Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2021/00249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2021/00140/и 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан, ******* баг, ******* хороолол, ******* байр, *******од оршин суугаа, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, өөрийн байранд оршин байгаа, регистрийн дугаартай, ТӨХК-нд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3 572 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын дугаартай тушаалаар захиргаа удирдлагын хэлтэст үйлчлэгчээр анх ажилд орж ажиллах болсон. Энэ үед намайг ажилд авсан тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ хийгээгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 21-нд тус компанийн захирлын тоот тушаалаар дагалдангаар ажиллуулах болж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ хийсэн. Дараа нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр жирэмсний амралтаа авсан хүний оронд захиргаа удирдлагын хэлтсийн Нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж ажиллуулсан. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай тушаалаар намайг цахилгаан цехийн удирдах ерөнхий щитний цахилгаан монтёрын дагалдангаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллуулахаар болсон. Энэ үед мөн л хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ажиллуулж байсан. Миний бие нь дагалдангаар ажиллах хугацаандаа жинхлэх шалгалтандаа орох гэсэн боловч ковид-19 цар тахлын халдварт өвчин гарч шалгалт авах асуудал хойшлогдсон тул миний дагалдангийн хугацааг 1 сараар сунгасан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр надтай хөдөлмөрийн гэрээ байгуулан тэр дор нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлөв гэсэн тушаал гаргасан байсан. Байгууллагын дотоод журам ёсоор дагалдангаар ажилд орсон хүн 3 сарын дараа жинхлэх шалгалтанд орж тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ жинхэнэ монтёрын албан тушаал дээр хийгдэх ёстой байсан. Би дагалдангийн хугацаанд дотоод журмын дагуу 11 хүнд асуугдаж шалгагдаад тэдгээр хүмүүсийн дүн гарсны дараа албан ёсны жинхлэх шалгалтанд орох ёстой байсан. Миний хувьд 6 дахь хүндээ шалгагдаад албан ёсны дүн нь гараагүй байсан учраас дүнгээ хүлээгээд байж байтал 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгож ажлаас халсан тушаал гарсанд гомдолтой байна.

Иймд би өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа урчаас ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 600 000 төгрөг гаргуулж мөн хугацааны эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсэж нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалингаа нэмэгдүүлж 3 200 000 төрөг болгон нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтэст үйлчлэгчээр орсон. Дараагийн тушаал гарах хүртэлх хугацаанд нэг ч удаа үйлчлэгчийнхээ ажлыг хийгээгүй. /энэ ажлыг хийхгүй гэсэн саналаа тухайн үед ажиллаж байсан Гүйцэтгэх захирал болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга нарт хэлсэн байсан/ Энэ нь захиргаа удирдлагын хэлтсийн Эмнэлгийн хэсгийн үйлчлэгч нараас асууж батлах боломжтой. Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11-р сарын 17-ны өдрийн тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтэст нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний дагалдангаар ажилласан.

Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тоот тушаалаар жирэмсний амралтай байсан оронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийж ажиллуулсан. Хуульд заасны дагуу иргэн ажилдаа орох хүсэлт өгсөн тул гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 08-ны өдрийн тоот тушаалаар Б.******* хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож өөрийнх нь хүсэлтээр мөн өдрөөс эхлэн цахилгаан цехийн удирдах ерөнхий щитний цахилгаан монтёрын дагалдангаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дагалдуулан сургах багш шавийн гэрээг дадлага, туршлагатай ажилтан болох цахилгаан цехийн ээлжийн дарга хийж ажиллуулсан. Энэ гэрээг нь хөдөлмөрийн гэрээний нэгэн адил үзэж байна. Дагалдан ажиллах хугацаандаа нь Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар батлагдсан Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрмийн дагуу дагалдан хийх хугацаандаа жинхлэх шалгалтыг өгөх ёстой. Манай компани улсын онцгой обьект энд ажиллаж байгаа бүх ажилтан албан хаагчид нь дээрх дүрэмд захирагдан Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу шалгалт өгч мэргэжлийн зэрэг авч ажилладаг. нь хуулийн хугацаанд жинхлэх шалгалтаа өгөөгүй бөгөөд, шалгалтаа Ковид-19 цар тахалтай холбоотой гэж өргөдөл гаргаж дагалдан ажиллах хугацаагаа Гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тоот тушаалаар сунгасан. Энэ хугацаанд мөн шалгалтаа өгөөгүй нь шалгалтын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/01 дугаартай хурлын тэмдэглэл, цахилгаан цехийн ээлжийн дарга тодорхойлолт, Цахилгаан цехийн дарга т хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэр гаргуулах тухай тодорхойлолтоор нотлогдож байна. нь компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн тоот тушаалаар батлагдсан Ажиллагсдаас мэдлэгийн шалгалт авах журмын 3.2 дахь хэсгийн 3.2.1, 3.2.4 дэх заалт, 3.3 дэх хэсгийн 3.3.1 дэх заалт, ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор баталсан Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.7, 3.9 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож хууль ёсны шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1600 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин нийт 3 572 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь хуулийн хугацаанд жинхлэх шалгалтаа өгөөгүй бөгөөд хүсэлт гаргасны улмаас дагалдангаар ажиллах хугацааг нь сунгасан. Энэ хугацаанд мөн шалгалтаа өгөөгүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай Ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ...ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн хугацааг зөрчөөгүй байна. /хх-ийн 1-р тал/

 

Нэхэмжлэгч ийг Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаалаар Захиргаа удирдлагын хэлтэст үйлчлэгчээр анх ажил томилж, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож өөр ажилд буюу захиргаа удирдлагын хэлтэст нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний дагалдангаар, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай тушаалаар жирэмсний амралттай хүнийг орох хүртэл хугацаагаар захиргаа удирдлагын хэлтэст нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлж, цахилгаан цехийн удирдах ерөнхий щитний цахилгааны монтёрын дагалдангаар 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажиллуулж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл сунгаж, дагалдуулан ажиллуулахаар тушаал гарч улмаар 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ийг ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4-9-р тал/

 

Нэхэмжлэгч Б.******* цахилгаан щитний монтёроор ажиллуулах хүсэлтийг хүлээн авч компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай тушаалаар цахилгаан цехийн удирдах ерөнхий щитний цахилгааны монтёрын дагалдангаар ажиллуулах тушаалын гарсны дагуу тэй 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3 сар байхаар талууд тохирсон байна. /хх-ийн 42, 54-56-р тал/

Мөн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 1 сарын хугацаагаар сунгасан байна.

 

Дээрх хугацаанд тус компанийн цахилгаан цехийн ээлжийн дарга удирдлага дор 90 хоногийн хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заагдсан мэдлэг олж авч аюулгүй ажиллагааны дүрэм, техникийн ашиглалтын дүрмийн шалгалтыг хугацаа дуусахаас өмнө мэргэжлийн комисст өгч гэрээнд заасан хугацаанд шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд тухайн зэргээр ажиллах эрхтэй байхаар тохиролцсон болох нь Дагалдуулан сургах багш шавийн гэрээ, ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм, гэрч ...манай байгууллагад шинээр ажилд орж байгаа хүмүүс дагалдангаар ажиллах хугацаа 3 сар хүртэл байдаг, энэ хугацаа нь хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журмаар зохицуулсан байгаа гэсэн мэдүүлэг, гэрч ...цахилгааны цехэд орон тоо илүүдэлтэй байсан ч гэсэн ийг цахилгааны цехэд ажиллуулахаар цехийн даргатай нь ярилцаж тохиролцсон гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 28-35, 36-38, 47, 64-65-р тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа ...дагалдангаар ажиллах хугацаанд сургагч багш П.Хэрлэн нь онолын болон дадлагын сурч мэдэх сургалтын хөтөлбөрийг боловсруулаагүй, 37 хичээл заах ёстой байснаас 12 хичээл заагдаагүй байхад шалгалтанд ор, шалгалт өг гэсэн шаардлага тавьсан хөтөлбөр программыг бүрэн судалж чадаагүй учраас шалгалт өгч чадаагүй. Өөрөөс шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас шалтгалт өгч чадаагүй тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж тайлбар гаргаж, дагалдангаар ажиллах хугацаандаа онолын болон дадлагын сурч мэдвэл зохих зүйлийн талаар тэмдэглэж, суралцаж байсан талаар өөрийн сургалтын тэмдэглэл /дэвтэр/-ийг ирүүлсэн байна.

 

Хариуцагч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тайлбарыг үгүйсгэж гэрчээр Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөц сургалт хариуцсан мэргэжилтэн гэрчээр асуулгасан бөгөөд гэрч нь ...тухайн хүнд хөтөлбөр гаргаад 3 сарын хугацаанд багш томилж өгсөн. Заримыг нь өөрөө унших, заримыг нь багш зааж өгөх ёстой гэсэн мэдүүлэг, гэрч ...мэргэжлийн сургууль төгссөн хүнд аюулгүй ажиллагаа, техникийн ашиглалтын дүрмийн хичээл заахгүй, тэр хүн өөрөө мэргэжлийн хүн учраас техник ашиглалтын дүрмийг өөрөө уншаад ойлгоод, тэр ойлгосон хэмжээгээрээ шалгалт өгөх ёстой гэсэн мэдүүлэг, гэрч ...дагалдуулан сургах хөтөлбөрийн дагуу бэлдэж, ярилцаж, зааж өгсөн. Миний хувьд т энэ хугацаанд мэдэхгүй, чадахгүй зүйл байвал хэзээ ч хамаагүй утасдаж асуугаарай гэж хэлсэн, харин над руу залгаж асуусан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг болон 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ТӨХК-ийн шалгалтын комиссын хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаанд зохих ёсны мэдлэг олж авч байгууллагын комиссын шалгалтанд орсон байхаар тохирсон үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 64-65, 90-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т ...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар, 232.1-д Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болно, 232.2-т Дагалдан ажиллуулах хугацаа гурван сар хүртэл байна гэжээ.

 

Дээрх хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч Б.******* 3 сарын хугацааг дагалдангаар ажиллуулж, улмаар түүний хүсэлтээр хугацааг 1 сараар сунгаж ажиллуулахдаа цахилгаан цехийн монтёрын цалин хөлс олгож ажиллуулж байсан болох нь талуудын тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цахилгаан ашиглалтын ажилтнуудын ажиллах ээлжийн график зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-58, 92-95-р тал/

 

Хэдийгээр талууд байгууллагын дотоод комиссын шалгалт өгөөгүй талаар мэтгэлцэж тайлбар, нотлох баримтууд ирүүлсэн нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлтэй хамааралгүй юм.

Учир нь хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болохоор зохицуулсан хуулийн шаардлагатай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болохоор зохицуулсан бөгөөд зохигч талууд тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, энэ хугацааг дахин 1 сарын хугацаагаар сунгасан боловч гэрээний хугацаа дууссан нь хуульд заасан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох үндэслэл болсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.******* хариуцагч ТӨХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3 572 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч нь дагалдангаар ажиллаж байсан ажилтнуудаас байгууллагын мэргэжлийн комиссын шалгалтанд орж тэнцэж улмаар жинхлэн ажиллаж байгаа талаар тайлбар гаргаж нотлох баримтаар , нарыг жинхлүүлэн ажиллуулах, цалинжуулах тушаалууд /хх-ийн 97-99-р тал/, компанийн бүтэц зохион байгуулалт, цалинжих жишгийг шинэчлэн батлах тухай тушаалууд ирүүлсэн боловч энэ нь тус нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 96, 100-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.******* хариуцагч ТӨХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3 572 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА