Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2021/00055

 

 

 



 

2021 3 103/ШШ2021/00055

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн, Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоот газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Д., гэрч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төлөөлүүлэгч Б. нь Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоотод байрлах 18302**************51 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 0.7 га газрын хууль ёсны өмчлөгч байсныг Г-*******0800 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэлд хавсаргасан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Гэтэл хариуцагч Ц. нь 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр уг газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байна. Иймд нэхэмжлэгч Б.******* Ц.тай байгуулсан 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Ц. нь Монгол Улсын Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж өөрөө нотариат дээр хүрэлцэн ирээгүй байхад дээрх үл хөдлөх хөрөнгө болох газрыг 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байна. Ц.гийн энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон бусад үйл баримтаар нотлогдож байна. Иймд болон нарын байгуулсан гэх 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Тухайн газар нь 2 өмчлөгчтэй байсан нэг өмчлөгч нь одоо яригдаад буй юм. Бэлэглэлийн гэрээний ард талд ын иргэний үнэмлэхийг хуулбарласан байгаа хэдий ч аас газар бэлэглээд байгаа үйл баримт уг гэрээнээс харагддаггүй. Хэрэв аас шилжүүлсэн гээд байгаа бол тай байгуулсан бэлэглэлийн гэрээтэй адил бэлэглэлийн гэрээг тай байгуулах шаардлагатай. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээрээ хариуцагч гэж хүнээс газар худалдаж аваагүй харин гэж хүнээс худалдаж авсан гэсэн байдаг. нь гэж хүний өмнөөс үл хөдлөх хөрөнгийг худалдах эрхтэй байсан талаарх баримтаа хариуцагч тал гаргаж өгөөгүй, хэргийн оролцогч өөрийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан үндэслэлээ нотлох үүрэгтэй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа газрыг газрын өмчлөгч биш өөр хүнээс авсан болохоо нотолсон. Хэргийн оролцогч шүүх хуралдаанд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй учраас надад худлаа яриад байх шаардлага байхгүй. Бодит үйл баримтын талаар ярихад ийм газартай гэдгээ мэдээгүй байсан. 2020 оны 02 дугаар сард ******* аймгийн Газрын албанд газар өмчлөхөөр очиход та Багануур дүүрэгт газартай юм байна гэж хэлээд хавтаст хэрэгт авагдсан лавлагааг өгөхөд тэрээр анх газартай болохоо мэдсэн. Багануур дүүргийн Газрын албанд ирж уулзахад энэ газар ийм өмчлөх эрхийн гэрчилгээтэй гээд үзүүлсэн гэсэн. Хариуцагч нь г *******аас авчирсан гэж худлаа ярьж байна. Бэлэглэлийн гэрээ байгуулагдах үед буюу 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр ******* аймагт байгаагүй, харин Улаанбаатар хотод амьдарч, Драгон төвд ажилладаг байсан, ******* ажиллаж байсан газрын дарга нь ******* хамаатан юм байна лээ, би түүнтэй утсаар ярьсан. Тэнд ажиллаж байсан нь нийгмийн даатгал төлж байсан хувь хэмжээгээр нотлогдоно. Монгол улсын иргэн нэг л удаа гэр бүлийн зориулалттай газар өмчлөх эрхтэй байдаг, ******* өмчлөлийн энэ газрыг Ц. хууль бусаар авч, түүний газар өмчлөх эрхийг зөрчиж байна. гаас руу газар хууль ёсны дагуу шилжиж, д өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. үнэхээр энэ газрыг худалдаж авах гээд байгаа бол өмчлөгч биш этгээд болох тай холбогдох шаардлага байгаагүй. Миний бие нотариатч гуайг 2008 оноос хойш танина, тухайн үед Багануур дүүргийн оршин суугч гэж хүнийг Багануур дүүрэгт байхгүй байхад нь түүний орон сууцны өмчлөх эрхийг яг өнөөдрийн маргааны үйл баримт шиг байдалтайгаар өөр этгээдэд шилжүүлсэн. Тухайн үед миний бие нотариатч гуайн энэ үйлдлийг болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус тус хүчингүй болгуулахаар Хууль зүйн сайд, Монголын Нотариатчдын танхимаас хүн оролцуулан маргаж, 2012 онд гуайн нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгуулсан. Нас барсан хүний ясыг өндөлзүүлэх муухай юм гэхдээ тухайн үед Монголын Нотариатын танхимын ерөнхийлөгч гэж хүн намайг өрөөндөө оруулж уулзаад гуай ийм үйлдэл 2, 3 удаа гаргасан, чиний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэдгийг хэлж байсан. ******* аймгийн Эрүүгийн шүүх хурал тийм хурдан болчихдог юм уу гийн хэлсэн үгнээс айгаад ******* аймгаас Багануур дүүрэгт дагаж ирээд нотариат ордог үлгэр гэж байхгүй. би өнөөдөр чамайг эрүүгийн шүүхэд өгнө гээд хандахаар шүүх хурал болчихдоггүй, цагдаа мөрдөн байцаалт явуулж, прокурор хэргийг хянаад хэрэг шүүх рүү шилждэг. Хэрэв гийн ярьсанд итгэх юм бол Багануур дүүрэгт болсон эрүүгийн хэрэг Багануур дүүргийн Эрүүгийн шүүхэд хянагдана шүү дээ. Тэгэхээр хариуцагчийн тайлбарт ямар ч логик байхгүй байна. Хариуцагчийн яриад байгаа гэх мэт тэр олон хүмүүсийг ойлгох ч үгүй юм байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би гуайд гэрээ хийхгүй бол газрыг чинь худалдаж авахгүй гэж хэлсэн, тэгээд би нотариат орсон. Тэр үед гуай надад , нар өөрөөс нь газрыг худалдаж авна гээд бэлэглэлийн гэрээ байгуулаад мөнгөө өгөхгүй газрын гэрчилгээг аваад алга болсон гэсэн. Би гэрчилгээгээ авахын тулд дээр цагдаа , нарын хамт удаа очсон, тэр үед надад ******* хүүхэд газрын гэрчилгээг аваад ******* аймаг руу явсан гэж хэлсэн. Би ******* аймгийн Архивын дарга ******* хаягийг асууж гуайн дүү нарын хамт гэрт нь очсон, тухайн үед ээжийн хамт амьдардаг байсан. Гэрт нь ороод газрыг гуайгаас худалдаж авсан тухайгаа яриад одоо би ******* аймгийн Эрүүгийн шүүхэд хандана гэхэд та шүүхэд хандаад хэрэггүй аав амьд байхдаа ийм балиар зүйл хийчихсэн юм байна лээ, тай гурвуулаа хамт нотариат оръё гээд Багануур дүүрэг рүү ирсэн, ингээд гуай бид дөрөв хамтдаа нотариат орж бэлэглэлийн гэрээг байгуулсан. Би , нарын үнэмлэхийг хулгай хийгээгүй. болон нар нь нотариатчийн хажууд материалыг нь хувилдаг байсан, тэд нарт ийм хэрэг гараад байна гэхэд манай нөхөр хуурамч юм хийдэггүй байсан, бид хоёр гэрчээр орно гэж хэлсэн. Багануур дүүргийн Газрын албанаас та гуайд газрын төлбөрийг төлсөн, уг газрыг бэлэглэлийн гэрээгээр ас авсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгье гэж хэлсэн. Өчигдөр ******* салсан нөхөр тай ярихад газар бэлэглэсэн үйл баримтыг гэрчлээд өгөх боломжтой гэж хэлсэн. ын ээж нь намайг ******* иргэний үнэмлэхийг хулгайлаагүй энэ бүх зүйл бол ******* хийсэн зүйл шүү гэж хэлсэн. Мөн манай хоёр хөрш Ганболд, нар г нэг ч удаа энэ хашаанд ирж бууж байгаагүйг нотлох боломжтой гэж хэлсэн. Би анх 2 тал хашаа авсан, одоо энэ газартаа амьдраад 17 жил болж байна, өрөө байшин, машины гарааш барьсан. Газраа худалдаж аваад жилийн турш гуайтай хамт амьдарсан, сүүлд би охиныг нь Дорнодын гол сумаас олж гуайтай уулзуулж тэднийх Дарханы сум руу нүүсэн. Улсын халамжийн төвөөр гуайг хайлгахад одоо Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа юм байна лээ. Энэ үйл баримтыг ч гуай нотлоод өгөх боломжтой. Би хүний паспортыг хулгай хийж гэрээ байгуулаагүй, өөрөө ******* аймгаас паспортоо барьж ирээд надтай гэрээ байгуулсан. нь дандаа аавтайгаа ийм луйвар хийдэг, бид хоёр газрын мөнгийг өгөөгүй байхад надаас салаад ******* руу явсан гэж хэлсэн. Тухайн үед бэлэглэлийн гэрээг байгуулахад би ыг Төв аймгийн сумаас өөрөө авч ирсэн. Өчигдөр гийн хүүхдүүдийн хамтаар ын гэрийг олсон нь самарт явсан, хоёр хоногийн дараа ирнэ гэсэн учраас ын ээж гэж хүнтэй уулзсан. ын ээж нь хашаа худалдаж авна гэж аавтайгаа хамт луйвар хийгээд хүүг маань шоронд оруулсан, өмнө болсон бүх нөхцөл байдлыг гэрчлэх боломжтой гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоотод байрлах 18602**************51 дугаартай 655 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-*******0800 дугаартай газрыг 2005 онд худалдан авахад гуай газрыг авна гээд гэрчилгээг өгөхгүй байсан, гуай намайг газрын гэрчилгээг авч байж мөнгөө өгнө гэхэд , хоёр газрыг худалдаж авна гээд мөнгөө өгөхгүй гэрчилгээг аваад алга болсон гэж хэлж байсан. Тэгээд би гуайгаас 3 тал хоосон газар 2.500.000 төгрөгөөр худалдан авч нотариат болон Газрын албан дээр баримтжуулсан. Хашааны эзэн гуай , хоёрт зарсан гэж газрын гэрчилгээ өгч нэр солиогүй, энэ хоёр газрын гэрчилгээг булааж худал хэлж авсан. Нотариатч , /******* аав/, гуай нар нас барсны дараа ийм маргаан гарч байгаад би үнэхээр гайхаж байна. Анх газрыг худалдаж авахад , гуай нар намайг 2.500.000 төгрөгийг бэлэн өгчих гэхээр нь би 17 дугаар байрны ломбардын эгчээс мөнгө зээлсэн. гуай надад гэрчилгээг нь аваад явсан юм чи мөнгөө бэлэн өгснөөрөө өөрөө гэрчилгээгээ олоод авчих гэсэн. Би дараа нь ямар нэгэн гэрчилгээ гараад ирж магадгүй учраас нотариат орж гэрчлүүлэх шаардлагатай гэсний дагуу уг газрыг зарсан нь үнэн гэсэн бичиг гуай бичиж нотариатаар гэрчлүүлсэн. Би 200******* онд хашаагаа худалдаж авч, хашаандаа буусан, 20******* онд өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсон. Иймд Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоот газрын хууль ёсны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд өгсөн сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэж газрын өмчлөл гаас руу шилжсэн. Энэ газрын өмчлөх эрх өөрт нь байгаа. Өнөөдөр харин өмчлөл шилжүүлсэн гэрээ нь хууль бус байсан эсэх маргааныг хэлэлцэж байна. Шүүхээс ямар нэгэн байдлаар гийн өмчлөх эрхэд халдаагүй байхад дахиад өмчлөгч болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ц. холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн, хариуцагч Ц. нь Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоотод байрлах газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.

Зохигчид нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоот газар нь анх 2007 оны 2 дугаар сарын 1-ний өдөр иргэн Б.******* өмчлөлд бүртгэгдэж, улмаар 2017 оны 3 дугаар сарын 2-ний өдөр иргэн Ц.гийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна. /хх-6, 1*******/

Нэхэмжлэгч Б., хариуцагч Ц. нарын хооронд 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэх бэлэглэлийн гэрээнд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Б.******* гарын үсэг биш гэж, харин хариуцагч Ц. нь г иргэний үнэмлэхтэйгээ ирж гарын үсгээ зурсан гэж маргаж байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлтэд .., Б.******* гэх гарын үсэг, бичгийн хэвийн загвартай тохирохгүй байна .., Г.гийн бичгийн хэвийн загваруудтай тохирч байна, 2020 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 366******* дугаартай гарын үсгийн шинжилгээг бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлтэд Бэлэглэгч Б. гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь Б.******* гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна, Бэлэглэгч Б. гэсний ард зурагдсан шинжилж буй гарын үсэг нь Г.гийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ. /хх-63-65, *******5-*******8/

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс харахад 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.******* зөвшөөрөлгүйгээр, түүний гарыг үсгийг өөр хүнээр зуруулж Ц.гийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Хариуцагч Ц. нь газрыг 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа атлаа д 2.500.000 төгрөг өгсөн, бэлэглэлийн гэрээнд 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан талаар дурдагдсан байгаа нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэсэн хуулийн заалттай нийцэхгүй байна.

Иймд Б., Ц. нарын хооронд хийгдсэн 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.8 зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Хариуцагчийн өмгөөлөгч уг хэлцлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарладаг. Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог. Шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой үеэс үүсдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь 2020 оны 2 сард ******* аймагт газар авах зорилгоор холбогдох байгууллагад өргөдөл гаргаж, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааг 2020 оны 3 сарын 17-ны өдөр авснаар Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоот газар нь ******* нэр дээр бүртгэгдсэн гэдгийг мэдсэн гэж тайлбарладаг ба хариуцагч тайлбарыг няцааж чадаагүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон тул хариуцагчийн дээрх газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийг хүлээх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлий *******5.2.1, *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 106 дуаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд зааснаар Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоот газрыг ******* овогт ******* ******* өмчлөлөөс ******* овогт гийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 20******* оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн хэлцлийг хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг тогтоож, хариуцагч Ц.гийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоот, 18602**************51 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-*******0800 дугаарт бүртгэгдсэн 655 м.кв газрыг Ц.гийн өмчлөлөөс Б.******* өмчлөлд шилжүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д, хариуцагч Ц.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дүгээр сарын 23-ны өдрийн 103/ШЗ2020/00758 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны тоот хаягт байрлах, 18602**************51 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-*******0800 дугаарт бүртгэгдсэн 655 м.кв газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-*******0800285 дугаартай хувийн сууц, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, **************., **************.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ