Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 104/шш2021/00028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, Хайтал*******ын ******* /РД:*******/

 

Хариуцагч:*******,*******, ******* тоотод оршин суух, /РД:-д холбогдуулан

 

Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, гэрч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд тайлбарлахдаа: Би М.Түшигээс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2207000585 дугаартай, 000663067 дугаар гэрчилгээтэй, Налайх дүүргийн*******, ******* тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 10.000.000 төгрөгөөр худалдан авч өмчлөгч болсон.

Тухайн үед М.Түшиг орон сууцандаа түр хүн суулгаж байгаа. Гэхдээ ямар нэг маргаан байхгүй тул асуудалгүй чөлөөлж өгнө гэсэн.

Мөн уг орон сууцны өмчлөх эрх М.Түшигийн нэр дээр байсан тул итгээд шууд худалдаж авсан.

Гэтэл тус орон сууцанд түр амьдарч байсан хэл ам хийж өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Харин О.Баасансүрэн орон сууцыг залилан авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Орон сууц худалдсан талаар гомдолтой байгаа бол М.Түшигтэй ярих хэрэгтэй. Иймээсг тус байрнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэв энэ орон сууцанд амьдрах хүсэлтэй байгаа бол одоогийн зах зээлийн ханш 25,000,000 төгрөгөөр зарж болно. Харин 10,000,000 төгрөгөөр авах санал тавьж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь: одоо мөнгөний ханш унасан тул эвлэрэх боломжгүй. Энэ талаар эвлэрүүлэн зуучлагчид хандах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үл зөвшөөрч байна.

1.О.Баасансүрэн уг орон сууцанд 10 жил амьдарч байна. Гэтэл нэхэмжлэгч П.******* үл хөдлөх хөрөнгө авч байж нэг ч удаа үзэлгүй, дотор нь амьдарч байгаа хүнээс хэний өмч болохыг асуухгүйгээр авсан байгаа нь бодитоор худалдан авсан эсэхэд хардлага төрж байна. Учир нь:

2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр М.Түшиг, П.******* нар худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа бэлнээр 10,000,000 төгрөг өгсөн гэж байгаа ч мөнгөний эх үүсвэрээ нотлоогүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ нь өөрөө эрхийн болон биет байдлын доголдолгүй байхыг ойлгодог. Гэтэл бодит амьдрал дээр доголдол нь харагдаад байдаг. Тухайн үед уг үл хөдлөх эд хөрөнгийг хэн эзэмшиж ашиглаад байгаа нь эргэлзээтэй маргаантай гэдгийг нэхэмжлэгч П.******* мэдэж байж гэрээ хийсэн. Үүнийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна.

2. банкнаас авсан зээлээ төлж чадахгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг орон сууцаа хураалгах болсон тул 7,500,000 төгрөгөөр худалдан авах саналыг дүүд тавьсан. 4.500.000 төгрөгийг машинаа зараад өгсөн. Одоо үлдэх 3,000,000 төгрөгийг төлөөд орон сууцаа авахад бэлэн байна. Мөн энэ талаар эгч О.Хишигдулам, хүргэн М.Түшиг нартай ярилцаж тохирсон. Харин нэхэмжлэгч П.*******ад 25,000,000 төгрөг өгөх боломж байхгүй. Хариуцагч 10,000,000 төгрөг өгч болох ч нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа тул эвлэрэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэргсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* ...өмчлөгч М.Түшигээс орон сууц худалдан авсан. Гэтэл түр амьдарч байсан хариуцагч орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна гэсэн үндэслэлээр Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцыг хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргахдаа ...орон сууц нь миний эцэг, эхийн хөрөнгө байсан. Өвлөж авсан орон сууцаа эгч банкинд барьцаалж, шүүхийн шийдвэрээр хураалгах болсон тул 7,500,000 төгрөг төлөөд ав гэсэн. Үүнээс 4,500,000 төгрөг өгсөн. Гэтэл эгчийн охин С.Мөнхтуяа, хүргэн М.Түшиг, нэхэмжлэгч П.******* нарын нэр дээр дамжин шилжсэн байсан. Мөн нэхэмжлэгч П.******* уг орон сууцыг огт үзэхгүйгээр, надад мэдэгдэхгүйгээр, 10,000,000 төгрөгөөр авсан гэж байгаа нь худлаа... гэж тайлбарласан.

 

Харин зохигчид Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцны өв залгамжлал болон өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцэж маргаагүй ба энэ үндэслэлээр бүртгэлийн байгууллага, шүүхэд хандсан асуудал байхгүй гэсэн болно.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдыг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авах, зохистой гэж үзвэл шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандуулах санал тавих зэрэг ажиллагааг хийсэн ч нэхэмжлэгч тал татгалзсан.

 

Мөн шүүх хуралдааны шатанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл 10,000,000 төгрөг төлөөд уг орон сууцыг авах санал тавьсан ч нэхэмжлэгч П.******* 25,000,000 төгрөгийн санал гаргаж маргасан тул шүүх зохигчдыг эвлэрэх боломжгүй гэж үзэх үндэслэл болсон.

 

Иймд шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийв.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нь нэхэмжлэгч П.******* Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцны өмчлөгч байхаас гадна уг эд хөрөнгийг өөртөө байлгаж буй хариуцагчгийн эзэмшил хууль бус байх тохиолдолд үүсэх юм.

 

Мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасан.

 

Иймд зохигчид Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлох үүрэгтэй.

 

Хавтаст хэргийн 41-60 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзвэл, Орон сууц хувьчлах товчооны 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцыг Дарвийн Батсүхэд /РД:УД10070103/ өмчлүүлэхээр шийдвэрлэж, Улсын бүртгэлийн Ү-2207000585 дугаарт бүртгэж, 0093885 тоот гэрчилгээг анх олгосон.

Өмчлөгч Дарвийн Батсүх 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нас барсан тул 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцыг охин Шийтэрийн Бадам өвлөж, Газрын харилцаа Геодиз гураг зүйн газраас 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон 000032487 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр өмчлөх эрх үүссэн.

Өмчлөгч Шийтэрийн Бадам 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нас барж, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцыг охин Очирхуягийн Хишигдулам /РД:ЧС67031261/ өвлөж, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүссэн.

Уг үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн барьцаанд тавьсан. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барьцааны гэрээ дуусгавар болсон.

Гэрч уг үл хөдлөх хөрөнгөө 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Сүхдоржийн Мөнхтуяад /РД:УХ88082001/ бэлэглэсэн. Гэрээний дагуу өмчлөх эрх С.Мөнхтуяад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000663010 тоот гэрчилгээгээр үүссэн.

Гэрч Мөнхчулууны Түшиг /РД:ХА80060570/ С.Мөнхтуяагаас уг үл хөдлөх хөрөнгийг 7,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 000663067 тоот гэрчилгээгээр өмчилсөн.

Нэхэмжлэгч П.******* гэрч М.Түшигээс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр уг орон сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн.

Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас нэхэмжлэгч П.*******ыг Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 000663446 тоот гэрчилгээ олгожээ.

 

Мөн гэрч М.Түшиг ...маргаж буй орон сууц нь миний өмчлөлийнх...2019 оны 5 дугаар сард П.*******ад 10,000,000 төгрөгөөр зарсан...хариуцагч мөнгөө өгөхгүй олон жил болсон тул зарсан... гэж, гэрч ...М.Түшиг өөрийн өмчлөлийн орон сууцаа П.*******ад 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг гэрчилсэн, мөнгөө бэлнээр өгсөн гэсэн. Би хараагүй, гэхдээ хуулийг тайлбарлаж өгсөн... гэж мэдүүлсэн.

 

Иймд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн олгосон Улсын бүртгэлийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 000663446 тоот гэрчилгээгээр Налайх дүүргийн*******, ******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч П.******* болсон байна.

 

Харин хариуцагч уг үл хөдлөх хөрөнгийг эгч аас 7,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 4,500,000 төгрөг төлсөн. Эцэг, эхээс өвлүүлсэн орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаагаа тус хорооны засаг даргын тодорхойлолт, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 4,500,000 төгрөг төлсөн баримтаар нотолж байгаа ч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, хуульд заасан бусад хэлбэрийн шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй, түүний өмчлөлд уг үл хөдлөх хөрөнгө бүртгэгдэж байгаагүй үйл явдал шүүх хуралдааны шатанд гэрч ын ...банкны зээлийн бүх төлбөрийг төлөөд энэ байрыг чи нэр дээрээ шилжүүлээд ав гэж 3 жилийн өмнө ярьсан. Гэтэл өнөөдрийг хүртэл төлөөгүй тул охиндоо бэлэглэсэн. Одоо хэний өмч болсон талаар мэдэхгүй... гэсэн мэдүүлэг, хариуцагчгийн ...эгч банкинд байраа хураалгах гээд байна гэхэд нь би машинаа зараад 4,500,000 төгрөг өгсөн. Үлдэх мөнгийг өгөөгүй тул миний нэр дээр орон сууцыг шилжүүлээгүй... гэсэн тайлбараар тогтоогдсон.

Мөн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өв залгамжлах эрхийг д олгосон гэрчилгээ, бусдад бэлэглэсэн, худалдсан, уг хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлүүд хүчинтэй хэвээр байгаа тул хариуцагч бусдын хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч П.*******ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2207000585 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000663446 дугаар гэрчилгээтэй, Налайх дүүргийн*******, ******* тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 104,750 төгрөгийг улсын төсвийн данснаас, 70,200 төгрөгийг хариуцагчгээс гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хайтал*******ын *******ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2207000585 дугаарт бүртгэлтэй, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000663446 дугаар гэрчилгээтэй, Налайх дүүргийн*******, ******* тоот, 18 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Очирхуягийн Баасансүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58,1.-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 104,750 /нэг зуун дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн данснаас, 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагчгээс гаргуулж нэхэмжлэгч П.*******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС