Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2021/00646

 

2021 03 15 184/ШШ2021/00646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 30 дугаар хороо, ******* хотхон гудамж, 5 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/

  Хариуцагч: ******* дүүрэг, 2 дугаар хороо, орбит ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:/

Зээлийн гэрээний үүрэгт 3 575 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* нь 20******* оны 01 сарын 25-ны өдөр Д.тай зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр 4 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч Д. нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг хэсэгчлэн өдөр бүр 75 000 төгрөгөөр нийт 60 хоногийн хугацаанд миний дансанд шилжүүлж байхаар харилцан тохиролцсон. Улмаар 20******* оны 02 сарын *******-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй харилцан тохиролцож түүний данс руу шилжүүлсэн байдаг. Д. нь 20******* оны 01 сарын 28-ны өдрөөс 20******* оны 02 сарын *******-ний өдөр буюу 2 дахь зээлийн гэрээ байгуулах өдөр хүртэл миний данс руу нийт 22 удаагийн шилжүүлгээр 1 532 000 төгрөг шилжүүлсэн. Харин гэрээ байгуулж, нотариатаар батлуулахгүйгээр надаас 20******* оны 03 сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, 20******* оны 05 сарын 20-ны өдөр 30 000 төгрөг, 20******* оны 05 сарын 30-ны өдөр 3 030 000 төгрөг, 20******* оны 06 сарын *******-ний өдөр 1 000 000 төгрөг, 20******* оны 07 сарын 02-ны өдөр 5 600 000 төгрөг, 20******* оны 07 сарын 15-ны өдөр 17 000 төгрөг, 20******* оны 09 сарын 03-ны өдөр 10 000 төгрөг, нийт 14 687 000 төгрөгийг зээлж авсан. 20******* оны 02 сарын *******-ний өдөр 2 дахь зээлийн гэрээ байгуулснаас хойш Д. миний данс руу 120 удаагийн шилжүүлгээр нийт 22 610 000 төгрөг шилжүүлсэн. 20******* оны 01 сарын 25-ны өдөр, 20******* оны 02 сарын *******-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11 000 000 төгрөг, хүү 2 030 000 төгрөг, нийт 13 030 000 төгрөгийг зээлдэгч Д. нь надад төлсөн болно. Иймд зээлдэгч Д.гаас нийт 27 717 000 төгрөг авахаас түүний төлсөн 24 142 000 төгрөгийг хасаж, үлдэх 3 575 000 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодруулахад 20******* оны 01 сарын 25, 20******* оны 02 сарын *******-ний өдрөөс хойш хариуцагчийн зээлсэн мөнгө нь итгэлцлийн хүрээнд хүү төлөхгүй зээлсэн мөнгө байдаг. Тухайлбал хариуцагч нь 20******* оны 03 сарын 07-ны өдрөөс 20******* оны 09 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 14 687 000 төгрөгийг зээлийн гэрээний 11 000 000 төгрөгөөс тусдаа нэхэмжлэгчээс зээлж авсан ба эхний 2 зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүүг өгсөн, тооцоо дууссан. Одоо хүүгүй зээлж авсан 14 687 000 төгрөгөөс үлдэгдэл төлбөрөө шаардаж байна. Эхний 2 гэрээний хүү тооцоод нийт 27 715 000 төгрөг авахаас 24 142 000 төгрөгийг дансаар авсан, 675 000 төгрөгийг хасаад үлдэх 2 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагчид мөнгө зээлүүлж байсан нь Д.гийн 20******* оны 12 дугаар сард бичиж өгсөн, нийт 10 300 000 төгрөгийг төлөх нь үнэн гэх баримтаар нотлогддог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн үйл баримтын талаар мэдэхгүй, хариу тайлбар гаргаагүй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Ж.*******тэй 2 удаа зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг нийт 11 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй авснаас үндсэн зээл, хүүгийн хамт төлж дуусгасан байдаг. Мөн 20******* оны 03 сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг, 20******* оны 05 сарын 30-ны өдөр 3 030 000 төгрөг, 20******* оны 06 сарын *******-ний өдөр 1 000 000 төгрөг нийт 9 030 000 төгрөг авсан боловч эргүүлэн төлж дуусгасан, нэхэмжлэгч 3 575 000 төгрөг гаргуулахаар шаардахдаа юуг үндэслэж ийм мөнгө гаргуулах гээд байгаа нь тодорхой бус байна. Сая нэхэмжлэгч нь 675 000 төгрөг авсан, хослол 300 000 төгрөгөөр тооцож авсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Хариуцагч нь нэхэмжлэгчид буцааж өгсөн мөнгөө тооцоход 780 000 төгрөг дутуу байгааг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* зээлийн гэрээний үүрэгт 2 900 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Д. 780 000 төгрөг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт авагдсан 20******* оны 01 сарын 25-ны өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээ, 20******* оны 02 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, Дорж овогтой би Ж.*******ээс 20******* оны 12.9-өөс 2 сарын 9 хүртэл 10 300 000 төгрөг 5 % хүүтэй зээлж авсан болно. ... гэх баримтаар нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Д. нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. /хх-4-6, 52 тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтаар зохицуулсан. Зохигчид 20******* оны 01 сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөг, 20******* оны 02 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 7 000 000 төгрөг нийт 11 000 000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан тухай маргаагүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээнээс үзэхэд 20******* оны 01 сарын 25-ны өдрөөс 20******* оны 03 сарын 25-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 20******* оны 02 сарын *******-ний өдөр 3 сарын хугацаатай зээлийн гэрээг шинэчлэн байгуулжээ. Эдгээр тохиолдол нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох заалттай харшлахгүй гэж дүгнэлээ.

Харин 20******* оны 03 сарын 17-ны өдрөөс 20******* оны 09 сарын 03-ны өдрийн хооронд нэхэмжлэгчээс хариуцагчид хүүгүй мөнгө зээлүүлсэн, хүлээн авсан тухай талууд маргаагүй боловч нэхэмжлэгч тал 14 687 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч тал 9 030 000 төгрөг хүлээн авсан гэж зөрүүтэй тайлбар гаргадаг. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагчийн Хаан банкны 53155441******* дугаар данс руу 14 687 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож, хариуцагчийн 9 030 000 төгрөг авсан гэх тайлбар няцаагдаж байна. /хх-8-16 тал/

Нэхэмжлэгчийн Д.тай 20******* оны 01 сарын 25-ны өдрийн 4 000 000 төгрөг, 20******* оны 02 сарын *******-ний өдрийн 7 000 000 төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүүг авсан, тооцоогүй, хариуцагчийн Д. нь Ж.*******тэй 2 удаа зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг нийт 11 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлснээс үндсэн зээл, хүүгийн хамт төлж дуусгасан гэх тайлбараар талуудын хооронд 20******* оны 01 сарын 25-ны өдөр, 20******* оны 02 сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлсэн, үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч 2 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар батлуулаагүй хариуцагчид зээлүүлсэн 14 687 000 төгрөгийн үлдэгдэл гэж үндэслэж, шаардлагаа нотолж Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга шүүхэд ирүүлжээ. /хх-7-40 тал/

Дээрх баримтад дурдсан орлого, зарлагыг тооцоход нэхэмжлэгч Ж.*******ийн 505*******12161 дугаар дансанд 22 340 000 төгрөгийн орлого орж, 23 717 000 төгрөгийн зарлага гарж, орлого, зарлагын зөрүү 1 377 000 төгрөг /23 717 000-22 340 000 = 1 377 000/ байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дансны хуулгын орлого, зарлагын тооцоог няцаасан тайлбар гаргаагүй бөгөөд зохигчдын тайлбар, дансны хуулга зэрэг баримтыг харьцуулан шинжлэн судалж, шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж, Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3-д зааснаар хариуцагч Д.гаас зээлийн гэрээний үүрэгт 1 377 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

2 900 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1 377 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 523 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангаж шийдвэрлэсэн 1 377 000 төгрөгт ногдох 36 982 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 282.3-д зааснаар хариуцагч Д.гаас зээлийн гэрээний үүрэгт 1 377 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгож, үлдэх 1 523 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 1 377 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 36 982 төгрөгийг хариуцагч Д.гаас гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР