Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/шш2021/00217

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/00217 Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  дүүрэг,  дугаар хороо үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж-85, өөрийн байранд байрлах ХХК /РД:2692929/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах,  газар-т холбогдох,

 

  Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн  дугаар шийдвэрээр манай компаниас 541,066,032 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно. Энэхүү төлбөрөөс манай компани  төгрөг төлж үлдэгдэл  төгрөгийг төлөөгүй байгаа болно. Улс орон, дэлхий даяар тархсан корона вирусийн халдвараас шалтгаалан хил хаагдаж манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж төлбөр төлөх нөхцөл хүндэрсэн болно.  албанаас удаа дараа мэдэгдэл өгч, хөрөнгө барьцаалж хурааж эцэст нь барьцаат хөрөнгийг үнэлэхээр болсон ба манай компани өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168023/5083 дугаартай 28243 м талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газраа 2,500,000,000 төгрөгөөр үнэлсэн болно. Гэвч төлбөр авагч ХХК үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул  газар нь хөндлөнгийн шинжээч томилж 1,996,952,500 төгрөгөөр үнэлж байгааг бидэнд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн болно.

Иймд манай байгууллага шинжээчийн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага үнэлсэн гэж үзэж байгаа. Учир нь Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар тогтоолд зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүсчлэлд хамаарах эд хөрөнгүүдтэй харьцуулан үнэлэх ёстой байтал тэгээгүйгээс гадна, харьцуулсан хөрөнгүүдийнхээ хамгийн өндөр үнэлгээ бүхий хөрөнгөөс доогуур үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нөхулийг бий болгож байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 -д заасны дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн  дугаар захирамжаар  ХХК-иас 542,567,882 төгрөгийг гаргуулж  ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч ХХК 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус газарт хандан төлбөрийн үлдэгдэл 291.066.032 төгрөгийг албадан гүйцэтгүүлж өгөх тухай хүсэлт гаргасныг үндэслэн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.Төлбөр төлөгч хуулийн этгээдэд үлдэгдэл өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлөөгүй тул Баянхөндий трейд ХХК-ийн эзэмшлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 168023/5083 дугаартай 28.243 м.кв талбайтай Аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу  ХХК-аас үнийн санал авахад 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичигт газрыг 2,500,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тус үнэлгээг төлбөр авагч  ХХК-д танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул  ХХК-аар газрын үнэлгээг тогтоолгон хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Иймд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З миний бие тус өдөр PRC-ийн шинжилгээ өгч хариу хүлээж байгаа тул  ХХК-д холбогдох 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагт явагдах шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч  газарт холбогдуулан  дүүргийн дугаар хороонд байрлах нэгж талбарын  дугаартай  м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг  төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийнх нь эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлт ирсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  дугаартай захирамжаар хариуцагч  ХХК нь нэхэмжлэгч  ХХК-ийн нэхэмжилсэн 541,066,032 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, тохирсон хугацаанд төлбөрийг төлөхгүй тохиолдолд  дүүргийн  дугаар хороо, дүгээр хороолол,  дугаар байр,  тоот,  талбайтай орон сууцны зориулалттай  дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө,  дүүргийн  дугаар хороо, -ийн урд  дугаарын гэрчилгээтэй, 28,248 м/кв талбайтай газар эзэмших эрх, аймгийн д сумын 3 дугаар баг, 3 дугаар талбайн баруун хойд талд 10,000 м/кв талбайтай газар эзэмших эрх,  дугаартай фидуцийн гэрээнд заасан 10 төрлийн 11 ширхэг хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирсон талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Улмаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  дугаартай захирамжаар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч,дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч  газар нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19251029 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч ХХК-ийн өмчлөлийн  дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын дугаартай 28.243 м.кв талбайтай Аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тоолоор битүүмжлэн, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, талуудаас барьцааны зүйлийн талаар үнийн санал авах талаар мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөгч  ХХК-ийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичигт газрыг 2,500,000,000 төгрөгөөр үнэлсэн. Тус үнэлгээг төлбөр авагч  ХХК-д танилцуулахад хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээг тогтоолгох хүсэлт ирүүлжээ.

Ийнхүү төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн  дүгээр тогтоолоор  ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

Хөрөнгө-эстимэйт ХХК нь нэхэмжлэгч ХХК-ийн өмчлөлийн  дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын  дугаартай 28.243 м.кв талбайтай Аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 1,996,953,500 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч  ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг үнэлсэн  ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ... манай компани өөрийн эзэмшлийн дүүргийн  дугаар хороонд байрлах нэгж талбарын  дугаартай  м талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрын  төгрөгөөр үнэлсэн байхад төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага үнэлсэн гэж үзэж байна. Мөн ХХК нь тухайн газарт үнэлгээг тогтоохдоо Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар тогтоолд заасны дагуу 1 бүсчлэлийн бус хөрөнгөтэй харьцуулсан, ийнхүү харьцуулахдаа тухайн харьцуулсан хөрөнгийн 1 м.кв талбайн үнээс багаар үнэлсэн нь үндэслэлгүй... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь үнэлэгдэж буй газрын зах зээлийн үнэлгээг 2,500,000,000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг хэрэг авагдаагүй байна.

 

Түүнчлэн,  нь үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо Монгол улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 тоот Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын 3 дугаар хавсралтад заасны дагуу үнэлэгдэж буй газрыг 1 бүсчлэлийн, ойролцоо байршилтай газруудтай харьцуулсан байхаас гадна тухайн газруудын үнийг харьцуулан дүгнэж, үнэлгээг тогтоосон болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх-66-75 тал/.

 

Ийнхүү  ХХК нь тухайн газрыг үнэлэхдээ зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх арга, суурь үнийн аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч ХХК-ийн өмчлөлийн  дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын  дугаартай 28.243 м.кв талбайтай Аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 1,996,953,500 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Баянхөндий трейд ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К-ийн хариуцагч холбогдуулан гаргасан  дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын  дугаартай 3 м.кв талбайтай Аж ахуйн зориулалттай, эзэмших эрхтэй газрыг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА