Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/01001

 

 

КБ ХХК дахь Банкны эрх хүлээн

           авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00930 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч А ХХК, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 296 743 104.73 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК болон Д.А нар нь “К Б” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 630 дугаар зээлийн гэрээ байгуулж,                280 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 78 дугаар зээлийн гэрээ байгуулж, 550 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй зээлж, тус өдрөө барьцааны гэрээ байгуулжээ. Зээлдэгч нар нь 630 дугаартай зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн тул уг зээлийн гэрээний үүрэг 26 769 744.44 төгрөг, улсын бүртгэлийн Ү-2201009491 дугаартай, Сонгонохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 3 дугаар байрны 3 тоотод байрлах, 352.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан. Харин 78 дугаар зээлийн гэрээний барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015548 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Толгойтын гудамж, 58 тоот хаягт байршилтай 750 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 45/6180-18635311411310 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээтэй /амины сууц/, 1402 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014293 дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар гудамж, 57 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18624303695341 дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгино 5-37 тоот хаягт байршилтай, 690 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгино 5-37а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-1401000086 дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 281 352 086.86 төгрөг, зээлийн хүү 11 666 931.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79 575.64 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 68 500 төгрөг нийт 296 743 104.73 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Аийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 257 771 706 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 78 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг харахад 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр  К Б татан буугдаж, эрх хүлээн авагч томилсон. Татан буугдсан өдрөөс хойш банк хадгаламжид хүү төлөхгүй болсон тул зээлийн гэрээ байгуулсан зээлдэгч нарын зээлийн гэрээнд хүү тооцох нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Зээлийн хүү төлөхийг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний үүргийн тооцоололд маргаан байхгүй. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дах хэсэгт бэхабэхатомилогдсон, банк хадгаламжийн үйл ажиллагаа явуулахгүй, банкны хүлээн авагчаас шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгасан. Банк татан буулгах тухай шийдвэрийг тухай банкны бүх салбар албан газарт нэн даруй байршуулж олон нийтэд мэдэгдэнэ гэж зохицуулна гэж тусгасан учраас хүүг төлөхөөс татгалзаж байна. Мөн нэхэмжлэгч 78 дугаар зээлийн гэрээг цуцлах тухайгаа хариуцагч нарт мэдэгдээгүй, гэрээг цуцлах тухай шаардлагыг шүүхэд гаргаагүй, хэрэв зээлийн гэрээг дангаар цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох ёстой. Барьцаа хөрөнгө дээр тусгайлан гаргах тайлбар байхгүй байна гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан атал хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Миний хувьд “А” ХХК-ийг өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Иймд “А” ХХК-аас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 2019.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "А ХХК, Д.Анараас зээлийн гэрээний үүрэгт 296 743 104.73 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-1401000086 дугаартай, Төв аймаг Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг Алтанбулаг сум 2 дугаар баг Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газраас үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А ХХК, Д.Анар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015548 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойтын гудамж, 58 тоот хаягт байршилтай 750 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 45/6180-18635311411310 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээтэй /амины сууц/, 1402 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014293 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар гудамж, 57 тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18624303695341 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо сонгино 5-37 тоот хаягт байршилтай, 690 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгино 5-37а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газраас шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 630 дугаартай зээлийн гэрээний үүрэг 26 769 744.44 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009491 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо 1 дүгээр хороолол 3 дугаар байрны 3 тоотод байрлах, 352.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид              1 641 666 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн зүгээс 11 666 931 төгрөгийн хүүг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монгол банкнаас эрх хүлээн авагч томилон К Б татан буугдсан. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дах хэсэгт эрх хүлээн авагч томилогдсоноор банк нь хадгаламжийн үйл ажиллагаа явуулж болохгүй тухай заасан. Энэ үеэс эхлэн К Б татан буугдсан, хадгаламжид хүү төлөхгүй, зээлийн хүүг бодож шаардаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд банк татан буугдсан өдрөөс хойш бодогдсон 11 666 931 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “К Б” ХХК дахь бэхань хариуцагч “А” ХХК, Д.Анарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 319 919 137 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг с зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас 26 769 744.44 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчээс 26 769 744.44 төгрөг гаргуулах, улсын бүртгэлийн Ү-2201009491 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 3 дугаар байрны 3 тоотод байрлах, 352.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 3 593 712 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нараас нийт               296 743 104 төгрөгийг гаргуулах, үлдэх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилжээ. 

 

“К Б” ХХК болон “А” ХХК, Д.Анарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 630 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 280 000 000 төгрөгийг 8 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлдүүлж, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор харилцан тохиролцжээ. Энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 630 тоот барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2201009491 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 3 дугаар байрны 3 тоотод байрлах, 352.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэг авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 7-14 дүгээр тал/

 

Мөн “К Б” ХХК болон хариуцагч “А” ХХК, Д.Анарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 78 тоот зээлийн гэрээ байгуулагдаж,               550 000 000 төгрөгийг 8 жилийн хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлдүүлж, нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор харилцан тохиролцжээ. Энэхүү зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 78 тоот барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2201015548 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойтын гудамж, 58 тоот хаягт байршилтай 750 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 45/6180-18635311411310 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээтэй /амины сууц/, 1402 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших газрын эрх, улсын бүртгэлийн Ү-2206014293 дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар гудамж, 57 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18624303695341 дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгино 5-37 тоот хаягт байршилтай, 690 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших газрын эрх, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5-37а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших газрын эрх, улсын бүртгэлийн Ү-1401000086 дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших газрын эрхийг тус тус барьцаалсан болох нь хэрэг авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 27-52, 54-58 дугаар тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл гаргахдаа 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 630 тоот зээлийн гэрээний үүрэгт 26 752 042.96 төгрөгийг нэхэмжилсэн байх ба хариуцагч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тул 26 769 744.44 төгрөг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 3 дугаар байрны 3 тоотод байрлах, 352.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт нийцсэн байна.

 

Талууд 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 78 тоот зээлийн гэрээний дагуу                    550 000 000 төгрөгийг зээлсэн, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээл                     268 665 614.62 төгрөг, зээлийн хүү 177 551 535.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 589 281.67 төгрөг, нийт 446 806 431.96 төгрөгийг төлсөн үйл баримтад маргаагүй байна.

 

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болон давж заалдах гомдлын үндэслэлээ “К Б татан буугдаж эрх хүлээн авагч томилогдсон, татан буугдсан өдрөөс хойш тооцогдсон зээлийн хүү төлөх үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарласан байна.

 

“К Б” ХХК нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар татан буугдаж, тус өдрийн А-97 тушаалаар “К Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар Мягмарын Адилбишийг, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дугаар тушаалаар Туулхүүгийн Дэлгэрхүүг тус тус томилсон байна. /хэргийн 4,5,157-159 дүгээр тал/ “К Б” ХХК татан буугдах шийдвэр гарсан хэдий ч зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу хүлээх үүрэг хэвээр хадгалагдана. Түүнчлэн, тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.6 дах хэсэгт “...хадгаламжийн үйл ажиллагаа явуулахгүй...” гэж заасныг зээлийн хүү тооцохгүй гэж тайлбарлах боломжгүй. /хэргийн 4,5, 157,158 дугаар тал/ Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд “К Б” ХХК татан буугдсан хугацаа буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүү 11 666 931 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдөхгүй тул хариуцагчийн нараас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. “К Б” ХХК зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт нийцсэн байна.

 

 Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нотариатын зардалд төлсөн 68 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй. Хариуцагч нараас уг үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 78 тоот барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2201015548 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойтын гудамж, 58 тоот хаягт байршилтай 750 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 45/6180-18635311411310 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, үйлчилгээтэй /амины сууц/, 1402 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхийн газар, улсын бүртгэлийн Ү-2206014293 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5 дугаар гудамж, 57 тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 18624303695341 дугаартай Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо сонгино 5-37 тоот хаягт байршилтай, 690 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Сонгино 5-37а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Түүнчлэн, дээрх гэрээний барьцааны зүйл болох Д.А, А.Цнарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1401000086 дугаартай, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 156,37 м.кв талбайтай, гахайн аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, А.Цэрэнсодномын эзэмшлийн, Төв аймаг, Алтанбулаг сум, 2 дугаар баг, Аргал бөхөг гудамж, 2 га талбайтай туслах аж ахуй эрхлэхээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхтэй газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2020/15257 дугаар шүүгчийн захирамжаар дээрх барьцааны зүйлийн хамтран өмчлөгч, эзэмшигч А.Цэрэнсодномыг хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч түүний оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахгүй орхисон байна. Иймд А.Цэрэнсодномын үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй болно.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу үнэлсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг “2019.1” гэж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2021/00930 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “2019.1” гэснийг “219.1” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 621 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД

 

                                                     ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                                                                                     С.ЭНХТӨР