Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 0029

 

1 Л.Ч, Б.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай Х Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Г.Т Шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, П.Г Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаар захирамжтай, Л.Ч, Б.Б, Д.Э нарт холбогдох, 1эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Архангай аймагт төрсөн, Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух, Ж овогт Л-н Ч.

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт төрсөн, Сэлэнгэ аймаг Баруунбүрэн 2 дугаар багт оршин суух,   Б овогт Б-ын Б.

Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд оршин суудаг, Б овогт Д-н Э.

Л.Ч нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 09 сарын 25-ны өдрийн №153 дугаартай тогтоолын ховор ургамлын жагсаалтад багтсан 228 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 2018 оны 11 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс Хьюндэй Портер маркийн 28-89 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд гэртээ хадгалсан гэмт хэрэгт, 2012 оны 11 сард Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын иргэн Б.А-н зуны амбаарт өлгөөтэй байсан 2 ширхэг хүрэн баавгайн арьсыг авч, 2019 оны 01 сарын 14-ний өдөр хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр суманд гэртээ хадгалсан, Орхон аймгийн Баян-Өндөр суманд гэртээ 2012 оноос 2019 оны 01 сарын 14-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-нд багтсан хүрэн баавгайн 4 ширхэг арьс, хүрэн баавгайн 4 ширхэг сарвуу зэргийг үл таних хүнээс худалдан авч хадгалсан, Орхон аймгийн Баян-Өндөр суманд гэрийнхээ гадна 2018 оны 07 сард Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-нд багтсан Хүрэн баавгайн сарвуу 8 ширхэгийг бусдаас худалдан авч 2019 оны 01 сарын 14-ний өдөр хүртэл гэртээ хадгалсан гэмт хэрэгт, Б.Б нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 09 сарын 25-ны өдрийн №153 дугаартай тогтоолын ховор ургамлын жагсаалтад багтсан 228 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 2018 оны 11 сард Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс өөрийн эзэмшлийн Хьюндэй Портер маркийн 28-89 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт, Д.Э нь 2018 оны 11 сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 09 сарын 25-ны өдрийн №153 дугаартай тогтоолын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 228 кг-ыг түүж бэлтгэн, Л.Ч-т худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаар захирамжаар: Шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Л.Ч, Б.Б, 3 Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баавгайн арьс 6 ш, баавгайн сарвуу 12 ш, дэрэвгэр жиргэрүү ургамал 83.1 кг /шүүхэд хүлээж авсан үеийн жин/ зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж, Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Т эсэргүүцэлдээ: “ ... 1. Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шинжээчээр оролцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Л.Б нь Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажилладаг ба тус тусдаа, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч тус бүрт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан эрүүгийн /2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн/ хэрэгт хохирогчоор,  /2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн/ хэрэгт шинжээчээр оролцож дүгнэлт гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг олж тогтоон дээрх 2 хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 27 дугаартай прокурорын тогтоолоор нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан ажиллагаа юм. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг хэрхэн зөрчсөн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх ба шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна гэх ЭХХШТХуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

2. Шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй буюу нас бие гүйцсэн 2 бодгалийн үнэлгээг 2 янзаар тогтоосон, тайлбар дээр нь нэг нь нас бие гүйцсэн бодгаль, нөгөөдхийг нь бамбарууш байгаа тул нэг нас бие гүйцсэн бодгаль нь эх буюу эм бодгаль байх боломжтой гэсэн нь ойлгомжгүй гэжээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг хүрэн баавгайн арьс, 12 ширхэг сарвуунд шинжилгээ хийлгэхээр Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид хүргүүлсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтэд ... бамбарууш буюу төл бодгаль 3 ширхэг байна гэж дүгнэсний дагуу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр бамбарууш байгаа тул нэг нас бие гүйцсэн бодгаль нь эх буюу эм бодгаль байх боломжтой талаар тайлбарлаж, эм бодгалийн 4 үнэлгээгээр экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон байна. 3. Хохирогч Л.Б нь хэргийн материалтай бүрэн танилцаагүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хохирогчид мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн ба хохирогч Л.Б ээлжийн амралттай гэх шалтгаанаар хэргийн материалтай танилцаагүй талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн /2хх-ийн 120х /, үүний дараа хохирогч Л .Б 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр /2ххийн 160х/, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр /2хх-ийн 209х/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр /Зхх-ийн 36х/ хавтаст хэргийн материалтай тус бүр 3 удаа танилцсан талаараа тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурсан байхад түүнийг хэргийн материалтай бүрэн танилцаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 4. Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд зөрөөтэй байгааг шалгах шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгчийн мэдүүлгийн зөрөөг арилгах тухай ойлголт байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх талаар яллагдагчийн мэдүүлэг өгөх, татгалзах эрхийг нь хуульчилж өгсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал” гэж яллагдагчаас бусад оролцогч нарын мэдүүлгийн зөрөөг арилгах талаар хуульд тусгайлан зохицуулсан байдаг. Гэтэл яллагдагч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийн зөрөөг шалгах шаардлагатай дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туха хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: “...эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх прокурор Г.Т-н эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн  хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурьдсан зарим үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнд: Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шинжээчээр оролцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг тус тус зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Эрүүгийн  хэрэгт мөрдөгчийн гаргасан шинжээч томилох тухай тогтоолын дагуу Л.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 13 шуудай буюу 228 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын экологиэдийн засгийн үнэлгээг тогтоож 05 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх 51/, мөн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 02 дугаартай нэмэлт дүгнэлт /хх 64/-ийг тус тус гаргасан бөгөөд энэ хэрэгт Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагч С.Х хохирогчоор тогтоогдсон /хх 28/ байна. Харин эрүүгийн  хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Л.Б хохирогчоор тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийг Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Ц, нэмэлт дүгнэлтийг уг хүрээлэнгийн Хөхтний Экологийн Лабораторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Г нар тус тус гаргаж энэ хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Өөрөөр хэлбэл дээрх эрүүгийн хэргүүдийг нэгтгэж хянан шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзэхгүй болно. Мөн Л.Б нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...хавтаст хэргийн зарим хэсэгтэй нь уншиж танилцсан” гэж мэдүүлсэн байх боловч мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу түүнд хэргийн материалыг 3 удаа танилцуулж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн /2 дугаар хх 160, 209, 3 дугаар хх 36/ байх тул шүүгчийн захирамжинд дурьдсан “хохирогч Л.Б нь хэргийн материалтай бүрэн танилцаагүй” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Үүнээс гадна шүүх “шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй байгааг шалгах шаардлагатай” гэжээ. 6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан тул шүүгдэгч нарын мэдүүлгүүдийн зөрөөг арилгахаар тэднийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах үндэслэлгүй юм. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой. Шүүгчийн захирамжинд дурьдсан дээрх заалтууд нь хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцэлд дурьдсан энэ хэсгүүдийг хүлээн авах үндэслэлтэй байна. Харин шүүгчийн захирамжинд дурьдсан “Шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй буюу нас бие гүйцсэн 2 бодгалийн үнэлгээг 2 янзаар тогтоосон, тайлбар дээр нь нэг нь нас бие гүйцсэн бодгаль, нөгөөдхийг нь бамбарууш байгаа тул нэг нас бие гүйцсэн бодгаль нь эх буюу эм бодгаль байх боломжтой гэсэн нь ойлгомжгүй” гэсэн хэсэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан /гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ/ асуудлыг дахин тогтоох шаардлагатай гэж үзлээ. Учир нь хохирогч Л.Б нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... 2001 оны 264 дүгээр шийдвэр бол баавгайг агнах барих эрхийн бичгийг худалдаж авах үнийг 250.000 төгрөг гэж байгаа. Баавгайн эд эрхтэн болгон дээр хууль ёсны агнасан гэдэг нь тогтоогдсон бол хууль ёсны гэж үзэж шинжээчийн дүгнэлтэд заасан үнийн дүнг хасуулах боломжтой ...” гэсэн байна. Түүнээс гадна энэ хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн/-ыг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ. Прокурор 5/59 дугаартай тогтоолоор яллах дүгнэлт үйлдэх үедээ яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, Л.Ч нь ... Орхон аймгийн Баян-Өндөр суманд  гэртээ 2012 оноос 2019 оны 01 сарын 14-ний өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-нд багтсан хүрэн баавгайн арьс 4 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхэгийг үл таних хүнээс худалдан авч хадгалсан гэжээ. /2 дугаар хх 217/. Л.Чулуунцэцэг нь хүрэн баавгайн 4 ширхэг арьс, 4 ширхэг сарвууг хэдийд, хаанаас худалдан авсан нь тодорхойгүй байх бөгөөд мөн прокурор яллах 7 дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Л.Ч-г ... 2012 оны 11 сард Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын иргэн Б.А-н зуны амбаарт өлгөөтэй байсан 2 ширхэг хүрэн баавгайн арьсыг авч ... гэсэн атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ... ховор амьтны жагсаалтад багтсан 6 ширхэг хүрэн баавгайн арьс, 12 ширхэг хүрэн баавгайн сарвууг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан ... гэж ерөнхийд нь дүгнэсэн /3 дугаар хх 43/ нь үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл дээрхи хүрэн баавгайн арьс 4 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхэгийг худалдан авсан үйлдэл нь хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн мөн шүүгдэгч нарын хэнийх нь улмаас хэнд, ямар хэмжээний хохирол учирсан болохыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тус тус дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлага хангаагүй гэж үзнэ. Шүүгдэгч Л.Ч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... М, Х гэх хүнээс авсан ... ” гэсэн тул дээрхи нэр бүхий хүмүүс нь хүрэн баавгай агнасан эсэх, хэрэв агнасан бол Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан эсэх, Л.Ч-т худалдсан эсэх, мөн 2 ширхэг хүрэн баавгайн арьсыг хадгалж байсан Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын иргэн Б.А-н үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх зэргийг шалгаж тодруулбал зохино. Мөн хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээс дүгнэн үзвэл шүүгдэгч Л.Ч, Б.Б нар нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой байж болзошгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Т-н эсэргүүцэлд дурьдсан бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 106 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой 8 зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА С.УРАНЧИМЭГ