Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2021/00210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд онлайн хэлбэрээр явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* хотхоны ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг өөрийн байранд байрлах Дорнод аймгийн , , т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, гаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Ө.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд /ү-1544/, хариуцагчийн төлөөлөгч , хариуцагч байгууллагын өмгөөлөгч В.Давааням /ү-1978/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нягтлан бодогч мэргэжилтэй улсад 26 жил ажилласан ба тус байгууллагад 2012 оны 04 сарын 17-ноос эхлэн нягтлан бодогчоор ажилд орж ажиллаж байсан. 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Б/31 тоот даргын тушаалаар намайг үүрэгт ажлаас маань чөлөөлсөн. Би энэхүү тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Уг тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2, 40-р зүйлийн 40.1.4, 40.1.5, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай 2020.11.10-ны өдрийн 25-03-05 дугаарт танилцуулгын 5 дугаар хэсэг, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актууд, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.8, Байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлын 2020.11.12-ны өдрийн 05-р хурлын шийдвэрийг тус тус үндэслэн нягтлан бодогч Ө.******* нь Хөдөлмөрийн гэрээний 5.4 б-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын 5 өдөр /2020.11-02, 03, 04, 05, 09-ний өдрүүдэд/, хуанлийн 1 сарын дотор 40 цагийн ажил тасалсан, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай 2020.11.10-ны өдрийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актуудаар тус тус тогтоогдсон тул 2020.12.01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн байдаг. дарга нь 2017 оны 07-р сард манай байгууллагын даргаар ажилд орсон. 2019 оноос байгууллагын дарга маань надтай ямар нэгэн шалтгаанаар зөрчилдөж эхэлсэн. ...Ер нь өөрөө 1-р гарын үсэг зурдаг, санхүүгийн баримт алдаатай, буруу болбол хариуцлага хүлээнэ гэдгээ мэддэггүй юм уу эсвэл мэдээд мөнгөний төлөө яахаас ч буцахгүй болсон байдаг юм уу, баримтгүй, шаардлагагүй, төсвөөс санхүүжүүлж болохгүй мөнгийг шилжүүлэх, санхүүжүүлэх гээд дарамтлах болсон. Шилжүүлж чадахгүй бол зайлаад өг, гар гэж хөөдөг. ...Гэхдээ 2-лаа гарын үсэг зурж мөнгө шилжүүлээд ганц миний буруу болгоод намайг буруутгаад байгааг зөвшөөрөхгүй. Байнга л өөрийн эхнэрийн нэр дээрх хувийн ТВ-н байгууллагаа байгууллагын мөнгөөр санхүүжүүлнэ. Энэ талаар 2 удаа дээд газраас хяналт шалгалт хийгээд даргад зөвлөмж, арга хэмжээ авсан. ...Намайг сахилгын ноцтой зөрчил гарган 40 цаг ажил тасалсан гэдгийг зөвшөөрөхгүй. ...11 сарын 02, 03, 04-ний өдрүүдэд Дээд шатны т хандан 3 өдөрт ажилласан. Тэгээд 05-нд хотоос наашилж замд явж байсан. 11-р сарын 06-ны өдөр ажилдаа очсон. Миний нагац эмээ маань суманд байдаг ба нас барсан учраас ажил төрөлд нь оролцохоор байгууллагын даргаас чөлөө хүссэн өргөдөл 11-р сарын 07-ны өдөр бичээд явсан. Дарга миний өргөдлийг цохоогүй. ...Санхүүгийн аудитын дүгнэлтийг дарга өөрөө Санхүү аудитын албанд намайг ажлаас зориулж шалгуулсан. Дарга 1-р гарын үсэг зурсан. Адилхан л төсвийн мөнгийг захиран зарцуулчихаад намайг буруутгасан байдлаар захиалгаар шалгуулж акт гаргаад танилцуулгаар халсанг зөвшөөрөхгүй. ...Миний сарын үндсэн цалин 767000 төгрөг, төрийн албаны ажилчдын нэмэгдэл зэрэг нь тооцогдоод 957211 төгрөгийн цалин авдаг. Цалингийн зээлтэй. Надад ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган арга хэмжээ авахдаа намайг байгууллагын удирдлагын зөвлөлийн 2020.11.12-ны өдрийн хурлаар оруулаагүй. Энэ талаар мэдээгүй. Би өөрөө удирдлагын зөвлөлийн гишүүн хүн. Тушаал гаргаад шууд өгөхөд өөрийгөө ажлаас халагдаж байгаа болохыг мэдсэн. Иймд би ГБХЗХГ-ын дарга гийн гаргасан 2020.12.01-ний өдрийн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тушаалын үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт гарган гэм буруугүй намайг ажилд эгүүлэн тогтоож гаас ажилгүй байсан хугацааны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингаа нэхэмжилж байна. Цалинд хуульд зааснаар суутган тооцоог хийлгүүлж холбогдох т шилжүүлж өгнө үү...

даргын хувьд намайг байнга загнаж зандардаг. Ер нь өш хонзонгийн асуудалтай байдаг. Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот руу очоод 3 хоногийн турш даргатай уулзсан. Ингээд 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэж ирсэн. Би зориуд санаатай ажил тасалсан зүйл байхгүй. дарга нь намайг өдөр бүр дарамталж ажлаа өгөхийг шаарддаг байсан. Чөлөө хүсэхэд өгдөггүй. Намайг өвчтэй хэвтэж байхад хүртэл янз бүрээр дарамталдаг. дарга 1 дүгээр гарын үсэг зурдаг хүн. Хариуцлагыг хамт хүлээх ёстой гэж үзэж байна. Өөрөө хийж байгаа ажлаа хянах ёстой байсан гэж үзэж байна. Би надад холбогдуулж гаргасан актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Танил талаа ашиглан санаатай үйлдэл гаргасан гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны нийт цалин маань нийлээд 3 099 540 төгрөг болж байна. Энэ мөнгийг гаргуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Дорнод аймгийн , , , тус газрыг төлөөлж дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсанчлан, нягтлан бодогч Ө.*******тэй ямар нэг шалтгаанаар зөрчилдөж, оронд нь өөр хүн авах гэж өө шалтаг, хэрүүл маргаан үүсгэхээр оролддог байсан зэрэг нь огт үндэслэлгүй юм. Ө.******* нь өөрийн албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандан удаа дараа ажил тасалдаг, албан хаагчдын цалин хөлсийг буруу боддог, ажилтнуудад хохирол учруулдаг, харилцагч байгууллагуудтай үл ойлголцол үүсгэдэг зэрэг зөрчлүүдийг гаргадаг байсан тул ажил олгогчийн зүгээс болон албан хаагчдын зүгээс зөрчлийг арилгах тодорхой арга хэмжээг тухай бүрт авч ажиллаж байсан. Үүнд: Байгууллагын даргын 2019.04.26-ны өдрийн Ө.*******т арга хэмжээ авах тухай Б/09 дүгээр тушаалаар арга хэмжээ авахаас гадна 2020 онд байгууллагын 2020.01.10-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн 01 дүгээр хурал, 2020.03.04-ний 03 дугаар хурал, 2020.03.23-ны 04 дүгээр хурал, 2020.11.12-ны өдрийн 05 дугаар хурлаар тус тус хэлэлцэж, зөрчил арилгах арга хэмжээг авч, тухай бүрт өөрт нь танилцуулж байсан бөгөөд байгууллагын даргын 2020.10.29-ний өдрийн Ө.*******т арга хэмжээ авах тухай Б/28 дугаар тушаалаар арга хэмжээнүүдийг авч ирсэн ч ахиц, өөрчлөлт гаргахгүй, харин ч хариуцсан албан тушаалдаа улам хариуцлагагүй хандсаар төрийн албан хаагчийн удирдах, удирдуулах ёсыг үл хүндэтгэсээр байхаас гадна албан хаагчид сар бүр цалингаа тогтмол хугацаанд авч чадахгүй сар дамжин хохирсоор, зөрчил даамжирсаар байсан тул шаардлагатай эцсийн арга хэмжээг авч, Ө.*******ийг ажлаас чөлөөлсөн. 2020.12.01-ний өдрийн тушаалын тухайд: Ө.******* нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.4 б-д заасныг зөрчиж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын 5 өдөр, хуанлийн 1 сарын дотор 40 цагийн ажил тасалсан зөрчил гаргасан. ...Мөн тушаал гаргах болсон нэг үндэслэл нь мөнгөн гүйлгээ хариуцсан нягтлан бодогч хүний хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай 2020.11.10-ны өдрийн 25-03-05 дугаар танилцуулгын 5 дахь хэсэг /Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын 6 дахь хэсэг/ болон Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актуудаар тус тус тогтоогдсон юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүд хангалттай тогтоогдож байх тул Ө.*******ийг ажлаас чөлөөлөх тухай дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болно...

Өөрийн эрх хэмжээний дагуу ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би ямар нэг байдлаар санаатайгаар ажлаас чөлөөлөх гэж ажлаар дарж, орж хэрүүл хийсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Тийм зүйл байхгүй. Харин *******ийн хувьд ажлаа тасалдаг, ажлаа дутуу хийдэг, цалинг буруу боддог, ажлын байран дээр архи хэрэглэдэг, согтуу ирдэг, согтуурсан үедээ хэрүүл маргаан хийдэг хүн юм. Энэ асуудал гарах бүрт нь би зохих арга хэмжээ авч уулздаг байсан. Урьд нь гаргаж байсан тушаал шийдвэрийг шүүхэд өгсөн байгаа. Нягтлан бодогч Ө.******* нь Хөдөлмөрийн гэрээнд заасан нийт 40 цагийн ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан. Ер нь удаа дараа ажил тасалдаг. Ингэснээс болж цалин бодогдох хугацаа удааширдаг. Цалин хугацаа хэтэрснээс болж асуудал их үүсдэг. Албаны тог, ус болон ажилчдын банкны зээлийн төлөлт зэрэг нь тогтмол хоцорч байсан. Санхүүгийн аудитын акттай ******* бүрэн танилцсан. Тус албанаас мөн амаар маш ноцтой зүйлсийг хэлж мэдэгдсэн. Зөрчилтэй холбоотой зүйлс Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч Дорнод аймгийн , , т холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, гаас ажилгүй байсан бүх хугацаа буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3 099 540 /энэ дүнг шүүх хуралдаанд тодорхойлж хэлсэн болно/ төгрөг гаргуулах, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба нэхэмжлэгч Ө.******* өөрийг нь ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн 2020 оны 12 дугаар сарын 01ий өдрийн Б/31 дугаартай тушаалд хуульд заасан хугацаанд гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ажлын байрны дарамтнаас шалтгаалж Улаанбаатар хотод очиж 2020.11.02-ны өдөр дээд таа өргөдөл гаргаж, 3 өдөр ажилласан ба 05-ны өдөр буцаж ирсэн. 11 сарын 07-ны өдөр хамаатны хүн нас барсан, ажил явдалд нь оролцох гэж чөлөө авах хүсэлтийг байгууллагадаа өгсөн боловч бүртгэж аваагүй. Ажилдаа ирэхгүй байсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай. Мөн даргын гаргасан хүсэлтийн дагуу Санхүүгийн хяналт аудитын албанаас хяналт шалгалт хийсэн ба үүнийг санаатайгаар бусдыг ажлаас чөлөөлөх шалтаг гаргах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Дан ганц Ө.*******ийн буруутай үйлдэл биш. Нэгдүгээр гарын үсэг зурдаг даргын хувьд мөн адил хариуцлага хүлээх ёстой... гэж,

хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Ө.******* нь Хөдөлмөрийн гэрээнд заасан нийт 40 цагийн ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан. Улсын байцаагчийн актаар нягтлан бодогч нь төсвийн мөнгийг хэтрүүлэн буюу урвуулан ашигласан, нэр бүхий албан хаагчдын данснаас тодорхойгүй шалтгаанаар суутгал хийж цалингийн дансанд байршуулсан, өөрийн хувийн харилцах дансыг ашигласан зэрэг үйлдэл гаргасан нь тогтоогдсон. Ингээд акт гаргаж алдаа зөрчлийг арилгуулах, мөнгийг төлүүлэх шийдвэр гаргасан. Актыг хууль бус гэж үзсэн бол гомдол гаргах бүрэн боломжтой байсан. Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй... гэж тус тус тайлбарлан маргадаг.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ө.******* нь 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Дорнод аймгийн , , /тухайн үед Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс гэсэн нэршилтэй байсан/-т нягтлан бодогчоор мөн өдрөөс томилогдон ажиллаж эхэлжээ. (хх 4 тал)

Энэхүү албан тушаал нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахаар байна.

Ажил олгогч буюу Дорнод аймгийн , , газрын дарга нь ажилтан буюу нягтлан бодогч Б.*******тэй 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ-гээр тогтоогдож байх ба тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ. (хх 7-9, 86-91 тал)

Гэтэл Дорнод аймгийн , , газрын дарга 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/31 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.7, 5.4 Б дэх хэсэг, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудитын тухай 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25-03-05 дугаартай танилцуулгын 5 дахь хэсэг /цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын 6 дахь хэсэг/, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актууд, Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2.8, Байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар хурлын шийдвэр зэргийг тус тус үндэслэл болгож нягтлан бодогч Ө.*******ийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. (хх 24-25 тал)

Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн шийдвэрт гэрээ цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай байдаг.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлийн тухайд:

Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол цуцалж болох талаар хуульчилсан ба хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ө.*******ийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын 5 өдрийн 40 цагийн ажлыг тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарладаг.

Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 5.4 дэх хэсгийн Б-д Ажлын 1 ба түүнээс дээш өдөр даргын зөвшөөрөлгүйгээр болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 12 цагтай тэнцэж байвал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж ойлгох тухай заасан байх ба мөн Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.9 дэх хэсгийн 1-д хүндэтгэх шалтгаангүйгээр 2-оос дээш хоног эсвэл 1 сарын дотор ажил тасалсан цагийн нийлбэр 32 цаг буюу 4 өдрийн ажлын цаг тасалсан бол ноцтой зөрчил гаргасан гэж үзэх тухай заасан байна. (хх 7-9, 71-84 тал)

Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын Ажлын цаг ашиглалтын бүртгэл-ийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон гэрч Н.Отгонтуяагийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Ө.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 02, 03, 04, 05, 09-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй үйл баримт тогтоогдож байна. (хх 57, 101-103 тал)

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар ...2020 оны 11 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд ажил таслаагүй, байгууллагын даргатай маргасны улмаас Улаанбаатар хот дахь дээд таа өргөдөл гомдол гаргаж явсан, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан... гэж тайлбарлан маргадаг.

Харин нэхэмжлэгч Ө.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн биеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг , , т очиж хууль бус санхүүгийн дүрэм, журам зөрчсөн, ажлын байрны дарамж үзүүлж байгаа тухай өргөдлийг өгсөн болох нь тус газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03/83 дугаартай албан бичиг болон өргөдлийн бүртгэлийн дэвтэр, Ө.*******ийн гаргасан өргөдөл /даргын цохолт, гарын үсэг бүхий/-ийн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 134-139 тал)

Гэвч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг , , газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03/83 дугаартай албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч Ө.*******ийг тухайн үед албан ажлаар дуудаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд түүнийг 2020 оны 11 дүгээр сарын 02-05-ны өдрүүдэд тус т албан ажлаар очиж ажилласан байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч Ө.******* нь байгууллагын даргатайгаа маргасны улмаас дээд таа өргөдөл гомдол гаргаж байгааг буруутгах боломжгүй, ийнхүү гомдол өргөдөл гаргах нь түүний эрхийн асуудал боловч тэрээр тухайн байгууллагын ажилтны хувьд байгууллагынхаа Хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д зааснаар холбогдох хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй байх ба мөн журмын 3.9-д ...ажилтан ажлаас чөлөө хүсэх ...хүсэлтээ заавал бичгээр гаргаж байгууллагын даргад, дарга байхгүй үед ажил орлон гүйцэтгэгчид өөрийн биеэр өгч шийдвэрлүүлснээр хүчинтэйд тооцно... гэж заасныг үл биелүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ажилдаа суманд байх нагац эмээ нь нас барсан учир ажил төрөлд нь оролцох гэсэн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй, энэ талаар чөлөө хүссэн өргөдлийг 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгууллагадаа гаргаж өгсөн гэж тайлбарлах боловч энэ нөхцөл байдал /ар гэрийн гачигдал гарсан, чөлөө хүссэн хүсэлтээ байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу өгч шийдвэрлүүлсэн гэх/-ууд нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ө.*******ийг нийт 40 цагийн ажил буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-05, 09-ний өдрүүдийн ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан үндэслэлийн тухайд:

Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 5.2.7-д Ажилтан албан тушаалын тодорхойлолтод заагдсан хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэний улмаас байгууллагад зөрчил үүссэн эсхүл хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.5 дахь хэсэгт Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохих талаар тодорхой тайлбарласан байна.

Тушаалын үндэслэлийн нэг Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25-03-05 дугаар Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай танилцуулгаас харахад Дорнод аймгийн , , газрын даргаас ирүүлсэн хүсэлт, батлагдсан удирдамжийн дагуу тус газрын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны албан хаагчдын ээлжийн амралтын цалин, хоног хугацаа, бодогдсон цалин хөлс, бензин шатахууны зарцуулалтад дотоод аудит хийсэн талаар тусгасан байна.

Энэхүү аудитын шалгалтаар 29 636 200 төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 24 1******* 400 төгрөгийн зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр, 5 486 800 төгрөгийн зөрчилд улсын ахлах байцаагчийн акт тогтоохоор, мөн алдаа зөрчлүүдийг арилгах болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг хүргүүлсэн байхаас гадна байгууллагын дарга болон нягтлан бодогч нарт ...Санхүү, төсвийн гүйцэтгэлийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд үнэн зөв гүйцэтгэж, тайлагнах, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн иж бүрэн, үнэн зөв байх, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмыг баримтлан хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, мөн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгох, тухайн байгууллагын албан үүрэг хариуцсан албан тушаалтнууд нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчлийг давтан гаргасан тул бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцох гэх мэт олон саналыг хүргүүлжээ. (хх 26-******* тал)

Мөн Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актуудаас үзэхэд нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.******* нь илүү цалин олгох, төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр төрд хохирол учруулсан байх ба тодруулбал:

- 25-01-89 дугаартай актаар ...Илүү олгосон нэмэгдэл цалин 73 800 төгрөгийг нягтлан бодогч Ө.*******ээр төлүүлж, төсвийн орлого болгох...

- 25-01-93 дугаартай актаар ...Илүү олгосон цалин 300 000 төгрөгийг нягтлан бодогч Ө.*******ээр төлүүлж, төсвийн орлого болгох...

- 25-01-96 дугаар актаар ...Ашиглаж дутагдуулсан цалин хөлс болох 3 263 000 төгрөгийг нягтлан бодогч Ө.*******ээр нөхөн төлүүлж, төсвийн орлого болгох. Хууль бусаар зарцуулсан байж болзошгүй шатахууны 20 886 400 төгрөгийг нягтлан бодогч Ө.******* болон холбогдох гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлж, төсвийн орлого болгох... талаар тус тус тогтоосон байна.

Дээрх актуудыг үндэслэлгүй, хууль болон зорилгодоо нийцээгүй гэж үзвэл энэ талаар хянуулахаар актыг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаж болох тухай дээрх актуудад заасан байна.

Тус шүүхийн хувьд Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн гаргасан актуудын үндэслэлийн талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Нэхэмжлэгч Ө.******* болон хариуцагч байгууллагын дарга нар нь дээрх актуудтай танилцаж, гарын үсгээ зурсан байх боловч хэн алин нь тус актуудыг эс зөвшөөрч Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоодохгүй байна.

Нэхэмжлэгч тал Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шийдвэрийн дагуу энэ асуудлаар Цагдаагийн байгууллагын эдийн засгийн байцаагч шалгаж байгаа. Ийм учраас улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй гэж тайлбарладаг.

Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25-03-05 дугаар Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай танилцуулгын Цаашид авах арга хэмжээний талаарх саналын 5-д Тус байгууллагын үйл ажиллагаанд илэрсэн шатахууны 20 371 000 төгрөгийн зөрчлийг Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Эдийн засгийн албанд шилжүүлэх болсныг мэдэгдье гэж тусгасан байгаагаас болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Цагдаагийн байгууллага нь дээрх асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтоогдож /энэ талаарх баримтыг хэн алин нь нотлох баримтаар гаргаж өгөөгүй/ байгаа хэдий ч энэ байдлыг нэхэмжлэгч Ө.******* нь дээрх актуудыг эс зөвшөөрч Улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Аливаа аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэл нь үнэн зөв байх зарчимд суурилж, санхүүгийн бүртгэл тайлангаа гаргах үүрэгтэй бөгөөд Ө.******* байгууллагын нягтлан бодогчийн хувьд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад баримтлах зарчим, 6 дугаар зүйлд заасан Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэх гэх зэргээр холбогдох хууль, тогтоомж, дүрэм журамд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байна.

Дээрх бүгдээс дүгнэхэд нэхэмжлэгч Ө.******* нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. Ажил олгогч нь энэ үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэл болгосон нь үндэслэлтэй гэж үзэв.

Ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн нэг Байгууллагын Удирдлагын зөвлөлийн 2020.11.12-ны өдрийн 05 дугаар хурлын шийдвэрийн тухайд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Удирдлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, түүний эрхийг нь зөрчсөн... гэж маргадаг.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн , , газрын Удирдлагын зөвлөлийн хурал /нягтлан бодогч Ө.*******тэй холбоотой асуудлыг хэлэлцсэн/ болж, тус хуралд нэхэмжлэгч Ө.*******ийг оролцуулаагүй үйл баримт тогтоогдож байна. (хх 67-70 тал)

Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.12 дахь хэсэгт Байгууллагын хамт олны хурал болон удирдлагын зөвлөлийн хурлаар аль нэг ажилтны асуудлыг хэлэцүүлэх тохиолдолд тухайн ажилтанд газрын дарга болон даргыг орлох мэргэжилтэн амаар болон бичгээр мэдэгдсэн байна. Тухайн ажилтан хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд урьдчилан мэдэгдсэн бол хурлыг хүчинтэйд тооцож асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрийг гаргана гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч гийн шүүх хуралдаанд гаргасан ...Би Удирдлагын зөвлөлийн хурлын товыг Ө.*******т хэлэх даалгаврыг ажилтандаа өгсөн. Даанч түүнтэй холбогдож чадахгүй байна гэж надад мэдэгдсэн... гэх тайлбар болон Байгууллагын Удирдлагын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл /тус хуралд байгууллагын дарга хэлэлцэх асуудлын талаар танилцуулахдаа ...Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүнд нягтлан бодогч Ө.******* багтдаг хэдий ч хуралд оролцуулахгүй байгаа шалтгааныг танилцуулбал өөрөө энэхүү аудитын дүгнэлтүүдтэй нэг бүрчлэн танилцаж гарын үсгээ зурсан байгаагаас гадна уг албан тушаалын ажлын байр, хариуцлагын асуудал яригдаж байгаа тул хуралд оролцуулаагүй болохыг та бүхэнд мэдэгдье... гэжээ/ зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Ө.*******т тус хурлын товыг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй ба түүний Удирдах зөвлөлийн хурал-д оролцох эрхийг хангаагүй байна гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Удирдлагын зөвлөлийн хурлыг зохион байгуулж явуулахдаа Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.12 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Гэвч энэ үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтан Ө.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж буй Дорнод аймгийн , , газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч Ө.*******т сахилгын арга хэмжээ авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж арга хэмжээ авсан, энэ нь хуульд нийцээгүй... гэж маргах боловч ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг илрүүлснээс хойш буюу Дорнод аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25-03-05 дугаар Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тухай танилцуулга болон тус албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25-01-89, 25-01-93, 25-01-96 дугаар актуудаар тогтоогдсон зөрчлүүдийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн сахилгын зөрчил ...илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Шүүх дээрх бүгд үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ө.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн Дорнод аймгийн , , газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/31 дугаартай тушаалыг хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ө.*******ийн шүүхэд гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгож, гаас ажилгүй байсан бүх хугацаа буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3 099 540 төгрөг гаргуулах, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******ийн хариуцагч Дорнод аймгийн , , т холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгож, гаас ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3 099 540 төгрөг гаргуулах, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА