Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/шш2021/00729

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/00000 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  дугаар байр,  тоотод оршин суух, эрэгтэй, Х овогт Б Б /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч:  дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Н-т холбогдох,

 

  Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00000 дугаартай захирамжаар Б.Б надаас 51,509,130 төгрөгийг гаргаж  ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Гэтэл төлбөрт хураагдсан миний өмчлөлийн  аймаг  суманд байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-8 дугаартай  м.кв, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай  м,кв, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаартай  м,кв талбайтай агуулах зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээний дугаартай  нэгж талбарын дугаартай зоорийн зориулалттай  м.кв эзэмшил газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу үнэлгээ хийлгэхэд төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс маш доогуур байгаа тул гомдолтой байна. Хариуцагч би Н-т уг эд хөрөнгө нийтэд нь  төгрөгөөр үнэлж үнийн саналаа өгсөн байсан. Хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр мэдэгдсэн.

Иймд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хийсэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 102/ШШ2017/00000 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Б 51,509,130 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр үүсгэн, бүртгэлийн Ү-0, Ү-0, Ү-0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмшил газар, 0 аймгийн Д0 сумын төв, 0 дугаар баг,  ХХК-ийн зүүн талд хаягтай дээрх эд хөрөнгүүдийг 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаар тогтоолоор битүүмжилсэн. 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 0 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Б0 350,000,000 төгрөгөөр үнэлсэн.Төлбөр авагч 0 ХХК-иас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т тус тус заасны дагуу 0 ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 152,755,880 төгрөгөөр тогтоосон.Төлбөр төлөгч Б.Б0, төлбөр авагч ХХК нарт 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000000, 00000 албан бичгээр тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 102/ШШ2017/0000 дугаартай захирамжаар хариуцагч Б.Б0 нь нэхэмжлэгч 0 ХХК-ийн нэхэмжилсэн 51,301,900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэхүү төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болох 0 аймаг, 0 сум, 0-р баг,  ХХК-ийн зүүн талд байрлах, 00000000 гэрчилгээний дугаартай 00000000 нэгж талбарын дугаартай зоорийн зориулалттай 0000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай  м.кв талбайтай агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай  м.кв талбай бүхий агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай м,кв талбайтай агуулах, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./хх-00 тал/.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 102/ШЗ2017/00000 дугаартай захирамжаар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 102/ГХ2017/00000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000000 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ./хх-25, 27,28 тал/.

Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч Б.Б өмчлөлийн  аймаг,  сум,  баг,  ХХК-ийн зүүн талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай  м.кв талбайтай агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай  м.кв талбай бүхий агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай  м,кв талбайтай агуулах, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  гэрчилгээний дугаартай  нэгж талбарын дугаартай зоорийн зориулалттай 6550 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр битүүмжлэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Б дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 350,000,000 төгрөгөөр үнэлсэн саналыг ирүүлснийг төлбөр авагч  ХХК-д эс зөвшөөрч, мэргэжлийн байгууллагаар үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргажээ./хх-33-42 тал/.

Ийнхүү төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр 0ХХК-ийг шинжээчээр томилсон байна./хх-43 тал/.

0ХХК нь нэхэмжлэгч Б.Б өмчлөлийн  аймаг,  сум,  баг,  ХХК-ийн зүүн талд байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаартай  м.кв талбайтай агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай  м.кв талбай бүхий агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай м,кв талбайтай агуулах, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  гэрчилгээний дугаартай  нэгж талбарын дугаартай зоорийн зориулалттай  м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэргийг нийт төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч Б.Б 2020 оны 00 дугаар сарын 00-ны өдөр мэдэгдсэн байна./хх-44-58 тал/.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг үнэлсэн  ХХК-ийн үнэлгээтэй танилцаад түүнийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд болон эзэмших эрхтэй газрыг нийтэд нь 00000000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс маш доогуур үнэлсэн байгаа тул гомдолтой байна... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаар зүйлийн  дугаар зүйлийн  дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

 ХХК нь тухайн газрыг үнэлэхдээ зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх арга, суурь үнийн аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр авагч тал болох ХХК-д танилцуулсан талаар баримт байхгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарлаж байна.

 

0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч ХХК-д үнэлгээний тайлантай танилцах талаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд өмгөөлөгчийн дээрх тайлбар нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б өмчлөлийн Ө аймаг, Д сум,  баг,  ХХК-ийн зүүн талд байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай  м.кв талбайтай агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай м.кв талбай бүхий агуулах, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай м,кв талбайтай агуулах, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний дугаартай  нэгж талбарын дугаартай зоорийн зориулалттай  м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар зэргийг нийт төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Б хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.Э