Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/00143

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-10-04 тоотод оршин суух, Я.Я.Ц /регистрийн дугаар: /

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 6б-3-324 тоотод оршин суух, НаЯ.Цаг овогт Ч.С /регистрийн дугаар: / нарын нэхэмжлэлтэй

ХариуЯ.Цагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг, 2-34-61 тоотод оршин суух, С.З /Регистрийн дугаар: /

ХариуЯ.Цагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг, 2-34-61 тоотод оршин суух, Б.Я.Ц /Регистрийн дугаар: / нарт холбогдох

3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлЯ.Цэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Ц, Ч.С/онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч С.З, хариуЯ.Цагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролЯ.Цов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Я.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн С.З гэгчээс 28 сая төгрөгийг зээлж зээлээ чөлөөлүүлээд эргээд төлнө гэж авсан. С.З нь өдрийн 2 хувийн хүүтэй, 2 өдрийн дотор багтааж төл гэсний дагуу зөвшөөрч, уг мөнгийг зээлсэн. Гэвч С.Згийн шаардсан 2 хоногт багтааж өгч чадаагүй, 7 хоногийн дараа мөнгийг нь өгсөн, мөнгийг нь өгөх үед 7 хоногийн хүү гэж 3,500,000 төгрөгийг нөхөр Б.Я.Б.Цийхээ Хаан банкны 5166153725 гэсэн дансаар шилжүүлж авсан. Мөнгийг анх зээлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй, өөрийнх нь шаардсаны дагуу л бүх нөхцлийг зөвшөөрч мөнгө авсан. Гэтэл уг харилЯ.Цаа нь хуулиар мөнгө хүүтэй зээлбэл заавал бичгээр гэрээ хийж хүү авах эрх нь үүсдэг юм байна. 2 хувийн хүү нь хэт өндөр, Монголд байтугай, дэлхийд ч байдаггүй, хүү юм байна. С.Згаас дараа нь 12,500,000 төгрөг зээлээд төлж чадаагүй тул С.З намайг залилан мэхэлсэн гээд Я.Цагдаагийн газарт өгч, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Би С.З, түүний нөхрийнхөө нэрээр хүү гэж авсан 3,500,000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж гаргуулахаар шаардаж байна гэжээ.

ХариуЯ.Цагч С.З, Б.Я.Б.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.З нь Я.Цоос 3,500,000 төгрөг огт аваагүй, харин тэрээр надаас 12,500,000 төгрөг залилан авч, одоог хүртэл буЯ.Цааж өгөөгүй байгаа ба, уг 12,500,000 төгрөг залилан мэхэлж авсан асуудлаар эрүүгийн хэрэгт түүнийг холбогдуулан шалгаж авна. Би тус эрүүгийн хэрэгт хохирогчоор харин Я.Ц яллагдагчаар оролЯ.Цож байгаа юм. Гэтэл надаас 3,500,000 төгрөг нэхэж байгааг огт ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХариуЯ.Цагч С.З шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Я.Ц нь нэхэмжлэлдээ надаас 28 сая төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 119-ний өдөр зээлж авсан гэдэг нь худлаа. Харин Я.Цын найз гэх С гэдэг хүүхэн миний утас руу залгаж манай найз Ч.Схудалдаа хөгжлийн банкинд 28 сая төгрөгний бизнесийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм, нэмж зээл авах гэж байгаа юм, миний дүү уг зээлийг чөлөөлж тус болооч, манай нөхөр үйлдвэрт ажилладаг, би өөрөө Солонгос руу ирж очдог, батлан даана хамаагүй гээд гуйж ярьсан боловч, би боломжгүй гээд таслахад янз бүрийн дугаараас залгаад Ч.Сөөрөө яриад эгч нь Булган аймагт “Маргад” гэсэн нэртэй кафе ажиллуулдаг, асуудалгүй хэмээн надаас чөлөөлж өгөхийг гуйсан. Ч.Стай хамт түүний найзууд гэх Я.Ц, С нар хамт байсан. Зээлийн хүү болон хугаЯ.Цааг Ч.Сөөрөө тогтоосон боловч, хүү гэж тооЯ.Цсон мөнгө огт өгөөгүй. Миний бие Ч.Стай хамт Голомт банкнаас 28 сая төгрөгийг бэлэн аваад Худалдаа хөгжлийн банкинд очиж эдийн засагч залуутай уулзаж, Ч.Сарантуяагийн зээлийн үлдэгдэл болох 24,179,000 төгрөгийг банкинд нь хамт байж байгаад, хаасан. Харин 28 сая төгрөгний үлдэгдэл 3,821,000 төгрөгийг Ч.Снь Я.Цын зээлийг чөлөөлөх хэрэгтэй байгаа юм, миний энэ авах гэж байгаа зээлд батлан даалтаар гарын үсэг зурж өгөх юм гэж хэлсэн. Үүний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Я.Цын 5094228419 тоот Хаан банкны дансанд 2,137,000 төгрөг мөн 1,684,000 төгрөг нийт 3,821,000 төгрөгийг шилжүүлсэн. Я.Ц энэ мөнгөнөөс 215,940 төгрөгийг төлсөн. Энэхүү нийт авсан 28 сая төгрөгийг Ч.СхариуЯ.Цан төлнө гэж тохиролЯ.Цсон. Ингэж мөнгө авахдаа анх Ч.Сөөрийн гараар бичсэн хүсэлтдээ миний компани болох “Бишрэлт заяа” ХХК-д хүсэлт бичиж өгсөн байдаг. Миний бие Я.Цод мөнгө зээлдүүлээгүй, Ч.Сарантуяад зээлдүүлсэн. Ч.Снь буЯ.Цааж үлдсэн мөнгө болох 27,784,060 төгрөгийг арай гэж өгсөн. Иймд Ч.Я.Цэгмэд-Одоос нэхэмжилж буй 3,500,000 төгрөг ямар ч үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх хэлэлЯ.Цүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Я.Ц, Ч.Снар нь хариуЯ.Цагч С.З, Б.Я.Б.Ц нарт холбогдуулан 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ…... “2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуЯ.Цагчаас 28 сая төгрөгийг зээлж зээлээ чөлөөлүүлээд эргээд төлнө гэж авсан. С.З нь өдрийн 2 хувийн хүүтэй, 2 өдрийн дотор багтааж төл гэсний дагуу зөвшөөрч, уг мөнгийг зээлсэн. 7 хоногийн дараа мөнгийг нь өгсөн, мөнгийг нь өгөх үед 7 хоногийн хүү гэж 3,500,000 төгрөгийг нөхөр Б.Я.Б.Цийхээ Хаан банкны 5166153725 гэсэн данс руу хийсэн. Мөнгийг анх зээлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй, өөрийнх нь шаардсаны дагуу л бүх нөхЯ.Цлийг зөвшөөрч мөнгө авсан. Гэтэл уг харилЯ.Цаа нь хуулиар мөнгө хүүтэй зээлбэл заавал бичгээр гэрээ хийж хүү авах эрх нь үүсдэг юм байна. 2 хувийн хүү нь хэт өндөр, Монголд байтугай, дэлхийд ч байдаггүй, хүү юм байна” гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тайлбарлаж байна.

            ХариуЯ.Цагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, нэхэмжлэгч Я.Цоос 3,500,000 төгрөг огт аваагүй, харин надаас 12,500,000 төгрөг залилан авч одоог хүртэл буЯ.Цааж төлөөгүй байгаа ба уг 12,500,000 төгрөгийг залилан авсан асуудлаар эрүүгийн хэрэгт түүнийг холбогдуулан шалгаж байна. Тус эрүүгийн хэрэгт хохирогчоор харин хариуЯ.Цагч Я.Ц яллагдагчаар оролЯ.Цож байгаа юм. Өмнө нь авсан гэх 28 сая төгрөгийг Ч.Сзээлж авсан боловч, хүү гэж өгөөгүй. Би Я.Цод 28 сая төгрөг зээлээгүй гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч Я.Ц нь хариуЯ.Цагч С.Згаас 28 сая төгрөг зээлж авсан гэж тайлбарлаж байх боловч, хариуЯ.Цагч С.З нь нэхэмжлэгч Ч.Сарантуяад зээлсэн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ч.Снь хариуЯ.Цагч С.Згаас 28 сая төгрөг зээлж авсан талаар маргахгүй байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Харин хүү тохиролЯ.Цсон гэж байгаа боловч нэхэмжлэгч нар хүүнд 3,500,000 төгрөг төлсөн, хариуЯ.Цагч 1,120,000 төгрөг авсан гэж зөрүүтэй тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ч.Снь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Бишрэлт заяа” ХХК-д зээл хүссэн тухай өргөдөл гаргаж байсан байх боловч, “Бишрэлт заяа” ХХК-иас биш, хариуЯ.Цагч С.Згаас 28 сая төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэй, 2 өдрийн дотор төлөх хугаЯ.Цаатайгаар зээлсэн байх ба тохирсон хугаЯ.Цаандаа төлбөрөө төлөлгүй, 7 хоногийн дараа мөнгийг нь өгсөн байна.

Нэхэмжлэгч Я.Ц нь хариуЯ.Цагчаас зээлсэн 28 сая төгрөгийг буЯ.Цааж өгөхдөө 7 хоногийн хүү гэж 3,500,000 төгрөгийг С.Згийн нөхөр Б.Я.Б.Ций Хаан банкны 5166153725 тоот дансаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч, хариуЯ.Цагч С.З хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Я.Б.Ций Хаан банкны 5166153725 тоот дансны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хоорондох дансны хуулгыг шүүж үзэхэд, Я.Цоос мөнгө шилжүүлсэн гэх баримт байхгүй, харин 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2,137,000 төгрөг болон 1,684,000 төгрөгийг Б.Я.Б.Ций данснаас Я.Цын данс руу шилжүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Ч.Снь хариуЯ.Цагчаас зээлсэн мөнгөнөөс Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн нэр дээрх зээлийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21,404,234.18 төгрөг төлж хаасан болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуЯ.Цагчаас зээлсэн мөнгийг гэрээ байгуулж аваагүй, хүү төлсөн болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байгаа боловч, хариуЯ.Цагч 1,120,000 төгрөгний хүү авсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

Ийнхүү нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч хүүг төлсөн байх тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д “ Төлбөр гүйЯ.Ц этгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлЯ.Цэн тохиролЯ.Цсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасны  буЯ.Цаан шаардах эрхгүй байна.

             Түүнчлэн нэхэмжлэгч нарын “Мөнгийг анх зээлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй, өөрийнх нь шаардсаны дагуу л бүх нөхЯ.Цлийг зөвшөөрч мөнгө авсан. Гэтэл уг харилЯ.Цаа нь хуулиар мөнгө хүүтэй зээлбэл заавал бичгээр гэрээ хийж хүү авах эрх нь үүсдэг юм байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээний харилЯ.Цааг зохиЯ.Цуулсан байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ.

Энэ заалт нь зээлийн гэрээ буюу 2 талын гэрээг байгуулахад тавигдах хэлбэрийн тусгай шаардлагыг хуульчилсан байна. Гэтэл талууд харилЯ.Цан тохиролЯ.Цож, нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч хүү төлсөн байх тул дээрх заалт энэ тохиолдолд хамаарахгүй, тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардах шаардлагагүй болсон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

ХариуЯ.Цагч Б.Я.Б.Цд шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлЯ.Цэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 199 дүгээр зүйлийн 199.3-д заасныг баримтлан Я.Ц, Ч.Снарын нэхэмжлэлтэй, С.З, Б.Я.Б.Ц нарт холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилЯ.Цуулан сонсгомогЯ.Ц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугаЯ.Цааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугаЯ.Цааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН