Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2021/00038

 

                                                      

 

 

 

 

 

 

 

                                     2021         01          07

          182/ШШ2021/00038

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Б. Г

 

Хариуцагч: ТБ ХХК

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, А.Э, гэрч З.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г би 2012 оны 08 сарын 06-ны өдөр “Хб” ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/616 тоот тушаалаар ХХтооцооны төвд теллерээр ажилд орсон. 2013 онд вип теллер, 2014 онд ахлах теллер, 2018 оны 11 сарын 14-ний өдрийн Б/1883 тоот тушаалаар Б тооцооны төвд харилцааны менежерээр тушаал дэвшин ажиллаж байсан. Гэтэл гүйцэтгэх захирлын 2020 оны 04 сарын 02-ны өдрийн Б/539 тоот тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халсан юм. Ажлаас халсан тушаалд 4 зөрчил заасан. 1.Зоригтбаатарын зээлийн хувьд Зээлийн хороо шийдсэн асуудал. Журмын 3.3-т зээл судалсан харилцааны менежр зээлээ танилцуулдаг. Санамж бичгийн дагуу олгосон. Хэрэглээний зээл оруулахгүй. Хур системээс гэрлэлтийн бүртгэл харахад Зоригтбаатар гэрлэлтийн бүртгэлгүй гарсан. Зээлийн материалд өөр хүний лангууны зураг хийсэн гэж буруутгаж байгаа. Зоригтбаатар нь утасны худалдаа, засвар хийдэг, Теди төв дээр лангуутай. Ер нь Тедигийн лангуунууд хоорондоо адил төстэй, тоног төхөөрөмжийн сери өөр байдаг, тэдгээрийг анхаараагүй. Бичиг бичсэн тухайд, намайг бич гэж гэр рүү явуулахгүй, олон цагаар суулгаж байж бичүүлсэн. 2.Бусдын 14 удаагийн 9 сая гаруй төгрөгийн зээл төлөлтийг өөрийн дансаар дамжуулж, хувийн харилцаа тогтоосон гэсэн ба 10 удаагийн 5 сая гаруй төгрөгийн зээл төлөлтийг өөрийн Хаан банкинд авч төлсөн. Тэдгээр хүмүүс эзгүй байна, хөдөө орон нутагт байна, Хаан банкны данс руу шилжүүлэх боломжтой зэрэг байдлын улмаас өөрийн Хаан банкны данс руу авч тэр өдөртөө зээлийн дансанд нь төлж байсан. Ямар нэг хувийн харилцаа тогтоогоогүй. 3.Эрдэнэсүрэнгийн бичил бизнесийн зээлийн хувьд компанийх нь өртэй эсэх лавлагааг аваагүй, тайланг аваагүй гэдэг. Бичил бизнесийн зээл зөвхөн иргэнд олгогддог ба зээлдэгчид тавигдах шаардлагад 6 сар бизнес эрхэлсэн баримт данс, хар дэвтэр, тусгай зөвшөөрөл л шаардагддаг. Өөрийнх нь орлого хүрч байсан. Мөн зээлийг зээлийн хороо шийдвэрлэж байгаа. 24.5 сая төгрөгт хашаа байшин барьцаалсан байдаг. 4.Гурван зээлдэгчид автомашин барьцаалж бизнесийн зээл олгохдоо арлын дугаарыг тусгаагүй гэдэг ба гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, мөн хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн байсан. Үүнээс үүдээд хохирол учирсан зүйлгүй. Зээлүүд хэвийн төлөлттэй байгсан. Хууль дүрэм журмын дагуу ажилласан. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2018 оны 11 сарын 13-ны өдөр ТБны гүйцэтгэх захирлын Б/1883 тоот тушаалаар Б дүүргийн харьяа Б тооцооны төвийн харилцааны менежерээр томилогдон ажиллаж байсан. Б.Г нь Б тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан нь Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 04 сарын 02-ны өдрийн ТБны гүйцэтгэх захирлын Б/539 тоот тушаалаар цуцалж, ажлаас халсан. Тушаалын үндэслэл нь Б.Г 2019 оны 10 сарын 28-ны өдөр харилцагч З.Зоригтбаатарт 30,000,000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг судалж, зээл олгохдоо зээлдэгч Г.Чимэдцэеэгийн зээлийн судалгаанд ашигласан бизнесийн үйл ажиллагааны зургуудыг З.Зоригтбаатарын зээлийн хувийн хэрэгт хавсаргасан, тус тооцооны төвийн зээлийн хорооны эрхийн хэмжээг 70,000,000 төгрөг байхаар тогтоож өгсөн байхад зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчин зээлдэгчийн гэр бүлийн хүн болох “Баруун хүрээ” тооцооны төвийн харилцааны менежер Ч.Мөнхзаяагийн нэр дээр Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа аваагүй, тус ажилтны нэр дээр зээл олгох үеэр 21,232,310 төгрөгийн үлдэгдэлтэй цалингийн зээл байсан байхад тус зээлийг судалгаанд тусгаагүй, зээлдэгчтэй хамаарал бүхий этгээд болон зээлдэгчийн нийт зээлийн хэмжээ 84,966,780 төгрөг болж холбогдох дээд шатны зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлэх ёстой байтал тооцооны төвийн эрхийн хэмжээг 14,966,780 төгрөгөөр хэтрүүлэн зээл олгосон, “ТБны ажилтны ёс зүйн дүрэм”-ийг зөрчин зээлдэгч банканд ирж гүйлгээ хийх боломжгүй гэх шалтгаанаар 14 удаагийн зээлийн төлбөр, нийт 9,855,506 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар дамжуулан ТБны данснаас төлсөн, 2019 оны 10 сарын 18-ны өдөр Ц.Эрдэнэсүрэнд 24,500,000 төгрөгийг бичил бизнесийн зээлийг олгохдоо зээлдэгч болон зээлдэгчтэй хамаарал бүхий хуулийн этгээд болох “Хилчин салон” ХХК-ийн регистрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа аваагүй, сүүлийн улирлуудын санхүүгийн болон татварын тайланг авч зээлийн хувийн хэрэгт хавсаргаагүй, “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 11.5.2.а.1 дэх заалтыг зөрчин 3 зээлдэгчид олгосон нийт 73,090,449 төгрөгийн үлдэгдэлтэй бизнесийн зээлд автомашин барьцаалахдаа барьцааны гэрээнд автомашины арлын дугаар болон бусад таних дугаар зэргийг тусгаагүй, Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргүүд, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.2, “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 12.8.5, “Ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5.2.1, 5.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь дотоодын хяналт, шалгалтаар тогтоогдсон. Ажил олгогчийн гаргасан тушаал нь хуульд харшилсан зүйлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр З.Зг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Шүүх нэхэмжлэл, “ТБ” ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/353 дугаар тушаал, Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/539 дугаар тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, “ТБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, “ТБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн хорооны ажиллах журам, Эрсдлийн удирдлага, зээлийн бодлогын газрын Бизнесийн зээлийн нөхцөл шинэчлэгдсэн тухай газрын захирлын мэдэгдэл, З.Зоригтбаатартай байгуулсан болон нэр бүхий зээлдэгчдийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга холбогдох баримтууд, Б дүүрэг салбарын харьяа “Б” тооцооны төвд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан, Дотоод хяналт, шалгалтын газрын хурлын тэмдэглэл, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас, ТБны ажилтны ёс зүйн дүрэм, ТБны дотоодод мөрдөгдөх эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах, хүчингүй болгох тухай журам, бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил, чиг үүргийг зөрчсөн зөрчил гаргаагүй гэж, хариуцагч нэхэмжлэгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж тус тус маргаж мэтгэлцэж байна.

 

Б.Г “ТБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 14-ний өдрийн Б/1883 тоот тушаалаар Б тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байгаад 2020 оны 04 сарын 02-ны өдрийн Б/539 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. Тушаалд Б.Г нь 2019 оны 10 сарын 28-ны өдөр харилцагч З.Зоригтбаатарт 30,000,000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг судалж, зээл олгохдоо зээлдэгч Г.Чн зээлийн судалгаанд ашигласан бизнесийн үйл ажиллагааны зургуудыг З.Зн зээлийн хувийн хэрэгт хавсаргасан, тус тооцооны төвийн зээлийн хорооны эрхийн хэмжээг 70,000,000 төгрөг байхаар тогтоож өгсөн байхад зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчин зээлдэгчийн гэр бүлийн хүн болох “Баруун хүрээ” тооцооны төвийн харилцааны менежер Ч.Мн нэр дээр Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа аваагүй, тус ажилтны нэр дээр зээл олгох үеэр 21,232,310 төгрөгийн үлдэгдэлтэй цалингийн зээл байсан байхад тус зээлийг судалгаанд тусгаагүй, зээлдэгчтэй хамаарал бүхий этгээд болон зээлдэгчийн нийт зээлийн хэмжээ 84,966,780 төгрөг болж холбогдох дээд шатны зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлэх ёстой байтал тооцооны төвийн эрхийн хэмжээг 14,966,780 төгрөгөөр хэтрүүлэн зээл олгосон, “ТБны ажилтны ёс зүйн дүрэм”-ийг зөрчин зээлдэгч банканд ирж гүйлгээ хийх боломжгүй гэх шалтгаанаар бусдын 14 удаагийн зээлийн төлбөр, нийт 9,855,506 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар дамжуулан ТБны данснаас төлсөн, 2019 оны 10 сарын 18-ны өдөр Ц.Эд 24,500,000 төгрөгийг бичил бизнесийн зээлийг олгохдоо зээлдэгч болон зээлдэгчтэй хамаарал бүхий хуулийн этгээд болох “Хилчин салон” ХХК-ийн регистрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа аваагүй, сүүлийн улирлуудын санхүүгийн болон татварын тайланг авч зээлийн хувийн хэрэгт хавсаргаагүй, “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 11.5.2.а.1 дэх заалтыг зөрчин 3 зээлдэгчид олгосон нийт 73,090,449 төгрөгийн үлдэгдэлтэй бизнесийн зээлд автомашин барьцаалахдаа барьцааны гэрээнд автомашины арлын дугаар болон бусад таних дугаар зэргийг тусгаагүй, Ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргүүд, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.2, “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 12.8.5, “Ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5.2.1, 5.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь дотоодын хяналт, шалгалтаар тогтоогдсон гэжээ.

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын эрх зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг зааснаас гадна хөдөлмөрийн гэрээний 7.4 “ноцтой” зөрчлүүд: 7.4.5-үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу тал олж авсан,

7.4.7-ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан болон удирдлагаас өгсөн ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй,

7.4.34-зээлийн судалгааг хууль, дүрэм, журмын дагуу хийгээгүй, зээлийг олгосны дараа хяналтыг хэрэгжүүлээгүйгээс банкинд хохирол учирсан, зээл төлөгдөхгүй байх нөхцөл бүрдсэн,

7.4.35-ажилтан “ТБны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн ...5.2.1,...5.2.9, ...-ийг зөрчсөн...,

7.4.41 Өөрт олгогдоогүй зээлийн хүсэлтийг судалсан, зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн,

7.4.43 Зээлийн ажилтан илт хуурамч баримт бичиг гэдгийг мэдсээр байж зээлийг судалсан, зээлийн хорооны дарга, гишүүдийг хуурамч мэдээллээр хангасан

 

Ажилтны ёс зүйн дүрмийн ажилтанд хориглох зүйлийн 5.2.1-албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдын үйл ажиллагаанд саад учруулах, хууль бус үйлдэл хийхийг шаардахыг,

5.2.9-бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, банкны бус баримт бичгийг тамга тэмдгээр баталгаажуулахыг,

5.1.5-харилцагчаас мөнгө, эд зүйлс авах, зээлэх зэргээр хувийн харилцаа тогтоох,

Хөдөлмөрийн дотоод журмын ажилтанд хориглох зүйлийн 12.2-банкинд мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар, тушаал, шийдвэрийг зөрчих,

 

Зээлийн үйл ажиллагааны журмын 11.5.2.а.1-т Хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд Тээврийн хэрэгсэл, ахуйн электрон хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эд анги бүрийн таних дугаар, загвар, үйлдвэрлэсэн огноо, чанар байдал зэргийг барьцааны гэрээнд нэгбүрчлэн тусгана, 12.8-т Зээлийн ажилтны газар дээрх судалгаа: 12.8.5-т Зээлийн ажилтан зээл хүсэгчийн үйл ажиллагаатай танилцсан актыг үйлдэж, зээл хүсэгчээр гарын үсэг зуруулан хувийн хэрэгт хавсаргана гэсэн дүрэм, журмуудын заалтыг заажээ.

 

ТБны Дотоод хяналт шалгалтын газраас “Б” тооцооны төвд 2020 оны 01 сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 сарын 27-ны өдрийн хооронд 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл хугацааны ажлыг хамарсан газар дээрх эрсдэлд суурилсан шалгалтыг хийсэн байх ба энэ шалгалтын дүнд тус төвийн харилцааны менежр Б.Гг ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Б.Ггийн гаргасан зөрчил гэх үйлдлээр тэр албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, өөртөө давуу тал олж авсан байдал харагдахгүй байна. Урвуулан ашиглах гэдэг нь албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхолдоо ашиглахыг хэлэх билээ.

 

Б тооцооны төвөөс олгох зээлийн дээд хэмжээ 70,000,000 төгрөг. Иргэн З.Зоригтбаатар 30,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэний дагуу харилцааны менежр Б.Г зээлийг судалж, тооцооны төвийн Зээлийн хорооны хуралд оруулж, хорооны гишүүд зээлийг олгож шийдвэрлэсэн.

 

Ажил олгогч З.Зоригтбаатарын зээлийг урьд авсан гэр бүлийн хүн болох Ч.Мн зээлтэй нийлээд 84 сая төгрөг болсон, үүгээр харилцааны менежер Б.Г эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзсэн боловч Ч.М гэгч нь хэдийд хэдэн төгрөгийн зээл авсан нь тодорхойгүй ба З.Зн зээлийг олгож шийдвэрлэх үед Ч.Мн зээлийн үлдэгдэл 21,232,310 төгрөг байсан нь шалгалтын тайланд тусгагджээ.   Түүнчлэн нэхэмжлэгч хур системээс З.Зоригтбаатарын лавлагааг авахад гэрлэлтийн талаар бүртгэл гараагүй байх ба шүүх хуралдаанд З.Зоригтбаатар гэрчээр оролцохдоо Ч.Мөнхзаяатай гэр  бүл болж байгаагүй тухай мэдүүлж байна. Иймд З.Зоригтбаатар Ч.Мөнхзаяа нарыг гэр бүл байсныг Б.Г мэдэх ёстой гэж үзэх нь учир дутагдалтай ба Б.Гг илт хуурамч бичиг баримтыг мэдсээр байж судалсан, хуурамч мэдээллээр хангасан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Тооцооны төвийн Зээлийн хороо 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр З.Зт 30,000,000 төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн ба энэ хуралд Б.Г саналын эрхтэй оролцоогүйгээ тайлбарлаж байна. Зээлийн хорооны ажиллах журмын 3.3-т Салбар, тооцооны төвийн зээлийн хорооны гишүүнээр ажиллаж байгаа харилцааны менежер нь өөрийн судалсан зээлийн өргөдлийг хэлэлцүүлэх тохиолдолд түүнийг өөр харилцааны менежер орлон саналын эрхтэйгээр хуралд оролцоно гэж заажээ.

 

Б.Гг З.Зоригтбаатарын зээлийг судлахдаа Тэди гар утасны худалдааны төвийн 4 дүгээр давхрын 11-7 тоот лангуун дээр үйл ажиллагаа явуулдаг байтал 09-10 тоот лангууг эзэмшдэг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээл авсан Г.Чимэдцэеэгийн ажлын байрны фото зургийг ашигласан гэх боловч тэр зургууд Г.Чимэдцэеэгийн ажлын байрных гэдэг нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл, шалгалтын тайланд Г.Чимэдцэеэ нь судалгаа хийлгэсэн бизнесийг эрхэлдэггүй, Теди төв дээр гар утас засварын 09-10 тоот лангуу байдаггүйг холбогдох газраас тодорхойлж ирүүлсэн байдаг. Дотоод хяналт шалгалтын газарт бичиж өгсөн Б.Ггийн тайлбарт ч фото зургийг Г.Чн ажлын байрны зураг гэдгийг хэлээгүй байна.

 

Ажил олгогч иргэн Эд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бичил бизнесийн зээл олгохоор судлахдаа түүний хамаарал бүхий компаний тайлан, уг компанийг өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас лавлагаа авах байсныг аваагүй гэж харилцааны менежер Б.Гг буруутгадаг. Зээлийн үйл ажиллагааны журмаар зээл судлахад өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас лавлагаа авах зохицуулалт байна. Харин бичил бизнесийн зээлийн журмаар энэ талаар зохицуулалт үгүй, энэ бичил бизнесийн зээл нь зөвхөн иргэнд олгогддог, 6 сарын хугацаанд бизнес эрхэлсэн баримт, данс, тусгай зөвшөөрлийг шаарддаг байх бөгөөд дээрх хоёр өөр зохицуулалт нь журмуудыг хэрхэн яаж мөрдөхийг ойлгомжгүй, эргэлзээтэй болгосон байна. Энэ талаар эхний удаад ажилтанд анхааруулах боломжтой байжээ.

 

Мөн ажил олгогч нэхэмжлэгчийг харилцагч нартай хувийн буюу санхүүгийн харилцаанд орсон, зээлийн төлбөрийг өөрийн Хаан банк дахь хувийн дансаар дамжуулж авсан гэдэг. Нэхэмжлэгч зээлдэгч нар эзгүй байх, хөдөө орон нутагт байх, зөвхөн Хаан банкны данс руу шилжүүлэх боломжтой байдаг зэрэг шалтгааны улмаас тэдний зээлийн төлбөрийг өөрийн Хаан банкны данс руу авч, тэр өдөртөө зээлийн дансанд нь төлж байсан гэж тайлбарлаж дансны хуулгуудыг ирүүлсэн ба нэхэмжлэгч зээлийн төлбөрийг зээлдэгчээс шилжүүлсэн өдөрт нь ТБ дахь зээлийн данс руу нь шилжүүлж байсан нь шүүхэд ирүүлсэн дансны хуулгуудаас харагдаж байна. Хувийн харилцаа тогтоох гэдэг нь ТБны ажилтны Ёс зүйн дүрмийн 5.1.5-т заасанчлан харилцагчаас мөнгө, эд зүйлс авах, зээлэх зэргээр өөрт ашигтайгаар хувийн харилцаа тогтоохыг хэлэх ба нэхэмжлэгчийн хувьд дээрх үйлдлээр өөртөө ашигтай, давуу байдал үүсгэсэн зүйл байхгүй гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгч гурван иргэний зээлийн үүрэгт автомашин барьцаалсан гэрээнд автомашины арлын дугаарыг бичээгүй зөрчилтэй байдаг хэдий ч барьцаа хөрөнгийн мэдэгдлийг хөдлөх хөрөнгийн цахим бүртгэлд оруулсан, арлын дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэрээнд хавсаргагдсан байсан  нь тогтоогдож байна. Энэ нь ноцтой зөрчилд орохгүй байна.

 

Дээрх Б.Ггийн судалсан зээлүүд бүгд хэвийн төлөлттэй, банкинд хохирол учирсан зүйл алга байна. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчил нь чухам ямар зөрчлүүд болох нь тодорхой биш байна. Энэ зөрчлийг ерөнхий байдлаар авч үзэх боломжгүй ба тодорхой зөрчил байх ёстой юм.

 

            Банкны Дотоод хяналт шалгалтын газрын тайлан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гарснаар зөрчил илэрсэн хугацааг тооцох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасны дагуу ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах байтал энэ хугацааг хэтрүүлж 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сахилгын шийтгэлийг ногдуулжээ. Хариуцагч нэхэмжлэгчийн зарим зөрчил гаргаснаас хойш 6 сар болоогүй гэж тайлбарлах боловч 6 сар нь зөрчлийг илрүүлбэл зохих хугацаа бөгөөд илрүүлсэн л бол түүнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулах учиртай юм.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 200 өдрийн цалинтай тэнцэх олговор        12,502,400 төгрөг болж байна.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Б.Гг “ТБ” ХХК-ийн Б дүүрэг салбарын харьяа Б тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “ТБ” ХХК-аас 12,502,400 төгрөгийг гаргуулж Б.Гд олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-ыг баримтлан Б.Ггийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 214,988 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                         С.БУД