Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 55

 

ОБЕГ

 нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2021/00226 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ОБЕГ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-нд холбогдох,

“Улаан буудайны үрийн үнэ 6.336.00 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Аын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат онлайнаар, хариуцагчийн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ОБЕГшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь ОБЕГ Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаар гэрээний дагуу Алтайский-70 сортын улаан буудайн үрийг нэг тонныг 800.000 /Найман зуун мянга/ төгрөгөөр тооцож, нийт 20.000.000 /Хорин сая/ төгрөгийн 25 /хорин тав/ тонны урьдчилгаа төлбөр 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг төлж, үнийн дүнгийн үлдэгдэл 70 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буцаан төлж гэрээг дүгнэхээр тохиролцон Булган аймгийн Сэлэнгэ сум дахь Улсын нөөцийн цэгээс хүлээн авсан. Э ХХК нь 9.800.000 /есөн сая найман зуун мянга/ төгрөгийн 18.8 тонн хүнсний буудайг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сум дахь Улсын нөөцийн цэгт тушааснаас хойш төлөлт хийгээгүй тул захирал Б.Аыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж төлбөр барагдуулах хугацаа тохирсон ч одоог хүртэл биелүүлээгүй байна. Э ХХК-аас гэрээгээр олгосон үрийн улаан буудайн үлдэгдэл 4.224.000 төгрөг, алданги 2.112.000 төгрөг нийт 6.336.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 4.224.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2021/00226 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 6.336.000 төгрөг гаргуулан ОБЕГолгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-аас тэмдэгтийн хураамжид 116.326 төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.А давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 226 дугаар шийдвэрээр Улаанбаатар хотын ОБЕГнэхэмжлэлтэй 4.224.000 төгрөгийн үнийн дүнгээс алданги тооцсон 2.112.000 төгрөгийг төлбөрт нэмэгдүүлсэн нь төрийн байгууллага болох улсын нөөцийн газар нь мөнгө хүүлэгч шиг ашгийн байгууллага мэт гэрээ байгуулж алданги нэхэж байгаа нь зохисгүй, хууль бус үндэслэлгүй ,хүч тэнцвэргүй гэрээг байгуулж гэж үзэж байна. Гэрээний эх хувийг Улсын нөөцийн газрын бэлтгэсэн бөгөөд тариалан Элэгчдэд хүчээр тулгасан гэрээ гэдэг нь харагдаж байна. Үр худалдан авах өөр сонголт энэ улсад ******* байгаа нь ТЭДС, Улсын нөөц 2-оос өөр гаргалгаа ******* юм.Иймээс Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн алданги гэх 2.112.000 төгрөгийг төлөх шаардлагагүй гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ОБЕГнь Э ХХК-д холбогдуулан үрийн улаанбуудайн үлдэгдэл үнэ 6.336.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 6.336.000 төгрөг гаргуулан ОБЕГолгож шийдвэрлэжээ. 

2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Э ХХК нь ОБЕГ Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газартай “ Улсын нөөцөөс бараа, материал зээлээр олгох”  гэрээг  бичгээр байгуулжээ.

Зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээгээр Алтайский-70 сортын 25 тонн улаанбуудайн үрийг нэг тонныг нь 800.000 төгрөгөөр тооцож, нийт 20.000.000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөрт 6.000.000 төгрөг төлж, үнийн дүнгийн үлдэгдэл 70 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож,  Булган аймгийн Сэлэнгэ сум дахь Улсын нөөцийн цэгээс 25 тонн улаанбуудайг хүлээн авчээ.

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Э ХХК нь гэрээний дагуу 9.800.000 төгрөгийн 18.8 тонн хүнсний улаан буудайг Булган аймгийн Сэлэнгэ сум дахь Улсын нөөцийн цэгт тушааснаас хойш төлөлт хийгээгүй гэрээний үүргээ зөрчжээ.

Зохигчид  2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлж тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж төлбөр барагдуулах хугацаа тохирсон ч хариуцагч Э ХХК нь одоог хүртэл үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Э ХХК-иас үрийн улаанбуудайн үлдэгдэл төлбөр 4.224.000 төгрөг, алданги 2.112.000 төгрөг нийт 6.336.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.А  нь алданги 2.112.000 төгрөгийг төлөхгүй гэж давж заалдсан гомдол гарган маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч  биелүүлээгүй болно.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Аын  гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2021/00226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Аын давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн162 дугаар зүйлийн 162.4.-т  зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах Этэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Б.БАТТӨР