Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/00094

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/00089 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 207/МА2023/00023 дугаар магадлалтай,

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Э, Д.Знарт холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 110,187,406 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах, 2017.05.26-ны өдрийн №000000000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Эгийн Х Б ХХК-д холбогдуулан 800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Х Б” ХХК нь Д.Э, Д.З нарт холбогдуулан Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 110,187,406 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах, 2017.05.26-ны өдрийн №000000000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Эгийн “Х Б” ХХК-д холбогдуулан 800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/00089 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2., 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №000000000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Э, Д.З нараас зээлийн гэрээний үүрэгт 63 243 364 төгрөг, хариуцагч Д.Эгаас 5 235 463 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41 708 579 төгрөг хэрэгсэхгүй болгож, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д заасныг баримтлан хариуцагч Д.Эгийн “Х Б” ХХК-д холбогдуулан гаргасан шимтгэл 800 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Э, Д.З нар нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 63 243 364 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох Булган аймгийн Бугат сумын 1-р баг .................................. эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай хувийн сууц, Булган аймгийн Бугат сумын .................................. эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, бараа материал, Орхон аймгийн Баян-Өндөр сум, .................................. эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай амины орон сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сум .................................. эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 тоот бүртгэлтэй хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг .........................................................м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 тоот бүртгэлтэй агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баян-Өндөр сумын .................................. эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай өвлийн байшин, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..................................эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймгийн Баян-Өндөр сум .................................. эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 887 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Д.Знараас 474 167 төгрөг, хариуцагч Д.Эгаас 98 717 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож, хариуцагч Д.Эгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 207/МА2023/00023 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/00089 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2., 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №000000000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Э, Д.Знараас зээлийн гэрээний үүрэгт нийт 64.609.229 төгрөг, хариуцагч Д.Эгаас 9.809.640 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35.768.537 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д заасныг баримтлан хариуцагч Д.Эгийн Х Б ХХК-д холбогдуулан гаргасан шимтгэл 800.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтад “...хариуцагч Д.Э, Д.Знараас улсын тэмдэгтийн хураамж 474.167 төгрөг гэснийг 480.996 төгрөг, хариуцагч Д.Эгаас 98.717 төгрөг гэснийг 171.904 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Б ХХК-д тус тус олгосугай...” гэж,

Шийдвэрийн 3 дахь заалтанд “...63.243.364 төгрөг” гэснийг, “...64.609.229 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366.492 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалсайхан хяналтын гомдолдоо: Гомдол гаргах үндэслэл: ...Нэхэмжлэлийн шаардлагаас 35,768,537 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Гомдлын агуулга: Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “Тогтоох хэсгийн 1-д Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.10-ны өдрийн 142/ШШ2023/00089 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 223 дугаар зүйлийн 223.2.., 224 дүгээр зүйлийн 224.2., 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан 2017.05.26-ны өдрийн №000000000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Э, Д.Знараас зээлийн гэрээний үүрэгт 64,609,229 төгрөг, хариуцагч Д.Эгаас 9,809,640 төгрөг тус тус нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,768,537 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Шийдвэрийн 3 дахь заалтад 63,243,364 төгрөг гэснийг 64,609,229 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж хянасан нь нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн гэрээний хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүүд төлөх ёстой дүнгээс төлсөн дүнг хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Банкны зүгээс зээлдэгч нартай зээл төлөх талаар удаа дараа утсаар холбогдож, гэрийн хаягаар нь уулзахаар очиход амжилт олдоггүй тул 2021.02.26-ны өдөр Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Д.Эг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, 2021.03.17-ны өдөр Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2021/00286 тоот шийдвэрээр эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Зээл төлөх мэдэгдэл 2020.06.19-ний өдөр 1 удаа өгсөн, Зээл буцаан дуудах мэдэгдэл 2021.09.02-ний өдөр 1 удаа өгч, удаа дараа зээлдэгчтэй биеэр уулзаж зээлээ төлөх талаар мэдэгдэж ажилласан. Ажиллагаа амжилтгүй болж зээлдэгч зээлээ төлөхгүй байсан тул 2021.09.27-ны өдөр 102,364,866.97 төгрөгийн нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2021.11.12-ны өдөр 142/Ш32021/04941 тоот шийдвэр гарч Хариуцагч Д.Зт нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний 99113889 дугаар руу холбогдоход холбогдох боломжгүй, 99343334 дугаар руу холбогдоход ийм хүн байхгүй гэсэн, Хариуцагч Д.Зын утасны дугаарыг тодруулахаар хариуцагч Д.Э руу холбогдож “ Д.Зболон танд холбогдуулан Х Бнаас нэхэмжлэл гаргасан. Д.Зтай яаж холбогдох вэ”- гэхэд би Д.Зыг хаана байгааг нь мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум, ........... засаг даргаас хариуцагчийн хаягийг тодруулахад хариуцагч Д.Э, Д.Знарыг Орхон аймаг Баян-Өндөр сум ........... ........... хаягт оршин суудаггүй гэсэн хариу ирүүлсэн тул хариуцагчийг дуудах боломжгүй хаяг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймээс 2021.11.22-ны өдөр Д.Зыг Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, 2021.12.15-ны өдөр Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2021/01274 тоот шийдвэрээр хариуцагч Д.Зыг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Хариуцагч Д.З эрэн сурвалжилж олдохгүй байсан учир банк хариуцагч Д.Заас татгалзаж 2022.04.08-ны өдөр 110,187,406.13 төгрөгийн нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. 2. Давж заалдах шатны шүүх нь магадлалын тогтоох хэсгийн 1 дэх “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт явцуу хуулийн заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна. Зүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг үндэслэн зээлийн хүүг хасаж тооцсон ч буруу юм. Учир нь Улсын дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн 01 дугаартай Зөвлөмжийн 2-ын г/-д “Хэргийн нөхцөл байдлаас хамаарч зарим тохиолдлыг хугацаа хэтрээгүйд тооцдог. Үүнд, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдвол түүнийг хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ. Энэ нөхцөлд алданги шаардах эрх үүсэхгүй. Мөн хэрэв хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг өөрийг нь хугацаа хэтрүүлсэн гэх ба энэ нөхцөлд анз авах эрхээ алдана. Иймд гэрээний хугацаа хэтэрсэн эсхүл хэтрээгүй гэж үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2, 222.2, 223 дугаар зүйлийн 223.1, 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь заалтуудыг сайтар судалж, нотлох баримтад үндэслэн дүгнэлтээ хийнэ” гэж зөвлөсөн. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйл, түүн дотроо 242.1.11 дэх заалтуудыг шүүх зайлшгүй хэрэглэх, үнэлж дүгнэх байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт зааснаар хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ны гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.11-ний өдрийн 001/ШХТ2023/00548 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь дараах 3 зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд үндэслэж, хариуцагч Д.Э, Д.Знарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Үүнд:

1. Д.Э, хамтран зээлдэгч Д.З, “Э” ХХК нь 2016.06.30-ны өдрийн №0000000000 тоот зээлийн гэрээ болон БГҮ/0000000000 тоот Барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Зээлийн барьцаанд Булган аймгийн Бугат сумын 1-р баг .................................. эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай хувийн сууц, Булган аймгийн Бугат сумын ................ эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Бараа материал барьцаалсан.

2. Зээлдэгч Д.Э, хамтран зээлдэгч Д.З, “Э” ХХК нь 2017.05.01-ны өдөр ЗГ0000000000 тоот Зээлийн гэрээ, БГҮ0000000000тоот барьцааны гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум, .................. эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай амины орон сууц Орхон аймгийн Баян-Өндөр сум .................. эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 тоот бүртгэлтэй хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг .........................................................м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 тоот бүртгэлтэй агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баян-Өндөр сумын .................................. эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай өвлийн байшин, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..................................эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймгийн Баян-Өндөр сум .................................. эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалуулсан.

3. Зээлдэгч Д.Э нь 2017.05.26-ны өдрийн №000000000000 тоот Кредит картын гэрээгээр 6,000,000 төгрөгийн зээлжих эрхтэй жилийн 30 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж авсан бөгөөд зээлдэгч нар нь 2016.06.30-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 16,493,812.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,163,446.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,207.75 төгрөг, нийт 26,660,467.37 төгрөгийг, 2017.05.01-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 12,789,775.62 төгрөг, зээлийн хүүд 11,552,052.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11,320.44 төгрөг, нийт 24,353,148.92 төгрөгийг, 2017.05.26-ны өдрийн зээлжих картын үндсэн зээлийн төлбөрт 28,932 төгрөг, зээлийн хүүд 3,593,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 250,000 төгрөг, нийт 3,872,782 төгрөгийг тус тус төлсөн.

Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтрүүлж, /1358 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, 2020.06.19-ний өдөр зээл төлөх мэдэгдэл 1 удаа, 2021.09.02-ны өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл өгч зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд 2017.05.26-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, уг гэрээний үндсэн зээлийн дутуу 5,971,068.12 төгрөг, зээлийн хүү 7,058,031.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 307,557.54 төгрөг, нийт 13,336,656.80 төгрөг, 2016.06.30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13,506,187.02 төгрөг, зээлийн хүү 11,659,549.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,2808.67 төгрөг, нийт 26,008,545.09 төгрөг, 2017.05.01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 37,210,224.38 төгрөг, зээлийн хүү 32,029,745.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,602,234.27 төгрөг, нийт 70,842,204.24 төгрөг нийтдээ 110,187,406.13 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 708,887 төгрөг, нотариатын зардал 44,500 төгрөгийг гаргуулах, зээлээ барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

9. Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2016.06.30, 2017.05.01-ний өдрийн зээлийг Д.Зтай хамтран зээлсэн, ганцаараа хариуцахгүй гэж, хариуцагч Д.З хариу тайлбар гаргаагүй байв.

Хариуцагч Д.Э сөрөг нэхэмжлэлдээ “...миний бие нь “Э” ХХК болон Д.Знартай хамтран “Х Б” ХХК-ийн Орхон салбараас 2016.06.30-ны өдөр болон 2017.05.01-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор зээл авсан бөгөөд банкны зүгээс зээл олгохдоо зээлийн гэрээнд тусгаж, шимтгэл авсан. Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж шимтгэл авч, 2016.06.30-ны өдрийн №0000000000 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1, 2017.05.01-ний өдрийн ЗГ0000000000тоот зээлийн гэрээний 2.3.1-д заасны дагуу тус тус зээл олгосны шимтгэл 1 хувийг миний зөвшөөрөлгүй буцаан татсан. Иймд дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу шимтгэл гэж авсан 800,000 төгрөгийг “Х Б” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, хариуцагч Д.Э, Д.З нар 2018.06 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алдсан гэж үзнэ, 2021.03 сард Д.Эг, 2021.11 сард Д.Зыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан учир нэмэгдүүлсэн хүү тооцохгүй...” гэсэн дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2., 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг баримтлан 2017.05.26-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Э, Д.Знараас зээлийн гэрээний үүрэгт 63,243,364 төгрөгийг, хариуцагч Д.Эгаас 5,235,463 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 41,708,579 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...зээл олгох үйл ажиллагааны зардал буюу шимтгэл авах банкны эрхийг журмаар зөвшөөрсөн, хариуцагчаас суутган авсан 800,000 төгрөгийн зардал нь үйл ажиллагааны зардалд тохирсон, өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр суутган авсан гэх дүгнэлтийг хийжээ.

11. Давж заалдах шатны шүүх “...2018.06 сараас зээл хуваарийн дагуу төлөгдөөгүй гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн байхад нэхэмжлэгч нь 2022.04 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хугацаанд нэг удаа зээл төлөх мэдэгдэл, зээл буцаан дуудах шаардлага хүргүүлснийг гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч банк нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн төлөх хүүд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзээд хариуцагч Д.Э, Д.З нараас 64,609,229 төгрөг, хариуцагч Д.Эгаас 9,809, 640 төгрөгийг тус тус гаргуулж “Х Б” ХХК-ийн Орхон салбарт олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх 2017.05.26-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нь шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл болохыг анхаараагүй, Иргэний хуулийн 223, 224 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй. Хэрэгт байгаа баримтын хүрээнд хууль хэрэглээний алдааг залруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 3 гэрээний агуулга, төрөл, гэрээний тал, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хариуцагч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хийгээд  биелүүлсэн үүргийн хэмжээг маргаагүй байв.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой буюу үүрэг хүлээсэн байх, энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд өөрийг нь буруутай гэж үзэх, улмаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагаврыг хуулийн 224.2.3-т заажээ.

Гэтэл хоёр шатны шүүх “...нэхэмжлэгч банк нь гэрээг цуцлах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тул хугацаа хэтрүүлсэн буруутай...” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, гэрээ болон хуулиар тогтоосон банкны эрх, үүргийг хольж, алдаатай дүгнэлт хийснээс гадна хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ. 2017.05.01, 2016.06.30-ны өдрийн зээлийн гэрээний зээлийн гэрээний 6.1.1-д заасан “зээлдэгч зээл төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банк гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана” гэсэн заалт нь зээлдүүлэгчийн үүрэг бус эрх нь байна. Нөгөө талаар зээлдэгч гэрээг цуцлаагүй нь үүргээ зөрчсөн зээлдэгчийн үүргийг багасгах, эсвэл чөлөөлөх үндэслэл болох учиргүй. Зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч нар хаягтаа оршин суудаггүй, тодорхой бус байснаас эрэн сурвалжлах хүсэлт шүүхэд гаргаж, хаягийг нь тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлээ гаргасан баримт хэрэгт байхад хоёр шатны шүүх зохих дүгнэлтийг хийж чадаагүй байна.

13. Иймд нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Д.Э, Д.З нарт холбогдуулж 2016.06.30, 2017.05.01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг, хариуцагч Д.Эд холбогдуулж 2017.05.26-ны өдрийн зээлжих картын дагуу зээлийн үүргийг, үүргээ биелүүлэхгүй бол барьцааны зүйлээс үүргийг хангуулахыг тус тус шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03  дугаар сарын 16-ны өдрийн 207/МА2023/00023 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/00089 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Эгаас 13,336,656.80 төгрөгийг, хариуцагч Д.Э, Д.З нараас 96,850,749 төгрөгийг тус тус гаргуулж “Х Б” ХХК-ийн Орхон салбарт олгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...474 167...” гэснийг “...642,203...” гэж, “...98 717...” гэснийг “...224,663...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 336,792 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД                                                               Н.БАЯРМАА

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД