Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2023/00089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,*******,,,, нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 110 187 406 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, /цахим/, хариуцагч өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаанбанк ХХК-аас хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 110 187 406 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ..., хамтран үүрэг гүйцэтгэгч нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №201642669583 тоот Зээлийн гэрээ болон БГҮ/201642669583 тоот Барьцааны гэрээ байгуулан 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Зээлийн барьцаанд Булган аймгийн Бугат сумын 1-р баг Бурагийн хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 178.6 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0402000108 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай хувийн сууц, Булган аймгийн Бугат сумын 1-р баг Бурагийн хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 1175 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-0402000149 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Бараа материал,

Мөн тус салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс үндсэн зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр ЗГ201743022492 тоот Зээлийн гэрээ, БГҮ201743022492 тоот Барьцааны гэрээ байгуулан 50,000,000 /Тавин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Зээлийн барьцаанд Орхон аймгийн*******,******* 15 гудамж 01 тоот байрлах 50 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007920 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай амины орон сууц Орхон аймгийн************** 15 гудамж 01 тоот байрлах 56 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013500 тоот бүртгэлтэй хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Орхон аймгийн************** 15 гудамж 01 тоот байрлах 91.27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019267 тоот бүртгэлтэй агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,*******ын Рашаант 7 гудамж 18 тоот байрлах 48 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007979 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай өвлийн байшин, Орхон аймгийн*******ын Рашаант 7 гудамж 18 тоот байрлах 750 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101012154 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймгийн************** 15 гудамж 01 тоот байрлах 642 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101004172 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалуулсан.

Мөн Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс зээлдэгч нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот Кредит картын гэрээгээр 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийн зээлжих эрхтэй жилийн 30 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж авсан.

Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу дараах төлбөрүүдийг төлж барагдуулсан байна.

1. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр №201642669583 тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 16,493,812.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,163,446.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,207.75 төгрөг, нийт 26,660,467.37 төгрөгийн төлбөрийг тус тус төлсөн.

2. 2017 оны 05 дүгээр сарын 01-ны өдөр №ЗГ201743022492 тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 12,789,775.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,552,052.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,320.44 төгрөг, нийт 24,353,148.92 төгрөг,

3.2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр №201743055770 тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 28,932 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,593,850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 250,000 төгрөг, нийт 3,872,782 төгрөгийн төлбөрийг тус тус төлсөн.

Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн төлөлтүүд тус тус хугацаа хэтэрч, /1358 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1-д заасан үндэслэлээр 2020 оны 06-р сарын 19-ны өдөр Зээл төлөх мэдэгдэл 1 удаа, 2021 оны 09-р сарын 02-ны өдөр Зээл буцаан дуудах мэдэгдэл 1 өгч зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна: Үүнд:

1.2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах.

-2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №201642669583 тоот Зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 13,506,187.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,659,549.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84,2808.67 төгрөг, нийт 26,008,545.09 төгрөг,

2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр № ЗГ201743022492 тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 37,210,224.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 32,029,745.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,602,234.27 төгрөг, нийт 70,842,204.24 төгрөг,

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр № 201743055770 тоот зээлийн гэрээний төлбөр үндсэн зээлийн төлбөрт 5,971,068.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,058,031.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 307,557.54 төгрөг, нийт 13,336,656.80 төгрөг, нийтдээ 110,187,406.13 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 708,887 төгрөг, наториатын зардал 44,500 төгрөг, үээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй надад хариуцагдах зээлийн гэрээний төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч миний бие уг зээлийгтай хамтран зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээний төлбөрийг бүхэлд нь зөвхөн надаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

3.Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

4.Хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: миний бие нь Эрдробат ХХК болон нартай хамтран Хаан банк ХХК-ийн Орхон салбараас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр болон 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулан зээл авсан байдаг. Ийнхүү бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор зээл авсан бөгөөд банкны зүгээс зээл олгохдоо тухай бүр нь зээл олгохдоо зээлийн гэрээнд тусгаж, шимтгэл авсан байдаг. Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж шимтгэл авсан байх тул 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №201642669583 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ201743022492 тоот зээлийн гэрээний 2.3.1-д заасны дагуу тус тус зээлийн олгосны шимтгэл 1 хувийг тус тус миний зөвшөөрөлгүй шимтгэл хэлбэрээр буцаан татсан. Иймд дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу шимтгэл хэлбэрээр татаж авсан 800,000 төгрөгийг Хаан банк ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.

5. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: сөрөг нэхэмжлэлтэй, ХААН Банк ХХК-ийн Орхон салбарт холбогдох №201642669583, №ЗГ201743022492 тоот Зээлийн гэрээнүүдийн дагуу шимтгэл хэлбэрээр татаж авсан 800.000 төгрөгийг ХААН Банк ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна.

1.Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс үндсэн зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №201642669583 тоот Зээлийн гэрээ болон БГҮ/201642669583 тоот Барьцааны гэрээ байгуулан 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан.

2.Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс үндсэн зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь 2017 оны 05 дугаар сарын 01 -ны өдөр ЗГ201743022492 тоот Зээлийн гэрээ, БГҮ201743022492 тоот Барьцааны гэрээ байгуулан 50,000,000 /Тавин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан.

3.Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс зээлдэгч нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот Кредит картын гэрээгээр 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийн зээлжих эрхтэй жилийн 30%-н хүүтэй 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж авсан.Талуудын хооронд байгуулсан №201642669583, ЗГ201743022492 тоот Зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт Зээл олгох үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн 1 /нэг/ хувь байна гэж талууд тохирсон бөгөөд уг Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан хуулийн шаардлагуудыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр Зээлийн гэрээ болно.

Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу ХААН Банк нь Зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч , нарт 30,000,000 төгрөгийг зээлдэгч 5096072115 дугаартай дансанд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, мөн 50,000,000 төгрөгийг зээлдэгч 5127144217 дугаартай дансанд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус тус олгосон болох нь мөнгөн шилжүүлэгийн баримт, дансны хуулгаар тус тус нотлогдож байгаа болно. Банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг. Тиймээс Зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт шимтгэл-ийн талаар талууд тохиролцож. гарын үсэг зурсаны дагуу зээл олгосны шимтгэл олгосон зээлийн 1 /нэг/ хувь байна гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч зээлдэгч нь 5096072115 дугаартай данснаас 2016 оны 07 дугаар сарын 01- ний өдөр 300.000 төгрөгийг зээлдэгч хүсэлтийн дагуу түүний гарын үсэг бүхий мөнгөн шилжүүлгийн баримтаар, мөн зээлдэгч нь 5127144217 дугаартай данснаас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 500.000 төгрөгийг зээлдэгч хүсэлтийн дагуу түүний гарын үсэг бүхий мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус уг зээлүүдийг олгосны шимтгэлийг тэрээр төлсөн болох нь баримтаар нотлогдож байгаа болно. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь дээрх Зээлийн гэрээнүүдийн заалтыг хүлээн зөвшөөрч өөрөө зээлээсээ шимтгэлийг төлснийг зээлдүүлэгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Монголбанк хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина, уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Монголбанкны Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд 28.1.2/-Т хууль тогтоомж, Мөнгөний бодлогын хорооны тогтоолд үндэслэн, Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан шийдвэр гаргах, арга хэмжээ авах гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно гэж тус тус заасан байдаг. Банкны үйл ажиллагааны бодлого зохицуулалт, бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлаарх харилцааг зохицуулсан дүрэм журмыг батлан гаргахаар зааж зохицуулсан дээрх хуулийн хүрээнд Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 1.3.17-д Шимтгэл гэж банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлсэн хэмжээг, эсхүл тогтоосон дүн гэж, мөн журмын 1 дүгээр хавсралтын Зээлийн бодит өртөг тооцох гэсэн гуравдугаар зүйлд Зээлийн шимтгэлийг банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг, харин хураамж нь банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тодорхой дүн гэж тус тус заасан. Уг журмыг Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар шинэчлэн баталсан бөгөөд уг журмын 1.3.17- д Шимтгэл гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг гэж, 1.3.18-д Хураамж гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тогтмол дүнг гэж тус тус заасан байна. Дээрх журмын зохицуулалтаас үзвэл шимтгэл-ийг тухайн арилжааны банкнаас зээлийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоож харилцагчаар төлүүлэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл, шимтгэл нь зээлийн үнийн дүнгээс хамаарч өөр өөр байхаар, харин хураамж-ийг тухайн банк тодорхой дүнгээр тогтоож харилцагч бүрээр төлүүлэх тогтсон дүн байхаар заажээ. Иймээс ХААН Банкийг Монгол банкны Ерөнхийлөгчөөс батлан гаргасан хүчин төгөлдөр үйлчилж буй журмын дагуу харилцагчид үзүүлж буй зээлийн үйлчилгээндээ шимтгэл тооцон авч байгааг шууд буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно. Дээрх хууль болон журмын заалтын дагуу банкийг шимтгэл тооцохыг хуулиар зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд зээлдэгч нар нь дээрх Зээлийн гэрээний 2.3.1-д заасны дагуу зээл олгосны шимтгэл олгосон зээлийн 1 /нэг/ хувь байна гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч Зээлийн гэрээний дагуу зээлдэгч 5096072115, 5127144217 дугаартай өөрийн данснаас өөрөө шимтгэл төлсөн болох нь түүний гарын үсэг бүхий мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгаа тул уг харилцаа нь ямар нэгэн хууль, гэрээ, дүрэм журмыг зөрчөөгүй болно. Иймд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж миний зөвшөөрөлгүй шимтгэл хэлбэрээр буцаан татаж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6.Нэхэмжлэгчээс Хаан банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-10/, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 201642669583 дугаартай зээлийн гэрээ /1хх-11-12/, зээл буцаан төлөх хуваарь /1хх-13/, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн БГҮ201642669583 дугаартай барьцааны гэрээ /1хх-14-15/, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ201743022492 дугаартай зээлийн гэрээ /1хх-16-17/, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /1хх-18/, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн БГҮ201743022492 дугаартай барьцааны гэрээ /1хх-19-20/, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн БГХ201743022492 дугаартай барьцааны гэрээ /1хх-21-22/, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 201743055770 дугаартай кредит картын гэрээ /1хх-23-25/, зээлийн бүртгэлийн карт /1хх-26-28/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-29-31/,******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2021/00286 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-32-33/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-34/, зээл төлөх мэдэгдэл /хх-35-36/, Улсын бүртгэлийн Ү-0402000108 дугаартай Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг Бурагийн хөтөл 3 дугаар гудамж 17 тоот хаягт байршилтай 178.6 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-37/, Улсын бүртгэлийн Г-0402000149 дугаартай Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр баг Бурагийн хөтөл 3 дугаар гудамж 17 тоот гэр бүлийн хэрэгцээний 1175 м2 газрын гэрчилгээний хуулбар /хх-38/, Улсын бүртгэлийн Ү-2101013500 дугаартай**************,******* 15 гудамж 01 тоотод байрлах 56 м.кв талбайтай хүнсний дэлгүүрийн гэрчилгээний хуулбар /1хх-39/, Улсын бүртгэлийн Ү-2101007320 дугаартай*******,*******,*******, 15 гудамж 01 тоот амины орон сууцны гэрчилгээний хуулбар /1хх-40/, Улсын бүртгэлийн Ү-2101019267 дугаартай*******,*******, Нараг баг, 15 гудамж 01 тоотод байрлах 91.27 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх-41/, Улсын бүртгэлийн Г-2101004172 дугаартай*******,*******,*******, 15 гудамж 01 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээний хуулбар /1хх-42/, Улсын бүртгэлийн 2101007979 дугаартай*******,*******ын Рашаант баг, 7-18 тоот 48 м.кв өвлийн байшингийн гэрчилгээний хуулбар /1хх-43/, Улсын бүртгэлийн Г-2101012154 дугаартай*******,*******ын Рашаант баг, 7-18 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрын гэрчилгээний хуулбар /1хх-44/, Los программ дээр ажиллах журам /1хх-45-46/, Хаан банк ХХК-д гаргасан хүсэлт /1хх-47/, Кредит картын хүсэлт гаргах маягт /1хх-48/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас , нарын хамт эзэмшдэг 5096072115 дугаартай дасны депозит дансны хуулга /1хх-85-86/, хариуцагч амбулаторын картын хуулбар /3хх-23/, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №19 дугаартай шийдвэрийн хуулбар /3хх-24/, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн магадлах комиссын шийдвэр /3хх-25/, амбулаторын картын хуулбар /3хх-26-27/, өвчний түүхийн хуулбар /3хх-28-29/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

8. Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс зээлийн хувийн хэргийн материал /1хх-95-250, 2хх-1-154/,******* дахь Цагдаагийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 40/04-6453 дугаартай албан бичиг /2хх-180/, Хаан банк ХХК-иас Монгол банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам /2хх-195-208/-ыг шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Үндсэн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №201642669583 тоот зээлийн гэрээний төлбөр 26 008 545 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр № ЗГ201743022492 тоот зээлийн гэрээний төлбөрт 70 842 204 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, уг гэрээний төлбөрт 13 336 656 төгрөг, нийт 110 187 406 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч ... миний бие уг зээлийгтай хамтран зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээний төлбөрийг бүхэлд нь зөвхөн надаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

4.Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.

5.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...банкны зүгээс зээл олгохдоо тухай бүр нь зээлийн гэрээнд тусгаж, шимтгэл авсан байдаг. Иргэний хууль болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж шимтгэл авсан байх тул зээлийн гэрээнүүдийн дагуу шимтгэл хэлбэрээр татаж авсан 800 000 төгрөгийг Хаан банк ХХК-иас гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.

6. Нэхэмжлэгч Хаан банк хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...Талуудын хооронд байгуулсан гэрээнд зээл олгох үйлчилгээний шимтгэл 1 хувь байна гэдгийг талууд тохирсон, шимтгэлийг хуулийн дагуу өөрийнх нь гарын үсэг бүхий мөнгөн шилжүүлгийн баримтаар авсан.Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр няцаасан.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, бусад баримтаар:

а/. Зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч, Эрдробат ХХК нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №201642669583 тоот зээлийн гэрээ болон БГҮ/201642669583 тоот барьцааны гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан,

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Булган аймгийн Бугат сумын 1-р баг Бурагийн хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 178.6 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0402000108 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай хувийн сууц,

Булган аймгийн Бугат сумын 1-р баг Бурагийн хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 1175 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-0402000149 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, бараа материал барьцаалсан,

б/.Зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч, Эрдробат ХХК нар нь 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр ЗГ201743022492 тоот зээлийн гэрээ, БГҮ201743022492 тоот барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Орхон аймгийн*******,******* 15 гудамж 01 тоот байрлах 50 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007920 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай амины орон сууц Орхон аймгийн************** 15 гудамж 01 тоот байрлах 56 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013500 тоот бүртгэлтэй хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгө. Орхон аймгийн************** 15 гудамж 01 тоот байрлах 91.27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019267 тоот бүртгэлтэй агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,*******ын Рашаант 7 гудамж 18 тоот байрлах 48 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007979 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай өвлийн байшин, Орхон аймгийн*******ын Рашаант 7 гудамж 18 тоот байрлах 750 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101012154 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, Орхон аймгийн************** 15 гудамж 01 тоот байрлах 642 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101004172 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан,

в/. Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс зээлдэгч нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот Кредит картын гэрээгээр 6 000 000 /Зургаан сая/ төгрөгийн зээлжих эрхтэй жилийн 30 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай кредит карт нээлгэж авсан үйл баримт тогтоогдсон.

7. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

8.Зохигчид зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй. Харин хариуцагч ...зээлдэгч нар зээлээ төлж чадахгүй, 2018 оны 06 сараас гэрээ зөрчигдөөд байхад банк шүүхэд хандаагүй, нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүү өссөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан учраас нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй гэж маргаж байгаа.

9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Хаан банк ХХК хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

10.Хэрэгт авагдсан зээл хүүгийн тооцооллоор хариуцагч нар 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлд 16 493 812 төгрөг, зээлийн хүүд 10 163 446 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 207 төгрөг, нийт 26 660 467 төгрөг,

-2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлд 12 789 775 төгрөг, зээлийн хүүд 11 552 052 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11 320 төгрөг, нийт 24 353 148 төгрөг,

-2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлд 28 932 төгрөг, зээлийн хүүд 3 593 850 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 250 000 төгрөг, нийт 3 872 782 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээлээс хасч тооцон,

Одоо 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 13 506 187.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11 659 549.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 84 2808.67 төгрөг, нийт 26,008,545.09 төгрөг,

2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 37 210 224.38 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 32 029 745.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 602 234.27 төгрөг, нийт 70,842,204.24 төгрөг,

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 5 971 068.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7 058 031.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 307,557.54 төгрөг, нийт 13,336,656.80 төгрөг,

Нийт 3 зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 110 187 406.13 төгрөг гэж тодорхойлсон.

11.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224.2.Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3.мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан.

12.Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч , нар 2018 оны 06 дугаар сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдснийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэл болно гэж дүгнэв.

Тодруулбал хариуцагч нар 2018 оны 06 дугаар сараас зээл төлөх үүргээ зөрчсөн байхад банк шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхгүй явсаар 2021 оны 03 дугаар сард г, 2021 оны 11 дүгээр сардыг эрэн сурвалжлуулахаар хандсан байна.Иймд дээрхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэж хасч, харин г эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан 2021 оны 03 сараас нэхэмжлэл гаргах хүртэлх буюу 2022 оны 04 дүгээр сарын 14 хүртэлх 13 сарын хугацааны хүү шаардах эрхтэй гэж үзлээ.

13.Түүнчлэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №201642669583 тоот 30 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №ЗГ201743022492 тоот 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан учир нэмэгдүүлсэн хүү тооцох үндэсгүй гэж үзэж, дараах байдлаар нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Үүнд: 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 13 506 187.02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 336 028 төгрөг, нийт 16 842 215 төгрөгийг хариуцагч , хамтран үүрэг гүйцэтгэгч нараас, /зээлийн гэрээний хугацаа дууссан учир нэмэгдүүлсэн хүү тооцоогүй/,

2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 50 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 37 210 224 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9 190 925 төгрөг, нийт 46 401 149 төгрөгийг хариуцагч , хамтран үүрэг гүйцэтгэгч нараас, /зээлийн гэрээний хугацаа дууссан учир нэмэгдүүлсэн хүү тооцоогүй/,

2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6 000 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон 1 800 000 төгрөгийн хүү авах эрхтэй гэж үзэж, нийт 7 800 000 төгрөгөөс хариуцагч төлсөн 3 872 782 төгрөгийг хасч, үлдэх үндсэн зээл 3 927 218 төгрөг, хүү 1 276 345 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31 900 төгрөг, нийт 5 235 463 төгрөгийг хариуцагч гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 41 708 579 төгрөг /2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний шаардлагаас 9 166 330 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн зээлийн гэрээний шаардлагаас 24 441 055 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний шаардлагаас 8 101 193 төгрөг/-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй ч тэрээр 30 000 000 төгрөг, 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч тул тэрээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.Түүнчлэн үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагчийг , гэж тодорхойлж, Эрдробат ХХК-ийг хариуцагчаар татаагүй болохыг дурьдав.

15.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. гэж заасан байна.

16.Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул Хаан банк ХХК-ийн зээлийн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн 63 243 364 төгрөгийг / 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 000 000 төгрөг болон 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө/ хариуцагч нар төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

17. Хариуцагч хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээл төлөхийг шаардан мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

18.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар: Хаан банкны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нарт 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 50 000 000 төгрөгийн зээл олгохдоо 800 000 төгрөгийн шимтгэл авсан нь тогтоогдож байна.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А203 тоот тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.3.17 дахь заалтад шимтгэл гэдгийг санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор багкнррс тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж заагаад мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1.-т харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно, 4.2.-т банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг гэрээнд заавал тусгана гэжээ.

Талуудын байгуулсан гэрээний 2.3.1.-д зээл олгох үйлчилгээний шимтгэл нь олгосон зээлийн дүнгийн 1 хувь байхаар талууд тохиролцож, дээрхи заалтыг зээлдэгч хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн банк шимтгэл суутган авсан байна.

Зээл олгох үйл ажиллагааны зардал буюу шимтгэл авах банкны эрхийг журмаар зөвшөөрсөн, хариуцагчаас суутган авсан 800 000 төгрөгийн зардал нь үйл ажиллагааны зардалд тохирсон шимтгэлийг, өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр суутган авсан байна гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 887 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 474 167 төгрөг, хариуцагч гаас 98 717 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгох, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2., 224.2.3., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №201743055770 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч , нараас зээлийн гэрээний үүрэгт 63 243 364 төгрөг, хариуцагч гаас 5 235 463 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41 708 579 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д заасныг баримтлан хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан гаргасан шимтгэл 800 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг баримтлан хариуцагч , нар нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 63 243 364 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох Булган аймгийн Бугат сумын 1-р баг Бурагийн хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 178.6 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0402000108 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай хувийн сууц,

Булган аймгийн Бугат сумын 1-р баг Бурагийн хөтөл 3-р гудамж 17 тоот хаягт байршилтай 1175 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-0402000149 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, бараа материал,

Орхон аймгийн*******,******* 15 гудамж 01 тоот байрлах 50 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007920 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай амины орон сууц,

Орхон аймгийн************** 15 гудамж 01 тоот байрлах 56 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013500 тоот бүртгэлтэй хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Орхон аймгийн************** 15 гудамж 01 тоот байрлах 91.27 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101019267 тоот бүртгэлтэй агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баян-Өндөр сумын Рашаант 7 гудамж 18 тоот байрлах 48 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2101007979 тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай өвлийн байшин,

Орхон аймгийн*******ын Рашаант 7 гудамж 18 тоот байрлах 750 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101012154 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар,

Орхон аймгийн************** 15 гудамж 01 тоот байрлах 642 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-2101004172 тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708 887 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 474 167 төгрөг, хариуцагч гаас 98 717 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлсөн 23 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА