Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 205/МА2021/00011

 

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх алдааг зөвтгөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь: 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн  8 дахь заалтын Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ******* тоот хаягт байрлах хувийн орон сууцыг хариуцагч П.*******гийн өмчлөлд үлдээж, хариуцагч П.*******гээс гэр бүлийн гишүүдэд оногдох хувь нийт 45.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******, хүү Ш., охин Ш. нарт тус тус олгосугай гэснийг Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ******* тоот хаягт байрлах хувийн орон сууцыг нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Б.*******оос гэр бүлийн гишүүдэд оногдох хувь хөрөнгөнөөс 15.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч П.*******д олгосугай. гэж өөрчлөлт оруулж,

Шийдвэрийн 11 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч П.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578150 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2. дахь хэсгийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР