Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 135/шш2021/00293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2021/00220/и

                                

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хороолол, ... дүгээр байрны ... дугаар орцны ... тоотод оршин суух ... овогт А.А /утас .../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... байрлах “ДТҮ” ХК-д холбогдох

 

"Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“А.А миний бие 1996 онд “ДТҮ”-ийн үйлдвэрийн гуанзанд үйлчлэгчээр ажилд орж 2000 онд үйлдвэрийн гуанз түрээслэгдсэнээр ажлаас чөлөөлөгдсөн. 2003 онд тус үйлдвэрийн төмөр бэлтгэх цехэд үйлчлэгчээр ажилд орж 2019 оны 09 дүгээр сарын 19-ийг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэж байсан болно. “ДТҮ” ХК-ний ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/1024 тоот тушаалаар ажлаас халагдсан юм. Миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 54 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 10 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж А.А миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм.

Хариуцагчийн гомдлоор Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим уг хэргийг хянан хэлэлцэж 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2020/00799 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин 2,914,392 төгрөгийг “ДТҮ”-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш ажилд эргэн орсон өдөр болох 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл нийт 1 жил 20 хоног ажилгүй, цалин хөлсгүй хохирсон болно. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 11,190,000 төгрөгийг “ДТҮ” ХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “ДТҮ” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Тус шүүхэд иргэн А овогтой А нь “ДТҮ” ХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,190,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

“ДТҮ" ХК-ийн санхүүгийн бүртгэл болон Төмөр бэлтгэх цехийн цагийн балансад нэхэмжлэлд дурдсан хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27 хүртэл хугацаанд нэхэмжлэгч А.А нь ажил үүрэг гүйцэтгэсэн тухай бүртгэл байхгүй тул хариуцагчийн зүгээс дээрх хугацааны цалин хөлс олгох үүрэг хүлээхгүй.

Иймд иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Ø¿¿õ õóðàëäààíààð çîõèã÷äûí òàéëáàð, õýðýãò àâàãäñàí íîòëîõ áàðèìòóóäààñ òàëóóäûí õ¿ñýëòýýð  øèíæëýí ñóäëààä

¯ÍÄÝÑËÝÕ íü:

      

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “ДТҮ” ХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 11,190,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...нэхэмжлэгч дээрх хугацаанд ажиллаагүй учир түүнд цалин олгох үндэслэлгүй, цалин гэж нэхэмжилсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Мөн Улсын дээд шүүх нь холбогдох хуульд заасан журмыг зөрчсөн, хуульд заасан хугацааны дотор хэргийг шийдвэрлээгүй тул Улсын дээд шүүх дээр хянагдсан хугацаа буюу 2020.04.19-2020.13.09-ний өдөр хүртэлх хугацааны олговрын хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч А.А нь 2019 оны 07 дугаар сард ээлжийн амралттай байсан учир түүний нийгмийн даатгалд бичигдсэн цалин хөлснөөс тооцож олговрыг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж маргасан болно.

Урьд нь нэхэмжлэгч А.А нь  хариуцагч ДТҮ-т холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,914,392 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж байсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 10 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. /хх-10-22/

Хариуцагч “ДТҮ” ХК нь Давж заалдах шатны шүүхийн 10 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүх хариуцагчийн гомдлоор уг хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэж, 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 001/ХТ2020/00799 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, уг хөдөлмөрийн маргаан нь эцэслэн шийдвэрлэгдсэн байна. /хх-23-29/

“ДТҮ” ХК-ий ерөнхий захирлын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б836 дугаартай тушаалаар А.А-г урьд эрхэлж байсан ажил буюу тус компанийн “Төмөр бэлтгэх” цехийн үйлчлэгчээр мөн өдрөөс эхлэн томилж ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хх-8/

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.А нь ажил олгогчийн үндэслэлгүйгээр ажлаас халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир ажилгүй байсан хугацаандаа урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй байна.

         Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.А-ийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сар буюу 2019 оны 6, 7, 8 дугаар саруудын цалингийн дундаж 803,342 төгрөгөөс нэг өдөрт ногдох цалинг 37,364 төгрөг гэж тооцож, ажилгүй байсан буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаа 12 сар 14 хоногийн цалин нийт 10,163,200 төгрөгийг хариуцагч “ДТҮ” ХК-аас  гаргуулж, нэхэмжлэгч А.А-д олгож, үлдэх 1,026,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ä çààñíûã áàðèìòëàí  нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор буюу 10,163,200 төгрөгийг хариуцагч “ДТҮ” ХК-аас гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож, үлдэх 1,026,800 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 äóãààð ç¿éëèéí 57.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДТҮ” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 177,561 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

         

ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                               З.ТУНГАЛАГМАА