Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 150/ШШ2021/00052

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт М-н М-л /РД: МВ000000/, хариуцагч Далх овогт Р-н Б-э /РД:МВ000000/ нарын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай гэрлэлтийг цуцалж, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн хүү Далх овогт Б-н М-л /РД:МВ000000/-ыг эх М.М-н асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Б.М-г 16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн  хэмжээгээр сар бүр эцэг Р.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.М-д даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ  аймгийн Баруунбүрэн сумын Иргэний бүртгэлийн ажилтанд, энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.М-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 1.2-т зааснаар хариуцагч Р.Б-с гэрлэлт цуцлах нэхэмжлэлд оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 53.026 төгрөгийг тус тус гаргуулан 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид, 53.026 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулсугай.

7.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх  хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА