Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1700

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г т л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01082 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г т л” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М п” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 25 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайтын чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. “М п” ХХК-ийн ажилтан Д.Ж- нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сум Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замд “М п” ХХК-ийн өмчлөлийн 18-44 УНЦ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан манай компанийн өмчлөлийн Хово маркийн 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ч.Э-ын амь насыг хохироон зам тээврийн осол гаргасан. Д.Ж-т холбогдох эрүүгийн хэрэгт манай компани иргэний нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд энэхүү эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 29 дугаар шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК нь 84-31 УНЦ улсын дугаартай Хово маркийн чирэгчийг 25 000 000 төгрөгөөр үнэлсэн. Тус компани нь “Монгол даатгал” ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө даатгуулах гэрээгээр 84-31 улсын дугаартай Хово маркийн автомашиныг даатгуулсан бөгөөд даатгалын гэрээний дагуу автомашинд учирсан хохирол болох 25 000 000 төгрөгөөс 22 500 000 төгрөгийн нөхөн төлбөрийг манай компанид олгосон. Мөн энэ гэмт хэргийн улмаас манай компани талийгаачийн ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн олговор нийт 23 400 000 төгрөгийг төлсөн.

“М п” ХХК нь Д.Ж-ыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж байсан тул Иргэний хуулийн дагуу хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Дээрхи автомашинд учирсан хохирол, төлсөн нөхөн олговор нь манай компанийн гэм буруугаас шалтгаалаагүй, “М п” ХХК-ийн жолоочийн гаргасан эрүүгийн гэмт хэргийн улмаас жолооч осолдсоноос Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу төлөх үүрэг үүссэн тул тус компанид учруулсан гэм хор, хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498,5 дахь хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М п ХХК-иас 25 900 000 төгрөгийг гаргуулж компанийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн ажилтан Д.Ж- нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сум Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замд манай өмчлөлийн 18-44 УНЦ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан “Г т л” ХХК-ийн өмчлөлийн Хово маркийн 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Ч.Э-ын амь насыг хохироосон зам тээврийн осол гаргасан. Д.Ж-т холбогдох эрүүгийн хэрэг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хуралдаанаар хэлэлцэж, “Г т л” ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү зам тээврийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь нэг талаас манай компанийн жолоочийн үйлдэл, нөгөө талаас зам эзэмшигч буюу “Гашуун сухайт авто зам” ХХК, “Үйлсийн зам” ХХК-ийн хайхрамжгүй үйл ажиллагаа гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дангаар манай компани бүрэн хариуцах үндэслэлгүй.

Замын цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн ...Д.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 3.4-т заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэсэн акт дүгнэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчид тус тус үндэслэлтэй гэж үзсэн байх тул манай компаниас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч М п ХХК-д холбогдох, гэм хорын хохирол 25 900 000 төгрөг гаргуулах тухай “Г т л” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 274 950 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01082 тоот шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна

1. Манай компани нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох автомашины эвдрэл, гэмтэлтэй холбоотой 2 600 000 төгрөг мөн үйлдвэрлэлийн ослын улмаас хохирогчид нөхөн төлсөн 23 400 000 төгрөг, нийт 25 900 000 тепрөгийг хууль өсоор хариуцвал зохих этгээдээс нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн. Гэвч анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гэргасан. Нөхөн олговор нь манай компанийн гэм буруугаас шалтгаалаагүй бөгөөд “М п” ХХК-ийн жолоочийн эрүүгийн гэмт хэргийн улмэас жолооч осолдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасны дагуу төлөх үүрэг бий болсны улмаас тус компанид үүссэн гэм хор, хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг анхаарч үзсэнгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 - 498.5, 499 дүгээр зүйлд заасны дагуу гэм хороо тухайн компаниас нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ гэмт хэргийн улмаас иргэний иэхэмжлэгчид бодит учирсан гэм хорын хохирол нь ажиллах хүчээр, эдийн засгийн хохирлын нэг хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтаны ар гэрт олгох иөхөн төлбөрийн олговор. Энэ бол бодитоор учирсан хохирол. Дээрхи гэм хорын хохирол нь гэмт хэргийн улмаас уиирсан хохирол.

Иймд анхан шатны шүүх хохирлыг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.

2. Гэмт үйлдлийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 2-д заасан нөхөн төлбөрийг тухайн ажилтныг ажиллуулж байгаа ажил олгогчийн үүрэг мэт агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь манай компанид илэрхий хохиролтой, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Хово маркийн чирэгч автомашины зах зээлийн дундаж үнэ 25 000 000 төгрөг болохыг дүгнэсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06/01 тоот шинжээчийн дүгнэлт, мөн “Монгол даатгал” ХХК-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 29С1620000143 тоот гэрээ хэрэгт авагдсан. Гэрээний 14.4.3-д заасны дагуу 25 000 000 төгрөгнөөс 90 хувь болох 22 500 000 төгрөгийг олгосон бөгөөд автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой 2 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх 2 500 000 төгрөгөөр хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ойлгоогүй, нөхөн төлбөртэй холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь гэмт хэрэг үйлдэж гэм хор, хохирол учруулсан этгээдээс хохирлоо нэхэмжлэх боломжгүй болгож байгаад гомдолтой байна.

Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Г т л” ХХК нь хариуцагч “М п” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 25 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “М п” ХХК-ийн жолооч Д.Ж- нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сум Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замын 86,5 дахь км-т тус компанийн эзэмшлийн 18-44 УНЦ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан “Г т л” ХХК-ийн эзэмшлийн Ч.Э-ын жолоодож явсан 84-31 УНЦ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас Ч.Э- нас барсан, “Г т л” ХХК-ийн өмчлөлийн 84-31 УНЦ улсын дугаартай Хово маркийн автомашинд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна. /хэргийн 7-25 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монгол даатгал” ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө даатгуулах гэрээгээр 84-31 улсын дугаартай Хово маркийн автомашиныг даатгуулсан бөгөөд даатгалын гэрээний дагуу автомашинд учирсан хохирол болох 25 000 000 төгрөгөөс 22 500 000 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компаниас авсан тул зөрүү 2 500 000 төгрөг болон талийгаачийн ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан нөхөн олговорт олгосон нийт 23 400 000 төгрөг, нийт 25 900 000 төгрөгийг хариуцагч “М п” ХХК-аас гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Уг осол нь үйлдвэрлэлийн осол болохыг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16/06/04518 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар нас барсан ажилтан Ч.Э-ын ар гэрт нөхөн төлбөр 23 400 000 төгрөгийг олгосон үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 32-34 дүгээр тал/

 

Иймд хариуцагч “М п” ХХК-ийн ажилтны буруутай үйлдлээс зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч байгууллагын ажилтан амь хохирсонтой холбоотойгоор нэхэмжлэгчид нөхөн төлбөр төлөх үүрэг үүссэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нас барсан жолоочийн ар гэрт төлсөн нөхөн төлбөрийн 23 400 000 төгрөгийг нэхэмжлэгч компанид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгч “Г т л ХХК-ийн эзэмшлийн 2010 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол Улсад орж ирсэн, Хово маркийн чирэгч автомашины зах зээлийн дундаж үнийг “Хөрөнгө-эстимэйт” ХХК нь 25 000 000 төгрөгөөр үнэлсэн ба нэхэмжлэгч нь 22 500 000 төгрөгийг даатгалын компаниас авсан гэх баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгч нь дээрх мөнгийг авсан гэж тайлбарлаж байх ба зохигчдын тайлбар нотлох баримт болдог тул даатгалын нөхөн төлбөрийн хүрээнд хамрагдаагүй хохирол 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Гэтэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй буюу дээрх баримтуудыг няцаагаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд хариуцагч “М п” ХХК-ийн жолоочийн буруугаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч “Г т л” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М п” ХХК-аас 25 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г т л” ХХК-д олгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагчаас 287 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                     ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

                       

                                                                                                        С.ЭНХТӨР