Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0481/З |
Дугаар | 128/ШШ2022/0555 |
Огноо | 2022-07-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2022/0555
2022 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 128/ШШ2022/0555 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н*********-ийн Д*********,
Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т*********, А.О*********,
Гуравдагч этгээд: “В*********” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О*********,
Маргааны төрөл: “В*********” ХХК-д олгосон “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл” нь хуульд нийцсэн эсэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д********* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*********, А.О*********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г*********, иргэдийн төлөөлөгч Т.О*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Д*********, Д.Г********* нараас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В*********” ХХК-д олгосон 08/2017 дугаар “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч иргэн Д.Г********* нь нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10/4177 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5437 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7, 54.2-т зааснаар иргэн Д.Г*********-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолын дагуу “Хот байгуулалт, хөгжлийн газар” гэж тогтоосон байх тул тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1248 дугаар захирамжаар хариуцагчийг сольж, эрх залгамжлагчаар Хот байгуулалт, хөгжлийн газрыг тогтоож шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “”В*********” ХХК-д олгосон 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан “В*********” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хүчингүй болгуулах” тухай гэж өөрчилжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “”В*********” ХХК-д олгосон 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан “В*********” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн бөгөөд уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 220/2013 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг үндэслэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар сургуулийн урд талд Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгыг барьжээ.
Харин Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В*********” ХХК-д Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний орон сууцны барилга барих 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2015/541 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус олгожээ.
“В*********” ХХК-иас 19,2х12,8 м хэмжээтэй, 1 дүгээр давхраас эхлэн зүүн тийш 1,5 м, 2 дугаар давхраас эхлэн баруун тийш 1,5 м консольтой, зоорийн давхар бүхий газраас дээш 10 давхар үйлчилгээтэй орон сууц барихаар төлөвлөн архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2015/541 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар барилгын хэмжээг 18,0х12,0 м болгож, 2 тал руу гарах консолийг хасаж, 9 давхар болгон олгосныг өөрчлүүлэхээр 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн wh/16-07 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлтээ гаргажээ.
Дээрх хүсэлтийн хариуг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/1531 дүгээр албан бичгээр хариуг хүргүүлэхдээ барилгын давхрын тоо, консольд өөрчлөлт оруулах боломжгүй, харин барилгын уртыг 1,2 метрээр, өргөнийг 0,8 метрээр нэмэгдүүлэх боломжтой талаар мэдэгджээ.
Гэвч “В*********” ХХК нь барилгын суурийг цутгасантай холбоотойгоор нэхэмжлэгч нь “Г*********” ХХК-иар Монгол дээд сургуулийн багш ажилчдын байрны бохир усны худаг болон барилгын суурь хоорондын зайг хэмжүүлэн 2,17 метрийн зайд байгаа гэж тогтоосныг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт норм, дүрэм зөрчсөн болохыг тодорхойлохоор хандахад дээрх зай нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 17.10 дахь заалтыг зөрчиж байна гэх хариуг тус газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02-01/259 дүгээр албан бичгээр хүргүүлжээ.
Улмаар Монгол дээд сургууль, Д.Г*********, Ч.Н********* нараас “В*********” ХХК-д холбогдуулан хууль зөрчин барьж эхэлж буй барилгыг нураалгах тухай нэхэмжлэлтэй, “В*********” ХХК-ийн Монгол дээд сургуульд холбогдох бохирын шугамыг өөрсдийнх нь зардлаар нүүлгэн шилжүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1263 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Дээрх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг барилгын суурийг шилжүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тул хүчингүй болгосон талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05/3071 дүгээр албан бичгээр “В*********” ХХК, нэхэмжлэгч нарт мэдэгджээ.
Харин тус газрын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05/3420 дугаар албан бичгээр “В*********” ХХК-ийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээж байгааг мэдэгдсэн байна.
Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/50 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандахад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/3868 дугаар албан бичгээр “В*********” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07/3725 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид тус тус “В*********” ХХК-ийн барьж буй барилгатай холбоотой маргаан шүүхэд хянагдаж байгаа тул хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар “В*********” ХХК-ийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг түдгэлзүүлснийг мэдэгджээ.
3.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монгол дээд сургуульд хүргүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 07/1594 дүгээр албан бичгээр “В*********” ХХК-ийн барьж байгаа барилгыг нураах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэх хариуг хүргүүлжээ.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3279 дүгээр захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар буцааж, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлээ дахин ирүүлснийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэжээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “1/ Ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн үйлдлээ гүйцэтгэхийг шаардсан буюу Хот байгуулалтын тухай хууль зөрчсөн үйлдлээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийг шаардсан байна. “В*********” компани барилгаа дур мэдэн баруун тийш 1.6 м, хойшоо 1,9 м зайд шилжүүлснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны танилцуулгад тогтоосон.
Үүний дараа “В*********” компанийн барилгын эргэлтийн цэгийн солбилцлыг өөрчлүүлэх хүсэлтийг Ерөнхий архитектор Д.А********* 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зөвшөөрсөн боловч 6 өдрийн дараа 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас дээрх зөвшөөрлийг хүчингүй болгосон.
Хот байгуулалт хөгжлийн газраас 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “В*********” компани барилгын суурийг хөдөлгөсөн /шилжсэн/ зөрчил гаргасан тул барилга угсралтын ажлыг зогсоохыг шаардсан шаардах хуудас өгч байсан юм.
2017 оны 09 дүгээр сарын 05-нд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “Барилгын гүйцэтгэгч компани батлагдсан ерөнхий төлөвлөгөө зөрчиж, барилгын суурийг шилжүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалтыг зөрчсөн тул 08/2017 дугаартай "Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна" гэсэн шийдвэр гаргасан.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 09 дүгээр сарын 28-нд “Барилгын ажлыг эхлүүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээхдээ "барилга угсралтыг газар дээр нь шалгаж үзэхэд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон тул” гэж худал үндэслэл бичсэн.
2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын эргэлтийн цэгийг өөрчилснийг зөвшөөрөөгүй, хүчингүй болгосон.
2/ Барилгажилтын норм дүрэм БНбД 30.01.04-ийн 7.10 дахь заалтыг зөрчсөийг үргэлжлүүлэхийг шаадсан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 тоот танилцуулгад "Монгол дээд сургуулийн орон сууцны бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс “В*********” ХХК-ийн барилгын /газар доорхи/ хавтан суурь хүртлэх зай нь баруун урд талдаа 2,9м, баруун хойд талдаа 2,4м зайтай байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 7.10 дахь заалтын 14 дүгээр хүснэгтэд заагдсан шаардлагыг зөрчиж байна" гэжээ.
“В*********” компани барилгаа баруун тийш 1,6 метр зайд зөвшөөрөлгүй шилжүүлсэн нь энэ зөрчлийг гаргах нөхцөл болсон. Барилгыг зургаар заасан цэгт барьсан бол энэ зөрчил гарахгүй байсан. Манай шугамыг барьсны дараа ийм зөрчил үүссэн тул “В*********” компани буруутай.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон энэ зөрчил арилаагүй байхад барилгыг үргэлжлүүлэн барихыг зөвшөөрөх нь Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэм БНбД 30.01.04 -ийг зөрчсөн зөрчлийг үргэлжлүүлэхийг шаардаж байна.
Энэ нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг зөрчснийг үргэлжлүүлэхийг шаардаж байна.
Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6 дахь заалтыг зөрчиж байна.
3/ Барилгажилтын норм дүрэм барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 10-р хүснэгтэд заасныг зөрчсөнийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг шаардсан.
Барилгаа баруун тийш 1,6 м зайд шилжүүлснээр Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 10-р хүснэгтэд заасан "Орон сууцны хорооллын гудамжны замын эгнээний тоо 2-3 байна, замын нэг зурвасын 3 метр байна, явган хүний замны өргөн 1,5 метр байна” гэсэн заалтыг зөрчсөн.
Баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр 7,45 м зайд зам барихаар төлөвлөсөн. Энэ бол барилгын хаяавч, зүлэгний гаднах зай, гэтэл барилга 1.6м зайд шилжсэн нь барилгын хаяавч, зүлэг барих зай нь манай орц гарц руу орж ирсэн.
4/ Барилгажилтын норм дүрэм барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн 4-р хавсралтын 12 дугаар заалтыг зөрчсөнийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг шаардсан.
Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар заалт буюу "зам гарцаас 10 хүртэл давхар барилгын хана хүртэл зай 5 метрээс багагүй байхаар тооцож төлөвлөнө” гэсэн заалтыг зөрчиж байна.
5/ Газрын тухай, Газрын хэвлийн тухай хууль зөрчснийг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг шаардаж байна.
“В*********” компани барилгаа шилжүүлэхдээ өөрийн газрын хилээ давж Газрын тухай болон Газрын хэвлийн тухай хууль тус тус зөрчснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01/163 дугаар тогтоосон.
6/ Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтууд зөрчснийг үргэлжлүүлэхийг шаардаж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн танилцуулгад “В*********” компани Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтуудыг тус тус зөрчснийг тогтоосон.
Иймд барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл нь дээрх хуулийг үргэлжлүүлэн зөрчихийг шаардаж байна.
7/ Хүчингүй болсон Улсын Дээд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг шаардаж байна.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 03 дугаар сарын 28-нд “Барилгын ажлыг эхлүүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээхдээ "Улсын Дээд шүүхийн 001/XT2018/00182 тоот тогтоолыг үндэслэн” гэж заасан. Гэтэл Улсын Дээд шүүх шинэ нөхцөл байдлаар дахин хуралдаж 2018 оны 12 дугаар сарын 28-нд өмнө гаргасан 001/XT2018/00182 тоот тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан юм.
Иймд “”В*********” ХХК-д олгосон 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан “В*********” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч Н.Д********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 онд манай байрны урд барилга баригдаж эхэлсэн. Дотор талын суурь нь хуучин барилгын талбайгаар дүүрчихсэн байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүмүүс ирж үзээд уг барилга нь зөвшөөрөлгүй баригдсан гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч дараа нь зөвшөөрөл авчихсан байсан бөгөөд уг зөвшөөрөл нь хууль бус гэсэн үндэслэлээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж байсан. Тус газраас энэ барилга нь зөвшөөрөлгүй шилжчихсэн байгаа учраас зогсоо гэсэн шаардлага өгч байсан. Мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар руу энэ барилга нь зөвшөөрөлгүй баригдсан тул хамтран ажиллахыг хүсье гэсэн албан бичгийг хүргүүлж байсан юм. Энэ барилгыг анх төлөвлөхөд ямар нэгэн зөрчил байгаагүй. Манай байрны урагшаа гарсан явган хүний замыг 7 метр 45 сантиметр гэж төлөвлөсөн байсан. Гэтэл “В*********” ХХК барилгаа дур мэдэн шилжүүлсэн. Ингэснээр анх төлөвлөгдсөн замын талыг нь авчихсан. Одоо бодит байдал дээр хоёр машин хоорондоо зөрөх боломжтой. Манай байрны оршин суугчид хоёр машины дундуур зөрөлдөөд гарч байна. Түүнчлэн 18 дугаар сургуулийн 3000 орчим хүүхэд хоёр машины хооронд хавчуулагдаад эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж байна. Дараа нь тус компани энэ шилжилтийг зөвшөөрч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу Ерөнхий архитектур 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зөвшөөрөв гэсэн бичиг өгсөн байдаг. Гэвч үүнээс хойш 6 хоногийн дараа энэ шилжилтийг хүчингүй болго гэсэн атлаа 9 дүгээр сард барилгын ажлын зөвшөөрөл олго гэсэн байдаг. 2017 онд Мэргэжлийн хяналтын газар хэмжилт хийхэд тус компанийн барилгыг суурийн баганаар хэмжихэд өөрсдийнхөө газрын хэмжээнд багтаж байгаа гэсэн байдаг. Гэвч суурийн хэмжээ хэмжиж үзэх юм бол багтахгүй. Дараа нь 2020 онд дахин хэмжилт хийгээд тус компани барилгын хэмжээг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Тус компанийн барилгын сан болон цэцэрлэгийн хашааны хооронд 7 метр 20 см зай байгаа. Эндээс 1 метр 20 сантиметр нь барилгын хаяавч байдаг. Өөрөөр хэлбэл ингээд хаяавч ороод ирэхээр 6 метр зам үлдэж байгаа юм. Энэ замаар Зөвхөн хоёр авто машин зөрөх боломжтой.
Явган хүний хоёр зам хоёулаа байхгүй болчихсон. Хэрэв галын машин орж ирэх шаардлага гарвал орж ирж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр зөрчлөө арилгахыг өөрсдөө шаардсан атлаа тухайн зөрчил арилсан эсэх нь тодорхой бус байхад барилгын ажлын зөвшөөрөл олгож байгаа нь илт хууль бус гэж үзэж байгаа тул энэ шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм. Барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөг харахад манай урагшаа харсан зам дээр 6 автомашины зогсоол төлөвлөсөн бөгөөд бусдын орц гарц дээр авто зам төлөвлөх нь илт хууль бус юм. Барилгын хашааны гадна манай бохирын шугам байдаг. Гэтэл энэ барилга шилжсэнээр манай бохирын шугамын хамгаалалтын зурвас руу ороод ирсэн. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас бохирын шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тэгэхээр тус барилга нь манай ерөнхий төлөвлөгөөг өөрийнхөө өөрийнхөө төлөвлөгөөг зөрчиж, газрынхаа хилийг давж, хамгаалалтын зурвас давсан зэрэг таван хууль, норм журмыг зөрчсөн байхад зөвшөөрөл олгож байгаа нь хууль бус байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О********* шүүхэд гаргасан тайлбартаа: “1/ Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/59 дүгээр захирамжаар "Б*********" ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 4 дүгээр яслийн зүүн талд байршуулан 0.028 га газрыг ашиглуулах шийдвэр гарч тухайн газарт 24 айлын орон сууцны барилгыг барих зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаар баталгаажуулж 2004 онд барилгын суурийн ажил хийгдсэн байдаг. Тус хуучин суурь нь гадна ханаараа 22.7Ч16.4м, дотор ханаараа 21.5х152м, хэмжээтэй байсан ба “В*********” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга барих асуудал нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар барилгажилтийн зөвлөлийн хурал"-аар хэлэлцүүлэн шийдвэрлэж 18х12м, баруун ба урд талдаа 1.2-1.5м хүртэл консольтой, довжоо ба рампыг эдэлбэр газарт багтаан төлөвлөхөөр 2015/541 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар өгөгдөж, зураг төслөө “Э*********" ХХК-иар гүйцэтгүүлэн ирж эх загвар зургаа батлуулсан байна.
“В*********” ХХК нь "Ж*********" ХХК-иас 2010 онд гаргасан "Инженер, геологийн судалгааны дүгнэлт", Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 07/154/411 дугаартай дүгнэлтийн дагуу зураг төсөл зохиогчтой зөвшилцөн, хуучин суурин /22,7х16,4м/ дотор /18,0х12,0м/ хэмжээтэй шинэ суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн.
2014 онд баригдаж ашиглалтад орсон Монгол дээд сургуулийн "Багш ажилчдын орон сууцны барилга"-ын бохир усны шугам сүлжээний байршилд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн нэгдсэн шалгалт хийсэн. Геодези зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй “Г*********" ХХК, "О*********" ХХК, "Д*********" ХХК-иар газар дээр нь нэгэн зэрэг хэмжилт хийлгүүлэн шалгасан ба хэмжилтээр М********* сургуулийн 53 дугаартай орон сууцны барилгын бохир ус цуглуулан зайлуулах гадна салбар шугам нь батлагдсан зураг төслөөс тэнхлэгээрээ “В*********” ХХК-ийн барилга руу хойд талаараа 2.0м, урд талаараа 2.4м ойртож, шилжсэн болохыг тогтоосон.
Иймд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14-д заасан заалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд тус хуулийн 17.7 дахь заалтыг мөрдөхөөр тусгасан байна.
2/ “В*********” ХХК-ийн барилга цэцэрлэгийн хашаанаас 7.70м зайтай байгаа бөгөөд замын нэг зурвасын өргөн 3м, явган хүний замын өргөн 1.5м байх шаардлагыг хангаж байгаа болно. “В*********” ХХК нь “Э*********" ХХК-иар ажлын зураг төслөө боловсруулан Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэн 0695/2016 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт гарсан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 151 дүгээр тогтоол, 2017 онд батлагдсан 68 дугаар тогтоолын дагуу захиалагчийн хүсэлтийг үндэслэн баримт бичгийн бүрдлийг хянаж шаардлагатай баримт бичгүүдийн бүрдэл хангагдсан тул “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгосон болно.
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сэргээхдээ тус газрын 2017 оны 05/3420 дугаар албан бичигт “”В*********” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын угсралтыг газар дээр нь шалгахад тус барилга нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон тул” гэжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2011 онд тухайн байршил дээр 750 метр квадрат газрыг үндэслэж, архитектур төлөвлөлтийн даалгавар олгож байсан. 2015 онд “В*********” ХХК-д 660 м.кв газрыг үндэслэж олгож байсан. Анх ерөнхий төлөвлөгөөг хүчингүй болгуулах гэж маргаж байсан атлаа одоо болохоор анхны нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрөөр манай байгууллагыг буруутай үйл ажиллагаа хийсэн гэж маргаж байгааг ойлгохгүй байна” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В*********” ХХК-ийн газартай холбоотой асуудал нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны 59 дүгээр захирамжаар “Б*********” ХХК-д олгосон газраас үүдэлтэй. Энэ барилгын суурь нь холбогдох зөвшөөрлөө аваад 2004 онд хийгдсэн. Энэ суурь нь 22.7*16.4 харьцаагаар хийгдсэн. 2015 онд дээрх харьцаа бүхий суурь дээр “В*********” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгсөн. Ингэхдээ суурь дотор нь буюу 18*12 хэмжээгээр баталж өгсөн. Тухайн барилга нь архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнээс эргэлтийн цэг нь хөдөлсөн гэж байгаа боловч тухайн суурь дотроо хөдөлсөн. Өөрөөр хэлбэл анх “Б*********” ХХК-д олгосон суурь дотроо зөөгдсөн. Түүнчлэн эргэлтийн цэгийг өөрчлөх эрх нь Ерөнхий архитектурт байдаг бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд эргэлтийн цэгийг өөрчилсөн. Тэгэхээр энэ газар нь анх 2000 онд олгогдож, суурийн хэмжээг баталчихсан тул эрх бүхий албан тушаалтнууд ямар нэгэн ашиг сонирхлоор зөвшөөрөл олгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
9.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “1/ Манай компани нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 282 м.кв талбай бүхий орон сууцны барилгын суурийг 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан юм. Улмаар уг суурь бүхий газар болон өөрийн эзэмшлийн 660 м.кв газар дээрээ шинээр барилга барихаар төлөвлөж зураг төслийг хийлгэсэн. Ийнхүү барилга барихтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бүрдүүлбэл зохих бүхий л нөхцөл шаардлагуудыг хангаж, холбогдох зөвшөөрлүүдийг авсан болно.
2015 онд баригдаж ашиглалтанд орсон Монгол дээд сургуулийн захирал Н.Д********* багш ажилчдын орон сууцны барилгын бохирын шугам нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 тоот Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын танилцуулгаар “Монгол дээд сургуулийн эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулсан орон сууцны бохир усны гадна шугам сүлжээний зураг төсөлд тус шугам сүлжээг 2008 онд баригдсан барилгын сууриас 3 метрээс хол зайнд авто замын баруун доод хэсэгт угсарч гүйцэтгэхээр төлөвлөсөн байхад, угсралтыг нь гүйцэтгэхдээ батлагдсан зураг төслийг зөрчиж бохир усны шугамыг зүүн тийш шилжүүлэн барилгын суурьтай ойртуулан угсарсан" мөн Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгыг 532 м.кв газрын хэмжээг 542 м.кв болгон зөвшөөрөлгүй нэмэгдүүлж, нийт 542 м.кв эзэмшил газрын 92,1%-д /32х15,6м/ барилгажуулж, ногоон байгууламж, авто зогсоолыг эзэмшил газрын гадна талд нийтийн эзэмшлийн газарт төлөвлөсөн нь барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй, 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байхаар заасан Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалт, 12.6.3 дахь заалтуудыг, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтуудыг, Барилгын тухай хуулийн 14, 37, 38 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон юм.
2/ 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 тоот Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын танилцуулгаар тус компани болон нэхэмжлэгч талуудыг байлцуулан манай компанийн болон М********* сургуулийн /Н.Д*********/ эзэмшиж байгаа газар, барилга байгууламжуудын холбогдох зураг төсөл, бичиг баримтыг гаргуулан дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр газар дээр нь хэмжсэн хэмжилтээр М********* сургуулийн орон сууцны бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс “В*********” ХХК-ийн барилгын шинэ суурийн баруун урд баганын гадна тал хүртлэх 3,6-3,7 м, барилгын баруун хойд баганын гадна тал хүртэл 3,1-3,2 м зайтай байна гэж барилгын норм ба дүрэм хангаж байгаа нь тогтоогдсон. Мөн манай барилга нь хууль, дүрэм журмын дагуу баригдаж байгаа нь тодорхой болсон. Гэтэл үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж, манай ажлыг зогсоож, саад учруулж байгаа болно.
Иймээс дээрхи тайлбар үндэслэлийг харгалзан үзэж, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08/2017 дугаар Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу олгогдсон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдааны явцад илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэж ойлголоо. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл 082017 дугаартай Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг сэргээсэн захиргааны акт гэж үзээд байгаа баримтыг эс зөвшөөрч холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн хүрээнд зөвшөөрөл олгогдож байсан. Тэгэхээр дээрх хууль, дүрэмд заасны дагуу барилгын ажлыг үргэлжлүүлэх, эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах эрхийг Хот байгуулалт, хөгжлийн газарт олгоогүй учраас өмнө нь хүчингүй болгож байсан гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Харин барилгын ажлын зөвшөөрлийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актын илэрхий алдааг засах үүднээс захиргааны байгууллага өөрийн алдааг засаж гаргасан үйлдэл гэж үзэж байна. Иймээс барилгын ажлын зөвшөөрлийг сэргээсэн гэх актыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна” гэжээ.
12.Иргэдийн төлөөлөгч Т.О********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн акт, зөвшөөрлийг цуцлах асуудлыг дэмжиж байна. Цаашид талууд тохиролцон орц, гарцын асуудлыг шийдэж, хамтран ажиллах саналтай байна”. Нэхэмжлэгчээс тавьсан шаардлагыг хүлээн авч, тухайн орчинд орц, гарцын асуудлыг хоорондоо зөвшилцөөд барилгаа цааш нь үргэлжлүүлж барих боломжтой гэж үзэж байна. А*********. төрийн захиргааны байгууллагын хувьд хүчингүй болгосон шийдвэр гаргасан атлаа 6 хоногийн дараа дахин сэргээж байгаа нь хардах сэдэл төрүүлж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг зөв гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан “В*********” ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгосон бөгөөд түүний хүчинтэй байх хугацааг “2018 оны 06 сарын 30 өдөр” гэж заажээ.
Улмаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 05/3071 дүгээр албан бичгээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг барилгын суурийг шилжүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тул хүчингүй болгосон талаар;
Мөн газрын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05/3420 дугаар албан бичгээр “В*********” ХХК-ийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг “...тус барилга нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон…” үндэслэлээр сэргээж байгааг тус тус “В*********” ХХК болон нэхэмжлэгч нарт мэдэгджээ.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”, 4.1.27-д "загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.43-д "эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг” гэж заажээ.
“Э*********” ХХК-ийн боловсруулсан “В*********” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга”-ын эскиз зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга баталсан бөгөөд тус эскиз зурагт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ерөнхий төлөвлөгөө хамаарч байна.
Нэхэмжлэгч нь “В*********” ХХК-ийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн шийдвэр буюу 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05/3420 дугаар албан бичгийг болон эскиз зэргийн хүрээнд батлагдсан “В*********” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх албан бичиг болон ерөнхий төлөвлөгөөг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт хууль бус гэж үзэх боломжгүй байна.
Учир нь захиргааны актыг илт хууль бус гэж тооцох болон хууль бус гэж үзэх эрх зүйн зохицуулалт өөр бөгөөд захиргааны актын алдаа илэрхий биш бол хууль бус буюу хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэдэг.
Харин захиргааны актын алдаа хэн ч харсан ойлгомжтой, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулж байгаа нь илэрхий байвал тус актыг илт хууль бус гэж тогтоох юм.
Хэрэгт хавсаргасан, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “В*********” ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтаар өгөгдсөн геометр хэмжээ нь барилгын ажлын зурагт өгөгдсөн геометр хэмжээнээс зөрж байгаа болох нь тогтоогдож байх боловч хариуцагч нь “В*********” ХХК-д олгосон 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08/2017 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг нэхэмжлэгчийн гомдлыг дагуу хүчингүй болгосон боловч “...тус барилга нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан хэмжээнд барилга угсралтын ажлаа гүйцэтгэж байгаа нь тогтоогдсон…” үндэслэлээр сэргээж шийдвэрлсэнийг хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д ”Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ”, 23.2-д “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д ”Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг энэ хуулийн 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ болон ажлын зургийн үе шатуудад ажлын 15 өдөрт багтаан хийнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д ”Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно”, 26.1.1-д ”барилга байгууламжийг шинээр барих;” гэж зааснаар олгосон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу хянаж түдгэлзүүлж, хүчингүлгын ажлын зөвшөөрлөө сэргээсэн нь хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаарй болгож улмаар сэргээж байгаа нь мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасны дагуу гарсан шийдвэр гэж үзэхээр байх бөгөөд ийнхүү хүчингүй болгосон баридсан гэдэгт хамаарахгүй юм.
Мөн гуравдагч этгээдэд олгосон барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дуусаж эрх зүйн үйлчлэлгүй болсон бөгөөд тус зөвшөөрлийг сэргээсэн гэх хариуцагчийн албан бичгийг илт хууль бусад тооцож шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй юм.
Иргэдийн төлөөлөгч барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон ч 6 хоногийн дараа сэргээсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг дэмжиж дүгнэлт гаргасан бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг илт хууль гэж тооцох үндэслэлгүй тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Харин хэргийн оролцогч нар иргэдийн төлөөлөгчийн тухайн газарт орц, гарцын асуудлыг хоорондоо зөвшилцөөд барилгын ажлаа үргэлжлүүлэх барих боломжтой гэсэн дүгнэлтийг анхаарах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр “В*********” ХХК-ийн “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг сэргээсэн шийдвэр буюу 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 05/3420 дугаар албан бичгийг болон эскиз зэргийн хүрээнд батлагдсан “В*********” ХХК-ийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасныг тус тус баримтлан иргэн Н.Д*********-ээс Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “В*********” компанид олгосон 08/2017 дугаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр баталсан ерөнхий төлөвлөгөөг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар Геодезийн хэмжилтийн ажлын шинжээчийн дүгнэлттэй холбоотой 1,000,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Н.Д*********ээс гаргуулан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи, Уул уурхайн сургуульд олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ