Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/00226

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Партизаны гудамж өөрийн байранд байрлах, Онцгой байдлын Ерөнхий газар /Регистрийн дугаар: 9129146, 80119641/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-7-36 тоотод оршин суух, “Э” ХХК /Регистрийн дугаар: /-д холбогдох

6,336,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат /онлайн/, Б.Цогт /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаар гэрээний дагуу “Алтайский-70” сортын улаанбуудайн үрийг нэг тонныг 800,000 /Найман зуун мянга/ төгрөгөөр тооцож, нийт 20,000,000 /Хорин сая/ төгрөгийн 25 /хорин тав/ тоннын урьдчилгаа төлбөр 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг төлж, үнийн дүнгийн үлдэгдэл 70 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буцаан төлж гэрээг дүгнэхээр тохиролцон Булган аймгийн Сэлэнгэ сум дахь Улсын нөөцийн цэгээс хүлээн авсан. “Э” ХХК нь 9,800,000 /есөн сая найман зуун мянга/ төгрөгийн 18.8 тонн хүнсний буудайг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сум дахь Улсын нөөцийн цэгт тушааснаас хойш төлөлт хийгээгүй тул захирал Б.Аыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж төлбөр барагдуулах хугацаа тохирсон ч одоог хүртэл биелүүлээгүй байна. “Э” ХХК-аас гэрээгээр олгосон үрийн улаанбуудайн үлдэгдэл 4,224,000 төгрөг, алданги 2,112,000 төгрөг нийт 6,336,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,224,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Онцгой байдлын Ерөнхий газар нь “Э” ХХК-д холбогдуулан 6,336,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 4,224,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

“Э” ХХК нь Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох” гэрээ бичгэр байгуулан “Алтайский-70” сортын 25 тонн улаанбуудайн үрийг нэг тонныг нь 800,000 төгрөгөөр тооцож, нийт 20,000,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг төлж, үнийн дүнгийн үлдэгдэл 70 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцон Булган аймгийн Сэлэнгэ сум дахь Улсын нөөцийн цэгээс улаанбуудайг хүлээн авсан байх бөгөөд, энэ талаар талууд маргахгүй байна. 

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “ Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нь үндсэн төлбөр 4,224,000 төгрөгийг төлнө, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.6-д үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөгийг гэрээний хүчинтэй хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги 2,112,000 төгрөгийг шаардах Этэй байна.

Б.А хариуцагч “Э” ХХК-ийн захирал болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар батлагдаж байх тул тэрээр тус компанийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох Этэй байна.   

            Хариуцагч “Э” ХХК нь гэрээний дагуу 9,800,000 /есөн сая найман зуун мянга/ төгрөгийн 18.8 тонн хүнсний буудайг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сум дахь Улсын нөөцийн цэгт тушааснаас хойш төлөлт хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

             Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан байх ба талууд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж төлбөр барагдуулах хугацаа тохирсон ч хариуцагч одоог хүртэл үүргээ биелүүлээгүй болох нь тооцооны үйлдэгдлийн баталгаа, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Э” ХХК-аас үрийн улаанбуудайн үлдэгдэл төлбөр 4,224,000 төгрөг, алданги 2,112,000 төгрөг нийт 6,336,000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 6,336,000 төгрөг гаргуулан Онцгой байдлын Ерөнхий газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч Э ХХК-аас тэмдэгтийн хураамжид 116,326 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах Этэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН