Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2018/01193

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 24 өдөр

          Дугаар 184/ШШ2018/01338

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, .... дүгээр хороо, ... тоотод оршин суух, Ө... овогт П.Б. /РД:./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... дүүрэг,... дүгээр хороо... тоотод оршин суух, Ш.овогт Д.Ц. /РД:./-д холбогдох

 

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Б, түүний өмгөөлөгч М.А.хариуцагч Д.Ц, түүний өмгөөлөгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Б. нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: ...Би өөрийн хүү 13 настай Доо өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн гаргаж байна. Хүү маань ээж Ц. асрамжинд 2016 оны .. сараас хойш үлдсэн. Цэрэнлхагва бид 2 ..жил хамт амьдарсан бөгөөд 3 хүүхэдтэй байснаас бага хүү Д нь миний хүүхэд байгаа юм. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас муудалцан агсан тавьж танхайрсан хэргээр 2016 оны 9 сард ял шийтгүүлж 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэр хойгуур Ц.нь миний хүүд анхаарал халамж тавихгүй эхийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй танихгүй айлд олон сараар орхих, өөрөөсөө хол байлгах, сэтгэл санааны болон эдийн засгийн хэрэгцээт байдлыг орхигдуулан ганцаардуулсан бөгөөд энэ байдал хэр удаан үргэлжилснийг мэдэхгүй.

Улмаар хүү маань өөрөө нууцаар... дугаарын утсанд дуудлага өгч төрийн байгууллагаас тусламж хүссэн байна. Үүний дагуу Дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн байгууллагаас хүүг маань дуудан уулзаж ямар санал гомдол байгааг тодруулсан байсан. Хүү маань ээжтэйгээ амьдрах хүсэлгүй болохоо илэрхийлж аавтайгаа амьдрах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тус байгууллага ч надтай ууулзаж төрсөн эцэг нь мөн эсэх талаар лавлаж эцэг тогтоох шинжилгээ хийлгүүл гэсний дагуу шүүх эмнэлэгт шинжилгээ өгч ... оны 12 сарын 19-ний өдрийн дүгнэлтээр эцэг мөн болохыг тогтоосон.

Иймд хүүгийн маань хүсэл, ашиг сонирхлыг үндэслэн түүний амьдрал дахь далд хэлбэрийн гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөөр байгаа үйлдлүүдийг харгалзан үзэж хүү Д.. миний асрамжинд үлдээж өгнө үү. Миний бие одоо ээж П. хамт амьдардаг, хүү маань амралтаараа ирээд байгаа, ээж рүүгээ буцаж явах дургүй байдаг гэв.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: ...Миний бие Б.. 19 жил хамт амьдарсан. Б.нь миний том хүүг байнга дарамталж зоддог байсны улмаас эцэстээ өөрөө энэхүү асуудлаараа ял сонссон. Тэрээр өнөөдрийг хүртэл тодорхой эрхэлсэн ажилгүй, миний хийж байгаа ажилд ч тус нэмэр болдоггүй байсан. Өөрийн хүү Д. ямар нэг зүйлээр гачигдуулаагүй, хайхрамж анхаарал муу тавьсан зүйл одоогоор байхгүй, айлд орхиж яваагүй бөгөөд Б.. нь хүү Д. хамт байгаа гэх нэрийдлээр хүүхдэд үг зааж өгч утсаар яриулан мөнгө нэхэх, хоол алга, гал түлэх түлээ алга, хоол ундны материал дэлгүүрээс байнга авхуулдаг байсан.

Харин ч эцэг хүний үүргээ биелүүлэхгүй хүүхдэд байнгын худал хэлэх, ээжийг нь муу хүн гэж итгүүлж муугаар байнга ярих зэргээс харахад энэ хүн намайг чадах гэсэн санаа зорилготойгоор ийм нэхэмлэл гаргасан байж болох юм. Миний зүгээс бидний амьдрал 2 тийш болсон ч би хүүтэйгээ уулзах хамт байхыг нь байнга зөвшөөрдөг. Энэ байдлыг миний эсрэг ашиглаж байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүү Дийг ээж Ц. миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д.Цд холбогдуулан хүү Ц.. Д.өөрийн асрамжинд авахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Ц нь “...Хүүхэддээ гэр бүлийн хүчирхийлэл үзүүлээгүй, айлд орхиж яваагүй, анхаарч халамжилж ирсэн. Харин Б өөрийн гэртээ хэсэг харж байхдаа хүүхдэд үг зааж өгч ийм байдал үүсгэж байна, хүүхдээ би өөрөө асарна” гэсэн тайлбар, мэдүүлэг өгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзан хүүхдийн асрамжийн талаар маргадаг.

 

Зохигч болох П.Б, Д.Ц нар нь 2000 онд танилцаж гэр бүл болсон ч гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд тэдний дундаас 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү Д төрсөн, эрүүл бойжиж, сургуульд сурч байгаа болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, эмнэлэг, сургуулийн тодорхойлолт, талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогдоно.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны ... сараас тусдаа амьдрах болсон, нэхэмжлэгч П.Б эрүүгийн гэмт хэргийн улмаас хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байгаад ...үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж суллагдсан, түүнийг хорих ял эдэлж байх хугацаанд хүүхэд эхийн асрамжинд амьдарч байсан, одоогийн байдлаар эцгийн асрамжинд амьдарч байгаа, хүү Да. эцэг нь нэхэмжлэгч Б, гэр бүлийн хүчирхийллийн талаар эрх бүхий холбогдох байгууллагад хандсан, дуудлага өгсөн зэрэг үйл баримтууд нь талуудын тайлбар, оршин суугаа газрын хорооны Засаг дарыг тодорхойлолт, хүү Дийн 2018 оны ... сарын ...-ний өдрийн шүүхэд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай дүгнэлт, ... дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2018 оны ... сарын ...-ны өдрийн илтгэх хуудас зэргээр нотлогдож байна.

 

Зохигчид   хүүхдийн   асрамжийн   талаар   маргадаг  бөгөөд  тэдний хүсэлтийг

үндэслэн шүүхээс шинжээч томилж эцэг, эхийн хэн нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан асрамжлах, амьдрах орчин, нөхцлийг хангах, сурч боловсрох, хүмүүжихэд нь эерэгээр нөлөөлөх, эдийн засгийн болон сэтгэл зүйн талаас дарамтгүй байх боломж, бололцоотой талаар тодруулах үүднээс мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнаас бүрдсэн багийн үнэлгээ гаргуулсан болно.

 

Талуудын хүсэлтээр шүүхээс томилогдсон Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн баг дүгнэлтдээ:

“...Ерөнхий дүгнэлт:Нэхэмжлэгч П.Б. ярилцлага хийх явцад хүүгийн талаар ирээдүйн төлөвлөгөөтэй, амьдарч байгаа орчин нөхцлийн хувьд амьдрах, хүмүүжих, хөгжих орчин нөхцөл боломжгой ба хүү тухайн орчиндоо ээнэгшэн дассан, хүүхэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал хангагдсан байсан. Мөн хүүгийн эрүүл мэндийг хамгаалах, хөгжих, боловсролыг дэмжих анхаарал сайн, ахуйн болон санхүүгийн асуудлаар хүүтэйгээ харилцаа нээлттэй, тусалж дэмждэг зэрэг нь ажиглагдсан.

Хариуцагч Д.Цтай ярилцлага хийх явцад хүүгийн ирээдүйн талаар төлөвлөгөө байхгүй, хүүтэй харилцаа холбоо хөндий чөлөөтэй бус, хүүгийн хүсэл, үзэл бодолд хүндэтгэлтэй биш, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хүүхэд хүмүүжлийн талаарх ойлголт муу, хүү гэр орны нөхцөл байдалд ээнэгшин дасаагүй зэрэг нөхцөл байдал ажиглагдсан.

Шинжээчийн багийн гишүүдийн санал дүгнэлт:

1. Нэхэмжлэгч П.Бт хүүхдийн асрамжийг тогтоовол хүүхдүүдийг өсгөж, халамжлах, ирээдүйн боловсрол болон хүмүүжилд нь анхаарал тавьж, ахуйн болон санхүүгийн асуудпаар гачигдуулахгүй байлгах боломжууд болон хүү Ц.Дын аав дээрээ үлдэх хүсэлт зэргийг үндэслэн дүгнэлтэнд хүрч байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн

  1. Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх
  2. Хүүхдээ асран хамгаалах тэжээн, тэтгэх
  3. Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;
  4. Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах /Заалтуудыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна./

Тиймээс: “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 14,15,17-р зүйл, шинжээчдийн үйл ажиллагааны явцад гарсан агуулга, судалгаа, баримтад үндэслэн:

1. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн 5.2, Гэр бүлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.5 дахь заалтыг үндэслэн шинжээчийн багийн дүгнэлтээр хүү Ц.Дийг нэхэмжлэгч аав П.Бын асран хамгаалалтанд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.5 дахь заалтыг хэрэгжүүлэхийг үүрэг болгох,

2. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.6 дах заалтыг үндэслэн нэхэмжлэгч П.Б болон хариуцагч Д.Ц нарыг тус хуулийн 26.1, 26.2 дахь заалтын дагуу эцэг, эх байх эрхээ эдэлж, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзаж, үүргээ биелүүлж байхыг,

3. Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.6 дахь заалтыг үндэслэн аав П.Б болон ээж Д.Ц нар нь хүүхдээ аав, ээжтэйгээ уулзах эрхийг хязгаарлахгүй, уулзах боломжоор бүрэн хангаж, тэдний харилцаанд хүндэтгэлтэй хандаж байхыг үүрэг болгох,

4. Аав П.Б нь хүү Ц.Дийг өөрийн асрамж, халамжаар дутаахгүй, өсгөн хүмүүжүүлэхийг үүрэг болгох, хэрэв хүүхдийн эрхийг ноцтой зөрчих асуудал гарсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.9 дэх заалтыг үндэслэн хүүхдийн ээж Д.Ц.асрамжинд шилжүүлэх нь зүйтэй гэсэн санапыг дэвшүүлж байна.

Шинжээчийн багийн санал: Шинжээчийн баг нь дүгнэлт гаргахдаа зохигч талуудын салах болсон шалтгаан асуудлыг чухалчлаагүй ба хамгийн гол нь хүүхдийн ээнэгшин дассан байдал, сэтгэл зүйн тайван байдал мөн хэнтэйгээ байхдаа илүү эрүүл аюулгүй таатай орчинд өсөж, хүмүүжих боломжтой эсэх талаас нь судлан дүгнэлтийг гаргасан болно.

  • Зохигч нарын ар гэрийн ах, дүү, хамаатан садангийн хүмүүс шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, хүүхдэд аль нэг талыг муу хэлсэн, сөрөг хандлагатай мэдээлэл өгөхгүй байх,
  • Нэхэмжлэгч нь хүү Ц.Дийн аюулгүй амьдрах орчин нөхцөл, хүмүүжил, мэдлэг боловсрол, танин мэдэхүйн хөгжил болон өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог байдалд тохируулан хүмүүжлийн эерэг аргад анхаарах, дотно харилцах. үзэл бодлыг хүндэтгэн үзэх.
  • Хариуцагч нь цаашид хүүхдүүдийнхээ төлөө гэсэн ирээдүйн төлөвлөгөөг гарган, ээжийн үүрэг хариуцлагаа илүү ухамсарлан, өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог байдалд тохируулан хүмүүжлийн эерэг аргад анхааран хүүтэйгээ дотно харилцаатай байх, цаг зав гарган хүүгийн авьяас чадварыг хөгжүүлэх тал дээр анхаарах зэргийг тус тус дурьдах.

Мөн хууль ёсны асран хамгаалагчийг тогтоох эцсийн шийдвэрийг МУ-ын Гэр бүлийн тухай хуулийн 71.1.1 заалтыг үндэслэн шүүх шийдвэрлэх болохыг нэхэмжлэгч, хариуцагч талуудад ойлгуулахыг тус дүүргийн шүүхээс хүсч байна“ гэжээ.

 

Дээрх үйл баримт болон хэрэгт цугларсан бичмэл баримт болох “...аав П.Бын асран хамгаалалтад үлдээх саналтай” гэх шинжээчийн дүгнэлт, “...аавтайгаа хамт амьдрах хүсэлтэй” гэх насанд хүрээгүй Дийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд гэр бүлийн маргаан, таарамжгүй харилцааны улмаас эхнэр, нөхөр 2 таарч тохирохгүй тусдаа амьдрах болсон, хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй байх тул хүү Ц.Дийг эцэг П.Б. асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Хариуцагч талаас хүүхдийн асрамжийг эх Д.Цд хэвээр үлдээж өгнө үү гэх тайлбарыг гаргадаг хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримт, нөхцөл байдал, үйл баримтыг харгалзан эцэг П.Бын асрамжинд үлдээж  шийдвэрлэв. Гэвч эцэг П.Б асрамжид байх хугацаанд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөх, ашиг сонирхол, амьдрах орчин, боловсрол, хүмүүжилд харш, сөрөг үйл баримт бий болбол тухайн хүүхдийн асрамжийн асуудлыг өөрчлөн шийдвэрлүүлэх эрх хариуцагчид нээлттэй болохыг тэмдэглэж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан тул хариуцагч Д.Цэрэндашаас эхийн үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохыг нэхэмжлэгч П.Бт хориглож байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч талаас гаргаагүйг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар .... оны 3 дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү Ц.Дийг эцэг П.Бын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх  эрх үүрэг хэвээр тул хариуцагч Д.Ц эх хүний эрх үүргээ хэрэгжүүлэх, биелүүлэхэд нь саад болохыг нэхэмжлэгч П.Бт хориглосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ