Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2021/00291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Бтанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .... дүгээр хороо, .... дугаар байр хаягт байрлах, .... регистрийн дугаартай, “М” хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Дорнод аймгийн .... сумын .... дүгээр баг, өөрийн үйлдвэрийн байранд байрлах, .... регистрийн дугаартай “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-д холбогдох  

          “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 169 105 031 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн,

                               Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б /онлайн/,

                               Хариуцагчийн төлөөлөгч Н.Т /онлайн/,

                               Хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням /онлайн/ нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь “Т” ХХК-тай 2017 оноос эхлэн жил бүр цемент нийлүүлж, хамтран ажиллаж байна. Гэвч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж манай компанид хохирол учруулж байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ...“Т” ХХК нь манай компанитай 2017 оны 03 сарын 23-ны өдрийн МБМ2017019 тоот барьцаат дистрибютерын гэрээ, түүнд оруулсан 2018 оны 10 сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулсан бөгөөд тус компани нь 2017-2018 оны хооронд байгуулсан гэрээний төлбөрийн үүргээс 2019 оны 03 сарын 23-ны өдрийн харилцан тооцоо нийлсэн актын дагуу 37 696 687.86 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Энэхүү төлбөрийг 2018 оны 12 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах хугацаатай байсан боловч “Т” ХХК-ийн 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 19/09 тоот албан бичгээр тус 37 696 687.86 төгрөгийг 2019 онд худалдан авах цементийн төлбөрт оруулан тооцож гэрээ байгуулах хүсэлтийг манай компанид ирүүлсэн. Бид хүсэлтийг хүлээн авч энэ дүнг доорх гэрээнд тусгасан. Манай компани “Т” ХХК-тай 2019 оны 05 сарын 07-ны өдрийн МБМ2019Б/072 тоот Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ (цаашид 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ гэх) байгуулсан бөгөөд тус гэрээгээр ОРС-42,5 маркийн задгай цементийг худалдан авагч талын захиалгын дагуу худалдагч тал захиалгыг баталгаажуулснаар тухай бүр нь цементийг нийлүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ Цемент БЗХХАГ-ний цемент нийлүүлэх тусгай нөхцөлийн 3-т “Худалдан авагч тал үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгийн үнэлгээний хэмжээний дотор эргэлттэйгээр цементийг худалдан авч болно. Барьцаа хөрөнгийн тохиролцсон үнэлгээнээс хэтрүүлэхгүй. Барьцаа хөрөнгийн тохиролцсон үнэлгээний дотор олгох цементийн төлбөрт тус гэрээний 1.1-д заасан 37 696 687.86 төлбөрийг оруулан тооцно. Мөн талууд тухайн сард нийлүүлсэн бүтээгдэхүүний тооцоо нийлсэн актыг тухайн сарын 30-ны өдрийн дотор үйлдэх бөгөөд төлбөр төлөгдөх нөхцөл нь талуудын тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор байна” гэж харилцан тохиролцсон болно. Энэхүү гэрээний дагуу ...“Т” ХХК нь 2019 оны 05 сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2005 тонн 308 270 000 төгрөгийн цементийг зээлээр худалдан авсан бөгөөд 2018 оны үлдэгдэл төлбөр болох 37 696 687.86 төгрөгийг оруулан тооцвол нийт 345 966 588 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болно. Энэхүү төлбөрийн үүргээс тус компани 233 230 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 112 736 687 төгрөгийг 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ-ний цемент нийлүүлэх нөхцөлийн 3-т заасан “...2019 оны 12 сарын 25-ны дотор төлж дуусгавар болгох...” үүргээ биелүүлээгүй байна. Энэ дүнг талууд 2020 оны 08 сарын 20-ны өдрийн байдлаар тооцоо нийлж баталгаажуулсан. ...”Т” ХХК нь 2020 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн төлбөрийг төлөөгүй учир 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ-ний 4.8-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг хоног тутам тооцон төлүүлэх нөхцөл бүрдсэн. 2019 оны 12 сарын 25-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах байсан боловч төлөөгүй тул 2020 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар тооцвол 249 өдрийн хугацаа хэтэрсэн байна. 112 736 687.86 төгрөгийн 0.3 хувиар тооцоход 1 өдрийн алданги 339 607.65 төгрөг болох бөгөөд үүнийг хугацаа хэтэрсэн 249 өдрөөр үржүүлбэл 84 562 305 төгрөгийн алданги болж байна. Алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж үзвэл үндсэн цементийн төлбөрийн үнийн дүнгийн 50 хувь буюу 56 368 343 төгрөгийн алданги болж байна. Иймд 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ-ний үндсэн төлбөр болох 112 736 687.86 төгрөг, алданги 56 368 343 төгрөг, нийт 169 105 031.79 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Талуудын байгуулсан 2019 оны МБМ2019Б/072 тоот Цемент БЗХХАГ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 05 сарын 07-ны өдөр МБМ2019Б/072/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай гэрээг нэг талаас барьцаалагч “М” ХХК, нөгөө талаас барьцаалуулагч иргэн Н.Т (РД:)-тэй байгуулж, иргэн Н.Т-н өмчлөлийн ...үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

             Иймд ...хариуцагч “Т” ХХК-аас цементийн төлбөр 112 736 687.86 төгрөг, алданги 56 368 434 төгрөг, нийт 169 105 031 төгрөгийг гаргуулах буюу энэхүү төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж, төлбөрийн үлдэх хэсгийг мөнгөн хөрөнгөөр гаргуулж “М” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компанид анх “Т” ХХК хамтран ажиллах санал тавьсаны дагуу хүсэлтийг хүлээн авч тус компанитай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд 2017, 2018 оны Дистрибюторын гэрээгээр талуудын харилцаа зохицуулагдсан. Талууд энэ хугацааны тооцоог нийлж үзэхэд үлдэгдэл төлбөр 37 696 687 төгрөг болсон ба энэ өглөгийн асуудлыг харилцан зөвшилцөөд тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл “Т” ХХК нь үлдэгдэл төлбөр болох 37 696 687 төгрөгийг 2019 оны гэрээндээ оруулан тооцож өгнө үү гэсэн тухайн компанийн өөрийнх гаргасан хүсэлтийн дагуу манай компани хамтын ажиллагаагаа 2019 онд үргэлжлүүлж байсан. Ингээд 2019 оны “Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ”- ний 1.1-д заасны дагуу үлдэгдэл 37 696 687 төгрөгийг 2019 оны гэрээний төлбөрийн үүрэгт шилжүүлсэн. Ингээд 2020 онд тооцоо нийлэхэд хариуцагч нь 112 736 687 төгрөгийг өглөгтэй гарч, энэ талаарх актад талууд харилцан гарын үсэг зурсан. ... Тооцоо нийлсэн акт нь гэрээний гол баримт бичиг мөн бөгөөд цемент нийлүүлэх, захиалга өгөх харилцаа ихэвчлэн гар утсаар хийгддэг байсан. Тиймээс үнийн өөрчлөлтийг эцсийн байдлаар тооцоо нийлсэн акт болон утсан хэлбэрээр баталгаажуулсан. Манай компанийн хувьд сар болгон цементийн нийлүүлэлт бүр дээр тооцоо нийлсэн акт үйлдэж “Т” ХХК руу хүргүүлж байсан. Гэтэл “Т” ХХК нь тооцоо нийлсэн акт үйлдэхээс татгалзаж, зайлсхийдэг байсан учраас манай компани өөрийн биеэр Дорнод аймаг руу очиж тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаг байсан... Гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн. Иймд манай компанийн хувьд Иргэний хуулийн 174.1, 175.1, 232.4-т заасны дагуу үндсэн төлбөр болон алдангийн хамт, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна... гэв.

        Хариуцагч “Т” ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...”М” ХХК-тай 2017 оноос гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компани нь 56 368 343 төгрөгийн алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно. Манай компани гэрээ байгуулснаасаа хойш 2017 онд 473 394 000 төгрөг, 2018 онд 286 676 000 төгрөг, 2019 онд 164 520 000 төгрөг, бүгд 924 590 000 төгрөгийн цементийн борлуулалт хийж өгсөн байна. Үүний нийт урамшуулал 5 хувиар гэж тооцвол 46 229 500 төгрөг болж байна. Эдгээр урамшууллаа тооцон гаргуулж аваагүй байгааг дурдах нь зүйтэй. 2017 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан МБМ2017019 тоот гэрээний 3.2-т “Дистрибьютор нь тухайн тоо хэмжээгээр барааг борлуулж чадаагүй бол дараа сар, дараа жилийн борлуулалтын тоонд нэмж тооцож болно” гэж заасан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудаа дурдаж “М” ХХК-ийн хуулийн зөвлөхтэй холбогдсон бөгөөд ...тодорхой үнийн дүн дээр зөвшилцөх санал явуулаад байгаа. Саналын дагуу шат шатны удирдлагууддаа танилцуулж, харилцан тохиролцож шийдвэрлэе гэж ярилцаад байгаа юм. Коронавируст халдварын улмаас тогтоосон хөл хорионы улмаас аль аль компанийн хувьд санхүүгийн хүндрэл ихтэй байгаагаас үүссэн маргааныг аль болох эвлэрлийн журмаар шийдвэрлүүлж, цаашдын хамтын ажиллагаа, үүсч болох эрсдлүүдээс сэргийлэх байр суурьтай байна.

          ... Манай компанийн хувьд 112 736 687 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 онд борлуулсан цементийн нийт үнийн дүнгээс 33 382 000 төгрөгийн үнийн зөрүү гарсан. 1 тонн цементийн үнийг гэрээнд зааснаар 142 000 төгрөгөөр бодох байтал өөр өөр өндөр дүнгээр тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг 33 382 000 төгрөгийн үнийн зөрүүг 112 736 687 төгрөгөөс хасаж тооцвол 79 354 687 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр байна. Манай компани нэхэмжлэгч компанитай хамтран ажилласан 3 жилийн хугацаанд буюу 2017-2019 онуудад нийт 1 124 462 000 төгрөгийн үнэ бүхий цементийг борлуулж өгсөн. Ийм байхад 2019 оны тооцоо нийлсэн актыг үндэслэж манай компаниас алданги нэхэж байгаад үнэхээр харамсаж байна. Яагаад гэвэл үндсэн төлбөрийн 50%-тай тэнцэх хэмжээний алданги нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэхээр алданги нэхэж байгаа бол үндсэн гэрээн дээрээ “манай компани цементийнхээ үнийг өөрчилсөн” талаар албан бичгээр бидэнд мэдэгдэх ёстой байсан. Дан ганц манай компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж төлбөр төлөгдөөгүй байгаа юм биш. Тухайн үед уг цементийг “Ш” ХХК-д борлуулсан байсан бөгөөд тус компанийн захирал нь хятад хүн байдаг учраас цар тахлын улмаас Монгол улсад ирэх боломжгүй болсноос үүдэж уг төлбөр төлөгдөөгүй өдийг хүрсэн. Өмнө 2017 онд байгуулсан гэрээг үндэслэж 17 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар манай компанид мэдэгдэж гэрээ хийж болсон хирнээ яагаад одоогийн энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд үлдэгдэл төлбөрийг бидэнд мэдэгдэж, нэмэлт гэрээ байгуулж болоогүй юм бэ? Мөн манай компани 112 736 687 төгрөгийн үнийн дүнг давсан барьцаа хөрөнгө байршуулсан байгаа. Тиймээс нэхэмжилж байгаа нийт үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд өмнөх хойшилсон шүүх хурал дээр үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх саналаа илэрхийлж байсан бол өнөөдрийн шүүх хурал дээр энэ байр суурь маань өөрчлөгдөж гэрээгээ мөрдөж гэрээнд заасан үнийн дүнг төлөх саналтай байна... гэв.  

              Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “М” ХХК-ийг төлөөлж Ж.Б  нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 169 105 031 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч компани нь хуулийн хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зөрчиж байна. Талууд 2020.08.20-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд “Т” ХХК нь манай компанид 112 736 687 төгрөгийн өглөгтэй гарч, энэ дүнг талууд баталгаажуулан, гарын үсгээ зурсан. Тооцоо нийлсэн акт нь гэрээний гол баримт бичиг мөн. Иргэний хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагчаас үндсэн төлбөр болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алданги, гүйцэтгээгүй үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус шаардах эрхтэй...” гэж тайлбарлаж,

          Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Гэрээнд заасан үнээр цементийн үнийг бодох ёстой. Тооцоо нийлсэн актаар 112 736 687 төгрөгийн өглөгтэй гарсан гэж байгаа боловч энэ акт нь хэлбэр болон агуулгын хувьд гэрээний шаардлагыг хангахгүй байна. Гэрээнд заасан үнээр бодвол нийт 33 382 000 төгрөгийн үнийн зөрүү гарч байгаа ба үүнийг 112 736 687 төгрөгөөс  хасаад үлдэгдэл 79 354 687 төгрөгийг гэрээнд заасан хэмжээний дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Алдангийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас борлуулагдсан цементийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа, энэ шалтгаан нь гэрээний 22.1-т заасан давагдашгүй хүчин зүйлд хамааралтай байх боломжтой...” гэж маргаж байна. 

              Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Т” ХХК-тай:

               1. 2017 оны 03 дугаар сарын 23ы өдөр МБМ2017019 дугаартай “Дистрибьюторын гэрээ”-г байгуулж, энэ гэрээгээр “М” ХХК /бэлтгэн нийлүүлэгч/ нь Монгол Улсын чанар стандартын шаардлага хангасан ОРС 42.5 маркийн ууттай цементийг “Т” ХХК /Дистрибьютор/-д шилжүүлэх, эдгээр бараа бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг өгөх үүргийг, “Т” ХХК нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт дээрх бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилах, худалдан борлуулах ажлыг өөрийн зардлаар зохион байгуулж, хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүний талаар тодорхой мэдээллээр хангах үүргийг хүлээхээр,  

            2. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дээрх Дистрибьюторын гэрээнд “Нэмэлт өөрчлөлт оруулах тухай” МСР2017019/52 дугаартай гэрээг байгуулж, тус гэрээгээр дистрибьютор нь цементийн эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, бэлтгэн нийлүүлэгч нь гэрээний үргэлжлэх хугацаанд барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн нийт 25 сая төгрөгийн үнэлгээнээс хэтрүүлэхгүйгээр үндсэн цемент зээлээр авах эрх дээр нэмэгдүүлэн цементийг нийлүүлэхээр,

          3. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр МБМ2019Б/072 дугаартай “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр 2017 оны “Дистрибьюторын гэрээ”, үүнд оруулсан “Нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэл /2017-2018 оны/-ээс талуудын тооцоо нийлсэн актаар “Т” ХХК-ийн төлөх 37 696 687.86 төгрөгийг МБМ2019Б/072 дугаартай гэрээний төлбөрийн үүрэг /тус мөнгийг шаардах эрхийг энэ гэрээгээр хүлээн авахаар/-т шилжүүлж, барьцаанд бариулсан хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж, мөн нийлүүлэгч “М” ХХК нь МУ-ын чанар стандартын болон техникийн шаардлагыг хангасан ОРС-42.5 маркийн цементийг зээлээр худалдан авагч “Т” ХХК-нд энэ гэрээ байгуулагдсанаас хойш захиалгын дагуу нийлүүлэх, “Т” ХХК нь цементийн үнийг тохиролцсон нөхцөлийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд бүрэн шилжүүлэх, төлбөрийг бүрэн төслнөөр гэрээний үүрэг дуусгавар болохоор тус тус харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, МБМ2017019 дугаартай “Дистрибьюторын гэрээ”, МСР2017019/52 дугаартай “Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”, МБМ2019Б/072 дугаартай “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх 29-39, 42-47 тал)

            Мөн дээрх гэрээнүүдээс гадна нэхэмжлэгч “М” ХХК нь Н.Т /үл хөдлөх хөрөнгө болон газрын өмчлөгч/-тэй 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр МБМ2019Б/072/01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээ”-г мөн байгуулж, тус гэрээгээр дээрх “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, тооцоо нийлсэн актын үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож:

            - Дорнод аймгийн .... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, 60.5 м.кв талбай бүхий Бетон зуурмагийн узелын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

          - Дорнод аймгийн .... сумын ... дүгээр баг .... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

          -  Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

         -  Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

         -  Дорнод аймгийн ... сумын .. дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

         - Дорнод аймгийн ... сумын .. дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

        - Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг ... гудамж .. тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

        - Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанд бариулахаар харилцан тохиролцсон болох нь “Т” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19/19 дугаартай албан бичиг, МБМ2019Б/072/01 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээ”, газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. (хх 50-54, 58-65 тал)

            Талууд дээрх гэрээнүүдийг байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.3, 232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар зүйлийн 243.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр Худалдах-худалдан авах” болон “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулсан байна. Дээрх гэрээнүүдийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

           НэхэмжлэгчМ” ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу гэрээний зүйл болох МУ-ын чанар стандартын шаардлага хангасан ОРС 42.5 маркийн цемент /ОРС 42.5 ууттай гэж мөн Өргөн 50 кг ууттай, УБЧБҮ 50 кг ууттай гэж тус тус бичигдсэн/-ийг:

- 2017 онд нийт 3519 уутыг,

- 2018 онд нийт 2195 уутыг,

- 2019 онд нийт 2137 уутыг, бүгд нийтдээ 7851 уут цементийг хариуцагч “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь, харин хариуцагч “Т” ХХК нь цементийн үнээс тохиролцсон нөхцөлийн дагуу зарим хэсгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тус тус талуудын тайлбар болон хэрэгт авагдсан “Тооцоо нийлсэн акт” зэргээр нотлогдож байна. (хх 66-67, 95-97 тал)

           Хариуцагч тал дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал болон шилжүүлсэн цементийн хэмжээ, мөн “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” шаардлагын талаар маргаагүй болно.

          Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээх” талаар, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж,

           - талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 23ы өдөр байгуулагдсан МБМ2017019 дугаартай “Дистрибьюторын гэрээ”-ний 3.15-т “Дистрибьютор нь гэрээний төлбөрийг сар бүрийн 15 болон 30-ны дотор 2 удаа тогтмол төлнө” гэж, 20.2-т “Дистрибьютор нь энэхүү гэрээний 3.15-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутам төлбөл зохих төлбөрт 0,1 % алданги тооцон нийлүүлэгч талд төлнө” гэж, 20.3-т “Нийт алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30%-иас хэтрэхгүй байна” гэж,

          - 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан МБМ2019Б/072 дугаартай “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.2 дахь хэсгийн 3-т “...талууд тухайн сард нийлүүлсэн бүтээгдэхүүний тооцоо нийлсэн актыг тухайн сарын 30-ны өдрийн дотор үйлдэх бөгөөд төлбөр төлөгдөх нөхцөл нь талуудын тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор байна. Худалдан авагч тал эргэлттэйгээр худалдан авсан цементийн төлбөрийг 2019 оны 12 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулсан байна” гэж, 4.8-д “Зээлээр худалдан авагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч “Т” ХХК нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч М” ХХК нь энэ үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

            Хариуцагч тал “...манай компани гэрээнд заасан үүргээ цаг хугацаандаа биелүүлээгүй нь манайхаас шалтгаалаагүй, дэлхий нийтээр тархаад байгаа Covid-19 цар тахлын улмаас болсон...” гэж маргадаг боловч үүнийгээ баримтаар гаргаж, нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.

       Мөн хариуцагч тал нь нэхэмжлэгчийг шилжүүлсэн зарим цементийн үнийг гэрээнд зааснаас илүү дүнгээр тооцсон нь үндэслэлгүй, 2017 онд байгуулагдсан гэрээнд заасан цементийн үнэ /нэгжийн үнэ/ 142 000 төгрөгөөр тооцож төлнө гэж маргадаг.

              Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 23ы өдөр байгуулагдсан МБМ2017019 дугаартай “Дистрибьюторын гэрээ”-ний тухайд авч үзвэл:

         Тус гэрээний 17.1-д “Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсанаас хойш 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж, 17.2-т “гэрээний хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө талуудын аль нэг нь гэрээг цуцлах, дуусгавар болгох санал гаргаагүй бол дахин 1 жилийн хугацаанд сунгагдсанд тооцно” гэж заасан байх ба талуудын хэн алин нь тус гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар санал гаргаагүй /энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй/ болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд тус гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 23ы өдрөөс 1 жилийн хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

        Энэхүү гэрээний хугацаа /2017.03.23-2019.03.23-ны хооронд/-нд нэхэмжлэгч компаниас хариуцагч компанид нийт 5846 /2017 онд 3519 уут, 2018 онд 2195 уут, 2019.01.12-ны өдөр 132 уут/ уут цементийг нийлүүлсэн байх ба эдгээр нийлүүлсэн цементийн нэгжийн үнийг 136 000 төгрөгөөс 155 000 төгрөгийн хооронд тус тус тооцсон болох нь талуудын 2017-2019 оны “Тооцоо нийлсэн акт”-уудаар тогтоогдож байна. (хх 66, 95-97 тал)

          Тус гэрээний:

3.1-д “Дистрибьюторт нийлүүлэх цементийн үнэ: Гэрээний хавсралтад заасан цементийн нийлүүлэлтийн хэмжээнээс хамаарч үнэ өөрчлөгдөж болно” гэж,

3.2-т “...Нэгжийн НӨАТ-тай үндсэн үнэ 142 000 төгрөг /142 000+ Бор-Өндөр хүртэл төмөр замын тээврийн зардал буюу нийт 149 889 төгрөг/...” гэж,

3.3-т “Гэрээний 3.2-т заасан цементийн үнэ нь 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байна. Цементийн зах зээлийн үнэ 10-с дээш хувиар нэмэгдсэн тохиолдолд гэрээнд заасан үнийг харилцан тохиролцож, гэрээний нэмэлт өөрчлөлт оруулна” гэж тус тус заасан байна.  

         Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК нь цементийн үнийг ...зах зээлийн үнэ 10-с дээш хувиар нэмэгдсэн үнэ /142 000 ₮-ийн 10% нь 14 200 ₮/ буюу 156 200 төгрөгөөс дээш дүнгээр тооцоогүй, харин 142 000-155 000 төгрөгийн хооронд тооцсон... байх тул хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

            Талууд гэрээний хугацаа дууссаны дараа нийлүүлсэн цемент, түүний үнээс төлсөн дүнгийн талаар харилцан тооцоо нийлсэн байх бөгөөд энэ талаарх “Тооцоо нийлсэн акт болон “Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан”-гаас харахад хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч компанид 37 696 687.86 төгрөгийн өглөгтэй гарсан байх ба энэ дүн, тооцоог үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. (хх 40, 66, 95-97 тал)

           Өөрөөр хэлбэл хариуцагч “Т” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 23ы өдрийн МБМ2017019 дугаартай “Дистрибьюторын гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч “М” ХХК-д 37 696 687.86 төгрөгийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний энэ үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзлээ. 

         Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан МБМ2019Б/072 дугаартай “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний тухайд авч үзвэл:

        Хариуцагч “Т” ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19/09 дугаартай албан бичгээр “...2017 оны МБМ2017019 дугаартай Дистрибьюторын гэрээний үүрэгт төлөх төлбөрийн үлдэгдэл 37 696 687.86 төгрөгийг 2019 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд шилжүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн болох нь, мөн талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасныг үндэслэн харилцан тохиролцож өмнөх гэрээний үүрэг 37 696 687.86 төгрөгийг 2019 оны МБМ2019Б/072 дугаартай “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт шилжүүлж, энэ талаар гэрээндээ тодорхой тусгасан болох нь тус тус талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 41-47 тал)

         Талууд ийнхүү хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож байгаа нь Иргэний хуульд нийцсэн байх тул өмнөх гэрээний үүрэг 37 696 687.86 төгрөгийг 2019 оны МБМ2019Б/072 дугаартай “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг гэж үзнэ.  

       Мөн түүнчлэн 2019 оны МБМ2019Б/072 дугаартай гэрээний хугацаанд /2019.05.07-2019.12.31-ний хооронд/ нэхэмжлэгч компаниас хариуцагч компанид нийт 2005 уут цементийг нийлүүлсэн байх ба эдгээр нийлүүлсэн цементийн нэгжийн үнэ /гэрээнд нэгжийн үнийг 152 000 төгрөг гэж тусгасан/-ийг 152 000 төгрөгөөс 170 000 төгрөгийн хооронд тооцсон болох нь “Тооцоо нийлсэн акт”-аар тогтоогдож байна. (хх 66-67 тал)

            Шүүх хуралдаанд:

           нэхэмжлэгчийн төлөөлөгч “...Хариуцагч компанид цемент нийлүүлэхдээ үнэ болон тоо хэмжээг бичсэн зарлагын падааныг явуулдаг байсан. Гэтэл хариуцагч тал үнийн асуудлыг одоо мэдэж байгаа юм шиг тайлбарлах нь утгагүй...” гэж,

       хариуцагчийн төлөөлөгч “...Нэг бүрийн үнийг бичсэн баримт ирүүлдэггүй. Харин цементийн тоо хэмжээ болон нийт үнийн дүнг бичсэн баримт ирдэг байсан...” гэж тус тус тайлбарлах боловч хэн алин нь энэ тухай шаардлага болон татгалзлаа баримтаар гаргаж нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

           Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч “...Талууд 2020 оны 08 сарын 20-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд “Т” ХХК нь манай компанид 112 736 687 төгрөгийн өглөгтэй гарч, энэ дүнг талууд баталгаажуулан, гарын үсгээ зурсан. Тооцоо нийлсэн акт нь гэрээний гол баримт бичиг мөн...” гэж тайлбарладаг.

             Гэвч, дээрх 2019 оны МБМ2019Б/072 дугаартай гэрээний:

          - 2.2 дахь хэсгийн 2-т “...Нэгжийн үнэ: НӨАТ-тай 152 000 төгрөг. Гэрээний үнэ 2019 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл мөрдөгдөнө. Зах зээлийн ханш өөрчлөгдсөн тохиолдолд талууд харилцан тохиролцон нэмэлт өөрчлөлт оруулж болно...” гэж,

           - 9.1 дэх хэсэгт “Талууд харилцан тохиролцсоноор энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулах бол зөвхөн бичгээр үйлдэх замаар өөрчлөлт хийх бөгөөд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж байгууллагын тэмдэг дарж баталгаажуулна” гэж тус тус заасан байна.

           Гэрээний энэ зохицуулалтаас харахад нэхэмжлэгч “М” ХХК нь цементийн зах зээлийн ханш өөрчлөгдсөн буюу гэрээнд заасан үнэ болох 152 000 төгрөгөөс илүү үнэ 167 000 болон 170 000 төгрөгөөр тус тус тооцож хариуцагч “Т” ХХК-д цементийг нийлүүлэх үедээ талууд гэрээний 2.2 дахь хэсгийн 2 болон 9.1 дэх хэсэгт заасны дагуу “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.           

           Нөгөөтэйгүүр “Тооцоо нийлсэн акт” нь цементийг гэрээнд заасан үнэ, зах зээлийн ханшаас илүү тооцсон тэр үед хийгдсэн баримт бус харин гэрээний хугацаа дууссан /2019.12.31-нд дууссан/-аас хойш 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн, мөн компанийн нягтлан бодогч гарын үсгээ зурж, санхүүгийн тэмдгээ дарсан “Тооцоо нийлсэн акт”-ыг компанийн захирал болон үйл ажиллагаа эрхэлсэн захирлууд гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулан улмаар компаниудын ерөнхий захирал, захирлууд баталсан “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулсан болон оруулсантай адилтгаж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

              Гэрээнд заасан үнээс илүү дүнгээр нэхэмжилсэн цементийг тооцоог дор харуулбал:

              1. 2019 оны 06 сарын 13, 14-ний өдрүүдэд нийлүүлсэн 20 уут цементийг 170 000 төгрөгөөр тооцож, 360 000 төгрөг /зөрүү 18 000 ₮ х 20= 360 000₮/-ийг,

  1. 2019 оны 08 сарын 30, 31-ний өдрүүдэд нийлүүлсэн 110 уут,

 2019 оны 09 сарын 09, 17, 19-ний өдрүүдэд нийлүүлсэн 70 уут,

 2019 оны 10 сарын 11-ний өдөр нийлүүлсэн 30 уут, нийт 210 уут цементийг 167 000 төгрөгөөр тооцож, 3 150 000 төгрөг /зөрүү 15 000 ₮ х 210= 3 150 000₮/-ийг, нийт 3 510 000 төгрөгийг илүү нэхэмжилсэн байна.

           Энэхүү илүү нэхэмжилсэн 3 510 000 төгрөгийг “Тооцоо нийлсэн акт”-аар тооцон гаргасан 112 736 687.86 төгрөгөөс хасах нь зүйтэй тул хасч тооцоход хариуцагч “Т” ХХК-ийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 109 226 687.86 төгрөг болж байна.

            Хариуцагч “Т” ХХК нь гэрээнд заасан үүрэг /109 226 687.86 төгрөг төлөх/-ээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг 109 226 687.86 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй алданги 54 613 343,93 төгрөг, нийт 163 840 031,79 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 264 999,21 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Хариуцагч “Т” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, барьцааны хөрөнгө /Н.Т-н өмчлөлийн/ болох:

- Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг .... гудамж .. тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, 60.5 м.кв талбай бүхий Бетон зуурмагийн узелын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

-  Дорнод аймгийн ... сумын .... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

-  Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг .... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

-  Дорнод аймгийн ... сумын .... дүгээр баг .... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг .... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

-Дорнод аймгийн .... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШЗ2020/03611 дугаартай захирамжаар хариуцагч “Т” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ... тоот дансны зарлагын хөдөлгөөнийг 169 105 031 төгрөгийн хэмжээнд зогсоох, дээр дурдсан барьцаа хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх, барьцаалах зэрэг ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж шийдвэрлэсэн бөгөөд тус захирамж нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 073 675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас “гэрээний үүрэгт 163 840 031,79 төгрөг гаргуулах тухай” шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 977 150 төгрөг, “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 1 047 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.  

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас “Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 163 840 031,79 /нэг зуун жаран гурван сая найман зуун дөчин мянга гучин нэгэн төгрөг далан есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 264 999,21 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд заасан барьцааны хөрөнгө болох:

- Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг .... гудамж .. тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, 60.5 м.кв талбай бүхий Бетон зуурмагийн узелын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

-  Дорнод аймгийн ... сумын .... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

-  Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг .... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

-  Дорнод аймгийн ... сумын .... дүгээр баг .... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг .... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

- Дорнод аймгийн ... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх,

-Дорнод аймгийн .... сумын ... дүгээр баг ... гудамж ... тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, ... дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м2 газар өмчлөх эрх зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШЗ2020/03611 дугаартай захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 073 675 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 047 350 /нэг сая дөчин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

             7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА