Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0392

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Л*** ***

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж***

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М*** , Ж.Ч***

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/4*** дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлага бүхий төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л*** *** нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж*** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*** , Ж.Ч*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/4*** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Б.Л*** *** -д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/4*** дугаар тушаалаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах байцаагч Б***-н Л*** нь хуулиар хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд эрх мэдлээ ашиглан улсын бүртгэлд өөрчлөх төлөв оруулсан болох нь хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3459 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

2.2. Нэхэмжлэгч дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2021 оны 10 дугаар сарын 07-ны хандаж, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2497 тоот “гомдолд дурдсан асуудлаар Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ,

2.3. Тус шүүх Б.Л*** *** -ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/4*** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/4*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах гомдлоо Төрийн албаны зөвлөлд 2021 оны 10 сарын 07-ны өдөр бичгээр гаргаж өгсөн ба Төрийн албаны зөвлөлөөс миний гомдлыг шийдвэрлэсэн хариуг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2497 тоот албан бичгээр ирүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 01/2497 тоот албан бичгээр гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирүүлсэн ба миний гомдлыг хангахаас татгалзсан бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/4*** дугаар тушаалаар Б.Л*** *** хагвасүрэн намайг хуулиар хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд эрх мэдлээ ашиглан улсын бүртгэлд өөрчлөх төлөв оруулсан болох нь хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3459 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс сануулах шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль тогтоомж зөрчсөн, миний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

Нэг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар дотоод албан бичгээр. ёёёёё-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** -ийн гомдол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/Ш32020/3915 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 502 дугаар тогтоолыг тус тус ирүүлж хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн хариуг түүгээрээ өгөх тухай ирүүлсэн.

Дотоод албан бичгийг тухай өдөр дарга над руу цохсон бөгөөд ирүүлсэн баримтыг хянаж үзэхэд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/Ш32020/3915 дугаар захирамжаар "Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-ын 2020.01.17-ны өдрийн 222 дугаар дүгнэлтийг уг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл түдгэлзүүлсэн” шийдвэрлэсэн байх ба захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 502 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хэвээр байсан.

Уг захирамжийн дагуу газрын дарга Т.Т***-т танилцуулаад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд "Э.С.Ж.Т*** ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдээлэлд бүртгэлтэй А.О***-ын мэдээллийн төлөвийг үгүй гэсэн төлөвт шилжүүлж, Хяналт шалгалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар дотоод албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн "Э.С.Ж.Т*** " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** ***-ийн гомдол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/Ш32020/3915 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 502 дугаар тогтоол зэрэг баримтуудыг цахимжуулан хувийн хэрэгт хавсаргасан.

Шүүхийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-ын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаар дүгнэлтийг уг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл түдгэлзүүлсэн болохоос хүчингүй болгоогүй тул ТТ.А.Т*** ***-ыг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг сэргээж улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийх үндэслэлгүй юм.

Тиймээс “Э.С.Ж.Т*** ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** ***-ийн гомдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны 22 тоот албан бичгээр хүсэлтийг хангах боломжгүй талаар хариу өгсөн байна. Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч*** гийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3459 дүгээр дүгнэлтийн дагуу “Э.С.Ж.Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдээлэлд бүртгэлтэй А.О-ын мэдээллийн төвийг үгүй гэсэн төлөвт шилжүүлснийг хэвээр үлдээж. Т.А.Т*** ***-ы мэдээллийг тийм гэсэн төлөвт шилжүүлсэн байдаг.

Миний хийсэн улсын бүртгэлийн мэдээллийг төлөвийг үгүй гэж өөрчилж,
хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг
биелүүлж байгаа үйлдэл бөгөөд энэ нь тусдаа бүртгэл хийж байгаа үйл ажиллагаа биш .

Хоёр. Шүүгчийн захирамж биелүүлэх ажиллагаа хуульд нийцсэн талаар:

Хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу гүйцэтгэх захирлын мэдээллийн төлөвийг өөрчилсөн байхад шүүгчийн захирамжийг агуулгаас зөрүүтэй өөрчлөлт оруулсан, түүнчлэн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр хуулийн хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулсан үйлдэл нь Улсын бүртгэлийн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтууд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан "Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ын 13.2, 13.3 дахь заалтуудыг зөрчсөн талаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

2. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гарсан байхад улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахдаа заавал хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах тухай хууль, журамд тусгагдаагүй бөгөөд практик дээр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхдээ хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүй шийдвэрлэж байгаа болно.

3.Хяналтын шалгалтын газрын дарга Б.Г**** , хяналтын ахлах байцаагч Ж.Ч*** нар нь хувийн таарамжгүй харьцаанаас болж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Т.Т*** т танилцуулан шүүгчийн захирамжийг биелүүлсэн үйлдлийг хууль, журам зөрчсөн мэтээр илтэд гуйвуулан сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн явдал болж байна.

4. Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч*** гийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3450 дугаар дүгнэлтийн нэгдүгээрт ... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу "Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ.", Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй." гэж дүгнэсэн байх боловч хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулсан хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Гурав. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-ын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 222 угаар дүгнэлтээр 1. Хувийн хэргийн 9011377033 дугаарт бүртгэлтэй “Э.С.Ж.Т ***” ХК-ийн улсын бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах, 2. Э.С.Ж.Т***  ХХК-ийн ТУЗ-ийг бүртгэсэн, уг ТУЗ-с гүйцэтгэх захирал Т.А.Т*** ***-ыг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор тус тус дүгнэсэн байдаг.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 128/ШЗ2020/3915 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Чинтулгын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаар дүгнэлтийн биелэлтийг уг захиргааны хэрэг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн болно.

Шүүгчийн захирамжийн агуулгаас үзвэл 1. “Э.С.Ж.Т*** ” ХХК-ийн улсын бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах болон 2. “Э.С.Ж.Т ****” ХХК-ийн ТУЗ-ийг бүртгэсэн, уг ТУЗ-с гүйцэтгэх захирал Т.А.Т*** -ыг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг тус тус түдгэлзүүлсэн байх ба хоёр бүртгэл үгүй төлөвтэй байх шаардлага үүссэн. Шүүгчийн захирамж албан ёсоор сэн байхад үүнийг мэдээллийн санд бүртгэхгүйгээс болж, дараагийн бүртгэл хийгдсэн тохиолдолд гарах үр дагаврыг манай байгууллага хариуцна. Гэтэл байгууллагын эрх ашгийг хамгаалж, шүүхийн шийдвэр биелүүлэх арга хэмжээ авсны төлөө сахилгын шийтгэл хүлээх ёсгүй гэж үзэж байна. Манай байгууллагад шүүгчийн захирамжийг биелүүлэх, түүнийг мэдээллийн санд бүртгэх арга, аргачлал байхгүй болно.

Мэдээллийн сангийн бүртгэлийн программ хангамжийн боломжид тааруулж, шүүхийн шийдвэр биелүүлэх арга хэмжээ авсан.

Дөрөв. Миний хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн ба шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагаа нь хууль зөрчсөн эсхүл дутуу биелүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл болон албадан гүйцэтгэх ажиллагааны нэгэн шийдвэрээр тогтоогдсон байх ёстой. Надад хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч*** -ийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3459 дүгээр дүгнэлтийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж, тушаалын үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу үүргээ биелүүлснийг  Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5-д заасныг зорчсон гэж үзэхгүй.

Тав. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн Б/4*** дугаар тушаал нь дээрх байдлаар хууль тогтоомж зөрчиж гарсан тул хууль бус гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг тушаалын улмаас төрийн албан хаагч миний эрх, ашиг хөндөгдөж байна, сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь намайг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн болгож байгаа ба цаашид албан тушаал дээшлүүлэх, урамшуулал, дахин сахилгын шийтгэл хүлээлгэхэд сөргөөр  нөлөөлөх зэрэг эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэж, миний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: …Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар тоот албан бичгээр Э.С.Ж.Т *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** -ийн гомдол Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШЗ2020/3915 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 502 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг. Тухайн захирамжийн дагуу газрын дарга Т.Төгөлдөрт танилцуулаад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Э.С.Ж.Т*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдээлэлд бүртгэлтэй А.О***-ын мэдээллийн төлөвийг үгүй гэсэн төлөвт шилжүүлж, Хяналт шалгалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар дотоод албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн “Э.С.Ж.Т ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** -ийн гомдол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 128/ШЗ2020/3915 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдаж шатны шүүхийн 2020 оны 502 дугаар тогтоол зэргийг хувийн хэрэгт хавсаргасан болно. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байхад дахин хяналтын байцаагч нь дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлтэй эсэх нь хуульд нийцэх үү гэдэг асуудал гарч ирнэ. Шүүхийн шийдвэрийг зөв биелүүлсэн эсэхэд хяналт тавих эрх бүхий байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байна. Хяналтын улсын байцаагч Ж.Ч*** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий субъект биш юм.

Хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг үндэслэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу гүйцэтгэх захирлын мэдээллийн төлөвийг өөрчилсөн байхад шүүгчийн захирамжийг агуулгаас зөрүүтэй өөрчлөлт оруулсан, түүнчлэн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулсан үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан хэдий ч хариуцагчийн хариу тайлбартаа эдгээр заалтуудыг дурдсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчид хамааралгүй заалтууд гэж үзэж байна. Нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан маргаан бүхий захиргааны актад иш татсан хуулийн заалтууд нь хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй. Мөн нэхэмжлэгч Б.Л*** *** хагвасүрэн нь боломжит байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Хяналт шалгалтын газрын дарга Б.Г*** , хяналтын улсын байцаагч Ж.Ч*** нар нь хувийн тааламжгүй харилцаанаас болж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Т.Т***т танилцуулсан шүүгчийн захирамжийг биелүүлсэн үйлдлийг хууль, журам зөрчсөн мэтээр илтэд гуйвуулан сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн явдал болж байна. Хяналтын ахлах байцаагч Ж.Ч*** гийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3450 дугаар дүгнэлтийн нэгдүгээрт Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэсэн байх боловч хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулсан хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Тэгэхээр нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Эдгээр үндэслэлүүдээр тушаал гарсан нь хуульд нийцэхгүй тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээж өгнө үү. гэв.

5. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

5.1.Хариуцагч Хяналтын улсын байцаагч Э.М*** шүүхэд болон шүүх  хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Улсын бүртгэлийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл заалтыг үндэслэн Б/4*** тоот тушаалаар Б.Л*** *** -д сахилгын шийтгэл оногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/211 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолд хохирол учруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн албан хаагчдад Төрийн албаны тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулна гэж заасны дагуу Б/4*** тоот тушаалаар Б.Л*** *** -д сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. Гэв.

5.2.Хариуцагч Хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх чиг үүргийг Улсын бүртгэлийн 18 дугаар зүйлд зааснаар хяналтын улсын байцаагч хэрэгжүүлдэг. Чиг үүргийн хүрээнд иргэн Г.М*** өнхбуянгаас ирүүлсэн хүсэлт, гомдлын дагуу “Э.С.И.Ж***” ХХК-ийн бүртгэлтэй холбогдуулан хяналт шалгалтын ажил хийсэн. Шүүхийн шийдвэрийг үндэслэн Б.Л*** *** хагвасүрэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд өөрчлөлт оруулсан гэж тайлбарладаг. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШЗ2020/3915 тоот захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Энэ талаарх маргаан одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Д.Ч*** байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22*** дугаар дүгнэлтийн биелэлтийг уг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Д.Ч*** байцаагчийн дүгнэлтийн гол үндэслэл нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд тухайн бүртгэлийг 2018 оны гүйцэтгэх удирдлагын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ маргааныг хянан хэлэлцэх явцад захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн захирамжийг улсын ахлах бүртгэгч Б.Л*** *** хагвасүрэн хэрэгжүүлж ажиллахдаа захирамжид дурдагдаагүй мэдээллийн санд өөрчлөлт оруулсан. Улсын хяналтын бүртгэгч Д.Ч***ын бүртгэл хүчингүй болсон тохиолдолд буцаан сэргээх үндэслэл улсын ахлах бүртгэгчид олгогдоогүйг захирамжийн нэг дэх заалтад дурдсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд мэдээллийн санд өөрчлөлт оруулах эрх улсын бүртгэгчид олгогдсон. Гэхдээ мэдээллийн санд өөрчлөлт оруулах тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, хяналт шалгалтын ажилтай холбоотой хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн өөрчлөлт оруулах ёстой. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар шүүгчийн захирамжид улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах тухай дурдаагүй байхад дур мэдэн өөрчлөлт нь оруулсан үйлдэл нь хуульд нийцэхгүй. Хяналт шалгалтын явц буюу 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд тус 2 компанийн мэдээллийн сангийн бүртгэл нь үгүй гэсэн төлөвтэй байсан. Улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэгчид улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах тухай эрх олгогдсон. Дур мэдэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан Б.Л*** *** -ийн хууль бус үйлдлийг хяналтын улсын бүртгэгч хяналт шалгалтаар илрүүлэн уг нөхцөл байдлыг Тамгын газарт мэдээлсний үндсэн дээр сахилгын шийтгэл оногдуулсан.  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “...Шүүхийн шийдвэрийг үндэслэн Б.Л*** *** хагвасүрэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд өөрчлөлт оруулсан... Хяналтын улсын байцаагч Ж.Ч*** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий субъект биш ...” гэж,

Хариуцагчаас “Шүүхийн шийдвэрийг үндэслэн Б.Л*** *** хагвасүрэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд өөрчлөлт оруулсан гэж тайлбарладаг. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШЗ2020/3915 тоот захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн. Энэ талаарх маргаан одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Д.Чинтулга байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаар дүгнэлтийн биелэлтийг уг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.  ” гэж тус тус маргажээ.

3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 222 дугаар дүгнэлтээр “1.Хувийн хэргийн 9011377033 дугаарт бүртгэлтэй “Э.С.Ж.Т ****” ХХК-ийн улсын бүртгэл түдгэлзүүлснийг цуцлах. 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4979 дүгээр дүгнэлтийг үндэслэн “Э.С.Ж.Т ****” ХХК-ийн ТУЗ-ийг бүртгэсэн, уг ТУЗ-с гүйцэтгэх захирал Т.A.T*** томилсон 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгох.” гэжээ.

 

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 128/ШЗ2020/3915 дугаар шүүгчийн захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.3-д заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч***-ын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22*** дугаар дүгнэлтийн биелэлтийг уг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 502 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Л*** *** хагвасүрэн нь 2021оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15:28 цагт “Э.С.Ж.Т ****” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл хэсэгт А.О*** идэвхтэй төлөвтэй бүртгэлтэй байсныг идэвхгүй төлөвт бүртгэлтэй болгосон байна.

6. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч*** нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” 3459 дүгээр дүгнэлтийг үйлджээ.

Уг дүгнэлтэд “... 1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Э.С.Ж.Т ****” ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдээлэл хэсэгт хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 22**** дугаар дүгнэлтийг үйлдэхээс өмнөх бүртгэлээр зохих өөрчлөлтийг хийх. 2. Улсын бүртгэлийн хууль, журам зөрчсөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Б.Л*** *** -д сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын тамгын газарт хүргүүлэх.” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд уг дүгнэлт хүчин төгөлдөр болсон байна.

8. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь дээрх хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 345*** дүгээр дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид маргаан бүхий 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Б.Л*** *** -д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/4*** дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

9. Дээрх маргаан бүхий тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.7, 19 дүгээр зүйлийн 19.4.10 дахь заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/211 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Л*** *** хагвасүрэнг хуулиар хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд эрх мэдлээ ашиглан улсын бүртгэлд өөрчлөх төлөв оруулсан болох нь хяналтын улсын байцаагчийн 2021 оны 345***  тоот дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

10. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл.“Улсын бүртгэлийн зарчим”, 4.1.“Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 4.1.5.“нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;”, 19 дүгээр зүйл.“Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг”, 19.4.“Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:”, 19.4.10.“улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх;” гэж тус тус заажээ.

11. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл улсын бүртгэгч нь нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх үүрэгтэй байх бөгөөд хэрэв улсын бүртгэгч нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдвол хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7.“улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах;” гэж заасны сахилгын шийтгэл оногдуулах эрхтэй байна. 

12. Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Б.Л*** *** хагвасүрэн нь Захиргааны актыг биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид “Э.С.Ж.Т ****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гүйцэтгэх удирдлагын мэдээллийн хэсэгт ямар нэгэн өөрчлөлт хийх талаар дурдаагүй байхад нэхэмжлэгч нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд өөрчлөх төлөв оруулсан нь нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх үүргээ зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

13. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Б.Л*** *** -д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/4*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 17 дугаар зүйлийн 17.1.7, 19 дүгээр зүйлийн 19.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасныг тус тус баримтлан иргэн Б.Л*** *** хагвасүрэнгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Б.Л*** *** -д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/4*** дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ