Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2021/00888

 

 

 

 

 

  2021          03             31                                                 184/ШШ2021/00888

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 тоот хаягт байрлах “С” ХХК /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0, 00 тоот хаягт байрлах “Х” ХХК /РД:000000/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 24,192,728 төгрөг тухай иргэний хэргийг 2021 оны 03–р сарын 11–ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, өмгөөлөгч Г.Жамиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“С” ХХК нь “Х” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж барилгын ажилд шаардлагатай хэв хашмал /пум/ тулаас төмөр болон /сапуд/ төмрийг түрээслүүлсэн ба 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны хүртэлх авлага өглөгийн товчоо тооцоогоор нийт 839 ш бараа материалыг /3 төрлийн/ 1 хоногийн 100-230 төгрөгөөр 27-135 хоногийн хугацаанд түрээслэж түрээсийн төлбөр 10,974,785 төгрөгийг төлөхөөр, борлуулсан 2400 ширхэг барааны материалын /1 төрлийн үнэ 621,000 төгрөг, акталсан 151 ширхэг бараа материалын/ 1 төрлийн үнэ 723,000 төгрөгийг тус тус нэмж нийт үлдэгдэл төлбөр 12,318,785 төгрөг төлөхөөс нийт төлсөн 4,372,800 төгрөгийг хасч, нийт төлбөл зохих үлдэгдэл төлбөр 7,945,985 төгрөгийг төлөх тооцоог гарсаныг “Х” ХХК-тай хүлээн зөвшөөрч тооцоо үлдэгдэлийн баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулсан. /барьцаанд 1,200,000 төгрөг төлсөн/

Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэж 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд авлага өглөгийн товчоо тооцоогоор нийт 209 ширхэг бараа материалыг 27 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-165 төгрөгөөр түрээслэж нийт түрээсийн төлбөр 1,231,200 төгрөг төлөх дээр, дутаасан 209 ширхэг /3 төрлийн барааны/ 8,151,300 төгрөг тооцоо гарсан.

Түрээсийн гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслэх эрхгүй гэсэн заалттай. Мөн гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хугацаа дуусмагц түрээсийн эд хөрөнгийг түрээслэгчид хугацаанд нь чанар байдлын доголдолгүй, бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу “Х” ХХК нь дутагдуулсан бараа материалыг “С” ХХК-д бүрэн бүтэн шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд бараа материалын үнийг төлөх ёстой. Гэрээний дутагдуулсан 209 ширхэг барааны үнэ гэж барааны нэг бүрийн үнээр тооцсон. Түрээсийн гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслэх эрхгүй гэсэн заалттай. Мөн гэрээний 3.7 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний хугацаа дуусмагц түрээсийн эд хөрөнгийг түрээслэгчид хугацаанд нь чанар байдлын доголдолгүй, бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу “Х” ХХК нь дутагдуулсан бараа материалыг “С” ХХК-д бүрэн бүтэн шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд бараа материалын үнийг төлөх ёстой. Гэрээний дутагдуулсан 209 ширхэг барааны үнэ гэж барааны нэг бүрийн үнээр тооцсон.

Өмнөх тооцооны үлдэгдэл 2020 оны 6-р сарын 02-ноос 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлхи түрээсийн тооцоо 7,945,985 төгрөг дээр 2020 оны 10 сарын 15-наас 2020 оны 11 сарын 11-ны хүртэлх түрээсийн төлбөр 1,231,200 төгрөгийг нэмж тооцоход нийт түрээсийн үлдэгдэл 9,177,185 төгрөг, дутаасан барааны дүн 8,151,300 төгрөг нийт төлбөр 17,328,485 төгрөгнөөс барьцаанд төлсөн 1,200,000 төгрөгийг хасч төлбөл зохих 16,128,485 төгрөгийг Х ХХК нь төлөлгүйгээр манай компанийг хохироож байна.

Түрээсийн алданги тооцоог 2020 оны 7-р сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 сарын 25-ны өдөр хүртэлх 207 хоногийн хугацаанд хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 16,692,982 төгрөгний алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 16,128,485 төгрөгний 50 хувиар тооцож алданги 8,064,243 төгрөгний алдангийг нэмж төлүүлэх тооцоо гарсан. Иймд “С” ХХК нь “Х” ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр, акталсан ба дутаасан барааны үнэ нийт 16,128,485 төгрөг, алданги 8,064,243 төгрөгийг нэмж нийт 24,192,728 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн шаардах эрх үүсээгүй байгаа бөгөөд гэрээ талуудын тохиролцсон хугацаагаа дуусах болоогүй ба гэрээг дуусах хугацаа болоогүй байхад гэрээг цуцлах, аль эсхүл дуусгавар болгох, гэрээнээс татгалзаж байгаа албан бичиг хүргүүлээгүй. Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний зүйлийг шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаад, гэрээний зүйлийг нэхэмжлэх байсан юм бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар бичгээр татгалзлаа хүргэх ёстой. Ингээд бичгээр татгалзсан тохиолдолд талууд гэрээнээс татгалзлаа гэж үзэн, үлдэгдэл төлбөр тооцоогоо шаардах эрх үүснэ. Өнөөдрийн шүүх хуралдаанд зөвхөн талуудын тооцоо нийлсэн баримтаар үлдэгдэл үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал болон хариуцагч талаас хангалттай нотлох баримт гаргаж өгөөгүй байна. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг шинэчилэн байгуулсан ба зөвхөн хөгжмийн сургалтын төвийн барилгын талбайд нийлүүлсэн бараа, материалын гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээний нэг хувь нь хариуцагч талд ирсэн боловч Б.Б нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох иргэний хэрэгт өгсөн байдаг. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээний эд хөрөнгө гуравдагч этгээдэд шилжсэн талаарх мэдэгдлийг “С” ХХК болон “Х” ХХК-д хүргүүлэн, бусдад дамжуулан түрээсэлсэн талаарх асуудлыг мэдэгдэхэд тухайн компаниуд ямар нэгэн хариу өгөөгүй нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно гэж үзэж байна. Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн 321.7 дахь хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсны дараа талууд авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл гэрээ дуусгавар болоогүй, гэрээнээс аль нэг нь бичгээр татгалзаагүй, хүсэлт өгөөгүй байхад гэрээний алдангийг бодож, бараа материалыг нэхэмжлэх нь түрээслүүлэгч гэрээг зөрчиж байгаа үйлдэл болно. Энэ төлбөрийг төлөх этгээд нь Х ХХК биш иргэн Б.Б гэж үзэж байна. Х ХХК нь иргэн Б.Б 2020 оны 7-р сарын 05-ны өдөр хөгжмийн сургалтын төвийн барилга угсралтын гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулж барилгын ажил эхлэх үед “С” ХХК-аас бараа материал түрээслэсэн. Ингээд барилгын ажил явагдаж байтал захиалагчаас шалтгаалж 7-р сарын 15-ны өдөр барилгын ажил зогссон. Түрээслэж авсан бараа материалыг бүгдийг иргэн Б.Б өөрийн талбайд авч үлдсэн. Хэд хэдэн удаа бараа материалыг очиж авах гэхэд бид ажиллаж байна гээд өгөөгүй. Түрээсийн талбарыг иргэн Б.Б өөрөө төлөх талаарч хүлээн зөвшөөрч мэдэж байгаа. Иймээс уг төлбөрийг иргэн Б.Б төлнө гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “С” ХХК нь “Х” ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үүрэгт 24,192,728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А “ ... түрээсийн эд хөрөнгө иргэн Б.Б талбайд үлдсэн, ...авах гэхэд өгөөгүй, түрээсийн төлбөрийг Б.Б төлнө, шаардах эрх үүсээгүй” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ. /хх-30-31/.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Зохигч буюу нэхэмжлэгч “С” ХХК, хариуцагч “Х” ХХК нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “түрээсийн гэрээ”-гээр “...түрээслүүлэгч нь гэрээний хавсралтад заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийн эд хөрөнгийг түрээслэгчид тодорхой хугацаанд ашиглуулахаар түрээслүүлж түрээсийн төлбөр авах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж буцааж өгөх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөх” нөхцлөөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-8-9, 44-45/,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”.

Түрээсийн гэрээний 2.5-д “түрээслэгч нь түрээсийн төлбөр, барьцаа, алдангийг шаардсан хугацаанд төлөөгүй бол гэрээг цуцлах, түрээсийн эд хөрөнгийг тогтоосон хугацаанаас өмнө буцаан өгөхийг шаардах эрхтэй. Гэрээний үүргээ зөрчсөн онцгой нөхцөл байдалд бараа материалаа очиж авах эрхтэй. Түрээсийн эд хөрөнгөө очиж авахтай холбогдон гарсан бүх зардлыг түрээслэгч тал хариуцна“ гэж заасан байх тул нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн гэж үзнэ.

2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “түрээсийн гэрээ, гэрээний хавсралт”-ийн гэрээний дагуу түрээслүүлэгч “С” ХХК нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой 20 төрлийн барааг хоног / 1-5, 6-10, 11-19, 20-оос дээш /-ийн хугацаагаар олгох үүргээ биелүүлсэн, түрээслэгч “Х” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаад төлбөрийг төлөх, эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буцаан өгөх үүрэг хүлээсэн байна.

 Хариуцагч түрээсийн төлбөр 9,177,185 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд барьцаа хөрөнгө 1,200,000 төгрөгийг хасч түрээсийн төлбөр 7,977,185 төгрөгийн үлдэгдэлтэй, нэр төрөл бүхий 209 ширхэг эд хөрөнгө /8,151,300 төгрөгтэй тэнцэх/-г дутаасан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан авлага, өглөгийн товчоо, тооцоог хүлээн зөвшөөрсөн “Х” ХХК”-ийн гүйцэтгэх захирал Б.Г гарын үсэг бүхий баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч хууль, гэрээнд зааснаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар “...Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно. Хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно.

Энэ хуулийн 72.1, 72.7-д “...Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно. “...Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.

Түрээсийн гэрээг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан боловч эд хөрөнгийн тоо ширхэг, буцаан өгөх, нэмж авах зэрэг үүрэг гүйцэтгэх хугацааг тоолохдоо 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх гэж тодорхойлсон, үүнийг 2020 оны 11-р сарын 11-ний өдөр хүртэл сунгасан хугацаа дууссаны дараах өдрөөс эхлэн түрээсийн төлбөр, дутаасан эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг гэрээгээр хариуцагч хүлээжээ. Түүнчлэн түрээслүүлэгч тал гэрээг цуцлаагүй, гэрээг шинэчлэн байгуулаагүй, өөр гэрээ хийгээгүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.  /10-14, 34-40/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээг шинэчилсэн, уг гэрээг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээний эд хөрөнгө дамжуулан өгсөн гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан” гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал “... энэ гэрээнээс өөр гэрээ байгуулаагүй, шинэчлээгүй” гэж тайлбарлаж байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “түрээсийн гэрээ”-г шинэчлэн гаргасан, өөр гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Хариуцагч талаас “...бусдад дамжуулан түрээслүүлэх, бусдаас түрээсийн эд зүйлийг авч чадахгүй байгаа, бусдад эд хөрөнгө байгаа зэрэг нөхцөл байдлаа нэхэмжлэгчид мэдэгдсэн атал хариу өгөөгүй нь бусдад дамжуулахыг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Түрээсийн төлбөрийг иргэн Б.Б өөрөө төлөх талаарч хүлээн зөвшөөрч мэдэж байгаа. уг төлбөрийг иргэн Б.Б төлнө” гэх тайлбараа баримтаар нотлоогүй,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд тэрээр уг байдлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар хариуцагч нь маргааны зүйл эд хөрөнгийг бусдад дамжуулан өгөх эрхтэй гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагчаас нэр төрөл бүхий 209 ширхэг эд хөрөнгө /8,151,300 төгрөгтэй тэнцэх/-г дутаасан, барьцааны 1,200,000 төгрөгийг хасч тооцсон талаар маргаагүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3, 3.4-д зааснаар түрээслэгч “Х” ХХК нь ...түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, ...түрээсийн эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээслэх эрхгүй” –гээр тохиролцсон байна. /хх- хх-8-9, 44-45/,

Түрээсийн гэрээний 3.5-д зааснаар “...Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд зааснаар нэг сарын өмнө урьдчилан мөнгөн хэлбэрээр төлнө. Хугацаа хожимдуулсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 0.5 %-ийн алданги төлнө” гэж тохирчээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан “түрээсийн гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.5-д “Гэрээний аль нэг тал нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно” гэж тохиролцжээ.

Хариуцагч “Х” ХХК нь дутаасан 8,151,300 төгрөгтэй тэнцэх бараа материалыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр буцааж өгөөгүй нь үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх бөгөөд үүнийг барааны үнээр тооцож, гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох үндэслэлтэй. Түрээслэгч тал буюу хариуцагч нь түрээсийн төлбөр, дутаасан барааны үнэ, алданги төлөх үүргийг тус тус биелүүлэх учиртай.

Гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгаа, авлага, өглөгийн тооцоо баримтуудаас үзэхэд түрээслэсэн эд хөрөнгийг буцаан өгөх гэрээний хугацаа 2020 оны 10-р сарын 15, 2020 он 11-р сарын 11-ний өдөр дууссан байх бөгөөд энэ өдрөөс хойш шаардах эрх үүссэн, гэрээний хэсэгчилсэн хугацаа дууссан, гүйцэтгээгүй үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 75 хоногоор хариуцагч хэтрүүлсэн байна. Хариуцагч гэрээ ёсоор 7,977,185 төгрөгийн нэг хоногийн 0,5 хувийн алданги 39,885 төгрөг /39,885*75/ нийт 2,991,444 төгрөг, дутаасан эд хөрөнгийн үнийн дүн 8,151,300 төгрөгийн нэг хоногийн 0,5 хувийн алданги 40,756 төгрөг /40,756*75/ нийт 3,056,700 төгрөг, нийт 2 үүргийн алданги 6,048,144 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч тал 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 207 хоногийн алданги, гүйцэтгээгүй үүрэг 16,128,485 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиар бодож 8,064,243 төгрөгийн алданги шаардсан нь Иргэний хуульд нийцэхгүй байх тул 2,016,099 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний 3.8, 4.1-д тус тус зааснаар ...дутагдуулсан эд хөрөнгийн үнийг 2 дахин нэмэгдүүлсэн байдлаар нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б.Г хүсэлтээс “...8,903,585 төгрөг гарсан төлбөрийг ... төлөхгүй бол ... түрээсийн гэрээний үүрэг хэвээрээ” гэж ойлгогдож байна. /хх-46/

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, 323 дугаар зүйлийн 323.1, 323.2-д “Түрээслэгч ...элэгдлийг тооцож түрээслэсэн эд хөрөнгийн буцаан өгөх үүрэгтэй, Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно, ”...Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно, “...Дамжуулан түрээсэлсэн эд хөрөнгийг анхны түрээслүүлэгчийн зөвшөөрснөөс өөрөөр ашигласны үр дагаврыг дамжуулан түрээслэгч нь анхны түрээслүүлэгчийн өмнө хариуцна. Энэ тохиолдолд анхны түрээслүүлэгч дамжуулан түрээслэгчийн ашиглах эрхийг дуусгавар болгохыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Иймд дээрх хэрэгт авагдсан баримт, Иргэний хууль, түрээсийн гэрээнд заасныг үндэслэн хариуцагч “Х” ХХК-аас 22,176,629 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 323 дугаар зүйлийн 323.1, 323.2, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Х” ХХК-иас 22,176,629 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,016,099 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,950 төгрөгийг улс орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 268,833 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэ

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       В.АМАРТҮВШИН