Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021//00776

     2021           03             24

                                    184/ШШ2021/00776

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: - тоот хаягт оршин суух, Т- овогт Г-гийн Э- /РД:-/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - тоот хаягт оршин суух, Б- овогт О-гийн Г- /РД:-/-д холбогдох,

3,399,040 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-, хариуцагч О.Г-, хариуцагчийн өмгөөлөгч М.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Э- 2018 оны 06 сарын 23-ны өдөр Да Хүрээ авто машины захаас О.Г-ээс Митсубиши L200 маркийн авто машиныг 16,400,000 төгрөгөөр худалдан авч, тэр өдрөө эхнэр Д.А-ийн ХААН банк дахь 5513004858 тоот данснаас 13,050,000 төгрөг, өөрийн ХААН банк дахь 5513056455 тоот данснаас 3,350,000 төгрөгийг тус тус О.Г-ий ХААН банкны 5676149139 тоот данс руу шилжүүлж, ЗАА 72-88 улсын  дугаар авч, Монгол даатгалд даатгуулж, татвар төлсөн. Би машин авсан тэр өдрөө нутаг руугаа явахаар Улаанбаатар хотоос гараад Эмээлт өнгөрөөд 40 орчим километр явж, цанын бааз хүрч байтал уг машин нь моторын маслоо цацаад асахаа байсан. Аргаа бараад дуудлагын жолооч дуудаж 200,000 төгрөг төлж хотод чирүүлж авчирсан. Ингээд машинаа ав чиний машин угаасаа чанарын шаардлага хангахгүй эвдэрхий, хөдөлгүүрийн гэмтэлтэй, хөдөөний машин мэддэггүй над шиг малчин хүн эдэлж хэрэглэх боломжгүй машин байна, машинаа буцааж аваад мөнгө өгөөдөх гэж түүнд хэлэхэд тэрээр би засуулж байж мөнгийг чинь өгнө, зарж байж мөнгийг чинь өгнө гэж намайг хүлээлгээд болохоо байхаар нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгч байж 2018.06.29-ний өдөр миний эхнэр Д.А-ийн данс руу 13,350,000 төгрөг шилжүүлж, үлдэх 3,050,000 төгрөгийг өгөөгүй намайг хохироосон. Машины үнэ 16,400,000 төгрөгөөс буцааж өгөөгүй 3,050,000 төгрөг, бусад хохирлыг барагдуулж өгөхгүй гэж О.Г- хэлсэн учраас 06 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан боловч асуудал шийдэгдээгүй сунжирч бүр намар 10 сарын 17-ны өдөр иргэний журмаар шийдвэрлүүл эрүүгийн хэргийн шинжгүй маргаан байна гэж үзэж Баянзүрх дүүргийн прокурор Б.Э-ын 3985 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Би хөдөөний малчин хүн, олон нялх хүүхдээ үлдээгээд ирсэн, ажил ихтэй болохоор үлдэгдэл мөнгөө хөөцөлдөж авч чадалгүй арга буюу буцсан. Хотоос гараад 50 километр ч явалгүй эвдэрчихдэг бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй, чанарын шаардлага хангахгүй машин байсан учир машиныг нь буцааж өгч худалдах, худалдан авах гэрээгээ цуцалсан тул би өгсөн мөнгөө, надад учирсан хохирлоо хуулийн дагуу гаргуулах үндэстэй гэж үзэж байна. О.Г-ий эвдэрсэн машиныг нь дуудлагын машинаар чирүүлж техникийн зах хүргүүлсний хөлсөнд төлсөн 200,000 төгрөг, Монгол даатгал компанид жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсны төлбөр 29,040 төгрөг, банкийг нь дүүртэл хийсэн түлшний үнэ 120,000 төгрөг, машины үнээс дутуу өгсөн 3,050,000 төгрөг бүгд 3,399,040 төгрөгийн шууд хохирол надад учирсан. Түүний надад худалдсан машин нь хөдөлгүүрийн ноцтой гэмтэлтэй, эвдэрхий, чанарын шаардлага хангахгүй машин байсан учраас Монгол Улсын Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийн “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэн О.Г-ээс 3,399,040 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,334 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Г- миний бие Да хүрээ зах дээр автомашины худалдаа эрхэлдэг. Би 2018 оны 03 сард Митсубиши L200 маркийн рick-uр автомашиныг гадаадаас худалдан авч, өөрийн нэр дээр импортлон оруулж ирсэн ба уг автомашиныг 2018 оны 06 сарын 23-ны өдөр иргэн Г.Э-т 16,400,000 төгрөгөөр худалдсан. Ийм эвдрэл гарахыг би мэдээгүй. Худалдан авахаасаа өмнө 2 өдөр Да хүрээ зах дээр ирж, машиныг унаж үзэж шалгаж байж худалдан авсан. Г.Э- нь автомашиныг хамгийн өндөр үнээр худалдаж авсан гэсэн байдаг. Орж ирсэн ийм машины үнэ 18, 20 саятай байсан. Өндөр үнээр би зараагүй. Орж ирж байгаа Митсубиши 20 жил, арван хэдэн жил явж байсан машин байдаг. Би импортоор оруулж ирээд угаалгаад л зардаг. Машиныг худалдахад паар нь ажиллахгүй байна гээд тэрийг нь би янзалж өгөөд зүгээр болгоод явуулсан. Тэгээд Г.Э- машинаа аваад явсан. 2 өдрийн дараа над руу залгаад машин эвдэрчихлээ. Сутайн буянт зах дээр чирүүлээд ирлээ гэхээр нь би н.Б- гэх засварчнаа дагуулж очоод үзэхэд турбин нь эвдэрсэн байхаар нь н.Б-н чирэгч машинаар чирээд тэдний засварын газрын хашаанд аваачсан. Турбиныг нь солих шаардлагатай гэсэн тул би өөрөөсөө мөнгө гарган шинэ турбин худалдан авч турбиныг суурилуулж автомашиныг 1 хоногийн дотор янзалж хэвийн ажиллагаатай болгосон. Автомашины турбиныг солиулсны дараа худалдан авагч Г.Э-т машиныг буцаан хүлээлгэн өгсөн. Гэтэл Г.Э- үүний дараа нь “сэтгэлд сэвтэй тэрэг бид нар авмааргүй байна болилоо автомашинаа буцаая” гэж хэлсэн. Нэгэнт автомашины эд ангийг шинэ эд ангиар сольж, хэвийн болгож хүлээлгэн өгсөн дээрээс нь гаалиар орж ирсэн машинд улсын дугаар авахаар анхны үнээсээ үнэ нь 2-3 сая төгрөгөөр унадаг тул би машиныг буцаах боломжгүй, наймаагаа буцаахгүй гэдгээ хэлсэн. Харин та нар Да хүрээ зах дээр зогсож байгаад машинаа өөрсдөө зарж болно, зарна гэвэл би туслаад өгье гэхэд Г.Э- нь зөвшөөрч өөрийн автомашиныг бусдад худалдахаар болж хэд хоног надтай зогссон. Сэлэнгэ аймгийн хэдэн хүмүүс 13,500,000 төгрөгт өгчих гэж надаас гуйсан. Сэлэнгэ аймгийн залуучуудад зарах үед Г.Э- надтай цуг зогсож байсан. Г.Э- өгчихье, өгчихье. Хүүхдүүдээ орхисон тул буцахгүй бол болохгүй. Яараад байна гэсэн. Сэлэнгэ аймгийн хүмүүс авахдаа бид нар машиныг чинь шалгуулаад авчихъя  гээд Да хүрээ захын урд талын засварын газар руу очоод үзүүлээд, шалгуулаад, бүгдийг нь оношлуулаад худалдаж авсан. Чиний данс руу мөнгөө хийчихье гэхээр нь тэг гэж хэлсэн. Ингээд Миний данс руу 13,000,000 төгрөг хийсэн. Дараа нь 300,000 төгрөгийг тусад нь хийсэн. Бэлэн мөнгө надад өгөөгүй. Миний данс руу хийхээр нь би Г.Э- руу шилжүүлж мөнгийг нь өгсөн. Тэгээд яваад өгсөн. Явсных нь дараа буюу 20 гаруй хоногийн дараа наадмын үеэр намайг цагдаагаас дуудсан. Би очиж яг энэ мэдүүлгээ л өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр үед Г.Э-т машинаа зарахад нь тусалсан. Ард нь ийм асуудал болно гэж огт бодоогүй. Өөрт нь тус болсон шүү дээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч О.Г-д холбогдуулан 3,399,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...О.Г-ээс худалдан авсан машин доголдолтой байсны улмаас гэрээг цуцалж, машины үнээс дутуу өгсөн 3,050,000 төгрөг, автомашиныг чирүүлж техникийн зах хүргүүлсний хөлсөнд төлсөн 200,000 төгрөг, Монгол даатгал компанид жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсны төлбөр 29,040 төгрөг, түлшний үнэ 120,000 төгрөг, нийт 3,399,040 төгрөгийн шууд хохирол төлүүлнэ...” хэмээн тайлбарлав.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Г.Э-т худалдсан автомашины доголдсон турбиныг шинэ турбинаар сольж өгч доголдлыг бүрэн арилгасан. Нэхэмжлэгч өөрөө өөрийн өмч хөрөнгөө анх авсан үнээс нь бага үнээр бусдад худалдсан...” хэмээн маргав.

2018 оны 06 сарын 23-ны өдөр О.Г- нь өөрийн өмчлөлийн MMBJNK7404DO75123 арлын дугаартай, Mitsubishi L200 маркийн, суудлын зориулалттай автомашиныг 16,400,000 төгрөгөөр Г.Э-т худалдахаар харилцан тохиролцжээ. Худалдан авагч төлбөрийн 3,350,000 төгрөгийг өөрийн 5513056455 дугаарын, 13,050,000 төгрөгийг эхнэр Д.А-ийн 5513004858 дугаарын Хаан банк дахь данснаас тус тус О.Г-ий 5676149139 дугаарын дансанд шилжүүлжээ. 16,400,000 төгрөгийг хүлээн авч, автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй болно. /хх-16,45,46,68х/

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор заасан ба Г.Э-ын төлбөр төлөх үүргийг түүний эхнэр гэх Д.А- гүйцэтгэж 13,050,000 төгрөгийг худалдан авагчид шилжүүлсэн нь үүргийн шинж чанарт харшлаагүй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч худалдагч О.Г- нь автомашин худалдах, худалдан авагч Г.Э- нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, үр дагаврыг шаардах эрхтэй.

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашин нь биет байдлын хувьд доголдолтой байсны улмаас худалдан авагч автомашиныг Улаанбаатар хотоос 40-50 км зайд автомашинаар чирүүлж хотод авчирсан талаар тайлбарладаг бөгөөд автомашины турбин эвдэрснээс хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан тул худалдагч өөрийн авчирсан чирэгч машинаар чирэн засварын газарт өгч, турбиныг солиулсан үйл баримтын тухайд талууд мөн маргадаггүй. Үүнээс үзэхэд гэрээний зүйл болох автомашин нь эвдрэлтэй буюу доголдолтой байсан болох нь тогтоогдов.

Худалдагч буюу О.Г- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдан авагч гэрээг цуцлах талаар санал гаргажээ. Худалдан авагчийн гэрээ цуцлах тухай саналыг худалдагч “...улсын бүртгэлийн дугаар авсан машины үнэ буурдаг” гэх шалтгаанаар хүлээн аваагүй бөгөөд Г.Э- өөрөө бусдад машинаа худалдсан хэмээн худалдан авагч тайлбарладаг.

Хариуцагч О.Г-ий “...Г.Э- өөрөө бусдад машинаа худалдсан...” гэх тайлбар эргэлзээтэй гэж үзэхээр байна. Учир нь тэрээр 2018 оны 07 сарын 05-ны өдөр, 2018 оны 08 сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “..Сэлэнгэ аймгийн хүмүүст 13,000,000 төгрөгөөр зарж борлуулаад тухайн хүмүүст би өөрөөсөө 350,000 төгрөг нэмээд 13,350,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн”, “...Сэлэнгэ аймгийн уурхайд ажилладаг залуус хямдхан машин байна уу гэхээр нь тухайн машиныг үзүүлж харуулаад 13 сая төгрөгөөр тухайн залуучуудад өөрсдөө зарахаар нь би бензиний мөнгө төгрөг байхгүй гэхээр нь 350,000 төгрөг нэмж өгөөд явуулсан...” гэх, 2020 оны 10 сарын 30-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...машиныг нь зарахад тусалж өгсний үр дүнд ...Сэлэнгэ аймгийн хүмүүст 13,350,000 төгрөгөөр 2018.6.29-ний өдөр худалдсан” гэх, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Сэлэнгэ аймгийн хэдэн хүмүүс 13,500,000 төгрөгт өгчих гэж надаас гуйсан, ... Миний данс руу 13,000,000 төгрөг хийсэн. Дараа нь 300,000 төгрөгийг тусад нь хийсэн. Бэлэн мөнгө надад өгөөгүй. Миний данс руу хийхээр нь би Г.Э- руу шилжүүлж мөнгийг нь өгсөн” гэх,  “13,500,000 төгрөгөөр зарж, 150,000 төгрөгийг би оношилгооны хөлсөнд авч үлдээд, 13,350,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн...” гэх зэргээр зөвхөн машины үнийн тухайд 13,000,000 төгрөг, 13,300,000 төгрөг, 13,350,000 төгрөг, 13,500,000 төгрөгөөр худалдсан хэмээн зөрүүтэй тайлбарладаг. Түүнчлэн түүний “...Г.Э- өөрөө машинаа зараад мөнгөө авсан” гэх тайлбар нь хариуцагч О.Г-ий 5676149139 дугаарын Хаан банк дахь данснаас 2018 оны 06 сарын 29-ний өдөр Д.А-ийн 5513004858 тоот дансанд 13,350,000 төгрөгийг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар үгүйсгэгдэж байна. /хх-24, 39-43, 68х/

Мөн шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Ц.Н-, Ц.Б- нарын “...Г.Э- өөрөө бусдад машинаа худалдсан...” гэх мэдүүлэг нь бусад баримтаар давхар нотлогдоогүй, хариуцагчийн тайлбар дээр дурдсанаар эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд эргэлзээтэй баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм./хх-51,53х/

Тэгэхээр талуудын гол маргаж байгаа үндэслэл болох автомашиныг Г.Э- өөрөө худалдсан, О.Г-д буцаан өгсөн буюу гэрээг цуцалсан гэх тайлбарын нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь худалдан авагч 16,400,000 төгрөгөөр худалдан авсан автомашинаа 6 хоногийн дараа 13,350,000 төгрөгөөр буюу 3,050,000 төгрөгөөр бууруулан худалдсанаар түүний хөрөнгө тэр хэмжээгээр багасах хүсэл зориг байсан уу, хэрэв нэхэмжлэгч өөрөө автомашинаа бусдад худалдсан бол худалдан авагч гэрээний нөгөө тал болох худалдагч Г.Э-т төлбөрийг төлөх үүрэг үүснэ. Гэтэл хариуцагч бусдад автомашиныг худалдаж, түүний данснаас 13,350,000 төгрөг нэхэмжлэгчид шилжсэн, түүнчлэн О.Г- хэдэн төгрөгөөр бусдад худалдсан талаар бичгийн баримтаар тайлбараа нотлоогүй болно. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж зааснаар 2018 оны 06 сарын 29-ний өдөр Г.Э-оос автомашиныг худалдан авсан Г.Б- нь төлбөрийг хүлээн авах эрхгүй этгээд болох О.Г-д хүлээлгэн өгсөн гэж үзвэл энэ үйлдлийг нь Г.Э- зөвшөөрсөн буюу ашиг олсон байх шаардлагатай. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

Мөн хариуцагч шүүхэд бичгээр  ирүүлсэн тайлбартаа “...автомашиныг үзүүлтэл турбиныг нь солих шаардлагатай гэсэн тул гэсэн тул би өөрөөсөө мөнгө гарган шинэ турбин худалдан авч, монелд байрлах хувиараа засвар хийдэг н.Б- гэх хувь хүнээр турбиныг солиулсан...” гэж тайлбарладаг боловч шүүх хуралдаанд хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Ч.Б- “...орж ирсэн машины хуучин турбинаар сольж өгсөн. О.Г- өөрөө сэлбэгээ авч ирж өгсөн” хэмээн мэдүүлдэг. Энд мөн л хариуцагчийн тайлбар эргэлзээтэй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр 254.1-т худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй хэмээн хуульчилсан байна. Тэгэхээр худалдан авагч гэрээг цуцлах шаардлага гаргах эрхийнхээ хүрээнд гэрээг цуцалсан гэж үзэж мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Тиймээс хариуцагч гэрээний төлбөрийн үлдэгдэл 3,050,000 төгрөгийг, нэхэмжлэгчид учирсан хохирлын хамт төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас автомашиныг чирүүлж техникийн зах хүргүүлсний хөлсөнд төлсөн 200,000 төгрөг, түлшний үнэ 120,000 төгрөгийн шаардлага нь баримтаар нотлогдоогүй тул хангах үндэслэлгүй бөгөөд харин Монгол даатгал ХХК-д жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсны төлбөр 29,040 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан даатгуулагчийн мэдүүлгийн маягт баримтаар нотлогдов. Энэхүү төлбөрийг худалдан авагчид учирсан хохиролд тооцон, мөн худалдах худалдан авах гэрээний үлдэх төлбөр 3,050,000 төгрөг, нийт 3,079,040 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. /хх-11х/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,214.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Г-ээс 3,079,040 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 320,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,214.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.УРАНЗУЛ