Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/277

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н  

Улсын яллагч Л.Э

Хохирогч С.Х /цахимаар/

            Шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.С, Х.О, Р.Ц, Д.Э нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ч,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Д.Э нарт холбогдох эрүүгийн 1825007750180 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Ч

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Э

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Л.Чийг 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч 28-89 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан,

-2012 оноос Монгол Улсын Засгийн 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгайн арьс 4 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхэгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан,

-2012 оны 11 дүгээр сард Ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумаас иргэн Б.Алтанцоожоос авч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан,

-2018 оны 07 дугаар сард Ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн сарвуу 8 ширхгийг худалдан авч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдэж нийт 36,750,000 төгрөгийн шууд хохирол экологид учруулсан,

-Шүүгдэгч Б.Б-ыг 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр 28-89 СЭҮ улсын дугаартай, Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

-Шүүгдэгч Д.Э-г 2018 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс түүж, бэлтгэн Л.Ч-т зохих зөвшөөрөлгүйгээр худалдан экологид 11,400,000 төгрөгийн шууд хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Л.Ч-ийн мэдүүлсэн, маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

-шүүгдэгч Б.Б-ын мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

-шүүгдэгч Д.Э-гийн мэдүүлсэн, маргах зүйлгүй хүлээн зөвшөөр байна гэх мэдүүлэг,

 

-хохирогч С.Х-н мэдүүлсэн, хохирол төлөгдөөгүй байгаа гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс яллах болон цагаатгах талуудын шинжлэн судалсан:

 

-Иргэний нэхэмжлэгч С.Х-н мэдүүлсэн...Булган аймгийн Сэлэнгэ сумын 4-р багийн нутаг дэвсгэрээс Энхтуяа, Чулуунцэцэг, Баттогтох нар нь ховор ургамал болох дэргэвэр жиргэрүү ургамлын үндсийг түүж бэлтгэсэн, худалдсан, худалдаасан, тээвэрлэсэн, хадгалсан хэрэгт миний бие хохирогчоор тогтоогдож байна. Хэргийн материалтай танилцахад хэрэгт холбогдсон хүмүүс нь ховор ургамал болох дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндсийг Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрээс түүсэн болох нь тогтоогдож байна. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг хориглосон. Өнгөрсөн жилийн хугацаанд нэг ч хувь хүн аж ахуйн нэгж байгууллагад зөвшөөрөл олгогдоогүй...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 29-р хуудас/

 

-Гэрч Э.Ц мэдүүлсэн... 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян-Замын 9-7 тоотод хориотой ургамал байсан гэх мэдээллийн дагуу шалгахад хашаанд байх автомашины гаражид шуудайд хийсэн ургамал байсан. Тухайн үед Л.Ч гэх хүн нь дээрх ургамлыг Булган аймгийн Хангал сумын Хялганатаас оруулан ирсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 35-р хуудас/

 

-Иргэний нэхэмжлэгч Л.Б мэдүүлсэн... Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01-р хавсралтад зааснаар ховор зэрэглэлд бүртгэгдсэн байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т...экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулна” гэж заасан байдаг. Гэм буруутай этгээдээс төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 135-р хуудас/,

 

-Гэрч Г.Т-н мэдүүлсэн...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим үүрэг гүйцэтгэж байхад хорооллын эцсээс хойш байдаг хүнсний дэлгүүрийн үүдэнд Тоёота аллион загварын автомашин зогсож байхаар нь сэжигтэй санагдаад зогсоож шалгаад цагдаагийн газар дээр аваачиж, жижүүрт хүлээлгэн өгч шалгуулсан. Арын суудал дээр байсан цаасан хайрцаг дотроос баавгайн арьс багажинд байсан шуудайн дотроос баавгайн сарвуу зэрэг эд зүйл гарч ирсэн. Онгойлгож үзэх гэтэл үзүүлэхгүй болохоор нь шууд цагдаагийн газар дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 137-р хуудас/

 

-Гэрч Л.С-н мэдүүлсэн ...Өнөөдөр орой 17 цаг 30 минутын орчим Л.Ч над руу залгаад гэр рүү чинь дөхүүлээд өгье гэхээр нь зөвшөөрөөд цуг үйлчилгээний төв орсон. Машинд нь суугаад явж байхад цагдаа нар шалгаад цагдаагийн газарт авчирсан. Намайг машинд суухад арын суудал дээр хайрцагтай эд зүйл байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-р хуудас/,

 

-Гэрч Ц.Б-н мэдүүлсэн ...2018 оны 07 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн авто вокзал дээрээс нэг эмэгтэйг авч 15.000 төгрөгөөр Эрдэнэт рүү хүргэж ирсэн. Хорооллын эцсийн ойролцоо очоод буулгах гэтэл “ахаа та баавгайн сарвуу худалдаж авдаг хүн мэдэх үү гэж надаас асуусан ...би малын арьс, шир өгдөг байсан Чука буюу Л.Ч гэж эмэгтэйн гар утасны дугаарыг олж залгаж асуухад ямар ч байсан аваад ир үзье гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйд Л.Чийн гэрийн хаягийг хэлчихээд явах гэтэл “цуг яваад өгөөч таксины мөнгийг чинь төлнө, оройдоо шууд Дархан буцна” гээд гуйгаад байхаар нь Л.Чийн гэрт хүргэж өгсөн. Тэр хоёр хоорондоо ярьж байгаад баавгайн сарвуунуудыг худалдсан. Ямар ч байсан бүгдийг нь 1,200,000 төгрөгөөр худалдан авсан. Яг хэдэн сарвуу байсныг үнэхээр санахгүй байна. Тэгээд нөгөө эмэгтэйг вокзал хүргэж өгсөн. Тэр эмэгтэй Дархан-Уул аймгаас суухдаа хайрцагтай зүйл машины багажинд хийсэн...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 143-144-р хуудас/,

 

-Гэрч Б.А-н мэдүүлсэн ... Одоогоос 7-8 жилийн өмнө шиг санагдаж байна. 2012 оны өвөл манайх Хадан хошуу гэх газар өвөлжиж байхад Эрдэнэтээс явж байна арьс, шир, нэхий, түүхий эд авна гээд цэнхэр өнгийн портер машинтай 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс ирсэн. Гэрийн хойно байх зуны модон амбаараас үхрийн шир, ямааны арьс өгөхөд өлгөөд байсан баавгайн 2 ширхэг арьс байсныг харчихаад “баавгайн арьс байна гээд ярихаар нь” та нарт хэрэгтэй бол ав гэж хэлээд өгсөн, би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Манай эцэг Баярмөнх 2011 онд нас барсан, түүнээс хойш амбаарт өлгөөтэй байсан. Тэр арьсыг хаанаас олж ирснийг би мэдэхгүй. Би тэр 3 хүнд баавгайн сарвуу өгөөгүй, надад баавгайн сарвуу байгаагүй... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 153-154-р хуудас/

 

-Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг амьтны арьс, 12 ширхэг сарвуу зэрэг нь Баавгайн овгийн баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн 12 ширхэг сарвуу, 6 ширхэг арьс мөн болно. Нийт 7 бодгаль хүрэн баавгайн арьс, сарвуу байна. Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг амьтны арьс, 12 ширхэг сарвуу зэргээс харахад бамбарууш буюу төл бодгалийн арьс 3 ширхэг, 2 настай бодгалийн арьс 2 ширхэг, мөн 4 ширхэг сарвуу, нас бие гүйцсэн бодгалийн арьс 1 ширхэг, мөн 8 ширхэг сарвуу зэрэг байна. Хүйсийг тогтоох боломжгүй болно. Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг амьтны арьс, 12 ширхэг сарвуу зэргээс харахад нас бие гүйцсэн бодгаль 2 ширхэг, 2 настай бодгаль 2 ширхэг, бамбарууш буюу төл бодгаль 3 ширхэг байна. Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг амьтны арьс, 12 ширхэг сарвуу зэргээр агнасан арга барил, цаг хугацааг тогтоох боломжгүй болно. Хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг байдаг байна. Төл амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тухайн бие гүйцсэн бодгалийн экологи-эдийн засгийн үнэлгээний 70 хувиар тооцож, тогтоодог байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 180-181-р хуудас/

 

-Гэрч Б.Б-н мэдүүлсэн ...Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын нутгаар одоогоос 7-8 жилийн өмнө Л.Ч, Б.Б нарын хамт тэр орчмын айлуудаас малын мах, арьс, шир худалдаж авахаар явсан. Тухайн үед Баттогтох ахын Портер машинаар явж байсан. Зэлтэр сумын нэг айлаас малын мах, арьс, шир, нэхий авч байхад тухайн айлын залуу баавгайн 2 ширхэг арьс байгаа та нар авах уу гээд амбаараасаа гаргаж ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 142-р хуудас/

 

-Гэрч Ц.Б-н мэдүүлсэн ...Миний санаж байгаагаар 1,200,000 төгрөгийг баавгайн сарвуу зарсан эмэгтэйд бэлнээр өгсөн. Дарханаас ирсэн хүүхэнтэй Л.Ч уулзаж байгаад л тэр хоёр наймаа хийсэн, би наймаанд оролцоогүй. Цагдаад дээр шалгагдаж байхад Л.Ч нь сарвуу худалдаж авч байхад Б.Быг байсан гээд та мэдүүлэг өгчихөөч Б.Быг чирмээр байна гэдэг байсан. Би байгаагүй хүнийг юу гэж байсан гэж худлаа хэлэх юм гэж хэлж байсан. Намайг эхнэр, хүүхдүүдтэйгээ очиж баавгайн сарвуу авчирч өгсөн гэж гүтгэж байна. Баттогтох миний бүх асуудлыг мэддэг учраас цагдаад хэлсэн байж таарна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 237-р хуудас/

 

-Гэрч Б.О-н мэдүүлсэн... Л.Ч гэж эмэгтэйг би танихгүй. Би нөхөр Ц.Баттулга болон хүүхдүүдийн хамт айлд очиж баавгайн сарвуу өгч мөнгийг нь дансаар авч байсан удаа байхгүй. Миний болон манай нөхөр, хүүхдүүдийн дансыг шалгаад үзээ. Манайх 4 хүүхэдтэй, 3 охинтой, Мөнгөн гэж хүү маань Эрдэнэт үйлдвэрт ажилладаг...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 238-р хуудас/

 

-Гэрч Б.М мэдүүлсэн... Би Л.Ч, Б.Б гэх хүмүүсийг танихгүй. 2018 оны 07 дугаар сард аав Ц.Баттулгын хамт Рашаант багт амьдардаг Л.Чийн гэрт очиж 8 ширхэг баавгайн сарвуу худалдсан асуудал надад байхгүй. Миний дансаар Л.Ч гэх эмэгтэйгээс ямар нэг мөнгө шилжиж орж ирж байсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 239-р хуудас/

 

-Гэрч Б.А-н мэдүүлсэн... Аав Баярмөнх амьд байхдаа нуруу, бөөр өвддөг учир өлгөж, тосыг нь авна гээд авчирсан. Хаанаас авчирсныг мэдэхгүй. Би тухайн үед 12 настай байсан. Би зараагүй, зүгээр өгсөн. Тэр хүмүүст хаях гэж байгаа юм гээд өгсөн. Хадан хошуу гэх газар байх манай өвөлжөөн дээр байдаг амбаарт байхад нь тэр хүмүүст өгсөн.... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 170-р хуудас,/

 

-Шинжээч Г.Г-н мэдүүлсэн ...Шинжилгээнд ирүүлсэн 12 ширхэг сарвуу, 6 ширхэг арьс морфологи хэмжээгээрээ ялгаатай. 12 ширхэг сарвууны 8 ширхэг нь дөрөв, дөрвөөрөө бие гүйцсэн 2 бодгальд хамаарна. 4 ширхэг нь морфологи хэмжээгээрээ арай жижиг сарвуу нь залуу баавгайн сарвуу юм. 6 ширхэг арьсны 3 нь жижиг буюу 3 бамбаруушны арьс байсан. Нийтдээ 7 бодгаль амьтан байна...” гэсэн мэдүүлэг/3-р хх-ийн 185-186-р хуудас/,

 

-Яллагдагчаар Б.Б-ын мэдүүлсэн... Чулуунцэцэг л Хялганат руу явах ажил байна машинаараа үйлчлээд өгөөч гэхэд нь цуг явсан. Түүнээс би тэр ургамлын үндэс зарсан эмэгтэйг танихгүй, би тэр хүнд мөнгө өгч худалдаж аваагүй. Зүгээр машиндаа тээвэрлэж Чулуунцэцэгт тус болсон.Чулуунцэцэг дээрхи эмэгтэйгээс нийт 6 шуудай ургамлын үндэс авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112-р хуудас/,

 

-Яллагдагчаар Д.Э-гийн мэдүүлсэн...2018 оны 10 дугаар сард надаас гадна нутгийн олон хүмүүс түүж байсан. Гэхдээ тэр хүмүүсийг бол би танихгүй. Чулуунцэцэг гэж эмэгтэйд 6 шуудай ургамлын үндсийг 1 сая төгрөгөөр зарсан. Чулуунцэцэг эгч надаас ургамлын үндэс авахаар ирэхдээ цэнхэр өнгийн өндөрлөөгөөтэй Портер машинтай ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-р хуудас/,

 

-Яллагдагчаар Л.Ч-ийн мэдүүлсэн...  Би 2018 онд аваагүй, 2017 оны 7 дугаар сард хүрэн баавгайн 8 ширхэг сарвууг Баттулга, эхнэрийн хамт, найз нь гээд нэг залуугийн хамтаар манай гэрт ирээд авчирч өгч байсан юм. 2017 онд манай арван жилийн ангийн уулзалт болсон учраас 2017 он гэдгийг нь сайн санаж байна. Баттулгад би 8 ширхэг сарвууны мөнгө гэж эхлээд 900.000 билүү 1.000.000 төгрөгийг өгсөн, түүний дараа маргааш нь билүү нөгөөдөр нь үлдэгдэл мөнгийг нь дансаар шилжүүлж байсан юм. Тухайн үед би хэний данс байсныг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188-р хуудас/,

 

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баян замын 9-7 тоот хашаанд байх авто машины гаражид хэргийн газрын үзлэг хийсэн “...Гаражийн зүүн хана дагуу цагаан цэнхэр өнгийн шуудайтай ургамал байв. Тоолж үзэхэд нийт 13 шуудайтай ургамал байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зураг /1-р хх-ийн 20-21-р хуудас/,

 

-Хураан авсан ургамалд үзлэг хийсэн тухай “...13 шуудайтай ургамлыг шуудай нэг бүрээр жинлэн үзэхэд нийт 236 кг 700 грамм ургамал байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-26-р хуудас/,

 

-Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай ...13 шуудай буюу 228.0 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ 11,400,000 төгрөгийн хохирол тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 64-66-р хуудас/,

 

-Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А282 тоот “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал, экологи эдийн засгийн үнэлгээний хүснэгт... /1-р хх-ийн 83-98-р хуудас/,

 

-“Жагсаалт батлах тухай /ховор ургамлын/ 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №153 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоол, ховор ургамлын жагсаалт... /1-р хх-ийн 99-109-р хуудас/

 

-2019 оны 1 дүгээр сарын 14-ний шөнө Тоёота аллион маркийн 87-36 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-126-р хуудас/

-Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баян замын 9-7 тоот хашаанд байх авто машины гаражид хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 127-130-р хуудас/,

 

-Шүүгдэгч Б.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 146-152-р хуудас/

 

-Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Экологи-эдийн засгийн үнэлгээ:... 7 бодгаль нийт 36 750 000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 187-р хуудас/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /2-р хх-ийн 108-р хуудас/

-Шүүгдэгч Д.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 204-208-р хуудас/ зэргийг судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч Л.Ч нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг 2018 оны 11 дүгээр сард Д.Э-гаас зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч Б.Б-ын эзэмшлийн 28-89 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод гэртээ авчирч хадгалсан,

-Монгол Улсын Засгийн 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгайн арьс 4 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхэгийг 2012 оноос Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан,

-2012 оны 11 дүгээр сард ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумаас иргэн Б.Алтанцоожоос авч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан,

-2018 оны 07 дугаар сард ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн сарвуу 8 ширхэгийг бусдаас худалдан авч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан,

-Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг 2018 оны 11 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр 28-89 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

-Шүүгдэгч Д.Э нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг 2018 оны 11 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн Л.Чт худалдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, мэдүүлэг шалгасан ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Э.Цогтсайханы... 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баян-Замын 9-7 тоотод хориотой ургамал байна гэх мэдээллийн дагуу шалгахад хашаанд байх автомашины гаражид шуудайд хийсэн ургамал байсан. Тухайн үед Л.Ч гэх хүн нь дээрх ургамлыг Булган аймгийн Хангал сумын Хялганатаас оруулан ирсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баян замын 9-7 тоот хашаанд байх авто машины гаражид хэргийн газрын үзлэг хийсэн “...Гаражийн зүүн хана дагуу цагаан цэнхэр өнгийн шуудайтай ургамал байв. Тоолж үзэхэд нийт 13 шуудайтай ургамал байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн гэрэл зураг /1-р хх-ийн 20-21-р хуудас/, Хураан авсан ургамалд үзлэг хийсэн тухай “...13 шуудайтай ургамлыг шуудай нэг бүрээр жинлэн үзэхэд нийт 236 кг 700 грамм ургамал байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-26-р хуудас/, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай ...13 шуудай буюу 228.0 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ 11,400, 000 төгрөгийн хохирол тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 64-66-р хуудас/, яллагдагчаар Б.Б-ын мэдүүлсэн... Чулуунцэцэг л Хялганат руу явах ажил байна машинаараа үйлчлээд өгөөч гэхэд нь цуг явсан...Зүгээр машиндаа тээвэрлэж Чулуунцэцэгт тус болсон.Чулуунцэцэг дээрхи эмэгтэйгээс нийт 6 шуудай ургамлын үндэс авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112-р хуудас/, яллагдагчаар Д.Эгийн мэдүүлсэн...2018 оны 10 дугаар сард надаас гадна нутгийн олон хүмүүс түүж байсан... Чулуунцэцэг гэж эмэгтэйд 6 шуудай ургамлын үндсийг 1 сая төгрөгөөр зарсан. Чулуунцэцэг эгч надаас ургамлын үндэс авахаар ирэхдээ цэнхэр өнгийн өндөрлөгөөтэй Портер машинтай ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Чулуунцэцэг нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолоор баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг 2018 оны 11 дүгээр сард Д.Э-гаас зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч Б.Бын эзэмшлийн 28-89 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод гэртээ авчирч хадгалсан, шүүгдэгч Б.Б нь “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр, жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг 2018 оны 11 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр 28-89 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, шүүгдэгч Д.Э нь “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг 2018 оны 11 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн Л.Ч-т худалдсан, мөн шүүгдэгч нарын үйлдлийн улмаас байгаль экологид 11,400,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой хэргийн байдал хангалттай бүрэн тогтоогджээ. Шүүгдэгч нар эдгээр үйлдлийн талаар маргаагүй бөгөөд нотлох баримтууд зөрүүгүй, эргэлзээгүй байна.

2. Шүүгдэгч Л.Чийг Монгол Улсын Засгийн 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгайн арьс 4 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхэгийг 2012 оноос Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан, 2012 оны 11 дүгээр сард ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумаас иргэн Б.Алтанцоожоос авч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан, 2018 оны 07 дугаар сард ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн сарвуу 8 ширхэгийг бусдаас худалдан авч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан үйлдэл нь,  иргэний нэхэмжлэгч Л.Батсайханы мэдүүлсэн... Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01-р хавсралтад зааснаар ховор зэрэглэлд бүртгэгдсэн байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т...экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулна” гэж заасан. Гэм буруутай этгээдээс төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-р хуудас/, гэрч Г.Түвшинтөрийн мэдүүлсэн...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчим үүрэг гүйцэтгэж байхад хорооллын эцсээс хойш байдаг хүнсний дэлгүүрийн үүдэнд Тоёота аллион загварын автомашин зогсож байхаар нь сэжигтэй санагдаад зогсоож шалгаад цагдаагийн газар дээр аваачиж, жижүүрт хүлээлгэн өгч шалгуулсан. Арын суудал дээр байсан цаасан хайрцаг дотроос баавгайн арьс багажинд байсан шуудайн дотроос баавгайн сарвуу зэрэг эд зүйл гарч ирсэн. Онгойлгож үзэх гэтэл үзүүлэхгүй болохоор нь шууд цагдаагийн газар дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 137-р хуудас/, гэрч Л.Сүрэнжавын мэдүүлсэн ...Өнөөдөр орой 17 цаг 30 минутын орчим Л.Ч над руу залгаад гэр рүү чинь дөхүүлээд өгье гэхээр нь зөвшөөрөөд цуг үйлчилгээний төв орсон. Машинд нь суугаад явж байхад цагдаа нар шалгаад цагдаагийн газарт авчирсан. Намайг машинд суухад арын суудал дээр хайрцагтай эд зүйл байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-р хуудас/, гэрч Ц.Баттулгын мэдүүлсэн ...2018 оны 07 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн авто вокзал дээрээс нэг эмэгтэйг авч 15.000 төгрөгөөр Эрдэнэт рүү хүргэж ирсэн. Хорооллын эцсийн ойролцоо очоод буулгах гэтэл “ахаа та баавгайн сарвуу худалдаж авдаг хүн мэдэх үү гэж надаас асуусан .... Нөгөө эмэгтэйд Л.Чийн гэрийн хаягийг хэлчихээд явах гэтэл “цуг яваад өгөөч таксины мөнгийг чинь төлнө, оройдоо шууд Дархан буцна” гээд гуйгаад байхаар нь Л.Чийн гэрт хүргэж өгсөн. Тэр хоёр хоорондоо ярьж байгаад баавгайн сарвуунуудыг худалдсан. Ямар ч байсан бүгдийг нь 1,200,000 төгрөгөөр худалдан авсан. Яг хэдэн сарвуу байсныг үнэхээр санахгүй байна. Тэгээд нөгөө эмэгтэйг вокзал хүргэж өгсөн. Тэр эмэгтэй Дархан-Уул аймгаас суухдаа хайрцагтай зүйл машины багажинд хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144-р хуудас/, гэрч Б.Алтанцоожийн мэдүүлсэн ... Одоогоос 7-8 жилийн өмнө шиг санагдаж байна. 2012 оны өвөл манайх Хадан хошуу гэх газар өвөлжиж байхад Эрдэнэтээс явж байна арьс, шир, нэхий, түүхий эд авна гээд цэнхэр өнгийн портер машинтай 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс ирсэн. Гэрийн хойно байх зуны модон амбаараас үхрийн шир, ямааны арьс өгөхөд өлгөөд байсан баавгайн 2 ширхэг арьс байсныг харчихаад “баавгайн арьс байна гээд ярихаар нь” та нарт хэрэгтэй бол ав гэж хэлээд өгсөн, би ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Манай эцэг Баярмөнх 2011 онд нас барсан, түүнээс хойш амбаарт өлгөөтэй байсан. Тэр арьсыг хаанаас олж ирснийг би мэдэхгүй. Би тэр 3 хүнд баавгайн сарвуу өгөөгүй, надад баавгайн сарвуу байгаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154-р хуудас/, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай... Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг амьтны арьс, 12 ширхэг сарвуу зэрэг нь Баавгайн овгийн баавгайн төрөлд хамаарах хүрэн баавгайн 12 ширхэг сарвуу, 6 ширхэг арьс мөн болно. Нийт 7 бодгаль хүрэн баавгайн арьс, сарвуу байна....Хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөг байдаг байна. Төл амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тухайн бие гүйцсэн бодгалийн экологи-эдийн засгийн үнэлгээний 70 хувиар тооцож, тогтоодог байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 180-181-р хуудас/, гэрч Б.Бямбарагчаагийн мэдүүлсэн ...Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын нутгаар одоогоос 7-8 жилийн өмнө Л.Ч, Б.Б нарын хамт тэр орчмын айлуудаас малын мах, арьс, шир худалдаж авахаар явсан. Тухайн үед Баттогтох ахын Портер машинаар явж байсан. Зэлтэр сумын нэг айлаас малын мах, арьс, шир, нэхий авч байхад тухайн айлын залуу баавгайн 2 ширхэг арьс байгаа та нар авах уу гээд амбаараасаа гаргаж ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 142-р хуудас/, гэрч Ц.Баттулгын мэдүүлсэн ...Миний санаж байгаагаар 1,200,000 төгрөгийг баавгайн сарвуу зарсан эмэгтэйд бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 237-р хуудас/, шүүгдэгч Б.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 146-152-р хуудас/, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Экологи-эдийн засгийн үнэлгээ:... 7 бодгаль нийт 36,750,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 187-р хуудас/, 2019 оны 1 дүгээр сарын 14-ний шөнө Тоёота аллион маркийн 87-36 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-126-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч маргаагүй,нотлох баримтууд зөрүүгүй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас байгаль орчинд  7 бодгаль-36,750,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Д.Э нь “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Хангал сум Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс түүж бэлтгэн Л.Ч-т худалдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал...түүсэн бэлтгэсэн, худалдсан...гэмт хэргийн, шүүдэгч Л.Ч нь дээрхи ургамлыг Д.Э-гаас худалдан авч, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал...худалдан авсан, хадгалсан... гэмт хэргийн, шүүгдэгч Б.Б нь дээрхи ургамлыг 28-89 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал...тээвэрлэсэн гэмт хэргийн тус тус шинжтэй, санаатай, өөрсдийн үйлдлүүдийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Чийн, хүрэн баавгайн арьс 4 ширхэг, хүрэн баавгайн сарвуу 4 ширхгийг 2012 оноос Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан, мөн хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумаас иргэн Б.Алтанцоожоос авч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан, 2018 оны 07 дугаар сард хүрэн баавгайн сарвуу 8 ширхгийг бусдаас худалдан авч Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 9-7 тоотод хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан,худалдан авсан...”гэмт хэргийн шинжтэй санаатай, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, харин улсын яллагч, өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх эсэх дээр мэтгэлцсэн.

 

Үүнд: улсын яллагч, шүүгдэгч Л.Чийн хүрэн баавгайн арьс, сарвуу худалдан авсан, хадгалсан үйлдлийн улмаас  байгальд 36,750,000 төгрөгний шууд хохирол учирсан, шүүгдэгч нар “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс 228 кг-ийг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн бэлтгэсэн, худалдсан авсан, тээвэрлэсэн үйлдлийн улмаас байгаль орчинд 11,400,000 төгрөгийн шууд хохирол учирсан.БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 36,750,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж, 3-д зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,400,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр шүүгдэгч нараар хуваан төлүүлэх үндэслэлтэй гэж,

 

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: Чулуунцэцэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д зүйлчлэлд маргахгүй, харин түүний үйлдлийн улмаас шууд хохирол учраагүй тул хохирол төлүүлэх үндэслэлгүй. Чулуунцэцэг нь эдгээр баавгайн арьс сарвууг 3 өөр цаг хугацаанд цуглуулсан байдаг. Хэдэн бодгаль гэдгийг тогтоох боломжгүй. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь ховор ургамлын жагсаалтад 2012 онд орсон тул хохиролыг төлүүлэх үндэслэлгүй гэж,

 

-шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О: Хүрэн баавгай нь 2012 онд ховор амьтны жагсаалтад орсон. Чулуунцэцэг нь 2001 онд агнасан баавгайн арьсыг 2012 онд авсан байдаг. 2016-2017 онуудад 8 ш сарвуу худалдан авсан. 2001, 2012 оны хохирлыг тооцох боломжгүй. Мөн 8 ш сарвууг хэдэн төгрөгөөр үнэлэх вэ. Түүхий эдийг хэрхэн үнэлэх нь тодорхойгүй гэж,

 

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э: Баттогтох ургамал тээвэрлэсэн асуудалд маргахгүй. Гэвч түүний үйлдлээр шууд хохирол учраагүй тул хохирол нөхөн төлөх ёсгүй. Хэрэгт битүүмжилсэн машиныг 2018 онд худалдсан байхад үнэлж битүүмжилсэн байгаа гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул: шүүгдэгч Энхтуяагаас нөхөн төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. 11,400,000 төгрөгөөр нь л гаргуулах боломжтой гэжээ.

 

Хохирол төлбөрийн тухайд шүүх, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-д “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж зааснаар 36,750,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж буюу 73,500,000 төгрөгийг шүүгдэгч Л.Ч-ээс гаргуулах, дээрхи зүйлийн 3-д “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж зааснаар 11,400,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 57,000,000 төгрөгийг шүүгдэгч нараар хуваан төлүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв. Шүүгдэгч нараар 57,000,000 төгрөгийг хуваан төлүүлэхдээ  гэмт хэргийн оролцоо, байгаль орчинд өөрийн шууд үйлдлээр хохирол учруулсан байдлыг харгалзан Д.Эд 34,200,000 төгрөг, Л.Ч, Б.Б нарт тус бүр 11,400,000 төгрөгийн төлбөр оногдуулах нь зүйтэй гэж,

 

-шүүгдэгч Л.Ч-т хүрэн баавгайн 7 бодгаль буюу 36,750,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж төлбөр оногдуулахдаа БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулийн 3 дугаар зүйлийн 11-д "байгаль орчинд учруулсан хохирол" гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; 12-д "байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг...ойлгоно гэж заасны дагуу Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дугаар сарын 28-ний өдрийн “ ...Шинжилгээнд ирүүлсэн 6 ш хүрэн баавгайн арьс,12ш сарвуу зэргээс харахад бамбарууш буюу төл бодгалийн арьс 3ш, 2 настай бодгалийн арьс 2ш, мөн сарвуу 4ш, нас бие гүйцсэн бодгалийн арьс 1ш, мөн 8ш сарвуу байна. Хүйсийг тогтоох боломжгүй болно. Хүрэн баавгай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1-р хавсралтад ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно...Экологи-эдийн засгийн үнэлгээ: эр бодгаль 6,500,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг байдаг байна. Төл амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тухайн бие гүйцсэн бодгалийн экологи эдийн засгийн үнэлгээний 70 хувиар тогтоодог байна... гэх дүгнэлт, 2019 оны 3 сарын 19-ний өдрийн шинжээчийн... 7 бодгаль нийт 36,750,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 180-187-р хуудас/-ийг үндэслэн,

 

-АМЬТНЫ ТУХАЙ хуулийн 4.1.20-д "ангийн гаралтай түүхий эд" гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтэнийг гэж, 7.6-д “Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална”гэж, 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, 37.2-д “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж, 37.3-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус заасныг үндэслэн шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Л.Ч нь 2012-2017 онуудад хүрэн баавгайн түүхий эдийг ашиг хонжоо олох зорилгоор худалдан авч хадгалсан нь /агнаж, бариагүй/ үнэлэхэд нийт 7 бодгаль болж байх боловч үйлдэл, санаа зорилгоороо байгаль орчин амьтны аймагт учруулсан хохирол хор уршгийн хувьд амьтныг агнаж барихтай дүйцнэ гэж хууль тогтоогч үзсэн байна. Амьтны 1ширхэг түүхий эд нь,тухайлбал,арьс, сарвуу нь тухайн амьтныг устгагдсаныг харуулах тул бодгалиар үнэлж байгаа нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нараас төлбөр гаргуулахдаа Л.Ч-ээс төлсөн 4,000,000 төгрөг, Д.Баттогтохоос төлсөн 500,000 төгрөг, Д.Э-гаас төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцож, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шүүгдэгч Л.Чээс төлсөн 4,000,000 төгрөг, Орхон аймгийн Төрийн банкны хүү,торгуулийн дансанд шүүгдэгч Б.Боос төлсөн 500,000 төгрөг, шүүгдэгч Д.Э-гаас төлсөн 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлэхээр заалаа.

 

Шүүгдэгч Д.Баттогтох хэрэгт битүүмжилсэн 28 89 СЭҮ улсын дугаартай Портер автомашиныг бусдад худалдсан, нэр шилжүүлж амжаагүй тухай мөрдөгчид мэдэгдсэн ч битүүмжилсэн гэж мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлбөр төлүүлэхээр уг машины үнэ болох 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.           

           

            Шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:                                                                                                                             

 

1. Шүүгдэгч Л.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

-шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн,

-шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал түүж бэлтгэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хот гэсэн чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

3. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч, Б.Б, Д.Э нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих  журамтайг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Ч-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

-шүүгдэгч Д.Э-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

-шүүгдэгч Б.Б-од оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ч, Д.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар шүүгдэгч Л.Ч-ээс нийт 80,900,000 төгрөг, шүүгдэгч Б.Боос 10,900,000 төгрөг, шүүгдэгч Д.Э-гаас 33,200,000 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгуулж, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шүүгдэгч Л.Ч-ээс төлсөн 4,000,000 төгрөг, Орхон аймгийн Төрийн банкны хүү, торгуулийн дансанд шүүгдэгч Б.Боос төлсөн 500,000 төгрөг, шүүгдэгч Д.Э-гаас төлсөн 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 79,85 кг дэрэвгэр, жиргэрүү ургамалын үндэс, 6 ширхэг баавгайн арьс, 12 ширхэг баавгайн сарвууг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримтын комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн 28 89 СЭҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Л.Чийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101006041, Г-2101004123 дугаарт бүртгэгдсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол Баян талын 9-7 тоот гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн сууцыг хохирол төлбөр төлүүлэхээр тус тус Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

10. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ