Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00106/и

 

            Äàðõàí-Óóë àéìàã äàõü Ñóì äóíäûí Иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Д.Алтантуяа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

 

Íýõýìæëýã÷: Дархан-Уул аймаг, Дархан, ...-р баг, ...-р хороолол, ....-р байр, ... тоотод оршин суугаа, ...  регистрийн дугаартай, М овогт Ж.Х íýõýìæëýëòýé,

 

Õàðèóöàã÷: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, өөрийн байранд оршин байгаа, ... регистрийн дугаартай, Д ТӨХК-нд õîëáîãäîõ,

 

2020 оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, буурсан цалин 452 467 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын бичилт нөхөн бичүүлэхийг хүссэн èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä: Нэхэмжлэгч Ж.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С , хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г, ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà М.Мөнхбат íàð îðîëöîâ.

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Нэхэмжлэгч Ж.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 2020 оны хэмнэлтийн ажлын талаарх тайланг компьютер дээр бичээд сууж байхад станцын гүйцэтгэх захирал Л.Ж 09:45 минутын үед манай өрөөний хаалгыг маш хүчтэй саван орж ирсэн. Захирлыг дагалдан ХХ-ын дарга Х.А, ЗУХ-ын мэргэжилтэн Эдийн засагч Э.О нар орж ирсэн. Бид гайхаад хартал захирал М.Ж “ Хөөе, Хээ! доор юугаа хийж тэр хүмүүс зүгээр суугаад байгаа юм бэ? гэж маш их уурласан, гараа хармаандаа хийсэн, нүүр нь хүрэнтэж мэнчийсэн надруу хашгирч хэлсэн. Гадаа (-) темпратуртай удаан ажиллах нөхцөл бүрдээгүй хүйтэн байсан. Би засварчид цөөлхүүлээ градирны унжсан мөс цохиод даарсан байлгүй жоохон дулаацаад ажлаа хийнэ гэж хэлсэн. Захирал намайг “-Чи одоо тэнэг юм уу? юу гэж тэнэг тэнэг юм яриад байгаа юм бэ гэж доромжилсон. Би дахин “Захирлаа градирны мөс цохиод дулаацаж байсан, ажилдаа гарна аа гэж учирлаж хэлсэн. Тэгтэл Чи муу одоо яагаад томроод байгаа юм, эргүү эргүү юм яриад чи одоо мангар юм уу, энэ ажлаа өгөөд зайлаарай” гэж хэлэхэд нь би дуугүй байсан. Дахин ажлаа өгөөд зайлаарай... гэж занаж хэлсэн. Цехийн дарга Н руу хандаж “ энэний тодорхойлолтыг нь бичээд аваад ир, Би яг одоо арга хэмжээ авна гэсэн. ЗУХ-ийн дарга Ц.Э намайг өөрийн хүсэлтээр өргөдлөө бичээд ажлаа өг гэж хэлсэн. Дараа нь ерөнхий инженер Б.Х чамаас өөр хүнийг бид хэдэн жил сургаад засварын инженерийн ажлыг хийж чадах хүнийг олж чадах байх, чамаар бид дутахгүй өөрөө өргөдлөө бичээд ажлаасаа боль гэж тал талаас шахаж дарамталсан. Цаашид ийм их сэтгэл санааны гүн хямрал, дарамт, захирлын заналхийлэл, доромжлол доор ажиллах итгэл үнэмшилгүй болж намайг цаашид зүгээр нэг хүний буруутай ч юм уу, технологийн зөрчлөөс болж ажилгүй болж магадгүй гэж айдаст автан тэдний шахалтаар өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Би захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхэд хандаж байна. 2020 оны .. дугаар сарын ...-ний өдрийн ... тоот тушаалыг хүчингүйд тооцуулж өмнөх ажилд эргүүлэн тогтоож, буурсан цалинг гаргуулж, нийгмийн даатгалын бичилт нөхөн бичүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн .... тоот тушаалыг хүчингүйд тооцуулж өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, буурсан цалинг гаргуулах, нийгмийн даатгалын бичилт нөхөн бичүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Ж нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутын үед өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан засварын ажилтнуудын хөдөлмөрийн сахилга бат, цаг ашиглалтанд хяналт тавьж, хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн чиг үүргийн дагуу хяналтын хэлтсийн дарга Х.А хөдөлмөрийн эдийн засагч Э.О нарын хамт цех хэсгийн технологийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын цаг ашиглалтай танилцахаар байруудаар явсан. Гэтэл компанийн хэмжээнд ажлын нягтрал өндөртэй байдаг цагаар турбин цехийн засварчид ажилдаа гаралгүй засварчдынхаа өрөөнд сууцгааж байсан. 1 цаг 30 минутын дараа цайны цаг болох тул энэ хугацаанд хөдөлмөрийн бүтээмж гарахгүй ойлгомжтой тул засварын инженер Ж.Хт ажил үүргээ биелүүлж ажиллахыг шаардахад үл тоосон, байдалтай надад хамаагүй гээд дэвтрээ ширээрүүгээ шидэн ёс зүйгүй үйлдэл гарган надад дарамт үзүүллээ гэх мэтээр уурлаж байсан тул удирдлагын багийнхан орхиод гарсан. Ж.Хийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг удирдлагын багийг ажлын байрны дарамт үзүүлдэг, ёс зүйгүй мэтээр ор үндэслэлгүй зүйл бичиж гүтгэсэн байна.

 Ж.Х нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж албан тушаал буурах өргөдлөө өгсөн болохоос нэхэмжлэл дээр бичсэн хэн нэгэн нь Ж.Хийг дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй болно. Мөн 2021 ы 01 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Х нь дахин өргөдөл өгсөн, тус өргөдлөөр өөрийн хүсэлтээр албан тушаал буурах өргөдлийг хэн нэгний дарамт шахалтгүйгээр өгсөн гэдгээ нотолдог. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж өөр ажилд томилогдчихоод дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү.

 

            Ø¿¿õ õóðàëäààíààð çîõèã÷äûí òàéëáàð, õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäààñ òàëóóäûí õ¿ñýëòýýð  øèíæëýí ñóäëààä,

¯ÍÄÝÑËÝÕ íü:

       Нэхэмжлэгч Ж.Х нь Д ТӨХК-нд холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын ...-ний өдрийн ... тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 452 467 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын бичилт нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалингийн зөрүүг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож 226 233 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 678 700 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Х 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурах өргөдлөө өгсөн болохоос нэхэмжлэл дээр бичсэн хэн нэгэн айлган сүрдүүлсэн, дарамталсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Хийг Д Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2, Компанийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2020 оны Хамтын гэрээний 2 дугаар бүлгийн 2.15 дахь заалт, гүйцэтгэх захирлын 2018 оны Б-209 дүгээр тушаал, өргөдөл зэргийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон байна. /хх-ийн 3-р тал/

            Нэхэмжлэгч Ж.Х нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ...ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн хугацааг зөрчөөгүй байна. /хх-ийн 1-р тал/

 

Нэхэмжлэгч Ж.Х нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Дархан дулааны станц Төрийн өмчит компанийн Турбин цехийн засварын инженерийн албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан Турбин цехийн тоноглолын засварын слесариар ажиллаж байгаа талаар хэрэгт нотлох баримтаар хөдөлмөрийн гэрээнүүд ирүүлсэн байна. /хх-ийн 4-12-р тал/

 

             Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийн талаар гаргасан тайлбартаа ...2020 оны 12 дугаар сарын 25-ны өглөө өрөөндөө сууж байтал станцын гүйцэтгэх захирал М.Ж, Х.А, Э.О нар орж ирсэн. ...”Хөөе Хээ хүмүүс доор юугаа хийгээд зүгээр суугаад байгаа юм” гэж маш их уурласан байдалтай над руу хашгирч эхэлсэн. Би “засварчид цөөхүүлээ градирны унжсан мөс цохиод даарсан байлгүй жоохон дулаацаад ажлаа хийнэ” гэж хэлсэн. Захирал намайг “чи одоо тэнэг юм уу, юу гэж тэнэг тэнэг юм яриад байгаа юм бэ” гэж доромжилсон. Мөн “Чи муу одоо яагаад томроод байгаа юм, эргүү эргүү юм яриад чи мангар юм уу, энэ ажлаа өгөөд зайлаарай” гэж занаж хэлсэн. Цехийн дарга Нд хандаж “энэний тодорхойлолтыг бичээд аваад ир, би яг одоо арга хэмжээ авна гэсэн. ЗУХ-ийн дарга Ц.Э намайг өөрийн хүсэлтээр өргөдлөө бичээд ажлаа өг гэж хэлсэн. Дараа нь ерөнхий инженер Б.Х “чамаас өөр хүнийг бид хэдэн жил сургаад засварын инженерийн ажлыг хийж чадах хүнийг олж чадах байх, чамаар бид дутахгүй, өргөдлөө өгөөд ажлаасаа боль” гэж тал талаас шахаж дарамталсан. Цаашид ийм их сэтгэл санааны гүн хямрал, дарамт, захирлын заналхийлэл, доромжлол доор ажиллах итгэл үнэмшилгүй болж намайг цаашид зүгээр нэг хүний буруутай ч юм уу, технологийн зөрчлөөс болж ажилгүй болж магадгүй гэж айдаст автан тэдний шахалтаар өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул захирлын гаргасан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн тайлбарыг гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...Дархан дулааны цахилгаан станц Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал М.Ж нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутын үед өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан засварын ажилтнуудын хөдөлмөрийн сахилга бат, цаг ашиглалтад хяналт тавьж, хөдөлмөр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу хяналтын хэлтсийн дарга Х.А, хөдөлмөрийн эдийн засагч Э.О нарын хамт цех хэсгийн технологийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын цаг ашиглалттай танилцахаар ажлын байруудаар явсан. Гэтэл компанийн хэмжээнд ажлын нягтрал өндөртэй байдаг цагаар турбин цехийн засварчид ажилдаа гаралгүй өрөөндөө сууцгааж байсан. 1 цаг 30 минутын дараа цайны цаг болох тул энэ хугацаанд хөдөлмөрийн бүтээмж гарахгүй ойлгомжтой тул засварын инженер Ж.Хт ажил үүргээ биелүүлж ажиллахыг шаардахад үл тоосон байдалтай надад хамаагүй гээд дэвтрээ ширээ рүүгээ шидэн ёс зүйгүй үйлдэл гарган надад дарамт үзүүллээ гэх мэтээр уурлаж байсан тул удирдлагын багийнхан орхиод гарсан. Ж.Хийн ярьсан шиг ажлын байрны дарамт болон ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэж тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч талаас Ж.Хийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ДДЦС ТӨХК-ны захиргаанд гаргасан...цаашид засварын инженерийн албан тушаалд ажиллах итгэл үнэмшилгүй болсон тул Турбин цехийн тоноглолын засварчны YI зэргийн орон тоон дээр шилжүүлж ажиллуулж өгнө үү гэсэн өргөдөл, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан ...гүйцэтгэх захирлын шаардлагыг эсэргүүцэж өөрийн зөв мэт харьцсан нь өөрийн буруу үйлдэл байжээ. Цехийн ажилтнуудтайгаа зүй бус харьцдаг, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлдэг байсан явдал минь газар авч надаас өөр хүнгүй мэт аашилж албан тушаалаасаа буух өргөдөл өгсөн минь туйлын буруу байсныг ухамсарлаж ойлгосон гэсэн үндэслэлээр Турбин засварын инженерийн албан тушаал дээр ажиллах хүсэлтэй байгаагаа дурдсан өргөдлийг нотлох баримтаар ирүүлжээ. / хх-ийн 108-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилсан буюу хүсэлт гаргасан үндэслэлээр цуцалж болохоор заасан бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй гэжээ. 

Дээрх хуулийн заалтаас харахад ажилтны өргөдөл нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цааш үргэлжлүүлэхгүй тухай түүний сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл байх учиртай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн нь хүний хөдөлмөрлөх эрх чөлөөтэй байх, хүн ажиллах хүчээ өөрийн хүсэл зоригийн дагуу ашиглах, захиран зарцуулах эрхтэй байх агуулга бөгөөд үүний хөдөлмөрийн харилцаан дахь илрэл бол хөдөлмөрийн гэрээгээ ажилтан өөрөө санаачлан цуцлах эрхтэй болохыг хуульчилсан явдал юм.

Улсын Дээд шүүхийн 259 дүгээр тогтоолын 13-т ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдөл гэдгийг ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай, хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр чөлөөт байдлаар гаргасан бичгийн хүсэлт гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Ж.Х нь хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлийг бичгээр гаргасан боловч өргөдлийн үндэслэлд уг албан тушаалд ажиллах итгэл үнэмшилгүй болсон талаар дурдсан байх бөгөөд энэ нь түүнийг сайн дурын үндсэн дээр чөлөөт байдлаар гаргасан бичгийн хүсэлт гэж үзэхээргүй байна.

Учир нь дээрх хүсэлт гаргах болсон шалтгаан нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн ажлын байранд гүйцэтгэх захирал М.Ж болон Ж.Х нарын хооронд бий болсон харилцаанаас үүдэлтэй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн өдөр болсон үйл баримтыг гэрчилсэн гэрч Х.Аийн ...тухайн үед захирал М.Ж орж ирээд Х инженер, Х инженер хоёрт ажилчид яагаад сул байгаад байгаа юм бэ гэж хэлсэн үгийг сонссон. Миний хувьд хажуу талын цехийн даргын өрөөнд байсан бөгөөд энэ хоёр хүний дуу өндөрсөөд эхлэхээр нь гараад явсан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Х ...захирал танай хүмүүс зүгээр сууж байна, чи ажлаар хангах ёстой, мэдээжийн юм дээр юу яриад байгаа юм, тэнэг юм уу гэсэн, Ж.Х хэсэг чимээгүй байснаа та намайг яагаад дарамтлаад байгаа юм бэ гэж хэлсэн, тэгээд турбин цехийн даргын өрөө руу орохдоо цехийн дарга Нд хандаж “энэ хүмүүст арга хэмжээ ав” гэж хэлээд гараад явсан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Эын...засварчдаа ажилд гаргах, ажлаар хангах нь инженер хүний ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд тодорхой заачихсан байгаа, дээрх үүргээ биелүүлээгүй бол сахилгын шийтгэл ногдуулж болно гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэсэн хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул Д Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “Ж.Хийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, өөр ажилд ажиллуулах, ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Ж.Хийг тус компанийн Турбин цехийн засварын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт нотлох баримтаар эрх бүхий албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтууд, Д ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Турбин цехийн дүрмийг ирүүлж, нэхэмжлэгч нь холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг, хариуцагч нь дотоод журамд зааснаар ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ нь ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан гэсэн хөдөлмөрийн маргаанд хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл ажилтан нь өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу ажлаас чөлөөлсөн тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргийг хэрэгжүүлээгүй асуудал нь хамааралгүй юм.

 

            Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 69 ä¿ãýýð ç¿éëèéí 69.1-ä энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.

 

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин, хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Х нь өөрийн цалин орлогыг нотолж баримтаар ... дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон Д ТӨХК-ийн санхүүгийн баримтаар цалингийн зөрүүг тооцож 452 467  төгрөг болохыг, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 226 233 төгрөгөөр нэмэгдүүлж ирүүлсэнтэй хариуцагч тал танилцаж энэ талаар тайлбар гаргаж, мэтгэлцээгүй тул хариуцагчаас цалингийн зөрүү 678 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу Ж.Хийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

     Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.1, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí

 

  ÒÎÃÒÎÎÕ íü:

           1. Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 128 äóãààð ç¿éëèéí 128.1.2, 69 дүгээр зүйлийн  69.1-д тус тус зааснаар Д Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын ...-ний өдрийн ...  дугаартай “Ж.Хийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, өөр ажилд ажиллуулах, ажил хүлээлцэх комисс томилох тухай” тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Ж.Хийг тус компанийн Турбин цехийн засварын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, õàðèóöàã÷аас цалингийн зөрүү 678 700 төгрөг ãàðãóóëæ, íýõýìæëýã÷ Ж.Хт îëãîñóãàé.

           

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д Төрийн өмчит хувьцаат компанид даалгасугай. 

 

            3. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1, 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.5-ä çààñíààð íýõýìæëýã÷ Ж.Х нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, õàðèóöàã÷ Д Төрийн өмчит хувьцаат компаниас уëñûí òýìäýãòèéí õóðààìæèä 21 011 òºãðºã ãàðãóóëæ, Òºðèéí ñàíãèéí îðëîãîä îðóóëñóãàé.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                  Д.АЛТАНТУЯА