Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2021/00105

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 11 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Г.Цогтыг эцэг Б.*******ын асрамжид үлдээж, Г.*******ийн Б.*******од холбогдуулан гаргасан Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Г.Цогтыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүү Г.Цогтыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Г.*******ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Г.******* нь *******од холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн буюу 40000000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэрэгт зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, нэхэмжлэгч Б.*******ын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг, мөн сөрөг нэхэмжлэлд Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.