-8 тал/.

Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоорөмчлөлийн, Баянзүрх дүүрэг, дүгээр хороо,  дугаар хороолол,  дугаар байр, тоотод орших, м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22040 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, дугаар хороо, Зүүн наран  гудамж,  тоотод орших, м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, дугаар хороо, Зүүн наран  гудамж,  тоотод орших, м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалан, барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцаалбар үйлдэн, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байна./хх-9-17 тал/.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан эсэх болон гэрээнд гарын үсэг зурсан эсэх дээр маргаагүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд талуудын эрх үүрэг, гэрээний шинж зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны хариуцагч  тоот дансанд шилжүүлж, гэрээгээр болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлжээ./хх-18 тал/.

Хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөлтөд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 50,566,124 төгрөг 58 мөнгийг, зээлийн хүүнд 79,141,586 төгрөг 81 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүнд 4,200,613 төгрөг 27 мөнгийг, нийт 133,908,324 төгрөг 66 мөнгийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ... хариуцагч  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээний үндсэн төлбөрт 99,433,875 төгрөг, 42 мөнгийг, зээлийн хүү 41,302,053 төгрөг,65 мөнгийг, нэмэгдүүлсэн хүү 4,193,022 төгрөг 21 мөнгийг, нотариатын зардал 19,800 төгрөг, нийт 144,939,223 төгрөг 23 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ... уг зээлийн гэрээний үүрэгт нийт 133,908,324 төгрөг 66 мөнгийг төлчихөөд байхад дахин 144,939,223 төгрөг 23 мөнгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн шүүхэд хандахгүйгээр хугацаа авч зээлийн хүү нэмэгдэх нөхцөлийг бий болгосон... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 99,433,875 төгрөг, 42 мөнгийг, зээлийн хүү 41,302,053 төгрөг 65 мөнгийг, нэмэгдүүлсэн хүү 4,193,022 төгрөг 21 мөнгийг шаардсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцно гэсэнтэй нийцжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч талд зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг удаа дараа өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч талыг шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хүү нэмэгдэх нөхцөлийг бий болгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ./хх-61-69 тал/.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг нотариатаар баталгаажуулж, 19,800 төгрөгний төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардалд төлсөн 19,800 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна./хх-51, 5-16тал/.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч зээлийн гэрээний үүрэгт нийт 144,919,423 төгрөг 23 мөнгийг, нотариатын зардалд төлсөн 19,800 төгрөг, нийт 144,939,223 төгрөг 23 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байх тул хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч өмчлөлийн Баянзүрх дүүрэг, дүгээр хороо,  дугаар хороолол,  дугаар байр, тоотод орших, м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22040 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагчнарын өмчлөлийн Баянгол дүүрэг, дугаар хороо, Зүүн наран гудамж,  тоотод орших, м.кв талбайтай, давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг,  дугаар хороо, Зүүн наран гудамж,  тоотод орших, м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх хангуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,  452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  144,939,223 төгрөг 23 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч -д олгосугай.

2.Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 1дүгээр хороо,  дугаар хороолол,  дугаар байр,  тоотод орших,  м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг,  дугаар хороо, Зүүн наран  гудамж,  тоотод орших, м.кв талбайтай, давхар хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянгол дүүрэг, дугаар хороо, Зүүн наран 1 гудамж, тоотод орших,  м.кв талбайтай, өмчлөх эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг гүйцэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1% 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 952,846 төгрөг 12 мөнгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 952,846 төгрөг 12 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА