Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2021/00082

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, Л.Соёлмаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг 24-21 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Сүхбаатар сумын 3 дугаар дунд сургуульд бага ангийн багш Боржигон овогт *******гийн ******* /*******/ /Т.*******ийн/ нэхэмжлэлтэй;

Хариуцагч: ******* аймгийн Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг 5-4 тоотод оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Дуутан овогт *******гийн *******д // холбогдох

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 5,577,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн Т.*******д холбогдуулан 1,836,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, иргэдийн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Лхагваням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай нөхөр Т.******* нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.*******г дуудаж өөрийн эзэмшлийн машинаа бариулж суудлаас хүн тосож, Алтанбулаг руу сум руу хүргүүлж, буцаж Сүхбаатар сум руу ирэх замдаа Т.******* нь эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Ниссан санни маркийн УБЕ-5820 улсын дугаартай машиныг мөргөж зам тааврийн осол гаргасан. Уг ослын улмаас Ниссан санни маркийн УБЕ-5820 улсын дугаартай автомашин болон манай Пруис-30 маркийн СБА-1407 улсын дугаартай машинуудад хохирол учирсан. Манай машинд учирсан хохиролыг Замын цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хийн акт тогтоон, тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролын үнэлгээг Ашид билгүүн ХХК нь гаргаж өгсөн. Энэ гаргасан үнэлгээ нь зөвхөн гаднах эвдэрсэн эд ангийн тооцоог гарган, харин дотоод эд ангийн тооцоог гаргаагүй. Т.******* нь Цагдаагийн газарт хохиролын төлбөрийг төлнө гэсэн бичиг хийж өгсөн.

Тухайн үедээ Т.******* нь ...ажилд ороод удаагүй, зээл авах боломжгүй байна, машинаа засуулчихсан одоо нэг хүн авна түр хүлээгээч худалдаж авахаар нь мөнгөө өгнө гэж шалтаг тоочсоор өдийг хүрсэн. Манай нөхрийн хувьд найз нөхдийн журмаар л Т.*******г гуйж машинаа бариулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд машинаа шилжүүлээгүй юм. Иймд Т.*******гээс манай машинд учирсан хохирол 5,313,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 257,000 төгрөг нийт 5,577,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.******* над руу утсаар залгаж, Би архи уучихсан байна, орой суудлаас хүн тосож аваад Алтанбулаг сум руу хүргэж өгөх гэсэн юм. Чи миний машиныг бариад яваад өгөөч гээд гуйхаар би зөвшөөрч орой нь суудал тосож ангийн нь охин гээд нэг эмэгтэйг Алтанбулаг сум руу гэрт нь хүргэж өгөөд буцаж явах замдаа цагаан шугамнаас гарч өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Б.*******э надтай хоёр удаа ярьсан. Хамгийн эхэнд ярихдаа хохирол мөнгийг төлөх боломж байна уу гэж асууж байсан. Тухайн үед зээл авах гэж байсан боловч цар тахлын улмаас зээл олгогдоогүй. Мөн нийгмийн даатгал төлөөгүй байсан учраас зээл авч чадаагүй. Ярилцах боломж байгаа ч гарсан гэм хорын хохиролыг надаар төлүүлэхээр шаардаж байна. Анх миний буруутай үйлдлээс болсон гэж үзээд хохирлыг төлье гэж бодож байсан.

Миний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэн тухайн үедээ мөргөсөн Ерөө сумын Б.******* гэдэг хүний машины хохиролыг төлсөн 1,320,000 төгрөг, машины эвдрэлд үнэлгээ хийлгэсэн төлбөр, машиныг ачиж тээвэрлэсэн төлбөр, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр, журмын хашааны төлбөр гэх мэт нийт 1,836,000 төгрөг төлж барагдуулсан.

Гэтэл шүүхэд Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******эгийн Т.*******ийн машинд учирсан хохирол нийт 5,577,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн өдөр хэрвээ Т.******* архи уугаагүй, өөрөө машинаа жолоодоод явсан бол осол гарахгүй, хохирол нөхөн төлбөр төлөхгүй байсан. Би замын хязгаарын шугам давсан нь үнэн. Миний хийсэн буруутай үйлдлийн улмаас болж хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин авто осол гарах шалтгаан нөхцөл юу вэ гэдгийг тодруулж ойлгуулах шаардлагатай байна гэх.

 

Хариуцагч Д.******* сөрөг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд иргэн Б.Тулгын эд хөрөнгөнд учирсан хохирол нийт 1,836,000 төгрөгийг Т.*******өөс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Ерөө сумын иргэн Б.******* нь Ашид Билгүүн ХХК-аар үнэлгээ хийлгэсэн 1.120.000 төгрөг, Алтанбулагаас, Ерөө сум руу авто машиныг тээвэрлэсний зардал 160,000 төгрөг, Алтанбулагаас Приус-30 маркийн авто машиныг ачиж ирсний 40,000 төгрөг, цагдаагийн байгууллагаар шийтгэвэрийн хуудсаар торгуулсан 100,000 төгрөг, Алтанбулаг сумын журмын хашаанд машин хонуулсны 325,000 төгрөгний төлбөрийн баримт байна. Нийт 1,836,000 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад өөрийнхөө төлсөн төлбөрийг нэхэмжлэх болсон бэ гэвэл өмгөөлөгч авснаар хуулинд уг төлбөрийг машины эзэмшигч буюу Т.******* төлөх талаар заасан байгааг ойлгож, өмгөөлөгчтэйгөө ярилцаж зөвлөгөө авснаар сөрөг нэхэмжлэл гарган, өөрийн төлсөн хохиролыг бүрэн хэмжээгээр нэхэмжилж байна гэх.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Т.******* нь өөрийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гаргачихаад ямар ч хариуцлага хүлээхгүй гэж байна. Өөрийнхөө буруутай үйлдлийн улмаас гарсан хохиролын нөхөн төлбөрийг биднээс нэхэмжилж байна. Жолооч хариуцлагатай тээврийн хэрэгсэл жолоодож явсан бол 2 машинд хохирол учирч, осол гарахгүй байсан гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтээс:

...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 Зам тээврийн осол гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг : -3.1.6. зам тээврийн осол зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох,тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд ангийн хохирол учрах явдал: зам тээврийн осол мөн.

Жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн.

Жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй. Жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна гэжээ.

 

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Д.*******д холбогдуулан Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 5,577,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Д.******* нь Т.*******д холбогдуулан 1,836,000 төгрөг гаргуулах-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.******* нь Т.*******тэй ам хэлцэл хийн харилцан тохиролцож өөрийнхөө эзэмшлийн Тоёото Приус-30 маркийн СБА-1407 улсын дугаартай авто машиныг ...орой суудлаас хүн тосож аваад Алтанбулаг сум руу хүргэж өгчихөөд, буцаан хүргүүлэхээр жолоочоор яваад өгөөч гэсний дагуу Т.******* хүлээн зөвшөөрч, Алтанбулаг сум руу найзыг нь гэрт нь хүргэж өгчихөөд буцаж явах замдаа Замын хөдөлгөөний дүрэм-ийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж иргэн Б.*******, Т.******* нарын автомашин /эд хөрөнгөд/ хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Б.Тулгын Ниссан санни маркийн УБЕ-5820 улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас 1,123,000 төгрөгийн, мөн Т.*******ийн Тоёото Пруис-30 маркийн СБА-1407 улсын дугаартай машинд 5,313,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлт 2020.02.22/, Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /2020.02.23/, ******* аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ-ний дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /2020.03.19-ний өдөр №24/, Д.*******гийн хохирол барагдуулах талаар Замын цагдаагийн тасагт гаргасан 2020.03.06, 2020.04.28-ны өдрийн Тодорхойлолт, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 114 тоот /Б.*******/, 2020 ны 07 дугаар сарын 20-ны өдрийн 820 тоот Авто машин техникийн эвдрэл, хохиролын үнэлгээ /Т.*******/ зэргээр нотлогдож байна.

Харин шүүх хуралдаанд хариуцагч Д.*******гээс ...Т.*******ийн машинд учирсан хохирол нийт 5,577,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн өдөр хэрвээ Т.******* архи уугаагүй, өөрөө машинаа жолоодоод явсан бол осол гарахгүй, хохирол нөхөн төлбөр төлөхгүй байсан. Би замын хязгаарын шугам давсан нь үнэн. Миний хийсэн буруутай үйлдлийн улмаас болж хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин авто осол гарах шалтгаан нөхцөл юу вэ гэдгийг тодруулж ойлгуулах шаардлагатай байна... гэсэн тайлбар гаргаж байгаагаас үзэхэд, хариуцагч өөрийн буруутай үйлдлээс болж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд авто замын осол гарсан шалтгаан нөхцлөө Т.******* нь согтууруулах ундаа хэрэглээгүй өөрөө машинаа жолоодож явсан бол осол гарахгүй хэмээн хариуцагч маргааны үндэслэл хэлж байгаа ч дээрх хүмүүс нь тухайн үед амаар харилцан тохиролцсоны үндсэн дээр Д.******* нь машиныг жолоодож явах үедээ авто тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан явдалд тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гэм хор учруулсан этгээдийн өмнө хариуцлага хүлээх боловч өөрт учирсан хохиролоо автомашиныг жолоодож явсан этгээдээс шаардах эрхийг хязгаарлаагүй учир Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хохирлоо шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд Т.*******гээс Т.*******д учирсан эд хөрөнгийн /авто машины/ хохирол 5,313,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Ашид билгүүн ХХК-иас дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөр 257,000 төгрөгийн баримт хэрэгт нь авагдаагүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Зохигч энэхүү хохирлын үнэлгээний талаар маргаагүй болно.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Д.******* нь Т.*******д холбогдуулан 1,836,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Т.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...иргэн Б.Тулгын эд хөрөнгөнд учирсан хохирол нийт 1,836,000 төгрөгийг Т.*******өөс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...Яагаад өөрийнхөө төлсөн төлбөрийг нэхэмжлэх болсон бэ гэвэл өмгөөлөгч авснаар хуулинд уг төлбөрийг машины эзэмшигч буюу Т.******* төлөх талаар заасан байгааг ойлгож,...сөрөг нэхэмжлэл гарган, өөрийн төлсөн хохиролыг бүрэн хэмжээгээр нэхэмжилж байна гэжээ.

Зохигч нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Т.******* нь өөрийн эзэмшлийн Тоёото Пруис-30 маркийн СБА-1407 улсын дугаартай автомашинаа Д.*******д шилжүүлсэн болох нь шүүхэд болон шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар, уг машин нь Т.*******ийн эзэмшлийн автомашин болох нь хэрэгт авагдсан №02225940 дугаартай Техникийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 499.4-т ...эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нь эд хөрөнгөнд учирсан хохиролыг тус бүрд нь Д.*******гээс шаардах эрхтэй гэж үзэн Т.*******д холбогдуулан гаргасан 1,836,000 төгрөгний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зохигчид нь иргэн Б.*******д учирсан эд хөрөнгийн үнэлгээнд маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /104,182+44,326/ нийт 148,508 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Т.*******гээс 5,313,000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 99,958 төгрөг гаргуулан Т.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Т.*******гээс 5,313,000 төгрөг гаргуулан Т.*******д олгож, 257,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, Д.*******гийн Т.*******д холбогдуулан гаргасан 1,836,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 148,508 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Т.*******гээс 99,958 төгрөг гаргуулан Т.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН

 

Л.СОЁЛМАА