Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 140/ШШ2021/00092

 

 

21 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 140/ШШ21/00092

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн ***-** тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:ИФ********/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсгийн **-** тоотод оршин суух, ******* овгийн ийн******* /РД:ИЮ*********/-нд холбогдох

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг оны сарын -ны өдөр хүлээн авч, оны сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч П., хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би П.тэй 11 онд танилцаж хамт амьдарч байгаад 13 онд хүү Ш., 16 онд охин Ш. нар төрсөн ... П. намайг хууран мэхэлж байсан юм байна гэдгийг би ойлгосон ... 15 оноос хойш он хүртэл 5 жилийн хугацаанд би байнгын сэтгэл санааны дарамтад амьдарч байсан ... П. 14 оноос хойш надад гар хүрдэг болсон, гар хүрэхдээ зөөлөн эдээс базах, хоолой багалзуурддаг байсан ... би олон удаа 2 хүүхдээ аваад ээж аавындаа очдог байсан ... би цаашдаа П.тэй хамт амьдарч чадахгүй учраас би шүүхэд хандсан ... би гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамждаа авах, гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуулийн дагуу хуваалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан түүнийгээ дэмжиж байна гэв.

Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Б.*******отой 11 онд танилцаад түүнээс хойш хамт амьдарч байгаад хуримаа хийсэн ... Б.******* намайг хурим найраа хийснээс маргаашаас нь эхэлж намайг дарамталж байсан гэж байна, энэ бүгд худлаа ... мөн Б.******* намайг жирэмсэн үед байнга дарамталдаг байсан гэж байна, би Б.Ичинхорлоог төрөхөд нь хажууд нь байсан ... Б.******* хүндрэлтэй төрсөн, тэр үед нь би хажууд нь асарч, хоол цайг нь зөөж байсан ... хэрвээ Б.******* сална гэх юм бол би хоёр хүүхдээ өөрийн асрамждаа авна гэв.

 Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П. нь нэхэмжлэгч Б.*******той эвлэрэх саналтай байгаа хэрэв гэрлэлтээ цуцлуулах бол хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна, дундын эд хөрөнгөөс хувийн сууц /байшин/ оногдох хэсгийг хуваахад татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нар нь 16 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 5/

 Гэрлэгчдийн дундаас 13 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү Ш., 16 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Ш. нар төржээ.

 Тус шүүхийн шүүгчийн оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2306 дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх /хоёр сарын/ арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. /хх-ийн 72-73/

 Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нар нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 74/

 Мөн нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 5 дугаар сарын 08-ны өдрийн /ЗШ/61 дугаартай шийтгэврийг хавсаргаж ирүүлсэн. /хх-ийн 10/

 Энэхүү шийтгэврээр П.г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг /эхнэр Б.*******ыг/ гэмтэл учруулахгүйгээр зодсон үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан зөрчлийн шинжтэй байна гэж үзэж П.г 14 цагийн хугацаагаар албадан сургаалтанд хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байжээ.

 Нэхэмжлэгч Б.******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж цаашид хариуцагч П.тэй хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байгаа, зохигчид тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй байна.

 Иймд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 Хоёр. Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.

 Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн хүү Ш., охин Ш. нарыг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.

 Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж хуульчилжээ.

 Гэрлэгчдийн дундаас 13 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүү Ш., 16 оны 12 дугаар сарын 11-ний өдөр охин Ш. нар төрж, эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Завхан аймгийн ******* сумын Биндэр гарав өрхийн эрүүл мэндийн төвийн ийн тодорхойлолт, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 6-9/

 Нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... манай аав, ээж хоёр манай хоёр хүүхдийг багаас нь өсгөлцөж өгсөн ... хүүхдүүд ч гэсэн эмээ, өвөөдөө илүү дассан ... П.гээс тусдаа амьдарсан энэ хугацаанд хоёр хүүхэд минь миний асрамжинд байгаа ... би цаашид хоёр хүүхдээ өөрөө өсгөөд асран хамгаалаад явж чадна ... гэж тайлбарлаж байна.

 Харин хариуцагч П. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... манай хоёр хүүхэд Б.*******ын аав, ээжид илүү дассан ... одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа ... би Завхан - Улаанбаатарын хооронд ачаа тээврийн жолоочоор ажилладаг, нэг явахдаа ойролцоогоор 7 хоногийн хугацаагаар тээвэрт явдаг ... би хоёр хүүхдээ өөрийн асрамжид авбал ачаа тээвэрт явдаг ажлаа болиод эндээ өөр ажил хийх бодолтой байгаа ... гэж тайлбарлаж байна.

 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. хүүхдийн асрамжийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2895 дугаартай захирамжаар хүсэлтийг хүлээн авч Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрыг шинжээчээр томилсон. /хх-ийн 188-190/

 Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нарын амьдарч буй орчин нөхцөл, хэрэг, зөрчилд холбогдож байсан байдал, эцэг, эхийн сэтгэл зүй, зан төлөвийн байдал, хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт хийж, гэрэл зураг болон холбогдох баримтуудыг хавсарган ирүүлсэн. /хх-ийн 195-8/

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нарын хувийн байдал, гэр бүлийн бусад гишүүдийнхээ сэтгэл санааны дарамтад байлгадаг, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж байсан эсэх, мөн хүүхдүүддээ анхаарал халамж, хараа хяналт тавих боломж, бололцоо, мөн эцэг, эхийн тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг тус тус харгалзан хүү Ш., охин Ш. нарыг Б.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй байхаар хуульчилжээ.

Иймд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль заасан үндэслэл журмын дагуу өмгөөлөгч байлцуулан хүү Г. /7 настай/-аас эцэг, эхийн анхаарал, халамж, хүүхдийн асрамжийн талаар асууж авсан тэмдэглэлд хүү би ээжтэйгээ амьдармаар байна гэсэн тайлбар өгсөн /хх-ийн 28/, охин Ш. /4 настай/-гийн нас болон эцэг, эх, ахтайгаа ээнэгшиж дассан байдал, мөн хүүхдийн асрамжийн талаар нөхцөл байдлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг хүүхдийн асрамж тогтооход харгалзан үзсэн болно.

Хариуцагч П. нь хүү Ш., охин Ш. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нар нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдарч байгаа нь энэ үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 Гурав. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс оногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Нэхэмжлэгч Б.******* нь гэр бүлийн дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс:

Завхан аймгийн ******* сумын баг аваргын тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаартай өмчлөлийн газартай, амины орон сууцны зориулалттай мкв талбайтай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

-       Toyota belta маркийн улсын дугаартай суудлын япон машин,

-       Daewoo маркийн улсын дугаартай солонгос ачааны машин, -80 АЧ дугаартай чиргүүл зэргээс оногдох хувиа гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргасан. /хх-ийн 32/

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... би амины орон сууц буюу байшингаа 60.000.0000 төгрөгөөр, Toyota belta маркийн суудлын автомашинаа 10.000.000 төгрөгөөр, ачааны машинаа чиргүүлийн хамт 60.000.000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа ... гэж эд хөрөнгөө үнэлсэн үнэлгээг хариуцагч П. хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Гэрлэгчдийн гэр бүлийн гишүүдийнхээ хамт амьдарч байсан Завхан аймгийн ******* сумын баг аваргын тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууц нь П., Б.******* нарын өмчлөлд бүртгэлтэй байна. /хх-ийн 36/

Энэхүү хувийн сууц нь гэрлэгчдийг гэр бүл болж, хамт амьдарснаас хойш хугацаанд бий болсон тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн байна гэж үзлээ.

 Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийг зөрүүг бусдад нь олгож болно гэж заажээ.

 Иймд гэр бүлийн хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгө болох Завхан аймгийн ******* сумын баг аваргын тоот хаягт байрлах хувийн сууцыг гэр бүлийн гишүүдэд хуваах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нар нь Завхан аймгийн ******* сумын баг аваргын тоот хаягт байрлах хувийн сууцаа 60.000.000 төгрөгөөр үнэлсэн тул уг үнэлсэн үнээс гэр бүлийн гишүүдэд буюу П., Б.*******, хүү Ш., охин Ш. нарт ногдох хувийг тодорхойлж, зохих хувь /60.000.000 4 = 15.000.000 төгрөг гэр бүлийн нэг гишүүнд ногдох хувь/-ийг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн Завхан аймгийн ******* сумын баг аваргын тоот хаягт байрлах хувийн сууцыг хариуцагч П.гийн өмчлөлд үлдээж, хариуцагч П.гээс гэр бүлийн гишүүдэд ногдох үл хөдлөх эд хөрөнгийн хувь болох /15.000.000 3 = 45.000.000 төгрөг/ нийт 45.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******, хүү Ш., охин Ш. нарт олгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч П. гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Toyota belta маркийн улсын дугаартай суудлын япон машинаа худалдан борлуулж, приус-30 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авч хэсэг хугацаанд унаж байгаад дахин зарж борлуулсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан бөгөөд энэ тайлбарыг нэхэмжлэгч Б.******* хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Хариуцагч П. приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зарсан, зарсан мөнгөөрөө Энхболдод 4.000.000 төгрөг, хадам аавд 1.600.000 төгрөг, өөрийнхөө ээж, аавд 2.000.000 төгрөгийн гэр бүлийн өр, зээл байсныгаа төлж барагдуулсан гэж, нэхэмжлэгч Б.******* нь Toyota belta маркийн машинаа зараад приус-30 маркийн машин авсан нь үнэн, тэр машинаа буцаагаад хүнд зарчихсан байсан, машин зарсан мөнгөнөөсөө манай аавд өгөх ёстой 1.600.000 төгрөгөө өгсөн байсан, харин үлдсэн мөнгийг нь яасныг би сайн мэдэхгүй байна гэж тус тус тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ын гаргасан гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Toyota belta маркийн улсын дугаартай суудлын япон машинаа 10.000.000 төгрөгөөр үнэлж оногдох хувиа гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь: Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Toyota belta маркийн улсын дугаартай суудлын автомашин нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн, тухайн автомашиныг зарж борлуулсан мөнгөнөөс приус-30 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан гэх боловч тухайн автомашинаа мөн гуравдагч этгээдэд зарж борлуулсан байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн дундын эд хөрөнгийг зарж борлуулсан, ямар үнэ ханшаар худалдан борлуулсан, гэр бүлийн өр, зээлээ төлж барагдуулсан талаарх эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, талууд энэ талаарх баримт гаргаж ирүүлээгүй тул шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Хариуцагч П. нь Төрийн банкны Завхан салбартай оны 02 дугаар сарын 05-ны өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байна. /хх-ийн 46/

Мөн гэр бүлийн дундын эд хөрөнгө болон Daewoo маркийн улсын дугаартай солонгос ачааны машин, -80 АЧ дугаартай чиргүүл нь нь Төрийн банкны нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн байна. /хх-ийн 34/

Өөрөөр хэлбэл гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох Daewoo маркийн ачааны автомашин, чиргүүл нь нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нарын өмчлөлд бүртгэлгүй, гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Toyota belta маркийн улсын дугаартай суудлын япон автомашин болон Daewoo маркийн улсын дугаартай солонгос ачааны машин, -80 АЧ дугаартай чиргүүл түүний үнийг гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг нотолсон баримтаа бүрдүүлэн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хувиа гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 Дөрөв: Гэр бүлийн гишүүдийн өр, зээлийн тухайд

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хуваах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тэдгээрт оногдсон хөрөнгийн хэмжээгээр өр, зээлийг хуваана.

Хуваагдаж байгаа хөрөнгө нь банкны зээлийн барьцаа, баталгаанд байгаа тохиолдолд гэр бүлийн насанд хүрсэн гишүүн өөрт оногдох хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хүлээх учиртай.

Гэрлэгчид хамт амьдарч байх хугацаандаа Төрийн банкны Завхан салбартай Зээлийн гэрээ байгуулан 56.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, жилийн .40 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь талуудын тайлбар болон Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиараар тус тус нотлогдож байна. /хх-ийн 41-43/

Дээрхи Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэл нь 21 оны 02 дугаар сарын байдлаар 41.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь талуудын тайлбар болон зээлийн эргэн төлөлтийн хувиараар нотлогдож байна. /хх-ийн 43/

Иймд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нарын Төрийн банкны Завхан салбартай байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч П.д хариуцуулан үлдээж, нэхэмжлэгч Б.*******оос зээлийн төлбөр /41.900.000 2 = .950.000 төгрөг/ нийт .950.000 төгрөг гаргуулан хариуцагч П.д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Б.******* нь Төрийн банкны Завхан салбартай оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 12.500.000 төгрөгийн зээлийг, 30 сарын хугацаатай, жилийн 14.40 хувийн хүүтэй зээлж авсан болох нь талуудын тайлбар болон Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваараар нотлогдож байна. /хх-ийн 173-178/

Мөн нэхэмжлэгч Б.******* нь Хас банкны Завхан салбартай 19 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.290.000 төгрөгийн зээлийг авсан болох нь талуудын тайлбар болон Барьцаат зээлийн гэрээ зээлийн гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 48, 179/

 Иймд 21 оны 02 дугаар сарын байдлаар нэхэмжлэгч Б.*******ын Төрийн банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр 10.700.000 төгрөг, Хас банкны Завхан салбартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөр 1.500.000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Б.*******д хариуцуулан үлдээж, хариуцагч П.гээс /10.700.000 + 1.500.000 = 12.0.000 2 = 6.100.000/ нийт 6.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Банкны өр, зээлийг хуваахдаа бага насны, насанд хүрээгүй, хөдөлмөрлөх эрх үүсээгүй гэрлэгчдийн дундаас төрсөн гэр бүлийн гишүүн болох 13 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ш., 16 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ш. нарт үүрэг хүлээлгээгүй болно.

Дөрөв. Бусад асуудлын тухайд

Хариуцагч П. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... хоёр хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна ... Б.*******ын төрсөн дүү Б.тай хүүхдүүдээ хамт байлгахаас эмээж байна ... гэх утгатай тайлбар хэлсэн мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ***** аймгийн эмнэлгийн төрөх,ийн тасгийн Ж.г гэрчээр асуулгах хүсэлт гаргаж гэрчээр асуулгасан. /хх-ийн 213/

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж тус тус хуульчилжээ.

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож болохгүй гэсэн Эрүүгийн хуульд тусгайлан заасан гэм буруугүйд тооцох зарчим үйлчилж байгаа.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцоогүй байхад тус иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх хууль үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч П.гийн Б.тай холбоотой гаргасан тайлбарыг үнэн зөв, бодит үнэнд нийцсэн тайлбар гэж хүлээн авах боломжгүй, мөн энэхүү тайлбараас шалтгаалан хүүхдүүдийн асрамжийг эцэг П.д үлдээж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.*******ын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2846 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гаргасан. /хх-ийн 87-89/

Энэхүү захирамжийн үйлчлэл нь энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж байна.

Мөн нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас Toyota belta маркийн улсын дугаартай суудлын япон автомашин болон Daewoo маркийн улсын дугаартай солонгос ачааны машин, -80 АЧ дугаартай чиргүүлээс оногдох хувиа гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэнтэй холбоотой уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.*******д буцаан олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 945.830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.гээс /гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгоход төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 137.880 төгрөг, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 457.950 төгрөг/ нийт 595.830 төгрөг, төрийн сангийн орлогоос 350.000 төгрөг бүгд /595.830 + 350.000/ 945.830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр улсын тэмдэгтийн хураамж тооцон төлүүлэхээр хуульчилжээ.

Үндэсний статистикийн хорооны даргын 21 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаартай Хүн амын амжиргааны 21 оны доод түвшинг тогтоох тухай тушаалын хавсралт хэсэгт 21 онд Баруун бүс, Завхан, 212.600 төгрөг гэж тогтоосон байна.

Иймд 13 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ш., 16 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ш. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн тул /212.600 төгрөгийн 50 хувь нь 106.300 төгрөг болох бөгөөд 106.300 х 2 хүүхэд х 12 сар = 2.551.0 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж/ 55.770 төгрөгийг хариуцагч П.гээс гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /РД:ИФ90073101/, хариуцагч ******* овгийн ийн******* /РД:ИЮ880270/ нарын 16 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 13 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Ш., 16 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ш. нарыг эх Б.*******ын асрамжинд үлдээсүгэй.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүү Ш., охин Ш. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч П.гээс гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Б.*******, эцэг П. нарт мэдэгдсүгэй.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг П. нь хүү Ш., охин Ш. нартай уулзах, хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.*******д даалгасугай.

 8. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Завхан аймгийн ******* сумын баг аваргын тоот хаягт байрлах хувийн сууцыг хариуцагч П.гийн өмчлөлд үлдээж, хариуцагч П.гээс гэр бүлийн гишүүдэд оногдох үл хөдлөх эд хөрөнгийн хувь нийт 45.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******, хүү Ш., охин Ш. нарт тус тус олгосугай.

 9. Нэхэмжлэгч Б.*******ын Toyota belta маркийн улсын дугаартай суудлын япон автомашин, Daewoo маркийн улсын дугаартай солонгос ачааны машин, -80 АЧ дугаартай чиргүүл зэрэг эд хөрөнгөөс оногдох хувиа гаргуулахаар нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Нэхэмжлэгч Б.*******ын Төрийн банкны Завхан салбартай оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10.700.000 төгрөг, Хас банкны Завхан салбартай 19 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1.500.000 төгрөг нийт 12.0.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.******* цаашид хариуцах болохыг дурдаж, хариуцагч П.гээс 6.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

11. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нарын Төрийн банкны Завхан салбартай оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 41.900.000 төгрөгийг хариуцагч П. цаашид хариуцах болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.*******оос .950.000 төгрөгийг гаргуулж хариуцагч П.д олгосугай.

12. Тус шүүхийн шүүгчийн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2846 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

13. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /Б.Ариунзаяа/-д даалгасугай.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 945.830 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.гээс 595.830 төгрөг, төрийн сангийн орлогоос 350.000 төгрөг нийт 945.830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч П.гээс нэг жилийн хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 55.770 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ