Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00767

 

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 03 сарын 26 өдөр                          Дугаар 183/ШШ2021/00767                       Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах КБ ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-, өөрийн байранд байрлах ЭГ ХХК /РД:00000/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Өнөр хороолол, 00 байр, 00 тоот оршин суух, Т овогт Ё.Н /РД:00000 от

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Зайсан, байр, 0 тоот оршин суух, Т овогт Н.Ж /РД:0000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 71 414 550 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц.Г, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ё.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ЭГ ХХК нь тус банктай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3009-2016/48 дугаартай зээлийн гэрээ, 3009-2016/48, 3009-2016/48-1, 3009/2016/48-2 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулан 294 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Уг зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2206016350 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79 дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 мкв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106 б байр, 126 тоотод байршилтай, 77.77 мкв талбайтай 3 өрөө орон сууц барьцаалсан. Улмаар зээлээс хэсэгчлэн төлж 3009-2016/48-2 дугаартай зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, 126 тоотод байршилтай, 77.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж авсан. Зээлдэгч ЭГ ХХК нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 253 660 526.03 төгрөг, үндсэн хүүнээс 82 532 089.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 1 633 055.60 төгрөг, нийт 337 825 670.96 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18/196 дугаартай ЭГ ХХК-ийн хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/369 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч ЭГ ХХК-иас дор дурдсан төлбөрийг гаргуулж өгнө үү. Үүнд үндсэн зээл 40 339 474 төгрөг, зээлийн хүү 26 383 663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 691 414 төгрөг, нийт 71 414 550 төгрөг, мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай КБ нь хариуцагч ЭГ ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 294 000 000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд барьцааны гэрээ байгуулан 3 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байдаг боловч төлбөрийнхөө зарим хэсгийг төлсөн тул 1 үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, 126 тоотод байршилтай 3 өрөө орон сууцыг чөлөөлсөн. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дууссан, гэтэл гэрээний үүргийг биелүүлээгүй учир бид харилцан тохиролцож хариуцагчийн хүсэлтийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгууж, зээлийн гэрээний хугацааг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан боловч уг гэрээний үүргийг биелээгүй учир шүүхэд хандсан. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 40 339 474 төгрөг, зээлийн хүү 26 383 663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 691 414 төгрөг, нийт 71 414 550 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр нь хангуулж өгнө үү. Төлбөр барагдуулах гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан, хариуцагчид байгаа гэрээ яагаад огноо тавиагүйг мэдэхгүй байна. Тухайн үедээ төлбөр тооцоогоо нийлээд харилцан тохиролцоод үнийг дүнг тодорхойлсон. Тиймээс хариуцагчийн төлсөн гээд байгаа төлбөр нь хасагдаад тооцогдсон гэж үзэж байна. Хэрэв төлбөр барагдуулах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 10-нд хийсэн, тухайн үед төлбөрийг үндсэн зээлнээс хасаж тооцоогүй талаараа манайд мэдэгдэж байгаагүй, мөн хүсэлт гаргасан өдөр шууд гэрээ байгуулах боломжгүй, энэ талаар судлаж, талууд тооцоо нийлээд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан. Гэрээг байгуулахад төлсөн төлбөрөө үндсэн төлбөрөөс хасуулна гэж байгаагүй, төлбөр төлөх хугацааг сунгасан, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байсан тул хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаад тооцсон. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 2 үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан, 3 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан боловч 1 үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас нь чөлөөлсөн. Одоо үлдсэн 2 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь тодорхойгүй байгаа, тиймээс 1 үл хөдлөх хөрөнгөөр нь хангуулж, нөгөөг нь чөлөөлөх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй манай компанид холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байна. Нэхэмжлэл гаргахдаа гэрээгээ зөрчин буруу тооцоолол хийсэн байх тул нэхэмжилсэн дүн 71 414 550 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. №18/369 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 2.1 дэх заалтад дурьдсан нийт үлдэгдэл төлбөр 65 247 921 төгрөг нь манай дансны хуулгаар 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үлдэгдэл төлбөртэй таарч байна. “Төлбөр барагдуулах гэрээ”-ний хугацаанд манай компани 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үндсэн төлбөрт 5 000 000 төгрөгийг төлсөн. Гэвч КБ “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заагдаагүй нөхцлөөр манай төлсөн 5 000 000 төгрөгийг /үндсэн хүү 3 985 551 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 104 449 төгрөг/ тооцож авсан нь гэрээгээ зөрчсөн үйлдэл юм. “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу манай компаний 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон дэлгэрэнгүй тооцоололыг хавсаргав. Иймд “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу төлбөр барагдуулах тооцоололыг хүлээн зөвшөөрөх болно.

Бид зээлийн гэрээ байгуулсан болон төлбөр барагдуулах гэрээ байгуулсан талаараа болон зээл авсан талаараа маргахгүй. Гэхдээ төлбөр барагдуулах гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр биш 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Уг гэрээ байгуулахад бид зээлийн үлдэгдлийг харилцан тохиролцоод 65 247 921 төгрөг байна гэж тооцоо нийлсэн. Тиймээс уг гэрээг байгуулснаас хойш төлсөн төлбөр нь үндсэн зээлнээс хасагдах ёстой байхад 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бидний төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн зээлнээс биш хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасаж тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Тиймээс бид зээлийн тооцоолол дээр л маргаж байгаа боловч одоогоор яг хэдэн төгрөгний үлдэгдэлтэй байгааг тооцож гаргаагүй байна. Иймд тайлбарт дурдсанаар зээлийн үлдэгдэл нь 35 821 493 төгрөгний үлдэгдэлтэй байх ёстой гэж үзэж байгаа.

Мөн зээлийн үлдэгдэлд заавал бүхий л барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй. Учир нь уг барьцаа хөрөнгүүдийг анх зээлийн гэрээ байгуулахад буюу 294 000 000 төгрөгний зээл авахад барьцаанд тавьсан. Тиймээс нэг л барьцааны үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулахад хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байгаа гэв.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ё.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЭГ ХХК нь КБнаас 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 294 000 000 төгрөгийн зээл авсан. Бид өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 253 660 526 төгрөг, үндсэн хүүнд 82 532 089 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 663 055 төгрөг, нийт 337 825 670 төгрөг төлсөн байна. Бид энэхүү зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 26 дугаар байр, 5 тоот байршилтай 136,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамж, 79 дүгээр байр, 6 тоот байршилтай 78,83 мкв 3 өрөө орон сууц зэргийг тус тус тавьсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35 821 493 төгрөг байна. Анх 294 000 000 төрөгийн зээл авахад зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүд хангалттай гэж үзэж зээл олгосон байдаг. Иймд одоогийн зээлийн үлдэгдэл 35 821 493 төгрөг байгаа тул Н.Жадамбаагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 26 дугаар байр, 5 тоот байршилтай 136,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц барьцаа хөрөнгийн үнэлгээ хангалттай байх тул үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч байна. Ё.Нямжавын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамж 79 дүгээр байр, 6 тоот байршилтай 78,83 мкв  3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрөхгүй болно.

Шүүхэд бичгээр хариу тайлбараа гаргасан байгаа. Зээлийн гэрээ байгуулахад барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан нь үнэн. Гэхдээ уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 294 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулахад барьцаанд тавьсан учраас бүгдийг нь үүргийг гүйцэтгэлийг хангуулна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний үлдэгдлийг тооцож үзээд 1 үл хөдлөх хөрөнгө нь байхад хангалттай гэж үзэж байна. Иймд Н.Жадамбаа миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Ё.Нямжавын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй, энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч ЭГ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71 414 550 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч КБ ХХК нь хариуцагч ЭГ ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр №3009-2016/48 дугаартай зээлийн гэрээ, №3009-2016/48, 3009-2016/48-1, 3009-2016/48-2 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж, 294 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2206016350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79 дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 мкв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106 б байр, 126 тоотод байршилтай, 77.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцуудыг барьцаалж, барьцааны эрхийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь зээлийн болон зээлийн барьцааны гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000251994, №000348511, №000394788 дугаартай гэрчилгээ, ЭГ ХХК-ийн хүсэлт, удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 11-20, 22-24-р хуудас/

 

Зохигч талууд зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй, уг гэрээнүүд нь талуудын хүсэл сонирхлын илэрхийлэл болсон тул КБ ХХК, ЭГ ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй” тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ЭГ ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул төлбөр барагдуулах гэрээ байгуулж гэрээний хугацааг сунгасан боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн төлбөрт 40 339 474 төгрөг, хүү 26 383 663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 691 414 төгрөг, нийт 71 414 550 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь КБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ, төлбөр барагдуулах гэрээг тус тус байгуулсан талаараа маргаагүй боловч төлбөр барагдуулах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, уг гэрээг байгуулснаас хойших төлсөн төлбөрийг үндсэн зээлнээс хасаагүй тул зээлийн тооцоололыг зөвшөөрөхгүй, барьцаа хөрөнгийн нэг нь л үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэнэ гэж маргасан.

Бие даасан шаарлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Н.Ж өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр хангахад хангалттай хүрэлцэх тул Ё.Н өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэсэн.

 

Зохигч талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар №18/369 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №3009-2016/48 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл зээлийн төлбөрийг төлж барагдуулах, мөн зээлийн хүүний зарим төлбөрөөс чөлөөлөх нөхцөл болзлыг тодорхойлохтой холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон байх бөгөөд талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нь зээлдэгчийн хүсэлт гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 65 247 921 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, уг үлдэгдэл төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 62 000 000 төгрөгийг төлж барагдуулах, ийнхүү төлсөн нөхцөлд 3 247 921 төгрөгний зээлийн хүүний төлбөрөөс чөлөөлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 21-р хуудас/

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь №№18/369 дугаартай Төлбөр барагдуулах гэрээг харилцан тохиролцож байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч нь гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан, зээлийн гэрээний үлдэгдлийг 65 247 921 төгрөг байсан гэдгийг харилцан тохиролцсон, уг төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа хариуцагч төлөөгүй тул үндсэн зээл 40 339 474 төгрөг, хүү 26 383 663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 691 414 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж, хариуцагч нь гэрээг хүсэлт гаргасан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан тул энэ өдөр зээлийн үүрэгт төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн зээлнээс хасч тооцох ёстой гэж маргаад шүүхэд нотлох баримтаар огноо тавиагүй Төлбөр барагдуулах гэрээг ирүүлсэн. /хэргийн 43-44-р хуудас/

Хэрэгт авагдсан зохигч талуудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээний 2.1-д “талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №3009-2016/48 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр нь зээлдэгчийн хүсэлт гаргасан өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 65 247 921 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэхүү төлбөрийн үлдэгдлийг зээлдэгч талын зүгээс бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно”, 3.1-д “зээлдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор зээл, хүүний төлбөрөөс 62 000 000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээнэ”, 3.2-д “зээлдэгч энэхүү гэрээний 3.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлж 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор зээл, хүүний төлбөрөөс 62 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд банк нь 3 247 921 төгрөгийн хүүний төлбөрөөс зээлдэгчийг чөлөөлнө” гэжээ.

 

Хариуцагч нь төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй талаараа маргаагүй бөгөөд Төлбөр барагдуулах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан болох нь КБны дансны хуулга болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн зээлийн тооцоолол, зээлийн дансны хуулгаар тогтоогдоно, талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр №3009-2016/48 дугаартай зээлийн гэрээний 5.3, 5.4-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн зээлнээс хасаагүй хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсоныг мэдээгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй боловч 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр №3009-2016/48 дугаартай зээлийн гэрээний 3.3-т зааснаар зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэж хасах учраас 5 000 000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн №3009-2016/48 тоот гэрээний дэлгэрэнгүй тооцоолол, хариуцагчийн зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний тооцооллоор 2018 оны 10 дугаар сарын 10-нд 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 06-нд 15 482 019 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-нд 1 660 526 төгрөг буюу нийт 22 142 545 төгрөгийг зээлийн үүрэгт  хариуцагчаас тус тус  төлсөн талаар зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй бөгөөд  нэхэмжлэгчийн зээлийн тооцоололд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл 57 482 019 төгрөг, хүү 5 238 580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 047 716 төгрөг буюу нийт 63 768 315 төгрөг байснаас хариуцагчийн төлсөн 5 000 000 төгрөгийг зээлийн хүүнд 3 895 551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 104 448 төгрөгт тооцож хассан, 2018 оны 11 дүгээр сарын 06-нд төлсөн 15 482 019 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-нд төлсөн 1 660 526 төгрөгийг тус тус үндсэн зээлнээс хасаж тооцсон болох нь тогтоогдож байна. /хэргийн 3, 45, 47-р хуудас/

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн зээлийн дансны хуулгад 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн үлдэгдэл 65 247 919,74 төгрөг байснаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгнөөс 1 104 448,02 төгрөг нь нэмэгдүүлсэн хүү бэлнээр төлөв, 3 895 551,98 төгрөг нь үндсэн хүү бэлнээр төлөв гээд зээлийн эцсийн үлдэгдэл нь 60 247 919 төгрөг байх бөгөөд хариуцагч уг 5 000 000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон болохыг мэдээгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 45-р хуудас/

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч КБ ХХК-нд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан, хүсэлт гаргасан өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл нь №№18/369 дугаартай Төлбөр барагдуулах гэрээнд дурдсанаар буюу харилцан тохиролцсоноор 65 247 921 төгрөг байсан талаар маргаагүй, нэхэмжлэгч нь уг гэрээгээр зээлийн гэрээний төлбөр төлөх хугацааг сунгасан гэж тайлбарласныг хариуцагч нь зөвшөөрсөн тул түүний төлсөн 5 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №3009-2016/48 дугаартай зээлийн гэрээний 3.3-д “зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө” гэж зааснаар хасаж тооцсоныг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн зээлнээс хасч тооцох байсан, зээлийн тооцооллыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч КБнаас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ГЗ/52, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ГЗ/292, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №Гз/842 тоот албан бичгүүдтэй танилцсан талаараа маргаагүй, ЭГ ХХК нь нэхэмжлэгчид 2019 оны 01 дүгээр сарын 25-нд нийт үлдэгдэл 42 сая төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 04-нд 20/15 тоот хүсэлтэд зээлийн үлдэгдэл 52 079 060 төгрөг байна гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчид “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулахад төлсөн 5 000 000 төгрөгийг үндсэн зээлнээс хасаагүй, зээлийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй эсэх талаараа мэдэгдэж, үндсэн зээлнээс хасуулах талаар хүсэлт, санал гаргаж байгаагүй байна гэж үзэв.

Зохигч талуудын хооронд байгуулсан №№18/369 дугаартай Төлбөр барагдуулах гэрээний 3.1-д “зээлдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор зээл, хүүний төлбөрөөс 62 000 000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээнэ” гэж харилцан тохиролцсон үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч уг гэрээний 3.3-д “зээлдэгч энэхүү гэрээний 3.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүүний төлбөрөөс чөлөөлөхгүй”, 3.4-д заасан үндэслэл бүрдээгүй тохиолдолд зээлийн хүүг гэрээний дагуу үргэлжлүүлэн бодоход аливаа хэлбэрээр саад болохгүй” гэж зааснаар зээлийн гэрээний тооцооллын дагуу зээлийн төлбөрийг хүүний хамт шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээнд 2.4-д “энэхүү гэрээ нь зээлийн хүүг хуримтуулан тооцоход аливаа хэлбэрээр саад болохгүй болно.”, 3.3-д “зээлдэгч нь энэхүү гэрээний 3.1-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүүний төлбөрөөс чөлөөлөхгүй” гэж харилцан тохиролцсон байх тул зээлийг ашигласан хугацааны хүүг шаардсан нь үндэслэлтэй, нэмэгдүүлсэн хүү тооцох талаар төлбөр барагдуулах гэрээнд дурдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Э ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 40 339 474 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү болох 26 383 663 төгрөг, нийт 66 723 137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 4 691 414 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. /40 339 474+26 383 663=66 723 474, 71 414 550-66 723 474=4 691 414/

 

Нэхэмжлэгч нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр №3009-2016/48, №3009-2016/48-1, №3009-2016/48-2 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж, зээлийн барьцаанд өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2206016350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79 дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 мкв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106 б байр, 126 тоотод байршилтай, 77.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцуудыг барьцаалжээ. /хэргийн 15-20-р хуудас /

Нэхэмжлэгч нь №3009-2016/48-2 дугаар зээлийн барьцааны гэрээнд тусгагдсан улсын бүртгэлийн Ү-2206039292 дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, 126 тоотод байршилтай, 77.77 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн тул үлдэх №3009-2016/48, №3009-2016/48-1 дугаар зээлийн барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь зээлийн барьцааны гэрээнд дурдсан үл хөдлөх хөрөнгүүд нь гүйцэтгээгүй байгаа үүргийн гүйцэтгэлийг хангахад хангалттай хүрэлцэх тул Ё.Нямжавын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй, Н.Жадамбаагийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэж тайлбарласан.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь зээлийн барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны хөрөнгө нь Н.Жадамбаа болон Ё.Нямжав нарын өмчлөлд бүртгэгдсэн, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “барьцааны зүйл нь бусдын хөрөнгө байж болно” гэж заасан, мөн Н.Жадамбаа нь Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээнийн 5.2.2-д хариуцагч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж үзэв.

Зохигч талууд №3009-2016/48-2 дугаартай зээлийн барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр 106б байр, 126 тоот 77,77 мкв талбайтай Ү-2206039292 бүртгэлтэй гурван өрөө, Н.Уянгаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн талаар маргаагүй бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар харилцан тохиролцож зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах, дахин барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргаж байсан талаар баримтаар нотлоогүй болно.

Иймд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №3009-2016/48, №3009-2016/48-1 дугаартай зээлийн барьцааны гэрээний зүйл болох өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2206016350 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79 дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭГ ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 66 723 137 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 691 414 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭГ ХХК нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол зээлийн барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2206016350 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 26 дугаар байр, 5 тоотод байршилтай, 136,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206034612 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 79 дүгээр байр, 6 тоот хаягт байршилтай, 78,83 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515 024 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭГ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 491 565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                              Д.ХУЛАН