Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/00930

 

 

 

2021 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2021/00930 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Самбуугийн гудамж-00, өөрийн байранд байрлах, К.Б ХХК дахь Б.Э.Х.А нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун, Кингтаур 000 дугаар байр, 000 тоотод байрлах, А ХХК /РД:0000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал таун, Кингтаур 000 дугаар байр, 000 тоотод оршин суух Б овогтой Д.А /РД:ХГ00000000/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 319,919,137 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Д.А-ийн өмгөөлөгч Б.Б хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгч Х.С нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А ХХК болон А нар нь К ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 000 дугаар зээлийн гэрээгээр 280,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 00 дугаар зээлийн гэрээгээр 550,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бизнесийн зориулалтай зээл болон барьцааны гэрээг тус тус байгуулж зээл авсан. Зээлдэгч нар нь 000 дугаартай зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн тул уг зээлийн гэрээний үүрэг 26,769,744.44 төгрөг, эрхийн улсын бүртгэлийн ү-0000000000 дугаартай, Сонгонохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр хороолол 3 дугаар байрны 3 тоотод байрлах, 352.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас тус тус татгалзаж байна. Харин 00 дугаар зээлийн гэрээний барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойтын гудамж, 58 тоот хаягт байршилтай 750 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00/0000-00000000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээтэй /амины сууц/, 1402 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар гудамж, 57 тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00000000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо сонгино 5-37 тоот хаягт байршилтай, 690 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгино 5-37а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 00 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 281,352,086.86 төгрөг, хүү 11,666,931.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,575.64 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 68,500 төгрөг нийт 296,743,104.73 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Д.А-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагчийн хувьд нийт нэхэмжилж байгаа 296,743,104.73 төгрөгөөс 38,971,398 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдсэн 257,771,706 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 00 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг харахад 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Капитрон банк татан буугдаад эрх хүлээн авагч томилсон. Татан буугдсан өдрөөс хойш банк хадгаламжид хүү төлөхгүй болсон тул зээлийн гэрээ байгуулсан зээлдэгч нарын зээлийн гэрээнд хүү тооцох нь шударга ёсны зарчимд нийцэхгүй тул хүү төлөхийг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний үүргийн тооцоололд маргаан бол байхгүй. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дах хэсэгт банкны эрх хүлээн авагч банкны эрх хүлээн авагч томилогдсон, банк хадгаламжийн үйл ажиллагаа явуулахгүй, банкны хүлээн авагчаас шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгасан. Банкийг буулгах тухай шийдвэрийг тухай банкны бүх салбар албан газарт нэн даруй байршуулж олон нийтэд мэдэгдэнэ гэж зохицуулна гэж тусгасан учраас хүүг төлөхөөс татгалзаж байна. Мөн нэхэмжлэгч 00 дугаар зээлийн гэрээг цуцлах тухайгаа хариуцагч нарт мэдэгдээгүй, гэрээг цуцлах тухай шаардлагыг шүүхэд гаргаагүй, хэрэв зээлийн гэрээг дангаар цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой. Барьцаа хөрөнгө дээр тусгайлан гаргах тайлбар байхгүй байна... гэв.

Хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хариуцагч Д.А-ийн өмгөөлөгчийн тайлбартаа агуулгын хувьд ижил тайлбартай байна. Нэмж хэлэхэд уг хэрэг нь хоёр хариуцагчидтай. Нэхэмжлэгч хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан атал хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Миний хувьд А ХХК-ийг өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тийм учраас А ХХК-иас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч А ХХК, Д.А нарт холбогдуулан

1. 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 000дугаар зээлийн гэрээний үүрэгт 26,769,744.44 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн ү-0000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр хороолол 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 352.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

2. 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 00 дугаар зээлийн гэрээний үүрэгт 296,674,604.73 төгрөг, зардалд 68,500 төгрөг тус тус гаргуулах,

- эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойтын гудамж, 58 тоот хаягт байршилтай 750 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

- нэгж талбарын 00/0000-00000000000дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээтэй /амины сууц/, 1402 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар,

- эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар гудамж, 57 тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- нэгж талбарын 00000000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо сонгино 5-37 тоот хаягт байршилтай, 690 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

- Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгино 5-37а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар,

- эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалтай үл хөдлөх хөрөнгө,

- Төв аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулж өгчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал хариуцагч А ХХК, Д.А нар 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 000дугаар зээлийн гэрээний үүрэгт 26,769,744.44 төгрөг гаргуулах шаардлагыг биелүүлсэн тул 26,769,744.44 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн ү-0000000000 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр хороолол 3 дугаар байрны 3 тоотод байрлах, 352.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 00 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт үндсэн зээл 281,352,086 төгрөг, хүү 11,666,931 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,575 төгрөг, зардал 68,500 төгрөг нийт 293,167,094 төгрөгийн шаардлагаа 3,593,712 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 296,743,104 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна. /х.х-ийн 113 хуудас/

К банк ХХК нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-00 дугаар тушаалаар К банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар Мягмарын Адилбишийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай, мөн банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дугаар тушаалаар Т. Д 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн К банкны эрх хүлээн авагчаар томилж, банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл А-000 дугаар ерөнхийлөгчийн тушаалаар сунгаж, К банк дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зээлийн ахлах мэргэжилтэн Б.Ц, хуулийн мэргэжилтэн Д.Н нарт 470 дугаар итгэмжлэлийг олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна. гэснээр дээрх нэхэмжлэлийг К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч гаргах эрхтэй этгээд мөн болно. /х.х-ийн 4,5, 157-159 хуудас/

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч А ХХК, Д.А нар нь 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 00 дугаартай Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж, уг 00 дугаар зээлийн гэрээгээр К банк ХХК нь 550,000,000 төгрөгийг Жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олгох чиглэлийн зориулалтаар, сарын 0,58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна./х.х-ийн 21-26 хуудас/

Хариуцагч АХХК нь 2 гишүүнтэй, үүсгэн байгуулагч нь Д.А, Т.А байх ба итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Т овогтой А мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, лавлагаагаар тогтоогдож байна. /х.х-ийн 61-63,79 хуудас/

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс К банк ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч А ХХК-ийн зээлийн 2000026512 тоот дансанд 2014 оны 7 сарын 22-ны өдөр 550,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба гэрээ байгуулагдсан 2014 оны 7 сарын 17-ны өдрөөс хойш 446,008,730 төгрөгийг төлсөн байх ба зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн графикийг хариуцагч А ХХК, Д.А нар нь зөрчиж, төлбөр төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг, зардалд нийт 296,743,104.73 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгч гаргасан ба зээлийн гэрээний төлбөрт төлөгдсөн үнийн дүн, зээл тооцооллын асуудлаар тайлбар гаргаж Зохигчид маргаангүй байна.

Харин хариуцагч нар Капитрон банк татан буугдаад эрх хүлээн авагч томилсон. Татан буугдсан өдрөөс хойш банк хадгаламжид хүү төлөхгүй тул энэ өдрөөс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, хариуцагч нараас 00 дугаар зээлийн гэрээний дагуу хэн хэнээс нь ямар үүрэг шаардаад байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагч нар маргасан.

Зохигчдын хооронд байгуулсан 00 дугаар зээлийн гэрээний хугацаа 2022 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан тул банк татан буугдах шийдвэр гарсан ч гэсэн хариуцагч нар гэрээний хугацаанд гэрээгээр хүлээсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хэвээр хадгалагдана. Нэхэмжлэгч нь К банк татан буугдсаны улмаас 00 дугаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардаагүй, харин хариуцагч нар 00 дугаар зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд төлөлгүй, үүргийн зөрчил гаргасны улмаас хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй байх тул шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байх тул нотариатын зардалд гарсан 68,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээрх 00 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойтын гудамж, 58 тоот хаягт байршилтай 750 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00/0000-00000000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээтэй /амины сууц/, 1402 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар гудамж, 57 тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00000000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо сонгино 5-37 тоот хаягт байршилтай, 690 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгино 5-37а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээнүүдийг барьцаалбарт бүртгүүлж, баталгаажуулжээ. /х.х-ийн 27-52, 54-58 хуудас /

Зээлийн гэрээнд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч А.Ц, Төв аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхт эзэмшигч А.Ц уг хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, эрхийг 3 жил буюу 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хариуцагч Д.А д итгэмжлэн итгэмлэл олгосон баримтууд хэрэгт авагдсан байна./хх-ийн 59 хуудас/

А.Ц уг хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, эрхийг 3 жил буюу 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хариуцагч Д.А-д итгэмжлэл олгосон баримтууд хэрэгт авагдсан боловч итгэмжлэлийн хугацаа дууссан тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхийг хариуцагч Д.А-ээс шаардах эрх дууссан, А.Ц төлөөлөх эрхгүй болжээ. /х.х-ийн 54, 58, 59 хуудас/

Хариуцагч Д.А-ийн өмгөөлөгч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд А.Ц шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 0000 захирамжаар шийдвэрлэж, А.Ц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж, ажиллагааг явуулсан. /х.х-ийн 118 хуудас /

Гуравдагч этгээд А.Ц Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12-56 тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлж, түүний оршин суугаа хаягийг хүсэлт гаргагч өгсөн боловч уг хаягт А.Ц оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогддог, шүүх энэ талаар зохигчид мэдэгдсэн, гуравдагч этгээд А.Ц-ын оршин суугаа хаягийг шүүхэд тогтоож өгөхийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд мэдэгдсэн боловч хэргийн оролцогч нар хаягийг шүүхэд гаргаж өгөөгүй болно. /х.х-ийн 123, 127 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон гэж зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй бол шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулах хууль зүйн зохицуулалттай. Тэгвэл гуравдагч этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүсвэл эрэн сурвалжлуулах хууль зүйн зохицуулалт байхгүй, уг зохицуулалтыг шүүх төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Гуравдагч этгээд А.Цын оршин суугаа хаяг тодорхойгүйгээс шүүн таслан ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүх тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдээр А.Ц оролцуулах хүсэлтийг хангахгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно. /х.х-ийн 128 дугаар хуудас/

Иймд А.Цын үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа нэхэмжлэгч дэмжиж байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг хариуцагчаар татаагүй, итгэмжлэлийн хугацаа дууссан байх тул Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч А.Ц, Төв аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч тал дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг А.Цд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүй болохыг дурдвал зохино.

Дээрхийг нэгтгээд хариуцагч АХХК, Д.А нараас нийт 296,743,104 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банкны эрх хүлээн авагчид олгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойтын гудамж, 58 тоот хаягт байршилтай 750 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00/0000-00000000000дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээтэй /амины сууц/, 1402 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар гудамж, 57 тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00000000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо сонгино 5-37 тоот хаягт байршилтай, 690 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгино 5-37а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газраас үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 2019.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК, Д.А нараас зээлийн гэрээний үүрэгт 296,743,104.73 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газраас үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

хариуцагч А ХХК, Д.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойтын гудамж, 58 тоот хаягт байршилтай 750 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00/0000-00000000000дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээтэй /амины сууц/, 1402 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар гудамж, 57 тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00000000000000 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо сонгино 5-37 тоот хаягт байршилтай, 690 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгино 5-37а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газраас шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000дугаартай зээлийн гэрээний үүрэг 26,769,744.44 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн ү-0000000000дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр хороолол 3 дугаар байрны 3 тоотод байрлах, 352.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,641,666 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                         Ц.ОЮУНБИЛЭГ