Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 54

 

Я.Ц, Ч.Снарын

 нэхэмжлэлтэй хариуцагч С.З, Б.Ц

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/00143 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Я.Ц, Ч.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.З, Б.Ц нарт холбогдох

 

 “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зээлийн хүү 3.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Нэхэмжлэгч Ч.Сгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 30*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Ц, нэхэмжлэгч Ч.С /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч С.З, /онлайнаар/ нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Я.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Я.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 19*******ний өдөр иргэн С.З гэгчээс 28 сая төгрөгийг зээлж зээлээ чөлөөлүүлээд эргээд төлнө гэж авсан. С.З нь өдрийн 2 хувийн хүүтэй, 2 өдрийн дотор багтааж төл гэсний дагуу зөвшөөрч, уг мөнгийг зээлсэн. Гэвч С.Згийн шаардсан 2 хоногт багтааж өгч чадаагүй, 7 хоногийн дараа мөнгийг нь өгсөн, мөнгийг нь өгөх үед 7 хоногийн хүү гэж 3.500.000 төгрөгийг нөхөр Б.Цийхээ Хаан банкны 5166153725 гэсэн дансаар шилжүүлж авсан. Мөнгийг анх зээлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй, өөрийнх нь шаардсаны дагуу л бүх нөхцөлийг зөвшөөрч мөнгө авсан. Гэтэл уг харилцаа нь хуулиар мөнгө хүүтэй зээлбэл заавал бичгээр гэрээ хийж хүү авах эрх нь үүсдэг юм байна. 2 хувийн хүү нь хэт өндөр, Монголд байтугай, дэлхийд ч байдаггүй, хүү юм байна. С.Згаас дараа нь 12.500.000 төгрөг зээлээд төлж чадаагүй тул С.З намайг залилан мэхэлсэн гээд Цагдаагийн газарт өгч, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Би С.З, түүний нөхрийнхөө нэрээр хүү гэж авсан 3.500.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч С.З, Б.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.З нь Я.Цоос 3.500.000 төгрөг огт аваагүй, харин тэрээр надаас 12.500.000 төгрөг залилан авч, одоог хүртэл буцааж өгөөгүй байгаа ба, уг 12.500.000 төгрөг залилан мэхэлж авсан асуудлаар эрүүгийн хэрэгт түүнийг холбогдуулан шалгаж авна. Би тус эрүүгийн хэрэгт хохирогчоор харин Я.Ц яллагдагчаар оролцож байгаа юм. Гэтэл надаас 3.500.000 төгрөг нэхэж байгааг огт ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.З шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Я.Ц нь нэхэмжлэлдээ надаас 28 сая төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 119*******ний өдөр зээлж авсан гэдэг нь худлаа. Харин Я.Цын найз гэх Сугармаа гэдэг хүүхэн миний утас руу залгаж манай найз Ч.С худалдаа хөгжлийн банканд 28 сая төгрөгний бизнесийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм, нэмж зээл авах гэж байгаа юм, миний дүү уг зээлийг чөлөөлж тус болооч, манай нөхөр үйлдвэрт ажилладаг, би өөрөө Солонгос руу ирж очдог, батлан даана хамаагүй гээд гуйж ярьсан боловч, би боломжгүй гээд таслахад янз бүрийн дугаараас залгаад Ч.С өөрөө яриад эгч нь Булган аймагт Маргад гэсэн нэртэй кафе ажиллуулдаг, асуудалгүй хэмээн надаас чөлөөлж өгөхийг гуйсан. Ч.Стай хамт түүний найзууд гэх Я.Ц, Сугармаа нар хамт байсан. Зээлийн хүү болон хугацааг Ч.С өөрөө тогтоосон боловч, хүү гэж тооцсон мөнгө огт өгөөгүй. Миний бие Ч.Стай хамт Голомт банкнаас 28 сая төгрөгийг бэлэн аваад Худалдаа хөгжлийн банканд очиж эдийн засагч залуутай уулзаж, Ч.Сгийн зээлийн үлдэгдэл болох 24.179.000 төгрөгийг банканд нь хамт байж байгаад, хаасан. Харин 28 сая төгрөгний үлдэгдэл 3.821.000 төгрөгийг Ч.С нь Я.Цын зээлийг чөлөөлөх хэрэгтэй байгаа юм, миний энэ авах гэж байгаа зээлд батлан даалтаар гарын үсэг зурж өгөх юм гэж хэлсэн. Үүний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 19*******ний өдөр Я.Цын 5094228419 тоот Хаан банкны дансанд 2.137.000 төгрөг мөн 1.684.000 төгрөг нийт 3.821.000 төгрөгийг шилжүүлсэн. Я.Ц энэ мөнгөнөөс 215,940 төгрөгийг төлсөн. Энэхүү нийт авсан 28 сая төгрөгийг Ч.С хариуцан төлнө гэж тохиролцсон. Ингэж мөнгө авахдаа анх Ч.С өөрийн гараар бичсэн хүсэлтдээ миний компани болох Бишрэлт заяа ХХК*******д хүсэлт бичиж өгсөн байдаг. Миний бие Я.Цод мөнгө зээлдүүлээгүй, Ч.Сд зээлдүүлсэн. Ч.С нь буцааж үлдсэн мөнгө болох 27.784.060 төгрөгийг арай гэж өгсөн. Иймд Ч.Цэгмэд*******Одоос нэхэмжилж буй 3.500.000 төгрөг ямар ч үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/00143 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 199 дүгээр зүйлийн 199.3*******д заасныг баримтлан Я.Ц, Ч.Снарын нэхэмжлэлтэй, С.З, Б.Ц нарт холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.С шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхийн 2021.01.25*******ны өдрийн 00143 тоот шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ч.С нь Цэгмэд*******Одын хамт Згаас 2019.11.19*******ны өдөр 28 сая төгрөг зээлд авсан банкны зээлээ төлсөн. Мөнгийг зээлж авахад Згаас гадна Цэгмэд*******Од, Сугармаа нар байсан. З гэдэг хувь хүнээс түүний хэлснээр өдрийн 2% хүүтэй гэсний дагуу зээлж авсан. Мөнгийг буцааж төлөхдөө Хаан банкны АТМ дээр Сугармаа, Цэгмэд*******Од бид 3 бэлнээр өгсөн. Энэ талаар гэрч Сугармаа болон бид хоёрын тайлбарт тодорхой байгаа. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Яагаад шүүхэд бидний хэлсэн ярьсан тайлбарыг огт бичихгүй байгаа, мөн хүүг үндсэн мөнгөтэй яаж төлснөө хэлээд тайлбарлаад байхад шүүх үүнийг хэрхэн юу гэж үзсэн нь тодорхой бус байна. Шүүх хурлыг хийлгэхгүй хариуцагч 3*******4 удаа хурал хойшлуулж, мөн шүүх хэн нэгэн талыг барьж шийдсэнд гомдолтой байна. Нэг хэсэг нь өдөрт 2%*******иар хүүлж нэгнээ дарамталж хөрөнгөжөөд байхад шүүхэд хэн худлаа ярьсан нь хууль шүүхийг аашилж загнасан хүнээс нь айж ялгавартай хандаж шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд оролцоно гэжээ.

Нэхэмжлэгч Я.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Я.Ц нь Ч.Сгийн давж заалдсан гомдлыг дэмжиж байгаа. Ч.Стай хамтран түүний нэр дээр ХХБ*******с 22.500.000 төгрөгний зээл авсан. Уг зээлийг хугацаандаа төлж чадаагүй тул банкны зээлээ төлж, дахин зээл авах болсон. Ингээд бид 2 найз Сугармаагийн олсон З гэгч эмэгтэйгээс мөнгө зээлээд банкнаас зээл аваад төлнө гээд 2019.11.19*******нд Сугармаа, Сарантуяа нар Зтай уулзаж түүний хэлсний дагуу 2019.11.19*******ний өдрийн орой ажил тарах үе дөхөж байхад 17 цаг 14*******17 цаг 17 минутын үед ХХБ дээр би очиж Сарантуяагийн нэр дээр авсан зээлийн төлбөрийг Згаас 28,000,000 төгрөг авч зээлийг төлсөн. Ингээд зээл авах гээд 4*******5 хоног болсон. Гэтэл ХХБ биднийг хугацаа хэтэрсэн зээлтэй гэсэн Монгол банкны мэдээнд оруулсан байсан. Ингээд ББСБ*******с зээл авах гээд хөөцөлдтөл зээл өгөөгүй. Ингээд Згаас авсан мөнгийг өгөхийн тулд Цэнгэлмаа гэдэг хувь хүнээс 2019.11.25 өдөр 33 сая төгрөгийг зээлсэн. Энэ хугацаанд З мөнгөө нэхэж өдөр болгон орилж чарлаж, есөн шидээр харааж, залгаж дарамталдаг байсан. Ингээд авсан 28 сая төгрөгийг 2019.11.25*******ны өдөр ажил тарах үед Цэнгэлмаа гэдэг хүнээс байраа барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ хийж нотариатаар олон мөнгө авангуутаа 4*******р микрт байрлах ХААН банкны АТМ*******д Сарантуяа, Сугармаа 2 бэлнээр өгсөн юм. Би “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ*******т ажилладаг тул тухайн үед нотариатч Алтансүх дээр орж гарын үсэг зурж байсан. Нотариатын итгэмжлэл дээр 18:17 минутанд итгэмжлэл болон зээлийн, барьцааны гэрээ хийж байсан. Уг мөнгийг З авахдаа нөхөр Цэнгүүний хамт АТМ*******д мөнгөө хувааж хийж байсан. Тухайн өдөр 31.500.000 төгрөг хий гэж шахаж шаардаж үүнээс 31,250,000 төгрөгийг хийсэн байгаа. Би тухайн үед ажлын цаг дуусаагүй тул ажил руу орсон. Үүнээс хойш 2019.12.02*******ны өдөр З, нөхрөө дагуулан манай гэрт орж ирээд 215.900 төгрөгийн хүү дутуу Сарантуяа чинь чамаас ав гэж байна гээд тулган захирангуй дарамттай байдлаар нэхсэнийг би түүний ХААН банкныхаа 5166153724 гэсэн данс руугаа хийлгэж авсан. Тухайн үед зээл авахад З машиндаа оруулж “Бишрэлт заяа” ХХК*******д хүсэлт гаргах нь гэж бич гэж өөрөө хэлж бичүүлсний улмаас зээлсэн мөнгөө өгсөн. 2 өдрийн дотор өдрийн 2%*******р төл гэсэн. Бид түүний хэлснээр нь бичсэн. Өөр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Мөнгийг нь бид 2 хурдан өгөхийн тулд түүний доромжлол, хэл амны дарамтаас салахын тулд олж өгсөн. Гэтэл 7 хоногийн хүү Х1/19*******НИЙГ оруулаад нэхээд байсан. Сарантуяа өдрийн 2% өндөр, тэгээд ч 7 хоногоор хүү төлнө гээгүй гэхэд огт тоохгүй дарамталж уурлаж, хашхичсан. Үнэндээ Згийн дарамтаас 28 сая төгрөгийг нь 31.500.000 болгож төлсөн. Гэтэл энэ хүн Булганы “Бишрэлт заяа” ХХК*******ний нэр дээр барьцаа зээлдэх үйлчилгээ явуулдаг юм шиг мөртлөө татвар төлөхгүй гэж өөрөө хувь хүнээрээ маш өндөр хүүг гэрээ хэлцэлгүй хуулж авсан нь бидэнд 6 хоногт 3.500.000 төгрөгөөр хохирол учруулсан. Шүүх үүнийг хуулийн дагуу шударга шийдээгүйд гомдолтой байна. Гэрчээр Сугармаа хуралд орж мөнгө төлсөн бүх дарааллыг хэлсээр байтал үүнийг огт тооцсонгүй. Хэрэв гэрээ хэлцэл зохих журмынхаа дагуу хийгээд өгсөн бол “гэрээ хэлцэл”*******н дагуу төлөх нь зүй ёсны гэж үзэж байна. Шүүх хэн нэгний доромжилсон, уурлаж хаширсан байдлаас айгаад байгаа юм уу, асуудлыг зөв шийдсэнгүй. Бичгээр хийгээгүй бол хүү авахгүй гэж ээ. Тэгвэл бичгээр тохирч хийгээгүй мөнгийг төлсөн нь зөвөө гээд хуулиа зөрчсөөр байгааг нь огт ойлгосонгүй. Шударга бус байна. Би гомдож байгаа боловч гомдол гаргах өдрөө андуурч хоцорсон байсан.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Я.Ц хариуцагч Б.Ц, С.З нарт холбогдуулан  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зээлийн хүү*******3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Сг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан байна.

Шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3, 281 дүгээр зүйлийн 281.1*******д зааснаар нэхэмжлэгч Я.Ц, Я.Сарантуяа нарын хариуцагч Б.Ц, С.З нарт холбогдуулан гаргасан зээлийн хүү ******* 3500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Я.Ц Ч.С нар “...28.000.000 төгрөгийг 2 өдрийн хугацаатай, өдрийн 2 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн төлбөрийг хугацаандаа өгч чадаагүй тул 7 хоногийн хүүд тооцож 3.500.000 төгрөг төлсөн” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар хариуцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 11 дүгээр сарын 19*******ний өдөр 28.000.000 төгрөгийг зээлж, 11 дүгээр сарын 25*******ны өдөр буцааж 31.500.000 төгрөг төлсөн   болох нь тогтоогдсон ба шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Я.Ц, Ч.С нар анх мөнгө зээлж авахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр 2 өдрийн хугацаатай, өдрийн 2 хувийн хүүтэй  зээлж авсан талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч нар  зээлийн хүүд тооцож 1.120.000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Харин талууд зээлийн хугацааг сунгах, зээлийн хүүг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцоогүй,  хугацаа хэтэрсэн тохиолдолд нэхэмжлэгчийн хүлээх хариуцлага тодорхой бус байх тул нэхэмжлэгч нарын төлсөн 3.500.000 төгрөгнөөс 2 хоногийн зээлийн хүү*******1.120.000 төгрөгийг хасаж зөрүү*******2.380.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

    Хариуцагч Б.Ц, С.З  нар шүүхэд гаргасан  “...3.500.000 төгрөг аваагүй, 12.500.000 төгрөг залилж аваад одоо болтол өгөөгүй байгаа, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар  гаргасан боловч   2019 оны 12 дугаар сарын 3*******ны өдөр зээлж авсан 12.500.000 төгрөг нь нэхэмжлэгч нарын гаргасан дээрх нэхэмжлэлийн  шаардлагад огт хамааралгүй байна.

     Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан үүргээ биелүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Ч.Сгийн гаргасан “...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль бусаар хүүлсэн мөнгийг гаргуулж өгнө үү...“ гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн 142/ШШ2021/00143 дугаар шийдвэрийн  1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3*******д зааснаар хариуцагч С.З, Б.Ц нараас 2.380.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Ц, Я.Сарантуяа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.120.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай..” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй...” гэсний дараа “... хариуцагч нараас 53.030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Ц, Ч.Снарт олгосугай...” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгч Ч.Сгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ     

                                                                                                             Б.ОЮУНЦЭЦЭГ