Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1651

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01193 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г т л” ТӨҮГ, Г т л-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох

 

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн захиргаа санаачлан хийсэн хурлыг болон 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ҮЭ-ийн хорооны даргын 01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Аг,

Хариуцагч “Г т л” ТӨҮГ-ын төлөөлөгч Б.Мөнхзул,

Хариуцагч “Г т л”-ийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороон төлөөлөгч Э.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г т лйн захиргаанаас санаачлан байгууллагын дарга үйлдвэрчний эвлэлийн дарга 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бүх үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хурал хийж тус хурлыг удирдан явуулан үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга тэргүүлэгчдийг сонгосон. Уг хурлыг Эрчим хүч Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хууль бус гэж үзэж албан бичиг өгсөн тул миний бие үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлыг хүлээлгэн, тамга тэмдэгийн хамт өгөлгүйгээр үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тамга тэмдэг надад байсаар байтал гээгдүүлсэн гэж сонинд худал зарлуулан тамга тэмдэг авч, тамга тэмдэгээ ашиглан улсын бүртгэлээс гэрчилгээг ахиад авахдаа 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр захиргаа санаачлан хийсэн хурлыг үндэслээд Э.Э-ыг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар бүртгүүлэн авсан. Манай үйлдвэрчний эвлэлийн хороо нь 150 гаран гишүүнтэй байсан бөгөөд тус хурлаар нийт гишүүдийн олонх нь ирээгүй бөгөөд тухайн үед албан ёсоор бүртгэлтэй 132 ажилчдаас 62 нь ирсэн гээд хуралдсан. Энэ нь Монголын эрчим хүч Геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн дүрмийн 4.4-т заасантай зөрчилдөж байгаа. Энэхүү хурлаар тогтоол гаргахад хуралд оролцсон хүмүүс гарын үсэг зурсан байдаг бөгөөд энэхүү зурсан хүмүүсийг нь тоолвол 44 хүн байна. Мөн энэхүү хуралд ҮЭ-ийн хорооны гишүүн бус хүмүүс байсан. Нийт гишүүдийн 76 нь байснаар уг хурал хүчин төгөлдөр байх ёстой атал энэхүү ирцдээ хүрээгүй.

Уг хурлыг хийхэд байгууллагын дарга удирдан явуулсан бөгөөд хурлын протколтой дандаа тасгийн дарга нар танилцсан гээд гарын үсэг зурсан байгаа нь ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, МҮЭ-ийн холбооны дүрэм болон Монголын эрчим хүч Геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн дүрмийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр захиргаа санаачлан хийсэн хурлыг хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна. “Г т л” ТӨҮГ-ын захиргаанаас санаачлан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Геологийн төв лаворатори” ТӨҮГ-ын 2016 оны тайлан тавина гэж хурал зарласан. Уг хуралд захиргаа тайлангаа тавиагүй, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчдийг хүчээр солих хурал хийсэн. Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуулийн хурлыг Үйлдвэрчний эвлэлийн хороо өөрөө зохион байгуулж хурлаа зарлан хуралдуулдаг. “Г т л” ТӨҮГ-ын захиргаа, захирал Ө.Оюунбаатар нь Үйлдвэрчний эвлэлийн хороо, түүний дарга Э.Т- намайг удаа дараа төрөл бүрээр шахан хавчиж Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг солих зохион байгуулалттай хурлыг хийж 2016 оны 11 сараас хойш шинээр ажилд орсон тус хорооны гишүүн биш ажилчдыг оролцуулан, Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар ажиллаж байсан Э.Т- намайг сольж, Э.Э-ыг сонгож, тэргүүлэгч гишүүдийг өөрчлөн сонгож захиргаанаас протокол үйлдсэн ба тухайн өдөр хурлын тогтоол гаргаагүй.

Харин Геологийн төв лаборотарийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот хурлын тогтоолоор ҮЭ-ийн хорооны бүх гишүүдийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас тогтоох нь гээд ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдээр ажиллаж байсан Э.Т-, Н.Баярсайхан, Б.Буянхишиг, Б.Одгэрэл, н.Ариунсайхан, Г.Гэрэлтуяа, Б.Тэлмэн нарыг үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчдийн ажлаас чөлөөлж, даргаар Г.Энхтогтох, тэргүүлэгчдээр н.Жаргалсайхан, Э.Нарангэрэл, Ж.Одбаяр, Б.Өнөржаргал нарыг томилсон байдаг. Иймд “Г т л” ТӨҮГ-ын захиргаанаас санаачлан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хийсэн хурлыг хүчингүй болгох, Геологийн төв лаборотарийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот хурлын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г т лйн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Энхтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралд нийт 136 бүртгэлтэй гишүүний 60-70% нь ирсэн байна гэж хурлын ирцээ гар өргөн батлаад хурал эхэлсэн төдийгүй хурлын дундуур ажилчид цуварч орж ирсэн байдаг. Энэ ирц нь МҮЭ-ийн холбооны дүрмийн 10.2-т заасны дагуу явагдсан тул уг хурал Салбарын ҮЭ-ийн холбооны дүрмийн хүрээнд хүчинтэй. МЭХГУУҮЭ-ийн Холбооны дүрмийн 1.7-д тус холбоо нь МҮЭ-ийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэж заасан тул бид эвлэлдэн нэгдсэн дээд байгууллага болох МҮЭ-ийн холбооны дүрэмд захирагддаг болно. Э.Т- МЭХГУУҮЭ-ийн холбооны 4.4-ыг зөрчсөн гэж гомдол гаргасанд дараах тайлбар өгч байна.

МЭХГУУҮЭ-ийн холбоооны дүрмийн 4.4-д ҮЭ-ийн хороо нь бүх гишүүддээ тайлангаа жил бүр тавьж 4 жилд 1 удаа сонгууль явуулах бөгөөд зайлшгүй тохиолдолд болон гишүүдийн олонх шаардсан нөхцөлд хугацаа харгалзахгүй сонгууль явуулна гэж заасан. Э.Т- нь ҮЭ-ийн Хорооны татвараа гишүүдээсээ хураахгүй 2 жил болж, гэрээний хугацаа дуусан ажилчдын эрх ашиг хохирч, ҮЭ-ийн Хорооны тэргүүлэгч гишүүдгүй ганцаараа ажилласнаар хамтын удирдлагын зарчим алдагдан, ажилчдынхаа төлөө захиргаатай хамтарч ажиллахын оронд ҮЭ-ийг зөвхөн хувийн өс ашиг албан тушаал наймаалцах, өөрийн эрх ашгийн төлөө ажиллуулах болсонд гишүүд дургүйцэн салбарын ҮЭ-ийн Холбоонд удаа дараа хандаж байсан нь тухайн байгууллагын хувьд ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчдийн сонгууль явуулах зайлшгүй тохиолдол нөхцөл байдал бий болсон нь харагдаж байна. Иймээс уг хурал МЭХГУУҮЭХ-ны дүрмийн 4.4 дахь заалттай зөрчилдөөгүй болно.

2017 оны 03 дугаар сарын 22-ны хурал нь 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх гэсэн үндсэн 2 асуудалтай хурал байсан. Энэ нь хурлын протокол, бичлэгээр нотлогдоно. Хурлын үеэр тухайн үеийн үйлдвэрчний эвлэлийн хорооны ажил зогсонго байдалтай, тэргүүлэгчид шийдвэр гаргах боломжгүй байгаа зэрэг асуудлууд хөндөгдөн ажилчид ҮЭХ-ны тэргүүлэгчдийг дахин сонгох сонгууль явуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрцгөөсөн. ҮЭХ-ны байдал:

- 2016 онд ажилчдын эрх ашиг зөрчигдөж хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ захиргаа биелүүлэхгүй байсан. Ажилчдын цалин 3 сараар хоцрогдолтой болоход ҮЭХ-ны тэргүүлэгчид хуралдаагүй, захиргаанд хандсан албан тоотыг нэг ч удаа явуулаагүй. Энэ үед нийт ажилчдын хурлыг хийж байгаагүй. (Н.Тэгшбаяр захирлаар ажиллаж байсан үед)

- Тэргүүлэгч гишүүдийн 2 нь өөрсдийн хүслээр ажлаа өгсөн (Б.Буянхишиг, Г.Гэрэлтуяа), 2 нь чөлөөтэй, 1 нь ажлаас халагдсан (О.Баярсайхан).

- Нийт ажилчдыи эрх ашгийг хамгаалах ажил хийгдээгүй, шийдвэр гаргаж байсан бол тэр шийдвэр нь ил тод биш. Мөн нэхэмжлэгч хорооны ажил, тамга тэмдгийн хамт хүлээлгэн өгөлгүйгээр үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн гэх боловч өнгөрсөн хугацаанд тамга, тэмдэг ашиглан ажилчдын эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгчийн удирдаж байсан хорооноос ямар нэгэн хүчин төгөлдөр шийдвэр гарч байгаагүй болно.

- 2017 он гарсаар 2, 3 сард зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар МЭХГУУ-н ҮЭХ-нд удаа дараа албан тоот өгч байсан. Албан тоотыг тэргүүлэгч гишүүдийн хурлаар бус зөвхөн өөрийн гарын үсэг, ГТЛ-ийн ҮЭХ-ны тамгаар баталгаажуулж явуулж байсан. Энэ тухай МЭХГУУ-н ҮЭХ-ны төлөөлөгчид ГТЛ-д удаа дараалан ирж ажиллаж байсан тайлангаас танилцаж болно.

Хурал дээр Э.Т- Ажилчид зөвшөөрвөл сонгуулиа хийе гэж хэлснээр нийт ажилчид гараа өргөн ҮЭХ-ны тэргүүлэгчдийг сонгохоор болсон. Мөн Э.Т- өөрөө санал гаргаж тооллогын комисс байгуулсан. Ингээд ҮЭХ-ны тэргүүлэгчээр 5 хүнийг сонгох санал дэмжигдэж 11 хүн нэр дэвшсэн. Үүнээс хамгийн олон санал эвсан 5 хүн тэргүүлэгчээр сонгогдож дотроосоо Э.Энхтоггохыг ҮЭХ-ны даргаар сонгосон. Э.Т- 11 хүн нэр дэвшсэнээс 6-д орж тэргүүлэгчээр сонгогдоогүй. Э.Т- сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч хамт олондоо хандан үг хэлж сонгуулийг хүндэтгэж байна, Э.Э-доо амжилт хүсье, хамтарч ажиллаж байсан хүндээ ҮЭХ-н даргын ажлаа өгч байгаадаа баяртай байна гэж хэлээд хурал өндөрлөсөн тухай хамт олон нь гэрчилдэг бөгөөд хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Э.Т- нь захирал Ө.Оюунбаатарт 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гараар өргөдөл бичиж ҮЭХ-н даргын ажлаа 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгнө гэж амлалт өгч өөрийн үндсэн ажил албан тушаалдаа очсон болохыг дурдъя. Э.Т-аас ажлаа хүлээлцэхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл хүлээлцээгүй байна. Мөн өөрийн бичсэн ёсоор нь 05 дугаар сарын 30-ны өдөр ажил хүлээлцэх гэсэн боловч тухайн цаг хугацаанд ажлаа хүлээлцэхгүй болохоор нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин санал асуулга явуулснаас нийт 162 хүн бүртгэлтэйгээс 38 хүн өвчтэй, чөлөөтэй, жирэмсний амралттай, гарын үсэг зурсан 44 зөвшөөрсөн, 31 хүн хүлээн зөвшөөрөөгүй, 38 хүн түдгэлзсэн болон ээлжийн амралттай, 11 хүн “Оюу толгой” ХХК дээр ээлжээр ажилладаг учир оролцоогүй. Дахин санал асуулга явуулан шинээр сонгогдсон дарга, тэргүүлэгчдийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх дээр санал асуулга явуулснаас нийт ажилтны олонхи нь буюу 74 хийх шаардлагагүй, 15 ажилтан дахин хурал хийх шаардлагатай гэсэн үр дүн гарсан бөгөөд нийт ажилчдын дийлэнх нь дахин хурал хийх шаардлагагүй гэж үзсэний дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Э.Т- эхлээд тамга тэмдэгээ хүлээлгэн өгнө, өгөхгүй гэж байсан боловч хэд хэдэн уулзалтын дараа ҮЭХ-ны тамга тэмдэг өгөхгүй, байхгүй гэж хэлсэн тул албан ёсоор зарлуулж шинээр авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г т л” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Т-аас 2017 оны 01 дгээр сарын 09-ний өдрийн 17/04, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17/21 тоот албан бичгүүдийг “Г т л” ТӨҮГ-ын захирал Ө.Оюунбаатарт ирүүлсэн. Удаа дараа шаардсан шаардлагын дагуу бүх ажилчдад санхүүгийн тайлан тавих хурлыг хийх явцад Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийг сонгох асуудал гарч, тэргүүлэгчдийг сонгох хурлыг хийх эсэх дээр маргаан үүсч эцэстээ хурлыг хийхээр болж ажилчид дэмжиж, нэхэмжлэгч өөрөө хурлыг хүлээн зөвшөөрөн, тэргүүлэгчид сонгогдон хурал дууссан. Үүний дараа 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гараар 2 сарын дараа үйлдвэрчний эвлэлийн хороон даргаа өгнө гэж амлалт бичсэн байдаг. Уг амлалтын дагуу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Э.Т-тай уулзаж Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын ажлыг хүлээлгэн өгөх талаар ярилцсан боловч татгалзсан. Шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчдийг хүлээн авч уулзсан уулзалтаар өдийг хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа учир бид 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлыг албажуулан тогтоол гаргасан, дахин санал хураалт явуулсны үндсэн дээр ажилчдын олонхи буюу 74 хүн дахин хурал хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай байна. Хэдий захирал Ө.Оюунбаатар 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурал дээр үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийг сонгоно гэж хэлсэн ч гэсэн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн явдал. Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх, төлөөлөгчдөө чөлөөтэй сонгох эрхийг Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 10 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус баталгаажуулсан халдашгүй үндсэн эрх юм. Тэргүүлэгчдийг сонгох нь ажилчдын бүрэн эрх бөгөөд үүнд захиргаа төдийгүй түр хугацааны сонгуульт төлөөлөгчид ч гэсэн халдах эрхгүй. Тухайн хурал дээр ажилчид өөрсдөө шинэ тэргүүлэгчид сонгохыг хүсэж хуулиар баталгаажуулсан эрхээ Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 4.3-т зааснаар сонгууль явуулах журмаа тогтоон хэрэгжүүлсэн. Үүнийг хэн нэгэн этгээд хүчин төгөлдөр бусад тооцуулах эрхгүй бөгөөд ажилчид хүссэн, зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар маргаж болно. Гэтэл Э.Т- тухайн хурлаас сонгогдоогүй, ажилчдын төлөөлөл биш, ажилчид хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулаад өгөөч гэсэн шаардлагыг гаргаагүй харин дахин санал асуулга явуулахад дахин хурал хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна.

Хэдий захиргаа санаачилсан мэт харагдаж байгаа боловч ажилчид эцсийн шийдвэрийг гаргаж сонгууль явагдсан. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлын протоколыг захиргаанаас үйлдсэн гэж нэхэмжлэлдээ дурьдсан бөгөөд тус хурал зөвхөн тэргүүлэгчдийг сонгох хурал болоогүй санхүүгийн тайлан тавьсан хурал болсон гэдэг нь үзлэгийн тэмдэглэл болон хурлын тэмдэглэлд баталгаажсан болно.

Э.Т-аас ажлаа хүлээлцэхийг удаа дараа шаардсан. Ажлаа хүлээлцэхгүй болохоор нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр санал асуулга явуулсан бөгөөд үүнийгээ албажуулсан, мөн дахин 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлыг дахин хийх эсэх асуудлаар санал асуулга явуулсан бөгөөд энэхүү санал асуулгаар ажилчдын 74 хувь нь буюу дахин хурал хийх шаардлагагүй гэж үзсэн байдаг. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоол нь Үйлдвэрчний хорооны үйл ажиллагаатай холбоотой тогтоол бөгөөд “Г т л” ТӨҮГ-ыг тус тогтоолд хамааруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Э.Т-ын нэхэмжлэл нь ажилчдын хурал дахин хийх шаардлагагүй гэсэн хүсэл зоригоос зөрсөн, ажилчдын эвлэлдэн нэгдэх, төлөөлөгчдөө чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн. Мөн удирдлагын нэр хүндэд халдсан хэрэг гарсан бөгөөд үүнд Э.Т- хамаатай байж болзошгүй байна. Мөн Э.Т- нь дээд шатны байгууллага болон бусад байгууллагуудад гомдол гаргаснаар байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд асар саад учруулсаар байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г т л ТӨҮГазрын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлын үйлдвэрчний хорооны тэргүүлэгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцсэн хэсгийг, 2017 оны 6 сарын 22-ныөдрийн 01 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г т лйн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Г т л ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Г т л” ТӨҮГ-ын төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01193 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн буюу төлөөлөгчдийн хурал байх..” гэж заасан. Аливаа шийдвэрийг бүх гишүүдийн хурлаас гаргах юм. Хуралд оролцож байсан гишүүдийн ҮЭ-ийн гишүүд тэргүүлэгчдийг шинээр сонгох маш их сонирхол хүсэлтэй, өөрсдийгөө төлөөлөх хүнийг тэргүүлэгчдэд нэр дэвшүүлж, нэр дэвшсэн хүмүүст гараа өргөн санал өгч, саналаа тоолуулж байсан нь санал хураалтын тооллогын дүнгээс харагдана. ҮЭХорооны тэргүүлэгчдийг сонгох зайлшгүй тохиолдол бий болоогүй, олонх нь дэмжээгүй гэж үзвэл хуралд оролцсон гишүүдийн саналыг үл хүндэтгэсэн, төлөөлөгчөө сонгох хууль ёсны эрх ашгийг хөндсөн хэрэг болно. ГТЛ-ын бүх ажилчдын эрх ашгийн асуудал яригдаж байхад зөвхөн ГТЛ-ын ҮЭХорооны дарга гэх ганц этгээдийн хүсэл сонирхолд тулгуурлан ГТЛ-ийн ҮЭХорооны 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай ... ҮЭХ-ны дарга тэргүүлэгч гишүүдийн саналаар Э.Т-ыг улируулан томилсугай гэсэн хурлын тогтоолыг үндэслэн ҮЭХорооны даргын эрх зөрчигдсөн гэж үзэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Мөн шүүхийн шийдвэрт “...тус хурлаар байгууллагын тайлан, үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч, даргыг сонгох гэсэн 2 асуудал хэлэлцэхээр тогтсон, 136 хүн бүртгэлтэйгээс 60-70 хувийн ирцтэй хурал эхэлсэн, 2 асуудлыг 2-лангхэлэлцэх саналыг 11 хүн дэмжсэн, зөвхөн тайлан хэлэлцэх саналыг 48 хүн дэмжсэн” гэж зөвхөн хурлын нэгээхэн хэсгийг дурдсан байна. Хэрэв тус хуралд дээрх санал хураалт явуулсан зарчмын дагуу явуулсан бол яалт ч үгүй захиргаа санаачлан хийсэн хурал болох байсан. Шүүгч зөвхөн хэлэлцэх асуудалд санал хураасан хэсгийг шинжилж бусад хэсгийг шинжлэлгүй үлдээсэн байгааг зөвшөөрөхгүй байна. Тухайлбал: Ажилчдаас гарсан санал, Тэргүүлэгч 7 гишүүнээс 4 гишүүн нь ажиллаж байгаа болон ажилчид тэргүүлэгчдийг сонгосон үйл явц зэрэг нь 03 сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд авагдсан байтал шинжлэн судлаагүйгээс үүдэн ҮЭ-ийн сонгууль явуулах зайлшгүй тохиолдол бий болсон нь нотлогдохгүй байна гэж дүгнэлт гаргасан.

3. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаас үзвэл хууль бус шийдвэр гарсан урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой. Гэтэл тус хурлын явцаас үзвэл ажилчид тэргүүлэгчдийг сонгох шаардлагатай гэж үзэн сонгууль явагдаж гишүүдийн олонхийн саналаар 5 гишүүн сонгогдон ажилчдын хамтын шийдвэр гарсан болох нь харагддаг. “Г т л” ТӨҮГ-аас ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул Иргэний хуулийн 9.4.7-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч мөн эсэхийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа талаар дурдсан атал энэ талаар ямар нэг дүгнэлт гаргаагүй байж манай байгууллагыг хариуцагч гэж үзэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Г т лйн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн Холбооны дүрмийн 1.7-д тус холбоо нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэж заасан тул бид эвлэлдэн нэгдсэн дээд байгууллага болох МҮЭ-ийн холбооны дүрэмд захирагддаг болно.

МҮЭ-ийн холбооны дүрмийн 11.2-т заасан “Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн буюу төлөөлөгчдийн хурал байх бөгөөд түүнээс үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга тэргүүлэгчид болон хянан шалгах зөвлөлийн гишүүдийг сонгоно” гэсэн дүрмийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурал явагдсан тул уг хурал Салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн хүрээнд хүчинтэй. Дүрэмд удирдлагаас санаачлан хийсэн хурлын үеэр ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид даргыг сонгохгүй, энэ хурлыг үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хуралд тооцогдохгүй гэсэн заалт байхгүй байна. Иймд энэ өдрийн хуралд нийт 136 бүртгэлтэй гишүүний 60-70% оролцсон нь ирцийн хувьд ч сонгууль явуулах дүрмээс ч гажаагүй болно. Удирдлага гэх захирал Ө.Оюунбаатар ч гэсэн ҮЭ-ийн татвараа төлдөг хорооны гишүүн тул энэ хүн бас саналаа хэлэх эрхтэй.

МҮЭ-ийн холбооны дүрмийн 11.7, МЭХГУУҮЭ-ийн холбооны дүрмийн 4.4-д “ҮЭ-ийн хороо нь бүх гишүүддээ тайлангаа жил бүр тавьж 4 жилд 1 удаа сонгууль явуулах бөгөөд зайлшгүй тохиолдолд болон гишүүдийн олонх шаардсан нөхцөлд хугацаа харгалзахгүй сонгууль явуулна”, 4.3-д “Гишүүн байгууллагын эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. Сонгууль явуулах журмыг өөрсдөө тогтооно” гэж заасан. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүх гишүүдийн хурлын үеэр ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүдийг сонгох сонгууль явуулах зайлшгуй тохиолдол үүссэн нь:

- Хурал дээр Э.Т- “Ажилчид зөвшөөрвөл сонгуулиа хийе” гэж хэлснээр нийт ажилчид гараа өргөн ҮЭХ-ны тэргүүлэгчдийг сонгохоор болсон. Мөн Э.Т- өөрөө санал гаргаж тооллогын комисс байгуулсан. Ингээд ҮЭХ-ны тэргүүлэгчээр 5 хүнийг сонгох санал дэмжигдэж 11 хүн нэр дэвшсэн. Үүнээс хамгийн олон санал авсан 5 хүн тэргүүлэгчээр сонгогдож дотроосоо Э.Э-ыг ҮЭХ-ны даргаар сонгосон. Э.Т- 11 хүн нэр дэвшсэнээс 6-д орж тэргүүлэгчээр ч сонгогдоогүй. Э.Т- сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч хамт олондоо хандан үг хэлж сонгуулийг хүндэтгэж байна, Э.Э-доо амжилт хүсье, хамтарч ажиллаж байсан хүндээ ҮЭХ-ны даргын ажлаа өгч байгаадаа баяртай байна гэж хэлээд хурал өндөрлөсөн тухай хамт олон нь гэрчилдэг бөгөөд хурлын тэмдэглэлд үлдсэн байгаа.

- Хуралд оролцож байсан гишүүдээс “ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийг солих, сонгууль явуулах нь зөв” гэсэн санал гарсан. ҮЭ-ийн гишүүд тэргүүлэгчдийг шинээр сонгох маш их сонирхолтой хүсэлтэй байсан нь өөрсдийгөө төлөөлөх хүнийг тэргүүлэгчдэд нэр дэвшүүлж, нэр дэвшсэн хүмүүст гараа өргөн санал өгч, саналаа тоолуулж байсан нь санал хураалтын тооллогын дүнгээс харагдана. Үүнийг тэргүүлэгчдийг сонгох шаардлага үүсээгүй, олонх нь дэмжээгүй гэж үзвэл хурал оролцож байсан гишүүдийн саналыг дэмжээгүй, эрх ашгийг орхигдуулсан хэрэг болно.

- ҮЭ-ийн хорооны 7 тэргүүлэгч гишүүдийн 2 нь өөрсдийн хүслээр ажлаа өгсөн (Б.Буянхишиг, Г.Гэрэлтуяа), 2 нь чөлөөтэй, 1 нь ажлаас халагдсан (О.Баярсайхан) үед МҮЭ-ийн холбооны дүрмийн дагуу бүх гишүүдийн хурлыг зарлаж шинэ тэргүүлэгчдийг сонгох ёстой. Бүрэлдэхүүнгүй болсон ҮЭ хороо бүх гишүүдийн эрх ашгийг хамгаалсан ажлыг сэтгэн хийхээ больж, асуудлыг шийдэх чадамжгүй, нэхэмжлэгчийн удирдаж байсан хорооноос ямар нэгэн хүчин төгөлдөр шийдвэр гарч байгаагүй болно.

- ҮЭ-ийн Хорооны татвараа гишүүдээсээ хураахгүй 2 жил болж, хамтын гэрээний хугацаа дуусан ажилчдын эрх ашиг хохирч, ҮЭ-ийн Хорооны тэргүүлэгч гишүүдгүй ганцаараа ажилласнаар хамтын удирдлагын зарчим алдагдан, ажилчдынхаа төлөө захиргаатай хамтарч ажиллахын оронд ҮЭ-ийг зөвхөн хувийн эрх ашиг албан тушаал наймаалцах, өөрийн эрх ашгийн төлөө ажиллуулах болсон зэрэгт гишүүд дургүйцэн салбарын ҮЭ-ийн Холбоонд удаа дараа хандаж байсан зэрэг шалтгаан нь тухайн байгууллагын хувьд ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчдийн сонгууль явуулах зайлшгүй тохиолдол нөхцөл байдал бий болсон нь харагдаж байна.

Дээрхээс уг хурал МЭХГУУҮЭХ-ны дүрмийн 4.4 дахь заалттай зөрчилдөөгүй. 2017 он гарсаар 2, 3 сард зөвхөн өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар МЭХГУУ-н ҮЭХ-нд удаа дараа албан тоот өгч байсан. Албан тоотыг тэргүүлэгч гишүүдийн хурлаар бус зөвхөн өөрийн гарын үсэг, ГТЛ-ийн ҮЭХ-ны тамгаар баталгаажуулж явуулж байсан. Энэ тухай МЭХГУУ-н ҮЭХ-ны төлөөлөгчид ГТЛ-д удаа дараалан ирж ажиллаж байсан тайлангаас танилцаж болно.

Э.Т-ын Г т лйн захирал Ө.Оюунбаатарт 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гараар “ҮЭ-ийн хороон даргын ажлаа 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгнө” гэж бичсэн амлалтыг харгалзан ҮЭ-ийн хорооны бичиг баримт, төрийн банкны данс, тамга тэмдгийг хүлээлцэхийг хойшлуулсан байсан.

Э.Т-аас ажлаа хүлээлцэхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл хүлээлцээгүй байна. Мөн өөрийн бичсэн ёсоор нь 05 сарын 30-ны өдөр ажил хүлээлцэх гэсэн боловч тухайн цаг хугацаанд ажлаа хүлээлцэхгүй болохоор нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин санал асуулга явуулснаас нийт 162 хүн бүртгэлтэйгээс 38 хүн өвчтэй, чөлөөтэй, жирэмсний амралттай, гарын үсэг зурсан 44 хүн зөвшөөрсөн, 31 хүн хүлээн зөвшөөрөөгүй, 38 хүн түдгэлзсэн болон ээлжийн амралттай, 11 хүн “Оюу толгой” ХХК дээр ээлжээр ажилладаг учир оролцоогүй болно. Мөн дахин санал асуулга явуулан шинээр сонгогдсон дарга, тэргүүлэгчдийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх дээр санал асуулга явуулснаас нийт гишүүдийн олонхи нь буюу 74 ажилтан хийх шаардлагагүй, 15 ажилтан дахин хурал хийх шаардлагатай гэсэн үр дүн гарсан бөгөөд нийт ажилчдын дийлэнх нь сонгүүль дахин хийх шаардлагагүй гэж үзсэний дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн.

Дээрх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01193 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г т лйн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгиохайрхан дүүргийн Иргэний харгийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны едрийн 184/ШШ2018/01193 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндзслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлнл гаргах эрхгүй нтгээд байсан талаар:

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа иргэн хүний хувиар шүүхэд хандсан. Нэхэмжлэгч өөрийгөө энэ маргаан бүхий асуудалд ямар хамааралтай этгээд болохоо нотолсон нотлох баримтаа гаргаагүй, ГТЛ-д ажилладаг эсэх, ГТЛ-ын ҮЭХ-ны гишүүн гэдгээ нотолсон баримтаа ирүүлээгүй. Нөгөө талаар нэхэмжлэлээ иргэний хувиар гаргасан байж, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 18/16 тоот албан бичгээр шүүхэд хариу тайлбараа ирүүлэхдээ хүчингүй болсон тамга тэмдэг ашиглан өөрийгэө ҮЭХ-ны дарга гэсэн нэрээр албан бланк ашиглан хаанаас яаж дугаар авсан нь тодорхойгүйгээр тайлбар гаргасан. Гэтэл шүүх үүн дээр ямар ч дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 9 дүгээр зуйлийн 9.4.7-д заасантай нийцэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгч ямар эрх хзмжээний хүрээнд ямзр үндэслэлээр уг хурлыг хүчингүй болгуулах, мөн 01 тоот тогтоолыг яагаад бүхэлд нь хүчингүй болгуулж байгаа талаараа тодорхой нотлох баримтгүйгээр тайлбар гаргасан. Мөн тогтоолд олон хүний асуудал тусгагдсан байтал тэдгээр хүмүүсийн өмнөөс 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах ямар эрх хэмжээтэйгээ нотлоогүй. Өөрөөр хэлбэл, тогтоолын 1 дэх заалтад тусгагдсан н.Баярсайхан, н.Буянхишиг, н.Одгэрэл, н.Ариунсайхан, н.Гэрэлтуяа, н.Тэлмэн нараас итгэмжлэл аваагүй, зөвшөөрөл аваагүй атал шаардлага гаргасан нь хууль бус.

3. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 17/04 тоот Хурал зсхион байгуулах тухай, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17/21 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан тоотыг нэхэмжлэгч нь ГТЛ-ийн удирдлагад хүргүүлэн бүх гишүүдийн хурлыг хуралдуулахыг шаардаж байсны дагуу 2017 оны 03 дугаар сарын 22-ны хурал хуралдсан. Үүнээс захиргаа санаачилж хурал зохион байгуулаагүй болох нь харагдана. Нөгөө талаар хурлын протокол болон бичлэгээс нэхэмжлэгч нь сонгуулийг хүлээн зөвшөөрч, ажлаа өгөхөө илэрхийлэн амлалт бичиг бичиж өгснөөр 2017 оны 05 дугаар сарын 30-нд ажпаа хүлэзлгэж өгөхөөр болсон байгаа. 03 дугаар сарын 22-ны хурал ЭХГУУ-н ҮЭХ-дын тайлан сонгуулийн хурал зохион байгуулах журмын 1-д заасны дагуу зайлшгүй тохиолдолд гишүүдийн олонх нь сонгууль явуулахыг дэмжсэн бөгөөд нэхэмжлэгчийн сонгуульт хугацаа нь дууссан нөхцөл байдал давхцсан болно.

ЭХГУУҮЭ-ийн холбооны дүрмийн 4.4-д “ҮЭ-ийн хороо нь бүх гишүүддээ тайлангаа жил бүр тавьж 4 жилд 1 удаа сонгууль явуулах бөгөөд зайлшгүй тохиопдолд болон гишүүдийн олонхи шаардсан нөхцөлд хутацаа харгалзахгүй сонгууль явуулна” гэж заасан. Э.Т- нь ҮЭ-ийн Хорооны татвараа гишүүдээсээ хураахгүй 2 жил болж, хамтын гэрээний хугацаа дуусан ажилчдын эрх ашиг хохирч, ҮЭ-ийн Хорооны тэргүүлэгч гишүүнгүй ганцаараа ажилласнаар хамтын удирдлагын зарчим алдагдан, ажилчдынхаа төлөө захиргаатай хамтарч ажиллахын оронд ҮЭ-ийг зөвхөн хувийн эрх ашиг албан тушаал наймаалцах, өөрийн эрх ашгийн төлөө ажиллуулах болсон зэрэгт гишүүд дургүйцэн салбарын ҮЭ-ийн Холбоонд удаа дараа хандаж байсан зэрэг шалтгаан нь тухайн байгууллагын хувьд ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчдийн сонгууль явуулах зайлшгүй тохиолдол нөхцөл байдал бий болсон. Иймээс уг хурал ЭХГУУҮЭХ-ны дүрмийн 4.4 дэх заалттай зөрчилдөөгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч “Г т л” ТӨҮГ, Г т лйн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдуулж 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн захиргаа санаачлан хийсэн хурлыг болон 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ҮЭ-ийн хорооны даргын 01 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Э.Т- шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2017 оны 03 дугаар сарын 22-ны хурлыг байгууллагын захиргааны санаачилгаар хийсэн, Үйлдвэрчний хорооны дарга, тэргүүлэгчдийг сонгох асуудал нь уг хурлын хэлэлцэх асуудал биш” гэж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Захиргаа хурлыг товлон хуралдуулсан, тайлан хэлэлцсэн. Хуралд суусан Үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс сонгууль явуулах, тэргүүлэгч солих санал хүсэлт гарсан, бүгд дэмжсэн тул зайлшгүй тохиолдол үүссэн, бүх гишүүдийн олонхи дэмжсэн гэж үзэн ҮЭ-ийн бүх гишүүдийн хурлыг хамтатгаж хийсэн, дараа нь дахин тэргүүлэгч гишүүдийн сонгуул явуулах хурал хийх эсэхэд гишүүдийн олонхи татгалзсан хариуг өгсөн, 2017 оны 03 дугаар сарын 22-ны хурлын шийдвэр хүчин төгөлдөр” гэж тус тус тайлбарлажээ.

 

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагч “Г т л” ТӨҮГ-ын Захиргаа, тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Хамтын гэрээг дүгнэх хурлаар байгууллагын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, түүнтэй холбоотой үйл ажиллагааны талаар болон Үйлдвэрчний хороотой байгуулсан хамтын гэрээний биелэлтийг дүгнэх, Үйлдвэрчний хорооны тэргүүлэгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болон тэргүүлэгчдийг сонгож, улмаар шинээр сонгогдсон хорооны дарга, тэргүүлэгчид нь 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот тогтоол гаргасан байна. /хэргийн 1 дэх хавтас 58-62, 63-66 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Э.Т- нь хууль бус хурлын шийдвэрээр үйлдвэрчний эвлэлийн даргын ажлаас чөлөөлөгдсөн буюу зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хурлыг болон уг хурлыг үндэслэн гарсан тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлсэн аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон талуудын тайлбараас үзэхэд тус хурлаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурал хийж, сонгууль явуулахыг олонхи шаардсан, зайлшгүй тохиолдол бий болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна.”, 4-т “Үйлдвэрчнйй эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдэлнэ.” 6 дугаар зүйлийн 1-д “Үйлдвэрчний эвлэлүүдийг захиргааны журмаар тараах, үйл ажиллагааг нь зогсоох, мөшгин хавчих зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.” гэж, мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Улс төрийн нам, Засгийн газар, ажил олгогчид болон бусад этгээдээс хараат бус байж, үйл ажиллагаагаа чөлөөтэй бие даан явуулна” гэж тус тус заажээ.

 

Гэтэл хариуцагч “Г т л” ТӨҮГ-ын захиргаа буюу дарга Ө.Оюунбаатар Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр товлон хуралдуулж, нийт гишүүдийн олонх нь ирээгүй буюу албан ёсоор бүртгэлтэй 132 гишүүдийн 62 гишүүнтэй хуралдсан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн бие даасан хараат бус байх зарчим болон эвлэлдсэн нэгдсэн холбооны дүрмийг зөрчиж хуралдсан, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн тухайн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байна. Иймд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Г т лйн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлыг хуулийн дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтнууд өөрсдийн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, хамгаалахтай холбоотойгоор ажилтантай хамтын гэрээ хэлэлцээр байгуулах эрх хэмжээ бүхий бие даасан хуулийн этгээдийн эрхтэй байгууллагын үйл ажиллагаанд ажил олгоч байгууллагын захиргаа, түүний удирдлага нөлөөлөхийг хуулиар хориглосон байгааг зөрчсөн үйлдэл болсон байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Г т л” ТӨҮГ-ийн төлсөн 70 200 төгрөг, Г т лйн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                              С.ЭНХТӨР